цахим-гэмт-хэрэг Flipbook PDF

Сурагчдад зориулав.

16 downloads 118 Views 6MB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам 2023 он


Цахим гэмт хэргээс ЯАГААД урьдчилан сэргийлэх шаардлагатай вэ? Зорилтот бүлэгт цахим орчны аюулын талаар сэрэмжлүүлж урьдчилан сэргийлэх арга замыг таниулна. Зорилго: Цахим орчинд сэргийлэх ёстой 5 төрлийн аюул ба түүнээс сэргийлэх арга зам Товч агуулга:


Оршил: Та бидний хамгийн их хэрэглэдэг цахим олон нийтийн сүлжээний сайт бол FACEBOOK. Facebook нь анх найзуудыг хооронд нь холбож, харилцаа холбоотой байлгах зорилготойгоор бүтээгдэж байсан. Гэвч өнөөдөр facebook болон бусад олон нийтийн сүлжээний сайтууд нь таны амьдралын хором мөч бүрээс цаг цагаар нь хомсолж, зан төлөв хандлагад сөргөөр нөлөөлөн тэр ч бүү хэл гэмт хэргийн хохирогч ч болгож чадах тийм эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгосон байна.


Иргэдийн дунд интернет хэрэглээ хурдацтай өсөн нэмэгдэхийн зэрэгцээ олон нийтийн цахим сүлжээнд тодорхой хяналтгүй мэдээлэл нийтлэх боломж бүрдсэн. Тэр дундаа фэйсбүүк цахим хуудсанд садар самууныг сурталчлах, бусдыг гүтгэх, нэр хүндэд халдах, залилах, зүй зохисгүй мэдээ мэдээлэл олон нийтэд тараах явдал идэвхжих хандлагатай байна.


Монголын харилцаа холбооны зохицуулах хорооноос 2018 онд хийгдсэн судалгаагаар Монгол Улсад интернет хэрэглэгчдийн тоо сүүлийн 4 жилийн хугацаанд 40,0 хувиар өсч, давхардсан тоогоор 2,1 сая хэрэглэгчтэй болсон байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт заагдсан Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон интернет орчинд үйлдэгдэж буй бусад төрлийн гэмт хэрэг 2017 онд 299, энэ оны эхний хагас жилийн байдлаар 279 бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 2 дахин өссөн үзүүлэлттэй байна.


Олон нийтийн сүлжээнд олон давуу талууд байгаа ч нөгөө талдаа ихээхэн аюул заналыг дагуулж байдаг, тухайлбал гэмт этгээдүүд хувь хүний талаархи мэдээллийг цуглуулах, хувь хүний орон зайд халдах, хувийн нууцыг олон нийтэд дэлгэх, хуурамч мэдээ, мэдээллээр хэн нэгний нэр төрд халдах зэрэг хууль бус үйлдлийг хийж байна.


Өнөөдөр бүгдээрээ цахим орчинд нуугдсан аюулуудын талаар мөн тэдгээр аюулаас хэрхэн урьдчилан сэргийлж зохистой хэрэглэх вэ гэдгийг мэдэж авах болно.


1.Phishing Phishing - гэдэг нь албан ёсны веб сайт, имэйл, чат мэт харагдаж танд ямар нэгэн өгөөш бүхий мэдээлэл илгээн таны нэвтрэх нэр нууц үг, бусад хэрэгцээт үнэ цэнэтэй мэдээллийг тань хулгайлах оролдлого юм. Сүүлийн үед facebook-т Индиан нэрээ мэдээрэй, Таны эсрэг хүйсний төрх ямар харагддаг вэ? гэх мэтчилэн хүмүүсийн сонирхлыг татсан гарчигтай холбоосууд маш их share-лэгдэж байна. Эдгээр холбоосууд нь дахин facebook-т нэвтэрч орохыг шаарддаг ба хэрэв та ийм холбоосонд нууц үгээ бичсэн бол нууц үг тань алдагдлаа л гэсэн үг. Хэрхэн сэргийлэх вэ?: • Цахим шуудан, бусад эх сурвалжаас ирсэн болон олон нийтийн сүлжээн дээрх сэжигтэй холбоосыг дарахгүй байх. • Нэвтрэх нэр, нууц үг шаардсан болон Log in with Facebook, Log in with Google Acc гэсэн холбоостой сайтуудыг болгоомжтой ашиглах


2. Залилан Цахим орчинд хамгийн түгээмэл гарч буй гэмт хэргийн нэг төрөл бол залилан юм. Цахим олон нийтийн сүлжээгээр дамжуулан таниас дотны найз чинь мөнгө шилжүүлж өгөхийг гуйж магадгүй. Гэвч үүний цаана бусдын фэйсбүүк хаягт нэвтрэх нэр, нууц үгийг Phishing холбоосоор хулгайлан авч хууль бусаар нэвтрэн “мөнгө зээлдүүлээч” гэж бүртгэлтэй найз, нөхдөөс нь банкны данс ашиглан залилан хийдэг. Хэрхэн сэргийлэх вэ? • Цахим орчинд мөнгө асуусан найзтайгаа заавал видео болон voice дуудлагаар холбогдож асуух • Биечлэн уулзах


3. Хүнтэй танилцах Интернетээр огт харьцаж байгаагүй хүнтэйгээ танилцаж үзээгүй хүн энд байхгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Гэвч интернетээр хүнтэй танилцаад хүчирхийлэлд өртсөн, хувийн мэдээллээ алдан сүрдүүлэгдсэн олон хохирогч байдаг. Хэрхэн сэргийлэх вэ? • Танихгүй хүнтэй хувийн мэдээлэл болох зураг, бичлэг гэх мэт зүйлсийг хэзээ ч бүү солилцоорой. • Хэрвээ чамайг сүрдүүлэх тохиолдол гарвал хамгийн түрүүнд Цагдаа, эцэг эх, багшдаа мэдэгдэх хэрэгтэй.


4. Худал хуурмаг мэдээллүүд Та нар энэ постуудаас аль нь үнэн, аль нь худал болохыг хэлж чадах уу? Эдгээр постууд бүгд ямар ч нотолгоогүй, батлах эх сурвалжгүй, хэн нэгний толгойноос урган гарсан хий төсөөллүүд. Харамсалтай нь ийм постуудад хүмүүс хамгийн их итгэж цааш түгээдэг явдал юм. Facebook-ийн бас нэг сул тал нь хэн ч юу гэж ч худлаа ярьж болно. Эдгээр хуурамч мэдээллүүд нь цаашлаад бусдын нэр хүндэд санаатай халдах, өөрсдийн page-ийн хандалтыг нэмэгдүүлэх гэх зэрэг хувийн ашиг сонирхлоор цацагддаг. Хэрхэн сэргийлэх вэ? Иймд хуурамч, баталгаагүй мэдээлэлд итгэхээсээ өмнө эх сурвалжыг нь заавал нягтлах хэрэгтэй!


5. Хуурамч хаягууд Дээрх бүх эрсдэл бий болоход хуурамч хаягууд нөлөөлдөг. Facebook-ийн нэг том сул тал нь хүссэн нэгэн нь хэдэн ч хаяг нээх боломжтойд байдаг. Тийм ч болохоор нийт facebook хэрэглэгчдийн 40% нь хуурамч хаягууд байдаг гэсэн судалгаа бий. Эдгээр хуурамч хаягууд нь дээр дурдсанчлан таныг залилах, танилцаж хувийн мэдээллийг тань авах, таныг доромжлох, сүрдүүлэх, олон нийтийг турхирсан хуурамч мэдээлэл түгээх зэргээр цахим орчныг гэмт хэргийн талбар болгодог байна. Хэрхэн сэргийлэх вэ?: • Танихгүй болон өөрийн хувийн мэдээллээ оруулаагүй, зураггүй, баталгаагүй хаягийг хэзээ ч битгий найзаар ав • Тийм хаягууд найзууд дунд чинь байвал UNFRIEND хийгээрэй!


Цахим гэмт хэргээс хайртай бүхнээ хамгаалая!


Анхаарал хандуулсанд баярлалаа!!


Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.