Волейболын сургалтын арга зүй. Flipbook PDF

7-12р ангийн волейболын сургалтын арга зүйд тохируулсан зөвлөмж, гарын авлага

69 downloads 126 Views 5MB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

СЭДЭВ 5. VI-IX АНГИД ВОЛЕЙБОЛЫН ТЕХНИК ЗААХ АРГА ЗҮЙ (Бие даан унших материал) Сургагч багш: Л.Нарантуяа – МУБИС, БТС ВОЛЕЙБОЛЫН ҮНДСЭН ЗОГСОЛТЫН ТЕХНИКИЙГ СУРГАХ арга зүй Үндсэн зогсолтыг техникийн шинж байдлаар нь өндөр, нам гэж хуваан авч үздэг. Үндсэн зогсолтын ялгаа нь өвдөгний үений өнцгөөр ялгардаг. - Өвдөг гуяны хоорондох өнцөг 90°-аас бага байвал нам зогсолт, - 90°-135° байвал дунд зогсолт, - 135°-аас дээш байвал өндөр зогсолт гэж үзнэ. Нам зогсолтоос доороос дамжуулалтын техник, давуулалтын бөмбөг хүлээн авах, уналтын техникүүүд тус тус хийгддэг бол дунд зогсолт нь бөмбөгийг дамжуулахад хамгийн эвтэй, бололцоотой зогсолт тул түүнийг үндсэн зогсолт гэж нэрлэх ба тоглолтын явцад өргөн хэрэглэнэ. Харин өндөр зогсолтоос давуулалт, 2-р дамжуулалт /холбогч/, довтолгоо, хаалтын техникүүдийг гүйцэтгэдэг байна. Үндсэн зогсолт нь хөлдөө мөрний хэмжээнээс илүү зай авч аль нэг хөлийг урдаа байрлуулан , урд хөлийн өлмийг бага зэрэг дотогш эргүүлэн зогсоно. Урд хөлийн өсгий хойд хөлийн өлмий нэг шугаманд, өвдөгний үеэр 900 -1200 нугалан хүндийн төвийг хоёр хөл дээр тэнцүү байрлуулж бүтэн улан дээр зогссон байдлаас өлмий рүү хүндийн төвийг шилжүүлж зогсоно. Цээж дээшээ гэдгэр, хоёр гарыг их биенээс урагш дээш 900 өргөж тохойн үеэр 100 -200 нугалан 2 гарын алгыг өөдөөс нь харуулж, анхааралаа төвлөрүүлэн харааны түвшинд харж зогсоно.


Шилжилтийн үндсэн техник: Техникийн бүхий л аргуудыг гүйцэтгэхэд волейболчдоос талбайд шилжих хөдөлгөөнийг оновчтой зөв гүйцэтгэхийг шаарддаг. Гол зорилго нь хамгийн ашигтай байрлалыг эзэлж техник элементийг амжилттай гүйцэтгэх явдал юм. Шилжилтийн техник гэдэг нь гарааны зогсолтоос бөмбөгний зүгт янз бүрийн хөдөлгөөнөөр шилжих аргыг хэлнэ. Гарааны зогсолт: Гарааны зогсолтын зорилго нь шилжилтэд бэлтгэх үндсэн үеийг хэлнэ. Энэ үед бөмбөгний чиглэлээс шалтгаалж тэр зүгт хурдтай шилжихэд тогтворгүй байрлалд байж хөдөлгөөн хийх боломжийг бүрдүүлнэ. Өвдгөөр хагас нугарч, биеийн хүндийн төвийг хоёр хөлийн хооронд байлган, хөлийн хөдөлгөөнөөр бөмбөг ирж буй чиглэлд бага хүчээр хурдтай шилжих нөхцөлийг бүрдүүлсэн зогсолт хийх ёстой. Гарааны зогсолтыг 3 ангилна. 1. Тогтвортой зогсолт. Нэг хөлийг бага зэрэг урагш тавьж биеийн хүндийн төвийг хоёр хөлийн хооронд байлган, нуруу өвдгөөр багавтар нугалан бөхийж, гарыг тохойгоор нугалан урагш, цээжний өмнө байрлуулна. 2. Үндсэн зогсолт. Хоёр хөлийг 20-30 см зайтай нэг шугамд байрлуулж, биеийн хүндийн төвийг хоёр хөлд төвлөрүүлж, их биеэр бөхийн гарыг цээжний өмнө байрлуулна. 3. Тоггворгүй зогсолт. Хөлийг нэг шугамд байрлуулан, үндсэн зогсолттой ойролцоо байдлаас биеийн хүндийн төвийг хөлийн бүтэн ул ба өлмийн хэсэгт шилжүүлж, өвдгөөр хагас нугалан, гарыг бага зэрэг урагш дээш чиглэлтэй байрлуулна. Дээрх зогсолтуудаас бөмбөгний чиглэлд хурдтай шилжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд байрандаа байнга шилжилт хийж байх, эсвэл хөлөөс хөлд шилжих, хоёр хөлийн өлмий дээр байнга, хөнгөн үсрэх хөдөлгөөн хийж хөлийн булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, хурдан шилжих нөхцөлийг бүрдүүлнэ. Шилжилт гэдэг нь волейболын талбайд нэг цэгээс нөгөө цэгт хүрэх арга хэлбэрийг хэлнэ. Волейболын шилжилтийг дотор нь алхаж шилжих, гүйж шилжих, үсэрч шилжих гэж хувааж болно. Алхалттай шилжилтээр өөрөөсөө 2-3 м зайд тоглолтын талбайд бөмбөгөнд хүрэхийн тулд шилжилт хийх ба дотор нь хавсралттай шилжилт , давшилттай шилжилт, солбилттой шилжилт гэж хуваан үзэж болно.


Гүйж шилжих шилжилтийг дотор нь чигээрээ болон араар гүйх гэж ангилна. Тоглолтын явцад ихэвчлэн хаалтын үед бөмбөг гарнаас ойж хамгаалалтын бүсээс гарч чөлөөт бүс рүү бөмбөг гарсан тохиолдолд буюу 4-9 м газар чигээрээ гүйх шилжилтийг ашигладаг. Үсрэлттэй шилжилтийг дотор нь босоо үсрэлтэй, хөндлөн үсрэлттэй шилжилт гэж хуваана. Босоо үсрэлттэй шилжилтийг довтолгоо, хаалт, давуулалтын техникийг гүйцэтгэх үед ашигладаг байхад хөндлөн шилжилтийг хамгаалалтын үед буюу цээжээр гулсан унах үед ашигладаг. Волейболд зөв шилжиж сурах нь тоглож сурах явцад шууд нөлөөлдөг. Бөмбөг унах цэг рүү түргэн шилжиж очиж чадахгүй бол дараагийн үйлдлээ зөв хийж чадахгүйд хүрнэ. Зөв шилжиж сурах нь тоглолтын үндэс суурь болдог. 1. Бөмбөгний дор түргэн шилжиж очих Бөмбөгний унах цэг рүү түргэн шилжиж очих нь тоглолт амжилттай болох анхны нөхцөл нь болно. Бөмбөгөн дор буруу шилжиж очсоноор хугацаа хоцрох, зөв байрлалаа эзэлж чадахгүй байхаас гадна биеийн тогтвортой байдал алдагдаж зөв тоглолт хийж чаддаггүй. Зураг.1 2. Биеэ суллаж зөв байрлалд очих Анхны алхамыг яаж хийх нь шилжилтэд их чухал байдаг. Мөн мөр болон өвдгөнд их хүч өгөх үед агшин зуур түргэн хөдөлгөөн хийж чаддаггүй. Шилжилт хийх чиглэлээс хамааран баруун, зүүн аль нэг талын хөлийг хагас алхам (бага зэрэг) урагш тавин, биеийн жинг өлмийн хэсгийн ойролцоо тавхайн хэсэгт төвлөрүүлэн, биеэ суллаж, аль ч чигт шилжихэд биеэ чөлөөтэй байхаар зогсоно. Зураг.2


3. Шилжих үед нүд ердийн нэг түвшинд байна. Шилжих үед нүдний төвшин дээш доош болох нь бөмбөгийг харах, авах зэрэгт муу нөлөө үзүүлдэг. Нүдээ нэг түвшинд байлгахын тулд, өвдөгний нугарсан өнцгийг өөрчлөхгүй, нурууны өндөр нэг төвшинд байна. Эхлээд зөв байрлалд зогсож байсан ч эхний алхам хийх үедээ нуруугаа дээш болгочих юм бол нүдний түвшин өөрчлөгдөхийг анхаарах хэрэгтэй. Зураг.3 4. Зайнаас хамааруулж шилжилтийн төрлийг сонгох Зайнаас хамааран шилжилтийн төрлийг зөв сонгохгүй бол бөмбөгний дор эрт, эсвэл хоцорч орсоноос бөмбөгийг оновчтой дамжуулж чадахгүй болдог. Тоглогчийн онцлог, бөмбөгний өндөр, нам, ирэх зайнаас хамаарч өөр байх боловч алхам бүрийг зөв сонгож шилжилт хийх дасгал хийцгээе. Зураг. 4


5. Урагш, хойш, баруун, зүүн тийш шилжих Өөрийнхөө эргэн тойронд тойргийн дагуу тэмдэг тавин, тэдгээр рүү шилжилт хийх. 3600 -ын аль ч зүг рүү чөлөөтэй шилжилт хийдэг болтлоо дасгалыг хийнэ. Мөн тэмдгийн зайг ойртуулж, холдуулж тавина. Зураг. 5 6. Шилжилт хийж дамжуулах Өөрийнхөө эргэн тойронд бөмбөг шидүүлж, дамжуулах. Эхлээд ойрхон зайд, өндөр бөмбөг шидүүлж, бага багаар зайг нь холдуулна. Дасгалыг хийх үед биеийн байрлалыг өөрчлөлгүй, нэг түвшинд хийх хэрэгтэй. Шилжих зайнаас хамаарч ямар шилжилтийг ямар зайд хийж чадаж байгаагаа хянах хэрэгтэй. Зураг. 6 Волейболын үндсэн зогсолт ба шилжилтийн үед гарах нийтлэг алдаа: 1. Хөл өвдөгөөр нуглараагүй шулуун байх 2. Хөл өвдгөөр хэтэрхий их нугларсан байх 3. Хөлийн ул хэтэрхий ойрхон тавигдсан байх 4. Хөлийн ул хэтэрхий хол тавигдсан байх 5. Нэг хөл нөгөө хөлөөс хэтэрхий урд тавигдсан байх 6. Шилжилт хийх үед бие хэт босоо байх 7. Их биеэр хэт бөхийсөн байх 8. Бөмбөг хүлээн авах үед гараа хэт доош буулгасан байх 9. Тоглогч бөмбөг авах үед биеийг хэт чангалсан байх 10. Тоглогч хэт сандруу байх


11. Хурдтай шилжиж чадахгүй байх 12. Хангалттай алхамт хийж чадахгүй байх 13. Гүйлтийн давтамж бага хийх 14. Хэтэрхий хол алхаж гүйх 15. Хэт өндөр зогсолтоор шилжилт хийх 16. Бөмбөгөн дор оновчтой байр эзэлж чадахгүй байх 17. Шилжилтээс зөв зогсолт хийж чадахгүй байх 18. Дамжуулах чиглэл рүү эргэж чадахгүй байх ВОЛЕЙБОЛЫН ДАМЖУУЛАЛТЫН ТЕХНИКИЙГ СУРГАХ арга зүй Доороос дамжуулалтын техник: Дамжуулалт хийхийн өмнө хоёр хөлийг ижил түвшинд байрлуулах буюу аль нэг хөлийг бага зэрэг урагш 0,5- 1 гишгэм байрлуулж хөлийн хоорондын зай мөрний хэмжээнээс илүүгүй байна. Дамжуулалтын үед хөл өвдгөөр хагас нугларсан байдлаас гарын хөдөлгөөнөөс түрүүлж тэнийлгэнэ. Дамжуулалтын өмнө гарыг бүсэлхийн орчим урагш чиглэлтэй байрлуулж тохойгоо их биеэс урагш аваачна. Гарын шууг чангалан хоёр эрхий хурууг нийлүүлэн барьж, бугуйн хэсгээр доош буулган бөмбөг тосох хөдөлгөөн хийнэ.


Гарыг тохойгоор шулуун болгож чангалан гарын шууны хэсгээр бөмбөг хүлээн авна. Бөмбөг ирж буй чиглэлээс бөмбөгөө тосох үед мөрийг бага зэрэг өргөн хаших хөдөлгөөн хийж бөмбөг хүлээн авна. Бөмбөг хүлээн авсны дараа бөмбөг тосох хөдөлгөөнөө хадгалан бага зэрэг бөмбөгөө хөөх хөдөлгөөн хийнэ. Доороос дамжуулалт хийх үед гарах нийтлэг алдаанууд: 1. Хөл өвдөгөөр шулуун буюу хэтэрхий нугларсан байх 2. Хөлийн ул хоорондоо хэт ойрхон болон хэт хол байрлах 3. Хөлийн ул бөмбөг дамжуулах чиглэл рүү эргээгүй байх 4. Нэг хөл хэтэрхий урд байрлах 5. Бүтэн улаар шалан дээр гишгэх 6. Бөхийлт хийгээгүй байх 7. Гарыг эрт нугалах, хэт доош унжуулсан байх 8. Их биеэр шаардлагын хэмжээнд эргээгүй байх 9. Хажуу талаас бөмбөг хүлээн авах үед гарыг хашиж өгөөгүй байх 10. Мөр өргөгдсөн байх 11. Гар хангалттай сунгаагүй, гарыг сайн бэлтгээгүй 12. Гар их биетэйгээ хэт ойр байрлах 13. Гарын сарвуу хэт өргөгдсөн, сарвуу хэт буулгах 14. Нэг гараар хүлээн авах


15. Бөмбөгийг хүлээн авах үед гар мөрнөөс хэт өндөр байх 16. Бөмбөг хүлээн авсны дараа гараа угз татаж авах 17. Бөмбөг хүлээн авахдаа үсрэх Дээрээс дамжуулалтын техник: Дээрээс дамжуулалтыг нэг ба хоёр гараар ,байрнаас, хагас суултаас, үсрэлтээс, урагш, арагш ,хажуу тийш дамжуулах гэж ялгана. Дээрээс дамжуулахын өмнө хөлийн улыг нэг түвшинд байрлуулах буюу аль нэг хөлийг 0.5-1 гишгэм урд байрлуулна. Хөлийн хоорондох зай мөрний хэмжээнээс илүүгүй байна. Хөл өвдөгөөр хагас нугалсан байдлаас бөмбөг авах үед гараас түрүүлж шулуун байдалд шилжинэ. Сарвууг гурвалжин хэлбэр үүсгэн барих ба эрхий, долоовор, дунд хуруу үндсэн хуруу болж ядам, чигчий хуруу туслах хуруунууд болно.


Дамжуулалт хийхийн өмнө гар хагас нугалсан гарын сарвуу тохойноос бага зэрэг дээш, гарын алга дотогш эргэсэн байрлалтай бөмбөгний хэмжээнээс ялигүй илүү хэмжээнд гарын сарвууг байрлуулна. Бөмбөгний хурд нисэлтийн байдалд тохируулан хуруунуудыг чангалж суллан бөмбөг хүлээн авч дамжуулахад тохойн үеэр гарыг тэнийлгэн бөмбөгийг түлхэх хөдөлгөөн хийнэ. Бөмбөг гараас гаргах агшинд бөмбөгний чиглэлд хоёр гарын долоовор хурууг дамжулах зүгт удаан барьж бүх биеийн хүндийн төвийг урагш чиглүүлсэн байна. Дээрээс хоёр гараар дамжуулах үед гарах нийтлэг алдаанууд: 1. Хөл хоорондын зай хэтэрхий их байх, хөл өвдөгөөр нугарахгүй байх 2. Урагш бөмбөг дамжуулах үед торонд ойр талын хөл нөгөө хөлөөс хэт урд байрлах 3. Урагш дамжуулалтын өмнө торноос алсад байрлах хөл нөгөө хөлөөс хэт урагш байрлах 4. Их бие хэт бөхийсөн, толгой хэт гэдийсэн 5. Гарын байрлал хэт хол, тохой хоорондоо хэт зайтай , гар доош унжсан байрлалтай байх 6. Эрхий хуруу ургаш байрлалтай 7. Хөлийн ажилагаа гараас хоцрох, тулгуургүй байдлаас дамжуулах, хөлийн ажиллагаа хангалтгүй, их биеэр арагш гэдийсэн 8. Бөмбөг толгойноос хэтэрхий өндөр байх үед, бөмбөг хэт доор ирэх үед дээрээс дамжуулах оролдлого хийх


9. Гар хэт ар тийш гэдийлгэх, гарын сарвуу арагш байрлах, эрхий хуруу урагш байрлах, долоовор/заагч/ хуруу урагш байрлах 10. Хуруунууд хэт шулуун байх эсвэл нугларсан байх 11. Бөмбөг тогтоосон/барилт/, бөмбөг арагш мулталж алдах 12. Бөмбөгийг дамжуулахдаа хөөх хөдөлгөөнийг буруу хийх, бөмбөг авах үед гараа арагш татах 13. Гар арагш байрлах, сарвуу арагш, хумиж байрлуулах 14. Нэг гарын сарвуу дээр эсвэл хуруунууд хэтэрхий нугларсан байх ВОЛЕЙБОЛЫН БӨМБӨГИЙГ ДАВУУЛАХ ТЕХНИКИЙГ СУРГАХ арга зүй Давуулалтын техник нь тоглолт эхлүүлэх зорилготой хувь хүний ур чадвараас хамааралтай ганц техник юм. Орчин үед давуулалтыг довтолгооны нэг хэрэглүүр болгон ашигладаг болсон. Давуулалтын гол зорилго нь багтаа оноо авах, өрсөлдөгчийн довтолгооны хувилбар хийх боломжгүй болгоход оршино. Давуулалтын техникийг дотор нь доороос давуулах, дээрээс давуулах, үсрэлттэй давуулалт гэж ангилна. Доороос давуулалтад шулуун доороос давуулах, хажуу доороос давуулах гэсэн төрлүүд байдаг. Дээрээс давуулалтыг шулуун дээрээс давуулах, хажуу дээрээс давуулах, үсрэлттэй давуулалт гэж ангилна. Мөн бүх давуулалтын хувилбаруудыг дотор нь эргэлттэй ба эргэлтгүй гэж ангилдаг. Эргэлттэй давуулсан бөмбөгний хурд нь их, чиглэл нь доошоо байдаг бол эргэлтгүй давуулсан бөмбөгний нисэлт нь гуйвалттай, чиглэл нь тодорхойгүй байдаг. Давуулалтын техникийг гүйцэтгэлээр нь үндсэн зогсолт буюу бэлтгэх байдал, бөмбөг шидэх, далайх, бөмбөг цохих ба төгсгөл үе гэж 4 хувааж үзнэ.


Жишээ нь : Шулуун дээрээс эргэлтгүй давуулах /баруун гараар давуулах/ техникийн задаргааг авч үзье. Үндсэн зогсолт буюу бэлтгэх байдал Давуулалтын бүсэд зүүн хөлөө урдаа тавьж давуулах чиглэл рүү хөлийн өлмийг чиглүүлж хоёр хөлийн хооронд мөрний хэмжээтэй зай авч баруун хөлөө ардаа тулж зогссон байдлаас зүүн гарын алган дээр бөмбөгийг барьж баруун гарын алгыг гадагш эргүүлэн тохойн үеэр бага зэрэг нугалан биеийн дагуу өргөн зогсоно. Бөмбөг шидэх: Алган дээрээс мөрний хөдөлгөөнөөр бөмбөгийг баруун мөрний харалдаа их биенээс урагш, дээш 80-100 см өндөрт эргэлтгүй шиднэ. Зөв шидсэн бөмбөг зүүн хөлнөөс урагш баруун мөрний харалдаа газар унах ёстой. Бөмбөг шидэх явцад хүндийн төвийг урагш шилжүүлж цээжийг хагас эргүүлэн гарыг шилбүүрний үзүүр мэт сул савна.


Бөмбөг цохих үед тулгуур хөл дээр байгаа хүндийн төвийг урд хөл рүү шилжүүлэх үед гарын савалтыг хамт хийнэ. Бөмбөг цохих агшинд бугуйгаар үегүй мэт чангалж алганы төгсгөл хэсгээр бөмбөгний төв цэг дээр огцом хүчээр цохиж гарыг байрандана үлдээнэ. Дээрээс давуулалт гүйцэтгэх үед гарах нийтлэг алдаанууд: 1. Их биеэр хэтэрхий зүүн/баруун/ тийш эргүүлэх. 2. Хөлийн өлмий хажуу тийш эргэсэн 3. Бөмбөгтэй гар шидэхийн өмнө хэт нам байрлах 4. Бөмбөгөө давуулахаар хэт өндөр буюу намхан шидэх 5. Бөмбөгөө оновчтой биш, эргэлттэй шидэх 6. Мөрны далайлт буруу хийх 7. Гарын далайлт хэт намхан, хажуу тийш байх 8. Гарын далайлт толгойн ард нугларсан байдалтай, мөн алга хэт гадгаш эргэсэн байх 9. Гарын сарвуу/алаг/ зүүн тийш эсвэл арагш байрлалтай байх 10. Гар тохойн үеэр нугларсан байх, гараа салгануулах 11. Савуугаар хэт сул, бөмбөгөө оновчтой цохихгүй байх 12. Баруун хөл хэт урагш байрлах 13. Бугуй/шуу/ хэт зүүн тийш аваачих зэрэг болно.


Даалгавар: Волейболын техникүүдийг сургах арга зүйн зөвлөмжийг бие даан уншиж судлаад дараах даалгаврыг гүйцэтгээрэй. Үүнд: 1. Арга зүйн зөвлөмж дээрх зургуудыг хичээлийн үзүүлэн, тараах материал болгон ашиглахаар бэлтгэх, хичээлдээ ашиглах 2. Волейболын техникүүдийг сургах арга зүйн талаар бусад багш нартай санал солилцож ярилцах 3. Дасгалын техник тус бүрийг сургахад гарч болох нийтлэг алдааг тэмдэглэж авах 4. Сургалтын явцад эдгээр алдаанаас сэргийлж, алдааг засах арга зүй боловсруулж ажиллах 5. Волейболын эдгээр техникийг харуулсан видео бичлэгээс дээрх техникийг дахин үзэж, арга зүйн зөвлөмжийн агуулгатай уялдуулж эргэцүүлэн хийх 6. Дээрх техникүүдийг сургахдаа ашиглаж буй таны сайн туршлага байвал бусад багш нарт танилцуулахад бэлтгэх 7. Өөрийн туршлагыг энэхүү модуль сургалтын онлайн талбарт байршуулах 8. Бусад багш нараас санал авч, хариу бичих зэргээр өөрийгөө хөгжүүлээрэй. ӨӨРИЙН МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ БҮТЭЭЛЧЭЭР АЖИЛЛАЖ БУЙ ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.


Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.