ОА-Арбидол Flipbook PDF

ОА-Арбидол

42 downloads 104 Views 740KB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР

НИЙЦЛИЙН АУДИТЫН ТАЙЛАН “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ БОЛОН ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ВИРУСЫН ЭСРЭГ ЭМИЙН 2021 ОНЫ ХУДАЛДАН АВАЛТ”-Д ХИЙСЭН АУДИТ

АУДИТЫН СЭДЭВ: ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ АУДИТЫН КОД: АНГ-2021/125/-ШТА-НА /001/

Энэхүү аудитын тайлантай холбоотой нэмэлт мэдээллийг дараах хаягаар авна уу.

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3, Засгийн газрын IV байр Утас: +976 51-261585. Факс: +976 11-323266, 11-324853 И-мэйл: [email protected], Вебсайт: www.audit.mn

Улаанбаатар хот 2021 он

Аудитын нэгдүгээр газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Энхжавхлан Утас:261945 Цахим хаяг: [email protected] Шилэн дансны хяналтын хэлтсийн дарга Д.Отгонбаяр Цахим хаяг: [email protected] Шилэн дансны хяналтын хэлтсийн ахлах аудитор: Б.Анхбаатар Цахим хаяг: [email protected] Шилэн дансны хяналтын хэлтсийн аудитор: Ц.Цэрэннамжил Цахим хаяг: [email protected] Шилэн дансны хяналтын хэлтсийн аудитор: Ц.Батсүх Цахим хаяг: [email protected] Шилэн дансны хяналтын хэлтсийн аудитор: А.Баясгалан Цахим хаяг: [email protected]

Агуулга

Хуудас

Товчилсон үг ...................................................................................................... Аудит хийх үндэслэл, бүрэн эрх, зорилго, арга зүй, шалгуур үзүүлэлт ........ Аудитын багийн бүрэлдэхүүн, хугацаа ............................................................. Үндсэн мэдээлэл ............................................................................................... Бүлэг 1. Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас вирусийн эсрэг эм, тарилгын шингэнийг гэрээ шууд байгуулах аргаар худалдан авч байна............................................................. Бүлэг 2. Зах зээл дээр худалдаалагдаж буй вирусийн эсрэг эмийн үнэ Эрүүл мэндийн яаманд нийлүүлсэн үнээс 43-46 хувиар өндөр байна............ Бүлэг 3. Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.3, 6.4.4-т заасан мэдээллийг ил тод, бүрэн мэдээлээгүй байна.................................................. Холбогдох байгууллагын санал ........................................................................ Саналд өгсөн тайлбар ...................................................................................... Дүгнэлт................................................................................................................ Зөвлөмж..............................................................................................................

2 3 3 4

1

5-7 7-8 9 10-12 13 14 15

Товчилсон үгийн жагсаалт АДБОУС БНХАУ МУЕА НӨАТ ТБОНӨХБАҮХАТХ ОХУ ҮАГ ЭМЯ ЭЭХХЗГ

Аудитын дээд байгууллагын олон улсын стандарт Бүгд Найрамдах Хятад Ард Улс Монгол Улсын Ерөнхий аудитор Нэмүү өртгийн албан татвар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль Оросын Холбооны Улс Үндэсний аудитын газар Эрүүл мэндийн яам Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар

2

Аудит хийх үндэслэл, бүрэн эрх Аудитыг Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3, Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг тус тус үндэслэн, МУЕА-ын 2021 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан Төрийн аудитын байгууллагын 2021 онд гүйцэтгэх аудитын төлөвлөгөөний дагуу баталсан “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” аудитын хүрээнд гүйцэтгэлээ. Аудитын зорилго Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан шилэн дансны эрсдэл бүхий мэдээллийн дагуу Эрүүл мэндийн яам болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас 2021 онд Ковид-19 цар тахлын халдварын эмчилгээнд хэрэглэж буй вирусийн эсрэг эм, тарилга худалдан авсан үйл ажиллагаанд бодит цагийн хяналтыг хэрэгжүүлэн, үр дүнг холбогдох этгээдэд хүргүүлж, олон нийтэд мэдээлэхэд аудитын зорилго оршино. Мөн Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр зарцуулсан эсэхэд хяналт тавих үндсэн зорилтыг баримтална. Аудитын арга зүй, шалгуур үзүүлэлт Аудитыг гүйцэтгэхэд АДБОУС 100, АДБОУС 400,АДБОУС 3000, АДБОУС 4000 дугаар стандартууд, Төрийн аудит. Тулгуур зарчим MNS6817-6:20208 МУЕА-ын 2020 оны А/106 дугаар тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журам”-ыг баримталж шалгагдагч этгээдийн холбогдох албан тушаалтантай ярилцах, судалгаа авч дүн шинжилгээ хийх, худалдан авалтын шийдвэр болон анхан шатны баримтад тулгуурлан аудитыг шууд тайлагнах арга зүйг ашиглан аудитын дүн, дүгнэлт, зөвлөмж боловсруулна. Вирусийн эсрэг эмийг худалдан авах ажиллагаанд дараах шалгуур үзүүлэлтийг ашигласан. Үүнд: 1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн 34.1.5 эсхүл 34.1.7-д заасан нөхцөл үүссэн бол гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж, 34.3-т заасны дагуу Сангийн яаманд хүргүүлсэн байх; 2. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д заасан импортын лиценз олгосон байх; 3. Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.3, 6.4.4-т заасан мэдээллийг долоо хоногийн дотор мэдээлсэн байх; Аудитын багийн бүрэлдэхүүн, хугацаа Аудитыг Үндэсний аудитын газрын Аудитын нэгдүгээр газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Энхжавхлан хянан удирдаж, Шилэн дансны хяналтын хэлтсийн дарга Д.Отгонбаяр чанарын хяналтыг хэрэгжүүлж, ахлах аудитор Б.Анхбаатар, аудитор Ц.Цэрэннамжил, А.Баясгалан нар хамтран гүйцэтгэв. Талбарын ажлыг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс ажлын 2 өдөрт гүйцэтгэж, аудитын тайланг холбогдох үе шатны хяналтаар оруулав.

3

Үндсэн мэдээлэл Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын халдварын эмчилгээнд шаардлагатай вирусийн эсрэг “Арбидол эмний төлбөрт ЭМЯ-аас 726,733,600 ₮ төлсөн!!!”, “...Арбидол эмийн үнэ өдөр ирэх тусам өсч байгаа тухай ...шүүмжилж байна”, “Эм импортоор оруулж ирж буй компаниуд Гаальд мэдүүлэхдээ Арбидол эмийг 10,000₮-6,200₮ хооронд нэгжийн үнийг мэдүүлдэг ажээ!! Гэтэл өнөөдөр эмийн санд Арбидол ямар үнэтэй байна!? Энхболдоо!! 3-4 дахингаар нуга нэмэгддэг ямар бизнес өөр Монгол Улсад байнаа”1 зэрэг олон нийтийн цахим сүлжээнд гарсан мэдээлэл нь иргэд, олон нийтийн анхааралд орж үнэн зөв хариу хүссэн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал байх тул аудит хийлээ. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар, тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд шаардлагатай вирусийн эсрэг Монгол Улсад дараах эмийг хэрэглэж байна. Үүнд: 1. Ремдесивир /Ремивир, Ремдеформ, Рамдивир, Ремдак, Десрем/ тарилгын шингэнийг эмнэлгийн нөхцөлд хүүхэд болон насанд хүрэгчдэд өвчлөлийн сэжигтэй буюу лабораторийн шинжилгээгээр батлагдсан нөхцөлд эмчилгээнд хэрэглэж байна. 2. Умифеновир /Афлюдол, Арбидол, Арбивир/ 100 мг, 200 мг эмийг томуугийн вирусээс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд үр дүнтэй бөгөөд биеийн эсэд томуугийн вирус очиж наалдахыг саатуулснаар вирусийн хуулбарлан олшрохыг дарангуйлдаг байна. 3. Фавипиравир 200 мг / Фавивир, Фавулоус, Авиган/ эмийг шинэ эсвэл шинээр илэрсэн томуугийн вирусийн халдварт (томуу, бусад вирусийн эсрэг эмүүд үр дүнгүй эсвэл үр дүн хангалтгүй тохиолдолд) хэрэглэнэ. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд шаардлагатай вирусийн эсрэг эмийг импортлохын тулд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйл 15.52, 22 дугаар зүйлийн 22.7.103т заасны дагуу Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр импортын лиценз олгохоор заасан байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар Эрүүл мэндийн сайдын А/240, А/276, А/352 дугаартай 3 удаагийн тушаалаар вирусийн эсрэг Умифеновир, Фавипиравир эм болон Ремдесивир тарилгын шингэнийг гаднын үйлдвэрлэгч орнуудаас оруулж ирэх нэг удаагийн импортын лицензийг давхардсан тоогоор нийт 15 компанид олгосон байна.

1

https://www.facebook.com/tsoglion Гамшгийн болон онцгой байдлын нөхцөл үүссэн үед эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм болон яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг зайлшгүй шаардлагаар гадаадаас авах тохиолдолд энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан эмийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр импортын лиценз олгоно. 3 гамшгийн болон онцгой байдлын нөхцөл үүссэн үед хэрэглэх эм; 2

4

1

Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас вирусийн эсрэг эм, тарилгын шингэнийг гэрээ шууд байгуулах аргаар худалдан авч байна.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 78, 91, 104, 115 дугаар тогтоолуудаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Зураг 1. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар гаргасан Коронавируст халдвар /Ковид-19/-ын эерэг тохиолдлын судалгаа

Эх сурвалж: https://covid19.who.int/table Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Графикаас харахад манай улсад 2021 оны 04 дүгээр сараас Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын тархалт огцом нэмэгдсэн бөгөөд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан эрүүл мэндийн байгууллагууд вирусийн эсрэг эмчилгээний эм, тарилгын шингэний нөөц бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн байна. Иймд Эрүүл мэндийн яам болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ТБОНӨХБАҮХАТХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.54-д заасныг үндэслэн гэрээ шууд байгуулах аргаар дараах байгууллагуудаас вирусийн эсрэг эм, тарилгын шингэнийг худалдан авалт хийх гэрээ байгуулжээ.

3.1. Гэрээ шууд байгуулах аргыг зөвхөн дараахь нөхцөлд хэрэглэж болно. 31.1.5. гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол; 4

5

Зураг 2. Вирусийн эсрэг эм худалдан авах гэрээ байгуулсан хугацаа

2021.04.26 (2 гэрээ)

2021.04.08

2021.04.14

2021.06.? (Ремдесевир тарилгын шингэнийн гэрээ хүлээгдэж буй)

2021.05.12

2021.04.27

2021.05.24 (Ремдесевир тарилгын шингэн)

Хүснэгт 1. ЭМЯ, ЭЭХХЗГ-аас худалдан авсан вирусийн эмчилгээний эм, тарилгын шингэний тоо хэмжээ, төсөвт өртөг №

Нийлүүлэгчийн нэр

Барааны нэр, төрөл

Үйлдвэрлэгч Нэгжийн үнэ Тоо хэмжээ улс /НӨАТ орсон/ Вирусын эсрэг эм

Нийт төсөвт өртөг /төг/

Санхүүжилтийн эх үүсвэр

44,990,000.0

Улсын төсөв

1 Ач үр ХХК

Умифеновир 100 мг капсул

Украйн

2 Ач-Үр ХХК

Умифеновир - 100мг

Украйн

250,000.0

899.8

224,950,000.0 Улсын төсөв

Арбидол - 100мг

ОХУ

18,000.0

1800

32,400,000.0 Улсын төсөв

3 Моносфарм ХХК 4 Ач үр ХХК 5 Мөнхийн тун ХХК 6 Мөнхийн тун ХХК

1 Монос трейд ХХК 2

Монгол эм импекс концерн ХХК

Умифеновир АрбивирЗдоровье Форте /Умифеновир 200 мг/ Умифеновир /Арбивир/ 100 мг Умифеновир /Арбивир/ - 100мг Нийт Ремдесивир 100 мг Ремдесивир 100 мг Нийт

50000

899.8

Украйн

237500

1799.6

Украйн

313064

1050

Украйн

62,612.0

1050

931,176.0 Вирусын эмчилгээний тарилга Бангладеш

1912

125,950.0

Бангладеш

2088

99,990.0

4,000.0

427,405,000.0

Улсын төсөв

Засгийн газрын нөөц хөрөнгө Засгийн газрын нөөц 65,742,600.0 хөрөнгө 1,124,204,800.0 328,717,200.0

Засгийн газрын нөөц хөрөнгө Засгийн газрын нөөц 208,779,120.0 хөрөнгө 449,595,520.0 240,816,400.0

Хүснэгт 1-д харуулснаар 2021 оны 4-6 дугаар сард эм ханган нийлүүлэх 3 байгууллагаас нийт 1,124,204,800.0 төгрөгөөр Умифеновир /Арбидол/ 200 мг, 100 мг вирусийн эсрэг эмийг 931,176 ширхэг, 2 байгууллагаас 449,595,520.0 төгрөгөөр 4000 ширхэг Ремдесивир тарилгын шингэнийг гэрээ шууд байгуулах аргаар худалдан авч, Эрүүл мэндийн яамнаас Коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдсэн аймаг, нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан олгожээ. Үүнээс улсын төсвийн санхүүжилтээр 729,745,000.0 төгрөг, Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс 844,055,320.0 төгрөгийг зарцуулахаар гэрээнд тусгасан байна. Тус худалдан авалтуудын санхүүжилтийн гүйцэтгэл 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 759,133,600.0 төгрөг буюу 48.2 хувьтай байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар Умифеновир /Арбидол/ 100 мг эмийг 3,000,000 ширхэг импортлох зөвшөөрөл олгосноос 2,100,000, Умифеновир /Арбидол/ 200 мг эмийг 1,300,000 ширхэг импортлох зөвшөөрөл олгосноос 995,000, Фавипиравир эмийг 2,100,000 ширхэг импортлох зөвшөөрөл олгосноос 750,000 ширхгийг, Ремдесивир эмийг 25,700 ширхэг импортлох зөвшөөрөл олгосноос 12,200 ширхгийг тус тус импортолсон байна. 6

Гаалийн ерөнхий газраас авсан мэдээг авч үзэхэд 2021 онд вирусийн эсрэг 3 төрлийн нийт 3,702,529,564.7 төгрөгийн эм, тарилгын шингэнийг импортоор оруулахад 185,126,478.2 төгрөгийн гаалийн албан татвар, 388,765,604.3 төгрөгийн НӨАТ-ыг чөлөөлсөн байна: • БНХАУ, ОХУ, Украйн зэрэг улсаас нийт 2,984,030,510.7 төгрөгийн үнэтэй Умифеновир эм импортлоход 149,201,275.0 төгрөгийн гаалийн албан татвар, 313,323,203.6 сая төгрөгийн НӨАТ; • Энэтхэг улсаас нийт 215,017,010.4 төгрөгийн үнэтэй Фавипиравир эм импортлоход 10,750,850.5 төгрөгийн гаалийн албан татвар, 22,576,786.1 төгрөгийн НӨАТ; • Энэтхэг, ОХУ, Бангладеш улсаас нийт 656,217,664.8 төгрөгийн үнэтэй Ремдесивир тарилгын шингэнийг импортлоход 32,810,883.2 төгрөгийн гаалийн албан татвар, 68,902,854.8 төгрөгийн НӨАТ. Хүснэгт 2: Вирусийн эсрэг эм, тарилгын шингэний нөөцийн мэдээлэл /2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар/ №

Эмийн нэр

1 2 3 4

Умифеновир /Арбидол-100мг/ Умифеновир /Арбидол-200мг/ Фавипиравир /Авиган-200мг/ Ремдесивир /тариа-100мг/ Нийт

Вирусийн эсрэг эмийн нөөцийн тоо /ш/ Эрүүл Эрүүл мэндийн Зах мэндийн байгууллагуудад зээлд яаманд 97,678 209,156 358,860 62,131 172,623 202,840 123,505 157,181 3,490 1,384 2,213 360,800 284,698 541,173 925,990

Нийт 665,694 437,594 284,176 364,397 1,751,861

Эх сурвалж: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар

Улсын хэмжээнд 2021 оны 06 дугаар зүйлийн 16-ны өдрийн байдлаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын эерэг тохиолдолтой 9643 иргэн эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд улсын хэмжээнд нийт 1,751,861 ширхэг эм, тарилгын шингэний нөөцтэй байна. Эрүүл мэндийн яамнаас www.burtgel.mohs.mn цахим хуудсаар эм, эмийн хэрэгслийн нөөц, хангалтын бүртгэлийг хөтөлж эхэлжээ. Цаашид Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын судалгаанд үндэслэн эм, эмийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлтийг үе шаттайгаар, тогтмол хийх шаардлагатай байна.

2

Зах зээл дээр худалдаалагдаж буй вирусийн эсрэг эмийн үнэ Эрүүл мэндийн яаманд нийлүүлсэн үнээс 43-46 хувиар өндөр байна.

Эмийн сангуудад 100 мг Арбидол эмийг Эрүүл мэндийн яаманд нийлүүлснээс 43 хувиар, 200 мг Арбидол эмийг 46 хувиар өндөр үнээр зарж байна. Эмийн сангуудад 100 мг-тай 1 ширхэг Арбидол эмийн дундаж үнэ 1,988.3 төгрөг, нэг хайрцаг5 нь 39,766.7 төгрөг байна. Харин Эрүүл мэндийн яамны худалдан авсан 100 мг-тай 1 ширхэг Арбидол эмийн дундаж үнэ 1,139.9 төгрөг байгаа нь 848.4 төгрөгөөр, 1 хайрцагтай нь 22,798.4 төгрөг байгаа нь эмийн сангуудад зарагдаж буй үнээс 16,968.3 төгрөгөөр буюу 43 хувиар хямд өртөгтэй байна.

5

100 мг арбидол эм нэг хайрцагтаа 20 ширхэг байдаг.

7

Хүснэгт 3. Эмийн сангуудад зарагдаж байгаа Арбидол эмийн үнийн судалгаа № 1 2 3 4 5 6 7 8 9

Эмийн сан Ази фарм ХХК Моносфарм ХХК Тайгамфарм ХХК Тод тун ХХК Линк фарм ХХК Монфа ХХК 24 цаг эмийн сан Эмийн сан Архон фарм Дундаж үнэ

100 мг арбидол эмийн үнэ /мян.төг/ 20ш 1ш 38,800.0 1,940.0 41,000.0 2,050.0 39,000.0 1,950.0 38,000.0 1,900.0 39,800.0 1,990.0 42,000.0 2,100.0 39,766.7 1,988.3

200 мг арбидол эмийн үнэ /мян.төг/ 10ш 1ш 33,000.0 3,300.0 33,000.0 3,300.0 36,000.0 3,600.0 35,000.0 3,500.0 29,900.0 2,990.0 33,380.0 3,338.0

Эх сурвалж: Үндэсний аудитын газраас хийсэн түүврийн судалгаа

Эмийн сангуудад 200 мг-тай 1 ширхэг арбидол эмийн дундаж үнэ 3,338.0 төгрөг, нэг хайрцаг6 нь 33,380.0 төгрөг байна. Харин Эрүүл мэндийн яамны худалдан авсан 200 мг-тай 1 ширхэг арбидол эмийн дундаж үнэ 1,799.6 төгрөг байгаа нь 1,538.4 төгрөгөөр, 1 хайрцагтай нь 17,996.0 төгрөг байгаа нь эмийн сангуудад зарагдаж буй үнээс 15,384.0 төгрөгөөр буюу 46 хувиар хямд өртөгтэй байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.57-д заасны дагуу Эрүүл мэндийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/625 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг баталсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.18, 6.2.99-д зааснаар дээрх жагсаалтад оруулан баталсан эмийн үнэд төрөөс зохицуулалт хийх боломжтой байна. Иймд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан вирусийн эсрэг эм, тарилгын шингэний мэдээллийг тус жагсаалтад оруулан баталж, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудаар зарагдаж байгаа эмийн үнэ хэт өндөр байхаас сэргийлэх шаардлагатай. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.1010-т заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг баталдаг. Тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.311-т зааснаар даатгуулагч эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад батлагдсан эмийг эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр12 худалдан авах зохицуулалттай. Тиймээс Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээнд хэрэглэж

200 мг арбидол эм нэг хайрцагандаа 10 ширхэг байдаг. Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн болон өнчин эмийн жагсаалтыг төрийн захиргааны холбогдох төв байгууллага батална 8 Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспорт, худалдаа, түгээлт, хяналттай холбоотой үйл ажиллагааг төрийн зүгээс нэгдсэн зохицуулалтаар хангана. 9 Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн зохицуулалт, хяналт 10 Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох 11 Даатгуулагч Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.1, 15.1.2, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.9, 15.1.11, 15.1.13-т заасан эрүүл мэндийн байгууллагын эмчийн бичсэн жороор эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон ерөнхий нэршлийн эмийг тухайн эрүүл мэндийн байгууллагын эмийн сан, бусад эмийн сангаас худалдан авах тохиолдолд үнийн хөнгөлөлт үзүүлнэ. 12 Эмийн үнийн хөнгөлөлт гэдэг нь даатгуулагч өрх, сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж даатгуулагчид хөнгөлөлттэй үнээр эм авах эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний нэг төрөл юм. 6 7

8

буй вирусийн эсрэг эмийг тус жагсаалтад оруулах замаар иргэдэд үнийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг судлах шаардлагатай байна.

3

Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.3, 6.4.4-т заасан мэдээллийг ил тод, бүрэн мэдээлээгүй байна.

Эрүүл мэндийн яам нь 2021 онд Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээнд хэрэглэх эм /Умифеновир, Фавипиравир болон Ремдесивир/-ийн 8 удаагийн 1,573,800,320.0 төгрөгийн тендер, худалдан авалтаас 5 удаагийн буюу 899,254,800.0 төгрөгийг Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.3-т заасны дагуу ил тод мэдээлээгүй байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-т заасан таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалтын нийт 759,133,600.0 төгрөгийн 4 гүйлгээг, 8 удаагийн худалдан авалтын гэрээнд хамаарах зарлагын гүйлгээнээс 6 удаагийн гүйлгээний Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10-т заасан мэдэгдлийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст мэдээлээгүй байна.

9

Холбогдох байгууллагын санал

10

11

12

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын саналд өгсөн тайлбар ҮАГ-ын тайлбар 1

ҮАГ-ын тайлбар 2 ҮАГ-ын тайлбар 3

Саналд өгөх тайлбар Худалдан авах ажиллагааг зохион байгуулсан тул яам болон харьяа агентлагийн аль нэг нь Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд хуулийн дагуу мэдээлэх үүрэгтэй тул тайлбарыг хүлээж аваагүй тайланд хэвээр үлдээсэн. Саналыг хүлээн авч тайланд тусгасан. Саналыг хүлээн авч тайланд тусгасан.

13

ДҮГНЭЛТ: 1. Монгол улсад 2021 оны 04 дүгээр сараас Коронавируст халдвар /Ковид-19/ огцом нэмэгдсэнээс үүдэн вирусийн эсрэг эмчилгээний эм, тарилгын шингэний нөөц бүрдүүлэх зайлшгүй нөхцөл үүссэн учир Эрүүл мэндийн сайдын А/240, А/276, А/352 дугаартай 3 удаагийн тушаалаар вирусийн эсрэг Умифеновир, Фавипиравир эм болон Ремдесивир тарилгын шингэнийг гадны үйлдвэрлэгч орнуудаас оруулж ирэх нэг удаагийн импортын лиценз олгосон байна. 2. Эрүүл мэндийн яамнаас 2021 оны 4, 5 дугаар сард 3 эм ханган нийлүүлэх байгууллагаас нийт 1,124,204,800 төгрөгөөр Умифеновир /Арбидол/ 200 мг, 100 мг вирусийн эсрэг эмийг 931,176 ширхэг, 2 байгууллагаас 449,595,520.0 төгрөгөөр 4000 ширхэг Ремдесивир тарилгын шингэнийг гэрээ шууд байгуулах аргаар худалдан авсан байна. 3. Эмийн сангуудад 100 мг Арбидол эмийг Эрүүл мэндийн яаманд нийлүүлсэн үнээс 43 орчим хувиар, 200 мг Арбидол эмийг 46 орчим хувиар өндөр үнээр зарагдаж байна. 4. Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан Коронавируст халдвар (Ковид-19)-ын эмчилгээний Арбидол эмийг 3-4 дахин өндөр үнээр худалдаалдаг гэх мэдээллийг үнэн бодитой гэж үзэх боломжгүй байна. 5. Эрүүл мэндийн яам болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст вирусийн эсрэг эм, тарилгын шингэн худалдан авсан мэдээллийг ил тод, бүрэн байршуулаагүй байна.

14

ЗӨВЛӨМЖ: Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх зөвлөмжийг дор дурдсан байгууллага, албан тушаалтанд хүргүүлж байна. Үүнд: Эрүүл мэндийн сайдад: 1. Короновируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээнд хэрэглэх эмийн нөөц бүрдүүлэх худалдан авалтыг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу нэг удаагийн импортын лицензийн зөвшөөрөлтэй байгууллагуудыг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангах; 2. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д заасан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад Коронавируст халдвар /Ковид-19/ын эмчилгээнд хэрэглэх эмийг оруулан баталж, зах зээлд борлуулах үнэд төрийн зохицуулалт хийн, хяналт тавих; 3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.10-т заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээнд хэрэглэх эмийг оруулах боломжийг судлах; 4. Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.3, 6.4.4-д заасны дагуу худалдан авалтын холбогдох мэдээллийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст бүрэн мэдээлэх. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт: 1. Короновируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээнд хэрэглэх эмийн нөөц бүрдүүлэх худалдан авалтыг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу нэг удаагийн импортын лицензийн зөвшөөрөлтэй байгууллагуудыг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангах; 2. Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст бүрэн мэдээлэх.

15

Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.