Цээж-бичиг-уншлага Flipbook PDF


88 downloads 109 Views 2MB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

Цээжээр бичих эх

Булаг

Хүүхэд найм, ес хүрээд ирэхээр аяндаа гэрийн ажилд оролцох хэрэгтэй болдог.Сургуулийн зүүн талд нэгэн булаг байдаг байлаа.Би эндээс ус зөөж өгнө.Би тэр булгийн дэргэд байх их дуртай.Булгийн усанд өөрийгөө тольдон харна. Номын хишиг

Эрдэм ном сурснаар ихийг хийж бүтээж чадна.Эрдэмтэй хүн хаана ч явсан хүндлэл хүлээдэг.Нэгдүгээр ангид уншиж сурсны баяр хийдэг.Энэ нь эрдэм номдоо шамдан сурсны хишиг юм.Иймээс зүйр цэцэн үгэнд “Эд хөрөнгө зуурдынх, эрдэм ном үүрдийнх” гэж сургасан байдаг. Эх орон

Унасан газар угаасан усаа бид эх орон гэдэг.Өвөг дээдэс маань эх орноо нүдний цэцгий мэт хайрлан дээдэлж ирсэн билээ.Хол явахдаа нутгийнхаа уснаас ууж, чулууг боож авдаг.Эх орноо санасан үедээ чулуугаа үнэрлэдэг билээ. Хурдан морь

Эрийн гурван наадмын нэг нь хурдан морины уралдаан юм.Монголчууд эрт цагаас эхлэн хурдан сайн хүлэг морио уралдуулж ирсэн түүхтэй.Наадмаар азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн зургаан нас уралддаг. Хөхөө

Хөхөө шувууны хоол нь модыг гэмтээгч өт хорхой юм.Сонирхолтой нь өөртөө тусгайлан үүр засдаггүй.Бусад жижиг шувуудын үүрэнд өндгөө нэг нэгээр нь тавьдаг.Хөхөө хоол их иддэг.Хөхөө нь уянгалаг сайхан дуутай.

Монгол орон Монгол улсын нутаг өргөн уудам.Жилийн дөрвөн улиралтай.Жилд арван хоёр сар байдаг.Хаврын өдөр урт, шөнө нь богино байдаг.Намрын дараа өвөл болно.Хүмүүс дулаан хувцсаа өмсдөг.

Гол Манай нутагт гол мөрөн олон.Өдөр болгон Булган голын уснаас амсана.Булган гол ус ихтэй.Би голоос ус зөөв.Ус хөлдөж, мөс болно.Мөс тунгалаг өнгөтэй.Голын усыг бохирдуулж болохгүй.

Сонгино Сонгино бол олон наст ургамал юм.Сонгино хадтай ууланд элбэг ургана.Алтайн сонгинын хальс улаан бор өнгөтэй.Зэрлэг сонгинотой хоол их амттай.Бас витамин элбэг тул биед ашигтай.Сонгиноор эм бэлтгэн зарим өвчнийг эмчилдэг.

Хэрэм Хэрэм хуш модтой ойд амьдардаг.Боргоцойноос самар салгаж иддэг.Хэрэм модны мөчир дамжин дүүлж явна. Бүлтгэр хөөрхөн нүдтэй, сагсгар сүүлтэй ,хөнгөн шаламгай амьтан юм.Хэрэмний арьсаар дээл, малгай хийдэг.

Сурын харваа Эрийн гурван наадмын нэг нь сур харвах юм.Монголчууд сур харвахдаа нум сумаар харвадаг.Манай улсад олон сайн эрхий мэргэн харваачид бий.Сайн харваач хүний харвасан сум бүхэн байг мэргэн онодог.

Үүр Зарим шувуу мөчир хачирхан эвлүүлээд модон дээр үүрээ засдаг.Алтан хараацай шавраар үүрээ засдаг байхад болжмор газар хонхойлоод янзалдаг.Гэтэл тогоруу юу ч үгүй цагаан талд үүрээ засдаг байна.

Цас ба мөс Цас дун цагаан өнгөтэй.Цас өвөл орж, хавар хайлна.Цастай үед салхи гарвал цасан шуурга болно.Салхинд туугдан нэг дор зузаан тогтсон цасыг хунгар гэнэ.Мөс бол тунгалаг хатуу байдаг.

Зуун наст Зуун наст гэж тасалгааны ургамал юм.Зуун наст нь дулаанд дуртай, хүйтэнд тэсвэр муутай ургамал.Навч нь суумгай уртавтар, шовх үзүүртэй, захаараа өргөстэй байдаг.Цэцэглэх үедээ улаан өнгийн сайхан цэцэг гарна.

Агуй Манай нутагт асга хадтай уул олон бий.Ийм ууланд олон том, жижиг агуй бий.Ийм агуйг эртний хүмүүс орон сууц болгон хэрэглэж байжээ.Агуй бол байгалийн сонин зүйлийн нэг юм.Тэндээс түүх дурсгалын ховор сонин зүйл олддог.

Хиаг Хиаг өвс дэнж болон эрдүү газар ургадаг учир түүнийг эр өвс буюу хиаг гэдэг.Хиаг нь шим тэжээл сайтай, халуун чанартай амтлаг ургамал.Хиаг нь олон салаа үндэстэй ,газрын хөрсийг хавж, урт ургадаг.

Алтан гагнуур Энэ ургамал манай орны уулархаг нутгийн хад чулуу ихтэй газраар элбэг ургана.Түүний эгц дээшээ ургасан ишний оройд бүдэг шаргал өнгөтэй олон цэцэг байдаг.Алтан гагнуурын үндсийг шарх бэртэнгэд хэрэглэсээр иржээ.

Мазаалай Дэлхий дээр зөвхөн Монголын говьд тааралддаг ховор амьтан бол мазаалай юм.Мазаалай ойн хүрэн баавгайг бодвол биеэр жижиг, цайвардуу буурал үстэй, жижигхэн нүдтэй байдаг.Өвлийн эхэн сараас хаврын дунд сар хүртэл ичдэг.Мазаалайг агнахыг хориглож дархалжээ.

Ашигтай ургамал Манай оронд ашигтай ургамал олон байдаг.Эдгээр ургамлыг өвчнийг анагаах бас хоол хүнсэнд хэрэглэнэ.Бамбай, нохойн хошуу, алтан гагнуур, дэгд зэргийг эм хийхэд хэрэглэнэ.Цагаан мөөг, цээнэ, мэхээр, сонгино, хөмүүл зэргийг хоол хүнсэнд хэрэглэнэ.

Санамж Сурагч бүр бичих үедээ зөв суух, дэвтрээ зөв тавих, үзгээ зөв барих нь чухал.Тэгвэл сайхан бичиж сурна.Сурагчийг ямар сурдаг, сурах арга барилаа хэрхэн эзэмшсэнийг дэвтрээр нь тодорхойлно.Ном, дэвтэр, үзэг, харандааг гамтай цэвэр эдлэх хэрэгтэй.

Нагац Эхийн ах буюу дүү ахмад хүнийг нагац ах гэнэ.Тийм эмэгтэй хүнийг нагац эгч гэнэ.”Усны эх нь булаг, улсын эх нь нагац” гэсэн цэцэн үг байдаг.Хүүхдийн ам гэмтэхэд нагацын халуун амгайгаар домнодог.Ахмад хүмүүсээ үргэлж хүндэлье.

Хонь Манай эх орон хонин сүргээр баян.Хонь нь эрт дээр цагаас гэрийн тэжээмэл мал болжээ.Хонины үс, ноос, мах, сүү, арьс зэргийг ашиглана.Хонины ноосоор гэрийн бүрээс , ширдэг, тохом зэрэг зүйл хийдэг.Хонины сүү тослог ихтэй.

Ямаа Ямаа бол таван хошуу малын нэг билээ.Ямааны төлийг ишиг гэнэ.Ишиг их сэргэлэн цовоо эхээ хараад майлна.Ишиг эхээ хөхөх нь хөөрхөн.Ямааны ноолуур дулаан хөнгөн.Ноолуураар үйлдвэрт утас ээрнэ.Утсаар нь хувцас нэхнэ.

Эрхэм ёс Манай ард түмэнд хүндлэх эрхэм ёс их байдаг.Бас хүндлүүлэх олон сайхан хүндлэл бий.”Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл” гэсэн цэцэн үг байдаг.Энэ бол ах хүнийг илүү ихээр хүндлээрэй гэсэн үг.Бас бие биеэ хүндэлж сурах хэрэгтэй.

Үнэг Уул хадны агуй, хавцал, гуу жалга газарт нүх малтаж, хэвтдэг амьтан бол үнэг юм.Зулзагаа гаргах тусгай нүхтэй байдаг.Зулзага нь хагас сар орчим болоод нүдээ нээх ба мөн тэр үеэр нь шүд нь ургана.Үнэгний арьс дулаан байдаг.

Зун Зургаадугаар сар бол зуны эхэн сар юм.Өвс ногоо улам сахлаг ургаж, малын сүү шим нэмэгдэнэ.Хур бороо орж, илчит нар шарахад уул талын цэцэг ногоо улам сэргэнэ.Наймдугаар сард төрөл бүрийн жимс, ногоо, тариа будаа ургаж гүйцнэ.

Төл мал Хурга, ишиг, унага, тугал, ботгыг төл мал гэнэ.Эдгээр нь нэг наст мал юм.Хоёр настай болмогц хургыг төлөг, ишгийг борлон, унагыг даага, тугалыг бяруу, ботгыг тором гэнэ.Төл малыг сайн арчилж маллавал мал сүрэг өснө.

Адуу Манай улсын аймаг бүрт адуу өсгөдөг.Унах, ачих, хөллөх зэрэгт өргөн хэрэглэнэ.Монгол хүн морь унах дуртай.Хүүхэд багачуудаа багаас нь морь унуулж сургадаг.Гүүний айраг бидний дуртай ундаа билээ.

Үхэр Үхэр сүргийг хангай нутагт их өсгөдөг.Үхрийг ашиг шимээр нь махны, сүүний гэж ангилна.Үхрийн ашиг шим нэн их.Үхрийн эвэр, туурай, яс, сүү, хөөвөр,арьс зэргийг ашигладаг.Үхэр сургийг өсгөх талаар засаг төрөөс их анхаардаг.

Тэмцээн болов Хүүхдүүд өвөл цана, тэшүүрээр гулгадаг.Энэ долоо хоногт цанын тэмцээн болов.Тэмцээнд Цолмон түрүүлэв.Цана, тэшүүрээр гулгах нь эрүүл мэндэд тустай.Улирал тутам янз бүрийн тэмцээн болдог.

Ой Ойгоор зугаалах сайхан.Ойд ороход алсаас ариун сайхан үнэр ханхална.Уужим амьсгал чээжийг онгойлгоно.Ойд ормогц зүйл зүйлийн шувуудын уянгалаг жиргэлт сонорыг мялаана.Өнгийн цэцэг алаглан нүд хужирлана.

Таван хошуу мал Монгол хүн мянга ,мянган жил тал сайхан нутагтаа, таван хошуу малаа өсгөж, үржүүлж ирсэн билээ.Үхэр, адуу ,тэмээ, ямаа, хонийг таван хошуу мал гэнэ.Таван хошуу малын ашиг шим арвин их байдаг.

Манай нутаг Монгол түмэн газар усаа дээдлэн эрхэмлэдэг уламжлал заншилтай билээ.Манай нутаг булаг шанд ургамал элбэгтэй.Төрсөн нутгаа магтаагүй зохиолч яруу найрагч байдаггүй билээ.Би монгол орноороо бахархдаг.

Тэмцээн Манай ангид цэвэр сайхан бичих тэмцээн болов.Сурагч Маргад, Наран, Тэмүүлэн нар бусдаасаа сайхан бичиж түрүүлэв.Цэвэр сайхан бичиг уншихад урамтай байдаг.Хүүхдүүдээ та нар байнга цэвэр сайхан бичиж хэвшээрэй.

Цаг Нэг хоногт хорин дөрвөн цаг байдаг.Бид олон төрлийн цаг мэднэ.Хананд том цаг байв.Цаг бол алт шиг үнэтэй.Хүүхэд бүр цагийг зөв ашиглая.Хэрэв чөлөөт цагаа сурах мэдэхэд зориулбал амжилттай суралцаж чадна

Хэрэм Бяцхан хэрэм хуш модон дээр суув.Хэрэм самар цөмөв.Хэрэм нэг модноос нөгөө модонд дүүлэн явлаа.Хэрэмний сүүл сагсгар, хар өнгөтэй, өтгөн байдаг.Хэрэмний арьс зөөлөн дулаан байдаг Ямаа

Ямаа нь таван хошуу малын нэг юм.Ямааны ноолуураар үйлдвэрт олон янзын утас хийнэ.Манай оронд ноолуур ихтэй ямааг өсгөж байна.Ямааны ноолуур дэлхийн зах зээл дээр их үнэтэй

Царван

Хурц үнэр, гашуун амт, шар цэцэгтэй өндөр өвслөг ургамал юм.Царван нь ой хээр талын бүсэд, хужир мараатай хөндий болон худгийн ойр ургадаг.Цэцэг навчийг нь түүж, сүүдэрт хатаан нунтаглаад буцалгаж, хоолой өвдөхөд уух буюу зайлж хэрэглэнэ. Ой мод

Манай нутаг ой модоор баян.Модоор төрөл бүрийн тавилга хийдэг.Бас байшин, малын хашаа саравч барьдаг.Ойгоос мод ,газар шороо, ус, агаар зэрэг нь үнэт баялаг юм.Хүүхдүүдээ ой модоо хайрлан хамгаалцгаая.

2-р анги

2017 он

Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.