Эшлэл гаргах Flipbook PDF

Сурачдад

105 downloads 115 Views 7MB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

Инээмсэглэл бүх хүний зүрхний цоожийг тайлж чадна. Энтони Ж.Д.Анжело Алтан медалийг алтаар хийдэггүй юм. Авсан хүнийхээ шаргуу хөдөлмөр урсгасан хөлс болгоноор нь хийгддэг. Дэн Гейбл Амжилттай байхын тулд эхлээд би үүнийг хийж чадна гэж итгэх ёстой. Никос Казандзакис Боломж заавал олдох болно. Харин тэр хүртэл бэлтгэлтэй байх хэрэгтэй. Абрахам Линколын Бэрхшээлийг хүлээн зөвшөөр, ингэснээр та ялагчийн баяр хөөрийг мэдрэх болно. Жорж Смит Паттон Зоригтой сонголт хийж алдаа гарга. Ингэж байж л амьдралд суралцдаг юм. Анжелина Жоли


Одоо л эхэл. Ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй. Уэйн Дайер Төсөөлж чадаж байгаа бол бүтээх боломжтой. Мөрөөдөж чадаж байгаа л бол биелүүлэх боломжтой. Уильям Артур Уорд Хэр удаан явж байгаадаа биш зогсолтгүй урагшилж байх нь чухал. Күнз Эхлээд чи юу чаддагаа олж мэдэх хэрэгтэй. Тэгсэн цагт яаж хийх вэ? гэсэн асуудал үүсдэггүй юм. Ванна Бонта Ямар нэгэн гайхалтай зүйл хий. Хүмүүс дуурайх ч юм бил үү. Альберт Швейцер Ямар ч мөрөөдөл биелэх боломжтой. Гагцхүү чамд түүндээ хүрэх гэсэн зориг болон зорилго байхад л хангалттай. Уолт Дисней


Өөрийгөө голж өөртөө итгэхгүй байх л хүнд хамгийн том хохирол учруулдаг зүйл. Хенри Ноуэн Өөртөө итгэ. Өөрийн чадвартаа итгэ. Даруухан байх нь сайн хэрэг ч өөрийн хүч чадалдаа итгэлгүй бол чи амжилттай эсвэл аз жаргалтай байж чадахгүй. Пил Норман Жинхэнэ нөхөд чамайг аз жаргалтай бус асуудалтай үед чинь гарч ирдэг юм. Еврипид Алдаа гаргахаас бүү ай. Чи бүтэлгүйтэл гэж юу болохыг мэдэж авна. Тэгээд цаашаа үргэлжлүүл. Бенжамин Франклин Боловсорно гэдэг уур хилэнгүй, өөртөө итгэлтэйгээр, юуг ч тэвчээртэй сонсож сурахыг хэлнэ. Robert Frost Суралцахад төгсгөл гэж үгүй. Суралцана гэдэг бол төрснөөсөө хойш үхэх хүртлээ хийж буй бүхэн чинь суралцаж буй явдал юм. Жидду Кришнамурти


Ажлын чанарт аз гэсэн зүйл байдаггүй. Энэ өөрийн чинь ухаалаг хүчин чармайлтын үр дүн юм. Жон Рускин Алдаа гаргах нь амжилт руу хөтөлдөг. Гаргасан алдаа болгон бидэнд ямар нэгэн зүйлийг сургаж байдаг. Морихэй Уэсиба Амжилт гэдэг бол өдөр бүрийн бэлтгэл мөн сахилга батаас үүсдэг зүйл. Жим Рон Амжилт гэдэг их энгийн зүйл. Зөв гэснээ зөв аргаар зөв цагт нь хийхэд л болно. Арнолд Гласов Амжилтад хүрэх жор: Эрт бос шаргуу ажилла, суралц. Пол Гетти Амжилтад хүрэхэд зөвхөн чадвар бус зан чанар чухал үүрэг гүйцэтгэдэг. Уолтер Скотт


Амжилтын чинь хэмжээ хүслийн чинь хүчээр хэмжигдэнэ. Мөрөөдлийн чинь хэмжээ гомдол гутралаа хэрхэн давж байгаагаас чинь хамаарна. Роберт Киёосаки Амжилтын эхлэл бол хүсэл тэмүүлэл юм. Наполеон Хилл Байгаа зүйлээрээ юу хийж байна. Тэр л биднийг хэмжих хэмжүүр болдог. Винсент Ломбарди Би хэзээ ч ямар нэг тайлбар тавьдаггүй эсвэл хүлээж авдаггүй. Энэ л миний амжилтын нууц Флоренс Найтингейл Бүгд хамтдаа урагшилж байгаа цагт амжилт өөрөө хүрч ирдэг. Хенри Форд Зөв оюун бодолтой хүнийг зорилгодоо хүрэхэд нь юу ч зогсоож чадахгүй. Харин буруу үзэл бодолтой хүнд хэн ч юу ч тус болж чадахгүй. Томас Жефферсон


Манлайлал болон сурах нь хүнд зайлшгүй шаардлагатай зүйлс юм. Жон Кеннеди Сайхан боломж гэдэг яг л нарны цацраг шиг. Чи удаан хүлээх л юм бол алдана. Уильям Артур Уорд Хэн нэгний үзэл бодол чиний хувьд бодит байдал болохыг бүү зөвшөөр. Лес Браун Юмсыг өөрчлөхийг хүсэж байгаа бол тэднийг харах өөрийнхөө өнцгийг өөрчил. Уэйн Дайер Ярихаасаа өмнө сайтар тунгаан бод. Учир нь чиний хэлэх зүйл өөр хэн нэгний амжилт эсвэл алдаа болж болно гэдгийг сана. Наполеон Хилл Боломжгүй зүйлийг боломжтой болгох эхний алхам бол эхлээд зорилго тавих юм. Энтони Роббинс


Босоод үгээ хэлчихнэ гэдэг зоригтойн шинж. Мөн дуугүй суугаад сонсох нь ч мөн эр зоригтойн илрэл. Уинстон Черчилль Амжилтын шат руу чи бүтэлгүйтлийн цоорхойтой хувцасгүй авирах боломжгүй. Зиг Зиглар Бусдыг үгийг чинь сонсдог болохыг хүсвэл эхлээд тэднийг удирдаж сур. Никколо Макиавелли Манлайлагч гэж бусдыгаа хөтлөх зам хаана байгааг мэддэг. Мөн тэр замаа хаашаа чиглэхийг мэддэг хүнийг хэлдэг. Жон Максвелл Сул талруугаа хараад түүнийгээ өөрийнхөө давуу тал болгох гэж хичээ. Ингэж л чадвал энэ бол жинхэнэ амжилт. Зиг Зиглар Хамгийн их урам хугарсаны дараа хамгийн том амжилт ирэх нь бий. Хенри Уорд Бичер


Хүн өөрийн бүх боломж бололцоогоо дайчилж ажиллавал үр дүн нь үнэхээр гайхалтай байна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Томас Эдисон Өөрийн одоо байгаадаа баяртай бай. Гэхдээ хэзээ ч бүү хана. Брюс Ли Чиний зорилгыг үл ойшоодог хүмүүсээс ямагт хол бай. Өчүүхэн хүмүүс л үргэлж тэгдэг юм. Марк Твен Толь руугаа хараад инээмсэглэ. Үүнийг өглөө бүр хий. Тэгээд чи амьдралдаа маш том өөрчлөлтийг олж харах болно. Йоко Оно Би бол тэсэж үлдэгч. Хүн юуг ч тэсэж үлдэж болдгийн амьд баталгаа бол би. Элизабет Тайлор Бэрхшээлүүдийг урьдчилан тооцоолоод түүнийгээ өглөөний цайндаа ид. Альфред А.Монтаперт


Бүтээлч хүн хүсэл зорилгодоо хүрэхийн тулд хичээдэг болохоос бусдын дээр гарах гэж хичээдэггүй. Айн Рэнд Зөв зүйлийг хийж эхлэхэд хэзээ ч оройтдоггүй. Мартин Лютер Кинг Нүүрээрээ газар цохин унасан ч хамаагүй урагшилсаар л бай. Виктор Кяам Юуг ч маргааш гэж бүү хойшлуул. Энэ нь цаг хугацааны үнэ цэнийг мэддэг хүний давуу тал юм. Э.Лабуле Өөрийгөө ялан дийлэхээс бүхий л ялалт эхэлнэ. Л. Монов Зан чанар гэдэг нь зарчмын дагуу ажиллах чадвар юм. Л. Кант


Хэрэв чи хангалттай гэлгүйгээр улам ихийг мэдэхгүй байвал хэзээ ч хангалттай мэдлэгтэй болохгүй. У. Блэйк Чи мэдлэгийн ачаар л маш их зоригтой, ажил үйлс бүрдээ төгс төгөлдөр байх болно. А.Дюрер Хүний чин зорилго амьд явахдаа бус, амьдрахдаа буй. Жек Лондон Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас, хөнгөн бийр хөшихийн хэрэг юун. В.Инжиннаш Хэний зүрх олны төлөө цохилно, тэр үнэхээр агуу. Ромен Роллан Бэрхшээл зарим хүмүүсийн нурууг авч, зарим хүмүүсийг ялан дийлэгч болгодог. Полибиус


Оролдлого, тэвчээр, хөлс 3 нь амжилт дагуулдаг ялагдашгүй нэгдэл юм. Napoleon Hill Дадал зуршлаас илүү хүчтэй зүйл гэж үгүй. Овид Өрөвдөж байгаа нь биш, тусалж байгаа нь л нөхөр. Томас Фюллер Ямар нэгэн зүйлийг дотоод сэтгэлдээ гүн бат итгүүлбэл, хүнд өөрийгөө ялах хүч, хүсэл эрмэлзэл үүсэн бий болж чадна. Хонда Соичироо Цаг хугацаа бол ухаан сууж, улам боловсронгуй болохын тулд бидэнд өгсөн бэлэг. Томас Манн Таны мөрөөдөл ирээдүйн тань үндэс суурийг тавих болно. М. Боздаг


Зөв сэтгэдэг, хурц ухаантай хүнийг л жаргалтай хэмээн үзэж болно. Сократ Бүх зүйл чиний эсрэг буй мэт санагдах үедээ онгоц, салхийг дагаж биш, сөрж хөөрдгийг сана. Henry Ford Нэг удаа бичсэн нь арван удаа уншсанаас илүү үлдэцтэй байдаг. Мухамед Боздог Үг гэдэг навч мэт. Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага. Пифагор Эцэг эхээ хайрлах нь бүхий л сайн сайхны үндэс. Цицерон Чиний хэнээс төрсөн чинь бус хэнтэй нөхөрлөдөг чинь л чухал. Мэгэли дэ Сэрвантэс


Хүний зүрхийг үгээр дулаацуулдаг. А.С.Пушкин Хамгийн сайн өшөө авалт бол том амжилт гаргах Фрэнк Синатра Есөн удаа унаж арван удаа босохыг амжилт гэдэг. Жон Бон Жови Хэдийгээр бусад хүмүүс чиний эсрэг байсан ч чухал гэж үзсэн зүйлээ хийсээр байх хэрэгтэй. Элон Муск Ярихаа больж хийж эхлэх нь амжилтын зам. Уолт Дисней Анхаарлаа лазер мэт төвлөрүүлж чаддаг дундаж хүнийг амжилттай дайчинд тооц. Брюс Ли


Амжилттай хүн болох гэж хичээхийн оронд үнэ цэнтэй хүн байхыг бод. Альберт Энштейн Алдаа гаргаагүй хүн шинэ зүйл бүтээгээгүй гэсэн үг. Альберт Энштейн Дэлхийг бүхэлд нь аз жаргалтай байгаасай гэж хүсэж байгаа бол гэртээ хариад гэр бүлийнхнийгээ хайрлаарай. Тереза эх Тухайн үед аз жаргалтай байсан бол хийсэн зүйлдээ хэзээ ч бүү харамсаж бай. Омар Хаям Хэрвээ танд хүнд хэцүү санагдаж байгаа бол та уулын оргил өөд алхаж байна. Хэрвээ хөнгөн байвал та ангал руу унаж байна. Генри Форд Ихийг мэдэж байгаа хүнийг ухаантай гэхгүй, хэрэгтэй зүйлийг мэдэж байгаа хүнийг л ухаантай гэнэ. Эсхил


Хүнд санагдсан үед нэг зүйлийг сайн бодоорой. Бууж өглөө гээд сэтгэл чинь хөнгөрөхгүй. Майк Тайсон Бусад хүмүүс таны тухай юу гэж боддог бол гэдэгт санаа зовж яваа цагт та тэдний мэдэлд байна гэсэн үг юм. Нил Дональд Уолш Өөрийгөө удирдахдаа толгойгоо, бусдыг удирдахдаа зүрх сэтгэлээ сонсож бай. Исмайл Боз Мэдлэгийн эзэн нь болохын тулд хүч хөдөлмөрийн боол нь болох хэрэгтэй. О.Бальзак Инээмсэглэ. Бусадтай халуун дотноор гар барихдаа сэтгэл зүрхээ шингээж бай. Дейл Карней Хүний итгэлийг олох нь хүнд хайрлуулахаас илүү сайхан хишиг юм. Мк.Доналдс


Хүний алдаж болохгүй хамгийн чухал зүйл бол өөртөө итгэх итгэл юм. Ричерд Бенедит Амжилт бүтээл нь өдөр тутамд давтагдах зүтгэлийн нийлбэр дүн юм. Роберт Коллиер Илүү сайн болох гэж хичээхгүй хүн сайн хэвээрээ ч үлдэж чадахгүй. Овивер Кромвелл Сайхан хуучин зүйлийг сайхан шинэ зүйл болго, тэгвэл чи агуу хүн болно. Э.Шэхабеттин Даруу зан дутах нь ухаан дутсаны шинж. Александр Поуп Мэргэн ухааны үндэс нь тэвчээр юм. Ювенал


Цаг хугацаа бол авьяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм. К.Маркс Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино. Суут их богд Чингис хаан Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр боломж, ирээдүй бол бэлэг. Махатма Ганди Ихэнх хүмүүс дурсамжаа туршлага гэж бодон эндүүрдэг. Билл Гейтс Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ. Магадгүй, дахиж уулзахгүй байж магад. Ярослов Галан Ямар үг хэлнэ тийм л хариу сонсоно. Хомер


Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.