2-Р АНГИ МОНГОЛ ХЭЛ амралтын даалгавар Flipbook PDF

Монгол хэл 2-р анги

12 downloads 106 Views 6MB Size

Story Transcript

ДААЛГАВАР- 1 1. Эхийг цэвэр сайхан хуулж бичээд үеэр зааглаарай. Сургамж Эрдэм ном сайн сурах нь оюуны билиг. Ерөөл магтаалыг хэлж сурах нь бэлгэ дэмбэрэл. Бэлэг дэмбэрлийн сайхан үгийг цээжлэх. Билгийн нүдээ нээн хөгжүүлэхэд бяцхан хүүхдүүд маань ухаан билгээ зориулаарай. 2. Дараах загварт тохирох 2,2 үгийг бичээрэй. ГЭГ, ГЭГЭГ, ГЭГГ 3. Дараах үгнүүдэд “-ын,-ийн” нөхцөлийг зөв залган бичээрэй. Багш - Эмч - Цаг - Багаж - 4. Зүйр цэцэн үгийг зөв дараалалд оруулж бичээрэй. алт, Аавын, сургаал эрдэнэ, Ээжийн, сургаал 5. Үгсийн авиа үсгийг тодорхойлоорой. Амьтан - Манай - ТоглоомДААЛГАВАР- 20 1. Эхийг цэвэр сайхан хуулж бичээд үеэр зааглаарай. Зуун наст Зуун наст гэж тасалгааны ургамал юм. Зуун наст нь дулаанд дуртай, хүйтэнд тэсвэр муутай ургамал. Навч нь суумгай уртавтар, шовх үзүүртэй, захаараа өргөстэй байдаг. Цэцэглэх үедээ улаан өнгийн сайхан цэцэг гарна. 2. Дараах үгсийн авиа үсгийг тодорхойлоорой. Судалгаа - Морьд - 3. Дараах үгнүүдэд “-ын,-ийн” нөхцөлийг зөв залган бичээрэй. Хоч - Урц - Сар - Хавч - Тагш - 4. Зөв үеэр тасласан хэсгийг дугуйлаарай. (Цомхтгол) а. Цомх-тгол б. Цом-хтгол в. Цомхт-гол 5. Хэлний угийн Н ийн доогуур - , хэлний үзүүрийн Н ийн доогуур = зураарай. Хана, үнэг, ингэ, тооно, хонх, нүд,


ДААЛГАВАР- 2 1. Эхийг цэвэр сайхан хуулж бичээд эхээс хоёр үетэй үгнүүдийг шар өнгөөр будаарай. Түүвэр өгүүлбэр Лам нар орой бүр маани уншдаг. Ээж маань өндөр наслах тутам жижгирэх юм даа Анги танхимын эд хогшлыг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалъя. Байцай, манжин, төмс, сонгино, лууванг хүнсний ногоо гэнэ. 2. Эр эгшгийг эм эгшгээр сольж үг үүсгээрэй Доор - Сорох - Ухар - 3. Дараах үгээр өгүүлбэр зохиогоорой. Тах - Тахь - 4. Багшдаа зориулж мэндчилгээ бичээрэй. Мэндчилгээ ………………………………………………………… ………………………………………………………… 5. Yсгийг зөв байрлалд оруулан урт эгшигтэй үг үүсгэ. Зааж - Үсүш - Үхүш - Өнцө - ДААЛГАВАР- 19 1. Эхийг цээжээр бичээрэй. Цас ба мөс Цас дун цагаан өнгөтэй. Цас өвөл орж, хавар хайлна. Цастай үед салхи гарвал цасан шуурга болно. Салхинд туугдан нэг дор зузаан тогтсон цасыг хунгар гэнэ. Мөс тунгалаг хатуу байдаг. 2. Доорх үгсээс илүүц үгийг олоорой. Бар, арслан, заан, мод, анааш 3. Загварт тохирох өгүүлбэр бүтээгээрэй. Хэн? Юу? Яасан? Хэн? Юугаа? Яав? 4. Холбоо үгийг дэлгэрүүлж бичээрэй. Хайч авлаа Даалгавраа хийв 5. Хэлний Г ийн доогуур - , хоолойн Г ийн доогуур = зураарай. Утга, ботго, хөрөг, тогоруу, тэрэг, гүүр, галуу, гөлөг, аргал


ДААЛГАВАР- 3 1. Эхийг цэвэр сайхан хуулж бичээд заримдаг гийгүүлэгчийг цэнхэр, эгшигт гийгүүлэгчийг шар өнгөөр будаарай. Хичээлийн хуваарь Багш хичээлийн хуваарийг улирал бүр байнга бичүүлдэг ба ангийн буланд тавьдаг. Манай ангийн олонхи сурагчид хичээлийн хуваариар хичээлээ тогтмол ялгадаг. Сурагч хүн цагийн хуваариар ажиллаж, сурах хэрэгтэй 2. “-ы, -ий” залгаврыг зөв залган бичээрэй. Манай банхар…..н нэр….г Далхаа гэдэг. Бид навчн….. судлыг ажиглан харав. Би багш…..н заасан хичээл…..г сайн ойлгож авлаа. Манай ангийнхан сурагч……н дүрэмт хувцсаа өмсөв. 3. Зөв харгалзуулаарай. Заримдаг гийгүүлэгч п, ф, к, щ Эгшигт гийгүүлэгч ц, ж, з, с, д, т, ш, ч, х Онцгой гийгүүлэгч м, н, г, л, б, в, р ДААЛГАВАР- 18 1. Эхийг цэвэр сайхан хуулж бичээрэй. Зун Зургаадугаар сар бол зуны эхэн сар юм. Хур бороо орж, илчит нар шарахад уул талын цэцэг ногоо улам сэргэнэ. Наймдугаар сард төрөл бүрийн жимс, ногоо, тариа будаа ургаж гүйцнэ. 2. Дээрх эхээс 3 үетэй үгсийг түүж бичээрэй. 3. Дараах үгнүүдэд “-ын,-ийн” залгаврыг зөв залган бичээрэй. Шавж - Номч - Цув - Хог - 4. Оньсогыг таагаарай. Бүхнээс хол Бүхнийг гийгүүлэгч (тэр юу вэ?) 5. Үгсийг үеэр таслаж бичээд авиа үсгийг тодорхойлоорой. Илэрхийлэл - Сонгууль - Судалгаа -


ДААЛГАВАР- 4 1. Дараах эхийг үеэр таслан хуулж бичээрэй. Төл мал ​Миний хөөрхөн Халзаадай хонин сүрэг рүүгээ хурдаллаа. Аавтайгаа хамт Шонтоолой унагаа зэллэлээ. Ээжийн өгсөн сүүгээр Цондоолой ишгээ угжлаа. Ахын бойжуулсан Монхоодой буйллаа. Дүүгийн туусан Бамбуухай минь мөөрлөө. 2. Хэлний Г болон хоолойн Г орсон үгнүүдийг ангилж бичээрэй. Монгол, нутаг, аяга, таваг, найрсаг, булга, газар, цэлмэг, уурга, Хэлний Г : ……………………………………… Хоолойн Г : ……………………………………. 3. Эмч нартаа зориулж талархал бичээрэй. Талархал ………………………………………………………… ………………………………………………………… 4. Үгсийн авиа үсгийг тодорхойлоорой. Хоолой - Гавьяа - Яргуй - ДААЛГАВАР- 17 1. Эхийг үеэр таслан хуулж бичээрэй. Түүвэр өгүүлбэр Хөхөө шувууны хоол нь модыг гэмтээгч өт хорхой юм. Сонирхолтой нь өөртөө тусгайлан үүр засдаггүй. Бусад жижиг шувуудын үүрэнд өндгөө нэг нэгээр нь тавьдаг. Хөхөө хоол их иддэг. Хөхөө нь уянгалаг сайхан дуутай. 2. Асуултанд хариулагдах үгсийг бичээрэй. Хэн? ………, ………., ………., ……….., Юу? ………, ………., ………., ……….., 3. Тохирох үгийг нөхөж бичээрэй. Ажил хийхэд …….. ухаан хэрэгтэй. (арга, араг) …………… зэрлэг амьтан. (булаг, булга) Сурагчид амьтны ………. хийлээ. (баг, бага) Батаа нохой ………… (сураг, сурга) 4. Эсрэг утгатай үгсийг холбоорой. Баярлах Орох Баян Цөөн Олон Ядуу Гарах Гуниглах


ДААЛГАВАР- 5 1. Эхийг цээжээр бичээрэй. Монголчуудын нүүдэл Монголчууд жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэн нүүдэг. Ачаалж байхдаа гэрийн буурин дээгүүр ачаатай, ачаагүй мал гаргадаггүй. Учир нь “Ачаа хазайна” “тэмээ туйлна” гэж цээрлэдэг. 2. Нөхөөрэй. Ертөнцийн гурван хөх Дээд ……………… өнгө нэг хөх Дэргэдүүр урсах …………. нэг хөх Дэлгэн барих ………….. нэг хөх 3. Утга ялгасан үгээр өгүүлбэр зохиож бичээрэй. Хонх - Хонох - 4. Эгшигт гийгүүлэгчийг шар, заримдаг гийгүүлэгчийг хөх өнгөөр будаарай. Монгол баавар Цоожоо засаад тушаачих 5. Эсрэг утгатай үгийг бичээрэй. Хатуу - Үнэн - ДААЛГАВАР - 16 1. Эхийг цээжээр бичээрэй. Ой мод Манай нутаг ой модоор баян. Модоор бүрийн тавилга хийдэг. Бас төрөл байшин, малын хашаа саравч барьдаг. Ойгоос мод газар шороо, ус, баялаг зэрэг агаар нь үнэт хайрлан юм. Хүүхдүүд ээ! ой модоо хамгаалцгаая 2. Анаграммыг тайлж өгүүлбэр бүтээгээрэй. Аатац дуудар руцанд маьдардаг. 3. Нөхөөрэй. Ертөнцийн гурван хэцүү Туухад …….. нэг хэцүү Туулахад …….. нэг хэцүү Тоолоход …….. нэг хэцүү 4. Дан заримдаг гийгүүлэгчээс бүтсэн 2 үг бичээрэй 5. Үгсийг зөв дараалалд оруулж өгүүлбэр бүтээгээрэй. улиралд, Өвлийн, хувцаслаж, дулаан, хэвшээрэй.


ДААЛГАВАР- 6 1. Эхийг цээжээр бичээрэй. Арц Арц бол сэрүүвтэр хангай нутгийн бэлд ургадаг мөнх ногоон ургамал юм. Ягаан туяатай хар цэцэг нь төрөл бүрийн амин дэмээр баялаг байдаг. Арцыг эрт дээр цагаас монголчууд амьдрал ахуйдаа хэрэглэж иржээ. 2. Хэлний угийн Н, хэлний үзүүрийн Н тэй үгсийг ангилж бичээрэй. (Хана, чоно, мэргэн, нөмөр, байшин, онгоц) Хэлний үзүүрийн Н : ………………………… Хэлний угийн Н : ……………………………. 3. Дараах үгнүүдэд “-ын,-ийн” залгаврыг зөв залган бичээрэй. Товч - Харз - Цаас - Аймаг - 4. “Миний хайртай амьтан” сэдэвт 20-30 үгтэй эх зохиож бичээрэй. ДААЛГАВАР- 15 1. Шүлгийг цэвэр сайхан бичээд цээжлээрэй. Өвөл Цастай өвөл, мөстэй өвөл Цан хүүрэг жавартай өвөл Хүүхэд бидний хүлээсэн өвөл Хүйтэн гэлгүй хүсдэг өвөл Цана чаргаар гулгадаг өвөл Цагаан тэшүүрээр гулгадаг өвөл Цас мөсөн дээр тоглохгүй бол Мөнгөн өвөл гомдох байх даа 2. -ын, -ийн залгаврыг зөв залган бичээрэй. Гар…… хуруу Багш…… шохой Ээж…… хоол Жолооч……. машин 3. Үгсийг үеэр таслаж бичээд авиа үсгийг нь тодорхойлоорой. Ухаантай - Үзэсгэлэнтэй - Анхаарах - 4. Үгсийг зөв байрлалд оруулж өгүүлбэр бүтээгээрэй. нийслэл, Улаанбаатар, Монгол, хот. нийслэл, улсын


ДААЛГАВАР - 7 1. Эхийг цэвэр сайхан хуулж бичээд эр үгийг хөх өнгөөр, эм үгийг ягаан өнгөөр будаарай. Ашигтай ургамал Манай оронд ашигтай ургамал олон байдаг Эдгээр ургамал нь өвчнийг анагааж бас түүнийг хоол хүнсэнд хэрэглэнэ. Бамбай, нохойн хошуу, алтан гагнуур, дэгд зэргийг эм хийхэд хэрэглэнэ. Цагаан мөөг цээнэ, мэхээр. сонгино, хөмүүл, таана зэргийг хоол хүнсэнд хэрэглэнэ. 2. Дараах үгийг үеэр таслан бичээд авиа үсгийг нь тодорхойлоорой. Хуралдаан - Ашигтай - Еэвэн - Дараалал - 3. Загварт тохирох өгүүлбэр зохион бичээрэй. Хэн? Хэдэн? Юугаар? Яасан? Хэн? Ямар? Юу? Яав? 4. Холбоо үгээр өгүүлбэр зохиож бичээрэй. Усны шувуу ДААЛГАВАР- 14 1. Эхийг цэвэр сайхан хуулж бичээрэй. Санамж Сурагч бүр бичих үедээ дэвтрээ зөв тавих, үзгээ зөв барих нь чухал. Сурагчийг ямар сурдаг, сурах арга барилаа хэрхэн эзэмшсэнийг дэвтрээр нь тодорхойлно. Ном, дэвтэр, үзэг, харандааг гамтай цэвэр эдлэх хэрэгтэй. 2. Утга ялгасан үгээр өгүүлбэр зохиож бичээрэй. Арга - Араг - 3. Тохируулан холбоорой. ГЭГ Цуваа ГЭГЭЭ Үзэг ГЭГЭГ Ном ЭГЭГ Цэвэр 4. Цэгийн оронд Юу? гэдэг асуултад хариулагдах үгсийг нөхөж бичээрэй. Том …………. Шар ………… Урт …………. Хатуу ………… 5. Эр эгшгийг эм эгшгээр сольж бичээрэй. Доош, хараа, харз, од


ДААЛГАВАР- 8 1. Эхийг цэвэр сайхан хуулж бичээд үеэр зааглаарай. Түүвэр өгүүлбэр Ээжийн захисныг найздаа эхлээд хэлсэн бол ийм юм болохгүй л байсан даа гэж Маралаа гэмшив. Монголчууд айл нууж явахад тавагтай идээгээ барьж очоод "Сайн нүүж явна уу? хэмээн найрсгаар угтдаг. 2. Зөв харгалзуулаарай. Нохой Тугал Хэрэм Гөлөг Заан Ботго Тэмээ Хорилдой 3. Заримдаг гийгүүлэгчийг ногоон, эгшигт гийгүүлэгчийг шар өнгөөр будаарай. Гацуур, эмнэлэг, цонх, дугуй, чарга, төгрөг, утас, тугал, өнгө 4. Гэрийн тэжээвэр амьтдаас нэгийг сонгон тухайн амьтны талаар 20-30 үгтэй эх зохиож бичээрэй. ДААЛГАВАР- 13 1. Эхийг цээжээр бичээрэй. Таван хошуу мал Монгол хүн мянга мянган жил тал сайхан нутагтаа, таван хошуу малаа өсгөж, үржүүлж ирсэн билээ. Үхэр, адуу ,тэмээ, ямаа, хонийг таван хошуу мал гэнэ.Таван хошуу малын ашиг шим арвин их байдаг 2. Дан эгшигт гийгүүлэгчээс бүтсэн үг 2-ыг бичээрэй 3. Үгсийг зөв дараалалд оруулан өгүүлбэр бүтээгээрэй. нийтийн, цүнх, үлдээж, хувцсаа, Олон, болохгүй. газар 4. Оньсогыг таагаарай. Нам нам гүйдэлтэй Навчин шар дээлтэй (Тэр юу вэ?) 5. Үгсийг үеэр таслан бичээд авиа үсгийг тодорхойлоорой. Бөөрөнхий - Тайлбарлах - Бичүүлэх - Цээжлүүлэх -


ДААЛГАВАР - 9 1. Эхийг цээжээр бичээрэй. Адуу Адуу нь таван хошуу малын нэг билээ. Эрт дээр үеэс монголчууд адуун сүргийг хамгийн их хүндэлж, хайрлан адуулан малласаар иржээ Монгол хүний хамгийн ундаа болох айргийг гүүний сүүгээр хийдэг. 2. –ий, -ы залгаврыг зөв залган бичээд зүйр үг бүтээгээрэй. Хүлг…..н сайн….г унаж мэднэ Хувцасн….. сайн….г өмсөж мэднэ 3. Хэлний үзүүрийн Н, хэлний угийн Н орсон үг 2,2-ыг бичээрэй. 4. Тохирох үгийг нөхөж бичээрэй. (Нөхөх үгс: хонь, тэмээ, үхэр, морь) …………. майлна. ………….. мөөрнө …………. янцгаана. ………….. буйлна 5. Ертөнцийн гурвыг нөхөөрэй. Ертөнцийн гурван хурдан Салхитай тэнгэрийн …… нэг хурдан Саруул ухаантны ……… нэг хурдан Сайн морины ………. нэг хурдан ДААЛГАВАР- 12 1. Эхийг цээжээр бичээрэй. Цаг Нэг хоногт хорин дөрвөн цаг байдаг. Цаг бол алт шиг үнэтэй. Хүүхэд бүр цагийг зөв ашиглая. Хэрэв чөлөөт цагаа сурах мэдэхэд зориулбал амжилттай суралцаж чадна. 2. Нөхөөрэй. Аавын талын садан төрлийг ……… гэнэ. Ээжийн талын садан төрлийг ………. гэнэ. 3. Эсрэг утгатай үгсийг зөв харгалзуулаарай. Унах Шөнө Тэнэг Босох Өдөр Ухаантай 4. Нөхөөрэй. Ертөнцийн гурван баян Тэнгэр ……. баян Газар …….. баян Далай …….. Баян 5. Холбоо үгийг дэлгэрүүлж бичээрэй. Хайч авлаа


ДААЛГАВАР- 10 1. Эхийг үеэр таслан хуулж бичээрэй. Амьтдын зулзага ​Би барын бамбарт Бамбаахай, туулайн бөжинд Дэгдээхэй, чонын бэлтрэгт Сааралдай, хэрэмний хоролдойд Бөмбөөлэй, үнэгний гаварт Жимбүүхэй, муурын зулзаганд Маажуухай, зарааны бөөдийд Бөндөөлэй гэсэн нэр өглөө. 2. Дараах үгсийн авиа үсгийг нь тодорхойлоорой. Бялзуухай - Тайлбарлах - Тэвээрэг - Ёотон - 3. Үгсийг зөв дараалалд оруулан өгүүлбэр бүтээгээрэй. оршино. Эрүүл, ухаан, биед, саруул 4. Зүйр цэцэн үгийг зөв дараалалд оруулж бичээрэй. даруу, Эрдэмтэй, хүн дөлгөөн, Их, мөрөн ДААЛГАВАР- 11 1. Эхийг цээжээр бичээрэй. Монгол орон Монгол улсын нутаг өргөн уудам. Жилийн дөрвөн улиралтай. Жилд арван хоёр сар байдаг. Хаврын өдөр урт, шөнө нь богино байдаг. Намрын дараа өвөл болно. Өвөл хүмүүс дулаан хувцсаа өмсдөг. 2. Загварт тохирох өгүүлбэр бүтээгээрэй. Яасан? Хэн? Юу? Яав? Яаж байна? 3. Цэгийн оронд Юу? гэсэн асуултанд хариулагдах үгсийг бичээрэй. Улаан …………. Амттай …………… 4. Холбоо үгийг дэлгэрүүлж бичээрэй. Ном уншлаа 5. Доорх үгсээс илүүц үгийг олж үеэр таслаарай. Төмс, лууван, байцай, чацаргана, сонгино


Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.