Хавсралт1.covid-WHO-workers Flipbook PDF


39 downloads 100 Views 369KB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

КОВИД-19: Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн эрүүл мэнд ба аюулгүй байдал Түр удирдамж 2021 оны Хоёрдугаар сарын 2

Түлхүүр ойлголтууд • • • • • • •

КОВИД-19-ийн үед эрүүл мэндийн ажилтнууд таатай, эрүүл, аюулгүй хөдөлмөрийн нөхцлөөр хангуулан ажиллах эрхээ үргэлжлүүлэн эдлэх ёстой. Эрүүл мэндийн ажилтны КОВИД-19-ийн анхдагч урьдчилан сэргийлэлт нь эрсдэлийн үнэлгээ болон зохистой арга хэмжээ нэвтрүүлсэн байдалд үндэслэх ёстой. КОВИД-19 цар тахлын улмаас нэмэгдсэн хүчирхийлэл, дарангуйлах, доромжлол, гадуурхалт, ажлын хэт ачаалал, хувийн хамгаалах хэрэгсэл (ХХХ/PPE) урт хугацаагаар ашиглах зэрэг мэргэжлийн бусад эрсдэлүүдийг шийдвэрлэх ёстой. Бүх эрүүл мэндийн ажилтныг хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сэтгэцийн эрүүл мэнд болон сэтгэц-нийгмийн дэмжлэг, зохистой ариун цэврийн дэглэм, эрүүл ахуй, амрах нөхцлөөр хангах ёстой. Эрүүл мэндийн байгууллагууд халдварын сэргийлэлт хяналтын хөтөлбөрийн зэрэгцээ хөдөлмөрийн эрүүл мэндийн хөтөлбөртэй байх ёстой. Ажил олгогчид эрүүл мэндийн ажилтнуудад тохиолдож болох мэргэжлээс хамаарах эрсдэлийг бууруулахын тулд бүхий л шаардлагатай сэргийлэх болон хамгаалах арга хэмжээг цогцоор нь бүрдүүлэх үүрэгтэй. Эрүүл мэндийн ажилтнууд ажлын байран дээрх эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд тогтоосон дүрмийг дагаж мөрдөх үүрэгтэй. Удиртгал Энэхүү албан бичиг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ/WHO) түр удирдамжийн шинэчилсэн хувилбар юм. 2020 оны 3-р сарын 18-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж буй Коронавирус өвчин (КОВИД-19)-ийн дэгдэлтийн үеийн эрүүл мэндийн ажилтнуудын эрх, үүрэг, хариуцлагыг, түүний дотор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх гол асуудлуудыг багтаасан болно (1). Шинэ болон шинээр гарч ирж буй нотолгоонд суурилсан энэхүү хувилбар нь КОВИД-19 цар тахлын үед эрүүл мэндийн ажилтнууд болон хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулсан хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын арга хэмжээний талаарх зааварчилгаагаар хангана. Мөн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын (ОУХБ/ILO) стандартын дагуу эмнэлгийн ажилтнуудын ажлын байран дээрх эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах эрх, хариуцлагыг шинэчлэв. Энэ албан бичиг нь хавсралт бөгөөд ДЭМБ-ын дараах түр удирдамжтай хамт хэрэглэх ёстой. 2020 оны 10-р сарын 30-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж буй эрүүл мэндийн ажилтнуудын өртөлтийн дараах эрсдэлийн үнэлгээ, халдварын

менежментийн талаарх зөвлөмжөөр хангаж байна (2) КОВИД-19-ийн үед эрүүл мэндийн ажилтныг халдвараас сэргийлэх, илрүүлэх, менежмент хийх, болон эрүүл мэндийн хүний нөөцийн төлөвлөлт, дэмжлэг, чадавхийг бэхжүүлэх стратегийн бодлогын зөвлөмж агуулсан (3) 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж буй КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээний үеийн эрүүл мэндийн хүний нөөцийн бодлого, менежмент. Энэхүү удирдамжийг ДЭМБ болон ОУХБ-ын одоо байгаа удирдамжуудын тойм, КОВИД-19 цар тахлын улмаас нэмэгдсэн хөдөлмөрийн эрсдлийн талаарх нотолгооны богино тойм болон олон улсын тусгай мэргэжилтнүүдийн дүгнэлтэд үндэслэн боловсруулсан. Энэ нь ажил олгогч болон эрүүл мэндийн байгууллагын менежерүүд, эрүүл мэндийн ажилтнууд болон тэдний төлөөлөгч, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын мэргэжилтнүүд, төрийн болон хувийн эрүүл мэндийн байгууллагын халдвар сэргийлэлт, хяналтын мэргэжилтнүүд, үндэсний болон дэд түвшний бодлого боловсруулагчдад зориулагдсан болно. Үндэслэл КОВИД-19-ийн хариу арга хэмжээний үед эрүүл мэндийн ажилтнуудыг өвчлүүлэх, гэмтээх, цаашлаад үхэлд хүргэх эрсдэлтэй мэргэжлийн аюулд өртөж болзошгүй юм. Эдгээр мэргэжлийн эрсдэлд (a) КОВИД-19-ийн ажлын байрны халдвар; (b) ХХХ-ийг удаан хугацаагаар хэрэглэснээс шалтгаалах арьсны эмгэг, дулааны стресс; (c) халдваргүйжүүлэх бодисын хэрэглээ ихэссэний улмаас хортой бодист өртөх; (d) сэтгэл зүйн хямрал; (e) архаг ядаргаа; ба (f) доромжлол, ялгаварлан гадуурхалт, бие махбод болон сэтгэл зүйн хүчирхийлэл, дарангулал (4) хамаарна. i

Эдгээр аюулыг бууруулах, эрүүл мэндийн ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдал, эрүүл оршихуйг хамгаалахын тулд халдварын сэргийлэлт хяналт, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эрүүл мэндийн хүний нөөцийн менежмент, сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэц нийгмийн дэмжлэг зэрэг сайтар зохион байгуулалттай, цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай (4). Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын арга хэмжээ хангалтгүйн улмаас эрүүл мэндийн ажилтнуудын дунд ажлаас шалтгаалсан өвчлөлийн түвшин нэмэгдэж, ажил таслах тоо олширч, хөдөлмөрийн бүтээмж буурч, тусламж үйлчилгээний чанар мууддаг (5). Ажлын байрны халдвар SARS-CoV-2-ийн ажлын байрны өртөлт ДЭМБ-аас гаргасан 2020 оны 12-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлсэн КОВИД19-ийн үед амны хаалт хэрэглэх түр удирдамжинд КОВИД-19 үүсгэдэг SARS-CoV-2 вирусын халдвар дамжих боломжтой нотолгоонуудыг нэгтгэсэн (6). Дээрх нотолгоонуудаас харахад SARS CoV-2 ихэвчлэн халдвар авсан хүн өөр хүнтэй ойрын хавьтал болох үед дамждаг. Вирусын халдвар авсан хүний ам эсвэл хамраас ханиах, найтаах, дуулах, гүнзгий амьсгалах буюу ярих үед том "амьсгалын замын дусал" -аас "аэрозоль" хүртэлх арай жижиг шингэн хэсгүүд цацагддаг. Ойрын зайнаас харилцахад ам, хамар, нүдээр дамжин вирус амьсгалаар орж эсвэл биед нэвтэрдэг.

Аэрозоль үүсгэдэг эмнэлгийн ажилбар гүйцэтгэдэг ажлын байруудад аэрозолоор дамжин халдвар тархдаг. Аэрозоль үүсгэх ажилбаргүй эрүүл мэндийн байгууллагуудад аэрозолоор дамжих халдварын талаар нотолгоо байдаггүй (6). Халдвар авсан хүний ойр орчимд ахуйн замаар (сав суулга, тавилга, чагнуур эсвэл халууны шил зэрэг амьдрах чадвартай вирусээр бохирлогдсон эд зүйл эсвэл материал) дамжин халдвар тархдаг тухай нотолгоо цөөн. Ийм халдвар нь халдварлагдсан эд зүйлсэд хүрэлсэний дараа ам, хамар эсвэл нүдэндээ хүрснээр дамжих боломжтой (6). Эмнэлгийн байгууллагаас гадна байрлах дотор орчин, хүн ихтэй, агааржуулалт муу орчин зэрэг газруудад халдвартай хүн бусад хүнтэй удаан хугацаанд хамт байхад халдвар дамждаг талаарх нотолгоо шинээр гарч ирж байна. Энэ нь аэрозолоос гадна дусал, ахйн замаар дамжин халдвар тархах боломжтойг харуулж байна (6). SARS-CoV-2-д эрүүл мэндийн ажилтнууд ажлын байран дээрээ, иргэд халдвар тархсан бүс нутагт ажлын шаардлагаар зорчих, ажлын байран дээрээ ирж, буцах замдаа гэх мэт ямар ч үед өртөж болно. Эмнэлзүйн тодорхой нөхцөлд эсвэл гарын ариун цэвэр хангалтгүй байх, ажлын цаг урт байх, ХХХ-ийг тохиромжгүй эсвэл хангалтгүй ашиглах, эсвэл ашиглах боломжгүй тохиолдолд эмнэлгийн ажилтнуудын ажлыг байрны халдварын эрсдэл нэмэгддэг болохыг системчилсэн дүгнэлт харуулж байна (7). SARS-CoV-2-ын ажлын байр дээрх эрсдэлийн үнэлгээ Эрүүл мэндийн ажилтны мэргэжлээс шалтгаалан SARS-CoV-2-д өртөх магадлалыг вирусын халдвар авсан хүнтэй шууд, шууд бус эсвэл ойрын хавьтал болох магадлалаар тодорхойлж болно. Үүнд бие махбодын шууд хавьтал буюу асаргаа, бохирлогдсон гадаргуу, эд зүйлтэй харьцах, тохиромжтой хувийн хамгаалалт хэрэгсэл өмсөхгүйгээр КОВИД-19-тэй өвчтөнд аэрозол үүсгэх ажилбар хийх, эсвэл агааржуулалт хангалтгүй, бөөгнөрсөн, дотор орчинд халдвартай хүмүүстэй ажиллах зэрэг орно (6). SARS-CoV-2 халдвар иргэдэд дамжих түвшин нэмэгдэхийн хэрээр ажлын байрны өртөлтийн эрсдэл нэмэгддэг (8). Ажил олгогчид эмнэлгийн ажилтнууд, тэдний төлөөлөлтэй зөвлөлдөж, халдварын сэргийлэлт хяналт (ХСХ) болон хөдөлмөрийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр SARS-CoV-2-ын ажлын байр дээрх эрсдлэийн үнэлгээг хийж, тогтмол шинэчилж байх ёстой. Зорилго нь: ялгаатай ажил, үүрэг даалгавар, ажлын нөхцөлтэй холбоотой мэргэжлийн өртөлтөд өртөж болзошгүй эрсдэлийн түвшинг тодорхойлох; мөн эрсдэлээс сэргийлэх, бууруулах, эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрийн чадамж, ажилдаа эргэн орох чадварыг үнэлэх тохиромжтой арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх болно(9). Эрүүл мэндийн ажилтан гэдэг нь эрүүл мэндийг сайжруулах гол зорилго бүхий ажил эрхэлдэг бүх хүн юм. Үүнд эмч, сувилагч, эх баригч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, лаборатори, эрүүл мэнд, эмнэлгийн болон эмнэлгийн бус техникч, хувийн асаргааны ажилтан, нийтийн эрүүл мэндийн ажилтан, домч болон уламжлалт анагаах ухааны зарим эмч нар зэрэг эрүүл мэндийн тусламж үзүүлэгч i

нар багтана. Мөн цэвэрлэгч, жолооч, эмнэлгийн зохицуулагч, дүүргийн эрүүл мэндийн менежер болон нийгмийн ажилтан зэрэг эрүүл мэндийн удирдлага, дэмжих ажилчид, эрүүл мэндтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг бусад мэргэжлийн бүлгүүд орно. Эрүүл мэндийн ажилтанд зөвхөн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг төдийгүй Эдийн Засгийн бүх үйл ажиллагааны салбарын Олон Улсын Стандарт Ангилал (ISIC)-ийн тогтоосон эрүүл мэнд, нийгмийн салбар дахь урт хугацааны асаргаа, нийгмийн эрүүл мэнд, олон нийтэд суурилсан асаргаа, нийгмийн халамж, гэрийн асаргаа, бусад мэргэжлээр ажилладаг хүмүүс багтана. дахин сайжруулсан-4, бүлэг Q: Хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагаа. Дараах ажлын байрны эрсдэлийн түвшин нь ажил олгогч болон хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хувьд ялгаатай ажил, үүрэг гүйцэтгэж байхад SARSCoV-2-д мэргэжлээс шалтгаалан өртөж болзошгүй эрсдэлийн шуурхай үнэлгээг хийхэд хэрэгцээтэй байж болно (10). ii

1. Бага эрсдэл - олон нийт эсвэл бусадтай давтамжтай, ойрын хавьтал болдоггүй, SARS-CoV-2-ын халдвар авсан нь батлагдсан эсвэл сэжигтэй хүмүүстэй харилцах шаардлагагүй ажил буюу үүрэг гүйцэтгэдэг (9). 2. Дунд эрсдэл - өвчтөн, үйлчлүүлэгч, ханган нийлүүлэгч болон хамтран ажиллагсадтайгаа байнга ойрын хавьтал болдог боловч SARS-CoV-2-ын халдвар авсан нь батлагдсан эсвэл сэжигтэй хүмүүстэй хавьтал болох шаардлагагүй ажил буюу үүрэг гүйцэтгэдэг (8). 3. Өндөр эрсдэл - SARS-CoV-2-ын халдвар авсан нь батлагдсан эсвэл сэжигтэй хүмүүстэй ойрын хавьтал болох эсвэл вирусээр бохирлогдох боломжтой эд зүйл, гадаргуутай харьцах өндөр магадлалтай ажил буюу үүрэг гүйцэтгэдэг (9). 4. Маш өндөр эрсдэл - SARS-CoV-2 агуулсан аэрозолд өртөх эрсдэлтэй ажил буюу үүрэг гүйцэтгэдэг, КОВИД-19-тэй өвчтөнд аэрозол үүсгэх ажилбар тогтмол хийдэг эсвэл агааржуулалт хангалтгүй, дотоод орчин, бөөгнөрөлтэй орчинд халдвартай хүмүүстэй ажилладаг. (6). Ажлын байран дахь эрсдэлийн түвшин ажиллах нөхцөл нь адил хэдий ч эрүүл мэндийн ажилтны үүрэг хариуцлагаас хамаарч ялгавартай байж болно. Тиймээс ажлын байрны эрсдэлийн үнэлгээг онцгой нөхцөл бүрд төдийгүй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан бүрд хийх ёстой. Эрсдэлийн үнэлгээг өртөлтөөс сэргийлэхийн тулд эрсдэлийн түвшин, бүс нутгийн эпидемиологийн нөхцөл байдал, ажлын нөхцөл болон ажил үүргийн онцлог, хяналтын шатлал, ХСХ-ын үйл ажиллагааг дагаж мөрдөх түвшинд үндэслэн өртөлтөөс сэргийлэх, бууруулах үйл ажиллагаа хэрэгжүүлэх ёстой (11, 12). Дээр дурдсан ажлын байрны эрсдэлийн түвшин нь КОВИД-19-ийн вакциныг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа тэргүүлэх ач холбогдол бүхий бүлгийг тодорхойлоход тустай байж болно (13). Хүснэгт 1-т ДЭМБ-ын удирдамж, ХСХ ба КОВИД-19-н үеийн хөдөлмөрийн эрүүл мэндийн талаарх зөвлөмжийн дагуу эрсдэлийн түвшинд суурилан эрүүл мэндийн ажилтны SARS CoV-2-т өртөлтөөс сэргийлэх болон бууруулахад чиглэсэн ажлын даалгавар, үйл ажиллагааны жишээг үзүүлэв (6, 9, 11, 12, 14, 15).

Хүснэгт 1. Эрүүл мэндийн ажилтнуудын дундах SARS-CoV-2-ын мэргэжлийн өртөлтөөс анхдагч сэргийлэх, бууруулахад чиглэсэн ажлын байрны эрсдэлийн түвшин, ажлын үүрэг даалгавар, холбогдох арга хэмжээ. Эрсдэлийн түвшин

Ажлын үүрэг Сэргийлэх болон бууруулах даалгаварын арга хэмжээний загвар жишээ iii

Бага эрсдэл (анхааралтай)

Өвчтөн, үйлчлүүлэгчтэй харилцах эсвэл бусад хамтран ажиллагсадтайгаа ойрын хавьтал болдоггүй захиргааны ажил. Тухайлбал, зайнэрүүл мэндийн тусламж үйлчилгээ, КОВИД-19-ийн сэжигтэй буюу батлагдсан өвчтөн эсвэл тэдэнтэй хавьтал бүхий хүмүүстэй алсаас ярилцлага хийх, ганцаараа эсвэл нягтаршил багатай албан тасалгаанд ажиллах.

Эрүүл мэндийн байгууллагууд: •











боломжтой болон тохиромжтой нөхцөлд зайнаас ажиллах, зайн үйлчилгээг зохион байгуулах давтан эргэлтгүй байгалийн болон механик агааржуулалтаар хангах хүрээлэн буй орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэл тогтмол зохион байгуулах бөөгнөрөл үүсэх, олон нийт холилдохоос зайлсхийх, хүн хоорондын зай барьж байгаа ажилчдаа урамшуулах тухай арга хэмжээ нэвтрүүлэх ажлын байр, тоног төхөөрөмжөө дундаа ашиглахаас зайлсхийх арга хэмжээ нэвтрүүлэх; өвчилсөн тохиолдолд чөлөө олгох журмыг уян хатан болгох

Ажилчид: • •

биеийн байдал таагүй бол гэртээ байх; гар болон амьсгалын замын эрүүл ахуйг сахих;



нийтийн талбай болон биечлэн уулзах уулзалтын үед даавуун амны хаалт хэрэглэх

Эдгээр эрсдэлийн түвшинд, "SARS-CoV-2-ын халдвар авсан нь батлагдсан эсвэл сэжигтэй" хүмүүс гэдэгт халдвар авсан байх магадлалтай боловч мэдэгдэх шинжгүй, шинж тэмдэг илрээгүй байгаа, шинж тэмдэг илрэхийн өмнө эсвэл шинж тэмдэггүй хүмүүсийг багтааж болно.

ii

Дэлгэрэнгүйг ДЭМБ-ын дараах түр удирдамжаас үзнэ үү: Considerations for public health and social measures in the workplace in the context of COVID-19, 10 May 2020 (9); Infection prevention and control during health care when coronavirus disease (COVID-19) is suspected or confirmed, 29 June 2020 (11); Rational use of personal protective equipment for coronavirus disease (COVID-19) and considerations during severe shortages, 23 December 2020 (12); Clinical management of COVID-19, 27 May 2020 (14); COVID-19: Recommendations for heating, ventilation, and air conditioning in health care facilities, 21 May 2020 (15); Mask use in the context of COVID19, 1 December 2020 (6).

iii

Эрсдэлийн түвшин Дунд эрсдэл

Ажлын үүрэг даалгаварын жишээ

Сэргийлэх болон бууруулах арга хэмжээний загвар

Өвчтөн, үйлчлүүлэгч, ханган нийлүүлэгч болон хамтран ажиллагсадтайгаа байнга ойрын хавьтал болдог боловч SARS-CoV2-ын халдвар авсан нь батлагдсан эсвэл сэжигтэй хүмүүстэй хавьтал болох шаардлагагүй ажил үүрэг гүйцэтгэдэг. SARSCoV-2-ын халдвар нийтэд тархсан нь батлагдсан эсвэл сэжигтэй тохиолдолд энэхүү эрсдэлийн түвшинд хүн хоорондын зай барихад бэрхшээлтэй

Эрүүл мэндийн байгууллагууд: • боломжтой, тохиромжтой газрууд үйлчлүүлэгчид биечлэн үзүүлдэг үйлчилгээг зайн эрүүл мэндийн үйлчилгээ болгох тал дээрх ажиллах; • босоо шилэн хаалт, тусгаарлагч, ажлын байрны зохицуулалт, давтан эргэлтгүй байгалийн буюу механик агааржуулалтаар хангах; • КОВИД-19-ийн сэжигтэй өвчтөнүүдэд эрт илрүүлэг, шаталсан тусламж зохион байгуулах ба эх үүсвэрийг хяналтандаа авах үйл ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх; • хүрээлэн буй орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэл тогтмол зохион байгуулах; • үйлчлүүлэгчдийг хязгаарлах, өвчтөнд орохыг хориглосон газрыг зааж өгөх зэргээр бөөгнөрөл үүсэх, олон нийт холилдохоос зайлсхийх арга хэмжээ нэвтрүүлэх; • ХХХ өмсөөгүй үедээ (жишээ нь амралтын өрөө, цайны газар гэх мэт) хүн хоорондын зай барьж байгаа ажилчдаа урамшуулах

iii

газрууд болох эрүүл мэндийн байгууллага эсвэл олон нийтийн дунд бусад хүнтэй байнга ойр ажилладаг ажилчид хамаарна. Нийтэд халдвар тархаагүй тохиолдолд энэхүү ангилалд нийтэд халдвар дамжсан нь батлагдсан эсвэл сэжигтэй бүсээс ирж буй хүмүүстэй байнга ойрын хавьтал болдог тохиол хамаарна. Өндөр эрсдэл

КОВИД-19-ийн илрэл, шинж тэмдэг бүхий өвчтөнүүдтэй биечлэн ярилцдаг эмнэлзүйн шаталсан тусламж; эрт илрүүлэг болон тусгаарлах хэсгийг цэвэрлэх; КОВИД19 батлагдсан эсвэл сэжигтэй өвчтөнүүд байрлаж буй өрөө буюу тусгаарлах хэсэгт нэвтрэх; КОВИД-19 батлагдсан эсвэл сэжигтэй өвчтөнүүдэд биеийн үзлэг хийх, аэрозоль үүсгэх ажилбараас бусад шууд тусламж үзүүлэх; амьсгалын замаас сорьц авах

• ХСХ-н сургалт явуулах, хүрэлцээтэй, чанартай тохирсон ХХХ-ээр хангах; • өвчилсөн тохиолдолд чөлөө олгох журмыг уян хатан болгох Ажилчид: • биеийн байдал таагүй бол гэртээ байх; • гар болон амьсгалын замын эрүүл ахуйг сахих; • эмнэлгийн амны хаалт, бусад ХХХ-ийг зааврын дагуу өмсөх, өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээний үед сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх Өвчтөн, үйлчлүүлэгч ба ханган нийлүүлэгч: • гар болон амьсгалын замын эрүүл ахуйг сахих; • нийтийг хамарсан эсвэл кластер халдвар тархалтын тохиолдолд эмнэлгийн буюу даавуун амны хаалт зүүх. Эрүүл мэндийн байгууллагууд: • ХСХ-н инженерчлэл, хүрээлэн буй орчин, удирдлагын хяналтыг хэрэгжүүлэх, мөн хүрэлцээтэй, чанартай тохирсон ХХХ-ээр хангах; • агаарын урсгалыг “цэврээс бага цэвэр рүү” чиглэлээр загварчилсан давтан эргэлтгүй сайжруулсан агааржуулалтаар хангах; • хүрээлэн буй орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэл тогтмол зохион байгуулах; • бөөгнөрөл үүсэх, олон нийт холилдохоос зайлсхийх, шаардлагагүй ажилчид, үйлчлүүлэгчдийг хязгаарлах арга хэмжээг нэвтрүүлэх • ХСХ-ын сургалт ялангуяа ХХХ-ийн хэрэглээний талаар сургалт тогтмол явуулах; • өвчилсөн тохиолдолд чөлөө олгох журмыг уян хатан болгох. Ажилчид ба асран хамгаалагчид:

ажилбар; КОВИД19 -тэй өвчтөний амьсгалын замын шүүрэл, шүлс эсвэл ялгарлыг шинжлэх; КОВИД-19 батлагдсан эсвэл сэжигтэй хүмүүсийг жолооч, зорчигч хоёрын хоорондын тусгаарлалтгүйгээр тээвэрлэх; КОВИД19 сэжигтэй өвчтөнийг тээвэрлэх явцад цэвэрлэх.

Эрсдэлийн түвшин

Ажлын үүрэг даалгаварын жишээ

• халдвар дамжих хэлбэрт үндэслэсэн ХХХ ашиглах урьдчилан сэргийлэлт (эмнэлгийн амны хаалт, нэг удаагийн халаад, бээлий, нүдний хамгаалалт) болон өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлэх стандарт урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх; • биеийн байдал таагүй бол гэртээ байх; • гар болон амьсгалын замын эрүүл ахуйг сахих. Өвчтөн, үйлчлүүлэгч ба хангамж: • эмнэлгийн буюу даавуун амны хаалт зүүх; • гар болон амьсгалын замын эрүүл ахуйг сахих.

Сэргийлэх болон бууруулах арга хэмжээний загвар iii

Маш өндөр эрсдэл

Аэрозоль үүсгэдэг ажилбар (жишээ нь: мөгөөрсөн хоолойн интубаци, инвазив бус сэлгэцэл, трахеотоми, зүрх уушигны сэхээн амьдруулалт, интубаци тавихаас өмнө гар аргаар сэлгэцэл хийх, цэр ховхлох, бронхоскопи, задлан шинжилгээ хийх, шүршдэг багаж ашигладаг шүдний ажилбар) хийлгэдэг КОВИД19-тэй өвчтөнтэй байнга ажиллах ; хангалттай агааржуулалтгүй, бөөгнөрөл ихтэй, дотоод орчинд халдвартай хүмүүстэй ажиллах.

Эрүүл мэндийн байгууллагууд: •

• •

• •

ХСХ-н инженерчлэл, хүрээлэн буй орчин, удирдлагын хяналтыг хэрэгжүүлэх, мөн хүрэлцээтэй, чанартай тохирсон ХХХ-ээр хангах; давтан эргэлтгүй өндөр үр дүнтэй агаар шүүгч (HEPA) бүхий механик агааржуулалтаар хангах; бөөгнөрөл үүсэх, олон нийт холилдохоос зайлсхийх ба шаардлагагүй ажилчид, үйлчлүүлэгчид нэвтрэх эрхийг хязгаарлах арга хэмжээг нэвтрүүлэх; ХСХ-ын сургалт тогтмол явуулах, ХХХ өмсөх, тайлахад сургах; Өвчилсөн тохиолдолд чөлөө олгох журмыг уян хатан болгох. Ажилчид:

• биеийн байдал таагүй бол гэртээ байх; • гар болон амьсгалын замын эрүүл ахуйг сахих; • ХХХ ашиглах (агаар шүүгч маск N95 эсвэл FFP2 эсвэл FFP3, нэг удаагийн халаад, бээлий, нүдний хамгаалалт, хормогч), өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлэх стандарт урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх.

IPC: infection prevention and control; ХСХ: халдварын сэргийлэлт хяналт; PPE: personal protective equipment. ХХХ: хувийн хамгаалах хэрэгсэл.

Эрүүл мэндийн байгууллага болон нийтэд SARS-CoV-2 халдвар тархалтын талаарх мэдээллийг бодитоор, цаг тухайд нь түгээх явдал эрсдэлийн бүх шатан дахь анхдагч сэргийлэлтийн чухал хэсэг нь байх ёстой. Зарим эрүүл мэндийн ажилтнууд ахимаг настан, эрүүл мэндийн суурь архаг хууч өвчтэй, жирэмсэн зэргээс шалтгаалан хүнд хэлбэрийн КОВИД-19-өөр өвчлөх эрсдэл өндөртэй байх боломжтой (14). Эдгээр ажилчдыг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу дунд, өндөр эсвэл маш өндөр эрсдэлтэй үүрэг гүйцэтгэхийг шаардах ёсгүй (3). Зарим эрүүл мэндийн ажилтнууд, ялангуяа оюутан, сайн дурын ажилтан, дадлагажигч, шинэ төгсөгч эсвэл удаан хугацааны дараа ажилдаа эргэж орсон хүмүүс ХСХ-ын дэгийг сайн мэдэхгүй эсвэл шинээр сурсан чадвартаа дадлагажих явцдаа алдаа гаргадаг тул хувь хүний эрсдэл өндөртэй байдаг. ДЭМБ болон ОУХБын зөвлөмжийн дагуу тогтмол дэмжлэгт хяналт явуулах заалттай, тохирсон ажил үүргийн гүйцэтгэл, хуваарилалтыг анхаарч үзэх хэрэгтэй (3, 16).

Бүх эрүүл мэндийн байгууллага агааржуулалтын системийн үр нөлөөг үнэлэхдээ мэргэжилтнүүдтэй зөвлөлдөх хэрэгтэй. Байгалийн, хосолсон (холимог горим) эсвэл механик агааржуулалт ашиглах эсэх талаарх аливаа шийдвэр гаргахдаа дараах зүйлсийг авч үзэх шаардлагатай: уур амьсгал, түүний дотор ноёлох салхины чиглэл; тойм-зураг; мөн агааржуулалтын системийн хэрэгцээ болон өртөг (15). Аэрозоль үүсгэх үйл ажиллагаа нь тохиромжтой агаарын солилцоо хийх чадамж бололцоотой тусгай өрөөнд явагдах ёстой (11). Эрүүл мэндийн ажилчдыг шаардлагатай хамгаалалтгүйгээр КОВИД-19-ийн мэргэжлийн болон мэргэжлийн бус өртөлтөнд нэрвэгдсэн тохиолдлыг мэдээлэхийг дэмжих хэрэгтэй. Дээрх өртөлтийг ДЭМБ-ын санал болгосон протоколыг ашиглан тохиолдол бүрээр нь судалж, үнэлж, шийдвэрлэх ёстой (17). Халдвартай тэмцэх, ажилдаа эргэн орохын дараагийн арга хэмжээг эрүүл мэндийн ажилтны халдвараас сэргийлэх, илрүүлэх, удирдах талаарх ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шийдвэрлэнэ (2). Ажлын байрны бус бусад халдварууд КОВИД-19-тэй өвчтөнд тусламж үзүүлж, зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх явцдаа эрүүл мэндийн ажилтнууд цусаар дамждаг эмгэг төрөгч болон сүрьеэ зэрэг бусад аюултай халдварт өртөж болзошгүй. Тиймээс эрүүл мэндийн ажилтнуудад мэргэжлээс шалтгаалсан халдвараас сэргийлэх, хяналт тавихад шаталсан хяналт, хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж болон ХСХ-ын хөтөлбөрөөр сургагдсан мэргэжилтнүүдийн хоорондын нягт хамтын ажиллагаа бүхий цогц арга хэмжээ шаардлагатай (2, 18, 19). Шигтгээ 1-д мэргэжлээс шалтгаалсан халдвараас сэргийлэх аюулын шаталсан хяналтыг тусгагдсан болно.

Шигтгээ1. Мэргэжлээс шалтгаалсан халдвараас сэргийлэх аюулын шаталсан хяналт Мэргэжлээс шалтгаалсан халдвараас сэргийлэх арга хэмжээ нь ажлын байрны аюулд өртөлтөөс сэргийлэхэд нийтлэг хэрэглэгддэг шаталсан хяналттай нийцэх ёстой. Шаталсан хяналт нь хувийн хамгаалалт зэрэг зөвхөн хувь хүний зан төлөвөөс хамаарах үйл ажиллагаанд тулгуурлахын оронд инженерийн болон захиргааны хяналтаар дамжуулан бүх ажилчдыг хамгаалах өндөр үр дүнтэй үйл ажиллагааг нэн тэргүүнд тавьдаг (20). a) Аюулыг арилгах. Ажлын орчин дахь халдвар авах аюулыг арилгах нь хамгийн үр дүнтэй хяналт юм. Энэ нь зайн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, е-хурал хийх маягаар зайнаас ажиллах. b) Инженерийн/орчны хяналт. Хэрэв ажлын байран дахь аюулыг арилгах боломжгүй бол эмгэг төрөгчийн тархалт, түүний концентрацийг ажлын орчинд тархахаас сэргийлэх буюу бууруулах арга хэмжээ явуулах шаардлагатай. Тухайлбал, өвчтөний урсгал, өвчтөнийг тусгаарлалтад тохиромжтой дизайн хийх замаар тасгийн загвар, зориулалтыг өөрчлөх (11, 21). Тохиромжтой агааржуулалт, ариун цэврийн байгууламж, дэд бүтэц, "хүрэлцэхгүй" технологи, найтаах үеийн хамгаалалт ба хаалт, илүү аюулгүй зүүтэй багаж хэрэгсэл, эмнэлгийн хаягдлын аюулгүй менежмент зэрэг нь бусад чухал арга хэмжээнүүд юм (22, 23). c) Захиргааны хяналт. Хүмүүсийн ажиллах арга барилыг өөрчлөхийн тулд дараах арга хэмжээг авах шаардлагатай байж болно: хамгаалалтын чиглэлээр тусгай сургагдсан, ур чадвар эзэмшсэн гол ажилчдыг ажлын байранд нэвтрүүлэх; тохиромжтой ажлын цагаар ажиллуулах; жагсаалт гаргах, боломжтой бол ажилчдыг өндөр тархалттайгаас бага тархалттай ээлж руу шилжүүлэхээс зайлсхийх байдлаар ажлын байрыг хязгаарлах. Бусад ач холбогдолтой хяналтанд ажлын хэрэгцээг хангахын тулд дайчилгааны ажилчдыг нэмэх; амралт; ээлж хоорондын завсарлага; тохирсон үүрэг даалгавар; туслах хяналт; ХСХ-ын дадлагаар “хангах”, сэргээх; гүйцэтгэлийг хянах, санал хүсэлт хүлээн авах ажиллагаа (24); цалинтай чөлөө болон амралт; мөн хэрэв ажилчдын бие тааруу бол гэртээ байх, эсвэл цалинг нь хасахгүйгээр хөл хорих, тусгаарлах журам. d) ХХХ-ийн оновчтой хэрэглээ. Эрсдэлийн үнэлгээ, гүйцэтгэх ажилбарын төрөл, үйл ажиллагааны явцад халдвар авах эрсдэлд үндэслэн хангалттай, зохицож нийцсэн ХХХ-ээр хангах зэрэг эрүүл мэндийн ажилчдыг өртөлтөөс хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх. ХХХ-ийг зөв ашиглах, устгах талаар тохирсон сургалт явуулж, хяналт тавих нь мөн чухал (12). Мэргэжлээс шалтгаалсан халдвараас хамгаалахад ашигладаг ХХХ нь стандарт техникийн үзүүлэлтэд нийцсэн байх ёстой (25).

Тогтоогдсон болон тогтоогдоогүй эх үүсвэрээс цусаар болон бусад хэлбэрээр эмгэг төрөгчийн халдвар дамжих эрсдэлийг бууруулахын тулд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлдэг бүх орчинд стандарт урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай (26). КОВИД-19 цар тахлын үед эрүүл мэндийн ажилтнууд үндэсний дархлаажуулалтын хөтөлбөр болон ДЭМБ-ын зөвлөмжид заасны дагуу зөвлөсөн вакцинд үргэлжлүүлэн

хамрагдах шаардлагатай (27). Мөн ДЭМБ эрүүл мэндийн ажилтнуудын улирлын томуугийн вакцинд хамрагдалтыг дэмжихийг зөвлөж байна (28). Урт хугацаагаар ХХХ хэрэглэх Зарчмын хувьд ХХХ-ийг аюулд өртөлтөөс зайлсхийх эсвэл өөрөөр зохицуулах боломжгүй нөхцөлд богино хугацаанд ашиглах зориулалттай. КОВИД-19-ийн нөхцөлд ажлын ачаалал, өвчтөний урсгал, ХХХ-ийн хомсдол зэргээс эрүүл мэндийн ажилтнууд удаан хугацаагаар ХХХ өмсөх шаардлагатай болдог. Судалгаанаас үзэхэд удаан хугацаагаар бээлий өмсөх, гарын ариун цэврийг байнга сахих нь гарын экзем үүсгэж эсвэл одоо байгаа тууралтыг нь улам хүндрүүлдэг (29). Хэрэв эрүүл мэндийн ажилтан латексын харшилтай бол латекс бус эсвэл нитрил бээлий хэрэглэхийг зөвлөж байна. Гартаа чийгшүүлэгч тос байнга түрхэх нь цочрол багасгах сайн арга юм. Газрын тос агуулсан бүтээгдэхүүн латекс бээлийний бүрэн бүтэн байдлыг алдагдуулж болзошгүй тул арьс арчилгаандаа хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй (30). Байнгын тууралт эсвэл арьсны үрэвслийн шинж илэрсэн эрүүл мэндийн ажилтнууд эмнэлгийн тусламж авах шаардлагатай. Амьсгалын зам, нүд хамгаалах (амны хаалт, агаар шүүгч маск, нүдний шилэн хамгаалалт) ХХХ-ийг удаан хугацаагаар хэрэглэснээр арьсыг гэмтээсэн нотолгоо бий: загатнах, тууралт, батга гарах, даралтын гэмтэл, хавьтлын дерматит, чонон хөрвөс, өмнө нь байсан арьсны өвчин хүндрэх зэрэг. Арьс гэмтээх эрсдэлийг бууруулахын тулд эрүүл мэндийн ажилтнуудыг ХХХ-ээ зохистой аргаар өмсөх зөв дадалд сургах, нэг газар байнгын үрэлт буюу даралт учруулахаас зайлсхийх, нүүрний хамгаалах хэрэгсэл өмсөхөөс өмнө арьс, амны хаалт эсвэл нүдний шилэн хамгаалалтын хооронд тослож, үрэлтийг багасгахын тулд чийгшүүлэгч эсвэл гель түрхэх; мөн арьсыг гэмтээж, мананцар үүсгэх хэт нягт нүдний шилэн хамгаалалт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй (31). Бүрэн ХХХ (халаад, амны хаалт, малгай, комбинзон) удаан хугацаагаар хэрэглэх нь биеэс дулаан, хөлс ялгаралтыг саатуулж, уурших замаар хөрөхийг хязгаарлаж, дулааны стресс (халууны тууралт, булчин татах, ухаан алдах, туйлдаж ядрах, араг ясны булчин задрах, халуунд цохиулах) -т хүргэж болзошгүй (32). Филовирус өвчний дэгдэлтийн үед (жишээ нь, Эбола вирус) хэрэглэж байсан комбинзон, хоёр давхаргатай халаад, улавч эсвэл толгой, хүзүүг бүрхсэн өмсгөл зэргийг КОВИД-19 (12)-тай өвчтөнүүдийг асрах үед хэрэглэх шаардлагагүй. ДЭМБ болон ОУХБ-аас дулааны стресст өртөх эрсдэлтэй эрүүл мэндийн ажилтнуудад шээсний өнгө, хэмжээгээ хянах зэрэг халуунтай холбоотой өвчний шинж тэмдгийг хянахыг зөвлөж байна (33). Бүрэн ХХХ өмсөж өнгөрүүлэх цагийг хязгаарлаж, амрах газрыг сэрүүн байлгах хэрэгтэй. Эрүүл мэндийн бүх ажилчдыг аюулгүй, хүйтэн ундны усаар хангах шаардлагатай. Халдваргүйжүүлэгч бодисын хэрэглээ

Эрүүл мэндийн байгууллага, нийтийн газар халдваргүйжүүлэгч бодисын хэрэглээ ихсэх нь эрүүл мэндийн ажилтнууд, цэвэрлэгч, ариутгалын ажилтнуудад хортой нөлөө үзүүлж болзошгүй. Бодисын нөлөөгөөр хамар, нүд цочроох, цээж хөндүүрлэх, амьсгал гаргахад саадтай байх, амьсгал давчдах, арьс цочрох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Халдваргүйжүүлэгч уусмалыг үйлдвэрлэгчийн зөвлөмжийн дагуу агааржуулалт сайтай газар, бусад халдваргүйжүүлэгч бодис холихгүй, бэлтгэж хэрэглэнэ. Халдваргүйжүүлэгч бодис бэлтгэх, ашиглахад оролцдог эрүүл мэндийн ажилтнуудад эрүүл мэндийн эсрэг заалт байгаа эсэхийг үнэлж, халдваргүйжүүлэгч бодисын аюулгүй ажиллагаанд сургаж, зохих ХХХ, түүнийг зөв хэрэглэх зааварчилгаагаар хангах ёстой. ДЭМБ ямар ч тохиолдолд халдваргүйжүүлэх бодисоор (туннель, шүүгээ, танхим зэрэг) шүршихийг зөвлөдөггүй (22). Ажлын ачаалал, ажлын цаг ба ажлын зохион байгуулалт КОВИД-19 цар тахлын үед эрүүл мэндийн ажилтнууд ажлын ачаалал ихтэй, амрах, тэнхрэх цаг хангалтгүй, олон цаг ажиллах нь бий. Дээрх ачаалал архаг ядаргаа, энергийн дутагдалд, анхаарал, зохион байгуулалт, бүтээмж буурахад хүргэж; хариу үйлдэл үзүүлэх хугацаа уртсах; танин мэдэхүй буурах, сэтгэл хөдлөл арилах эсвэл зан байдлын өөрчлөлтөд хүргэдэг. 2020 оны 12-р сарын 3-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлсэн КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээний Эрүүл мэндийн ажиллах хүчний бодлого, менежмент, ДЭМБ-ын түр удирдамжийн дагуу тохиромжтой тооны ажилчид, ажлын ачааллыг тэгш хуваарилалт, ажлын цаг, ажил зохион байгуулалтын менежментээр хангахын тулд эрүүл мэндийн ажиллах хүчний стратеги төлөвлөлт, дэмжлэг, чадавхийг бэхжүүлэх шаардлагатай (3). КОВИД-19 цар тахал зэрэг нийтийг хамарсан онц байдлын үед ОУХБ-ын зөвлөмжийн дагуу ажлын хэвийн цагийн тухай заалтыг үл хэрэгжүүлэхийг зөвхөн түр хугацаанд зөвшөөрнө (34). Бүс нутгийн бодитоор хэрэгжих боломжтой нөхцөл байдалд үндэслэн ажлын цаг, ээлж, амралтыг оновчтой зохион байгуулах арга хэмжээ авах шаардлагатай (Шигтгээ 2).

Шигтгээ 2. ДЭМБ, ОУХБ-ын онцгой байдлын үед ядрахаас сэргийлэх зөвлөмж Ээлжийн хугацаа. Ихэвчлэн долоо хоногт 8 цагаар таван ээлж буюу 10 цагаар дөрвөн ээлж ажиллах ачаалал даадаг. Үүнээс урт ээлжээр ажиллах нь ядрах эрсдэлт хүчин зүйл болдог. Ажлын ачааллаас хамааран 12 цагаар ажиллах тохиолдолд илүү олон удаа ээлжлүүлэн амраах хэрэгтэй. Орой, шөнийн цагаар богино ээлжээр (жишээ нь, найман цаг) ажиллахад урт ээлжээс илүү сайн ачаалал даадаг. Шөнийн цагаар нойрмоглох, өдрийн цагаар хангалтгүй нойр авах зэргээс шалтгаалан шөнөөр ажиллахад ядралт нэмэгддэг (33). Ажилчдын хүсэл сонирхол, бүс нутгийн нөхцөл байдлыг харгалзан дагуу чиглэлд (өглөөнөөс үдээс хойш, шөнө хүртэл) ээлж өөрчлөхийг чухалчлах хэрэгтэй (35). Ажлын ачаалал. Ачаалал багатай, ихтэй ээлжийн ажил үүргийг тэнцвэржүүлэх. Ажлын шаардлагыг ээлжийн цагтай уялдуулан шалгах. Арван хоёр цагийн ээлжтэй "арай ачаалал бага" (жишээ нь, бичиг цаасны ажил) ажлын ачаалал даах нь илүү байдаг. Их ачаалалтай ажил, биеийн хүчний ажил, туйлын хүнд нөхцөл эсвэл эрүүл мэнд, аюулгүй байдлын бусад аюулд өртөх зэргээс үүдэлтэй ядаргааг арилгахад богиносгосон ээлж тусалдаг (33). Амрах, тэнхрэх. Ажлын цаг, амрах завсарлага үргэлжлэх хугацааны талаар бодлого боловсруулах (жишээ нь: 7−8 цаг нойр авахын тулд өдөрт багадаа үргэлжилсэн 10 цаг зайлшгүй амрах, 14 хоног амралтгүй ажилласны дараа 48 цаг амрах). Ажлын ачаалалтай үед ойр ойрхон богино амралт (жишээ нь 1−2 цаг тутамд) олгох нь цөөн урт амралттай харьцуулахад ядаргааны эсрэг илүү үр нөлөөтэй байдаг. Хооллох үеэр урт завсарлага олгоорой. 8 цагаар таван ээлж эсвэл 10 цагаар дөрвөн ээлж дараалан ажиллах бол үргэлжлүүлэн бүтэн нэг эсвэл хоёр өдрийн амралт төлөвлө. 12 цагаар гурван ээлж дарааллан ажиллах бол үргэлжлүүлэн хоёр өдрийн амралт олгох талаар хэлэлцэх. Шаардлагатай бөгөөд боломжтой бол яаралтай тусламж үзүүлэх үеэр эрүүл мэндийн ажилчдад хоолны үйлчилгээ буюу бэлэн хоол, ариун цэврийн байгууламж, алжаалаа тайлах нөхцлөөр хангах, мөн КОВИД-19-ээс сэргийлэхийн тулд хүн хоорондын зай барих болон нийгмийн эрүүл мэндийн бусад арга хэмжээг дагаж мөрдөх (33). Хүчирхийлэл, дарангуйлал, гадуурхалт, доромжлол КОВИД-19 цар тахлын үед эрүүл мэндийн ажилтнуудын эсрэг хүчирхийлэл, доромжлолын тохиолдол нэмэгдсээр байна. Эрүүл мэндийн салбар дахь ажлын байрны хүчирхийллийн эрсдэлт хүчин зүйлүүд бол стресс, ядаргаа, өвчтөний хүлээлгийн хугацаа урт байх, бөөгнөрөл, цаашдын тавилан муу талаарх мэдээ дуулгах, танхайрал, КОВИД-19-ээс сэргийлэх, хянах өвөрмөц арга хэмжээ (хүмүүсийг хөл хорих эсвэл тусгаарлах байранд байрлуулах гэх мэт), ойрын хүн нь өөд болсныг дуулгах буюу цогцост задлан хийхийг зөвшөөрөхгүй байх зэрэг юм. Дээрх бүгд түгшүүр хүчирхийллийн байдлыг хүндрүүлж болзошгүй (36).

Халдвартай байж болзошгүй хүмүүстэй ойр байдаг тул эрүүл мэндийн ажилтнууд нийгэмд халдвар тараах аюул заналхийлдэг гэж үзэн, улмаар доромжлол, гадуурхалттай нүүр тулдаг. Эрүүл мэндийн ажилтнууд ажлын байран дээрээ, ажилдаа ирэх, буцах замдаа болон нийгмийн бүлэгтээ хүчирхийлэл, танхайралад өртөх эрсдэлтэй байдаг (37). Ажлын хувцас өмссөн эсвэл эрүүл мэндийн ажилчдыг танихад хялбар болгодог бусад шинж тэмдэг нь олон нийтийн зүгээс доромжлол, гадуурхалт, хүчирхийлэл, танхайрал үйлдэх эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой (37). Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохион байгуулалт, тогтвортой хүний нөөц, эмч нарын сэтгэл санаа, бие махбодын эрүүл мэнд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт ажлын байрны хүчирхийлэл, танхайрал сөргөөр нөлөөлдөг нь нотлогдсон. Сувилагч, анхны тусламж үзүүлэгч, яаралтай тусламжийн ажилтнууд болон эмч нар зэрэг үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий ажилтанууд болон олон цагаар эсвэл шөнийн ээлжээр ажилладаг эрүүл мэндийн ажилтнууд өндөр эрсдэлтэй байдгийг системчилсэн хяналтаар тогтоожээ (38). Эрэгтэй ажилтан бие махбодийн хүчирхийллийн хохирогч болох магадлал харьцангуй бага байдаг бол эмэгтэй ажилтан бэлгийн танхайрал, бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөртэй байдаг. Ялангуяа үндэстний цөөнх болон бусад цөөнхийн бүлгийн эрүүл мэндийн ажилтнууд эрсдэлд өртөж болзошгүй. Эрүүл мэндийн ажилтны эсрэг үйлдэж буй хүчирхийлэл, дарангуйлал, гадуурхалт, доромжлолоос чадах хэрээр сэргийлж, арилгах шаардлагатай. Зарим улс орон эрүүл мэндийн ажилтны эсрэг хүчирхийлэл, танхайрал, өс хонзонгоос сэргийлэх, таслан зогсоох зорилгоор эдгээр үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүл мэндийн ажилтнуудыг хуулийн дагуу хамгаалах зэргээр тодорхой хууль тогтоомжийг нэвтрүүлсэн (39). Үндэсний засгийн газар болон бүс нутгийн эрх баригчид эрүүл мэндийн ажилтныг ажлын байр болон нийтийн дунд доромжлолд өртөхөөс сэргийлэхийн тулд нийтийн оролцоо, харилцаа хандлага, зан харилцааны хэм хэмжээг баталж, улмаар эрүүл мэндийн ажилтны үүргийг олон нийт хүндлэх, тэдэнд таниулахыг дэмжинэ (40). Хайрцаг 3-т энэ асуудлыг шийдвэрлэх олон улсын зөвлөмжийг тусгасан болно. 2019 оны Хүчирхийлэл ба танхайрлын тухай конвенц (№ 190) - д "хүчирхийлэл ба танхайрал" гэдгийг хөдөлмөрийн зах зээлд ганц эсвэл олон тохиол гэдгээс үл хамааран, бие махбодь, сэтгэл зүй, бэлгийн болон эдийн засгийн хохирол учруулах зорилготой, үр дагаварт хүргэх эсхүл хүргэж болзошгүй үл зөвшөөрөгдөх зан үйл, зуршил буюу заналхийлэл, мөн жендэрт суурилсан хүчирхийлэл, танхайрал зэргийг хамруулна гэж тодорхойлсон”. Мөн тус конвенцид үндэсний эрх баригчид болон ажил олгогчдын үүрэг хариуцлагыг тус тус заасан. iv

Хайрцаг 3. Эрүүл мэндийн салбар дахь ажлын байрны хүчирхийлэл, дарангуйлалыг шийдвэрлэх олон улсын зөвлөмж (41, 42) •

• • • • • • • • • • • •

Ажлын байран дахь хүчирхийлэл, дарангуйлал, гадуурхалт, доромжлолоос сэргийлэх, түүнтэй тэмцэх бодлогыг ажилчид, тэдний төлөөлөгчийн оролцоотой боловсруулж, хэрэгжүүлэх, хяналт тавих, мөн үүний талаар удирдлага, нийт албан хаагчид мэдэж, дагаж мөрдөх. Гадуурхах, дарангуйлахыг хориглох журам гаргах, ажилчдад шударга хандахыг дэмжих. Өндөр эрсдэлтэй хэсгүүдэд аюулгүй байдлын зааварчилгаа өгөх, боловсон хүчнээр хангах. Хүчирхийлэл, дарангуйлалын талаар мэдлэгийг дээшлүүлэх, сургалт явуулах талаар идэвхийлэх. Тодорхойгүй байдал, сөрөг стрессийг бууруулахын тулд ажилтнууд, өвчтөнүүдийг цаг тухайд нь үнэн зөв мэдээллээр хангах. Өвчтөний урсгалыг оновчтой болгох, бөөгнөрөл, хүлээлгээс зайлсхийх. Ажлын байрандаа нэвтрэх, гарахад аюулгүй гарц мөн олоход хялбар яаралтай тусламжийн гарцаар хангах. Учирч болзошгүй эрсдлийг анхааруулах дохиоллын системээр (жишээ нь: аваарын хонх, утас, дохиолол, богино долгионы радио) хангах. Гэмгүй орчинд хүчирхийлэл, доромжлол, гадуурхалтын тохиолдлыг мэдээлэх, шалгах, хариу арга хэмжээ авах протоколтой байх. Гомдол гаргагч, хохирогч, гэрч, мэдээлэгчийг хохирох, өс хонзонгийн сэдлээс хамгаалах арга хэмжээг нэвтрүүлэх, нууцлалыг хамгаалах. Хүчирхийлэл, дарангуйлал, доромжлолын хохирогчдод нууц тусламж, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх. Ажилчид болон тэдний төлөөлөлтэй зөвлөлдөж, хүчирхийлэл, дарангуйлалд өртөх эрсдэлийг тогтмол үнэлэх. Ажилд явахдаа болон ажлаас бусад шалтгаанаар олон нийтийн газар, айл, олон хүнтэй газар очихдоо ажлын хувцас, бусад эмнэлгийн зориулалттай хувцас өмсөхөөс зайлсхийх.

Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэц нийгмийн тусламж Дээр дурдсан дарамтаас гадна эрүүл мэндийн ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэнд, эрүүл оршихуйд КОВИД-19-ийн үе нөлөөлж болзошгүйг системчилсэн хяналтаар (43) тогтоосон. Энэ нь халдварт өртсөн өвчтөнүүдтэй харилцах, ажлаа хийхэд нь саад болох, зохион байгуулалтын тусламж хангалтгүй байх, эрсдэл өндөртэй ажилд албадан шилжүүлэх, хамгаалах үйл ажиллагаанд итгэхгүй байх, сувилагчаар ажиллах зэргээс шалтгаалж болно. Эрүүл мэндийн ажилтны сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх хувь хүний эрсдэлт хүчин зүйлд боловсролын түвшин доогуур, сургалтын хөтөлбөр хангалтгүй, эмнэлзүйн туршлага бага, цагийн ажилтнаар ажиллах, хөл хорионы хугацааг уртасгах, тусгаарлах, гэртээ хүүхдээ харах, өрхийн орлого бага, нас залуу, эмэгтэй хүйс, биеийн эрүүл мэндийн хавсарсан эмгэг, хувийн амьдралын хэв маягт цар тахлын үзүүлэх нөлөө багтана.

Эрсдэлт хүчин зүйлд өөрийгөө дутуу үнэлдэг, сэтгэл зүйн хямрал, сэтгэцийн эмгэг, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж байсан түүхтэй зэрэг хамаарна. Эдгээр эрсдэлүүд нь эрүүл мэндийн ажилтнуудыг сэтгэл түгшил, гутрал, нойргүйдэл зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн нийтлэг тохиолддог эмгэгт өртөхөд түлхэц болдог (33, 43). Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь гүйцэтгэл буурах, ажил таслах, ажлаас халагдах эсвэл олон халаа сэлгээ хийх, бүтээмж буурах, алдаа гаргахад хүргэснээр эрүүл мэндийн ажилтнууд болон өвчтөний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй (44). 2020 оны 12-р сарын 3-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлсэн ДЭМБ-ын боловсруулсан КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн ажиллах хүчний бодлого, менежмент, түр удирдамжид эрүүл мэндийн ажилтны сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хувь хүний түвшинд дэмжих оролцоог тодорхойлсон (3). ДЭМБ болон бусад олон улсын зөвлөмжийн дагуу ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахын тулд дараах нэмэлт арга хэмжээг авч үзэх шаардлагатай. •



• •



• •

Эрүүл мэндийн ажилтны сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн эгзэгтэй тохиолдлыг илрүүлэх, бууруулах, тандалтын арга хэмжээг хэрэгжүүлэх (33, 43). Эрүүл мэндийн бүх ажилтныг чанартай харилцаа холбоо, сүүлийн үеийн, үнэн мэдээллээр хангах, мөн ажилчдыг стресс ихтэйгээс багатай үйл ажиллагаатай хэсэг рүү шилжүүлэх (44). Туршлагагүй ажилчдыг туршлагатай хамт олонтой түншилж, бүлэг хэсэгт ажилчдыг ханиар нь оруулах (45). Эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэц нийгмийн тусламж үзүүлэх найдвартай үйлчилгээ, түүний дотор зайнаас эсвэл биет байдлаар үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, хялбар байлгах (12). Сэтгэл түгшилт, сэтгэл гутрал болон бусад сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгийг эрт, найдвартай илрүүлэх, менежмент хийх механизмыг бүрдүүлж, сэтгэц нийгмийн тусламж үзүүлэх стратеги, анхан шатны үйл ажиллагаа явуулж эхлүүлэх (12). Эрүүл мэндийн ажилчид, менежерүүдийн дунд сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх соёлыг түгээн дэлгэрүүлэх (12). Сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгээр өвчилсөн, тусламж хүссэн эрүүл мэндийн ажилчдыг доромжлох, ялгаварлан гадуурхахгүйгээр ажилдаа эргэн орох боломжоор хангах (45).

Ариун цэвэр, эрүүл ахуй, амрах байр Гарын ариун цэврийн төхөөрөмжүүдийг эмнэлгийн тусламж үйлчилгээний бүх цэгт бүх ажилчдад зориулан байршуулах ёстой: ХХХ өмсөж, тайлах тусгай зориулалтын хэсэг; хувийн болон сарын тэмдгийн ариун цэвэр сахих бие засах газар ба өрөө, эмнэлгийн хог хаягдал боловсруулах өрөө. Цэвэр урсгал ус, гарын ариун цэврийн бүтээгдэхүүнүүд (саван, нэг удаагийн цэвэр алчуур) бүхий гар угаах байгууламжаар хангах. 60-80% спирт агуулсан, спиртэнд суурилсан гар ариутгагч тусламж үзүүлэх бүх цэгүүдэд бэлэн байх ёстой.

Ээлжийн ажлын үед түр амрах болон амралтын өрөө, аюулгүй ундны ус, бие засах газар, хувийн болон сарын тэмдгийн хэрэглэл, хоол хүнс, амрах боломж бүгдийг бэлэн байлгах ёстой (46). Эдгээр газрууд хүн хоорондын зай барьсан, хангалттай агааржуулалттай байх ёстой (3). Эрүүл мэндийн ажилтнуудыг бие засах газар, хувийн болон сарын тэмдгийн ариун цэвэр сахих зориулалтын өрөөгөөр хангах, тохижуулах; эдгээр нь өвчтөн болон үйлчлүүлэгчийн хэрэглэдэг зүйлээс тусдаа байх шаардлагатай. Хог хаях сав, мөн дахин ашиглах боломжтой материалыг угаах хэсэг, эмэгтэйчүүдийн хувийн ариун цэвэр сахин угаах боломжтой хэсэг байх ёстой (3). Ажлын өрөө, ажлын байр, багаж, төхөөрөмжүүдийг цэвэр, эмх цэгцтэй байлгахын тулд өдөр тутмын цэвэрлэгээний протокол, хог хаях, халдваргүйжүүлэх системтэй байх шаардлагатай (34). Зарим тохиолдолд ээлж хооронд амрах, ариун цэвэр сахихад зориулж түр байр (зочид буудал/дэн буудал, зөөврийн чиргүүл эсвэл майхан) - аар хангах шаардлага үүсч болно. Хоолны үйлчилгээ, хүүхэд асрах, чөлөөт цагаа өнгөрөөх нөхцөл бүрдүүлснээр боловсон хүчний хүртээмжийг сайжруулах, гэр бүл, олон нийт халдварт өртөх тохиолдлыг бууруулж, стресс, ядаргааг тайлах боломжтой (17). Эмнэлгийн ажилтнууд ажлын байран дээрээ ажлын хувцсаа өмсөж, солих боломжтой өрөө байх ёстой бөгөөд ингэснээр ажилдаа явах, харихдаа ажлын хувцас өмсөх шаардлагагүй болно (46). Өвчтөн болон өвчтөний орчин тойронтой хүрэлцсэн, орны дэргэд нь байхдаа өмсөж байсан ажлын хувцсыг зориулалтын аргаар угаах ажлыг эрүүл мэндийн байгууллага зохион байгуулна (47). Хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ Эрүүл мэндийн байгууллага бүр ДЭМБ/ОУХБ-ын дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн ажилтнуудад зориулан гаргасан хөдөлмөрийн эрүүл мэндийн хөтөлбөрүүд, мөн хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн, зохих ёсоор бэлтгэгдсэн боловсон хүчний хөдөлмөрийн эрүүл мэндийн хөтөлбөртэй байх ёстой (48). Томоохон эрүүл мэндийн байгууллагууд урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүрэг бүхий ажлын байрны аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг хөдөлмөрийн менежментийн хороотой байх ёстой (49). КОВИД-19-ийн үед хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээний төвүүд ДЭМБ-ын 2020 оны 10-р сарын 30-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлсэн КОВИД-19-ийн үед эрүүл мэндийн ажилтныг халдварт өртөхөөс сэргийлэх, илрүүлэх, менежмент (2) түр удирдамжийн дагуу ХСХ-ын бодлого, журмыг бий болгохын тулд ХСХ-ын хөтөлбөрүүдтэй нягт уялдан ажиллах ёстой. Түүнчлэн, үйлчилгээний төвүүд болон хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээ нь дараах арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй: • КОВИД-19 цар тахлын улмаас ажлын байран дээрх эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөх бусад эрсдэлд өртөлт нэмэгдэж байгаа ажлын байрны эрсдэлийн үнэлгээг тогтмол хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр нөлөөг үнэлэх;

• ажилчдад хүчирхийлэл, доромжлолд өртөхөөс сэргийлэх, халдваргүйжүүлэгч бодисыг аюулгүй ашиглах, сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэц нийгмийн эрүүл оршихуйг хамгаалах зэрэг хэрхэн эрүүл, аюулгүй ажиллах талаар заавар, сургалт явуулах; • эрсдэлийн үнэлгээнд үндэслэн бусад физик, хими, эргономик, цацрагийн аюулыг хянах, бууруулах нэмэлт арга хэмжээний талаар зөвлөгөө өгөх; • ажлын байрны эрсдэлийн үнэлгээ, эрүүл мэндийн байдлыг үндэслэн КОВИД-19ын вакцин болон бусад дархлаажуулалтад эхний ээлжинд хамрагдах эрүүл мэндийн ажилтнуудын бүлгийг тодорхойлох; • дархлаажуулах ажлыг зохион байгуулах, вакцинжуулалтын байдлыг бүртгэх; • SARS CoV-2 болон бусад мэргэжлийн аюулд өртөх өндөр эрсдэлтэй ажил, үүрэг гүйцэтгэж буй ажилчдын эрүүл мэндийн тандалтыг зохион байгуулах; • SARS-CoV-2 бусад эмгэг төрөгч, зүү, бусад хурц үзүүртэй зүйлд санамсаргүй өртөх, хүчирхийлэл, дарангуйлалын хэрэгт өртөх талаар мэдээлэх, шалгах үйл ажиллагаанд хяналт тавьх, сэргийлэх арга хэмжээг боловсруулах; • аюулгүй техник хэрэгсэл, зохих ХХХ-ээр хангах талаар зөвлөгөө өгөх; • эрүүл мэндийн ажилтнуудын КОВИД-19-ийн шинж тэмдгийг илрүүлэх, шинжилгээнд хамруулах, халдварт өртөх, эрүүл мэндтэй холбоотой асуудлаар эрүүл мэндийн ажилтнуудад мэргэжилтний зөвлөгөө авах ажлыг зохион байгуулах; • менежмент, ажилчдын хамтын ажиллагааг сайжруулахын тулд ажилчдын төлөөлөлтэй ажилтай холбоотой хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бүх асуудлаар зөвлөлдөх; • халдвараас сэргийлэх, хянах, өвчтөний аюулгүй байдал, хүний нөөцийн чиглэлээр байгууллагын төв удирдлагатай хамтран ажиллах; • Эрүүл мэндийн ажилчдыг шүршүүрт орох, ажлын хувцсаа солих ая тухтай нөхцөлөөр хангах талаар зөвлөгөө өгөх. Эмнэлгийн ажилтнууд аливаа ажил, үүрэг гүйцэтгэх чадвартай эсэх, мөн ажлын байран дахь өртөлтийн улмаас өвдөх, гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй аливаа бэрхшээлийг эмнэлгийн мэргэжилтнүүд нууцаар үнэлэх. КОВИД-19-ийн үед зарим ажилчдад онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Үүнд: • •



ахмад эмнэлгийн ажилчид, суурь эмгэгтэй эсвэл жирэмсэн, хүндээр өвчлөх эрсдэл өндөртэй хүмүүс; олон хавсарсан хүнд өвчин, эмчилгээгүй өвчтэй хүмүүс зэрэг давхар сэтгэл гутралаас болж бие нь муудаж болзошгүй сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай ажилчид; Ажлын ачаалал нь ихэссэн, уртасгасан цагаар ажилладаг эсвэл өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хариуцдаг ажилчид.

Хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрийгөө дээрх ангиллын аль нэгэнд хамаарна гэж тодорхойлсон ажилтан бүрийн эрүүл мэндийн үнэлэх байдлаар зохион байгуулах ёстой. Үнэлгээг дараах тохиолдолд хийх ёстой: ажил, үүрэг эсвэл ажлын байр өөрчлөгдөх; ажилтан КОВИД-19 туссан өвчтөнтэй ажиллахаас өмнө; мөн эрүүл мэндийн шалтгаанаар удаан хугацаагаар чөлөө авсны дараа ажилдаа эргэн орох. Бүх ажилтнуудыг ялангуяа арьс, сэтгэцийн эрүүл мэндийн эмгэг, ажилтай холбоотой бусад эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийг давтамжтайгаар үнэлэхийг зөвлөж байна.

Ажлын байран дахь эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах эрх, үүрэг, хариуцлага Ажил олгогчийн хариуцлага Олон улсын хөдөлмөрийн стандартын дагуу ажил олгогч мэргэжлийн эрсдэлийг бууруулахын тулд шаардлагатай бүх сэргийлэх, хамгаалах арга хэмжээгээг цогц хангах үүрэгтэй (50). Үүнийг анхаарч, КОВИД-19-ийн хүрээнд эрүүл мэндийн ажилтнуудын ажил олгогч дараах зүйлийг хийх ёстой: •



• • • • • • • • •

• • •

эрүүл мэндийн ажилтан, тэдний төлөөлөгчтэй өөрсдийн ажлынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал, өртөх эрсдэлийн талаар зөвлөлдөж, эрсдэлийн шинэ үүсгэвэр бий болохоос зайлсхийх, сэргийлэх, бууруулах зохих арга хэмжээнүүдийг авах; эмнэлзүйн протокол, удирдамж, арга хэмжээний талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, үр дүнтэй хэрэгжилтийг хангах шийдвэрүүд гаргах, түүнчлэн эрүүл мэндийн ажилчид эрсдэлд өртөж буй ажлын байрны нөхцлийн талаар санал бодлоо солилцох зэрэг эрүүл мэндийн ажилтан, ажил олгогчийн хооронд мэдээлэл, ил тод хэлэлцээг цаг тухайд нь хүлээж авах; ХСХ-ын давтан сургалт, ХХХ-ийг зөв ашиглах, өмсөх, тайлах, устгах зэрэг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдээлэл, зааварчилгаа, сургалт явуулах; Тохиромжтой ХСХ явуулах, ХХХ-ийн хангамжийг хангалттай тоогоор, чанартай, бүх ажилчдад үнэгүй өгөх; ХХХ-ийн хангамжийг тасралтгүй байлгах; ажилтнуудыг КОВИД-19-ийн талаарх техник шинэчлэл, өвчтөнийг үнэлэх, оношлох, шинжлэх, эмчлэх тохиромжтой хэрэгслээр цаг тухайд нь хангах, ХСХ-ын мэдээллийг өвчтөнүүд болон нийтэд түгээх; хувийн аюулгүй байдалд шаардлагатай хамгаалалтын арга хэмжээг бүрдүүлэх; ажилтай холбоотой аюул, доромжлол, хүчирхийлэлд өртсөн тохиолдлын талаар мэдээлэх, хохирогчдод дэмжлэг үзүүлэх зэрэг шууд арга хэмжээ авах, эрүүл мэндийн ажилчдыг эргэн буруутгадаггүй орчин бүрдүүлэх; өөрийн эрүүл мэндээ үнэлэх, шинж тэмдгээ мэдээлэх, бие нь муудах эсвэл хөл хорионд орсон тохиолдолд гэртээ байх бодлогын талаар эрүүл мэндийн ажилтнуудад зөвлөгөө өгөх; үндэсний хуулийн дагуу ажлын цагийг завсарлага, амрах цагтай байлгах; эрүүл мэндийн ажилчдад амь нас, эрүүл мэндэд нь шууд, ноцтой аюул учруулж байна гэж үзэх үндэслэл бүхий хөдөлмөрийн нөхцлөөс өөрийгөө чөлөөлөх эрхийг хэрэгжүүлэх боломжийг олгох, энэ эрхээ эдэлж буй эрүүл мэндийн ажилтнуудыг аливаа зохисгүй үр дагавраас хамгаалах; үндэсний хуулийн дагуу мэргэжлээс шалтгаалах осол, эмгэгийн тохиолдлын талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэх; сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө өгөх нөөцийн хүртээмжтэй байдлыг хангах талаар хэлэлцэх; удирдлага, эрүүл мэндийн ажилтнууд, тэдний төлөөлөгчдийн хамтын ажиллагааг дэмжих;



эрүүл мэндийн ажилтнуудыг үндэсний хуулийн дагуу хөдөлмөрийн ослын тэтгэмжид хамруулах.

Хоёр буюу түүнээс дээш тооны ажил олгогч, аж ахуйн нэгжүүд нэг ажлын байранд нэгэн зэрэг үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөөх үүрэг хариуцлагыг орхигдуулалгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тал дээр хамтран ажиллах ёстой (51). Эрүүл мэндийн ажилтны эрх, үүрэг Эрүүл мэндийн ажилтнууд нэр төр, тэгш байдал, ажлын хөлсөө шударгаар үнэлүүлэх, аюулгүй хөдөлмөрийн нөхцлөөр хангуулах, зохис ёсоор хөдөлмөрлөх эрхтэй. КОВИД-19 цар тахлын нөхцөлд эрүүл мэндийн ажилтнууд аюулгүй ажлын байранд ажиллах эрхийн зэрэгцээ олон улсын хөдөлмөрийн стандартын (52) дагуу ажлын байран дахь эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалах, өвчтөний аюулгүй байдлын талаарх ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж мөрдөх үүрэг, хариуцлага хүлээнэ (53). Үүнд: •

• • • • • •

• •

хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтсон журмыг дагаж мөрдөх, өөрсдийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрсдэлд оруулахаас зайлсхийх, ажил олгогчоос олгосон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдах; Өвчтөнийг үнэлэх, оношлох, эмчлэхэд бэлэн протоколуудыг ашиглах; Сэжигтэй болон батлагдсан тохиолдлын талаарх нийгмийн эрүүл мэндийн мэдээлэх тогтсон журмыг шуурхай дагаж мөрдөх; өвчтөнд хүндэтгэлтэй хандах, энэрэн нигүүлсэх, нэр төрийг нь хамгаалах, нууцыг хадгалах; өвчтөн болон олон нийтийг ХСХ болон нийгмийн эрүүл мэндийн үнэн зөв мэдээллээр хангах, батжуулах; ХХХ-ийг зөв өмсөх, хэрэглэх, тайлах, хаях; КОВИД-19-ийн илрэл, шинж тэмдгийг өөрөө хянах, SARS-CoV-2-ын мэргэжлийн болон мэргэжлийн бус хамгаалалтгүй халдварт өртсөн тохиолдолд мэргэжлийн эрүүл мэнд буюу мэргэжлийн эрүүл мэндийн үйлчилгээ хариуцсан төв хэсэг рүү мэдээлэх, өөрийгөө тусгаарлах; тусламж үзүүлэх шаардлагатай байж болзошгүй хэт стресс буюу сэтгэцийн эрүүл мэндийн асуудал илэрвэл мэргэжлийн эрүүл мэндийн үйлчилгээний зөвлөгөө өгөх; амь нас, эрүүл мэндэд шууд, ноцтой аюул учруулж болзошгүй гэж үзэх үндэслэлтэй аливаа нөхцөл байдлын талаар нэн даруй ахлагчдаа мэдээлэх.

Үндэсний эрх баригчдын үүрэг Үндэсний эрх баригчид олон нийтэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ажил олгогчийн үүрэг, хариуцлагаас гадна КОВИД-19-ийн хариу арга хэмжээнд оролцсон бүх эмнэлгийн ажилчдыг ажил эрхлэлтийн байдал, ажлын хэлбэрээс үл хамааран үндэсний хуулийн дагуу КОВИД-19-ийн шинжилгээ, эмчилгээ, хөл хорио, тусгаарлалт зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ, өвчний тэтгэмжид хамрагдах боломжоор хангах ёстой (52).

Үндэсний эрх баригчид эмнэлгийн ажилтнууд, ялангуяа халдвар авах дунд, өндөр, маш өндөр эрсдэлтэй хүмүүсийг ажлын хэлбэрээс үл хамааран КОВИД-19-ийн вакцинжуулалтын хөтөлбөрт эрт хамрагдах боломжоор хангах ёстой (13). Тэд мөн бүх эмнэлгийн ажилчдыг үндэсний захирамжийн дагуу хөдөлмөрийн ослын тэтгэмжийн төсөвт хамруулах ёстой (54). Үндэсний эрх баригчид КОВИД-19-ийн халдвар авсан эрүүл мэндийн ажилтнуудыг эмнэлгийн тусламж авах боломжоор хангаж, дөхөм болгох ёстой. Хэрэв ажлын үр дүнгийн гэрээ байгуулсан бол КОВИД-19-ийг ажлын буюу хөдөлмөрийн осол гэж үзэж болно (54). Ийм тохиолдлуудыг судалж, үндэсний захирамжийн дагуу хөдөлмөрийн ослын тэтгэмж хариуцах төрийн байгууллагад мэдэгдэх ёстой. Улс орнууд КОВИД-19-ийн үеийн мэргэжлээс шалтгаалах өвчин, өртөх шалгуур, мэдээлэх жагсаалтаа шинэчих талаар хэлэлцэх ёстой (55). Ажлын улмаас КОВИД-19-ийн халдвар авсан эрүүл мэндийн ажилтнууд үндэсний хуулийн дагуу мэргэжлээс шалтгаалах өвчин, эмгэг гэж үзсэн тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ мөн хөдөлмөрийн чадвар алдалтын зэргээс хамааран мөнгөн тэтгэмж буюу нөхөн олговор авах эрхтэй. Ажилтай холбоотой үйл ажиллагааны явцад КОВИД-19-ийн улмаас нас барсан эмнэлгийн ажилтны хууль ёсны гэр бүлийн гишүүд мөнгөн тэтгэмж буюу нөхөн олговор, оршуулгын зардал, тэтгэмж авах эрхтэй (52). Ашигласан материал 1. Coronavirus disease (COVID-19) outbreak: rights, roles and responsibilities of health workers, including key considerations for occupational safety and health. Interim guidance, 18 March 2020. Geneva: World Health Organization (https://www.who.int/publications/i/item/coronavirus-disease-(covid-19)-outbreak-rights-rolesand responsibilities-of-health-workers-including-key-considerations-for-occupational-safetyand-health, accessed 20 November 2020). 2. Prevention, identification and management of health worker infection in the context of COVID19. Interim guidance, 30 October 2020. Geneva: World Health Organization (https://www.who.int/publications/i/item/10665- 336265, accessed 20 November 2020). 3. Health workforce policy and management in the context of the COVID-19 pandemic response. Interim guidance, 3 December 2020. Geneva: World Health Organization (https://www.who.int/publications/i/item/health workforce-policy-and-management-in-thecontext-of-the-covid-19-pandemic-response, accessed 10 December 2020). 4. WHO calls for healthy, safe and decent working conditions for all health workers, amidst COVID19 pandemic. Geneva: World Health Organization; 28 April 2020 (https://www.who.int/news/item/28-04-2020-who-calls-for healthy-safe-and-decent-workingconditions-for-all-health-workers-amidst-covid-19-pandemic, accessed 20 November 2020). 5. ILO Policy Brief on COVID-19. Pillar 3: Protecting workers in the workplace. Geneva: International Labour Organization; 2020 (https://www.ilo.org/global/topics/coronavirus/impacts-and-responses/WCMS_739049/lang-en/index.htm, accessed 20 November 2020). 6. Mask use in the context of COVID-19. Interim guidance, 1 December 2020. Geneva: World Health Organization (https://apps.who.int/iris/handle/10665/337199, accessed 20 December 2020).

7. Chou R, Dana T, Buckley DI, Selph S, Fu Rongwei, Totten AM. Epidemiology of and risk factors for coronavirus infection in health care workers: A living rapid review. Ann Intern Med. 2020 Jul 21;173(2):120-136. https://doi.org/10.7326/M20-1632. Epub 2020 May 5. PMID: 32369541; PMCID: PMC7240841. 8. Critical preparedness, readiness and response actions for COVID-19. Interim guidance, 4 November 2020. Geneva: World Health Organization (https://www.who.int/publications/i/item/critical-preparedness-readiness-and response-actionsfor-covid-19, accessed 20 November 2020). 9. Considerations for public health and social measures in the workplace in the context of COVID19. Annex to: Considerations in adjusting public health and social measures in the context of COVID-19. Geneva: World Health Organization; 10 May 2020 (https://www.who.int/publications/i/item/considerations-for-public-health-and-social measuresin-the-workplace-in-the-context-of-covid-19, accessed 20 November 2020). 10. Guidance on preparing workplaces for COVID-19. Washington DC: Occupational Safety and Health Administration, U.S. Department of Labor; 2020 (https://www.osha.gov/Publications/OSHA3990.pdf, accessed 20 November 2020). 11. Infection prevention and control during health care when coronavirus disease (COVID19) is suspected or confirmed. Interim guidance, 29 June 2020. Geneva: World Health Organization (https://www.who.int/publications/i/item/WHO-2019-nCoV-IPC-2020.4 accessed November 2020).

20

12. Rational use of personal protective equipment for coronavirus disease (COVID-19) and considerations during severe shortages. Interim guidance, 23 December 2020. Geneva: World Health Organization (https://www.who.int/publications/i/item/rational-use-of-personalprotective-equipment-for-coronavirus-disease- (covid-19)-and-considerations-during-severeshortages, accessed 29 December 2020). 13. Guidance on developing a national deployment and vaccination plan for COVID-19 vaccines. Interim guidance, 16 November 2020. Geneva: World Health Organization (https://apps.who.int/iris/bitstream/handle/10665/336603/WHO-2019-nCoVVaccine_deployment-2020.1- eng.pdf, accessed 20 November 2020). 14. Clinical management of COVID-19. Interim guidance, 27 May 2020. Geneva: World Health Organization (https://www.who.int/publications/i/item/clinical-management-of-severe-acuterespiratory-infection-when-novel coronavirus-(ncov)-infection-is-suspected, accessed 20 November 2020). 15. COVID-19: Recommendations for heating, ventilation, and air conditioning in health care facilities. Washington DC: Pan American Health Organization; 21 May 2020 (https://www.paho.org/en/documents/covid-19- recommendations-heating-ventilation-and-airconditioning-health-care-facilities, accessed 20 November 2020). 16. ILO sectoral brief: COVID-19 and the health sector. Geneva: International Labour Organization; 11 April 2020 (https://www.ilo.org/wcmsp5/groups/public/---ed_dialogue/--sector/documents/briefingnote/wcms_741655.pdf, accessed 20 November 2020). 17. Risk assessment and management of exposure of health care workers in the context of COVID-19. Interim guidance, 19 March 2020. Geneva: World Health Organization (https://apps.who.int/iris/handle/10665/331496, accessed 20 November 2020).

18. Minimum requirements for infection prevention and control programmes. Geneva: World Health Organization; 2019 (https://www.who.int/infection-prevention/publications/MinReqManual_2019.pdf?ua=1, accessed 20 November 2020). 19. Infection prevention and control health-care facility response for COVID-19: A module from the suite of health service capacity assessments in the context of the COVID-19 pandemic. Interim guidance, 20 October 2020. Geneva: World Health Organization (https://www.who.int/publications/i/item/WHO-2019-nCoV HCF_assessment-IPC-2020.1, accessed 20 November 2020). 20. Liberati EG, Peerally MF, Dixon-Woods M. Learning from high risk industries may not be straightforward: a qualitative study of the hierarchy of risk controls approach in healthcare. International Journal for Quality in Health Care. 2018 Feb;30(1):39-43. https://doi.org/10.1093/intqhc/mzx163 21. Severe acute respiratory infections treatment centre: practical manual to set up and manage a SARI treatment centre and a SARI screening facility in health care facilities. Geneva: World Health Organization; 2020 (https://apps.who.int/iris/handle/10665/331603, accessed 20 November 2020). 22. Cleaning and disinfection of environmental surfaces in the context of COVID-19. Interim guidance, 16 May 2020. Geneva: World Health Organization (https://www.who.int/publications/i/item/cleaning-and-disinfection-of environmental-surfacesinthe-context-of-covid-19, accessed 20 November 2020). 23. Ensuring a safe environment for patients and staff in COVID-19 health-care facilities: A module from the suite of health service capacity assessments in the context of the COVID-19 pandemic. Interim guidance, 20 October 2020. Geneva: World Health Organization (https://www.who.int/publications/i/item/WHO-2019-nCoV HCF_assessmentSafe_environment-2020.1, accessed 20 November 2020). 24. Administrative controls to guarantee implementation of infection prevention and control measures in the context of COVID-19. Washington DC: Pan American Health Organization; 18 June 2020 (https://iris.paho.org/handle/10665.2/52389, accessed 20 November 2020). 25. Technical specifications of personal protective equipment for COVID-19. Interim guidance, 13 November 2020. Geneva: World Health Organization (https://www.who.int/publications/i/item/WHO-2019-nCoV PPE_specifications-2020.1, accessed 20 November 2020). 26. Infection control standard precautions in health care: aide memoire. Geneva: World Health Organization; 2006 (https://www.who.int/csr/resources/publications/4EPR_AM2.pdf, accessed 20 November 2020). 27. Table 4: Summary of WHO position papers – Immunization of health care workers. Geneva: World Health Organization; September 2020 (https://www.who.int/immunization/policy/Immunization_routine_table4.pdf, accessed 20 November 2020). 28. How to implement seasonal influenza vaccination of health workers. Geneva: World Health Organization; 2019 (https://apps.who.int/iris/bitstream/handle/10665/325906/9789241515597eng.pdf?ua=1, accessed 20 November 2020).

29. MacGibeny MA, Wassef C. Preventing adverse cutaneous reactions from amplified hygiene practices during the COVID-19 pandemic: how dermatologists can help through anticipatory guidance. Arch Dermatol Res. (2020). https://doi.org/10.1007/s00403-020-02086-x 30. Yan Y, Chen H, Chen L, Cheng B, Diao P, Dong L, et al. Consensus of Chinese experts on protection of skin and mucous membrane barrier for health-care workers fighting against coronavirus disease 2019. Dermatologic Therapy. 2020 Jul;33(4):e13310. https://doi.org/10.1111/dth.13310. 31. Gefen A, Ousey K. Update to device-related pressure ulcers: SECURE prevention. COVID19, face masks and skin damage. Journal of Wound Care. 2020;29(5). https://doi.org/10.12968/jowc.2020.29.5.245. 32. Jacklitsch B, Williams WJ, Musolin K, Coca A, Kim J-H, Turner N. NIOSH criteria for a recommended standard. Occupational exposure to heat and hot environments. Revised criteria 2016. Cincinnati, OH, USA: Department of Health and Human Services, Centers for Disease Control and Prevention, National Institute for Occupational Safety and Health (NIOSH); 2016 (https://www.cdc.gov/niosh/docs/2016-106/pdfs/2016106.pdf?id=10.26616/NIOSHPUB2016106, accessed 20 November 2020). 33. Occupational safety and health in public health emergencies: a manual for protecting health workers and responders. Geneva: World Health Organization and International Labour Organization; 2018 (https://www.who.int/publications/i/item/occupational-safety-and-healthin-public-health-emergencies-a-manual for-protecting-health-workers-and-responders, accessed 20 November 2020). 34. Guidelines on decent work in public emergency services. Geneva: International Labour Organization; 2019 (https://www.ilo.org/wcmsp5/groups/public/---ed_dialogue/--sector/documents/normativeinstrument/wcms_626551.pdf, accessed 20 November 2020). 35. Health services. Decent working time for nursing personnel: Critical for worker well-being and quality care: policy brief. Geneva: International Labour Organization; 2018 (https://www.ilo.org/wcmsp5/groups/public/--ed_dialogue/--sector/documents/publication/wcms_655277.pdf, accessed 20 November 2020). 36. Forgione Paola. New patterns of violence against healthcare in the covid-19 pandemic. BMJ Opinion. 15 May 2020. (https://blogs.bmj.com/bmj/2020/05/15/new-patterns-of-violenceagainst-healthcare-in-the-covid-19- pandemic/, accessed 20 November 2020). 37. Attacks on health care in the context of COVID-19. In WHO newsroom [website]. Geneva: World Health Organization; 2020 (https://www.who.int/news-room/featurestories/detail/attacks-on-health-care-in-the-context of-covid-19, accessed 20 November 2020). 38. Liu J, Gan Y, Jiang H, Li L, Dwyer R, Lu K, et al. Prevalence of workplace violence against healthcare workers: a systematic review and meta-analysis. Occup Environ Med. 2019 Dec;76(12):927-937. PMID: 31611310. 39. Safe and healthy working environments free from violence and harassment. Geneva: International Labour Organization; 2020 (https://www.ilo.org/wcmsp5/groups/public/--ed_protect/---protrav/--- safework/documents/publication/wcms_751832.pdf, accessed 20 December 2020). 40. Social Stigma associated with COVID-19. A guide to preventing and addressing social stigma. Geneva: International Federation of Red Cross and Red Crescent Societies, United Nations Children’s Fund and World Health Organization; 24 February 2020

(https://www.unicef.org/media/65931/file/Social%20stigma%20associated%20with%20the %20coronavirus%20di sease%202019%20(COVID-19).pdf, accessed 20 November 2020). 41. Framework guidelines for addressing workplace violence in the health sector. Geneva: International Labour Office, International Council of Nurses, World Health Organization, Public Services International; 2002 (https://www.ilo.org/wcmsp5/groups/public/--ed_dialogue/--sector/documents/normativeinstrument/wcms_160908.pdf, accessed 20 November 2020). 42. C190 – Violence and Harassment Convention, 2019 (No.190). In: ILO Normlex [website]. Geneva: International Labour Organization (https://www.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO::P12100_ILO_CO DE:C190, accessed 20 December 2020). 43. Kisely S, Warren N, McMahon L, Dalais C, Henry I, Siskind D. Occurrence, prevention, and management of the psychological effects of emerging virus outbreaks on healthcare workers: rapid review and meta-analysis. BMJ 2020;369:m1642. https://doi.org/10.1136/bmj.m1642 44. Mental health and psychosocial considerations during the COVID-19 outbreak. Geneva: World Health Organization; 18 March 2020 (https://www.who.int/docs/default-source/coronaviruse/mental-health considerations.pdf?sfvrsn=6d3578af_10, accessed 20 November 2020). 45. Addressing mental health and psychosocial aspects of COVID-19 outbreak: interim briefing note, version 1.5. Geneva: Inter-Agency Standing Committee; February 2020 (https://interagencystandingcommittee.org/system/files/202011/IASC%20Interim%20Briefing%20Note%20on%20COVID 19%20Outbreak%20Readiness%20and%20Response%20Operations%20%20MHPSS_3.pdf, accessed 20 November 2020). 46. Water, sanitation, hygiene, and waste management for SARS-CoV-2, the virus that causes COVID-19. Interim guidance, 29 July 2020. Geneva: World Health Organization and United Nations Children’s Fund (https://www.who.int/publications/i/item/WHO-2019-nCoV-IPCWASH-2020.4, accessed 20 November 2020). 47. Bearman G, Bryant K, Leekha S, Mayer J, Silvia Munoz-Price L, Murthy R, et al. Expert guidance: Healthcare personnel attire in non-operating-room settings. Infect Control Hosp Epidemiol. 2014 Feb;35(2):107-121. https://doi.org/10.1086/675066. 48. Caring for those who care. National programmes for occupational health for health workers. Policy brief. Geneva: World Health Organization and International Labour Organization; 2020 (https://www.who.int/publications/i/item/caring-for-those-who-care, accessed 20 November 2020). 49. C161 − Occupational Health Services Convention, 1985 (No. 161). In: ILO Normlex [website]. Geneva: International Labour Organization (https://www.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO::P12100_ILO_CO DE:C161, accessed 20 November 2020). 50. C155 − Occupational Safety and Health Convention, 1981 (No. 155). In: ILO Normlex [website]. Geneva: International Labour Organization (https://www.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO::P12100_ILO_CO DE:C155, accessed 20 November 2020).

51. R164 − Occupational Safety and Health Recommendation, 1981 (No. 164). In: ILO Normlex [website]. Geneva: International Labour Organization (https://www.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO::P12100_ILO_CODE: R164, accessed 20 November 2020). 52. ILO Standards and COVID-19 (coronavirus). FAQ. Geneva: International Labour Organization; 29 May 2020 (https://www.ilo.org/wcmsp5/groups/public/---ed_norm/--normes/documents/genericdocument/wcms_739937.pdf, accessed 20 November 2020). 53. Health worker safety: a priority for patient safety. Charter: World Patient Safety Day, 17 September 2020. Geneva: World Health Organization (https://www.who.int/docs/defaultsource/world-patient-safety-day/health worker-safety-charter-wpsd-17-september-2020-31.pdf?sfvrsn=2cb6752d_2, accessed 20 November 2020). 54. C121 – Employment Injury Benefits Convention, 1964 [Schedule I amended in 1980] (No.121). In: Normlex [website]. Geneva: International Labour Organization (https://www.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO::P12100_ILO_CO DE:C121, accessed 24 January 2021). 55. ILO List of Occupational Diseases (revised 2010). Geneva: International Labour Organization; 2010 (https://www.ilo.org/wcmsp5/groups/public/---ed_protect/--protrav/--safework/documents/publication/wcms_125137.pdf, accessed 24 January 2021).

Талархал Энэхүү баримт бичгийг боловсруулахад хамтран ажилласан мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье. ДЭМБ-н хэрэг эрхлэх газар: Rola Al-Emam, Benedetta Allegranzi, Yonah (Eric) Amster, Gwen Brachman, Alessandro Cassini, Giorgio Cometto, Shalini Desai, Neelam Dhingra-Kumar, Ivan D. Ivanov, Dorota Jarosinska, Catherine Kane, Berit Kieselbach, Aiysha Malik, Guy Mbayo, Madison Moon, Maria Neira, Lesley Onyon, Gene Peralta, Julietta Rodriguez-Guzman, Alice Simniceanu, Victoria Willet. ОУХБ: Magdalena Bober, Halim Hamzaoui, Maren Hopfe, Ursula Kulke, Franklin Muchiri, Joaquim Pintado Nunes, Christiane Wiskow. Удирдамж Хөгжүүлэх Гадаад Бүлэг: Gehad Abo El-Lata, Cairo University, Egypt; Baba Aye, Public Services International, France; Claudio Colosio, University of Milano, Italy; John Conly, University of Calgary, Canada; Samuel Harvey, Black Dog Institute, Australia; Maria Clara Padoveze, University of São Paulo, Brazil; Fiona Potter, Institution of Occupational Safety and Health, United Kingdom; Annalee Yassi, University of British Columbia, Canada; Min Zhang, Peking Union Medical College, China. ДЭМБ болон ОУХБ нөхцөл байдлыг үргэлжлүүлэн сайтар хянаж байна. Энэхүү түр удирдамжид нөлөөлж болох аливаа хүчин зүйл өөрчлөгдвөл ДЭМБ болон ОУХБ нэмэлт шинэчлэлт хийх болно. Бусад тохиолдолд энэхүү баримт бичиг нийтлэгдсэн өдрөөс хойш 2 жил хүчинтэй.

© World Health Organization and International Labour Organization, 2021 Some rights reserved. This work is available under the CC BY-NC-SA 3.0 IGO licence. WHO reference number: WHO/2019-nCoV/HCW_advice/2021.1 v

Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.