Орон нутгийн эдийн засгийн бүтэц Flipbook PDF


42 downloads 114 Views 1MB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

ОРОН НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЦИЙН ТАЛААР БИД ЮУ МЭДЭХ ВЭ?

Орон нутгийн эдийн засаг гэдэг нь аймаг нийслэл, сум дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэр дэх хүн ам, аж ахуй эрхлэлт, эдийн засгийн бүтэц, зах зээлийн харилцаа, орон нутгийн орлоготой холбоотой багц асуудлыг багтаана. Баялгийг бүтээж байгаа салбараар нь дараах байдлаар ангилна.

№ Үйл ажиллагааны Үйл ажиллагааны онцлог төрөл 1 Төрийн Төрийн үйл ажиллагаа эрхэлдэг, төрийн байгууллага үйлчилгээг орон нутгийн иргэдэд хүргэж байдаг, төсвөөс санхүүждэг байгууллага 2 Төрийн бус Сайн дурын үндсэн дээр байгуулагдсан, төрөөс байгууллага хараат бус, ашгийн төлөө бус байгууллага 3 Аж ахуйн нэгж Улсын бүртгэлд бүртгэгдсэн, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд. Ашиг олох зорилготой.

Орон нутгийн эдийн засгийн чадавхыг харуулах чухал үзүүлэлт болох баялгийг аж ахуйн нэгжүүд бий болгож байдаг.

Жишээ гаргаарай. Аж ахуй нэгж, түүний хэлбэр

Үйлдвэрлэл Худалдаа Үйлчилгээ Бусад

Ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Жишээ нь

Аж ахуй нэгжийн төрлүүд Үйлдвэрлэл: Хэрэглэгчдийн хэрэгцээ хангах чадвартай материаллаг биет зүйлс үйлдвэрлэн гаргана. Худалдаа: Төрөл бүрийн бараа худалдан авч хадгалах, тээвэрлэх, худалдах үйл явц. Гол анхаарах зүйл бол худалдах үнэ нь худалдан авсан үнээсээ өндөр байж чадах барааг худалдан авахад оршино. Үйлчилгээ: Хүмүүсийн хэрэгцээг хангах зорилготой бодит бус шинжтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд багтана.

Хүмүүс баялгийг хэрхэн бүтээдэг вэ? Орц

хувиргалт

Гарц

Хүний хэрэгцээ хангах зорилгоор үйлдвэрлэлийн нөөцийг ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргаж байгаа хүмүүсийн зорилго чиглэлтэй ухамсартай үйл ажиллагааг үйлдвэрлэл гэнэ. Үйлдвэрлэлд ашиглаж буй бүхий л нөөц нь орц юм. Харин нөөцүүдийг хувирган бүтээгдэхүүн үйлчилгээ болгож байгааг гарц гэнэ.

Үйлдвэрлэлд орц болгон ашиглаж байгаа нөөцийг үйлдвэрлэлийн нөөц гэнэ.Үүнд:

Газар газрын дээрх болон газрын хэвлий дэх бүх баялаг

Ур чарУр

Хөдөлмөр

2 1

чадвар

дээрх 3 хүчин зүйлийг нэг үйлдвэрийн газар нэгтгэн үр ашигтай удирдах хүний оюуны чадвар

хүний оюуны болон биеийн хүчний чадавх

3 4

Капит ал машин, тоног, төхөөрөмж, барилга, зам гүүр, түүхий эд материал, мөнгө

Тохиолдлыг шинжлэн асуултад хариулна уу. Сурах бичгийн хуудас- 48 Батын ахын талхны цехийн үйл ажиллагаатай танилцаарай. 1. Талх үйлдвэрлэхэд үйлдвэрлэлийн ямар үе шат дамжиж гарч байна вэ? Үе шат бүрийн бүдүүвчээр тайлбарлаарай. 2. Үйлдвэрлэлийн ямар нөөц ашиглаж байна вэ? Хүснэгтийн дагуу талхны үйлдвэрлэлийн нөөцийг бичээрэй.

Гэрийн даалгавар Сурах бичгийн хуудас-49 гэртээ хийгээрэй.

ОРОН НУТГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Зах зээл гэж юу вэ? Зах зээл нь мөнгөтэй, түүнийгээ зарцуулах сонирхолтой худалдан авагчид буюу хэрэглэгчид, тэдэнд бараагаа борлуулж ашиг олох сонирхолтой худалдагчид буюу үйлдвэрлэгчдийн хоорондын харилцан үйлчлэл юм.

Зах зээлийн үндсэн судлагдахуун

Эрэлт

Нийлүүлэлт

Үнэ

Зах зээлийн тэнцвэр

Худалдан авагчийн хүсэл сонирхлын үндсэн дээр тодорхой үнээр худалдан авах боломжтой бараа үйлчилгээний тоо хэмжээг эрэлт гэнэ. Дараах тохиолдлуудаас алинд нь эрэлт үүсч байна вэ? Яагаад?

Сурагч Туяа ном худалдан авах боломжтой ч хэрэгцээгүй байв.

Болд 30.000 төгрөгтэй, бас ном зайлшгүй хэрэгтэй байсан

Сурагч Цогоо ном худалдан авах хүсэлгүй бас цуглуулсан мөнгө ч үгүй байжээ.

Бараа эрэлттэй байна гэдэг нь худалдан авагч түүнийг худалдан авах хүсэл байхаас гадна худалдан авах чадвартай байхыг хэлнэ.

Тухайн зах зээлд нийлүүлэх хүсэл эрмэлзэлтэй бөгөөд үйлдвэрлэх боломжтой бараа үйлчилгээний тоо хэмжээг нийлүүлэлт гэнэ. Жишээ нь:

А компани шинээр үйл ажиллагаа эхлэх гэж байна. Номын үнэ өсөж байгаа боловч махны үйлдвэрлэл эрхлэх нь илүү ашигтай байгаа тул ном, сурах бичиг үйлдвэрлэхийг сонирхохгүй байна

Б компани тавилгын үйлдвэрлэл эрхэлдэг. Санхүүгийн хувьд нэлээд боломжийн болсон тул хажуудаа жижиг хэвлэлийн цех байгуулж, ном, сурах бичиг үйлдвэрлэвэл хэр ашиг олж болохыг судалж байна.

“ММ” Хэвлэлийн компани ном үйлдвэрлэх зардлаа бууруулан илүү олон ном үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Иргэдээс бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахдаа төлж буй мөнгөн дүнг үнэ гэнэ. Зах зээл дэх эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрээр бараа үйлчилгээний зах зээлийн тэнцвэрт үнэ тогтоно.

Бичлэгийг анхааралтай үзээрэй.

Үнэ

Эрэлт

Нийлүүлэлт

750 800 850 900 950 1000 1050

450 400 350 300 250 200 150

150 200 250 300 350 400 450

Илүүдэл + Хомсдол -

“Боролдойн” зах зээлийн эрэлт,нийлүүлэлт, тэнцвэрт үнэ, илүүдэл, хомсдолыг тооцоолоорой.

Үнэ

Нийлүүлэлт

Эрэлт

200 300 400 500 600

100 200 300 400 500

500 400 300 200 100

Илүүдэл (+) Хомсдол (-)

Гэрийн даалгавар Сурах бичгийн хуудас-55 гэртээ хийгээрэй.

Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.