ТАЙЛАН 2023 Flipbook PDF


15 downloads 100 Views 5MB Size

Story Transcript

2023 ОНЫ I ДҮГЭЭР УЛИРАЛЫН

ТАЙЛАН

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТӨЛӨӨЛӨГЧ Г.ГАНГАМӨРӨН

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТӨЛӨӨЛӨГЧ Г.ГАНГАМӨРӨН

НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД БНСУ-ЫН ГУЯАН ХОТЫН ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧ НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА.

БНСУ-ын Гуяан хотын дарга И Дун Хуан тэргүүтэй төлөөлөгчдийг НЗД-ын эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Ж. Сандагсүрэнгийн хамт хүлээн авч уулзан, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид Гуяан хотоос цэцэг, хүлэмжийн аж ахуйн салбарт туршлага судалж, хамтран ажиллахаар боллоо.

2023.01.05

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТӨЛӨӨЛӨГЧ Г.ГАНГАМӨРӨН

ҮНДЭСНИЙ ҮНЭНЧ ХЭРЭГЛЭГЧИЙГ БИЙ БОЛГОЁ! Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачилсан, үндэсний үйлдвэр эрхлэгчдийн өргөтгөсөн #АМАР_БАЙНА_УУ_2023 #ҮЗЭСГЭЛЭН_ХУДАЛДАА, хөрөнгө оруулалт-хамтын ажиллагааны цогц арга хэмжээг зохион байгуулав. Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 гаруй хувийг нь импортын бүтээгдэхүүн худалдан авч гадагш нь урсгадаг байна. Тиймээс, энэ мөнгийг эх орондоо үлдээх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлж 48 тэрбум төгрөгний борлуулалтын орлогыг дотооддоо үлдээв.

2023.01.20

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТӨЛӨӨЛӨГЧ Г.ГАНГАМӨРӨН

СОЦИАЛ ДЕМОКРАТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ БУС ИХ ХУРАЛ

НАМЭХ-ны 21 аймаг, 9 дүүргийн бүсгүйчүүд ээлжит бус хурлаа зохион байгуулж Социал Демократ Эмэгтэйчүүдийн холбоо болж шинэчлэгдэн, дүрмийн өөрчлөлтөө баталаж. Хурлын тэргүүлэгчээр сонгогдов.

2023.01.30

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТӨЛӨӨЛӨГЧ Г.ГАНГАМӨРӨН

НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ XVII ХУРАЛДААН: • Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах саналын тухай • Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай • Нийслэлийн өмчид үл хөдлөх хөрөнгө, барилга бүртгэн авах тухай • “Үртсэн шахмал түлшний үйлдвэр” ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай • НИТХ-ын 2022 оны тайлангийн тухай • Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай • Шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгах тухай • Төрийн шагналд тодорхойлж уламжлах тухай зэрэг 15-н асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.

2023.02.06

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТӨЛӨӨЛӨГЧ Г.ГАНГАМӨРӨН

ЯПОН УЛСЫН ТОКИО ХОТНОО “G-NETS БУЮУ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ДЭЛХИЙН ХОТУУДЫН СҮЛЖЭЭ” ХОТЫН ДАРГА НАРЫН ФОРУМ 3 ХОНОГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

“Хотуудын хүрээлэн буй орчны талаарх” хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгч, "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг панелистаар оролцож, 33 хотын 100 гаруй төлөөлөгчид “Токио тунхаглал 2023” хамтарсан мэдэгдэл гаргаснаар хотууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, “Ковид-19” цар тахлын дараах шударга, тогтвортой нийгмийг бүтээх чиглэлд илүү санаачлагатай ажиллахыг уриаллаа.

2023.03.03

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТӨЛӨӨЛӨГЧ Г.ГАНГАМӨРӨН

ОЛОН УГСААТНЫ ӨЛГИЙ НУТАГ БАРУУН БҮСИЙН ТУЛГУУР ХОВД АЙМАГТ АЖИЛЛАВ. 23 угсаатны хувцас хэрэглэл, онцлог, өв соёлыг илэрхийлсэн ГАР УРЛАЛЫН онцлог бүтээгдэхүүний ҮЗЭСГЭЛЭН худалдаагаар зочилж, нийслэлд болон Олон Улсын зах зээлд эдгээр зүйлсийг сурталчлан таниулах, мөн худалдан борлуулалтыг хэрхэн нэмэгдүүлэх боломжтой талаар Ховд аймгийнхаа гар урчуудтай уулзаж ярилцаж олон нийтийн байгууллагын сонгуульт ажил болох СДМЭХ-ныхоо УЗ-н гишүүний үүрэгт ажлаа СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч, Соёлын сайд Ч. Номингийн хамт ажиллаж, бүсгүйчүүдийнхээ санаа бодлыг сонслоо.

2023.03.06

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТӨЛӨӨЛӨГЧ Г.ГАНГАМӨРӨН

"ИХ ХОТЫН БҮСГҮЙЧҮҮД-2023" АРГА ХЭМЖЭЭ

НЗДТГ-с жил бүр "Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан "Их хотын бүсгүйчүүд -2023" хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Эх орон, их хотдоо манлайлж ажиллаж буй олон сайхан бүсгүйчүүд тодорч, өөр мянга мянган бүсгүйчүүдийн хөдөлмөр зүтгэлээр бүтсэн бэлэгтэй хосолсон сайхан өдөр болж өндөрлөв.

2023.03.08

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТӨЛӨӨЛӨГЧ Г.ГАНГАМӨРӨН

НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН: • • • •

“Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үед төрийн байгууллагын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангаж, идэвх санаачилгатай оролцох. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 268 дугаар тогтоолоор 2023 онд Улаанбаатар хотод “Зүүн Азийн Залуучуудын II наадам” зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулах 2023 оны 03 дугаар сарын 20-ноос 07 дугаар сарын 10-ныг хүртэл “Сүхбаатарын талбай” дээр иргэд, олон нийтэд зориулсан аялал жуулчлал, соён гэгээрүүлэх, нийгэм, соёл урлагийн салбарын арга хэмжээнүүдийг үр бүтээлтэй зохион байгуулах “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-д санхүүгийн болон газрын чиглэлээр хяналт шалгалтын ажлыг хийх зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.

2023.03.13

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТӨЛӨӨЛӨГЧ Г.ГАНГАМӨРӨН

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ЗАЙСАНГИЙН ХОС ГҮҮР, НААДАМЧДААС ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ ХҮРТЭЛХ БУЮУ ЯАРМАГИЙН ЗАМЫГ НЭГДҮГЭЭР ХОРООЛОЛТОЙ ХОЛБОХ, ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ.

Замын түгжрэл, төвлөрлийн нэг хэсэг болоод байгаа уг замын ачааллыг бууруулах зорилготой энэ ажлын хүрээнд гурван хэсэг гүүр барихаар төлөвлөв.

2023.03.15

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТӨЛӨӨЛӨГЧ Г.ГАНГАМӨРӨН

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН: • • •

Түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд хийгдэж буй ажлуудын газар чөлөөлөлтийн зардалд 17,2 тэрбум төгрөг тавигдаж, 109 нэгж талбарыг чөлөөлөхөөр ажиллаж байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас Улаанбаатар хотод 207 гэрээт ажилд 104,5 тэрбум төгрөгийн ажил өнгөрсөн онд хийгдсэн бөгөөд он дамжсан ажлуудын талаар танилцууллаа. Энэ оны 8-р сарын 18-23 зохион байгуулагдах “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын бэлтгэл ажлын хүрээнд дотоодоос 1950 хүүхэд, гадаадаас 120 хүүхэд одоогоор сайн дурын ажилтнаар бүртгүүлсэн бол Олон Улсаас 1500 гаруй тамирчин ирэхээр байгааг мэдээллээ.

2023.03.20

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТӨЛӨӨЛӨГЧ Г.ГАНГАМӨРӨН

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН МАН-ЫН ХОРООНЫ “ЭРЧ ХҮЧ-ЭВ НЭГДЭЛ” СПОРТЫН ТЭМЦЭЭН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ. .Нийт 34 хорооны 675 тамирчин Сагсан бөмбөг, Волейбол, 100 буудалт даам, Дартс гэсэн 4 төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулж манай 24-р хорооны залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл тэмцээнүүддээ амжилттай оролцож, өндөрлөлөө. #БҮГДЭД БАЯРЛАЛАА #ЭРЧ_ХҮЧ_ЭВ_НЭГДЭЛ

2023.03.26

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТӨЛӨӨЛӨГЧ Г.ГАНГАМӨРӨН

НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС X ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУДЫГ ХУРАЛ ДАХЬ АЖЛЫН ХОРООДООР ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН, ӨНӨӨДӨР ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙН ХОРОО: “Нийслэлийн усны барилга байгууламжийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, ашиглалт хамгаалалтын зурвас, засвар үйлчилгээний журам”ын тухай НИТХ-ын тогтоол, шийдвэрийн 2022 оны жилийн эцсийн хэрэгжилтийн мэдээнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын танилцуулга болон бусад асуудлуудыг хэлэлцлэв.

2023.03.27

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТӨЛӨӨЛӨГЧ Г.ГАНГАМӨРӨН

НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС X ХУРАЛДААНТАЙ ХОЛБООТОЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО БОЛОН МАН-ЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

• • • • •

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах Хотын стандартыг батлах тухай Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл батлах тухай “Эзэнгүй нохой, муур устгах ажлын нэгж тариф”-ыг шинэчлэн батлах тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэн дэмжиж, НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов. Хүн амд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх “Эрүүл мэнд” арга хэмжээний төлөвлөлтийн тухай танилцуулгыг сонсож, засч сайжруулах зүйлс байгааг илэрхийлж, тодорхой саналуудыг гаргав.

2023.03.29

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТӨЛӨӨЛӨГЧ Г.ГАНГАМӨРӨН

НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС Х ХУРАЛДААН: • • •

“Богдхан төмөр зам”-ыг барьж байгуулах зорилгоор СХД-ийн 21, 32 дугаар хороо, ХУД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрээс 496 га талбайг тусгай хэрэгцээнд авна. 7 бүлэг, 14 хотын стандартыг баталлаа. Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулав.

Баянгол дүүргийн шилдэг сурагчид НИТХ-ын болон НЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцаж байгаа үеэр дүүргийнхээ идэвхтэй сурагчидтай ярилцлаа.

2023.03.30

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТӨЛӨӨЛӨГЧ Г.ГАНГАМӨРӨН

ДЭЛХИЙН АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ, ЭЕРЭГЭЭР ХҮЛЭЭЖ АВЪЯ” АЯНД ОРОЛЦЛОО. ГАДАА ХЭДИЙ ХҮЙТЭН Ч ХАЛУУН СЭТГЭЛЭЭР ДЭМЖИН, НИЙГМИЙН ХАНДЛАГЫГ ӨӨРЧЛӨХ НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ БОЛОН ОРОЛЦОГЧ БҮХ ХҮМҮҮСТ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ! “Аутизмд хийсэн аялал” ТББ-с санаачлан ХНХЯ, НИТХ болон НЗДТГ дэмжин хамтран зохион байгуулав. Дэлхийн нийт хүн амын 1% нь буюу 70 сая гаруй хүн аутизмын хүрээний эмгэгтэй гэсэн статистик байдаг. Монгол Улсад 2011 оноос уг эмгэгийг оношилж эхэлсэн бөгөөд нийгмийн харилцаа, үгэн болон үгэн бус харилцааны алдагдал, давтагдмал зан үйлийн харилцан адилгүй түвшингээр илэрдэг ажээ. Хүн бүр хандлагаа өөрчилж, эерэгээр хүлээж авч, бие биедээ туслахыг УРИАЛАВ.

2023.04.02

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТӨЛӨӨЛӨГЧ Г.ГАНГАМӨРӨН

НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН: • Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбайн өнгө, үзэмжийг сэргээх, засварлах ажлыг шуурхай зохион байгуулах, Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, жуулчны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих, • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлыг хангасан худалдаа, үйлчилгээний байгууллагуудын судалгааг гаргаж, хүртээмжийг сайжруулах зөвлөмж боловсруулан хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, • Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, явуулын хоолны үйлчилгээг дэмжиж, үйлчилгээ эрхлэх боломжтой газруудыг тогтоож, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа бол үйлчилгээ эрхлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэйг онцолж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч, ажлын байрны талаарх мэдээллийг зарлаж байхыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад тус тус үүрэг болголоо.

2023.04.03

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТӨЛӨӨЛӨГЧ Г.ГАНГАМӨРӨН

НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС XI ХУРАЛДААН:

• Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны нөхөн болон дахин сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталсан. Иймд Нийслэлийн Баянгол дүүрэгт нөхөн сонгуультай бөгөөд дээрх хуваарийн дагуу санал хураалтыг 2023 оны 06 дугаар сарын 18ны өдөр зохион байгуулах юм. • Нийслэлийн сонгуулийн хороог 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд даргаар нь ажиллана.

2023.04.07

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТӨЛӨӨЛӨГЧ Г.ГАНГАМӨРӨН

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУВЬД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛЫНХАА 7 ХОНОГ БОЛГОНЫ ТОЙМЫГ МЭДЭЭЛЖ БАЙНА.

2023.04.06

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТӨЛӨӨЛӨГЧ Г.ГАНГАМӨРӨН

ЖДҮҮ ЭРХЛЭГЧ БҮСГҮЙЧҮҮД ТУРШЛАГА СОЛИЛЦОВ: •

Эмэгтэй бизнес эрхлэгчдийн одоогийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал цаашдын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжихэд туслах зорилготой “ХӨГЖИЛД МАНЛАЙЛЬЯ” арга хэмжээг СДМЭХ-с зохион байгууллаа.

Бие биедээ туршлагаа хуваалцаж, хамтдаа хөгжих боломжийг эрэлхийлсэн нийт бүсгүйчүүддээ баярлалаа.

2023.04.11

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТӨЛӨӨЛӨГЧ Г.ГАНГАМӨРӨН

НИТХ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ:

Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран үр дүнтэй, бодит ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх бөгөөд, хүүхэд хамгааллаас гадна гэр бүл, залуучууд руу чиглэсэн бодлого, үйл ажиллагааг онцолж төлөвлөгөөг батлав.

2023.04.13

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТӨЛӨӨЛӨГЧ Г.ГАНГАМӨРӨН

#БАЯРЛАЛАА

[email protected]

GANGAMURUN GANBAATAR

Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.