биологи 7 анги хичээл Flipbook PDF

сурагчдад зориулав

74 downloads 114 Views 4MB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ: ХҮНИЙ ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТЭНҮҮДИЙН БАЙРЛАЛ Б И ОЛ О Г И 7 А Н Г И


ХҮҮХДҮҮДЭЭ ТА НАР ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЯМАР ЭРХТНҮҮДИЙГ МЭДЭХ БЭ?ЖАГСААЖ БИЧЭЭРЭЙ.


ХҮНИЙ ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТЭН ТОГТОЛЦООНД ДАРААХ ЭРХТЭНҮҮД БАЙНА.


ХҮНИЙ ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТЭНҮҮДИЙГ ДАРААЛУУЛААР БАЙНА.


Хүний хоол боловсруулах эрхтний тогтолцоо амны хөндийгөөс эхлэнэ.Энд шүд,хэл байрлаж,шүлсний булчирхайн цорго нээгдэнэ. Шүдний төрөл: Үүдэн шүд,соёо,их,бага араа гэсэн төрлийн шүд байна. Үүрэг:Хоолыг няцалж бутлах,тасдаж зуух үүрэгтэй. 1.АМНЫ ХӨНДИЙ


Шүлс чих орчмын,эрүүн доорхи,хэлний доорхи булчихрай гэсэн 3 том хос төрлийн боловсорно. Шүлсний булчирхайн эсүүдэд үүссэн шүлс цоргоор дамжин амны хөндийд ялгарна. Шүлсний 99% нь ус болон салс,үлдсэн хувийг амилаза энзим эзлэнэ. Гшее Шүлсний булчирхай ШҮЛСНИЙ БУЛЧИРХАЙ


Амны хөндийгөөс улаан хоолой үргэлжилсэн 5 см орчим урт хоолойг залгиур хоолой гэнэ. Амны хөндийгөөс хоол залгигдах үед улаан хоолой уруу орох за нээгдэж,харин төвөнх буюу агаар орох зам нь хаагддаг. Улаан хоолой нь 25 см урт, булчинлаг хана бүхий эрхтэн бөгөөд өрцийг нэвтлэн ходоодтой нийлнэ. 2.ЗАЛГИУР БА УЛААН ХООЛОЙ


Хүний хэвлийн хөндийн зүүн дээд талд байрладаг хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг.Ходоод нь 2-3л эзэлхүүнтэй,салст,булчинл аг,хучуур эдийн 3 давхраатай. Ходоодны улаан хоолойтой нийлсэн хэсгийг амсар,нарийн гэдэстэй нийлсэн хэсгийг нугалуур гэнэ.Амсар,нугалуур тус бүрт хаагч булчин байна. 3.ХОДООД


Бүтэц:Ходоодноос цааш нарийн гэдэс үргэлжилнэ.4-6м урт Нарийн гэдэс 3 хэсэгтэй.Нарийн гэдэсний эхний өргөн хэсгийг арван хоёр нугалаа гэдэс гэнэ.Үүнээс цааш өлөн болон цутгалан гэдэс үргэлжилнэ. Үүрэг: Хоол тэжэээл бүрэн задрах,өлөн гэдсээр шимэгдэх үйл явц явагдана. Арван хоёр нугалаа гэдсэнд цөс болон нойр булчирхайн цорго нээгддэг. 4. НАРИЙН ГЭДЭС


Элэг нь 1,5 кг жинтэй хүрэн улаан өнгөтэй эрхтэн юм.Элэг нь хоол боловсруулахад туслах үүрэгтэй юм.Хамгийн том булчирхай бөгөөд хэвлийн хөндийн баруун дээд хэсэгт байрлана. Цөс элэгний эсүүдэд боловсорч,цөсний хүүдийд хуримтлагдаад цоргоор дамжин 12 нугалаа гэдсэнд цутгана. Элэг Цөс ЭЛЭГ


Нойр булчирхай нь ходоодны доор, хэвлийн хөндийн зүүн талд оршино.Хоол боловсруулах олон төрлийн энзим агуулсан шүүрэл үүсгэж тусгай цоргоор 12 нугалаа гэдсэнд цутгана. НОЙР БУЛЧИРХАЙ


Нарийн гэдсийг тойрон жааз маягаар хүрээлэн оршино.Бүдүүн гэдэсний төгсгөлийн хэсгийг шулуун гэдэс гэнэ. Энэ 5см орчим урттай.Эслэг ихтэй зарим хүнсний бүтээгдэхүүнд нарийн гэдсэнд боловсруулалтанд орж чаддаггүй тул бичил биетний нөлөөгөөр задардаг. 5. БҮДҮҮН ГЭДЭС


Хоол боловсруулах эрхтний зургыг ажиглаад 1-8 хүртэлх эрхтэнүүдийг нэрлэж бичнэ үү? БАТАТГАХ АСУУЛТ-1


Зургаас хоол боловсруулах эрхтэнүүдийг ялган хүснэгтэнд нэрлэж бичнэ үү. БАТАТГАХ АСУУЛТ № Хоол боловсруулах эрхнүүд


Сурах бичгийн хуудас - 51 Даалгавар 1 хийх. ГЭРИЙН ДААЛГАВАР


ХИЧЭЭЛДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ХҮҮХДҮҮДДЭЭ БАЯРЛАЛАА


Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.