Унших материал-Юань, Алтан орд, Цагадай, Ил хаант улс мэдээлэл Flipbook PDF


105 downloads 117 Views 374KB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

Эх сурвалж: Монголын түүхийн II боть 225-285 хуудас

Эх сурвалж: Монголын түүхийн II боть 225-285 хуудас Юань улсын түүхийг баримт, эх сурвалж: Хубилай монголын хаан ш ирээг булаан авахаар дүү Аригбөхийн эсрэг тэмцэхдээ, Кайпин хотыг монгол гүрний “ н и й с л эл ” хэм ээн зарлаад Хархорумтай өрсөлдүүлэн тавьжээ. Нөгөө талаар Аригбөхтэй дайтах нь гарцаагүй хэрэг гэдгийг мэдэж, нууцаар цэргийн хүч сэлбэн бэлтгэж байжээ. Хубилай 1260 онд Кайпин буюу хожмын Шанду хотод хаанд өргөм ж илсөн байна. Тэр үед Хубилай 44 настай б ай ж ээ. Дараа нь Аригбөх билгийн улирлын 4-р сары н сүүлчээр аргын тооллын 1260 оны 5 дугаар сарын 12-ноос 6 дугаар cap хүртэл Орхон голын эхэнд бас ноёдын Их хуралдайг хуралдуулж, өөрийгөө монголын албан ёсны “ Их хаан” гэж зарлав. Ингэж 1260 онд Их монгол улсад хоёр хуралдай хурж, хоёр хаан сууж, хоёр нийслэл гарсан билээ. И йнхүү Х убилай яаран сан дран ганцхан өдөр “ Их хуралдай”-г зарлан хурсан бол, А ригбөх хууль ёсны дагуу Хархорумд 20 гаруй хоног хуралдсан аж ээ. А ригбөх, Хубилай ах дүү хоёрын хаан Аригбөх төр улсынхаа уламжлалт ёс журмыг үл хайхран хувийн эрх ашиг хичээсэн ахынхаа эсрэг арга буюу зэвсэгт тэмцэл хийхэд хүрсэн ажээ. 1264 онд Аригбөх Хубилайд бууж өгчээ. Чухам ингэж ах дүү хоёрын хоорондын зэвсэгт мөргөлдөөн дууссан боловч монголын хаан ширээний төлөө тэмцэл зогсоогүй, уул тэмцлийг Хайду ноён толгойлон үргэлжлүүлжээ. /Хашийн хүү Хайду (12351301) Хайду бол Өгэдэйн үр ач нарын дунд ухаантай сэргэлэн, алсын хараатай гэж алдаршсан хүн байсан бөгөөд Мөнхийн үед хааны эсрэг хуйвалдаан байгуулсан хэргээр төвөөс зайлуулагдан алс хязгаарын Тарвагатайн ууланд очиж суусан байжээ/ Хубилай хаан 1271 оны 1-р сараас “ Их Монгол Улс”-ын нэрийг “Их Юан Улс” болгон өөрчлөв Юан гүрэн байгуулагдсан нь монголын түүхийн хөгждийн хувьд нэг ч их сайн үйлс болсонгүй. Тухайлбал, Чингисийн байгуулсан Их Монгол улсын бие даасан засаг төр үндсэндээ мөхөв. Монгол орон их гүрний зах хязгаар нутаг болон орхигдоход хүрэв. Нийслэл Хархорум нь эл хуль захын нэгэн хот болов. Их Монгол улсын хаад хүртэл хятадын хааны цол гуншин олов. Монголын түүх хятадын түүхийн хэсэг болон бичигдэв. Монголчууд бол “хятадын их гэр бүлийн нэг хэсэг” гэдэг зохиомол гуншинг Хубилайн үеэс олов.

Эх сурвалж: Монголын түүхийн II боть 225-285 хуудас Цагаадайн хант улс: Чингис хаан анх 1206 онд Их Монгол Улсыг байгуулаад хоёрдугаар хүү Цагаадайдаа дөрвөн мянган өрх хуваан өгчээ. Хожим нь дахиад 1221 онд дөрвөн хөвүүндээ нутаг хувиарлан өгөхдөө, Цагаадайд Уйгарын орноос Аму мөрөн хүртэлх өргөн уудам нутгийг хувь улс болгон өгчээ. Чингис хаанаас Цагаадайд хувилан өгсөн тэр газар нутаг дээр үндэслэн Цагаадайн хант улс бүрэлдэн тогтсон байна. Цагаадайн хант улс хүчирхэг байх үедээ зүүн зүг Турфан, баруун зүг Аму мөрөн, умар зүг Тарвагатай, өмнө зүг Энэтхэгийн уулсыг давж байжээ. Түүний нутаг дэвсгэрт одоогийн Дорнод Туркестан (Синьцзян), Казахын зүүн өмнөд хэсэг, Хорезм, Мавереннахр, Афганистан, Балх зэрэг нутаг багтаж байв.. Тэрээр 1221-1222 онд өөрийн биеэр цэрэг удирдан Дундад Ази, Энэтхэгт очиж байжээ. 1228 онд Өгэдэйг Чингис хааны гэрээс ёсоор хаан ширээнд суулгахад гол зөвлөгч нь байв. «Сударын чуулган»-д өгүүлснээр “Хаан үргэлж элч илгээж аливаа чухал учрыг Цагаадайтай зөвледөг байв. Цагаадайн санал зөвлөлгөөнгүйгээр бол чухал хэргийг таслахгүй байв” 1 гэжээ. Үүнээс үзэхэд Цагаадай Монголын төрд ихээхэн нөлөө бүхий байсан нь тодорхой байна. Бүр хожим нь Цагаадайн хаант улс хоёр хуваагдаж, түүний нэгийг нь Могол гэж нэрлэж Моголистан гэдэг шинэ улс буй болжээ. Могол гэсэн нь Монгол гэдэг нэрийн нэгэн хувилбар болно. Одоо хүртэл Монгол гэдгийг Могол гэж дуудсан хэвээр байна. Ийнхүү түүхэнд Хорезм, Сартул, Могол, М оголистан, М авереннахр, Туркестан зэрэг нэрүүд хадгалагдан үлджээ. Цагаадай улс XIII зууны хориод оноос XIV зууны дунд үеийг хүртэл 100 гаруй жил бие даан орш ин тогтнож ээ. М огулистаны хаадын дотор Цагаадайн удмынхан голлож байсан ажээ. Могулистан гэдэг нэрийг урт удаан хугацааны туршид хэрэглэж байсан бөгөөд 1526 онд эхийн талаасаа Чингис хааны удмын Бабур хан Э нэтхэгийг эзэлж авснаар Энэтхэгт ‘‘Моголын хант улс” байгуулагдан түүхэнд алдаршсан юм.

Эх сурвалж: Монголын түүхийн II боть 225-285 хуудас Алтан орд улс:1225 онд Чингис хаан дөрвөн хүүдээ нутаг хуваан өгчээ. Ууган хүү Зүчидээ Эрчис мөрнөөс баруун тийш, Хорезмээс хойш монгол цэргийн морины туурай хүрсэн газрыг өгчээ. Зүчи Урал мөрнөөс зүүн тийш Кипчакийн тал нутгийн зүүн хэсэг, Амур, Сыр-Даръяа мөрний доод урсгалын Хорезмийн нутгийг эзэмшиж байлаа. Зүчийн хоёрдугаар хүү Бат 1236-1240 оны хооронд Урал мөрнөөс баруун тийш Волга мөрний дагуу, Кипчак, Болгарыг эзлэж Оросыг эрхш ээлдээ оруулсан байна. Зүчи, Бат нарын үед Алтан ордоны хаан өөрийн улсыг Монгол гүрний нэгэн хэсэг гэж үзэн, Монголын хаанд захирагдаж байсан боловч Бэрх ханы үеэс, өөрөөр хэлбэл, Юан улс байгуулагдсан цагаас эхлэн биеэ даасан байдалтай болж, удалгүй Монгол гүрнээс бүрмөсөн тусгаарлан салжээ. Алтан Ордоны улсыг /1242 оноос эхлэлтэй/ үндэслэн байгуулсан Бат хан (1236-1255) нийслэл Сарай хотоо байгуулахдаа, Астраханаас холгүй, Ижил мөрний адагт орших нутгийг сонгон авчээ. Дэшти Кипчакийн хээр тал нутгийн үржил шимт бэлчээр нутаг Монголчуудын сэтгэлийг Оросын их хотуудаас илүү татаж байлаа Алтан орд улсын хүн амын ихэнхийг орос тэргүүтэй славян, кипчак тэргүүтэй түрэг үндэстнүүд бүрдүүлж байсан ба монголчууд эрх мэдлийг атгаж, удирдах хэсгийг бүрдүүлж байв. Алтан орд улс нь эхэн үедээ газар нутгаа гурван хэсэгт хувааж байсан боловч дараа нь хоёр түмэн, 10 тойрог болгожээ. Тус улсад газар тариалан, мал аж ахуй, үйлдвэр, худалдаа эрчимтэй хөгжиж байв. Хар тэнгис, Эгейн тэнгисээр дамжин, Газрын дундад тэнгист Венец, Генуя зэрэг Европын хот улсуудтай худалдааны өргөн харилцаа хөгжүүлжээ. Алтан орд улсын хаад эхэндээ уламжлалт тэнгэр шүтлэгээ мөрдөж байсан боловч яваандаа исламын шашныг шүтэх болов. Гэвч бусад шашныг тэгш үзэх монгол төрийн уламжлалыг алдаагүй юм. Оросуудыг эрхшээлдээ байлгахын тулд загалмайн шашны үнэн алдартны урсгалыг онцгойлон дэмжиж байв. Алтан орд улсын дотор орос хэл, соёлын нөлөө аажмаар өсч, өмнө нь ноёлж байсан Византийн грек хэлийг орлох болжээ. Алтан орд улс дотроосоо задарсаар 1480 онд мөхжээ.

Эх сурвалж: Монголын түүхийн II боть 225-285 хуудас Ил хант улс: Чингис хааны бага хүү Тулуйн том хүү Мөнх хаан ширээнд суусны дараа өөрийн төрсөн дүү Хүлэгүг Иранд явуулж, Сири Рум, Армен, Энэтхэгийг эзлэх даалгавар өгчээ. Ийнхүү Хүлэгү Иранд очиж, Ил хант улсыг үндэслэн байгуулаад, 9 жил (1256-1265) хан суусан байна. Тэрээр Перс, Ирак, Азербайджан, Армен, Туркестан, Гүржийн нутагдэвсгэрдээр Ил хант улсыг байгуулсан ажээ. Хүлэгүгийн улсын ханыг Ил Хан (Улсын хаан) гэж нэрлэдэг байсан тул түүхэнд Ил Хаант улс хэмээн алдаршжээ. Мөн тус улсыг үндэслэн байгуулагчийнх нь нэрээр “Хүлэгүгийн улс” гэж нэрлэж байжээ. Хүн амын ихэнхийг исламын шүтлэгт перс, араб, түрэг, загалмайн шашинт армян, гүрж зэрэг угсаатнууд бүрэлдүүлж байв. Мөн Хүлэгү ханыг дагаж очсон монголчууд ч багагүй хувийг эзэлдэг байлаа. Нийслэл нь Марага, Тебриз, Султание зэрэг хотууд байв. Ил хаант улсын хаад монгол ёс заншлаа чанд баримтлан бөө мөргөл, буддын шашныг шүтэж бусад шашинд хүндэтгэлтэй хандаж байлаа. Газан ханы үед (1295-1304) нийгмийн бүх салбарыг хамарсан шинэчлэл хийсэн нь түүхэнд Газаны шинэчлэл хэмээн алдаршив. Түүний шинэчлэл нь Ил хаант улсын эдийн засгийг хүчирхэгжүүлж, исламын төрт улсын загварыг баримтлахад чиглэгдэж байлаа. Гэвч тэрээр унаган монгол төрт ёс, соёл, зан заншлыг ч гүнээ хүндэтгэн үзэж халж өөрчлөх оролдлого хийгээгүй юм. Ил хаад шинжлэх ухаан, эрдэмтдийг тэтгэх талаар их нэрд гарсан байна. Хүлэгү хан өөрийн зөвлөх нэрт гүн ухаантан, одон орон судлаач Насир ад Дин ат-Гүш (1201-1274)-д Табризийн хойт талд Азербайджаны Марагхад одон орон судлалын төв байгуулах ажлыг даалгажээ. Тус төвийг тэр үед байсан хамгийн дээд зэргийн багажаар төхөөрөмжилсөн бөгөөд номын сан нь 400 000 номтой байсан гэдэг1. Тэнд Испанийн алдарт одон орон судлаач Яхья ибн Мухаммад ибн Абул-Шукр ал-Магхриби ал-Андалуси ажиллаж байсан ажээ.

Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.