Харилцах-хуудас-4 сар Flipbook PDF


85 downloads 98 Views 428KB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

Харилцах хуудас А.Оюунбилэг Б.Отгонжаргал Ахлах “Б” бүлэг

2023.04 сар

ТАНЫ ХҮҮ ОХИН ДАРААХ ЧАДВАРЫГ ЭЗЭМШИЖ БАЙНА

Хэл яриа: Өгүүлбэрийг ойлгох, өгүүлбэрээр ярих /Энгийн ба дэлгэрэнгүй өгүүлбэр ойлгох, хэлэх/

Математик: Тоолох, тоо бодох /тоолох, тоогоор нь харьцуулах, нэмэгдүүлэх, хорогдуулах, дэс тоо хэрэглэх/ Байгаль нийгмийн орчин: Улихал, цаг агаарын өөрчлөлтийг сонирхох, ялган таних /Ямар улирал болж байгаа, тухайн үед цаг агаар, амьтан, ургамалд гардаг өөрчлөлтийг сонирхох, тайлбарлах/ Дүрслэх урлаг: Шавраар эд зүйлс, хүн, амьтныг дүрсэлж бүтээх /Баримлын шавар, зуурмаг, цас, элсээр хялбар бүтэцтэй 2 ба 3аас доошгүй хэсгээг бүтсэн зүйлс дүрслэх/ Эрүүл мэнд: Ариун цэврийн цаас хэрэглэх, хувцасаа товчлох, эрүүл мэндэд хортой бохир хүнс мэдэх

4 сард сурах бидний дуу, шүлэг Үг, Ая: Д.Содномдорж

Жигмэд, Тогмид хоёр /дуу/ Жигмэд,Тогмид хоёр Жимсэнд хамт явжээ Уулын модонд очоод Уралдаж түүхээр болжээ Том савтай Тогмид нь Түрүүлнэ гэж барджээ Жижиг савтай Жигмэд нь Сүүлдэнэ гэж сүрджээ Түүсээр байгаад Тогмидын Сав нь дүүрээд иржээ Идсээр байгаад Жигмэдийн Гэдэс нь цадаад иржээ Т.Жамъянсүрэн

Тоолж сурлаа /шүлэг/ Тав хүртэл тоолж сурлаа Таван хуруугаа нэрлэж тоолъё Эрхий мэргэнийг нэг гэе Долоовор хурууг хоёр гэе Дунд хурууг гурав гэе Ядам хурууг дөрөв гэе Чигчий хурууг тав гэе Таван хурууг ямар нэртэйг Та нар бас мэдэх нь энэ Тав хүртэл тоолохыг Дашрамд бас сурах нь тэр Хуруугаа түргэн дараалж дараад Хурдан түргэн нэрлэж тоолцгооё

Ая: С.Батболд Үг: О.Сундуй

Цасан доор жимс ургана /дуу/ Цасан дор цасан дор өвс байна Өвсөн дор өвсөн дор жимс байна Цагаахан цасан дор жимс байна Улаахан өнгийн аньс байна Жин өвлөөр ууландаа гараад Жимс түүгээд ирэх нь байна2 Цасан дор цасан дор навч байна Навчин дор навчин дор жимс байна Ногоохон навчин дор жимс байна Улаахан өнгийн аньс байна Жин өвлөөр ууландаа гараад Жимс түүгээд ирэх нь байна2 Э. Баярмаа Яргуй цэцэг /шүлэг/ Хүүхэд бидний хүсэн хүлээдэг хавар ирлээ Хөдөө талаар ургадаг хөх яргуй цухуйлаа Уудам дэлхийд хүсэн хүлээсэн хавар ирлээ Урин цагийг билэгдэж цас ханзлан яргуй цухуйлаа Цэнхэр яргуй хүн бүхэнд баяр бэлэглэж Цэцэг цэцгийн түрүүнд анхлан ургалаа

Зүйр цэцэн үг Аавын сургаал алт Ээжийн сургаал эрдэнэ Эзэн хичээвэл Заяа хичээнэ

Оньсого Эрээн дээсийг Эвхэж болохгүй (Солонго)

Алтан өндөг Агаараар хөөрнө (Нар)

Түргэн хэллэг Хулан жороо Суран жолоо

Билүү чулуу Илүү билүү

ЭЦЭГ ЭХЭД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨМЖ: ✓ Та хүүхдийнхээ нэрийг бүтэн хэлүүлж сургаарай. Нэрийг нь бүтнээр хэлүүлэх нь бүтэн заяатай байлгахыг бэлэгддэг гэж ардын уламжлал бий. ✓ Халбага болон үзэг харандаа зөв барихад нь анхаарал тавьж хэрхэн зөв бичих дадлыг зөв эзэмшүүлээрэй. ✓ Хайчлах дасгалыг ажиллуулах: хайч зөв барьж хайчилж сурах, хүрээний дагуу хайчилж сурахад туслах, дэмжлэг үзүүлж, хамтдаа хийгээрэй ✓ Ханиад томуунаас урьдчилан сэргийлж амин дэмтэй хоол хүнс өгөх, дасгал хөдөлгөөн тогтмол хийх ✓ Харилцах хуудсан дээр өгсөн дуу, шүлэг, зүйр үг зэргийг гэрт нь сайн давтуулах !!!

Багшийн заасан бүхнийг Балчир бид сурсан даа Өнгийн цаас, баримлын шавраар Өшөө ихийг бүтээнэ дээ

Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.