2-3-р-ангийнхны-унших-үлгэр Flipbook PDF


93 downloads 122 Views 265KB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

Хяргас сумын ЕБС

“МОНГОЛ АРДЫН ҮЛГЭР” /БИЕ ДААЖ УНШИХ СЭДЭВ/

2-р анги

1

1-р улирал

2022 он

УХААНТ ТУУЛАЙ ҮЛГЭР Эрт урьд цагт унага унтаж байгаад эхээсээ төөрч хоцорчээ. Тэр ганцаараа ижил олон сүрэг ээжийгээ хайж яваад нэгэн ууттай зүйлтэй таарчээ. Унага

ууттай

зүйлийг

ихэд

сонирхон

ойнгойлгож үзмээр санагдаж гэнэ. Тэгээд уутны амыг тайлтал дотроос нь араа шүд нь ярзайсан өлөн хөх чоно гарч иржээ. Чоно би чамайг иднэ. Би маш их өлсөж байна гээд унагыг идэхээр завдаж, унага маш их айн сандарч байтал туулай гараад ирж гэнэ. Туулай чоно гуай чоно гуай та энэ өчүүхэн жижиг уутанд багтаж байсан гэж үү би итгэхгүй байна. Хэрвээ багтвал би унагатай хамт идүүлье гэж гэнэ. Чоно зөвшөөрч уут уруу орохоор болжээ. Тэгтэл туулай тээр хэлээгүй юу сүүл нь багтахгүй байна гэхэд чоно сүүлээ уутанд хийтэл унага туулай хоёр уутны амыг сайн боогоод чононд идүүлэх аюулаас аврагджээ.

2

ДОЛООН БОР ОГОТНО Эрт урьд цагт ах дүү долоон бор оготно байж гэнэ. Алгын чинээ газартай юмсанжээ. Нэг өдөр газар дээр нь атгын чинээ цас ороход ах дүү долуулаа арилгаж байгаад шагайн чинээ шар тос олжээ.

Түүнийгээ

хамгийн

отгон

дүүдээ

хадгалуулж гэнэ. Отгон дүү нь шагайн чинээ шар тосыг нь долоосоор байгаад идчихжээ. Отгон дүүгээ (ах дүү зургуулаа) зодсоор байгаад алчихаж гэнэ. Энэ явдлаа ламд очиж хэлж гэнэ. - Ах дүү долуулаа юмсан гэхэд нь лам: - Өнөр болохоо дөхжээ гэж хэлж. - Алгын чинээ газартай юмсан гэхэд, - Яасан их дэлхийтэй юм бэ? гэжээ. - Атга цас орчихлоо гэхэд - Зуд болох шахаж дээ гэжээ. - Ах дүү долуулаа арилгав гэхэд - Ажилч болохоо дөхөж дээ гэжээ. - Арилгаж байгаад шагайн чинээ шар тос оллоо гэхэд, - Баяжихыг шахаж дээ гэжээ. - Отгон дүүдээ хадгалуулсан юмсан гэхэд 3

- Нярав болох шахаж дээ гэжээ. - Отгон дүү маань идэж орхилоо гэхэд - Мангас болохоо шахаж дээ гэв. - Ах дүү зургуулаа зодсоор байгаад алчихлаа гэхэд - Дайн болохоо шахаж дээ гээд огт хайхарч өгсөнгүй. Зургаан

хулгана

ламаас

ямар

нэгэн

шийдвэртэй хариу дуулах байх гэж очсон боловч урам нь хугарч лам гэдэг чинь юу ч мэдэхгүй амьтан байдаг юм байна гэж мэдээд гэнэдэж нэгийгээ алсандаа их гэмшицгээжээ. ЗААН ОГОТНО ХОЁР Эрт урьд цагт нэгэн бяцхан хотын захад нэг заан амьдардаг байжээ. Заан өдөр бүр голд очиж ус ууна. Тэр голын эрэг дээр бас нэгэн оготно амьдарч байжээ. Заан ус ууж ханаад оготны нүхийг усаар шүршиж усанд авахуулдаг байжээ. Ингээд оготныг тэсэхийн аргагүй зовлон зүдгүүрт унагахаар нь оготно: “Миний өчүүхэн орон байрыг битгий сүйтгээч” гэж олон удаа гуйжээ. Гэвч заан оготнын үгийг тоомсорлохгүй урьдын 4

адил сүйтгэж хөнөөсөөр байжээ.Нэгэн өдөр зааныг ирэхэд оготно, “Миний орон байрыг сүйтгэхээ зогсоохгүй бол танд дайн зарлана” гэжээ. Заан энэ үгийг сонсоод үл тоомсорлон хөх инээд нь хүрч гэнэ.Оготно тэр хавийн ардуудад, "Би заантай байлдана. Ийм учраас маргаашийн дотор та нар эндээс нүүж холдохгүй бол дайны хөлд үрэгдэнэ шүү" гэж зарлажээ.Гэтэл баячууд оготнын үгийг бас ч тоохгүй, “Энэ өчүүхэн муу оготно заантай яаж байлдах юм бэ? Тэгээд бас улс амьтныг сүйтгэх нь ч гайгүй л биз" гээд нүүсэнгүй. Харин ядуу ардууд оготныг үгийг сонсоод “Бидэнд аюул учирч магадгүй” гээд нүүцгээжээ. Маргааш нь зааныг усанд ирэхэд оготно хамрын нүхээр нь орж, улаан хоолой, уушиг зүрхийг урж гарчээ. Заан амь нь тэмцэж, чарлан цовхчин туйлж, хавь ойрын айл амьтныг дайран сүйтгэж, нүүгээгүй үлдсэн айлуудыг үнсэн товрог болгожээ. Заан галзуурч үхсэнд, оготно зааны хамрын нүхээр буцаж гараад голын эрэгтээ очиж амар сайхан жаргаж гэнэ.

5

ЦЭЦЭН ТУУЛАЙ Урьд эрт цагт туулайн эхийг арслан хөнөөжээ. Үүнээс хойш туулайнууд арслангаас хариу авах гээд чадсангүй л явж дээ. Нэг өдөр туулай арслан явдаг зам дээр нэг өндөр бүдүүн модноос аргамж уяад гогцоо гарган орхиод, өөрөө нэг жижиг модноос аргамжаар дүүжин хийж тоглож байв. Арслан ирээд,-Ай хөөрхий, чамайг иднээ хө гэхэд цэцэн туулай, -Тэгэлгүй яахав, арслан гуай гэлээ. Арслан,Чи яаж байгаа юм бэ? гэж асуухад туулай, -Чи бид хоёр шиг туранхай амьтан ингэж дүүжлэгдэн савбал таргалдаг юм гэхэд арслан, -Алив туулай буу. Би нэг сайн саваадах уу? Таргалж ч магад гэхэд туулай, -Би урьдаар таргална гээд улам савлаа. Арслан харж харж;Би энэ сайхан урхин дүүжинд ороод наадаж таргалах уу? гэхэд туулай, -За байз аа. Яах вэ? Баавгай ирж наадан таргална гэсэн юмсан, та жаал хүлээ гэхэд, арслан уурлан, -Баавгай таргалж, би турж байх учиртай юм уу? гээд урхин дүүжинд хоолойгоороо ороод 6

дүүжлэгдэхийг харсан туулай өөрийн дүүжингээс буун, -Арслан гуай, та үүрд мөнхөөр дүүжлэгдэн таргалж наадаарай! Дараа ирж танд өөрийнхөө туулайнуудаар зоог баримз! гээд дэгдэн дэгдэн ойд орлоо гэнээ. ШАВАРТ УНАСАН ШАРГА ДААГА Эрт урьд цагт нэг чоно замаар ороод явж байв гэнэ. Гэтэл зам дээр нэг хонины зайдас хэвтэж байжээ. Чоно түүнийг идэх гэжээ. Зайдас өөдеөс мь, та намайг бүү идээч. Энүүхэн урд, нэг шарга даага шаварт уначихаад байна. Түүнийг идэхгүй юу гэж гуйжээ. Чоно,. зайдасны үгэнд ороод, хэлсэн ёсоор «ь явж очвол, тэр газар нь үнэхээр нэг шарга даага шаварт унаад хэвтэж байв. Чоно, түүнийг идэх гэтэл шарга даага хэлжээ. Чоно гуай, та намайг идэх гэж байгаа бол намайг энэ шавраас татаж гаргаад идээч гэжээ. Чоно шавраас нь татаж гаргаад, идэх болсон чинь, шарга даага бас хэлжээ. Чоно гуай, та, намайг энэ муухай шавар шавхайтай хольж идэх муухай, Тиймийн тул шавраас минь арилгаад 7

идээч гэжээ. Чоно, дааганы хэлсэн ёсоор долоосоор байгаад шавраас нь салгаад идэх болжээ. Шарга даага бас хэлжээ. Миний буруу талын хойд хөлийн туурай дээр нэг бичиг бий. Түүнийг уншаад иднэ үү гэж гуйжээ. Чоно тэр бичгийг унших гээд шагайтал шарга даага чонын тархийг хага өшиглөчихөөд давхиад явчихжээ. Чоно үхэх гэж байхдаа: Замаар явсан зантгар толгой, зайдсанд хууртсан эргүү толгой, шарга даагыг шавраас нь татаж гаргах ямар эзэн нь үү, шаврыг нь долоож арилгах ямар ээж нь үү, туурайг нь шагайх ямар үйл вэ гэж ульж байгаад үхжээ. ЭВТЭЙ ДӨРВӨН АМЬТАН Эрт урьд цагт Энэтхэгийн орны сайхан ой модонд тагтаа шувуу, туулай, сармагчин, заан дөрөв олон жил хамт амьдарч байжээ. "Бид дөрөв эвтэй сайхан суухаас гадна бидний хэн нь ах болбол дүү нь ахыгаа хүндлэн өргөж тааллаар нь явъя!" гэж хэлэлцээд хэн нь ах болохыг бие биеэсээ асууж гэнэ.

8

Тэнд нэг том мод ургаж байжээ. Заан тэр модыг зааж "Намайг тугал байхад энэ мод надтай чацуухан байсан. Би шөргөөдөг байв" гэжээ. Үүнд бичин хэлэв: "Намайг жаахан байхад энэ модон миний тоглож дүүлэх мөчиргүй, надтай адилхан байсан тул сүүдэр нь намайг арай чамай халхалдаг байсан" гэв. Туулай хэлэв: "Намайг бага байхад энэ мод сая үндэслэж байсан тулд би үндэснээс нь малтаж иддэг байв" гэжээ. Гэтэл тагтаа хэлэв: "Би энэ модны чинь үрийг зууж ирээд энд унагачихсан юм. Тэгээд энэ мод ургасан билээ" гэв. Ийм болохоор хамгийн ах нь тагтаа, дүү нь туулай, туулайн лүү сармагчин, отгон дүү нь заан болж таарчээ. Дүү нь ахыгаа хүндлэхээр хэлэлцсэн тулд заан сармагчныг хүндэлж нуруун дээрээ гаргав. Сармагчин нь туулайг "Ахаа" гэж мөрөн дээрээ суулгав. Туулай нь тагтааг "Ахаа" гэж дээрээ гаргавал тэр нь өнөөх том модны үр жимсэнд хүрч авч дүү нартаа түгээн өгч ивээдэг болжээ. Тийнхүү энэ дөрвөн амьтан хүндлэх ба 9

тэтгэх ёс төгс болж эвтэй найртай байсаар жаргалтай болов гэн.э. ӨӨХӨН ХҮҮ, ТОСОН ХҮҮ, ДЭРСЭН ХҮҮ Өөхөн хүү, Тосон хүү, Дэрсэн хүү гурав байжээ. Нэг өдөр салхи хөдөлж өрхийг нь бүтээчихжээ. Дэрсэн хүү өрхөө татах гэж гараад салхинд хийсчихжээ. Өөхөн хүү хойноос нь гараад нохойд үмхүүлчихжээ. Тосон хүү гарахаасаа айгаад бүгчим гэрт (галын захад) суусаар байгаад урсчихаж гэнэ. Тэгээд амар сайхан жаргажээ. ҮНЭГ АРСЛАН ХОЁР Эрт цагт үнэг арслан хоёр хамтарч ан гөрөө барьж иддэг байлаа. Барьсан олзоо ямагт арслан үүрдэг байжээ. Гэтэл нэг өдөр нэг буга бариад үнэгийг "Чи үүр!" гэж арслангийн хэлэхэд "Би үүрэхэд ч үүрье. Харин янцаглах гэж нэг хэцүү ажил бий шүү. Түүнийг чи чадах уу?" гэж үнэг хэлэв. Тэгэхэд нь арслан "Би араатны хаан байтлаа энэ муу үнэгний хойноос дагаад янцаглаж явах гэдэг ичгэвтэр хэрэг" гэж бодоод

10

"Хүүе, би янцаглаж чадахгүй, үүрэхий нь би үүрье. Янцаглахы нь чи янцагла!" гээд бугаа зоон дээгүүрээ тавьж хөлөөс нь зуугаад их зантай алхаллаа. Үнэг хойноос нь янцаглаад дагав. Дагасаар уг газартаа хүрч нөгөө махнаас нь дажгүй идэлцэж гэнэ. ҮНЭГ ЧОНО ХОЁР Үнэг чоно хоёр хамт явж байгаад нүүдэлчдийн мөр лээрээс гүзээ шар тос олжээ. Энэ тосыг хоёулаа тэгш хувааж идэхийг завдаж байтал үнэг: "Энэ тосыг энд идэхэд зохисгүй, хүн явна. Харин өндөр уулын орой дээр гарч идье" гэж. Чоно "За тэгье, яаж авч явах вэ?" гэв. Үнэг "Авч явах ч юухан байх вэ? Үүрээд л явчихна. Харин аахилах гэж л нэг айхавтар ажил бий дээ" гэхэд чоно "За би үүрэхийг нь үүрье. Чи аахилж үз" гээд тос үүрээд явахад үнэг "За тэгэхээс дээ" гээд амаа ангайгаад араас нь дагаж явжээ.

11

Ингээд хоёулаа өндөр уулын оройд гарав. Гэтэл үнэг:"Энэ тосыг хувааж идсэний хэрэггүй, нэг нь л идвэл зохино" гэлээ. Чоно: "Хэн маань идэх вэ?" гэхэд үнэг: "Хэн ах настай маань идвэл таарна. Чи хэдэн настай вэ?" гэж асуулаа.Чоно үнэгийг мэхлэж өнөөх тосыг идэхийн тулд: "Намайг бага байхад Сүмбэр уул дов шиг, Сүн далай шалбааг шиг байсан билээ" гэхэд үнэг учир зүггүй уйллаа. Чоно дотроо "Шар гайхал чамайг ч нэг мэхлэлээ дээ. Одоо уйлсан ч уйлаагүй ч тос минийх болсон доо" гэж бодоод "Чи юунд уйлаа вэ?" гэхэд үнэг "Би гурван гавартай байсан юм аа. Хамгийн бага нь чамтай чацуу юм байна. Тэгээд сэтгэл уярлаа" гэхэд чоно түүнийг сонсож ихэд ичээд өлөн хоосон хонхолзсоор хонгилдоо буцахад үнэг өнөөх тосыг ганцаараа цадталаа иджээ.

12

ҮНЭГ, ЗАРАА, ЧОНО ГУРАВ Эрт цагт чоно, үнэг, зараа гурав амьдарч байжээ. Гэтэл нэг өдөр ганц чавга олж түүнийгээ хэн нь идэхийг хэлэлцжээ. Чоно: "Архинд хэн амархан согтдог маань идье" гэв. Энэ саналыг бүгдээрээ зөвшөөрөв. Тэгээд чоно: "Би амсаад согтдог" гэв. Үнэг: "Би үнэрлээд согтдог" гэв. Зараа: "Би сонсохоороо согтдог" гээд гуйвж байж гэнэ. Ингээд зараа идэхээр болж гэнэ. Гэтэл үнэг: "Уралдаад хэн түрүүлсэн маань идье" гэжээ. Бусад нь нэг зэрэг зөвшөөрөөд уралдаж гэнэ. Зараа үнэгний сүүлэнд нь зүүгдэн явж гэнэ. Үнэг хар эрчээрээ давхиж ирээд өөрийгөө "Түрүүлсэн" гэж бодоод эргэж хартал зараа ард нь зогсоод: "Чи чинь одоо л дөнгөж ирж байгаа нь энэ үү?" гэж хэлжээ. Ингээд зараа түрүүлсэн болж идэж гэнэ. Арслан ба хулгана Нэгэн удаа араатны хаан арслан унтаж байв. Гэтэл жижигхэн хулгана арслангийн дээгүүр доогуур гүйн арсланг тун харам нойрноос нь 13

сэрээчхэв гэнэ. Сэрсэн арслан хүчирхэг сарвуугаа нэг ухасхийлгээд л жижигхэн хулганыг барьж аван, сарвуугаа ам руугаа ойртуулан идэх гэтэл “Уучлаарай, эрхэм хаантан минь” гэж хулгана уйлан орилов. “Энэ удаа намайг уучлаач дээ. Би дахиж үнэхээр ийм зүйл хийхгүй. Та хэрвээ намайг өршөөвөл таны тусыг хэзээ ч мартахгүйгээс гадна хэзээ нэгэн цагт би танд туслах үе ч гарч магадгүй шүү дээ” гэж хулгана өршөөл эрэв. Арслан хулганы хэлсэн үгийг хүлээн авч хулганыг сул тавин явуулав.Нэлээд хугацааны дараа… хэсэг анчид өнөөх арсланг барин, модноос уясан байв. Ингээд тэд арсланг амьтны хүрээлэн рүү зөөх унаа хайж олохоор явсан байх хооронд өнөөх жижигхэн хулгана арсланг олж хараад түүн дээр очин хүлээсийг таслан хаяад арсланг суллав. “Хэлсэн биз дээ танд?” гээд жижигхэн хулгана арсланд тус болсондоо баярлан инээмсэглэв. Сургамж - Жижиг ч бай том ч бай ямар нэг тус эргэж томоор буцаж ирдэг гэдгийг энэ үлгэр харуулсан байна. Атаархуу Хэрээ Эрт цагт үргэлж бусдад атаархаж явдаг нэгэн хар хэрээ амьдран суудаг байжээ. Тэр үргэлж нууранд сэлж явдаг цасан цагаан өд сөдтэй үзэсгэлэнт нэгэн хунгийн өнгө зүсэнд атаархаж явдаг байв. Хэрээ дотроо яавал хун шиг цагаан болох бол хэмээн бодлогоширч сайтар ажиглахад хун өдөржин л усан дээгүүр хөвдөг ургамал, ногоогоор хооллож байх юм гэнэ. 14

Үүнийг харсан хэрээ “Аанхан, би ч гэсэн хун шиг усан дээгүүрх өвс, ногоог идээд байвал түүн шиг сайхан цасан цагаан өдтэй болох юм байна” гэж бодон өөрийн дасч сурсан ой дахь гэрээ орхин нуур цөөрөм рүү ирэв. Тэгээд өдөр бүр живэх нь холгүй л усанд булхан өөрийгөө угаасан ч тэр ердөө цайрахгүй байв. Бүр чадахгүй байсан ч хүчлэн идсэн өвс, ногоо нь биеийг нь турааж тамирдуулсаар хөөрхий хэрээ эцэст нь амиа алдсан гэнэ. Сургамж: Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө. Бяцхан ботго Нэгэн өдөр ингэ бяцхан үртэйгээ хоёул ярилцаж байв. Ботго эхээсээ “Ээж ээ, бид нар яагаад бөхтэй байдаг юм бэ?” гэхэд эх нь хариуд нь “Бидний бөхөнд ус нөөцлөгдөн хадгалагддаг учир бид говь цөлд явж байсан ч тэр усаа хэрэглэн ангаж цангалгүй явах боломжтой байдаг юм даа” гэв. “Хөөх” гэж ботго уулга алдаад “..тэгвэл бид яагаад дугуй хэлбэртэй хөлтэй юм бэ, ээж ээ?” хэмээн асуухад “Яагаад гэвэл биднийг говь цөлд явахад тус болдог юм. Том тавхайтай бол элсэн дунд нааш цааш алхахад эвтэйхэн байдаг юм”. Ботго улам сониучирхан “Аа тэгвэл, бидний сормуус яагаад ийм урт байдаг юм бэ?” гэж асуухад “Бидний нүдийг цөлийн элс болон түүний жижиг тоосноос хамгаалдаг юм. Урт сормуус бидний нүдийг хамгаалагч бүрхүүл болдог байхгүй юу” хэмээн ингэ тайлбарлан хариулав. Ботго хэсэг зуур чимээгүй бодлогоширч байснаа “Тэгэхлээр бид 15

цөлийн урт замыг туулах ус хадгалах бөхтэй, говийн элсэн дээр эвтэйхэн алхах том дугуй тавхайтай, элсэн шуурганаас нүдийг маань хамгаалах уртаа гэгчийн сормуустай. Тийм бол бид говьд биш амьтны хүрээлэнд юу хийж байгаа билээ?” гэж асуутал эх нь юу гэж хариулахаа мэдэхгүй, хэлэх үггүй болжээ. Миний гэр Шувуу үүрээ зассан нэгэн модны доор яст мэлхий амран сууж байв. Тэрбээр шувуу руу их л ёжлонгуй байдлаар “Яасан ч ноорхой гэртэй юм бэ дээ. Хугархай мөчрөөр хайш яйш барьсан, дээвэр ч үгүй ядмагхан л сууц харагдах юм. Ядаж байхад үүнийгээ бас өөрөө барьж босгоно. Тэгтэл миний байшин болох ясан хуяг маань чиний өрөвдөлтэй үүрнээс хамаагүй дээр байгаа биз дээ” гэв. Үүнийг сонсоод шувуу өгүүлрүүн “Тийм ээ, хугархай мөчрөөр хэврэгхэн барьсан, дээвэргүй, болхидуу хийцтэй ч гэсэн үүрээ би өөрөө зассан учир надад сайхан байдаг юм” хэмээв. “Бусад үүрнүүдээс нэг их ялгараад байх зүйлгүй л юм. Гэхдээ миний хуяган байшинг ч яаж гүйцэх вэ дээ. Чамд багахан ч болов атаархах сэтгэл төрж л байгаа байлгүй” гээд яст мэлхий дооглонгүй хэлтэл “Харин ч эсэргээрээ шүү. Миний гэр бүл, найз нөхөд маань бүгд багтах орон зай манай гэрт байна. Тэгтэл чиний хуяг чамаас өөр хэнийг ч оруулах зайгүй шүү 16

дээ. Магадгүй чи сайхан байшинтай бол харин би сайхан гэртэй юм даа” хэмээн шувуу инээмсэглэн хариуллаа. Ухаант хурга Нэгэн чоно ижлээсээ жаахан холдоод явж байсан бяцхан хургыг бариад авав. Хөөрхий хурга чононд баригдаад “Чи намайг идэх гэж буйг би мэдэж байна, гэхдээ намайг идэхээс чинь өмнө чиний лимбэ үлээхийг сонсмоор байна. Чамайг хэнээс ч илүү лимбэ сайн тоглодгийг би сонсож байсан. Тэр бүү хэл хоньчноос ч илүү байсан шүү” гэв. Үүнийг сонссон нь чононд ихэд тааламжтай байсан тул хургын хэлснээр лимбээ аваад үлээж эхлэв гэнэ. Чоно хөгжмөө тоглож дуустал хурга дахин нэг аялгуу сонсохыг хүсэхэд чоно хэлсэн ёсоор нь дахиад нэг удаа тоглов. Энэ үед хоньчин залуу хоньч нохдын хамтаар тэртээд гарч буй дуу чимээг сонсон сэжиг авч даруй яаравчлан очиж чоныг барьж авснаар хөөрхий хурга эсэн мэнд ижил сүрэгтэйгээ эргэн нийлж чадсан ажээ. Сургамж: Биеийн хүчнээс ухааны хүч илүү болохыг бяцхан хурганы жишээ харуулжээ. Ямааны шөл Нэгэн фермд илжиг, ямаа хоёр амьдардаг байжээ. Ямаа өдөр бүр бэлчээртээ гаран хоол хүнс олж идэхээр явдаг байв. Харин хүнд хүчир ажил хийлгэдэг учраас фермийн эзэн илжгэнд хүнс тэжээлийг нь бэлтгэж өгдөг байв. Үүнийг үргэлж ажиглаж байдаг ямаа “Хэрэв илжиг ажил 17

хийхээ больчихвол фермийн эзэн надад хоол бэлтгэж өгөх бус уу?” хэмээн дотроо бодоод илжигний дэргэдүүр өнгөрч явахдаа түүнийг томоо гэгчийн нүх рүү түлхээд унагачихав. Нүхэнд унасан хөөрхий илжиг ихэд хүнд бэртжээ. Илжгэндээ санаа зовсон фермийн эзэн түүнийг малын эмч дээр аваачин үзүүлэхэд эмч “Илжгийг хурдан эдгээж тэнхрүүлье гэвэл түүнд ямааны шөл уулгах хэрэгтэй” хэмээн зөвлөв гэнэ. Ингээд атаархуу ямаа илжигнээс хоолыг нь булаах гэсэн биш харин өөрөө илжигний хоол болсон аж. Сургамж: Муу санаа биеэ отно, муйхар явдал биеэ хорлоно. Үхэр ба хувалз Нэг өдөр хувалз, үхэртэй таараад ийнхүү асууж гэнэ. “Ер нь ингэхэд, хүмүүс танд ямар тус хүргэсэн юм бэ? Тань шиг ийм том биетэй, хүчтэй амьтан яагаад хүмүүсийн төлөө өдөр болгон ажиллаж байх ёстой гэж? Над уруу хар даа! Би бол тэдний төлөө ажиллах биш, харин ч зүгээр бие дээр нь суугаад цусыг нь сорж орхидог хо хо хо...” гэж бахдалтайгаар инээхэд, үхэр хариуд нь “Би бол харин ч хүмүүст баярлаж явдаг. Хүмүүс биднийг үргэлж чухал зүйлээ гэж бодон хайрлаж, дух, нурууг маань илж эрхлүүлдэгт нь маш их дуртай байдаг” гэв. “Хэцсс, илүүлж эрхлэх дуртай гэнэ шүү. Намайг хүмүүс гараараа илэх гэвэл би шууд л бяцарч орхино шүү дээ”. гэв. 18

Ярихаас өөр хийж бүтээсэн зүйлгүй байж бусдыг шүүмжилж, заах дуртай хүмүүс үнэн чанартаа ямар өчүүхэн байдгийг энэ үлгэрээр жишээ болгон харуулав. Хонхтой муур Нэгэн өдөр хулганууд өөрсдийн хамгийн том дайсан болох мууртай тэмцэхээр хуралдав гэнэ. Муур тэднээс хавь илүү хүчтэй учир ядаж л тэдэн рүү ойртон ирж буйг мэдэн зугтаж амждаг байх хэрэгтэй талаар санал солилцоцгоов. Хулганууд муурын аюулт хурц савраас айн үүрнээсээ ч цухуйж чадахгүйд хүрсэн энэ байдлаасаа ангижрахын тулд янз бүрийн л санаа сэдэн ярилцжээ. Харамсалтай нь тэр дунд дорвитой үр дүнд хүрчихээр санаа огт байсангүй гэнэ. Тэгтэл нэгэн залуу хулгана “Надад маш энгийн атлаа нэг сайхан санаа байна. Хэдүүлээ муурын хүзүүнд хонх зүүчихье. Тэгээд хонхны дуу сонсогдвол муур ирж буйг мэдчихнэ шүү дээ” гэж бусдадаа хэлэв. Бүгд л залуу хулганы санааг сайшаан магтаж “Нээрээ бид яагаад ийм санаа бодож олсонгүй вэ?” гэцгээв. Тэгтэл тэдний дундаас нэгэн нас тогтсон хулгана гарч ирэн “Залуу дүүгийн санаа тун ч мэргэн ажээ. Гэхдээ бидний дундаас хэн нь муурын хүзүүнд тэр хонхыг зүүх билээ?” гэхэд бүгд нам гүм болцгоожээ. Сургамж: Аливаа зүйлийг хэлэхэд амар ч хийхэд хэцүү байх нь элбэг. Тиймээс бусдад зөвлөхөөсөө өмнө өөрсдөө сайтар тунгааж бодох нь зүйтэй юм. 19

Шоргоолж ба царцаа Эрт цагт намрын сүүлийн налгар нэгэн өдөр шоргоолжнууд гэр бүлээрээ зунжин цуглуулсан үр жимсээ наранд хатааж өвлийн идшээ бэлтгэхээр бужигналдан ажиллаж байв. Гэтэл гэнэт гартаа хийл хөгжим барьсан царцаа гарч ирэн “Би маш их өлсөж байна. Та нар надад бэлдсэн үр жимснээсээ багахан ч атугайг өгөөч” хэмээн гуйв. “Юу!” хэмээн гайхсан шоргоолжнууд зогтусан “Царцаа гуай, та чинь зуны турш өвөл идэх хүнсээ нөөцөлж авалгүй юу хийж байсан хэрэг вэ?” гэж асуув. “Надад хоол хүнс бэлтгэх зав байгаагүй юм аа. Би зун дуусахаас өмнө олон янзын хөгжим зохиох гээд ихэд завгүй байлаа” гэж царцаа гуншингуй хоолойгоор сулхан хариулав. Шоргоолжнууд зэмлэнгүй харцаар царцаа руу хандан “Хөгжим зохиож байсан гэж үү? Сайн юм болж дээ! Одоо тэгвэл сайхан бүжиглээд ав даа!” гэж хэлээд нүүрээ буруулан өөрсдийн ажилдаа ханцуй шамлан орцгоов гэнэ. Сургамж: Хүн тоглож, наадаж, өөрийн дуртай зүйлийг хийнэ гэдэг чухал боловч хэзээд хамгийн чухал ажлаа хийж гүйцэлдүүлэлгүйгээр орхигдуулж болохгүйн жишээг энэ үлгэрт харуулжээ.

20

Минутаар уншсан тэмдэглэл №

Уншсан сэдэв

Нэг Сар минутад Уншуулсан өдөр уншсан хүний гарын үгийн үсэг тоо

1. 2. 3 4 5 6 7 8 9 10 11 12

21

13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 22

29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 23

45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60

24

Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.