Оньсого таацгаая-1 Flipbook PDF


106 downloads 108 Views 5MB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

Оньсого тааж Оюун ухаанаа хөгжүүлцгээе. Эмхтгэсэн багш: Б.Энхзаяа Сэдэв: Амьтан Бүлэг: Ахлах УБТЗ-ХС-ЫН ХАРЬЯА ХАРААЦАЙ ЦЭЦЭРЛЭГ


Өмнөх үг Монгол ардын оньсогыг таалгахдаа үг бүрийн утгыг тайлбарлаж, асуулт тавин, харилцсан ярилцсанаар хүүхдэд ойлгомжтой таахад хялбар байх болно. Оньсого нь юмсыг төсөөлөн бодох анхаарал төвлөрөх , идэвхтэй бүтээлчээр сэтгэх чадварыг нэмэгдүүлдэг тул хүүхдийнхээ оюун ухаан, сэтгэхүйг оньсого таалган хөгжүүлээрэй. .


Тэр бол:- /Хэрэм/ Самар цөмдөг Сагсгар сүүлт Мөчир дамждаг Мөнгөн сорт /Тэр юу вэ?/ Таны мэдлэгийн санд Шинэ үгийн тайлбар: Самар цөмөх- самар хагалж, идээг идэх Сагсгар -Өтгөн их үс Сор-гялалзаж гялтганасан үс


Тэр бол:- / Үнэг/ Алтан шаргал биетэй Алиа хошин ааштай Заль мэх ихтэй Зайдуу хөндийд нутагтай /Тэр юу вэ?/ Таны мэдлэгийн санд Шинэ үгийн тайлбар: Алиа хошин –томоогүй , дүрсгүй зан Заль мэх-хууран мэхлэх арга барил Зайдуу-Хол зайтай орших


Тэр бол:- / Загас/ Газар дээр гишгээгүй гэнэ Гахай нохой үзээгүй гэнэ Цагаан мөнгөн хуягтай гэнэ Сариу муруй сэлүүртэй гэнэ /Тэр юу вэ?/ Таны мэдлэгийн санд Шинэ үгийн тайлбар: Хуяг-Амьтны биеийн гадуур хамгаалалт болж байдаг хайрс Саруй муруй –Тэгш шулуун биш байдал Сэлүүр- Загасны сэлэх эрхтэн


Тэр бол:- /Зээр/ Галбын говиор нутагтай Гадсан шовгор малгайтай Мэнэнгийн говиор нутагтай Мэтгэр гадсан малгайтай /Тэр юу вэ?/ Таны мэдлэгийн санд . Шинэ үгийн тайлбар : Гадсан шовгор-Эгц босоо Мэнэнгийн говь- Нүд алдам уудам говь


Тэр бол:- /Хараацай шувуу/ Шавраар барьсан гэртэй Шаравтар улаан өвчүүтэй Хонгор зулгай ааштай Хорхой, ялаан хоолтой /Тэр юу вэ?/ Таны мэдлэгийн санд Шинэ үгийн тайлбар: Өвчүү- хүн, амьтны цээжний хэсэгт мөгөөрсөөр залгагдсан хавтгай яс Зулгай ааш-тогтуун зөөлөн зан байдал


Тэр бол:- /Бар / Хүр хүр дуутай Хүрэн эрээн биетэй Гал шар нүдтэй Галзуу хурц зантай /Тэр юу вэ?/ Таны мэдлэгийн санд Шинэ үгийн тайлбар: Хүр хүр дуугарах : дуу чимээ Галзуу хурц зан- догшин шүрүүн


Тэр бол:- /Тэмээ/ Арын баатар 12 жилийн бүрдэлтэй /Тэр юу вэ?/ Таны мэдлэгийн санд Шинэ үгийн тайлбар: Баатар-Айх эмээхийг мэдэхгүй , эрэлхэг зоригтой Бүрдэл-дутуу юмгүй цогц юм


Тэр бол:- /Гахай / Гээгээгүй байж эрдэг Гэмтээгүй байж ёолдог /Тэр юу вэ?/ Таны мэдлэгийн санд Шинэ үгийн тайлбар : Гээх:-Юмыг хаях, орхих Эрэх:-газрыг нүхлэх маягаар ухаж, төнхөх Ёолох- Бие эрхтэний хүчтэй өвдөлтийг илэрхийлэх дуу авиа


Тэр бол:- /Баавгай/ Мантайсан том биетэй Майга майжгий хөлтэй Бумбагар нэхий дээлтэй Бардам их зантай /Тэр юу вэ?/ Таны мэдлэгийн санд Шинэ үгийн тайлбар: Мантайсан-Том зүйлийн харагдах байдал Майга майжиг-Хүн , амьтны хөлийн шилбэ хэвийн биш , муруйсан байдал


Тэр бол:- /Эрвээхэй / Хэрлэн голоос ирсэн Хээр алаг даага Хэрээ тонших махгүй Хиншүү гаргах ясгүй /Тэр юу вэ?/ Таны мэдлэгийн санд Шинэ үгийн тайлбар: Хэрээ тонших махгүй Хиншүү гаргах ясгүй-Маш туранхай гэсэн утгатай


Тэр бол:- /Сармагчин / Бөхийн зогсвол хүн шиг Бөгцийн суувал нохой шиг /Тэр юу вэ?/ Таны мэдлэгийн санд Шинэ үгийн тайлбар: Бөхийх-доош тонгойх Бөгцийх-Бөгтийн суух Нуруу бөгтгөр, өвдгөөр тахир болох


Тэр бол:- /Үхэр / Урдаа сэрээтэй Дундаа хөнөгтэй Ардаа ташууртай /Тэр юу вэ?/ Таны мэдлэгийн санд Шинэ үгийн тайлбар: Хөнөг:-айраг бүлэх болон бусад шингэн зүйлийг агуулах сав Ташуур : Морь мал гуядах хэрэгсэл


АШИГЛАСАН МАТЕРИАЛ 1. Далайжамц Ё . Ардын аман зохиолын цуврал Оньсого-2. УБ хот 2. Баттогтох Д. Амарбаяр С. Шидэт оньсого УБ хот 3. Монгол хэлний их тайлбар толь аппликейшн УБ хот 2021 4. Түвшинтөр.Э Үндэстэн зургийн цомог УБ хот 2020он 5. Google chrome хайлтын сайт


Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.