Зөв бичгийн дүрэмтэй холбоотой ДААЛГАВАР з Flipbook PDF

Зөв бичгийн дүрэмтэй холбоотой ДААЛГАВАР з

23 downloads 118 Views 10MB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

1 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х


2 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х Гээгдэх эгшгийн дүрэм Үгэнд залгавар залгахад балархай эгшгийн дүрмийн ёсоор шаардагдахгүй болж хасагдах эгшгийг гээгдэх эгшиг гэнэ. Ийнхүү эгшиг гээгдэх гурван тохиолдол байна. Үүнд: 1. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад уг үгийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: олон-олноос, аваравраад, суртал-суртлаар гэх мэт. Дасгал 1. Гээгдэх эгшгийн дүрмээр бичигдсэн 15 үгийг олж будаарай. 2. И-гээс бусад богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад төгсгөлийн балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: чарга-чаргыг, хана-ханаар, сана-сануул, эмнэ-эмнүүл, өмнө-өмнөөс гэх мэт.


3 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х Дасгал 2. Гээгдэх эгшгийн дүрмээр бичигдсэн 15 үгийг олж будаарай. 3. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахдаа өмнө нь эгшиг жийрэглэвэл мөн үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: боловсор-л –боловсрол, сурагчид-д –сурагчдад, үсэр-х –үсрэх гэх мэт. Дасгал 3. Гээгдэх эгшгийн дүрмээр бичигдсэн 15 үгийг олж будаарай.


4 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х Гажилт: 1. Оноосон нэрийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: МатадМатадаас, Орхон-Орхоны, Пунцаг-Пунцагийг гэх мэт. 2. Галав, төлөв гэх мэт зарим үгийн балархай эгшгийг гээхэд үгийн үндэс ихээхэн өөрчлөгдөхөөр болбол балархай эгшгийг гээхгүй. 3. Уламжлалын зарчим баримталж бичсэн үгийн “и” эгшгийг гээхгүй. Жишээлбэл: тэнхимийн, эрихээр гэх мэт. Дасгал 4. Гээгдэхгүй эгшгийн дүрмээр бичигдсэн 15 үгийг олж будаарай Г үсгээр хоёр авиаг тэмдэглэх нь 1.Хүүхэн хэл идэвхтэй оролцож “га, го, гу, гы” гэж хэлэгдэх г үсгийг “хоолойн –г” гэнэ. Хоолойн г-ийн ард а, о, у, ы дөрвөн эгшгийн аль нэгийг бичнэ. Жишээлбэл: арга, аргын, бага, ботго, гудамж гэх мэт.


5 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х 2.Хэлний угаар хэлэгдэх г үсгийг “хэлний –г” гэнэ. Хэлний г ардаа эгшиггүй юм уу эсвэл а, о, у, ы дөрвөөс өөр эгшигтэй байна. 3. Жишээлбэл: аймаг, нутаг, хөрөнгө, цэнгэл, цэцэг, гүйцэтгэх гэх мэт. Дасгал 5 Хэлний –г, хоолойн-г –тэй бичигдсэн үгсийг олж будаарай. Н үсгээр хоёр авиаг тэмдэглэх нь 1.Хэлний үзүүр хатуу тагнайд хүрч хэлэгдэх н авиаг хэлний үзүүрийн н гэнэ. Хэлний үзүүрийн н хойноо эгшиг юм уу ь-тэй байна. Жишээлбэл: чанар, үнэг, чоно, явна, нум, нөмөр, оньс, тань гэх мэт. 2.Хэлний үзүүр хатуу тагнайд хүрэхгүй хэлэгдэх н үсгийг хэлний угийн н гэнэ. Хэлний угийн н ардаа эгшиггүй байна. Жишээлбэл: ганган, онгоц, сан, байшин, Лувсан, Сүрэн гэх мэт.


6 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х Дасгал 6. Хэлний үзүүрийн н, хэлний угийн н –тэй бичигдсэн үгсийг олж будаарай Б, в үсгийг ялгаж бичих дүрэм 1.Б үсгийг ихэвчлэн үгийн эхэнд бичнэ. Үгийн дунд л, м, н, в үсгийн дараа бичнэ. Жишээлбэл: бодлого, толбо, самбар, хэн бэ? Явбал гэх мэт. 2.В үсгийг ихэвчлэн үгийн дунд, адагт бичнэ. Үгийн эхэнд хааяа цөөн үгэнд бичнэ. Жишээлбэл: ваадан, вандан, ваар, хавав, харав, хөвөвч гэх мэт.


7 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х Дасгал 7. Б, В- ийн дүрмээр бичигдсэн үгсийг олж будаарай Үйл үг бүтээх “Л” дагаврын дүрэм Үйл үгийн үндэс үүсгэх л дагаврын шаардагдах балархай эгшгийг хаана нь бичих вэ гэвэл: 1. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд –л дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг ард нь бичнэ. Жишээлбэл: тагла, тавла, бөглө, нэрлэ, амла, сумла гэх мэт. 2. Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд –л дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг өмнө нь бичнэ. Жишээлбэл: дансал, хагасал, борцол, бутал гэх мэт. Гажилт: Хэрэв –л дагаврыг залгахад заримдаг гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэхээр байвал –л дагаврын шаардагдах эгшгийг ард нь бичнэ. Жишээлбэл: үндэсүндэслэ, хавтас-хавтасла, холтос-холтосло гэх мэт. \


8 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х 1. Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд –л дагавар залгахдаа зөөлний тэмдгийг и болгоод –л дагаврыг шууд залгана. Жишээлбэл: цохь-цохил, барь-барил, хань-ханил гэх мэт. 2. Эгшгээр төгссөн үгэнд –л дагаврыг эгшиггүй залгаж бичнэ. Жишээлбэл: тоо-тоол, цай-цайл, хөө-хөөл гэх мэт. Нэр үгийн –л дагавар энэ дүрэмд хамаарагдахгүй. Жишээлбэл: авар-аврал, -авралаар, явдал, хурал, цугларал гэх мэт. Дасгал 8 “Үйл үг бүтээх –л” - ийн дүрмээр бичигдсэн үгсийг олж будаарай.


9 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х Дасгал 9. Цэцэн үгийг уншиж “л” дагавар бүхий үйл үгийг түүж бүтээврээр задлан тайлбарлаарай. 1. Ямаа ямбалж усгүй хоцрох 2. Эрхэлбэл эрээн гэдсэнд чинь зовлон Нарийлбал нарийн гэдсэнд чинь зовлон 3. Эхэлбэл дуусах хэрэгтэй Эрвэл олох хэрэгтэй 4. Эвлэвэл бүтнэ Ховловол гутна 5.Хувиа борлуулж Довоо шарлуулах 6. Сайн хүн нэрээ хайрлана Тогос шувуу өдөө хайрлана 7. Өртэй хүн өөдөлдөггүй Өттэй мал таргалдаггүй Нэр бүтээх -лага, -лга дагаврыг ялгах нь Гийгүүлэгчээр төгссөн үгийн хойно –лага, -лого дагаврыг бичнэ. Жишээлбэл: бод-бодлого, зар-зарлага гэх мэт. Эгшиг ба зөөлний тэмдгээр төгссөн үгийн хойно –лга, - лго дагавар бичнэ. Жишээлбэл: буу-буулга, зорь-зорилго гэх мэт.


ыг=олчихыг


Үйлийн нөхцөл” гэсэн бүтэцтэй үед балархай эгшгийг гээдэггүйн учир • Бэлдчихээд • Холдчихоорой • Татчихаад –зэрэг үгсийн балархай эгшиг “И”-нь Заримдаг гийгүүлэгчийн дараа (“д”)заримдаг гийгүүлэгч (“ч”) эгшигтэй гэсэн дүрмээр “Х”-г эгшигжүүлж байгаа тул гээхгүй. 9-төгссөн үгэнд “чих” дагаврыг гээхгүй. Дасгал 11. Алдаатай үгийг олоод засаж бичээрэй. 1. Ам бардам очиж, хэдэн малыг нь тушаачихаад, жолоочийн сургуульд явъя гэж бодох болов. 2.Дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргхийг л хүний эрх чөлөө гээд ойлгочихож дээ. 3. Найз нөхдийнхөө зовлон тоочхыг сонс. 4.Цэвэгийн хуурай согтож дуулхыг сонсох сон гэхдээ би ховоотой ус дундаа тавьчихаад айраг ууж байгаа улс шиг хоёр талаас нь ээлжлэн залгина. 5. Шавьдаа олбогоо шилжүүлчихээд явъя. 6.Ааваа би морио тохчихоод, гэртээ орно.


ч гэж бичнэ В.эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч эгшигтэй бичнэ Г. Заримдаг гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч орвол аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичнэ. 4. Зөв бичих дүрмийн хувьд зөв харгалзуул. 1. Зөөлний тэмдэгээр төгссөн үгэнд а. Холдсон эгшигт гийгүүлэгчийг залгахад и болно. Б.Харж 2. р үсгээр төгссөн нэг үетэй үгэнд ж бичнэ В . Давст 3. с,х гийгүүлэгчийн дараа ”т,ч” гийгүүлэгчийг эгшиггүй бичнэ. Г. хоригдол 4. Эгшиг гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгчийг эгшиггүй бичнэ. 5. Кирилл бичгийн цагаан толгой туслах хэдэн эгшигт үсэг байдаг вэ? /1оноо/ А. 7 Б. 4 В. 13 Г.6 . Зөв бичих дүрмийн буруу ойлголтыг олоорой.


я 7. Зөв бичих дүрмийн хувьд зөв харгалзуул 1.Гээгдэх эгшгийн дүрэмтэй үг А. Тээвэрлэнэ 2.ЗГ –ийн дараа –Л дагавартай үг Б.батална 3.ЭГ-ийн дараа –Л дагавартай үг В. тууврыг 4.Гээгдэхгүй эгшгийн дүрэмтэй үг Г. Сонорыг 5.Кирилл бичгийн цагаан толгой хэдэн эгшиг үсэг байдаг вэ? А. 20 Б.7 В. 13 8. Зөв бичих дүрмийн буруу ойлголтыг олоорой. А. Ж, ч ш –ээс бусад гийгүүлэгчийн дараах балархай и эгшиг гээгдэхгүй. Б. Эгшгээр төгссөн үгэнд “я, е, ё” үсгийг шууд залгана. В. Эгшгээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад эгшиг жийрэглэнэ. Г. Эгшиг гийгүүлэгчээр төгссөн үгэнд ЗГ-ээр эхэлсэн нөхцөл залгахад эгшиг жийрэглэхгүй. 9. Аль хэсэгт үеэр зөв тасалсан байна вэ? А. Нааш-ил-саар Б. Сон-дгой-дуу В. Шинэ-ч-лэгд-х Г. ту-лал-даа-ны 10. Өргөлтөд эгшгийг ямар эгшгээр тэмдэглэдэг вэ? А. Урт Б. Хос В.богино Г. 1-р үеийн бүх эгшиг 11. Дараах үгст “-я,-е,-ё” залган бич Хорь, батал, хүс


14 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х Дараах эхүүдийг уншаад алдаатай таван үгийг олж, залруулан бичээрэй. Түүвэр өгүүлбэр-1 Гурвалсан үйлчилгээг сурталчлах гавьяат тамирчны тухай сурвалжлага бичүүлбэл аяллаар явуулахыг амлажээ.Тоглож наадахаа болиод,наадхаа хураачихыг сануулчхаарай.”Санаачилга” клубийн оюутан “Байгалийн тогтцыг судалсан нь”сэдвээр курсын ажил бичиж дуусжээ.Төвөд хэлний түвшин тогтоох шалгалтаа өгчихөөд,сэтгэл төвшин харьжээ.Минутыг секундийн хуваариар тэмдэглүүлвэл мэдлэг батажна.Танд амжилт хүсэж байна.. Ташаарсан нь Залруулсан нь сурвалжлага Түүвэр өгүүлбэр-2 Тэр бугуйлынхаа сурыг эвхчхээд хаалганаас холдов.Албан бичгийн бүртгэл цэс,номын түүвэрэлж бичсэн гарчиг зэргийг товьёг гэнэ.Яйжгар жайжгар хавхгыг нь хаачихья.Чамд энэ ахадна,хоол чинь ихэднэ.Хаалгаа тэвхэдчихээд,хоолоо савхаджээ.Үерхэл бэхэжнэ,найрамдал батажна.Хоолыг олдсны хэрээр идэж болохгүй.Бүтээл туурвилаараа алдаршина.Атаархлаас нөхөрлөл эвдэрдгийг санаарай.Үсээ сайхан янзалчхаар сэтгэл өег байдаг. Ташаарсан нь Залруулсан нь


15 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х Түүвэр өгүүлбэр-3 Малчид малаа зүслэн танина.Зүслэхийн зэрэгцээ зөв таниснаа батлахын тулд малаа эмнэдэг. Хөрсийг эвдрэлээс хамгаалж,далан босгоно,ойн зурвас тарина.Самбарыг мод,хулдаас,занараар хийдэг. Багшийн бичсэнийг самбраас хуулан бичихэд сурагчдад таатай байдаг.Бусдадаа бодсоноо хэлэхийг санал гэнэ.Зөв бичих чадварыг эзэмшихэд дүрмээ түргэнээр санаж,тухайн үгэнд аль нь холбогдож байгааг мэдэхийн чухалыг туршлагаар батлажээ. Ташаарсан нь Залруулсан нь № 4 Гэдсийг нь хагаллаа Гэзгийг нь таслалаа гэдэг доог хэлц Эрт цагт нэгэн эрэлчин өөр хошууны үл таних айлд үдэш иржээ. Гэрийн эзэн морийг нь аргамжхаар одож, гэргий нь хоноцдоо дал дөрвөн өндөр, бор богтос тэргүүт бүхэл мах чанаж өгчээ. Тарган маханд тааруу, ёс жаягт бүр ч маруу хоноц маань хальсийг нь хуулж тависан нэгэн богтос аваад залаанаас нь огтолтол тэр айлын ихэр хоёр жаал: - Тэр ахыг хараач! Тэргүүнийг нь огтоллоо гэж дооголжээ. Ташаарсан нь Залруулсан нь


16 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х Түүвэр өгүүлбэр-5 Амьдралын түвшингээ дээшлүүлж,төрөө төвшитгөхөд танаас шалтгаалах зүйл олонтоо.Сумьяабазар аварга,гарди,хангарди цолтнуудын барилдаанд үзүүрлэлээ.Хуваариа өөрөө сонгоод,хувиараа хичээллэбэл хэчнээн сайн гэж бодсон сон.Ёс уламжлалаа дээдлэхийг бусдадаа уламжиллаа. Долдугаар группийнхэн Америкийн “Бодит оношлогоо”клубийнхэнтэй уулзана.Ямар нөхцлөөр хувилгаснаа шалгачихаад,засуулчихыг сануулчхаарай.Зургаадугаар сард амарна. Ташаарсан нь Залруулсан нь Түүвэр өгүүлбэр-6 Хөөрүүлсэн сүүнээс сайхан үнэр ханхална.Аавтай нь хуучилна.Ээжид нь ч магтуулна.Сар жил ээлжлэн солигдоно.Бууриа сэлгэсэн хонид үе үе майлна.Буйр нуураа санагалзана.Хамрынхаа хөлсийг алгаараа шувтарчхаад,ховоодно.Хуулиа баримтлана.Урагдсаныг нь сольчихно. Төлөөлөгчдөө явуулхаар болсоныг урьдчилан мэдэгдэнэ.Авьяас зүтгэлээр нь бахархана.Анд нөхдийн ариун холбоо батажна.Анги танхимаа тохижуулбал хичээллэх таатай орчин бүрдэнэ. Хэсэг амарзана. Ташаарсан нь Залруулсан нь


17 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х Түүвэр өгүүлбэр-7 Алтайн сонгины хальс улаан бор өнгөтэй. Далайн ус их шорвог давстай тул хүн уудаггүй. Аварга том модыг хүртэл үерийн их ус булаг татан унагадаг. Халуун орны нэгэн зүйл модыг зандан гэнэ. Хүний ухамсартай бүтээлч үйлийг хөдөлмөр гэнэ. Хүүхдүүд та нар өөрийн авъяас чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Ойд ойртоход алсаас анхилуун үнэр ханхална. Нүдээ эрүүл байлгахыг хүсбэл харааг хамгаалах аргуудыг сайтар мэдэх хэрэгтэй. Ой модоо хайрлан хамгаалж суръя. Гараа тогтмол угааж хэвшихгүй бол бохирдох нь амархан байдаг. Бүжгийн дугуйлангын сурагчид бүжгэлэх дуртай. Алдаатай үг Залруулсан нь № 8 Төрийн далбаа соёмбо тэмдэгтэй бөгөөд гал шиг өөдлөж, нар сар шиг өдөр шөнөгүй мандан гийхийн санаа агуулсан гэдэг. Голын хоёр загас эр эмгүй энх жаргалын далайд умбаад өнийн хугцаанд өдөржин жаргахдаа загас мэт нүд цавчалгүй сонор сэрэмжтэй байхыг сургажээ. Олон хоногоор хурц нар шараж, хур чийг дутагдхад ган гачиг болно Алдаатай үг Залруулсан нь


18 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х №9 ... Шавьдаа мамба дацангын хамбын олбогоо шилжүүлчихээд Ерлөгийн ууландаа гарч хөдөөлье байз. Дөчин жил хэнд ч ам нээгээгүй хадгалсан “Алтан жүн жор”- ынхоо нууцыг шавьдаа тайлсан маань онолоо. Баргийн маарамба дийлхээргүй энэхүү ганц тангийнхаа жорыг улаан буйландаа зуусаар ертөнцөөс хальвал нүгэл шүү дээ. Одоо энэ хүүгийн мөч богинодно уу гэхээс бурхнаас хайралсан ухаанаар бол маниас ч илүү. Алдаатай үг Залруулсан нь №10 ... Хар багадаа хурга хариулж яваад, ээжийн даллахыг харах мөн ч сайхан сан. Хурганаас ирэхэд сэнжтэй төмөр аяганд будаатай унд хийж, тависныг хүртэхэд ёстой гоё. Ээж уулга алдахдаа “Цөг”, өөрийгөө чамалсан үедээ “ Буруу хойшоо” гэж хэлдэг. Анх сургуульд орсон намар “Гадаа дуу нь гарах шиг санагдаад хардаг байж билээ. Тэгэхэд шонгын хэцэн дээр бялзуухай жиргэж байдаг” гэж ээж минь хэлдэг сэн. Гэрийн хамаг ажилыг хийдэг болхоор сумын наадамд явах завдал ээжид олддоггүй байв... Алдаатай үг Залруулсан нь


19 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х №11 ... Энэ Дөшийн ус эгэл биш шүү. Жаахан уухлаар дуулмаар санагдаад байдаг юм. Орчлонгын ус уух заяа гэдэг энэ дээ. Ховоогоор биш, алтан аягаар л уумаар рашаан. Даанч чи бид хоёрт алтан аяга байхгүй гэснээ, –Хоёулаа худгийн амитай хүйтэн ус ууж жаахан дуулая л даа гэж надаас гуйна. Цэвэгийн хуурай согтож дуулхыг сонсох сон гэхдээ би ховоотой ус дундаа тавьчихаад айраг ууж байгаа улс шиг хоёр талаас нь ээлжлэн залгилна. Алдаатай үг Залруулсан нь №12 Эрт цагт нэгэн эрэлчин өөр хошууны үл таних айлд үдэш иржээ. Гэрийн эзэн морийг нь аргамжхаар одож, гэргий нь хоноцдоо дал дөрвөн өндөр, бор богтос тэргүүт бүхэл мах чанаж өгчээ. Тарган маханд тааруу, ёс жаягт бүр ч маруу хоноц маань хальсийг нь хуулж тависан нэгэн богтос аваад залаанаас нь огтолтол тэр айлын ихэр хоёр жаал: - Тэр ахыг хараач! Тэргүүнийг нь огтоллоо гэж дооголжээ. Алдаатай үг Залруулсан нь


20 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х №13 Намарын сартай үдэш тув тунгалаг. Голио бол царцааны төрөлийн шавж юм. Төв болон Өмнөд Америкт орших нэг зүйл амьтаныг шоргоолж гэнэ. Ердийн ачаа хөсөгөөр ачаа, бараа тээвэрлэхийг жин тээх гэдэг. Ачааны нийлбэр дүнг 300 килограммаас үл хэтэрүүлнэ. № 14 Улаан чоно Зүүн өмнөд, өмнөд, баруун өмнөд Азид улаан чоно үржин, тархаж дэлгэржээ. Сүрэг тийм чонын барааг хараад баавгай, барс цөм айж сүүл хавчич зугтаадаг байна. Чоно нохой хазж даашгүй зузаан арист заан л ганцхан тэдгээрийн довтолгоонд тэсч чадна. Алдаатай үг Залруулсан нь Алдаатай үг Залруулсан нь


21 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х Монгол хэлэнд хэрэглэх цэг цэглэлийн дүрэм Цэг (.) 1.Хүүрнэсэн өгүүлбэрийн эцэст цэг тавина. Жишээлбэл: Нар гарав. Монгол хүн сансарт нисэв гэх мэт. 2.Ерийн байдлаар захирсан өгүүлбэрийн эцэст мөн цэг тавина. Жишээлбэл: Хүү минь, хичээлээ давт. Дараа нь, хоолоо ид. 3. Тооны тэмдгийн ард цэг тавьж дугаар гэсэн утгыг илэрхийлнэ. Жишээлбэл: 1. Хичээл (нэгдүгээр хичээл), 10. Бүлэг (аравдугаар бүлэг), 5. Дасгал (тавдугаар дасгал) гэх мэт. 4. Цэгийг үг хураасныг заахад хэрэглэнэ. Жишээлбэл: Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Г.Бумцэнд гэх мэт. Тэмдэглэх нь: Номын нэр, бүлэг гарчиг, албан газрын хаяг зэргийг том үсгээр эхэлж бичих боловч эцэст нь цэг тавихгүй. Асуултын тэмдэг (?) 1.Асуусан өгүүлбэрийн эцэст асуултын тэмдэг тавина. Хэрэв асуусан утгатай хэд хэдэн үг, өгүүлбэр дараалан орвол тэрхүү үг өгүүлбэр тус бүрд асуултын тэмдэг тавьж болох ба эсвэл өгүүлбэрийн хооронд таслал тавьж өгүүлбэрийн эцэст асуултын тэмдэг тавьж болно. Жишээлбэл: Энэ номыг та уншсан уу? Үгүй юү? Уншсан бол танд ямар санагдав? Энэ номыг та уншсан уу, үгүй юү, уншсан бол танд ямар санагдав? гэх мэт. 2. Иш татсан зүйлд зарим нь эргэлзээтэй буюу бүрхэг санагдвал өгүүлбэр дотор асуултын тэмдгийг хаалтад тавьж болно. Жишээлбэл: Доржийн хэлсэн нь: “Бэлчээрийн өвсний сөлтэй эсэхийг мэдэхийн тулд хэдэн ширхэг өвсийг шатааж үзэх хэрэгтэй. Өвс шатаад хар өнгөтэй болбол сөлтэй байна. Хөх өнгөтэй өвс (?) бол сөлгүй байна” гэх мэт.


22 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х 3. Бусдын шууд асуусан үгийг өгүүлбэрийн дотор оруулан бичихэд мөн асуултын тэмдэг тавина. Жишээлбэл: Багш- сурагчдаас “Хичээлээ бэлтгэсэн үү?” гэж асуугаад сурагчдын бэлтгэсэн даалгаврыг шалгаж эхлэв гэх мэт. Анхаарлын тэмдэг (!) 1. Сэтгэл ихэд хөдлөн хэлсэн (анхааруулах) өгүүлбэрийн эцэст анхаарлын тэмдэг тавина. Жишээлбэл: МАХН мандтугай! Онгоц ирлээ ээ! гэх мэт. 2. Сэтгэл ихэд хөдөлж хэлсэн хандсан үг, аялга үгийн дараа анхаарлын тэмдэг тавина. Жишээлбэл: Нөхөд өө! Таван жилийн төлөвлөгөөг хугацаанаас нь өмнө биелүүлцгээе! Ээ гялай! Манай бригад түрүүлжээ! Цуваа цэг (...) 1. Өгүүлбэр төгсөөгүй буюу өгүүлбэрийн дунд хэлэлгүй орхисон үгийн оронд цуваа цэгийг тавина. Жишээлбэл: Нэг хүн: Аливаа жижиг юмыг урьд хар хумсны төдий гэж зүйрлэдэг байсан. Энэ зүйрлэл одоо ... гээд хэлэх гэтэл нөгөө хүн: Тэр зүйрлэл хуучирчээ гэж хэлэв гэх мэт. 2. Үг, өгүүлбэр төгссөн боловч зохиогч санаагаа бүрэн гаргаж чадаагүй дутуу орхисон гэж үзвэл цуваа цэгийг тавина. Жишээлбэл: Би чоныг хөөж явтал чоно жалга уруу оров... гэх мэт. 3. Мэгдэж түгдэрсэн буюу ээрч түдгэлзсэн газарт цуваа цэгийг тавина. Жишээлбэл: Юу ... юунд ... шатаах билээ. Миний бод ... бодвол эндхийн ар ... ард о ... олонд тар ... тарааж өг ... өгвөл зүй ... зүйтэй гэж хэлмэгц ... (Н.А.Островский “Болд хэрхэн хатаагдсан нь” зохиолоос) гэх мэт. 4. Иш татсан зүйлд энд тэндээс орхисон бол тэр орхисон газрыг цуваа цэг тавьж тэмдэглэнэ. Жишээлбэл: 1925 онд Монголын сэхээтэнд илгээсэн захидалдаа


23 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х М.Горький бичсэн нь: ... Идэвхтэй зарчим, ухааны шаргуу ажиллагааг илүү үзүүлсэн бөгөөд үргүй чөлөөг хүсэх биш, харин, жинхэнэ эрх чөлөөг хүссэн зүйлийг ... өргөнөөр харуулсан зохиолыг орчуулах нь чухал гэж сургамжилсан юм гэх мэт. 5. Шүлгийн мөрүүдийг орхисон буюу үргэлжилсэн зохиолын том бүлэг, их хэсгийг орхисныг үзүүлэх гэвэл цуваа цэгийн оронд мөрлөсөн цэгийг тавина. Давхар цэг (:) 1.Аливаа хүний хэлсэн үг, бодсон санаа зэргийг бичихдээ өмнө нь өгүүлэгч, бодогч эзний дараа давхар цэг тавиад уг хөндлөнгийн үгийг хашилтад бичнэ. Жишээлбэл: Багш: “Хичээлээ эхэлье” гэж сурагчдад хэлэв. Давхар цэгийн дараа хашилтын оронд урт зураасыг хэрэглэж болно. Ингэвэл гол төлөв догол мөрөөс эхэлж бичнэ. Жишээлбэл: Багш: - Хичээлээ эхэлье гэж сурагчдад хэлэв. 2.Аливаа тоочин хэлэх зүйлийн өмнө хамтатгасан буюу угтсан утгатай (жишээ нь, жишээлбэл, тухайлбал, үлгэрлэвэл, нэрлэвэл зэрэг) үг байвал давхар цэг тавина. Жишээлбэл: Шууд тусагдахуун авч чадах бүх үйл үгийг тусах үйл үг гэнэ. Жишээлбэл: Би бичиг уншив. Бид таны морийг авчрав гэх мэт. Шууд тусагдахуун авч үл чадах үйл үгийг эс тусах үйл үг гэнэ. Жишээлбэл: Бид мориор ирэв. Ард түмэн жаргав гэх мэт. Таслал (,) Таслал тавихгүй бол өгүүлбэрийн утга хувирах буюу бүрхэг болох газарт таслал заавал тавина. 1. Таслалыг хэрэглэх нь: 1. Зэрэгцсэн гишүүн хэд хэдэн үг, хоршоо үгээр бүтсэн бөгөөд таслал тавихгүй бол утга бүрхэгдмээр байвал хооронд нь таслал тавина.


24 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х Жишээлбэл: Талд олон хонь, цөөн адуу, хэдэн үхэр бэлчиж байна. Хойд авдрыг нээвэл: Хуйгаар торго, хунзаар цай, хулсан лимбэ, хуур ятга, бийр янтай, бичиг данс, шагай шатар, хашлага сум, эрийн зодог, эвийн цавуу, хурдан морины хусуур, хур сүүлийн боолт хүртэл цөм бүрэн, түүнийг мялаая гэх мэт. Хэрэв зэрэгцсэн зарим гишүүд нь нэг үгээр ба хэд хэдэн үгээр холилдон бүтсэн бол нэг үгээр бүтсэн зэрэгцсэн гишүүнийг таслалгүй бичиж болно. 2. Таслалыг урт өгүүлбэрийг хэсэглэн уншихын тул бичих ба бас нөхцөл үйл өгүүлэхүүн нь өмнөх хойдох аль үгэнд холбогдож байгааг харуулахын тул тавина. Жишээлбэл: Дарга ирж, байгаа хүмүүсийг хуралдуулав. Дарга –ирж байгаа хүмүүсийг хуралдуулав. Арслан –Туулын хөвөөнд очоод, усанд орж байгаа Дуламтай дайралдав. Арслан –Туулын хөвөөнд очоод усанд орж байгаа Дуламтай дайралдав гэх мэт. 3. Зарим дэд гишүүн нь дараагийн үгэнд шууд холбогдохгүй нэг юм уу хэдэн үгийг алгасаж өөр үгэнд холбогдох бол таслал тавина. Жишээлбэл: Өчигдөр, таны авчирсан номыг уншив. Өчигдөр таны авчирсан номыг уншив. Модчин –Хэнтийн салбар уулнаас мод огтлох, цахилгаан хөрөөгөөр банз зүсэх, сүүний заводод хэрэглэх торх хийх зэрэг ажлыг хийж байна. Үүнд огтлох, зүсэх, хийх зэрэг үг нь ажлыг гэдэг үгийн тодотгол бөгөөд таслалгүй бол огтлох нь цахилгааны тодотгол, зүсэх нь сүүний тодотгол шиг болно. 4. Нийлмэл өгүүлбэрийн өгүүлэхүүн нь үйлт нэр буюу нэр үгийн аймгийн үг байвал дараах үгийн тодотгол мэт болох учир таслал тавина.


25 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х Жишээлбэл: Нэгдлийн хонийг би өчигдөр хариулсан, аав өнөөдөр хариулаад сая ирсэн, ижий маргааш хариулна гэх мэт. 5. Өгүүлбэрийн төгс өгүүлэхүүний дараа дэд гишүүн орвол хооронд нь таслал тавина. Жишээлбэл: Би авлаа шүү, энэ номыг чинь гэх мэт. 6. Хандсан үг, оруулсан үг, аялга үгийг өгүүлбэрийн эхэнд бичвэл ард нь, дунд бичвэл хоёр талд нь, эцэст нь бичвэл өмнө нь таслал тавина. Жишээлбэл: Хөгшин ижий нь, бусдаас сонсоход, охиноо мөрөөдсөөр өвчтэй болох шахаж гэнэ. Охин нь, сээтгэнүүр гайхал, эхдээ нэг ч захидал бичээгүй хоёр жил боллоо. Би ногоотой хоолонд махнаас илүү дуртай, үнэнээ хэлэхэд гэх мэт. Таслалыг сайн бодож оновчтой тавихгүй бол өгүүлбэрийн утгыг тодорхой болгохгүй, харин ч, бүрхэг болгож таслал тавьсан тавиагүй хоёр адилхан болно. Жишээлбэл: Дондог ууланд гарч жимс түүж яваад хүйтэн бороонд нэвт норж чичирч байгаа хүүхдийг үзэв гэсэн энэ өгүүлбэрийн нөхцөл үйл үг бүрийн ард таслал тавивал дөрөв таван янзаар ойлгогдох болно. Хэрэв гарч гэдгийн ард таслал тавивал Дондог ууланд гарч яваад хүүхдийг үзсэн ба тэр хүүхэд жимс түүж яваад бороонд нороод чичирч байсан тухай өгүүлжээ. Энэ мэт нэг таслалыг түүж яваад гэдэг үгийн дараа тавихад өөр утгатай болно. Цэгтэй таслалыг (;) хэрэглэх нь 1. Таслалтай олон зэрэгцсэн гишүүнийг утгаар нь ангилахын тул цэгтэй таслал хэрэглэнэ. Жишээлбэл: Ертөнц гэхэд: газар дээрх уул ус, шороо чулуу; хүн амьтан, мод ургамал, ан гөрөөс цөм орно. 2. Өгүүлбэрийн зэрэгцсэн олон гишүүн нь тоо дугаартай боловч бүтэн өгүүлбэр биш байвал эцэст нь цэгтэй


26 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х таслал тавина. Жишээлбэл: Орон сууц хөлслөн авагчид нь: 1. Орон сууц ашигласны хөлсийг цаг тухайд нь төлөх, хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй бол орон сууцны хөлсийг сар тутам, дараа сарын 10-наас хожимдуулахгүй төлөх; 2. Орон сууцыг зохих зорилго гэрээний нөхцөлд зохицуулан ашиглах, эвдрэл гэмтэлгүй байлгах, орон сууц, нийтийн ашиглалтын газрын ариун цэврийг сахих; 3. Орон сууцанд зайлшгүй шаардагдах бага засварыг цаг тухайд нь хийх; 4. Хамтын аж байдлын социалист хэв журмыг сахиж орон нутгийн ардын депутатуудын хурал, улс хоршооллын олон нийтийн байгууллагын мэдлийн орон сууцыг ашиглах (орон сууцны дотоод дүрэм) дүрмийг сахиж биелүүлэх, -үүрэгтэй (Иргэний хуулийн 202-р зүйлээс). 3.Хэлбэрийн хувьд биеэ даасан өгүүлбэрүүд – утгын хувьд нягт холбоотой байвал хооронд нь цэгтэй таслал тавина. Жишээлбэл: Манай аргал бороонд их норжээ; нар гараасай; аргал хатах сан. Хашилт (> “ ”) 1. Шууд хэлсэн хөндлөнгийн үгийг хашилтад хийнэ. Жишээлбэл: 1846 онд Карл Марксын хэлсэн нь “Хөгжлийн явцад ажилчин анги хуучин хөрөнгөтөн нийгмийн оронд ангиуд ба эдгээрийн зөрчлийг арилгасан тийм эвлэлийг бий болгоно. Чухамдаа улс төрийн ямар ч засаггүй болно” гэх мэт. 2.Аливаа үгийг ерийн утгаар биш, онцлон заасан буюу егөөдсөн утгаар хэрэглэвэл хашилтад хийнэ. Жишээлбэл: Мөн ч “гавшгай” ажилладаг хүн байна даа


27 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х гэх мэт. Үүнд “гавшгай” гэсэн нь чухамдаа гавшгай биш гэсэн санааг илтгэжээ. 3. Ном зохиол, сонин сэтгүүл, онгоц хөлөг, үйлдвэр нэгдэл, албан байгууллага зэргийн болзож оноосон нэрийг их төлөв хашилтад хийнэ. Тэмдэглэх нь: 1.Дээр дурдсан зүйлийн ерийн нэрийг хашилтгүй бичнэ. 2. Зохиолын зүүлт ба номын бүртгэлд зохиолын нэрийг зохиогчийн нэрийн хойно хашилтгүй бичнэ. 3. Олонд алдаршсан зарим ном сонин зэргийн оноосон нэрийг заримдаа хашилтгүй бичнэ. Жишээлбэл: Намын Үнэн сонин, Монголын Нууц Товчоо, Гэсэрийн тууж гэх мэт. Хаалт (( ) [ ]) 1.Дүгрэг (саран) хаалт, дөрвөлжин хаалт гэж хоёр зүйлийн хаалт хэрэглэнэ. Өгүүлбэрийн дотор тайлбар, тодорхойлолт, нэмэлт ажиглалт зэрэг үг өгүүлбэрийг хаалт дотор бичнэ. Жишээлбэл: Ардын Хувьсгалт Намын үйл хэргийг биелүүлэхэд ардын сайн дурын олон байгууллага (залуучуудын эвлэл, үйлдвэрчний эвлэл, пионерийн байгууллага зэрэг) туслалцана гэх мэт. 2. Илтгэгчийн үгийг сонсогчид ямраар үзсэн, яасан тухай тэмдэглэлийг хаалтад бичнэ. 3.Дүгрэг хаалтыг өмнөх үгийн тайлбар болгож хэрэглэдэг бол дөрвөлжин хаалтыг нэмэлт оруулга үгэнд хэрэглэнэ. Жишээлбэл: Гадаад хэлийг гэнэт дайрч [хэдхэн хоногийн дотор] сур


28 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х


29 | М о н г о л х э л , б и ч и г , у р а н з о х и о л ы н б а г ш Б . А л т а н с ү х


Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.