Жинхэнэ-нэр Flipbook PDF


91 downloads 103 Views 2MB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

Жинхэнэ нэр

Жинхэнэ нэр Хүн амьтан, юмс үзэгдэл зэрэг ертөнц дээр цорын ганц байх зүйлээс эхлээд хэсэг бүлэг тоо томшгүй олон зүйлийг нэрлэн зааж бодит тодорхой, ерөнхий, хийсвэр янз бүрийн ухагдахууныг илэрхийлсэн үгсийг жинхэнэ нэр гэнэ. Жинхэнэ нэр нь хэн? юу? Гэсэн асуултанд хариулагдана. Жишээ нь: ах, ном, салхи, Болд, байшин, мал амьтан...гэх мэт

Хүнийг нэрлэсэн үг Аав, эцэг, өвөг, авга, хүү, хүргэн Ээж, эх, нагац, эмэг эх, охин, бэр Багш, эмч, эдийн засагч, дарга тогооч, үйлчлэгч, бүжигчин, дуучин барилгачин, жолооч, худалдагч Дорж, Батмөнх, Адъяа, МөнхЭрдэнэ

Амьтныг нэрлэсэн үг Хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ, хурга ишиг,тугал, ботго, унага Үнэг, чоно, баавгай, туулай, мазаалай Шаазгай, элээ, тоодог, тогоруу, бүргэд Өт, хорхой, шумуул, ялаа, дэлэнч

Төл малын нэрийг бич

Жинхэнэ нэрийн доогуур зур Амьтад өнгө ялгадаг гэнэ. Морь, нохой, гахай, зээр, хэрэм, суусар өнгө ялгадаг бөгөөд зарим амьтад зөвхөн ногоон, улаан хоёр өнгийг л ялгаж чадна. Булга нь хүрэн өнгийг, анааш шар ногоон, улбар шар өнгийг тус тус ялгадаг. Амьтанд мөн өөр өөрийн дуртай өнгө байдгийг эрдэмтэд нотолжээ. Тухайлбал зөгий ягаан, тахианы дэгдээхий улбар шар, үнээ бараан өнгөнд дуртай гэнэ.

Амьтдын нэрийг бич

Ургамлыг заасан утгатай үгс Хар мод, хус, улиас, хуш, нарс Сарнай, хонгорзул, алтанзул, цээнэ, вансэмбэрүү, хонин нүд Үхрийн нүд, мойл, нэрс, аньс чацаргана, хад, гүзээлзгэнэ Согоовор, ерхөг, хазаар өвс, ганга хялгана

Хүний бүтээсэн зүйл

Бодит юмыг заасан нэр Ном судар, мод чулуу, дээл хувцас, байшин барилга, гол горхи, машин техник, эд зүйл, хичээлийн хэрэглэл сав суулга, гоёл чимэглэл

Байгалийн үзэгдэл Салхи, шуурга, хуй салхи, угалз Цахилгаан, аянга, тэнгэрийн дуу Газар хөдлөлт, үер, далайн шуурга

Газрын тухай утгатай үгс Боржин, гантиг, гөлтгөнө жонш, билүү, занар, мана элс, шороо, шавар, манх, уул тал, хөндий, нуруу, хоолой толгой, аараг,

Зургаар өгүүлбэр зохиож бич

/ home/ariunaa/Desktop/зурагнууд/imagesCANJ3D2F.j pg

Ерийн нэр Нэг төрлийн олон юмыг нийтэд нь нэрлэсэн жинхэнэ нэрсийг ерийн нэр гэнэ. Өөрөөр хэлбэл оноосон нэрээс бусдыг нийтэд нь ерийн нэрд хамруулна. Жишээ нь: үхэр, сарлаг, ном, сонин хойлог, гэрэл, үнэг, байшин

Оноосон нэр Нэг төрлийн олон юмны дотроос аль нэгийг нь онцлон ялгахын тусгайлан тулд оногдуулж жинхэнэ өгсөн нэрийг оноосон нэр гэнэ. Жишээ нь: Монгол, Богд, Туул Хөвсгөл, Хужирт... гэх мэт

Жинхэнэ нэрийн тийн ялгал Учир зүйн талаас бодит ертөнцийн юмс үзэгдэл, шинж чанар, үйл хөдлөлийн хоорондох харьцааг хэлний талаас холбоо үг, өгүүлбэрийн бүтцэд орсон жинхэнэ нэрийг бусад үг /гишүүн/-тэй холбох харьцаа заах хэл зүйн айг тийн ялгал гэнэ. Монгол хэлний тийн ялгалыг нэрлэх харьяалах, өгөх орших, заах, гарах, үйлдэх хамтрах, чиглэх гэж 8 ангилна.

Жинхэнэ нэрийн тийн ялгал №

Нэр

Асуулт

Нөхцөл

Жишээ

1

Нэрлэх

хэн? юу?

2

Харьяалах

хэний, юуны

н,ы,ын,ийн,

ахын, гэрийн

3

Өгөх орших

хэнд, юунд

д, т

ахад, гэрт

4

Заах

хэнийг, юуг

ыг, ийг, г

ахыг, гэрийг

5

Гарах

хэнээс, юунаас

аас ээс оос өөс

ахаас, гэрээс

6

Үйлдэх

хэнээр,юугаар

аар ээр оор өөр

ахаар, гэрээр

7

Хамтрах

хэнтэй,юутай

тай,тэй,той

ахтай, гэртэй

8

Чиглэх

Хэн рүү,юу руу

руу,рүү

ах руу, гэр рүү

ах, гэр

Жинхэнэ нэрийн тоо Монгол хэлнийжинхэнэ нэр нь ганц ба олон тоог заадаг бөгөөд ганц тоог илрүүлэх ил бүтээвэр байхгүй ба харин ерөнхий олныг заах утгатай чууд, чуул, с, д, нууд, ууд, уул нар гэх мэт залгавар бүтээврүүд буюу нөхцөлүүд байна. Жишээ нь: баячууд, залуус, ах нар, моднууд

Дараах үгсээс олон тоо заасан үгсийг түүж бич Одод, тэнгис, ардууд, ноход монгол дээдэс, малчид, үрс, эмч, нар, эхчүүд ус, жигүүртэн, хүүхэд, монголчууд эрхэс, чих, голууд, залуус, залуучууд дэвтэр, ажилчид, зээрд, хоньд багачууд, ноёд, тал, цэцэгс, жимс шувууд, сэтгүүлчид

Жинхэнэ нэрийн хамаатуулах Хүн ба юмны хэн, юунд хамаатай болох ба нэрлэсэн зүйлээ төрлийнх нь олон юм онцлон ялгаж үзэгдлээс зүйн айг үзүүлэх хэл хамаатуулах ёс гэнэ. Жишээ нь: Ээж минь үрийнхээ төлөө үргэлж залбирдагсан.

Ерөнхийлөн хамаатуулах ёс

Тухайн хүн юм үзэгдлийг үйлийн эзэнд нь бие ялгахгүйгээр хамаатуулах аа, ээ, оо, өө нөхцөлийг ерөнхийлөн хамаатуулах нөхцөл гэнэ. Ерөнхийлөн хамаатуулах нөхцөл нь үгийн эцэст байрлана. Жишээ нь: аавыгаа ахаасаа, дүүгээ, номоо, гэрээ

Зургаар өгүүлбэр зохио

Олон тоот болго

Багш, нэр, мод, баавгай, ах дарга, ширээ, дэвтэр, эмч сурагч, дуучин, үнэг, анги бүжигчин, сургууль, машин нохой, ноён, залуу, эмэгтэй шувуу, бөмбөг, сэтгүүл

Биед хамаатуулах Бие

1р биед

2р биед

3р биед

минь чин нь маан ь ь тань Жишээ ээж минь ах чинь дүү нь ах маань ээж тань ах нь

Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.