Шагайн харвааны хэрэгсэл Flipbook PDF


102 downloads 105 Views 3MB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

Шагайн харвааны хэрэгсэл


1. Хашлага : Суман, ум хар, зандан, агар, яшил, сэндэн зэрэг ховор үнэт модоор хийсэн зүйлийг харваачид барина. Хашлага гэдэг нь няслах сумаа дээр нь байршуулж, хасаа /шагай/-г онохоор чиглүүлэхэд зориулсан модон зэмсэг бөгөөд түүнийг ясаар болон цагаан өнгийн нийлэг эдээр янз бүрээр чимэглэдэг. 2. Сум : Сумыг байгалийн жамаар унасан бугын эврийн доод хэсэг /тав/-ээр дөрвөлжин, дугуй хэлбэртэй хийдэг. Сум нь харваач хашлаган дээрээс түүнийг нясалж хасаа /шагай/-г оноход зориулсан зүйл. 3. Хурууны боолт: Харваач сум тавихын өмнө харвах хуруу /голдуу баруун гарын дунд хуруугаар харвана/-гаа нарийвтар арзгар даавууг цавуудаж бооно. Энэ нь сумаа нэг хэвийн мэдрэмжээр явуулахаас гадна халуун, хүйтэнд хуруу гөлчихгүй нэгэн жигд няслаж болох сайн талтай байдаг.


4. Хасаа /шагай/: Хасаа гэдэг нь хув, зааны соёо, бугын эврийн үзүүр зэрэг ховор зүйлээр урласан зүйл юм. Хасаа /шагай/-ны өндөр 1,3 см, урт-2,3 см, өргөн 1,6 см байх бөгөөд газраас 29 см өндөртэй зурхай дээр өрөх буюу 2 хасаа тулгаж 9 тохой /1 тохой-52,5 см/ буюу 4м 72см газраас харваач хашлага дээрээс сумаа нясалж онох зорилготой юм. 5. Хана: Ханыг бугын эврийн үзүүрээр хийж ханатай харвадаг байсан. 6. Чавх: Харваачдын зэмсэгийн дотор Чавх /дээр үед хавчаахай гэж нэрлэж байсан/-ыг хэрэглэнэ. Чавхыг мөн л хатуу сайхан модоор маш нарийн ур гарган хийдэг бөгөөд овоо, хараатай, нумтай. Сум нь хэлхээ сумтай мөрлөж бууддаг /харвадаг/ зүйл юм. Харваачид ихэнхдээ “буу” гэж нэрлэж заншсан байдаг. Чавхыг сүүлийн үед ховор хэрэглэдэг болсон бөгөөд голдуу настай харваачид тойрмын харваан дээр хэрэглэж байна.


7. Зурхай: Хасаагаа өрөх зориулалттай дөрвөлжин мод юм. Зурхайг агар, суман, сүүүлийн үед үнэт мод ховордсоноос урд зүгийн хүрэн мод зэрэг сайхан өнгө, үнэртэй юмуу эсвэл маш хатуу модоор голдуу босоо ширхэгтэйгээр урладаг. Зурхайг “сэнтий” гэх тавиур дээр тавьдаг. 8. Аравч: Зурхайнаас ойсон сум ар талд буй аравч модонд хүрэхэд сайхан хүнгэнэсэн дуу гардаг хайрцаг юм. Энэ хайрцгийг “мод” гэж нэрлэж заншсан. Энэхүү мод дотроо зурхай, хасаа,тохой зэргээ хийж хадгалдаг. 9. Өрц /сэнтий/ : Зурхайг тавихад зориулсан дөрвөлжин суурь юм. Өрцийг хүрэн улаан өнгийн хамба хилэн мэтийн зузаан даавуугаар бүрж, урд талд нь үндэсний хээг урлаж наадаг.


10. Тохой : Мөн хатуу модоор урладаг 4 талтай урт нарийвтар зүйл. Тохой нь өрсөн хасаанаас харваачийн гутлын өлмий хүртэлх зай /9 тохой/ -г хэмждэг нэг ёсны уртын хэмжүүр юм. Тохойны урт нь 52,5 см байдаг. Мөн оносон хасаагаа тохой дээрээ өрдөг учир 2 талын ач холбогдолттой зүйл юм. 11. Сандал /тулгуур/: Харваач бүр өөртөө тохирсон өндөр, нам хэмжээтэй хагас суухад тулгуур болохуйц, салгаж угсардаг сандал /тулгуур/ хэрэглэдэг. Дээр үед энэ сандал-тулгуур байгаагүй зөвхөн хөлөө нугалж сууж харавдаг байсан байна. 12. Байц: Хасаа өрж буй харваач, мөн сум тавиагүй харваач нар суухад зориулагдсан жижиг урт нарийхан хивс, ширдэг юм. Багийн хамт олон нөгөө багийн майхан, асарт очихдоо өөрийн байцыг авч очиж сууцгаадаг.


13. Уухай: Шагайн харваанд дээрх зэмсэг, хэрэгслийг хэрэглэээс гадна шагайн харвааны сүр сүлд болсон сүрлэг сайхан “Уухай” гэж байдаг. Мөн оносон харваачаа урамшуулдаг онооны уухай байхаас гадна харваачийн сум давах, дутахыг нь хасаа маллаж буй болон сум тавиагүй харваач нар уухайгаар удирдах тал ч бий. Сүрлэг сайхан уухайнд нөгөө талын сум тавих гэж байгаа харваач тэвдэх, гар хуруу нь чичрэх, олон жил харвасан хашир харваач хүртэл сум нь зурхай дээр хүрэхгүй болох, огт онохоо болих зэрэг сэтгэл зүйн хатан тэвчээр, маш нарийн мэдрэмжийг харваач болгоноос шаарддагаараа шагайн харваа нь нэг ёсны ямар ч хүн “гүйцэт сурдаггүй” тоглоом гэж ярьдаг.


Анхааран уншсан танд баярлалаа:


Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.