Story Transcript
КЛИНИКИЙН ЛЕКЦ 2022 №4 (14) №№№№№1№21(11)
46
ШАРКО-МАРИ-ТУТ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭНД ШИНЭ ЭМ ХЭРЭГЛЭХ ТУРШИЛТ СУДАЛГАА М.Мандахнар Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэн
1886 онд J. M. Charcot, P. Marie, H. Tooth нарын судлаачид удамшлын мотор-сенсор полинейропати өвчний эмнэлзүйн шинжийг анх тодорхойлон бичсэн. Шарко-Мари-Тут (ШМТ) өвчин нь мотор ба сенсор нейропати эмгэгийн хамгийн олонтаа тохиолддог хэлбэр бөгөөд өвчний үндсэн шинж тэмдэг нь мөчүүдийн дистал хэсэгт булчингийн атрофи, сулрал аажмаар даамжран, биеийн тулгуур ясанд деформаци үүсдэг бөгөөд шөрмөсний рефлексүүд буурч сулрах, эсвэл үүсэхгүй арилах болон өнгөц мэдрэхүйн өөрчлөлтөөр илэрдэг өвчин юм. ШМТ өвчин нь эмнэлзүйн 9 хэв шинжийн 60 дэд хэвшинж нээгдээд байгаагаас ШМТ1 нь нийт тохиолдолын 30 хүртэлх хувийн эзэлдэг, ШМТ1 дотороо 7 дэд хэвшинжтэй бөгөөд ШМТ1а дэдхэв нь 70 хүртэлх хувьд тохиолддог. Энэхүү өвчин нь удамшдаг, генетикийн түвшинд өөрчлөлт илэрдэг эмгэг учраас эмийн эмчилгээ харьцангуй хягаарлагдмал байдаг, булчин сулралын эсрэг Л-глутаминыг эмчилгээнд хэрэглэдэг. Үүнээс гадна амьдралын чанарыг сайжруулж хүндрэлээс сэргийлэх зорилгоор булчингийн хөдөлгөөн, хүчийг нэмэгдүүлэх сэргээн засах эмчилгээ, шагай, хөлний ортопед тусгай хэрэгсэл, хөлний хэлбэр засах мэс засал, амьдралын хэв маяг өөрчлөх (Унаж бэртэхээс сэргийлэх), хөл арчилгаа, сэтгэлзүйн зөвлөгөө зэрэг эмчилгээг хийдэг. Өвчний явцыг удаашруулах, эмнэлзүйн шинж тэмдэгийг бууруулах зорилгоор эмнэлзүйн туршилт судалгаа хийсээр байна.
алдагдал нь захын мэдрэлийн сэрэл дамжуулалт алдагдах, аксоны тоо хэмжээ буурах, булчингийн хатингирал зэрэгт хүргэдэг. PXT3003 нь өдөрт 2 удаа ууж хэрэглэх уусмал хэлбэрээр боловсруулсан баклофен 12мг, налтрексон 1.4мг, сорбитол 420мг синергетик хослол юм. PXT3003 нь PMP22 уургийн хэт их үүсгэлтийг бууруулах зорилгоор сонгогдсон бөгөөд эмгэг физиологийн чухал хэсэг болох үйл ажиллагааны алдагдалтай захын мэдрэлийн сэрэл дамжуулалтыг сайжруулдаг. PXT3003 нь аксон, мэдрэл-булчингийн холбоос эсвэл булчингийн эсүүд гэх мэт бусад эсийн хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлдэг. Эмнэлзүйн өмнөх шатанд PXT3003-ийг CMT1Aийн in vitro болон in vivo орчинд мэрэгчдийн загварт үнэлсэн. Хоёр өөр судалгаагаар PXT3003 нь PMP22 генийн хэт үүсэлтийг дарангуйлж, захын мэдрэлийн миелинжилт болон трансген CMT1а-тай харханд хөдөлгөөнмэдрэхүйн эмгэгийг сайжруулж чадсан.
Эмнэлзүйн туршилтын эм
12 сарын хугацаанд хийгдсэн PXT3003-ийн аюулгүй байдал, тэсвэрлэх чадвар, үр дүнтэй байдлыг тогтоох судалгааг Францад хийсэн олон төвтэй, санамсаргүй байдлаар, давхар давхар нууцлалтай, плацебо хяналттай 2-р шатны судалгаагаар хөнгөн, дунд зэргийн CMT1A өвчтэй 80 өвчтөнд хийсэн. PXT3003 нь гурван тунг туршихад аюулгүй бөгөөд тэсвэрлэх чавдар сайн болох нь тогтоогдсон. Үйл ажиллагааны хөгжлийн бэрхшээлийг хэмждэг Нейропатийн хязгаарлалтын хэмжүүр (ONLS)ийг ашиглан эмийн үйчлэлийн үр дүнтэй байдал болон тунгийн үр нөлөөг тогтоосон. Энэхүү судалгааны үр дүн нь PREMIER 3-р үеийн туршилтын эхлэлийг тавьсан.
ШМТ1A хэлбэр нь гар, хөлний булчингийн сулрал, хатингаршилаар үүсгэдэг демиелинжих захын мэдрэлийн эмгэг бөгөөд аажмаар хөдөлгөөний дутагдал, мэдрэхүйн алдагдалд хүргэдэг. ШМТ1A нь PMP22 ген хоёрчлогдсоноос үүдэлтэй бөгөөд үүний үр дүнд PMP22 уураг хэт их хэмжээгээр үйлдвэрлэгдэн шванны эсийн хэвийн миелинжих үйл ажиллагаа алдагддаг. Миелиний хэвийн бүтэц, үйл ажиллагааны
PXT3003-ийн үр нөлөө, аюулгүй байдлыг үнэлсэн 3-р шатны судалгаа нь олон төвт, санамсаргүй, давхар нууцлалт, плацебо хяналттай, 15 сарын турш үргэлжилсэн эмнэлзүйн туршилт байсан. Плацеботой бүлэгтэй харьцуулахад PXT3003-ийн хоёр тунг (2-р үе шатанд хэрэглэсэн хамгийн өндөр тун ба түүнээс хоёр дахин их) 2015 оны 12-р сараас эхлэн Европ, АНУ, Канадын 29 төвд оролцсон хөнгөн, дунд зэргийн CMT1A өвчтэй 323
КЛИНИКИЙН ЛЕКЦ 2022 №4 (14)
өвчтөнд туршиж үзсэн. Өндөр тунгаар хэрэглэхэд гэнэтийн асуудал гарсан тул энэхүү эмчилгээний хэсгийг 2017 оны 9-р сард хугацаанаас нь өмнө зогсоосон. 2018 оны 10-р сард Фарнекст өндөр тунгаар эм хэрэглэсэн хүмүүсд ONLS (FDA болон EMA-ийн зөвлөсний гуу) сорилыг хийлгэхэд эерэг үр дүнтэй болох нь тогтоогдсон. Энэхүү судалгаа нь PXT3003-ийн аюулгүй байдал, тэсвэрлэх чадварыг харуулж, өвчтөнүүд PXT3003 эмчилгээг үргэлжлүүлэн хэрэглэх боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар 130 гаруй өвчтөн PXT3003 эмэн эмчилгээ хийлгэж байна.
47
PREMIER туршилт АНУ-ын хоол, хүнсний холбоо болон Европын эмийн агентлагаас PXT3003-ийн үр нөлөө, аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд 3-р шатны нэмэлт туршилтыг явуулах хүсэлт гаргасан. PREMIER гэж нэрлэгддэг энэхүү туршилт нь олон улсын, олон төвт, санамсаргүй, давхар нууцлалтай, плацебо хяналттай, 3-р шатны гол туршилт болно. PXT3003-ийн нэг тунг (баклофен 50мг, налтрексон гидрохлорид [HCl] 120 мг, ба Dсорбитолын 15000мг) 15 сарын хугацаанд хөнгөн, дунд зэргийн CMT1A-тай өвчтөнүүдэд туршина. Дэлхий даяар 50 гаруй төвөөр 350 орчим өвчтөнг хамруулж үйл ажиллагааны хөгжлийн бэрхшээлийг хэмждэг ONLS шалгуураар үр дүнг үнэлнэ. Судалгааны явцад аюулгүй байдал, тэсвэрлэх чадварыг хянах болно. Эхний өвчтөнийг 2021 оны 3-р сарын 31нд PREMIER туршилтанд хамруулж 2023 оны 10 сарын 31 хүртэл үргэлжилнэ. Эх сурвалж: 1. https://pharnext.com/en/pipeline/pxt3003 2.https://clinicaltrials.gov/ct2/show/NCT04762758 ?term=NCT04762758&draw=2&rank=1