Bayankhongor Mazaalai [Autosaved] Flipbook PDF


82 downloads 110 Views 27MB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

Дэлхийн том хичээл- Тогтвортой хөгжлийн боловсролII

( 4-8 насны хүүхэд, багш, эцэг эхчүүдэд зориулав )

Танин мэдэхүйн ном

Баянхонгор 2021 он

ӨМНӨТГӨЛ Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт, Байгаль орчин, аялал жуучлалын яам, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын чуулга уулзалтыг 2021 оны 5 дугаар сарын 3-7-нд цахим хэлбэрээр үндэсний хэмжээнд зохион байгуулсан билээ. Тус чуулга уулзалтын 2 дахь зорилтын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын багш, удирдах ажилтны дунд зохион байгуулсан “ДЭЛХИЙН ТОМ ХИЧЭЭЛ-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ-II” хичээлийн арга зүйн шилдэг санаа боловсруулах хэлэлцүүлэгт оролцож тэргүүлсэн "Хамтдаа хөгжье" багийн гишүүдийн бүтээсэн комик номыг та бүхэнд өргөн барьж байна. “Дусалхүү мазаалайд тусалсан нь” комик номыг бүтээхдээ сургамжит өгүүллэгээ өөрсдөө зохиож, зохиолын дүрийг зурж, 4-6 настай хүүхэд, эцэг эх хамтран тоглох тоглоомын аргачлалыг боловсруулсан бөгөөд аймгийн хэмжээнд анхны цахим номыг цэцэрлэгийн багш нар зохиосон нь онцлог юм. Эл номын агуулга нь уур амьсгалын өөрчлөлтөд биологийн олон янз байдал устаж үгүй болох, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан цөлжилт үүсэж ургамал, амьтны амьдралд сөрөг нөлөөлөл бий болж буйг ухааруулан ойлгуулах, сайн, муу үйлийн мөн чанарыг хүүхдийн насны онцлогт тохируулан ойлгуулахад зурагт ном, хөлөгт болон сургах тоглоом тоглох явцад нь танин мэдүүлэх зорилготой. Мөн ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн хүүхэд бие даан унших хэлбэрээр ашиглах боломжтой бөгөөд багш, эцэг эхчүүдийн үндэсний бичгээр уншиж, бичиж чадвараа сайжруулахад тус нэмэр болох санаа дэвшүүлсэн болно. Монгол улсад орчин цагийн боловсрол үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойг угтсан бүтээлч ажлын хүрээнд өөрийн авьяас чадвар, оюун ухаан, багаар ажиллах чадвараа илэрхийлэн бүтээлчээр ажилласан, саналаа өгч хамтран ажилласан эрхэм багш, эрхлэгч, арга зүйч нартаа гүн талархал илэрхийлье. БОЛОВСРОЛ СОЁЛ УРЛАГИЙН ГАЗРЫН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН МЭРГЭЖИЛТЭН Б.ОЮУНГЭРЭЛ.

“ХАМТДАА ХӨГЖЬЕ” БАГ

( 4-8 насны хүүхэд, багш, эцэг эхчүүдэд зориулав )

Баянхонгор аймаг 2021 он

Дусалхүү нэртэй тусч хүү байжээ. Түүний аавыг Тэнгэр, ээжийг нь Далай гэдэг. Тэд гэр бүлээрээ дэлхийн амьтан, ургамал, хүмүүст тусалдаг сайхан сэтгэлтэй юмсанжээ. Нэгэн өдөр Тэнгэр аав нь Дусалхүүг дуудан:

Монголын говь цөлд нэгэн амьтанд тусламж хэрэгтэй болсон байна. Миний хүү тэрэнд туслаад ир.

Далай ээж: Миний хүү: “Дуслыг хураавал далай Дуулсныг хураавал эрдэм” гэдэг сургаал үгийг санаж яваарай.

Ойлголоо аав аа. Баяртай сайн сууж байгаарай.

Ийнхүү Дусалхүү аавынхаа биелүүлэхээр аян замдаа гарлаа.

захиасыг

Дусалхүү замдаа тааралдсан хүн, ургамал, амьтанд тусалж явсаар усгүйгээс болж ургамал нь хатаж, амьтан нь ангаж цангасан, халуун шуурга шуурсан говь цөлд иржээ.

Хүүе! Миний харж байгаа зүйл амьтан мөн үү? Очиж уулзъя.

Сайн байна уу? Ойн хүрэн баавгай минь. Намайг Дусалхүү гэдэг. Хоёулаа танилцъя.

Сайн, сайн байна уу? Би ойн хүрэн баавгай биш ээ, говьд амьдардаг баавгайн нэг төрөл Мазаалай байна.

Чи баавгайтай их адилхан юм аа.

Тийм ээ! Ойн хүрэн баавгай найз минь надаас том биетэй, хүрэн бор өнгөтэй, хангайд амьдардаг шүү дээ.

Харин би баавгайнаас биеэр бага, хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй, хаврын улиралд бор шаргал, намрын улиралд бор хүрэн зүстэй болдог. Зөвхөн Монголын говьд амьдардаг, дэлхийд ховордсон амьтны нэг.

Би ус, ургамал, элбэгтэй Баянбүрд гэдэг газар аав, ээж, дүүтэйгээ аз жаргалтай амьдардаг байлаа. Чи яагаад ийм гунигтай харагдаж байгаа юм бэ? Ганцаараа амьдардаг юм уу?

Аавыг маань Шармаахай гэдэг.

Ээжийг маань эвш гэдэг.

Харин хоёр ихэр дүүг маань алманцаг гэдэг.

Бид өлсөж цанган ус, ургамал хайн зүг бүрт салж явцгаасан. Харин би одоо өвс ургамал, устай газар хайж явна. Тэгээд аав, ээж, дүү нар чинь одоо хаана байгаа юм бэ?

Та нарт юу тохиолдсон юм бэ?

Мазаалай ихэд гуниглан хэсэг чимээгүй байснаа цааш алхлаа.

Би байгалиа хайрлаж, хамгаалдаггүй хүмүүсээс их айдаг. Мал сүрэг ихсэж, бэлчээр нутаг, булаг шанданд минь хүмүүс нүүдэллэн ирснээс болж бидний хоол тэжээл ховордсон.

Мөн ус ширгэж, ургамал ногоо хатаж, элсэн нүүдэл ихсэж амьдрахад хэцүү боллоо.

Зарим ах дүү нар маань үрэгдэж чоно, ирвэс, шилүүс зэрэг зэрлэг махчин амьтаны хоол болсон.

Бас хүмүүс машин, мотоциклиор явах, уул уурхайн том, том машины газар ухах дуу чимээнээс бид их айж дүрвэснээс болж цөөрсөөр байгаад одоо ердөө 40 хүрэхгүй л тоотой болоод байна даа.

Танай нутагт салхи шуурга ихтэй юм аа. Дандаа ийм муухай байдаг юм уу? Цаг агаарын өөрчлөлтөөс болж сүүлийн жилүүдэд маш их шороон шуурга шуурдаг болсон.

Би өвлийн улиралд Сэгс цагаан Богд уулын агуйд ичиж, хавар бид ичээнээс гардаг.

Харин хавар, зун, намрын улиралд идэх хоол, уух ус хайхаар явдаг даа.

Би бажууны үндэс, хармаг жимсэнд маш их дуртай. Мазаалай найзаа чи юу, юу идэх дуртай вэ?

Мөн туулай, хулгана, гүрвэл зэрэг жижиг амьтад болон шавж хорхойгоор хооллодог. Эдгээр ургамал, амьтан, шавж хорхой ховордсоор л байгаа.

Өө тийм үү. Тун тоогүй юм аа. Ингэхэд надад олон найзууд байдаг. Харин чамд найз байгаа юу?

Би олон найзуудтайгаа хөрш зэргэлдээ амьдардаг байсан юм аа.

Халуун говийн сүрэг болох

Харсан бүхнийхээ урдуур нь гардаг Хар сүүлт гөрөөс миний хөрш

Аараг хадтай уулс дамжин Амьдарч явах дуртай Аргаль миний хөрш

Говь нутгийн үзэсгэлэн Тооройн төгөлд тонгочиж өссөн Гоолиг хавтгай миний хөрш

Хатаж ширгэсэн булаг шандны усыг Ганцхан цавчаад гаргаад уудаг Хатирч хулан бас л миний найз даа

Ян өндөр хадан хясаанд Ямар ч саадгүй дүүлдэг Янгир ямаа миний хөрш

Миний найзууд бас л ус ширгэж, ургамал ногоо ургахгүйгээс болж хоол унд хайн салж явцгаасан. Хөөх! Олон найзуудтай юм байна. Одоо тэр найзууд чинь хаана байгаа юм бэ?

Чандмань эрдэнэ болсон ус маань л бидэнд хамгийн их хэрэгтэй байна даа. Чи надад тусалж чадах уу? Тэгэлгүй яахав. “Дуслыг хураавал далай Дуулсныг хураавал эрдэм” гэж ээж маань сургасан. Мазаалай найз чамаасаа зөндөөн олон зүйл мэдэж авлаа. Тийм болохоор чамд заавал тусална аа. Баяртай.

Дусалхүү Мазаалай найздаа туслахын тулд хүмүүс байгаль ээжтэй хэрхэн харьцаж байгаатай танилцахаар явжээ. Дусал хүү сайн үйл хийж байгаа хүмүүсийн зөв үйлдлээс дуслын тоо нэмэгдэж, хур бороо болон орж ургамал, амьтан, хүнд тусалдаг. Муу үйл хийж байгаа үйлдлээс болж дуслын тоо хорогддог гэнэ.

Дусалхүү цааш явж байгаад голын усанд машин болон хувцсаа угааж байгаа хүмүүстэй тааралджээ. Хөөе. Ус амин эрдэнэ учир усаа битгий бохирдуул!!!

гэж маш ууртайгаар хэлэхэд хүмүүс: “Дахиж ингэж буруу үйлдэл хийхгүй ээ. Уучлаарай” гэж хэлээд машинаа уснаас гаргав. Дусалхүү буруу үйлдлээ ухаарсан хүмүүст баярлан цааш явлаа.

Дусалхүү цааш явж байгаад машинаа хашаандаа угааж байгаа аав, хүү хоёртой таарчээ.

Сайн байцгаана уу? Та 2 усаа хэмнэж саванд хийж угаадаг чинь үнэхээр сайн байна шүү. Гэхдээ газар бохир усаа асгаж хөрс, шороог бохирдуулаагүй биз.

Үгүй ээ, аав бид хоер машин угаасан усаа зөөж бохир усны нүхэнд хийдэг.

Хүмүүс ээ! Хогоо түүгээрэй. Энэ чигээр нь үлдээвэл байгаль дэлхий бохирдоно шүү дээ.

Дусалхүүг ингэж хэлтэл тэнд байсан хүмүүс хогоо түүж, хогийн саванд хийв. Буруу үйлдлээ ухаарсан хүмүүст баярлан цааш явлаа.

Маш сайн байна. Баярлалаа, Баяртай.

Дусалхүүг цааш явж байтал нэгэн аймаар чимээ ой модон дотроос гарсан тул очиж үзэхээр шийдлээ.

Хөөх яана аа. Хүүе ээ болиоч ээ!!! Мод олноор нь тайрснаас болж цэвэр агааргүй болж, ой модонд амьдардаг амьтан, ургамал устаж үгүй болж байна шүү дээ.

Яасан сайн хүүхдүүд вэ? Та нартаа маш их баярлалаа.

Дусалхүүгийн үгэнд орж хүмүүс олон мод тарьж суулгаж эхлэв. Дусалхүү баярлан инээтэл дуслын тоо маш ихээр нэмэгдэж бороо болон орж эхэллээ. Ингээд Дусалхүү баяр баясгалантай болж мазаалай найздаа туслахаар буцаж явжээ.

Дусалхүү буцаж явж байгаад Мазаалайн аав болох Шармаахайтай тааралджээ.

Сайн байна уу? Шармаахай Би таны хүү Мазаалайтай тааралдсаан. Ингэхэд та хаашаа ингэтлээ яарч байгаа юм бэ?

Тийм үү? Ямар сайхан мэдээ вэ? Би хоол тэжээл идэхээр л явж байна.

Шармаахай. Энэ савнуудад юу байгаа юм бэ ?

Сайхан сэтгэлтэй, сайн хүмүүс идэш тэжээл тавьж өгдөг болсонд бид маш их баяртай байгаа.

Мөн “Улаан ном”-д оруулан хайрлан хамгаалсны хүчинд бидний тоо толгой нэмэгдэж байгаа шүү.

Үүнийг сонссон Дусалхүү сайхан сэтгэлтэй хүмүүст баярлан илүү олон болж Шармаахайн хамт Мазаалай дээр очихоор цааш явлаа.

Дусалхүү цуглуулсан дуслаараа бороо болон ороход Баянбүрд нь устай болж, өвс ногоо нь ургаж олон найзууд нь эргэн ирлээ.

Сайхан сэтгэлтэй хүмүүс болон, Дусалхүү чамдаа чин сэтгэлээсээ баярлалаа. Баяртай.

Зүгээр дээ. Аавынхаа захиасыг биелүүлэн, найз чамдаа тусалж чадсандаа маш их баяртай байна. Ингээд би аав, ээж рүүгээ явъя даа. Баяртай.

Мазаалайн гэр бүл хөрш олон найзуудтайгаа Баянбүрдэндээ аз жаргалтай, амар амгалан амьдран суужээ.

Мэдлэгээ бататган доорх дасгал даалгаврыг гүйцэтгээрэй. “Дусалхүүд тусалцгаая” Даалгавар-1 Хэрэглэгдэхүүн: Харандаа Аргачлал: Зургийг сайтар ажиглаад яагаад Дусалхүү баярлаж, уурлаж, уйлсан, инээсэн шалтгааныг олж холбон зураарай.

“Бяцхан ном бүтээгээрэй” Даалгавар-2 Хэрэглэгдэхүүн: Бичгийн цаас 1ш, балын харандаа, тосон харандаа, хайч, цавуу Аргачлал: 1. Бичгийн цаасаа авч доорх зургийн аргачлалын дагуу эвхэж нугалан бяцхан номоо хүүхэд, багш /эцэг эх/ хамтран бэлтгэнэ. Бяцхан номын нүүрийг чимэглэн зурж бүтээнэ. /Зураг-1/ 2. Хүүхэд зургийг зураасны дагуу хайчилна. /зураг2/ Хайчилсан зурагаа сайн ажиглаад “Дусалхүү Мазаалайд тусалсан нь” номын үйл явдлын дагуу бэлтгэсэн бяцхан номын хуудсанд наана. Бяцхан номоо баяжуулан зурж өөрийн ойлгосноор аав ээж, найздаа ярьж өгнө. Зураг-2 Зураг-1

Мэдлэгээ бататган доорх хөлөгт тоглоомыг тоглоорой. “ДУСАЛХҮҮ МАЗААЛАЙН ГЭРТ ОЧСОН НЬ” / хөлөгт тоглоом / Даалгавар-3 Хэрэглэгдэхүүн: Ном, шоо бэлтгэх Аргачлал: Гараа- Усны дусал бүхий зураг Бариа- Баянбүрдийн зураг гэж багш, эцэг эх хүүхэддээ тайлбарлаж өгнө. Тоглоомыг 2-с дээш хүүхэд эцэг эхтэй хамтран тоглоно.

Хүүхдүүд шоог ээлжлэн орхиод гараанаас буусан тоогоор урагшаа нүүнэ. Хэрэв буруу үйлдлийг харуулсан зураг дээр таарвал нэг нүүдэл буцаж ухрана. Зөв үйлдлийг харуулсан зураг дээр таарвал тухайн нүүдэл дээр байрлаж болно. Дусалхүүгийн нүүдэл дээр таарвал улаан сумны дагуу нүүдэл алгасан урагшлан заасан нүүдэлд бууна.

Асуултын тэмдэг дээр таарвал асуултанд хариулна. Зөв хариулбал урагшилна. Барианд түрүүлж орсон хүүхэд хожно. 1-р асуулт: Дусал хүүгийн аав, ээжийн нэрийг хэлнэ үү. 2-р асуулт: Мазаалай Дусалхүүгээс ямар тусламж хүссэн бэ? 3-р асуулт: Сайхан сэтгэлтэй хүмүүс Мазаалай болон амьтдад яаж тусалсан бэ?

“Дусалхүү мазаалайн гэрт очсон нь” /хөлөгт тоглоом/

КОМИК НОМ БҮТЭЭСЭН: Д.Сарантунгалаг / Баян-ойт цогцолборын сургуулийн өмнөх боловсролын арга зүйч,Монгол улсын зөвлөх багш/ Г .Пүрэвдулам / Баян-ойт цогцолборын сургуулийн өмнөх боловсролын багш, Заах аргач багш/ А.Даваасүрэн / 2 дугаар цэцэрлэгийн сургуулийн өмнөх боловсролын багш, Тэргүүлэх багш/ ХЭВЛЭЛИЙН ЭХ БЭЛТГЭСЭН: Г .Пүрэвдулам / Боловсрол судлалын магистр / РЕДАКТОР: Х.Дэмбэрэл / Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, хүүхдийн зохиолч, МУСТА/ КРИЛЛ БИЧГЭЭС МОНГОЛ БИЧИГТ ХӨРВҮҮЛСЭН: Б.Элбэгзаяа / “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, судлаач-багш / НОМЫН ЗУРААЧ: Д.Сарантунгалаг / Боловсрол судлалын магистр / ЗӨВЛӨН ТУСЛАСАН: Б.Оюунгэрэл / Боловсрол соёл урлагийн газрын сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн, Боловсрол судлалын магистр/

ГОЛДЕН ЛЕГИОН ХЭВЛЭЛИЙН ГАЗАР

Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.