МОНГОЛ-ХЭЛ-2-АНГИ Flipbook PDF


70 downloads 107 Views 6MB Size

Story Transcript

Зөв холбоорой. Бор шувуу Бор саарал зүстэй жижигхэн шувуу манай оронд элбэг. Бор шувуу нь сүргээрээ амьдардаг. Намар өвлийн цагт байшингийн дээвэр, модны мөчир дээгүүр олноороо сууж жиргэцгээнэ. Бор шувуу ургамлын үр, шавж, хорхойгоор хооллоно. Эхийг уншаад онцолсон үгийг үеэр таслаж бичээрэй. Эхээс дан заримдаг гийгүүлэгчтэй үгийг олж бичээрэй. Эхээс эр үг тавыг түүж бичээрэй. Бор шувуу ямар зүстэй вэ? жиргэнэ. гуаглана. жиргэнэ


ДӨРВӨН УЛИРАЛ Хавар, зун, намар, өвлийг эргэх дөрвөн улирал гэнэ. Хавар цас мөс хайлж, ногоо ургана. Мал төллөнө. Зун цэцэг навч дэлгэрч, халуун болно. Намар модны навч шарлаж, жимс боловсорно. Усны шувууд халуун орныг зорин ниснэ. Өвлийн улиралд цас орж, хүйтэн болдог. 1. Эхэд байгаа үйл үгийг түүж бичээрэй. 2. Дараах үгсэд –г, -ыг, -ийг залгаврыг зөв залгаарай. зун, мөс, ногоо, мал, цэцэг, навч, шувуу,мод 3. Дөрвөн улиралд тохируулан холбоорой. Намар цас орно. Өвөл бороо орно. Хавар навч шарлана. Зун мөс хайлна. 1. Цэгийн оронд ий, ы нөхөж бичээрэй. СҮҮ Та нар ямаан ..., хонин ..., ингэн ..., гүүн ..., үнээн ... сүүг мэднэ.Таван хошуу мал...нхаас өөр сүү бас бий.Цаа буга, илжигн... сүүг хүмүүс хэрэглэнэ. Эдгээр амьтн... сүү бусад сүүтэй адил найрлагатай байдаг.Сүүгээр ааруул, аарц, ээзгий, ээдэм, айраг, тараг, цагаан ба шар тос бэлтгэдэг. 2. Эхээс эм үгийг түүж бичээрэй. 3. Сүүгээр юу юу бэлтгэдэг вэ? 4. унага ботго ишиг тугал хурга майлна мөөрнө янцгаана майлна буйлна


Асуултанд хариулж бичээрэй. 1. Дэвтэртээ эдгээр үгийг бүтээж илүү үгийн доогуур зур. -ава, жээ, чэг, гшаб, двртээ, гүзэ, алтуг, ээшри 2. Цэгийн оронд тохирох үгийг нөхөж цэвэр сайхан бич. А. Эрлийг ................... олдог .............. хичээлээр сурдаг. 3 . Зөв өгүүлбэр болгон бич. угааж, бай, Хоол, өмнө, идэхийн, гара 4. Эхний үгийн төгсгөл, дараагийн үгийн эхлэлийг ол. ар (...) зуу буу (.....)баа ман(...)лай бар(...)шин хов(...)шин 5. Цэгийн оронд тохирох нэрлэсэн үг олж бичих Исгэлэн ......... тарган ............. түргэн ................. үнэнч ............. бараан ......... хүнд ................... хөнгөн ................. ариун ..................


БӨХ Бөх хүний хүч их, мэх олон. Бөх хүнд начин, харцага, заан, гарьд, арслан, аварга, даян аварга зэрэг цол өгдөг. Миний ах бөх хүн. Манай ангийн хөвгүүд бөх барилдах дуртай. Олон хүүхэд бөхийн дугуйланд хичээллэдэг. Тэд сайн бөх болохыг хүсдэг. 1. Бөхийн ямар ямар цол байдгийг тоочин бичээрэй. 2. Үгийг үеэр таслан бичээрэй. Начин Харцага Арслан Дугуйлан 3. Өгүүлбэрийг дэлгэрүүлж бичээрэй. Бөх барилдв. ..... бөх барилдав. ...... .............................. бөх барилдав. ....... ........................... ................... бөх барилдав. 4. Тохирох үгийг нөхөөрэй. Наадмаар ...... барилдаж, ..... уралдаж, ...... • Дараахь үгийг бүлгээр нь ялгаж бичээрэй. адуу сарнай багш чихэр ямаа нисэгч алим хонь гавар хайтан үхэр жолооч цээнэ эмч вансэмбэрүү бамбарууш жигнэмэг тэмээ цагдаа зайрмаг яргуй бөжин ундаа мөндөл бөөдий


тэмдгээр тэмдэглээрэй. • Хуулж бичихдээ алдаатай бичсэн үгийг олж засч бичээрэй. Түүвэр өгүүлбэр Би наадмаар хурдан мор унав.Мины дүү санчир дугуу унах дуртай.Хээр талд өнгө өнгын цэцг алаглан ургажээ.Зуний халуун өдөр голийн усанд шумбах таатай.Хаврийн зөөлөн салих хацар илбэнэ.Урин цаг болход усний шувууд халуун орноос ирэн.Хураг,ишэг,унга,ботог,тугалыг төл мал гэдэг. Эр эм үг Авиа үсэг Үгийн үе бүтэц Нэр ,үйл, тэмдэг асуулт Малчин Өндөг Сэргэлэн Ярилцах Аймаг Цагаан Нисэгч


ТАРАГ БҮРЭХ АРГЧЛАЛЫГН ДАРААЛЛЫГ ДУГААРЛААРАЙ. Хөрөнгөө хийж самарна. Сүүгээ бүлээсгэнэ. Өрөм загсаана. Сүүгээ хөөрүүлнэ. Хөрөгнөтэй таргаа хучиж тавина. Өрмөө хураана. ҮГИЙН УТГА: Үнэгний гавар бөжин, хэрэмхэн, бамбарууш нартай хөгжилтэй тоглосон. Тэд цөөрөм рүү очиж зугаатай тоглов. • Дээрх эхийн эгшигт гийгүүлэгчийг улаанаар, заримдаг гийгүүлэгчийг хөх өнгөөр ялган будаарай. • Дараах асуултуудад бүтэн өгүүлбэрээр хариулан бичээрэй - Чиний найзыг хэн гэдэг вэ? - Найзын чинь ямар зан чанар чамд илүү таалагддаг вэ? -Найз чинь чамд үнэнч байж чаддаг уу? • Амьтдын зулзагыг зөв холбоорой. Туулай хорилдой Баавгай гавар Хэрэм бөөдий Үнэг бөжин Зараа бамбарууш


ӨВӨЛ Жилийн дөрвөн улирлын нэг нь өвлийн улирал билээ. Өвөл цас орно. Цаг агаар хүйтэн болно. Амьтад ичнэ. Малчид өвөлжөөндөө бууна. Гол мөрний ус хөлдөж мөс болно. Хүүхдүүд цас мөсөн дээр цана чаргаар тоглоно. Би өвлийн улиралд дуртай. Эхээс эм үгийг олж хөх өнгөөр будаарай. Дараахь зурагт юу юу байгааг тоочин бичээрэй. Хүүхдүүдэд нэр өгөөд хэн хэн юу хийж байгааг бичээрэй. Тохирох үгийг нөхөж бичээрэй. Өвлийн улирал ....................................... улирлын дараа болно. 1.Эсрэг утгатай үгийг олж бич. а. мартах– ........................... б.нээх– ............................. 2.Загварт тохирсон өгүүлбэр бичээрэй. а. Хэн? Хэн? Юу? Яасан бэ? б.Хэн? Хэн? Ямар? Юу? Яасан? 3. Доорх үгийг мөрд зөв шилжүүлсэн үгийг дугуйл. а.а-рав б.хайр-цаг а.ха-рин б.э-рэг 4. 3-4 өгүүлбэр бүхий эх зохион бичээрэй.


1. Арслан яагаад ичсэн бэ? 2. 2. Үгийг зөв байрлуулан өгүүлбэр бүтээгээрэй. 3. Эхээс дараахь загварт тохируулан өгүүлбэр зохиогоорй.


Зургийг ажиглаад САНАМЖ зоихон бичээрэй. Дараахь үгсийг балархай эгшгийн дүрмээр тайлбарлаарай. самбар- __________________________________________ бодол- __________________________________________ хонох- __________________________________________ Дараахь үгсийг гээгдэх эгшгийн дүрмээр тайлбарлаарай. хаврын- _____________________________ шөнөөр- ____________________________ бүжгийн- ____________________________


1. Үгийг үеэр таслан бичээрэй. Баавгай Хэрэм Самар Боргоцой 2. Асуултанд хариулж бичээрэй. -Самар ямар улирад бүрэн боловсорч гүйцдэг вэ? -Хэрэм ба баавгай ямар үйлдэл хийдэг вэ? -Хэрэм ба баавгайн хоорондын харилцаа ямар байна вэ?


1. Эхийн утга агуулгад тохирох зүйр үг аль нь вэ? А. Үртэй хүн жаргана, үндэстэй мод цэцэглэнэ. Б. Хүн ахтай, дээл захтай. 2.


Зурагт юу юу байгааг тоочин бичээрэй. Зураг дээр байгаа хүүхдүүдэд нэр өгөөрэй. Гарчиг өгч 4-5 өгүүлбэртэй эх зохиогоорой.


ТЕСТ 1. Дараах үгнүүдээс буруу бичсэн үгийг олоорой. а. нөхрөөс б. аривжна в. Батажна г. Бодлогошроод 2. Дараах үйл үндсүүдэд "-лд " бүтээвэр залгахад аль нь бусдаасаа ялгаатай бичигдэх вэ? а. тул б. гүй в. өрс г. ноц 3. Эсрэг утгатай үгийг ол. а. гэрэл цахилгаан б. эрдэм ном в. халуун бүлээн г. хар цагаан 4. Дараах өгүүлбэрт тийн ялгалын нөхцөлтэй үг хэд байна вэ? Өвөө гэрийн хойморт суун үлгэр ярьж байлаа. а. 4 б. 2 в.3 г.5 5. " Тариалан " гэдэг үгэнд аль нөхцөлийг нь залгаж бичвэл зөв болох вэ? а. -ын б. -ы в. - ий г. -ийн 6. Утгаараа дараах жагсаалтад тохирохгүйг ол. а. салхивч б. хаяавч в. тооно г. бүслүүр Зурагт юу юу байгааг тоочин бичээрэй. Хүүхдүүд юу хийж байна вэ? Хүүхдүдийн хийж байгаа үйлдэл зөв үү, буруу юу? Хэрвээ чи байсан бол яах байсан бэ?


«ЭРДМИЙН БОСГО» ХҮҮХЭД ХӨГЖҮҮЛЭХ ТӨВ 86911911 ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ДЭВТЭР 2 анги 2-р ангийн сурагчдад зориулсан МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН БИЕ ДААЛТЫГ ДЭМЖИХ ДАСГАЛУУД


Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.