E-boilogy_test Flipbook PDF


107 downloads 121 Views 696KB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

Биологи:

Элсэлтийн сорил-Сэдэв: Эс

1. Прокариот эсүүд бусад эсийн төрлүүдээс хэрхэн ялгарах вэ? А. Шугаман ДНХ агуулна Б.Эсийн ханатай В.Бөөмийн бүрхүүлгүй агуулна

Г.Рибосом

2. Зурагт үзүүлсэн lactobacillus bulgaricus –д хамаарахгүй хариултыг сонгоно уу? А.Целлюлозоос тогтсон эсийн ханатай Б. Жижиг рибосомтой В. Капсултай Г. Цагараг ДНХ агуулна

3. Прокариот эсэд агуулагдах бодос болон бүтцийг зөв тэмдэглэсэн тодорхойлно уу А. Рибосом+митохондри Б.Бөөмийн мембран+ рибосом В. ДНХ+рибосом Г.Митохондри+ бөөмийн мембран 4. Доорх хариултуудаас прокариот эсүүдийг олно уу А.Хөх ногоон замаг, гэдэсний савханцар Б. Эвглен замаг, цэнгэг усны амёб В.Далайн дунт амёб, шаахай Г. Гэдэсний савханцар, хөрөнгөний мөөг 5. Прокариот эсэд хамаарахгүй хариултыг сонгоно уу? А. Нэг хромосомтой Б.Рибосом агуулна В.Жижиг митохондри агуулна Г. Аэроб болон анаэроб амьсгалтай 6. Дараах өгөгдлөөс прокариот эсэд хамаарах зөв өгөгдлийг олно уу.

А. Прокариот эсэд 3-р бүтэц байх боловч бусад бүтэц байхгүй Б. Прокариот эсэд 2,3 болон 4-р бүтэц байхгүй В. Прокариот эсэд 3 болон 4-р бүтэц байхгүй Г. Прокариот эсэд 3-р бүтэц байхгүй 7. Дараахаас аль нь эукариот эсийн дундаж диаметрт дөхөж очих вэ? А.1мкм Б.1000нм В.100 мкм Г.100нм 8. Зурагт зарим сормуустай эсүүдийг үзүүлжээ. Эдгээр эсүүд хүний биеийн аль хэсэгт байрлах вэ?

А.Бүдүүн гэдсэнд Б.Цусны судсанд В.Ходоодонд Г.Гуурсан хоолойд 9. Цагаан эс болон бусад фагоцитоз хийдэг эсүүдэд их хэмжээгээр тохиолдох эсийн эрхтэнцэрийг сонгоно уу? А. Эндоплазмын тор Б.Гольджийн аппарат В.Лизосом Г.Рибосом 10. Элэгний эсийн зурагтай танилцаад бусад амьтны эсүүдээс ямар ялгаатай болохыг хэлнэ үү? А. Хоёр бөөмтэй Б. Эсийн мембрантай В. Эсийн ханагүй Г. Агшиж сунах чадвартай

11. Эукариот эсийн үйл ажиллагааг хянадаг, томоохон эрхтэнцэр аль нь вэ? А. Эндоплазмын тор Б.Митохондри В.Цитоплазм Г.Бөөм 12. Давхар мембрант бүтэц бүхий ДНХ болон РНХ агуулсан эсийн эрхтэнцрийг сонгоно уу. А.Хлоропласт, рибосом Б.Бөөм, энпоплазмын тор В.Митохондри, гольджийн аппарат Г. Бөөм, митохондри 13. Сормууст хучуур эс бүхий эрхтнийг сонгоно уу. А.Ходоодны хана Б.Мөгөөрсөн хоолой В.Улаан хоолой 14. Үсэнцрийн эс үндэсний аль бүсэд байрладаг вэ? А.Хуваагдах бүс Б.Дамжуулах бүс В.Өсөх бүс

Г.Нойр булчирхай

Г.Сорох бүс

15. Булчингийн эсийн онцлогийг олно уу. А.Эс хоорондын бодос багатай Б.Нягт наалдсан эсүүдтэй В.Агших сунах чадвартай Г.Урт, богино сэртэнтэй 16. Уургийн мономерыг олно уу. А.Тосны хүчил Б.Глицерин 17. Нүүрс усны мономерыг олно уу. А.Амин хүчил Б.Тосны хүчил

В.Амин хүчил В.Глицерин

18. Өөх тосны мономерыг олно уу. А.Глюкоз Б.Тосны хүчил В.Сүүний хүчил

Г.Сүүний хүчил Г.Глюкоз Г.Амин хүчил

19. Эсийн дотор энгийн нэгдлүүд болох нүүрсхүчлийн хий, ус нь энергийн тусламжтайгаар нийлэгжин глюкоз цардуул зэрэг өндөр молекулт органик бодис үүсэх үйл явцыг ……………..... гэнэ. А.Катаболизм Б.Нейтрализм В.Анаболизм Г.Метаболизм 20. Эсийн митоз хуваагдлын үе шатыг зөв илэрхийлсэн хувилбарыг олоорой. А. Интерфаз—Профаз—Метафаз—Телофаз— Анафаз Б. Интерфаз—Анафаз—Профаз—Метафаз—Телофаз В. Интерфаз—Профаз—Метафаз— Анафаз —Телофаз Г. Телофаз—Метафаз— Интерфаз—Профаз— Анафаз 21 Ургамлын эсийн ногоон өнгөтэй байхад ямар эрхтэнцэр нөлөөлдөг вэ? А. Цитоплазм Б.Эсийн хана В.Вакуоль Г.Хлоропласт А.22. Амьд биед шаардлагатай энерги үүсгэдэг процессыг сонгоно уу. А. Ялгаруулах Б.Митоз хуваагдал В.Хоол боловсрох

Г.Эсийн амьсгал

3. Навчны баганан эсэд байдаг боловч элэгний эсэд байдаггүй эрхтэнцэр аль нь вэ? Төвийн вакуоль Эсийн мембран бүрхүүл Эсийн сийвэн Бөөм 24. Навчны хөвсгөр эсэд байдаг боловч ходоодны эсэд байдаггүй эрхтэнцэр аль нь вэ? Эсийн мембран бүрхүүл Төвийн вакуоль Бөөм Эсийн сийвэн 25. Ургамлын навчийн баганан эсэд байдаг боловч үндэсний үсэнцрийн эсэд байдаггүй эрхтэнцэр аль нь вэ? Бөөм Мембран бүрхүүл Хлоропласт Сийвэн 26. Үндэсний үсэнцэр нь Эд Эс Эрхтэн Эрхтний тогтолцоо 27. Мэдрэхүйн бүх эрхтнүүдэд байдаг эс аль нь вэ? Сормууст эс Эффектор эс Мезофил эс Рецептор эс 28. Аль нь бусдаасаа өөр түвшний бүтэц вэ? Элэг Бөөр Төмсөг Мэдрэлийн эс 29. Ургамлын эс ихэвчлэн ногоон өнгөтэй байхад амьтанд ногоон өнгийн эс байдаггүй. А.Хлоропласт Б.Вакуоль В.Цитоплазм Г.Эсийн хана 30. Эндосимбиоз таамаглалын үндсэн санааг сонгоно уу?

А.Чөлөөт амьдралтай прокариот томоохон прокариот эсийн дотор байрших замаар хлоропласт болон митохондри үүсч хөгжсөн Б.Митохондри хлоропластаас үүсч хөгжсөн В.Митохондри болон хлоропласт зэрэг үүсч хөгжсөн Г. Хлоропласт митохондроос үүсч хөгжсөн 31. Гэрлийн микроскопт харагдахгүй зөвхөн электрон микроскопт харагдах боломжтой амьтны эсийн бүтцүүдийг сонгоно уу. А. Митохондрийн крис, гольджийн аппарат Б. Рибосом, митохондрийн крист В. Бөөмхөн, центроиль Г. Бөөмхөн, рибосом 32. Аль нь ургамлын эсийн талаар буруу ойлголт вэ? А. Лизосомд гидролизийн энзимүүд агуулагдана Б. Анхдагч эсийн хананд нэмэлтээр хоёрдогч эсийн хана үүсч болно В. Голчлон ганц том төвийн вакуольтой Г. Хромопластад нөсөөт бодисууд нөөцлөгдөнө 33. Микротубулин /бичил гуурс/ нь А. Эсийн шилбүүр сормуусны бүтцийг үүсгэнэ Б. Эсийн хуваагдлын үеийн актины утаслагийг үүсгэнэ В. Амёб хуурамч хөл үүсгэн хөдлөх боломжийг олгоно Г. Араг ясны булчингийн агшилтанд оролцоно 34. Эсийн төв /центриоль/ -н микротубулины зохион байгуулалтыг сонгоно уу А. 9х2 Б. 9х3+2 В. 9х3 Г. 3х2+2 35. Их концентрацитай уусмалын ууссан бодис бага концентрацитай уусмал руу шилжин хөдлөх үзэгдлийг ..... гэнэ. А. Экзоцитоз Б.Идэвхитэй зөөвөрлөлт В.Диффуз Г.Эсийн зөөвөрлөлт 36. Эсийн мембранд байрлах холестрины үүрэг аль нь вэ? А.Диффуз Б.Идэвхитэй зөөвөрлөлт В.Экзоцитоз Г.Эсийн зөөвөрлөлт 37. Эсийн мембранд байрлах холестрины үүрэг аль нь вэ? Мембраны тогтворжилтийг хангана Эсүүд холбогдоход тусална Идэвхитэй зөөвөрлөлтийг хянана Мембран холбоот рецепторын үүрэг гүйцэтгэнэ 38. Урвах тахлын бактерийн шилбүүр ямар үүрэгтэй вэ? Дархлаа тогтолцооноос зайлсхийх Идэш тэжээлийг барих Бактерийн коньюгаци явагдах Хөдөлгөөн хийх

39. Хундган эс ямар үүрэгтэй вэ? Зөвхөн сормууст эсүүдийг хамгаална Тоос шороог гадагшлуулна Бактерийг шууд устгана Салст шүүрэл ялгаруулна 40. Улаан эсийн үүрэг аль нь вэ? Амьсгалын хийг зөөвөрлөх Глюкозыг холбож зөөвөрлөх Төмөр зөөвөрлөх Тосны хүчлийг зөөвөрлөх 41. Хүний улаан эс бөөмгүй байхын давуу тал юу вэ? Давуу тал байхгүй Цитоплазмын агууламж багассан байна Цитоплазмдаа гемоглобиныг их хэмжээгээр агуулна Улаан эсийн хэлбэрийг тогтвортой хадгалахад чухал үүрэг гүйцэтгэнэ 42. Бактерийн мезосомтой ижил үүрэг гүйцэтгэдэг эукариот эсийн эрхтэнцэр аль нь вэ? Гольджийн аппарат Митохондри лизосом эндоплазмын тор 43. навчны дараах бүтцүүдээс аль нь хлоропласт агуулаагүй эсүүдээс тогтох вэ эпидермис амсрын эс хөвсгөр эс баганан эс 44. лигнин бүхий зузаан эсийн ханатай, эсийн доторх цитоплазмын агууламж байхгүй, үхсэн эсүүдээс тогтсон эдийг сонгоно уу? флоэм/долон/ ксилем/модлог/ мезофилл эд тойруулган эд 45. Дараахаас аль нь холерийн бактерийн эсэд хамаарахгүй вэ? нэг эстэй 80s рибосомтой бөөмийн бүрхүүлгүй мембрант эрхтэнцэргүй 46. хөнгөвчилсөн диффуз болон идэвхитэй зөөвөрлөлтийн хувьд аль нь үнэн бэ? хоёулаа АТФ хэрэглэнэ хоёулаа мембраны уургийг ашиглана хоёулаа зөөвөрлөгдөх молекулын уусах чанараас хамаарна зөөвөрлөгдөх молекулын концентраци хоёулаа идэвхижинэ

47. митохондрийн хувьд буруу өгөгдлийг сонгоно уу эсийн амьсгалын төв эсийн фотосинтезийн төв давхар мембрант бүтэцтэй бие даан репликаци явуулна 48. бүх прокариот эсүүд эсийн ханатай байдаг. урвах тахлын үүсгэгчийн эсийн хананы бодосыг сонгоно уу хитин целлюлоз пептидогликан мукополисахар 49. ургамлын эсийг хүчтэй гипертоник уусмалд дүрвэл юу тохиолдох вэ? ямар ч өөрчлөлтгүй. учир нь эсийн хана ус, давсны шилжилтээс хамгаална эс хорчийно. учир нь өндөр концентрацитай уусмал руу усны усны шилжилт явагдана эс хөөнө. учир нь эсийн дотор их хэмжээний давсны уусмал орж ирнэ эс хорчийно. учир нь эсийн дотор их хэмжээний ус орж ирнэ 50. Аль үйл явцад энерги шаардлагатай вэ? идэвхигүй тээвэрлэлт осмосийн үзэгдлээр эс рүү ус нэвтрэх кальцийн ионы сувгаар хөнгөвчилсөн диффуз явагдах Агшиж сунах вакуолийн тусламжтайгаар эсээс ус гадагшлах

Soril-4 1.Ойн нарсны богиноссон мөчрөөс гарсан шилмүүсийн тоог тодорхойл уу. А.Шилмүүсний тоо 1 Б. Шилмүүсний тоо 4 В.Шилмүүсний тоо 3 Г.Шилмүүсний тоо 2 2.Далд үртэн модлог ургамлыг тодорхойлно уу. А. Их зул Б. Нохойн хошуу В. Ойм Г.Хөвд 3.Дараах амьтны үндсэн шинжийг тодорхойлно уу. А.Далавгүй Б.Бие нь толгой, цээж, хэвлий хэсгээс тогтоно В.4хос буюу 8 хөлтэй Г.Заламгайгаар амьсгална 4.Бие нь эвэрлэг хайрсаар хучигдсан зөвхөн уушгиар амьсгалдаг, 3 тасалгаат зүрхтэй зураг дээрх амьтныг тодорхойлно уу.

А. Шивэр гүлмэр Б. Бах мэлхий В. Говийн гүрвэл Г. Цоохор хонин гүрвэл

5. Аль нь вирус вэ? А.Бактериофаг Б.Цианобактер В.Дрожжи Г.Бактери 6.Үе хөлтний хүрээнд хамаардаггүй амьтныг сонгоно уу? А.Эрвээхэй Б.Хясаа В.Хавч Г.Аалз 7.Эдгээрээс аль нь суумгай амьдралтай бэ? А.Хөвөн биетэн Б. Далайн од В. Гидра Г.Медуз 8.Хөдөлгөөнтэй, 2 шилбүүртэй, нэг эстнийг сонгоно уу? А.Хламидомонад Б.Хлорелл В.Спирогира Г.Хлорококк 9. Биеийн гадаргууд тустай хиг (унжлага) үүсэх маягаар үрждэг, өсөлт нь хэвтээ чиглэлээр явагддаг ургамлыг сонгоорой. А.Хөвд Б.Хаг В.Ойм Г.Шивлээ 10.Хлоропластидын бүтцийн шинжийг тодорхойлно уу? А.2 давхар мембран бүрхүүлтэй Б.Матрикс шингэнтэй В.Крист хуниастай В.ГФА нийлэгжүүлдэг 11.Биоценоз буюу бүлгэмдлийн талаарх зөв тодорхойлтыг сонгоно уу. А.Нэг орчин нөхцөлд өөр зүйлийн амьд биес хамтран оршиж буй хэлбэр Б.Бодисын эргэлт, энергийн урсгалыг явуулдаг амьгүй ба амьд биесийн нэгдэл В.Эрт болон эдүгээ амьдарч байгаа бүх амьд биет тархсан орон зай Г.Тодорхой дэвсгэр нутагт амьдардаг нэг зүйлийн бодгаль биесийн хамтоан амьдарч буй хэлбэр 12.Экосистемийн тухай зөв ойлголтыг олно уу. А.Эрт болон эдүгээ амьдарч байгаа бүх амьд биет тархсан орон зай Б.Нэг орчин нөхцөлд өөр зүйлийн амьд биес хамтран оршиж буй хэлбэр В.Бодисын эргэлт,энергийн урсгалыг явуулдаг амьгүй ба амьд биесийн нэгдэл Г.Тодорхой дэвсгэр нутагт амьдардаг нэг зүйлийн бодгаль биесийн хамтран амьдарч буй хэлбэр 13. Байгаль дээр явагддаг азотын эргэлтийг зурагт үзүүллээ. Азотын эргэлтэнд ‘’2’’дугаартай үйл явцад оролцох амьд биеийн тоо буурснаар ямар үйл ажиллагаа буурах вэ?

А.Амьтны ялгадсыг задлан аммони үүсгэх үйл ажиллагаа Б.Агаарын азотыг шингээн авч аммони үүгэх үйл ажиллагаа В.Бактерийн оролцоотой азотын ислээс азот үүсэх үйл ажиллагаа Г.Амин хүчил үүсгэх үйл ажиллагаа 14.3-р бүлгийн цусыг 2-р бүлгийн цустай хүнд сэлбэхэд ямар үйл явц болох вэ? А.2-р бүлгийн цусны сийвэн дэхь антител А хүлээн авагч хүний цусны улаан эсийн антиген атай нэгдэн наалдах урвал явагдана Б. 3-р бүлгийн цусны сийвэн дэхь антиген А хүлээн авагч хүний цусны улаан эсийн антител атай нэгдэн наалдах урвал явуулна

В. 2-х бүлгийн цусны сийвэн дэхь антител В хүлээн авагч хүний цусны улаан эсийн антиген атай нэгдэн наалдах урвал явуулна Г.3-р бүлгийн цусны сийвэн дэхь антител А хүлээн авагч хүний цусны улаан эсийн антиген атай нэгдэн наалдах урвал явуулна 16.Улаан өнгөтэй (АА) лиш цэцгийг цагаан өнгөтэй (аа) цэцэгтэй эвцэлдүүлэхэд F2 үед гарах удмуудын фенотипийг тодорхойл. А.3:3 Б.4:1 В.3:1 Г.3:2 17.Урт иштэй (АА) вандуйг богино иштэй (аа) вандуйтай эвцэлдүүлэхэд F2 үуд гарах удмуудын генотипийг тодорхойлно уу? А.4:1:0 Б.1:2:1 В.3:3:1 Г.2:2:1 18. Хөвсгөл аймгийн нутагт Эрчмийн хар ямааг өсгөдөг. Хүснэгтийг ашиглан тухайн ямааны ноолуурын хэмжээг бусад ноолуурын хэмжээтэй харьцуулан зөв дүгнэлтийг олно уу. Ямааны үүлдэр

Эм ямаанаас авах ноолуур Эр ямаанаас авах (гр) ноолуур (гр) Эрчмийн хар 285 350 Баяндэлгэрийн улаан 340 320 Залаа жинстийн цагаан 290 380 Өлгийн улаан ямаа 350 360 А.Сэрүүн нөхцөлд амьдардаг тул бусад ямааныхаас бага гарц бүхий ноолууртай Б.Эрчмийн хар ямааны эр нь бусад үүлдэрийн эр ямаанаас илүү ноолууртай В.Эрчмийн хар ямааны эм нь бусад үүлдэрийн эм ямаанаас илүү ноолууртай Г.Эрчмийн хар ямааны эр нь бусад үүлдэрийн эр ямаанаас илүү ноолууртай 19.Графикийг ажиглан тухайн шалгаралд өртөх болсон тухай зөв дүгнэлтийг олно уу. А.Агаарын бохирдлоос болж хамгаалах зан төрхийн улмаас саарал дунгийн хэмжээ ихэссэн Б.Ой мод тайрснаас болж ойн гүнд амьдардаг дунгууд гэрэлд гарсан В.Шар өнгийн дун үржилд илүү орж үр удмаа үлдээсэн Г.Хүн ой дундуур шуудуу ухсан тул зарим дун ойн гүнд зарим нь ойн захад амьдрах болсон 20. Доорх зурагт үзүүлсэн бүтэц нь эволюцийн ямар баталгааг илэрхийлж байна вэ?

А.Морфологийн баталгааг учир нь бүгд дотоод араг ястай байна Б.Бие бүтцийн баталгааг бүгд биеийн тэнхлэгтэй В.Шилжилтийн амьд хэлбэр учир нь бүгд дүрс хувирсан эд эрхтэнтэй Г.Эст бүтцийн баталгааг учир нь дээрх амьтад бүгд эсээс тогтсон 21. Доорх зурагт үзүүлсэн бүтэц нь жишил анатомийн баталгааны ямар баталгааг илэрхийлж байна вэ? А.Морфологийн баталгааг, учир нь гадаад хэлбэрийг нь харж болохоор байна Б.Шилжилтийн амьд хэлбэрийг учир нь эукариот эсийн зарим эрхтэнцэр прокариотоос үүссэн В.Эст бүтцийн баталгааг,учир нь эсийн тодорхой эрхтэнцэрүүд зурагт харагдаж байна Г.Бие бүтцийн баталгааг бүгд амьд биеийн бүтцэд оролцдог 22. Доорх зурагт үзүүлсэн амьтан нь жишил анатомийн баталгааны ямар баталгааг илэрхийлж байна вэ?

А.Эст бүтцийн баталгааг, нугасан хошуутын бие эсээс тогтоно Б.Шилжилтийн амьд хэлбэрийг,нугасан хошуут өндөглөдөг,сүүгээр бойжигч юм бүтцийн баталгааг нугасан хошуут дотоод араг ястай,мөчтэй амьтан юм Г.Морфологийн баталгааг, нугасан хошуут гадаад бүтэц харагдаж байна

В.Бие

23.Багш нар үлдэгдэл болон аналоги, гомологи эрхтнийг ялган ангилжээ.Үлдэгдэл эрхтэнд хамаарах эрхтнийг зөв ангилсан өгөгдлийг олно уу. А.Халимны хойд мөч, нохойны урд мөч Б.Хүний мухар олгой,адууны сагаг В.Шувууны далавч,зөгийний далавч Г.Хүний гар,шувууны далавч 24.Дэлгэрмаа үлдэгдэл болон аналоги, гомологи эрхтнийг ялган ангилжээ.Үлдэгдэл эрхтэнд хамаарах эрхтнийг зөв ангилсан өгөгдлийг сонгоно уу. А.Адууны урд мөч, шувууны далавч Б.Сарьсан багваахайн далавч,эрвээхийн далавч В.Халимны хойд мөч,нохойны урд мөч Г.Хүний гуравдагч зовхи,халимны хойд мөч 25.Оюутнууд Монгол орны хөхтөн амьтдыг биогеографийн муж болгон ангилах даалгавар авчээ.Бөхөн,янгирыг ямар биогеографийн мужид хамааруулж болох вэ?

А.Неорктик Б.Энэтхэг малай В.Неотропик Г.Палерктик 26.Судлаач нэгэн ургамлыг олжээ.Тухайн ургамал гуурсгүй спортой бөгөөд уснаас хуурай газар луу шилжин ургасан ургамал байсан бол ямар эринд хуурай газар луу гарсан байх боломжтой вэ? А.Протерзой Б.Палеозой В.Мезозой Г.Кайнозой 28.Анхны мөчтэй загаснаас ...................үүссэн. Учир нь.........юм. А.2нутагтан,эдгээр амьтдын сарвууны бүтэц ижил Б.Мөлхөгч,эдгээр амьтдын сарвууны бүтэц ижил В.Мөлхөгч,анхны мөчтэй загас хуурай газарт амьдарч байсан Г.2нутагтан,эдгээр амьтдын хөврөлийн эхэн үеийн хөгжил ижил 29.Намагт ургадаг ургамал хүчилтөрөгчийг шингээхийн тулд үндэс ямар онцдогтой болсон бэ? А.Үндэс сахлаг болсон Б.Үндэс нь бүдүүрсэн В.Үндэс нь аэроб биил биетэнг агуулна Г.Үндэс богиносож олон салаа үүсгэсэн 30.Халуун хуурай нөхцөлт ургахын тулд иш нь ямар онцлогтой болсон бэ? А.Ишний хоёрдогч төрүүлэх эд сайн хөгжсөн Б.Иш нь усыг нөөцлөн хадгалах болсон В.Иш намхан болсон Г.Иш нь кутин бүрхүүлтэй болсон 31.Цөл газрын усгүй нөхцөлийг даван туулахын тулд ургамлын навч нь ямар онцлогтой болсон бэ?

А.Навч нь усыг ууршуулахаа больсон Б.Навч зүү хэлбэртэй болсон В.Навчны дээд хэсэгт навчны амсар байрлахаа больсон Г.Навч нь нимгэн кутикул бүрхүүлтэй болсон 32.Доорх зурган дээрх амьтан экологийн ямар бүлэгт хамаардаг амьтан бэ? А.Бентос Б.Нейстон В.Нектон Г.Планктон 33.Амьсгал авах болон гаргах үйл явцыг ”амьсгалынхөдөлгөөн” гэнэ.Амьсгалын үйл ажиллагаанд өрцний үүргийг зөв тодорхойлсон мөрийг сонгоно уу. А.B Б.C В.D Г.A 34.Мөөгийн зарим төлөөлөгчдийн зураг өгөгдөв.Зурагт үзүүлсэн мөөгнүүд нэг ижил хэмжээгээр өгөгдөөгүй. Гурилыг эсгэх болон пиво үйлдвэрлэхэд хэрэглэдэг нэг эст мөөгийг сонгоно уу. А. Ур мөөг Б.Талын цагаан мөөг В. Хөрөнгө мөөг Г. Хөгц мөөг 35.Дараах сээр нуруугүй амьтдын хүрээнүүд дотроос хамгийн олон зүйлийн бүрдэлтэй хүрээг сонгоно уу? А.Үет хөлтөн Б.Дугариг хорхой В.Өргөст арьстан Г.Хөндийн хэвлийтэн 36.Биеийн температураа тогтмол байлгах физилогийн өвөрмөц зохилдолгоотой,бүлээн цустай амьтныг олно уу? А.Хоёр нутагтан Б.Мөлхөгч В.Загас Г.Хөхтөн 37.Мэлхийний амьдралын мөчлөгийг тойм зургаар харуулав.Амьд биеийн ямар үндсэн шинжүүдийг зурагт харуулсан байна вэ? А.Үржил болон бодисын солилцоо Б.Өсөлт болон хөгжил В.Хооллолт болон хөгжил Г.Өсөлт болон амьсгал 38.Амьд биеийг гадаад орны өөрчлөлтөд биеийн температурыг хадгалах,өөрчлөх хэв шинжээр нь хэд хэд ангилна.Зарим амьдын зургийг доор өгөв.Ичээнд ордог,улирлын амьдралтай,эндотерм амьтан аль нь вэ? А.Тарвага Б.Далайн од В.Мэлхий Г.Шувуу 39.Хүний биеийн гадаргууг бүрхэж байрладаг арьсны 3давхаргын нарийвчилсэн бүтэц өгөгджээ.Тогтмол эвэршин гууждаг,тэр хэрээрээ нөхөн төлждөг, А үсгээр тэмдгэлсэн арьсны давхаргыг нэрлэнэ бичнэ үү? А.Гидродеримс Б.Эпидермис В.Гиподермис Г. Дермис 40.Арьс нь бүтэц, үүргээрээ ялгаатай 3давхаргаас тогтоно.Эпидермисийн доорхи жинхэнэ арьсны давхрааны зарим бүтцүүдийг зурагт харуулав. Жинхэнэ арьсны давхраанд байрлах N үсгээр тэмдгэлсэн булчирхайг нэрлэнэ бичнэ үү?

А.Эпидермис Б.Тосны булчирхай В.Хөлсний булирхай Г.Гиподермис 41.Энзим шим бодисын ямар төрөлд хамаарагдах вэ? А.Уураг Б.Нүүрс ус В.Өөх тос Г.Амин дэм 42.Дараах бүдүүвч зурагт жирэмсэн эмэгтэйн ургийн хөгжлийн нэг хэсгийг үзүүлжээ.А үсгээр заасан бүтцийг юу гэж нэрэлдэг вэ,энэ нь эсийн ямар хуваагдлын үр дүнд үүсдэг вэ? А.Ургийн эхэс,митоз хуваагдал Б.Ургийн хүй, меиоз хуваагдал В.Эхийн судас, митоз хуваагдал Г.Эхийн умай,мейоз хуваагдал 43.Цусны эсийн үүргийг зөв харгалзуулсан мөрийг олно уу? А.Улаан эс..............................................Дархлаанд оролцох Б.Лимфоцит...........................................Хүилтөрөгчийг зөөвөрлөх В.Ялтас..................................................Цус бүлэгнүүлэх Г.Цагаан эс............................................Нүүрсхүчлийн хийг зөөвөрлөх 44.Ангилал зүйн түвшинг багаас нь их рүү нь зөв дарааллын дагуу бичсэн хэсгийг олно уу. А.Овог,хүрээ,анги,аймаг,баг,зүйл,төрөл Б.Аймаг,хүрээ,анги,баг,овог,төрөл,зүйл В.Хүрээ,аймаг,баг,анги,овог,зүйл,төрөл Г.Зүйл,төрөл,овог,баг,анги,хүрээ,аймаг 45.Бэлгийн бус үржлийн хэлбэрүүдийг түүгээр үрждэг амьд биетэй нь зөв тохируулсан хувилбарыг сонгоно уу. 1.Нахиалах 2.Нөхөн төлжих 3.Спороор 4.Ургамал A.Геккон гүрвэл B. Гидра C.Төмс D.Ойм А. 1c 2d 3b 4a Б.1a 2b 3c 4d В.1b 2a 3d 4c Г.1a 2c 3d 4b 46. Хоёр нутагтны ангийн онцлог шинжийг сонгоно уу. А.Ихэвчлэн биеийн дотор үр тогтдог Б.Бодисын солилцооны хурд удаан В.Биеийн дулаан тогтмол Г.Биеийн бүрхүүл нь хайрс 47.Зураг дээр цэцгийн бүтцийг үзүүлжээ. Энэ цэцэг салхиар тоос хүртэхэд голлох нөлөөтэй шинжийг сонгоно уу? А.Том дэлбээ Б.Урт шилбэтэй дохиур В.Цоморлоггүй байх Г.Үр боловсрох орны байрлал 48.Ургамал болон амьтны эсүүд хэзээ амьсгалдаг вэ? Зөв хариултыг олоорой.Хийг солилцооны зарчимаар тооцоолоорой. А.Амьтан-зөвхөн өдрийн цагаар ,Ургамал-зөвхөн шөнийн цагаар Б.Амьтан-бүх л өдрийн турш,Ургамал-бүх л өдрийн турш В.Амьтан-бүх л өдрийн турш,Ургамал-зөвхөн шөнийн цагаар Г.Амьтан-зөвхөн өдрийн цагаар,Ургамал-зөвхөн өдрийн цагаар

49. Хоол тэжээл боловсрох үйл явц амны хөндийгөөс эхлэх ба шимэгдээгүй бодисууд шулуун гэдсэнд түүр зуур хадгалагдан төгсгөлийн сүвээр гадагшлах хүртэл хоол боловсруулах замын ямар хэсгүүдийг дайрч өнгөрөх вэ?Зөв дарааллыг сонгоорой. А.Улаан хоолой-залгиур хоолой-ходоод-нарийн гэдэс-бүдүүн гэдэс Б.Улаан хоолой-залгиур хоолой- ходоод-бүдүүн гэдэс-нарийн гэдэс В.Залгиур хоолой-улаан хоолой-ходоод-нарийн гэдэс-бүдүүн гэдэс Г.залгиур хоолой-улаан хоолой-ходоод-бүдүүн гэдэс-нарийн гэдэс 50. Хэлийг тагнай руу шахаж өгснөөр хоол тэжээл залгигдах үе шатуудыг зургийн хамт өгөв.1.Төвөнх доошилно 2.Хоол улаан хоолойруу шилжин орон 3.Таглаа мөгөөрс төвөнхийн амсрыг таглан доорш нугарна Залгих үеийн үйл явцуудыг зөв сонгоно уу? А.2 болон 3 Б.1 болон 3 В.1,2,3 Г.1 болон 2 2.1 Хоол боловсруулах энзимүүдийн байрлал болон түүний задралаар үүсэх бүтээгдэхүүн бодисуудыг зөв байрлуулсан мөрийг сонгоно уу? А.A Б.C В.B Д.D 2.2 Графкаар нэгэн хүний усанд орохоос өмнөх үе,орж байх үе,усанд орсны дараах үе,усанд орсны дараах үе, нийт 3 үеийн биеийн температурыг үзүүлжээ.Орсрн усны температур нь 22с байсан.Энэ хүн хэр зэрэг удаан усанд орсон бэ? А.40мин Б.30мин В.10мин Г. 20мин 2.3 Доор өгөгдсөн зурагт навчийн хөндпөн огтлолыг харуулжээ. B дугаартай хэсгийн шинжийг тодорхойлно уу? А. Лейкоплрст агуулсан байдаг Б. Хлоропласт бага байдаг В. Хромопласт агуулсан байдаг Г. Хлоропласт их байдаг 2.4 Өсөлтийн болон бэлгийн дааврыг идэвхжүүлэгч даавар ялгаруулдаг өнчин тархийг сонгоно уу. А.M Б.X В.Z Г.F Д.D

КОВИД ГАРАЛТАЙ РНХ ИЛРҮҮЛЭХ, ТООЦООЛОХ РИЙЛТАЙМ ПГУ АЖИЛБАРЫН ШИЙДЭЛ, 2020-12-02 Real-time PCR ажилбарын тухай Полимеразын гинжин урвалыг (ПГУ) дагаад тус урвалаар олширч байгаа бүтээгдэхүүнийн хэмжээг шат (цикл) бүрт тандах боломжтой хувилбар хөгжиж ирсэн. Түүнийг “рийлтайм ПГУ” гэнэ. Аргазүйг Монгол хэлнээ “бодит цагаар хэмжих” гэж нэршиж хэвшиж байна. Монгол хэлэнд “цаг” гээч нь бодит болон бодит бус байх боломжтой гэсэн ойлголт төрөхөөр. Рийлтайм гэх энэ нэршил барууны “flashy”, “popular”, “attention-grabbing” арга барил юм. Яг л “Зигзаг” эсвэл “Наалдан пад” гэдэг шиг. Маркетинг, хэв маяг дээр суурилж эвлүүлсэн иймэрхүү нэршлийг шууд монголчлох нь зохимжгүй. Бодит цагийн гэхээсээ урвалын “явцыг танддаг ПГУ”, “тоон хэмжилттэй ПГУ”, “тандалттай ПГУ” гэх мэтээр нэрших нь илүү “бодит” юм. Рийлтайм ПГУ нь олширч байгаа урвалын бүтээгдэхүүнийн хэмжээг шат бүрийн дараа хэмждэг хувилбар. Тиймээс биш зогсолтгүй, байнга хэмжилт хийгддэг ажилбар биш. Хэрэв яг л бид камер дээрх бичлэгийг нүд цавчилгүй, зогсолтгүй ажиглаж байгаа шиг урвалыг хянадаг байсан бол “бодит цаг” гэх үгийг хэрэглэж болох. Үнэндээ тус урвалын хэмжилт зогсолтгүй хийгддэг зүйл биш юм. Харин шат бүрийн дараа хэмжилт хийгээд, дараагийн шат дуустал түр зогсдог автомат ажиллагаа юм. Рийлтайм ПГУ суурийг тавьсан туршилт 1992 онд хийгдсэн байдаг (Higuchi et al., 1992). ПГУ урвалын урьдаар холимог дээр этидийн бромид нэмээд, урвалын шат бүрийн дараа хэт ягаан туяа тусгаж дохиоллыг бүртгэх гар ажилбарыг гүйцэтгэжээ. Этидийн бромид молекул нь хос утаслаг нуклейн хүчилтэй холбогдсоноор молекулын бүтэц нь өөрчлөгдөж (деформаци), хэт ягаан туяанд өдөөгдөж гэрэл цацруулдаг чанартай болдог онцлогтой. Өөрөөр хэлбэл этидийн бромид дангаараа хэт ягаан туяанд өдөөгдөх нь бага ч хос утаслаг нуклейн хүчилтэй холбогдсон тохиолдолд хүчтэй өдөөгдөнө. Тэгэхээр урвалын орчинд хос утаслаг ДНХ нэмэгдэхийн хэрээр хэт ягаан туяан доорх дохиолол өснө гэсэн үг. Дараагийн жил нь тус судалгааны баг ажилбарыг автомат хувилбарт шилжүүлж, шат бүрийн дараах дохиоллыг CCD камераар бүртгэж авах хагас автомат ажилбарыг туршсан (Higuchi et al., 1993). Этидийн бромидоос илүү баталгаатай, мэдрэмж өндөртэй, флюоресцент чанартай проб хэрэглэдэг төхөөрөмжийг нэгэн зэрэг 2 компани зах зээл дээр гаргасан нь Applied Biosystems ба Idaho

Technology (хожмоо Roche-д өмчлөгдсөн) нар байв. Real-time PCR гэж нэрлэгдсэн, төстэй 2 төхөөрөмжийн загварууд ABI Prism 7700 Sequence Detection System болон LightCycler нэртэй байв. Их хэмжээгээр үйлдвэрлэн гаргасан анхны ажил нь батлан хамгаалахын салбарт халдварт өвчин илрүүлж агууламжийг тооцоолох зориулалттай, Ruggedised Advanced Pathogen Identification Device (RAPID) нэрээр нийлүүлсэн төхөөрөмж байв (Wittwer et al., 1997). Өнөөдөр рийлтайм ПГУ нь нуклейн хүчлийн утаслагийн тоо хэмжээг ширхэгийн нарийвчлалтай тооцоолох мэдрэг чанар өндөр, найдвартай, өргөн хэрэглээний арга болсон билээ. Лабораторийн мэргэжилтнүүд тус аргын ганц дутагдалтай тал дээр санал нийлдэг. Мультиплекс урвал тавих бололцоо хязгаарлагдмал. Дээд тал нь 5-6 хүртэл ампликоны (бүтээгдэхүүн) агууламжийг нэг дор тооцоолох, түүнээс дээш тооны ампликоныг баримжаалан тооцоолох боломжтой. Монголын “рийлтайм” халуурал Коронавирусыг биологийн дээжинд илрүүлэх, агууламжийг тооцоолох ажилбарыг эрчимжүүлэх, мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэх, зардлыг бууруулах тал дээр сүүлийн саруудад дотоодын мэргэжилтнүүд санал бодлоо эрчимтэй солилцож байна. Маргаж байгаа нэг сэдэв нь гадны эх үүсвэртэй “цомог урвалж нь лабораторийн бололцоотой байгаа рийлтайм ПГУ төхөөрөмж дээр зохицох уу үгүй юу” юм. Бодит асуудал юунд байгааг ойлгохын тулд урьдаар төхөөрөмжийн “платформ” гэх нэршлийг ойлгоё. Платформ гэдэг нь төхөөрөмжийн биет хэсгүүдийн нийлбэр юм: гэрэл бүртгэх эд анги (optics), бусад эд ангиуд, ялангуяа хөдөлгөөнт эд анги, тэдгээрт тохирох нэг удаагийн хуванцар хэрэгсэл (таваг, хуванцар), компьютер, програм хангамж. Хэрэглээний талаас: урвал тавих хуванцрын загвар, нэг удаа уншуулах дээжийн дээд хэмжээ, бүртгэж таних чадвартай гэрлийн урт, хүчин чадал, тохирох урвалжийн будгийн нэр төрөл, хурд, програм хангамж болно. Төхөөрөмжийг бүрдүүлсэн эд ангиуд нийтээрээ адилгүй, хэзээ ч давтагдахгүй. Ямар ч 2 өөр платформ хоорондоо бүрэн адил байх боломжгүй гэсэн үг. “Платформ болон түүнд хэрэглэх RT-qPCR цомог, хажууд нь байрлуулсан нуклейн хүчил ялгах автомат төхөөрөмж, тэдгээрийн цомог урвалжийн гарал үүсэл, үйлдвэрлэгч чухал уу” гэдэг асуулт гардаг. Хариулт “зоосны хоёр тал” юм. Төхөөрөмжийн платформд баригдах уу үгүй юу гэдэг нь лабораторийн шийдэл. Нэг талаар чухал. Ж. нь гепатит вирусын гаралтай РНХ агууламж буюу вирусын идэвхжлийг тооцоолоход дотоодын лабораториуд өөр хоорондоо дүйцэж ижилссэн байх нь зөв гэж өнгөрсөн жилүүдэд байнга яригдсан. Нэг талаар учир холбогдолтой ч нөгөө талаар ганц үйлдвэрлэгчийн иж бүрдэл, цомог урвалжаар дагнуулах гэсэн маркетингийн бодлого юм. Олон шаттай ажилбарыг (РНХ ялгах, RT-qPCR урвал тавих) гүйцэтгэхэд олон тооны лабораториуд ижил платформтой байх гэдэг нь “утопи” биелэгдэшгүй мөрөөдөл. Өвчтөн эмчилгээний явцад шинжилгээнд хамрагдсан лабораторидоо давтан хамрагдах нь чухал болохоос биш өөр нэг лабораторид очоод шинжилгээ өгөхөд 2 лаборатори нэг ижил платформтой байлаа гээд хариу нь 100% ижил байх боломжгүй. Цусыг тээвэрлэх ажилбар, хадгалах хугацаа, төхөөрөмж тус бүрийн насжилт, горим, урвалжийг үйлдвэрлэсэн огноо, хадгалалт зэрэг нь 2 лабораторид ижил байх хэзээ ч боломжгүй гэсэн үг. Лаборатори ямар платформтой байхаас үл хамаарч, горимд оруулсан төхөөрөмж, аргазүй, цомог урвалжийг тогтмол нэг түвшинд байлгаж, шаардлагатай бол зөвхөн 1 тооны хоёрдогч лабораторитой (ж. нь чанарын хяналтын) харьцуулах ажилбарыг тогтсон хугацаанд хийдэг байхад л хангалттай. Дотоодод рийлтайм ПГУ ажилбарыг гүйцэтгэж байгаа, гүйцэтгэх гэж байгаа лабораторийн мэргэжилтнүүд төхөөрөмжийн чухал биш техник үзүүлэлтэнд ач холбогдол өгөөд байх нь түгээмэл. Төхөөрөмжийг харьцуулах хэдхэн үндсэн үзүүлэлт байдаг (Хүснэгт 1).

Техник үзүүлэлтийн дийлэнх нь лабораторийн шинжилгээнд шийдвэрлэх нөлөөтэй биш. Одоогоор төхөөрөмжийн загварыг шийдэхэд санаа зовох шаардлагагүй зүйлс бол: • Халж хөрөх нь сайн уу муу юу гэж санаа зоволтгүй. Бүгд пелтье болон түүнтэй дүйцэх технологи дээр суурилсан. • Үүрний гадар материал нь хуванцартай шингэнийг үр ашигтай халааж хөргөх дээр санаа зоволтгүй. Лазер гэрлийн үүсгүүр нь аргон бол төхөөрөмж жин ихтэй, гэрлийн фильтр солих хөдөлгөөнт тэнхлэгийн радиус нь том бол төхөөрөмж овор ихтэй байх ерөнхий хамаарал байдаг ч тэдгээрийг онцгойлж үзэх шаардлагагүй. Үнэхээр ачаалалтай, олон мянган хүнийг шинжилгээнд хамруулна гэвэл автоматжуулсан платформыг хэрэглэж болно. Жишээлбэл ABI 7900HT системийг суурилуулсан тохиолдолд 84 хүртэл тавгийг автоматаар зогсолтгүй ар араас нь уншуулж болно. Тус мэдээлэл нь тендерчин аж ахуйн нэгжүүдийн хорхойг хүргэх нь дамжиггүй: сургалт болон шийдлийн ойлголтгүй ч мөнгөний дүн өндөр том иж бүрдэл суурилуулах хоббитой байгууллагууд”. Зөв платформыг шийдэх Төлөвлөсөн ажилбарыг гүйцэтгэхэд төхөөрөмж дээр анхаарах гол 2 зүйл бий. НЭГТ, төхөөрөмжид харьцуулах будаг хэрэгтэй эсвэл үгүй. Англи нэршлээр passive reference dye. Энэ нь уншуулж байгаа урвалын суурь холимогт тогтсон агууламжтай нэмсэн ROX будгийг хэлнэ. Лабораторийн ажилтны эсвэл пипетканы алдаанаас болж флюоресцент будагтай проб ДНХ-ийн агууламж бортого бүрт зөрсөн, эсвэл урвалын нийт эзэлхүүн хоорондоо адилгүй байгаа үгүйг ROX будгийн дохио хэлж өгнө. Ж. нь 5’ HEX будагтай проб бүхий урвал тавьж байгаа тохиолдолд програм урвалын явцад тооцооллыг гүйцэтгэхдээ HEX проб ДНХ-ийн дохиоллыг ROX будгийн дохиололтой ганц удаа харьцуулна гэсэн үг: [HEX будгийн дохио] / [ROX будгийн дохио]. Өндөр ачаалалтай лаборатори дахь төхөөрөмж дээр ийм харьцуулалт байх шаардлагатай, ач холбогдолтой гэж зарим мэргэжилтнүүд үздэг бол гажилт угаас хангалттай их байх тохиолдол бага тул онцын ач холбогдолгүй гэж зарим нь үздэг. Товчхондоо ABI нэрийн рийлтайм ПГУ төхөөрөмж нь ROX харьцуулах будгийг хэрэглэдэг, бусад төхөөрөмжийн дийлэнх нь хэрэглэдэггүй. ХОЁРТ, төхөөрөмж урвалын шингэн дээр ямар урттай гэрлийг тусгаад, ямар урттай гэрлийг бүртгэж авдаг вэ буюу – оптикийн үзүүлэлт. Хэрэглээний талаас “ямар ямар будагтай проб хэрэглэж болдог вэ” гэдэг үзүүлэлт. Дотоодод дийлэнх лабораториуд бололцоот цөөн тооны импортын цомог урвалжид гинжлэгддэг. Өөрөөр хэлбэл төхөөрөмждөө тохирсон цомог урвалжийг өөрсдөө загварчлах дээр толгойгоо шаналгаж байгаа нь өнөөгийн гол асуудал мөн. Ширээн дээр авчраад тавьчихсан төхөөрөмжинд тохирсон проб бүхий урвалын шийдлийг гаргах нь үнэндээ хялбар бөгөөд зугаатай ажил гэдгийг эхлээд ойлгох нь зөв. Ээлж дараалалтай сонирхож үзье. Урьдаар Хүснэгт 2 дээрх мэдээллийг харвал 5’ FAM, HEX, ROX будагтай проб, эсвэл SYBR Green будагтай урвалыг Монголд нүдээ аниад сонгосон аль ч рийлтайм ПГУ төхөөрөмж дээр тавьж болно. Нэмж тохиргоог хийснээр төхөөрөмж дор хаяж 4-5 өөр будагтай проб ДНХ-г нэг дор ялган таних боломжтой тул сонголт арвин. Өөрөөр хэлбэл ганц урвалаар 2-3 бүтээгдэхүүнийг нэгэн зэрэг олшруулах ажилбарыг өнөөдөр ямар ч лаборатори, ямар ч төхөөрөмж дээр гүйцэтгэх боломжтой. “Проб ДНХ-ийн флюоресцент будагт тохироогүй рийлтайм ПГУ төхөөрөмжийг суурилуулсан тул асуудал их байна” гэх яриа нь мэргэжлийн бус байгаагийн илрэл, эсвэл маркетингийн бодлоготой үйлдэл гэхээс өөр аргагүй. Өдгөө машин бүрт тохирсон цомог урвалжийг бэлтгэх бүрэн боломжтой. Ямар будагтай проб хоршуулах вэ гэдэг одоо асуудал биш. Мөн нэгэнт суурилуулсан байгаа төхөөрөмжинд буруу байхгүй. Харин тэдгээр төхөөрөмж дээр ажиллах мэргэжилтний ур чадвараас бүх зүйл шалтгаална.

Проб ДНХ сонголтыг хийх флюоресцент будгийн талаарх мэдээллийг Занааспексийн ДНХ Капилляр Электрофорез 2020 каталогийн 46-р нүүрэн дээрээс харж болно. Нэмж хэлэхэд, хямд төсөр, хялбар, практик ач холбогдлыг урьтал болгоно гэвэл SYBR Green будагтай урвал тавих боломжийг юун түрүүнд анхаарах нь зөв. Үүнээс цааш, коронавирусын гаралтай РНХ агууламжийг илрүүлэх-тооцоолох ажилбарыг гүйцэтгэх гэж байгаа лабораториудад тавигддаг бусад асуултанд тодорхой хариулт өгье. Проб ДНХ сонголт хийхэд 5’ болон 3’ төгсгөл дээр будаг байгаа нь ямар учиртай юм бэ? Хэрхэн хоршуулдаг вэ? Проб гэдэг нь нуклейн хүчил дээж дунд тодорхой дараалалтай хэсгийг танин сууж, таньсан хэсгийг дээжнээс авч хаях, эсвэл хадгалж үлдэх, эсвэл байгаа эсэхийг мэдэгдэх зориулалттай бэлтгэгдсэн, 15-1000 хүртэл нуклеотид урттай, дан утаслаг нуклейн хүчил юм. Проб нь ДНХ эсвэл РНХ байж болох бөгөөд, толгой (5’) эсвэл сүүлэн дээрээ (3’), эсвэл хоёулан дээр (5’, 3’ төгсгөл) нь, эсвэл утаслагийн дагуу жигд холбосон будаг, мөн өөр зориулалттай молекул (биотин, НRP, бусад хэлбэрийн модификацид орсон нуклеотид), эсвэл уураг холбосон байдаг. Eclipse, beacon, amplifluor, taqman, scorpion, FRET, LUX, QZyme нэрээр танигдсан олон янзын проб байдгаас FRET-ийг эс тооцвол бусад нь бүгд taqman аргазүй дээр суурилж өөрчилсөн аргачлал юм. Taqman аргазүй дээр суурилсан гэдгийг мэдэх хялбар. ДНХ проб бүр толгой болон сүүлийн аль алин дээр зориулалтын молекултай байдаг: 1 проб – 2 төгсгөлийн молекул гэсэн зарчим. Өдгөө проб ДНХ агуулсан рийлтайм ПГУ цомог урвалжийн 70% гаруйг эзэлдэг 2 хувилбар байгаа нь эхлээд taqman, дараа нь beacon. Аргууд өөр хоорондоо бага зэргийн ялгаатай. Өндөр мэдрэг чанар болон хялбар гэдгээр taqman, эргэлзээ төрүүлэх дам дохио өгдөггүй (background байхгүй) гэдгээр beacon давуу талтай. Өргөн хэрэглэгддэг тус аргазүй талаарх нэмэлт мэдээллийг Занааспексийн qPCR Premix 2019 танилцуулга материал дээрээс авч болно. Өнөөдөр дотоодод хялбархан хэвшүүлэх боломжтой “2-молекулт” арга нь taqman. Ковидын гаралтай РНХ агууламжийг илрүүлэх, тооцоолох дийлэнх цомог тус арга дээр суурилна. Taqman проб ДНХ-ийн дарааллын 2 талд бичигдсэн товч бичиглэл байдаг. Жишээлбэл ковид вирусын нуклеопротейн кодлогч генд өвөрмөц пробын дараалал 5’-FAMACAATTTGCCCCCAGCGCTTCAG-TAMRA-3’ гэж бичигдсэн байна. Пробын 5’ төгсгөл дээр дохио өгөх зориулалттай FAM флюоресцент молекул, 3’ төгсгөл дээр дохиог сарниулах буюу шингээх зориулалттай TAMRA флюоресцент молекул байна. TAMRA молекулын үүргийг ‘quencher” гэнэ. Толгой будаг ба сүүлэн дээрх quencher өөр хоорондоо онолын хувьд ~9 нм зайтай байрлана. Суурь онолыг 3D орчин дахь молекул хоорондын энерги дамжуулалт гэж нэрлэнэ (fluorescent emission transfer - FET). Проб ДНХ дээр лазер тусгахад FAM будаг өдөөгдөж, ~520 нм гэрлийг цацруулна. Төхөөрөмжийн зорилго бол өдөөгдсөн FAM будгаас ялгарах ~520 нм гэрлийг камер ад ангиараа бүртгэж аваад, вирусын нуклейн хүчлийн агууламжийг тооцоолох юм (Зураг 1). Гэтэл FAM молекултай ойрхон байрласан TAMRA молекул ~520 нм гэрэлд өдөөгддөг шинж чанартай. FAM будгаас цацарсан ~520 нм гэрлийг TAMRA молекул өөртөө шингээн өдөөгдөж, ~580 нм гэрлийг цацруулна. Ингэснээр төхөөрөмж ~520 нм биш ~580 нм хүлээн авч “төөрөгдөлд орно”. Taq полимераз эсгэг урдаа тааралдсан ямарваа нэг хос утаслаг ДНХ-ийн 1-3 орчим илүүдэл дан утаслаг нуклеотидыг (tailed nucleotide) авч хаядаг, байгалаас заяасан үйлдэлтэй. Үүнийг экзонуклеаз чанар гэнэ. Олшруулах бай утаслаг дээр праймер ба проб сууж, полимераз эсгэг гинжийг угсарч эхэлнэ. Полимераз явсаар проб дээр тулж ирээд түүний 5’ төгсгөл дээрх будгийг илүүдэл нуклеотид гэж үзэн авч хаяна. Ингэснээр FAM молекул пробын толгойноос салж орчинд чөлөөлөгдөх ба түүнээс цацрах ~520 нм гэрлийг TAMRA молекул шингээх боломжгүй болно. TAMRA өдөөгдөхгүй. Өөрөөр хэлбэл FAM ба TAMRA хоорондоо оронзайн

хувьд алслагдаж, чөлөөт FAM-ийн гэрлийг төхөөрөмжийн камер бүртгэх бололцоотой болно. Проб ДНХ болоод праймер аль аль нь зөв дараалал дээр суух тусам FAM молекул урвалын орчинд чөлөөлөгдөж, төхөөрөмж тооцоолол хийнэ. Үүнтэй адил FAM молекулаас цацрах гэрлийг өөртөө шингээх чанартай RG6, MGB, ATTO, DABCYL, BHQ зэрэг молекулын алийг ч хэрэглэж болно. 5’ төгсгөл дээрх молекул нь лазерт өдөөгдсөнөөр ямар урттай гэрэл цацруулна, түүнд идэвхжих эсвэл түүнийг шингээх боломжтой ямар ч сарниулагч молекулыг 3’ төгсгөл дээр холбож болно гэсэн үг. Өдгөө өргөн хэрэглэдэг, 5’ болон 3’ төгсгөл дээрх будгийн хоршлыг Хүснэгт 3 дээрээс харж болно. Taqman проб хэрхэн ажилладаг бүрэн зураглалыг Занааспексийн qPCR Premix 2019 танилцуулга материал дээрээс авч болно. Taqman болон түүнээс салаалан хөгжсөн бусад төрлийн проб ДНХ нь тус маягаар “ганц проб – толгой ба сүүлийн молекул” зарчим дээр тулгуурладаг бол Agilent-ийн Lightcycler платформ дээр голчилдог FRET проб ДНХ нь “2 проб – тус бүр 1 төгсгөлийн молекул” зарчим дээр тулгуурладаг. Рийлтайм ПГУ-д хэрэглэх эсгэг нь ямар нэг өөрчлөлтгүй буюу функционал хэсгүүдийг нь авч хаяагүй бүтэн taq полимераз (wildtype) байх ёстой гэдгийг дашрамд сануулая. Бүтэн байлгах шалтгаан нь 5’ болон 3’ төгсгөлийн цөөн тооны дан утаслаг нуклеотидыг авч хаядаг полимеразын чадварыг хадгалахад оршино. Урвалын өвөрмөц чанарыг өсгөх, хадгалалтын явцад идэвх бууралтыг удаашруулах зорилгоор эсгэгийг түүнд өвөрмөц эсрэгбиетэй холбож “түгжигдмэл буюу унтаа” хэлбэрт оруулдаг. Полимераз эсгэг термофил (дулаанд тэсвэртэй) чанартай тул өндөр хэмд тодорхой хугацаанд байлгахад түүнд холбогдсон эсрэгбие идэвхгүй болж, полимераз чөлөөлөгдөж ажлаа гүйцэтгэх боломжтой болно. Унтаа хэлбэрт орсон taq полимераз болон бусад эсгэгийг “hotstart” гэж нэрлэдэг билээ. Дүгнэлт: 1. Монголд хэрэглэх цомог урвалжийн сонголт рийлтайм ПГУ-ын платформоос шалтгаалж хязгаарлагдмал байна гэдэг буруу хандлага. Ямар ч төхөөрөмжинд тохирсон цомгийг лабораториуд бие даан бэлтгэх боломжтой. 2. Төхөөрөмжид тохирсон будаг гэдэг нь проб ДНХ-ийн зөвхөн 5’ төгсгөл дээрх будаг юм. 3. Проб ДНХ-ийн 3’ төгсгөл дээрх молекул төхөөрөмжийн техник үзүүлэлтэд хамаагүй. Гагцхүү 5’ төгсгөл дээрх молекулаас цацрах энергийг шингээн сарниулдаг байх зориулалттай. 4. Эхлээд хэрэгтэй 5’ молекулыг сонгоод, түүнд тохирсон сарниулагч молекулыг шийднэ. Сарниулагч молекул нь лазерын туяанд өдөөгдсөн молекулаас цацрах гэрлийг өөртөө шингээдэг байхад хангалттай. Мультиплекс рийлтайм ПГУ-г хэрхэн төлөвлөх вэ? Ганц урвалаар 2 болон түүнээс дээш тооны бүтээгдэхүүнийг (ампликон) нэг дор олшруулах шаардлага гардаг. Ж. нь РНХ-ийн агууламжийг тооцоолох рийлтайм ПГУ дор хаяж дуплекс буюу 2 өөр хэрчмийг нэгэн зэрэг олшруулдаг байх шаардлагатай. Үүнд илрүүлж тооцоолох шаардлагатай бүтээгдэхүүн, түүний хэмжилтийн үр дүнг баталгаажуулах зорилготой “харьцуулах хэрчим” буюу “дээжийн чанарын хяналтын” бүтээгдэхүүн (internal control, өөрөөр extraction control) юм. Ж. нь хүний эд эсэд генийн нийлэгжлийг тооцоолоход GAPDH, ACTB, 18S RNA, HPRT, RPII зэрэг генийн аль нэгийн нийлэгжлийг зэрэг хэмжинэ. Дурдсан жишээ генүүд нь дээжийн эд эс, насжилт, өвчин эмгэгээс хамаарал багатай, нийлэгжил нь тогтмол байдаг онцлогтой. Тогтвортой нийлэгждэг, харьцуулах хэрчмийн агууламжийг мэдэж авсанаар РНХ дээжийн чанар, агууламж, урвалын чанарыг эргэлзээгүй мэдэж авна. Мөн тоон харьцуулалттай эерэг хяналтын дээж (quantitative standard templates) байхгүй тохиолдолд харьцуулах хэмжүүр болгон хэрэглэдэг.

Мультиплекс рийлтайм ПГУ дээр пробуудыг сонгохдоо дээр дурдсаны дагуу 3’ төгсгөл дээрх сарниулагч молекулыг бүү ойшоо буюу түр зуур мартах нь зөв. Урьдаар 5’ төгсгөл дээрх дохио өгөх будгийг хэрхэн хоршуулахдаа анхаар. Дөт шийдэл нь рийлтайм ПГУ төхөөрөмжийн хэрэглэх зааврыг баримтлах. Хэрэглэж болох будгийн сонголтыг төхөөрөмжийн ажиллах заавар дээр тодорхой заасан байдаг бөгөөд нэмэлтээр будаг таниулж, сонголтыг өргөтгөж мөн болдог. Жишээлбэл ABI 7900 НТ төхөөрөмж дээр 5’-3’ төгсгөл дээр FAM-TAMRA, JOE-TAMRA, TET-TAMRA гэсэн будгийн хоршил бүхий проб ДНХ-д өвөрмөц 3 ампликон, шаардлагатай бол нэмэлтээр HEX будгийг төхөөрөмж дээр таниулсанаар HEXTAMRA будгийн хоршилтой проб ДНХ-д өвөрмөц нийт 4 ампликоныг ганц урвалаар олшруулж болно. Дохио өгөх (5’) будгийн сонголт өргөн хэдий ч тэдгээрийг сарниулагч (3’) молекулын сонголт хязгаарлагдмал байдаг. Сарниулагч нь флюоресцент чанартай молекул байгаа тохиолдолд төхөөрөмжийн камерын хэмжилтэнд бага зэрэг өвөрмөц бус дохио өгдөг асуудалтай (background signal). Химийн шинжлэх ухааны ололтоор 2000 оноос нэвтрүүлсэн BHQ, ATTO болон DABCYL сарниулагчид нь албан бусаар “2-р эрийн үеийн сарниулагч” гэж нэрлэгддэг бөгөөд мультиплекс рийлтайм ПГУ-ын цар хүрээг үлэмж тэлсэн. Ж. нь BHQ (black hole quencher) өнөөдөр дийлэнх мультиплекс рийлтайм ПГУ пробын 3’ төгсгөл дээрх сарниулагч болон ашиглагдаж байна. Тус технологийн оюуны өмчийг эзэмшигч Biosearch Technologies компанийг өдгөө LGC өөртөө нэгтгэн ажиллаж байна. BHQ нь бензенедиол бүлэгтэй, өөр хоорондоо 100 нм хүртэл уртын ялгаатай гэрлийг өргөн хүрээтэй шингээн сарниулдаг, гол нь өөрөө флюоресцент чанар байхгүй молекул юм. Түүнээс ч өргөн хүрээнд ашиглах боломжтой, 2 молекул хавсарган холбосон сарниулагчийг ирээдүйд өргөн хэрэглэх төлөвтэй. Дүгнэлт: 1. Хоёр ба түүнээс дээш ампликоныг нэгэн зэрэг олшруулах гэж байгаа бол юун түрүүнд төхөөрөмжийн тохиргоог шалгаад, түүнд тохирсон будгийн хоршлийг шийднэ. 2. Мультиплекс урвалд нэг ижил 5’ будагтай 2 өөр проб хэрэглэж болохгүй. Харин 3’ дээрх сарниулагч нь проб бүрт ижил байж болно. Өөр өөр 5’ будагтай ч нэг янзын 3’ сарниулагчтай проб бүхий мультиплекс ПГУ-ыг туршихыг урьдтал болгох нь зөв. 3. Урвалаар хамгийн эрч султай олширч нам дохиолол өгдөг хэрчимд өвөрмөц пробыг урьдаар шийдвэрлэнэ. Тус пробын 5’ ба 3’ төгсгөл дээрх дохионы будаг ба түүнийг сарниулагч нь гэрлийн уртаар өөр хоорондоо төгс зохицсон байх шаардлагатай. Илүү эрчимтэй олширдог хэрчимд өвөрмөц пробын хувьд илүү уян шийдэл гаргаж болно. 4. Дохио өгөх 5’ төгсгөл дээрх будгийн цацруулах гэрлийн уртын ялгаа нь ампликон хооронд их байх тусам сайн (ж. нь 30-50 нм ялгаатай). 5. Гадны мэдээллийн эх үүсвэр, э. ш. нийтлэл дээр бичигдсэн ДНХ пробыг хэрэглэхдээ тухайн мэдээлэл дээрх 5’ болон 3’ төгсгөл дээрх молекулыг заавал хэрэглэх шаардлага байхгүй. Төхөөрөмждөө тохируулан өөрчлөх сонголт хангалттай бий. 6. Мультиплекс урвалд хоршуулж болох проб ДНХ-ийн будгийг шийдэх онлайн мэдээлэл, жагсаалт, зөвлөгөө хангалттай, олон арван биотехнологийн компанийн вэб хуудас дээр бэлэн бий. RT-qPCR цомог, оношлуур нь one-step эсвэл two-step RT-PCR урвалын аль нь юм бэ? Өнөөдөр ковид зэрэг РНХ вирусын агууламжийг илрүүлэх, тооцоолох цомог, оношлуур нь бүгд ONE-STEP RT-QPCR (Зураг 2). РНХ дээжийг урвалын холимогтой бортогонд хийгээд төхөөрөмж дээр урвалыг тавиад эцсийн хариуг хүлээж авдаг цомог бол one-step. Эхлээд РНХ утаслаг дээр зөвхөн “-“ гинжинд өвөрмөц праймерын дагуу кДНХ хэрчим бий болоод (“+” гинжинд өвөрмөц праймер өнжинө) ПГУ эхэлнэ. ПГУ-ын эхний шатанд зөвхөн “+” гинжинд өвөрмөц праймераар кДНХ нь хос утаслаг болоод (“-“ гинжинд өвөрмөц праймер өнжинө),

дараагийн шатнаас хос праймер хоёул оролцоно. Үүнд дээр судлаач, лабораторийн мэргэжилтэн, оюутан сурагчид хааяа будилдаг. Мөн one-step RT-PCR урвалд олиго-Т, таамгаар угсарсан 6-т эсвэл 8-т (random hexamere, octamere) праймер хэрэглэдэг юм уу үгүй юу? Хариулт ҮГҮЙ. Дүрэм: 1. Богино праймерыг зөвхөн two-step RT-PCR ажилбарт хэрэглэнэ. 2. Харин one-step RT PCR урвалд олшруулах сонирхолтой байгаа хэсэгт өвөрмөц хос праймерыг нэг дор хэрэглэнэ. RT-qPCR урвалын тоон харьцуулалтын материал гэж юу вэ? Рийлтайм ПГУ цомогт тоон харьцуулалт хийх зориулалттай дээж байдаг (positive standard solutions). Дээжийг өндөр тунтай ганц бортогонд, эсвэл 4-6 шатлалтай олон бортогонд бэлтгэдэг. Ж. нь гепатит вирусын РНХ агууламжийг тооцоолоход 100, 103, 104, 105, 106 ширхэг байхаар тусдаа хуванцарт бэлтгэсэн байж болно. Дээж хоорондын агууламжийн шатлал 10, 5 дахин гэх зэрэг харилцан адилгүй хэмжээгээр буурсан байхаар бэлтгэгдсэн байдаг нь үйлдвэрлэгчийн шийдэл юм. Тоон харьцуулалтын материал нь эерэг хяналтын дээжийн үүргийг давхар гүйцэтгэнэ. Бодит материал ДНХ эсвэл РНХ утаслаг юм. Тоон харьцуулалтын материалын тухай 2 суурь ойлголт нь хоёул буруу гэдгийг мэдвэл зохино. НЭГТ, цомог дахь тоон харьцуулалтын материал нь эерэг дээжээс ялгаж авсан нуклейн хүчил байдаг. БУРУУ. Тайлбар: Цомог урвалж, оношлуурыг бэлтгэдэг лаборатори нь ДНХ хэрчмийг эерэг дээжнээс олшруулаад эсвэл нийлэгжүүлээд (праймер синтезийн ажилбартай ижилээр дан утаслагийг гаргаж аваад хос утаслаг болгох), цаашид тогтвортой бөгөөд их хэмжээгээр бэлтгэхэд зориулан плазмид ДНХ-д оруулдаг (клондох). ДНХ клоныг цаашид үйлдвэрлэлд тогтмол хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл сорьцоос бэлтгээд шууд хэрэглэж байгаа материал биш, харин угсарч бэлтгэж тогтворжуулсан материал буюу engineered template юм. Тоон харьцуулалтын материалыг плазмид ДНХ-д оруулж битүүрсэн цагариг болгосон байх зайлшгүй шаардлагатай. Учир нь рийлтайм ПГУ-ын бүтээгдэхүүн нь богинохон хэрчим (60-150 х. н.) байдаг тул орчин дахь нуклеаз эсгэг болоод физик үйлчлэлд илүү өртөмтгий, тиймээс тогтсон тоо ширхэгээ урт хугацаанд хадгалах бололцоо хомс. Хэрчим богино байх тусам түүний агууламжийн хэмжилт зөрүүтэй байдаг. Түүнчлэн богино хэрчмийг тухай бүрт нь олшруулж бэлтгэнэ гэдэг нь мэргэжлийн бус, цаг болон зардал ихтэй, утгагүй ажилбар болох юм. ХОЁРТ, РНХ-ийн агууламжийг тооцоолох рийлтайм ПГУ-ын тоон харьцуулалтын материал нь РНХ байх ёстой. БУРУУ. Тайлбар: РНХ-ийн агууламж тооцоолох өнөөгийн дийлэнх рийлтайм ПГУ цомог эсвэл оношлуурын тоон харьцуулалтын материал нь ДНХ байдаг. РНХ эсвэл ДНХ аль нь байхыг биотехнологийн компани шийднэ. Зарим нэг компани, жишээлбэл бидний тахин шүтдэг Takara, Bio Rad зэрэг нэрийн цомгийн тоон харьцуулалтын материал бүгд ДНХ хэлбэртэй. Үүнийг амархан мэдэж болно. Дээжийг яг л урвал тавих гэж байгаа юм шиг эцсийн байдлаар бэлтгээд, дээр нь багахан хэмжээний Rnase эсгэг нэмж жаахан байлгаад болох нь тэр. Rnase эсгэг нь урвалын орчин голохгүй идэвхтэй ажилладаг “харх гэмээр” эсгэг бөгөөд РНХ хэрчмийг хоромхон зуур жижиг хэсгүүд болгон хэрчиж хаядаг шинж чанартай. Гэтэл дийлэнх цомог дахь тоон харьцуулалтын материалын агууламж Rnase эсгэгээр үйлчлүүлсэнийн дараа ч хэвээр байдаг. Үүнийг рийлтайм ПГУ төхөөрөмж тодорхой хэлээд өгнө. Түүнчлэн РНХ-ийн агууламж тэдэн ширхэг, тэдэн нанограм байна гэсэн тоон үр дүн нь биотехнологийн үйлдвэр бүрт, платформ бүрт харилцан адилгүй байх болно. Өөрөөр хэлбэл нэг РНХ дээжийг өөр өөр үйлдвэрийн чанарын шалгалтаар оруулан хэмихэд харилцан адилгүй байх болно. Энэ нь РНХ материалыг бэлтгэх, хадгалах, тээвэрлэхэд тулгардаг үндсэн асуудал юм. РНХ – туйлын тогтворгүй молекул. Мөн one-step RT-PCR нь ганц бортогонд явагдаж байгаа ч нэгнээсээ

хамааралгүй 3 тусдаа үйл явц юм: урвуу транскрипц, кДНХ хос утаслаг болох, олшрох. Тоон харьцуулалтын материал ДНХ бол түүний агууламж RT-PCR иж бүрэн ажилбараар орсон ч өөрчлөгдөхгү тогтвортой байх болно. Товчхондоо цомгийн тоон харьцуулалтын материал нь РНХ байх уу ДНХ байх уу гэдэг нь ач холбогдолгүй үнэлэмж юм. Зарим биотехнологийн үйлдвэр, ялангуяа албан ёсоор “оношлуур” гэсэн цомгийнх РНХ хэлбэрээр бэлтгэгдсэн байх ба хадгалах хугацаа харьцангуй богино, бүрэн хаалттай платформд зориулагдсан байдаг нь “имиж” юм. Эргээд энэ нь олон улсын бараа таваарын дэд бүтцээс алслагдмал, хэрэглээ багатай манай улсын хувьд зөв сонголт мөн үү гэдгийг бодох нь зөв. Бүх цомгийн тоон харьцуулалтын материал РНХ хэлбэртэй бэлтгэгдэн савлагддаг байсан бол тээвэрлэгдэн хүргэгдэх явцад чанараа алдсанаар хэрэгцээгүй болно. Тусгай орчин, тусгай шингэнд бэлтгэсэн байлаа ч (Rnase free) РНХ утаслаг орчны физик нөлөөнд мэдрэг, тиймээс хэзээ ч анх тооцоолсон тоо ширхэгээ хадгалан үлдэж чадахгүй. РНХ утаслагийг харьцангуй тогтвортой хадгалах арга бий ч (ж. нь Занааспексийн RNALater Reagent, Roche-ийн урвалж г. м.) хадгалах, тээвэрлэх, гэсэх хөлдөх явцад РНХ-ийн агууламж, чанар анхны байдлаар байх боломжгүй. Мультиплекс рийлтайм ПГУ урвалжийн тоон харьцуулалтын материалын суурь ДНХ конструкцийн үндсэн 2 загвар бий. Ж. нь коронавирусын ORFab1 ба N gene гэсэн 2 хэсгийн агууламжийг тооцоолох дуплекс рийлтайм ПГУ-ийн тоон харьцуулалтын материалыг бэлтгэхдээ хэсэг тус бүрийг плазмид ДНХ-д оруулна. Бэлтгэсэн 2 конструкц бүрийн агууламжийг тооцоолоод ганц бортогонд холино. Үүнийг тус тусад нь бэлтгэх гэнэ. Өөр нэг арга нь тус 2 хэсгийг хоёуланг нь дараалсан, эсвэл дундаа багахан жийргэвчтэй байрлахаар ганц плазмид ДНХ-д оруулж бэлтгэж болно. Ингэснээр 2 ампликон нэг зэрэг олшрох зориулалттай тоон харьцуулалтын ганц конструкцийг бортогонд савлана гэсэн үг. Үүнийг binary positive control (дуплекс ПГУ тохиолдолд) буюу combined positive control (2-с дээш ампликонтой тохиолдолд) гэнэ. Ампликон тус бүрийн урвалаар олшрох эрч ойролцоо бол 2 болон түүнээс дээш өөр хэрчмийг ийм байдлаар нэг дор конструкц болгон угсрах нь илүү мэргэжлийн шийдэл юм. Ж. нь Занааспекс ХХК 2020 оны 3-р сард бэлтгэж туршсан, коронавирусын ORFab1 ба N gene хэсгийн агууламжийг тооцоолох рийлтайм ПГУ цомгийн тоон харьцуулалтын материал нь combined positive control загвараар бэлтгэгдсэн хэлбэр юм (Зураг 3). Тоон харьцуулалтын нуклейн хүчлийн утаслагийг угсрах, тэдгээрийн тоо ширхэгийг өндөр нарийвчлалтай тооцоолж цомог болгон бэлтгэх нь энгийн бөгөөд хялбар ажилбар юм. Тооцоолох аргазүйг [email protected] хаягаар холбогдож авч болно. Covid RT-qPCR урвал тавих пробын мэдээлэл бий юу? Олон улсын зохих байгууллагаас зөвлөж байгаа боломжит праймер болон пробын мэдээлэл онлайн хэлбэрээр хангалттай бий. ДЭМБ-ийн зөвлөмж, тодорхой нэг улсын өөрийн зөвлөмж гээд праймер, пробын мэдээллийг хялбархан олж авч болно. Ж. нь, ковидын шинжилгээг хийх бүрэн зөвлөмжийг дараах холбоосоор орж уншиж танилцаж болно: https://www.fda.gov/media/134922/download Мөн одоогоор хамгийн олон дээж дээр туршиж шалгарсан буюу өргөн хэрэглэдэг праймер болоод пробын жагсаалтыг доорх холбоосоор орж авч болно: https://link.springer.com/.../s00216-020-02889-x/tables/2 Мэдээлэл дээрх проб ДНХ-ийн дохиоллын будаг нь төхөөрөмжинд тохирохгүй бол түүний будгийг сольж, өөр хувилбараар шийдэх нь дөт гэдгийг мартуузай. ДЭМБ болон бусад олон улсын байгууллагаас тавигдсан протоколын зорилго бол олон мянга, сая хүний дээж дээр урвал тавих бэлэн цомог оношлуурыг худалдан авах бололцоогүй газрууд ажилбарыг өөрийн бололцоогоор хийлгэхэд оршино. “Заасан нэг компанийн цомог оношлуурыг зайлшгүй

хэрэглэх шаардлагатай гэж зөвлөдөг журам” гэж манай улсын холбогдох байгууллагын мэргэжилтний амнаас унаж байгаа үгс нь ТӨӨРӨГДӨЛ гэдгийг санахад илүүдэхгүй. Тийм мэдээллийг мэргэжлийн ур чадварын хангалтгүй байдал, эсвэл маркетингийн чанартай үйлдэл гэж дүгнэхээс өөр аргагүй юм. Коронавирусын рийлтайм ПГУ дээр яагаад RPP30 генийн РНХ хэсгийг хяналт болгон хэрэглэдэг вэ? Хэвшил болсон өөр генийг хяналт болгож хэрэглэж болохгүй юу? Материалын 7-р нүүрэн дээрх Мультиплекс рийлтайм ПГУ-г хэрхэн төлөвлөх вэ хэсэгт тайлбарласны дагуу рийлтайм ПГУ ажилбарт internal control буюу extraction control болгож, вирусын бус гаралтай РНХ-ийн агууламжийг ЗЭРЭГЦЭН ТООЦООЛОХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ. Ингэхдээ дээжийг авсан эх үүсвэрийн (хүний) нас, хүйс, эрүүл мэндийн байдал, бодис солилцооны адилгүй байдлаас үл хамаарч аль ч эд эсэд ойролцоо хэмжээтэй нийлэгждэг генийн мРНХ-ийн хэсгийг сонгож авдаг. Тийм онцлогтой олон тооны ген байдаг бөгөөд тэдгээрийг “housekeeping gene”, “internal control gene” гэж нэрлэнэ. Коронавирусын шинжилгээнд РНХ дээжийн чанарыг тандах зорилгоор хэрэглэх тул “extraction control” гэж бас нэрлэнэ. ДЭМБ болон бусад байгууллагын зүгээс гаргасан зөвлөмж, жишиг болсон протокол дээр RPP30 генийн РНХ-г чанарын хяналт болгосон байгааг олж харж болно. Тус генийг сонгосон шалтгаан одоогоор тодорхой биш. Тус ген байрласан хромосом дээрх хэсэг нь (локус) хавдар зэрэг эмгэгтэй хүнээс гаралтай дээж дээр мультпликацид орсон (хромосомын хэсэг олшрох) талаарх мэдээлэл огт байхгүй нь боломжит шалтгаан байж мэдэх юм. Үүнийг тайлбарласан тайлбар, гаргалгаа мэдээлэл олдохгүй байгаа. RPP30 нь GAPDH, ACTB, 18S RNA, HPRT зэрэг бусад танигдсан генийн адил РНХ агууламж тооцоолох рийлтайм ПГУ-д өдөр тутам хэрэглэгддэг. Тиймээс лаборатори өөрийн хэрэглэж хэвшсэн хяналтын генийн РНХ-г хэрэглэхэд асуудал байхгүй юм. ДЭМБ зэрэг байгууллагаас гаргасан зааварчилгаа нь амжилттай туршигдсан протокол дээр суурилж, мэргэжилтнүүд хэлэлцэж гаргасан зөвлөмж болохоос биш хууль дүрэм, тушаал биш гэдгийг дээр дурдсан билээ. Covid рийтлайм ПГУ шинжилгээг гүйцэтгэхэд заавал бэлэн цомог шаардлагатай юу? Өөрсдөө урвалаа хөгжүүлж болохгүй юу? БЭЛЭН ЦОМОГ АВЧ ХЭРЭГЛЭХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ. ЯМАР Ч ЛАБОРАТОРИ УРВАЛЫН ХОЛИМОГ БОЛОН ПРОБ, ПРАЙМЕРЫГ АВААД БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ БОЛНО. Рийлтайм ПГУ ажилбарын хялбар, өндөр мэдрэг, өвөрмөц давуу талыг өдийд л хэрэглэхгүй бол хэдийд хэрэглэх билээ? Лаборатори урвалыг бие даан хөгжүүлэхэд анхаарах 2 зүйл бий нь: • Төхөөрөмжөөс хамаарч референс будаг буюу ROX будгийг урвалын холимогт нэмэх үү үгүй юу гэдгийг урьдаар тодорхой болгоно. ABI нэрийн төхөөрөмж дээр урвал тавих гэж байгаа бол тус будгийг урвалд нэмнэ. Төхөөрөмжийн нүх бүрээс өгөх гэрэл камерын толин дээр тусах хэмжээ нь төхөөрөмжийг хэрэглэх явцад харилцан адилгүй болсон байдаг. ABI рийлтайм ПГУ төхөөрөмжийн камер нь илүү задгай байрлалтай байдаг, мөн тоос шороо, эдэлгээнээс шалтгаалдаг. ROX будагтай байхаар хийсэн төхөөрөмж дээр урвалыг зааврын дагуу гүйцэтгээгүй тохиолдолд эерэг дээж сөрөг, сөрөг дээж эерэг харагдаж эргэлзээ төрүүлэх эрсдэлтэй. • Дээжээс бэлтгэсэн РНХ чанар муутай бол эерэг дээж сөрөг гарах эрсдэлтэй. Баталгаатай болгохын тулд internal control gene хэсгийг нэг бортогонд зэрэг олшруулах ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ юм. Үүнээс зайлсхийх нь шинжилгээний ажилбарыг учир холбогдолгүй болгоно. РНХ агууламжийг nanodrop болон түүнээс өмнөх үеийн спектрофотометр төхөөрөмж дээр хэмжих нь өөрөө баталгаагүй гэдгийг мэргэжилтэн мэдэх учиртай. Агууламж нь РНХ-ийн чанараас шалтгаалаад бодит бус хэмжигдэх нь түгээмэл. Өнөөдөр дотоодын лабораториуд

дээжийн чанарын хяналтын бүтээгдэхүүнийг үл тоож, зөвхөн коронавирусын гаралтай РНХ-г дангаар олшруулах урвал тавьж байгаа нь тандалт шинжилгээг учир холбогдолгүй болгож байгаа бодит жишээ юм. Шинжилгээний үр дүн сөрөг гарч байгаа нь вирусын гаралтай РНХ байхгүй учраас, эсвэл РНХ дээж чанрагүй байснаас гэдгийг батлахгүйгээр ажилбарыг гүйцэтгэж байна гэсэн үг. • Коронавирусын РНХ дээр нэгээс дээш хэсгийг ганц урвалаар нэг дор олшруулах стратегийг баримтлах нь зөв. Энэ нь урвалын үр дүнг баталгаатай болгоно. Урвалд хэрэглэх материалын зардал үнэндээ их өсөхгүй. ДЭМБ болон бусад байгууллагаас зөвлөж байгаа праймер болон проб ДНХ-г сонгож аваад, RT-qPCR урвалыг зах зээл дээр танигдсан ямар ч бэлэн холимгоор гүйцэтгэж болно. Жишээлбэл Bio Rad 1725140, Toyobo FSQ-101, ABClonal RK20407, Takara RR064A Primescript, Promega GoTaq Probe 1-Step RT-qPCR System, Thermofisher TaqPath 1-Step RT-qPCR Master Mix, Quantabio qScript XLT One-Step RT-qPCR ToughMix гэх мэт. Урвалын холимгийг дотоодод ч бэлтгэж болно. Дээжнээс ялгасан РНХ бага хэмжээгээр ч болов байгаа цагт урвуу транскрипц урвалаар кДНХ гаргах, түүнээс хүссэн хэсгийг олшруулах нь өдгөө шинэ технологи, аргазүй огт биш, олон жилийн туршид хангалттай тогтоворжсон, ямар ч тохиолдолд ажилладаг, онцгой зүйлгүй ажилбар юм. Дахин сануулахад: ДЭМБ зэрэг байгууллагаас гаргасан зааварчилгаа нь амжилттай туршигдсан протокол дээр суурилж, мэргэжилтнүүд хэлэлцэж гаргасан, мөрдөх шаардлагатай дүрэм бус зөвлөмж. “Аль нэг компанийн үйлдвэрийн цомог оношлуурыг хэрэглэх шаардлагатай” гэж манай улсын холбогдох байгууллагын мэргэжилтний амнаас унаж байгаа үгс мөн адил, тушаал биш зөвхөн санал. Covid рийтлайм ПГУ шинжилгээг гүйцэтгэх RT-qPCR цомог нь тийм айхтар нууцлалтай, тусгай технологи юм уу? Хариулт: ҮГҮЙ. One-step RT-qPCR бэлэн холимгийг 2Х өтгөн байдлаар дотоодод ямар ч лаборатори бие даан бэлтгээд урвалыг тавьж болно. Урвалын жор олон янзаар байх боломжтой. Ж. нь урвал явагдах суурь орчны эцсийн агууламжийг доорх харьцаатай байхаар тооцоолон бэлтгээд (Хүснэгт 4), полимераз болон урвуу транскриптаз (reverse transcriptase) эсгэг, сонгож авсан праймер болон проб, РНХ дээжийг өөрсдийн тогтворжуулсан хэмжээгээр хийгээд л гүйцээ! Мөн шүлс болон биеийн бусад шингэн дээж дээр шууд урвал тавихыг “шинэлэг аргазүй” гэж нэрлэж байгаа нь буруу. Шүлс болон биологийн бусад дээж дээр шууд урвал тавих нь хэдийнээ хангалттай хэвшсэн, өргөн хэрэглэгддэг арга мөн. Дээрх 2Х холимгоор шүлс, цус, ийлдэс, нулимс зэрэг хүний биологийн дээж дээр RT-qPCR урвалыг шууд гүйцэтгэж болно. Вирусын РНХ агууламж их байгаа тохиолдолд урвал түүнийг эргэлзээгүй хэлж өгнө. Вирусын РНХ агууламж багатай дээжийн хувьд түүнийг богино хугацаанд задлаад шууд урвал тавих шингэн орчныг хэрэглэж рийлтайм ПГУ гүйцэтгэх мөн боломжтой (ж. нь Занааспексийн Blood Lysis Buffer, Tissue Lysis Buffer, Blood Direct PCR Premix 2X). Үүнд шинэ технологи, инноваци гэх зүйл огт байхгүй болно. Эдгээр нь лабораторийн мэргэжилтэн тохиргоог гүйцэтгэж хэвшүүлэх л ажил юм. Шинжилгээ хийх ачаалал их, төсөв мөнгө хүрэлцээгүй тохиолдолд ажилбарыг хэрхэн “монголчлох” вэ? Монголчлох шийдэл бүхэн давуу талтай хэдий ч тус бүр эрсдэлтэй. Нэгт, хэрэв ганц урвалаар вирусын РНХ-ийн 2 хэсгийг нэгэн зэрэг олшруулан илрүүлж байгаа бол урвалыг моноплекс болгож болно. Өөрөөр хэлбэл вирусын ганц хэсгийг олшруулах

хувилбар руу шилжүүлэх. Ингэснээр хэрэглэх пробын зардлыг бага зэрэг танах боломжтой. Тус шийдэл нь наад захын юм. Хоёрт, ковидын РНХ эерэг гарах тохиолдол бага гэж үзэж байгаа бол 1-с олон тооны дээжээс бэлтгэсэн РНХ-г нэгтгэж холиод урвалыг тавьж болно. Үүнийг “pooling” гэнэ. Олон тооны, тодорхой хэлбэл 5-10 дээжнээс ялгасан РНХ-г тэнцүү хэмжээтэй холиод ганц бортогонд урвал тавих юм. Урвалын үр дүн эерэг гарсан тохиолдолд дээж тус бүр дээр дахин урвал тавьж шалгана. Гуравт, вирусын РНХ-г илрүүлэх, тооцоолох урвалыг проб ба праймер хоршуулсан аргаар биш, SYBR Green будагтай, илүү энгийн урвалаар сольж болно. SYBR Green I нь 497 нм урттай гэрэлд өдөөгдөн ~520 нм гэрлийг цацруулдаг (бараг бүх рийлтайм ПГУ төхөөрөмж дээр хэмжилт хийх боломжтой), дан утаслаг ДНХ болон РНХ-тай харьцуулбал хос утаслаг ДНХ дээр өвөрмөцөөр холбогддог шинж чанартай, туршилт судалгааны лабораторид рийлтайм ПГУ ажилбарт №1 өргөн хэрэглээний будаг юм. Одоогийн ханшаар SYBR Green I будаг ашиглан рийлтайм ПГУ-г тавих нь taqman проб ДНХ ашиглах хувибараас 3-4 дахин хямд (Зураг 4). Учир нь проб ДНХ хэрэглэх шаардлагагүй. Тус урвалыг хэвшүүлэхийн урьдаар зайлшгүй анхаарах зүйлс: • Урвалаар олширсон бүтээгдэхүүн зөв буруу байхаас үл хамаарч нийт хос утаслаг ДНХ-г будаж дохиолол өгдөг тул ямар ч дам бүтээгдэхүүнгүй өвөрмөц гэдэг нь батлагдсан праймераар урвалыг гүйцэтгэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл праймер-проб гэсэн давхар баталгаа байхгүй, зөвхөн праймерын өвөрмөц чанарт түшиглэсэн хувилбар юм. • Хос утаслаг бүх ДНХ-г буддаг тул ганц бортогонд 1-с дээш янзын хэрчмийг олшруулж, тус бүрийг тоон утгаар тооцоолох бололцоогүй болно. Тиймээс тоон утгаар тооцоолох шаардлагатай бол бортого бүрт моноплекс урвал тавихаас өөр замгүй. Ж. нь 3 ампликон олшруулах шаардлагатай бол нэгж дээж бүрт 2-3 зэрэгцээ бортогонд урвалыг гүйцэтгэнэ. • Нэн шаардлагатай тохиолдолд ганц бортогонд 2-3 ампликон нэг дор олшруулах арга бий. Үүний тулд олшруулах ампликон бүрийн хэрчмийн урт өөр хоорондоо дор хаяж 40-50 нуклеотид ялгаатай байх шаардлагатай. Хэрчим бүрийн агууламжийг тоон үзүүлэлтээр тооцоолох боломжгүй, зөвхөн өөр өөр урттай хос утаслаг хэрчмүүд дан утаслаг болон салах дулааныг хэмжиж мэдэх замаар шинжилгээг дүгнэнэ (dissociation curve difference). Тус аргын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Занааспексийн qPCR Premix 2019 танилцуулга материал дээрээс авч болно. Дөрөвт, урвалын эзэлхүүнийг үйлдвэрлэгчийн зүгээс зөвлөсөн хэмжээнээс багасгах. Ж. нь 50 мкл тавихаар зөвлөсөн урвалыг 15-25 мкл хэмжээтэй тавих. Эзэлхүүнийг багасгах нь зардлыг бууруулдаг ч эрсдэлтэй. Нуклейн хүчил ба уурагтай урвалын шингэн орчны оронзай ба агууламж нь урвалын шинж төлөвт шууд нөлөөтэй байдаг бичигдээгүй хууль бий. Мультиплекс урвалын бүтээмж нь эзэлхүүнээс хамаарч шууд өөрчлөгддөг нь хамгийн түгээмэл жишээ юм. Ингэснээр вирусын гаралтай РНХ маш бага хэмжээтэй агуулагдсан дээж дээр хариу сөрөг гарах эрсдэл дагалдана. Тавд, аргаа барсан шийдэл нь дээжийн чанарын хяналтын бүтээгдэхүүн буюу internal control бүтээгдэхүүнийг олшруулахгүй, урвалын ампликоны жагсаалтаас хасах. Тус хэрчмийг урвалаар зэрэгцэн олшруулахгүй авч хаяхад том эрсдэл бий болохыг дээр дурдсан: ковид эерэг дээж сөрөг гарах аюул. Ялгасан РНХ дээжийн чанар, агууламж хангалтгүй байгаа тохиолдолд урвалаар дээжийн чанарыг мэдэхгүй өнгөрөөх эрсдэл бий болно гэсэн үг юм Төхөөрөмжийг горимд оруулах калибрацийг заавал хийх шаардлагатай юу? ROI заавал, бусад будагтайг заавал шаардлагагүй, гаднаас авах ямар ч шаардлага байхгүй, калибрацийн урвалжийн талаарх мэдээллийг Занааспексийн qPCR standard calibration reagents танилцуулга мэдээлэл дээрээс авч болно.

Covid RT-qPCR цомог дотоодод бэлтгэх зардал хэд болох вэ? Ямар ч тохиолдолд гаднаас импортлон авч хэрэглэхээс олон дахин бага. Нэгэнт тогтворжуулчихсан, баталгаатай болсон бол цомог урвалжийг бэлтгэх зардлыг дараах багцад хувааж болно: a. Нуклейн хүчил материал: будагтай проб ба праймер b. Хоёр нэрийн эсгэгийг өндөр цэвэршилттэй бэлтгэх, хадгалах c. Эерэг хяналтын нуклейн хүчил материалыг бэлтгэх, сан бий болгох d. Урвалж, иж бүрдлийг бэлтгэх Занааспекс ХХК-ийн бэлтгэсэн хотстарт полимераз болон урвуу транскриптазыг хэрэглэнэ гэж тооцвол 100 урвал тавих цомгийг бэлтгэх нийт материалын зардал 1 сая төгрөгөөс хэтрэхгүй. Үүн дээр ажлын хөлс болон лабораторийн суурь төхөөрөмж, багаж хэрэгслийн зардлыг нэмэхэд 1.2 сая төгрөг болно. Өөрөөр хэлбэл 12,000 / дээж. Ганц дээжин дээр шинжилгээ хийх цомог бэлтгэх зардал 30,000-40,000 болон түүнээс дээш өртөгтэй гэж байгаа нь суурь материал дээр гадаадад бэлтгүүлж байгаа нэмүү өртгөөс бүрэн хамааралтай байгаа байдал гэж дүгнэж болно. Өдгөө Монгол Улсын халаасан дахь зоос “шинжилгээг гүйцэтгэдэг автомат тоног төхөөрөмжийг гадны үйлдвэрлэгчээс борлуулагчаар дамжуулан худалдаж авах” гэдэг эхний сэгсрэлтэнд орно. Үүнд сонголт байхгүй. Бид дотоодод төхөөрөмж хөгжүүлэх, үйлдвэрлэх чадамжгүй. Цаашлаад “хэрэглэх цомог урвалж, оношлуурыг гаднаас борлуулагчдийн нугалсан үнээр худалдаж авч хэрэглэх” гэдэг хоёр дахь сэгсрэлтэнд орно. Наанадаж хоёр дахь дарамтыг багасгаж, зоосыг танах бололцоо дотоодод бий. Цомгийг байнга гаднаас авах нь чанар дээр баталгаатай гэх ч бодит нөхцөл байдал шинжилгээний чанарыг бууруулах эрсдэлтэй. Учир нь нэгэнт халаасан дахь зоос хязгаартай тул түүгээр худалдаж авах гадны цомог оношлуурын тоо хэмжээ хязгаартай болно. Түүнийг дагаад лабораторийн шинжилгээний ажилбарын зардлыг танах арга барилыг мөрдөж эхэлнэ. Үүнд: • Нэгт, цомгийг хөгжүүлэгч, үйлдвэрлэгчийн зүгээс зөвлөсөн урвалын эзэлхүүнийг багасгах замаар зардлыг танах алхам. • Хоёрт, сэжигтэй гэж үзсэн нэгээс дээш тооны хүний дээжийг хольж байгаад ганц урвал тавих (sample pooling). Хүнсний түүвэр дээжний шинжилгээ зэрэг ажилбарт өргөн хэрэглэдэг арга юм. Оновчтой хэдий ч лабораторийн ажилтныг гэнэтийн нэмэлт ажил хийхэд хүргэдэг, цаг алддаг, ингээд ажилтнаас шалтгаантай алдаа гарах эрсдэл нь дээж тус бүр дээр хийсэнтэй харьцуулахад огт өөр түвшинд яригдана. • Гуравт, цомгийн өөрийн чанар. Импортын цомгийг шаардлагатай хэмжээгээр аваад тээвэрлэж авчраад байх бололцоо байхгүй тул нэг удаагийн тээвэрлэлтийн зардлыг багасгах зорилгоор импортлогч байгууллагууд илүү хэмжээгээр авч нөөцлөх нь түгээмэл. Ингэснээр авч хэрэглэж байгаа цомог нь харилцан адилгүй хугацаанд хадгалагдсаны дараа ашиглагддаг. Мөн нэг анхаарах зүйл нь цомог урвалж алсаас тээвэрлэгдэх явцад нэг бус удаа гэсч, эргэж хөлдөх маягаар урт аян замыг туулж ирдэг. Дүгнэлт 1. Платформд таардаг цомог олдохгүй байна, буруу платформ сонгосон байна гэдэг нь асуудлыг шийдэхгүй. Өдгөө ямар ч төхөөрөмжинд тохирсон цомог урвалжийг лабораториуд бие даан бэлтгэх боломжтой, тэдгээрийг эерэг дээж дээр туршиж байх ёстой цаг үе мөн. Энэ талын ажил дээр айдас болгоомжлол төрүүлэх, болж бүтэхгүй талаас зөвлөх нь дотоодын салбарын мэргэжилтнүүд, удирдах байгууллагууд, импортын ажлаар дагнасан аж ахуйн нэгжүүд нь чадамжгүй эсвэл хүсэл сонирхолгүй байгаагийн илрэл мөн. 2. Машинд тохируулаад урвалж иж бүрдлийг бэлтгэх бололцоо, сонголт хязгааргүй арвин. Хүрэх газар тодорхой бол 4 дугуйтай ямар ч машин жолоодоод очно. Машинаа барьж

чадахгүй шаналахын оронд машиндаа тохирсон эд шатахуун, тослох материалыг бие даан шийдэж гарц хайх нь зөв билээ. ~~~~~

+4 Zanaspex Co., Ltd. Biotechnology Company Send Message

2121 1 Comment 23 Shares Like Comment Share

1 Comment Most Relevant Write a comment…

• • • •

Author Zanaspex Co., Ltd. Зураг 3. Занааспекс ХХК-ийн тоон харьцуулалтын материалын клон. Нэг дор дараалсан байхаар угсарч, ганц плазмидад оруулсан combined positive control хувилбар юм. ДЭМБ-с зөвлөдөг, ковидын ORF1ab болон N gene РНХ тус бүрийн хэсэг, мөн хүний RPP30 генийн т… See More

1 o o

Like · Reply

o o

· Message · 23w

OTHER POSTS

Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.