БАТЛАВ Flipbook PDF


42 downloads 122 Views 4MB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

БАТЛАВ: СУРГАЛТЫН МЕНЕЖЕР: .......................... /Б.САРАНТУЯА/ 3-Р АНГИЙН “ИРГЭНИЙ БОЛОВСРОЛ” ХИЧЭЭЛИЙН “БАГШАА БАЯРЛУУЛАХ ЁС” НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР Улирал - I улирал Цаг -11 цаг Сэдэв: Багшийг баярлуулах ёс Зорилго: Багшийг баярлуулсны ач тусыг ухаарах Суралцахуйн зорилт: ➢ 2.1.1. Багшийг баярлуулсны ач тусыг ухаарах ➢ 2.1.2. Багшийг баярлуулах Агуулгын залгамж холбоо: I анги II анги III анги 2.2. Багшийг дээдлэх ёс - Багшийг дээдлэх учир шалтгаан, ач тус, эс дээдлэхийн гэмийг - Багшийг дээдлэх - Багштай харилцах 2.2. Талархал - Багш, эцэг эх, асран хамгаалагч, төрөл садан, нутаг усныхан, ахмад настан болон бусад хүн, найз нөхөд (тэд)-ийн ач, тус дэмд талархах - Талархлаа илэрхийлэх 2.1. Багшийг баярлуулах ёс - Багшийг баярлуулсны ач тусыг ухаарах - Багшийг баярлуулах Арга зүй: № Ээлжит хичээлийн сэдэв Цаг Сар өдөр СБ-ийн хуудас Чадвар 1 Бидний төлөө,миний төлөө 1 цаг XI.24 Хуудас 44 ➢ Багштай хүндэтгэлтэй харилцаж баярлуулах ➢ Баярлуулах нь багшийг хүндэтгэж буйн илрэл болохыг ухаарах ➢ Багшийн зөв үг, сургаалыг бие, хэл, сэтгэлээрээ биелүүлэх 2 Багшдаа баярлалаа 1 цаг XI.25 Хуудас 45 3 Багшдаа баярлалаа 1 цаг XII.1 Хуудас 47 4 Томчуудын тус 1 цаг XII.2 Хуудас 48 5 Багш шавийн барилдлага 1 цаг XII.8 Хуудас 49 6 Багшийн үг 1 цаг XII.9 Хуудас 50 7 Зөв сэтгэлээс зөв үйл 1 цаг XII.15 Хуудас 51 8 Дураараа биш дүрмээрээ 1 цаг XII.16 Хуудас 53 9 Бэрхшээлийн ард бэлэг 1 цаг XII.22 Хуудас 53 10 Багшийн алдар 1 цаг XII.23 Хуудас 53


11 Бататгал дүгнэлт 1 цаг XII.29 Үнэлгээний даалгавар ➢ Ном сурч, их эрдэм эзэмших ач тустайг ухаарах Сургалтын орчин, хэрэглэгдэхүүн: Сурах бичиг, ТӨМ, зурагт үзүүлэн, Үнэлгээ: Сурагчдыг явцын үнэлгээгээр үнэлнэ. ➢ Аман үнэлгээ ➢ Сурагч өөрийгөө үнэлэх асуулга ➢ Багшийн үнэлгээний хуудас ➢ Нэгж хичээлийн үнэлгээний даалгавар Ээлжит хичээл-1. Сэдэв: Бидний төлөө, миний төлөө Зорилго: Багшийн сэтгэл үргэлж шавийнхаа төлөө байдгийг ухаарч ойлгох Үе шат Багш, сурагчийн хамтын үйл ажиллагаа Сайжруулах санал Сэдэлжүүлэх Даалгавар-1. Танай багшийн байнга хэлдэг үг юу вэ? ➢ Сайн байна. ➢ Ёстой мундаг байна. ➢ Онц ➢ Чи бүгдийг чадна Шинэ мэдлэг бүтээх Даалгавар-2. Эхийг уншаад асуултын дагуу багштайгаа хамтран ярилцана. Асуултууд: ➢ Батад яагаад хичээлээ хийгээгүй вэ? ➢ Хулангаас юу гэж асуусан бэ? ➢ Хулан юу гэж хэлсэн бэ? ➢ Эхэд юуны тухай өгүүлж байна вэ?


Бататгах Даалгавар-3. Эхийн агуулгыг ямар холбоо үгээр илэрхийлбэл тохирох вэ? а. Гэрийн даалгавар б. Багшийн сэтгэл в. Талархлын үг Даалгавар-4. Эхээс таалагдсан хэсгийг сонгоод, яагаад таалагдсан учрыг бичээрэй. Дүгнэлт Даалгавар-5. Чиний багш та нарын төлөө юу, юу хийдэг вэ? Багшийн ажил, багшийн сэтгэл, багшийн сургаал Гэрийн даалга вар Даалгавар-5. Сурах бичгийн 45-р хуудасны оюуны зураглалыг гүйцээгээрэй. Ээлжит хичээл-2, 3. Сэдэв: Багш аа баярлалаа Зорилго: Баярлуулах нь багшийг хүндэлж, дээдэлж буйн илрэл болохыг ухаарах Үе шат Багш сурагчийн хамтын үйл ажиллагаа Сайжруулах санал Сэдэлжүүлэх Даалгавар-1. Багшийнхаа сайн тал болон чамд хэрхэн тусалж дэмждэг тухай ярих ➢ Цэцэрлэгийн багшийн тухай ярилцах ➢ Башгийг нь хэн гэдэг байсан бэ? Шинэ мэдлэг бүтээх Даалгавар-2. Зургийг ажиглан өөрийн ойлгосноор бусдадаа тайлбарлан асуултын дагуу ярилцана. 1. Чи зураг дээрх охины аль бодлыг илүү зөв гэж үзэж байна вэ? 2. Охинд дээрх хоёр үйлдлийн алийг нь сонгохыг зөвлөх вэ? 3. Охинд багшаа баярлуулахад нь санаа нэмж туслаарай.


Бататгах Даалгавар-3. Зургийг ажиглан асуулт зохиож бусдаасаа асуух, бусдын асуултанд өөрийн үгээр ойлгомжтой хариулт өгөх зэргээр харилцан ярилцах Даалгавар-3. Багшийг баярлуулах бие, хэл, сэтгэлийн үйлээр нь ялгаж бичээрэй. Дүгнэлт Даалгавар-4. Зүйр үгийн утгыг ярилцан тайлбарлах Эдийн ашиг эхэндээ Эрдмийн ашиг эцэстээ Гэрийн даалга вар Ээлжит хичээл-4. Сэдэв: Томчуудын тус Зорилго: Зөвхөн өөрийн ангийн багшийн биш бусад багш, ажилтан, томчуудын тус дэмийг ухаарах Үе шат Багш сурагчийн хамтын үйл ажиллагаа Сайжруулах санал Сэдэлжүүлэх Даалгавар-1. Гэр бүлийн гишүүдээ нэрлэх, гэр бүлийн гишүүд гэрийн ажилд хэрхэн оролцдог тухай ярих ➢ Эгч- гэрээ цэвэрлэнэ ➢ Ээж- хоолоо хийнэ ➢ Ах – усаа авна


Шинэ мэдлэг бүтээх Даалгавар-2. Сургуулийн орчинд бид хэн, хэнтэй тааралддаг вэ? Эдгээр хүмүүс чамд яаж тусалдаг вэ? Даалгавар-3. Тэд бидний төлөө юу гэж хэлдэг вэ? Бататгах Даалгавар-4. Зургийг ажиглаад хэрвээ чи ........... байсан бол хүүхдүүдэд юу гэж хэлэх вэ? Сурагчдаар яриулна. Дүгнэлт Даалгавар-5. Зүйр цэцэн үгийг уншин ярилцах Хүн ахтай дээл захтай. Ах нь сургадаг дүү нь сонсодог Гэрийн даалга вар Томчуудын үг, сургаалыг дагахын учрыг аав ээжээсээ асууж ирээрэй. Ээлжит хичээл-5. Сэдэв: Багш шавийн барилдлага Зорилго: Багшаа дээдэлж, баярлуулах уламжлалт зан үйлээс суралцах Үе шат Багш сурагчийн хамтын үйл ажиллагаа Сайжруулах санал Сэдэлжүү лэх Даалгавар-1. Зүйр үгийн талаар ярилцах Дуслыг хураавал далай Дуулсныг хураавал эрдэм


Шинэ мэдлэг бүтээх Даалгавар-2. “Багш, шавийн барилдлага” эхийг уншаад хамтран ярилцана. Бататгах Даалгавар-3. Сургаалыг багшийн тусламжтайгаар тохирох тайлбартай холбоно. Дүгнэлт Даалгавар-4. Сургаал үгсийн талаар ярилцах 1. Багшийг шүтсэний эрдэм юу вэ? 2. Багшийг эс шүтсэний хор уршиг юу вэ? Гэрийн даалгав ар Даалгавар-5. Хайртай багшаасаа сурч мэдсэн зүйлээ нэрлэн бичиж захидал бичиж баярлуулаарай. Ээлжит хичээл-6. Сэдэв: Багшийн үг Зорилго: Багштай хүндэтгэлтэй харилцаж, баярлуулах Үе шат Багш, сурагчийн хамтын үйл ажиллагаа Сайжруулах санал Сэдэлжүүлэх Даалгавар-1. Зургийг ажиглан өөрийн бодлоо бусдадаа ярих Хоосон нүдэнд сайн сурагч болоход охинд юу дутуу байгааг гүйцээх


), хааяа хийдэг бол (хагас нэмэх), огт хийдэггүй бол (-) тэмдэг тавиарай. Дүгнэлт Даалгавар-4. Сайн сурагч байхын тулд өөртөө амлалт авч, түүнийгээ биелүүлэхийн төлөө хичээгээрэй. Гэрийн даалгавар Даалгавар-5. Сайн сурагч болохын төлөө чи яах вэ? Зохион бичлэг бичиж ирээрэй. Үг 50 Ээлжит хичээл-7. Сэдэв: Зөв сэтгэлээс зөв үйл Зорилго: Эрдэм мэдлэг эзэмшихийн тулд хэрхэн бодол үйлээ зориулахыг таньж мэдэх Үе шат Багш, сурагчийн хамтын үйл ажиллагаа Сайжруулах санал Сэдэлжүү лэх Даалгавар-1. Зургийг ажиглан сурагчид өөрсдийн бодлоо харилцан ярилцана


Шинэ мэдлэг бүтээх Даалгавар-2. “Бодол ба үйл” эхийг уншаад аль нь үйл, аль нь бодол болохыг ялгаарай. Заавар: Бодлын ард (б), үйлийн ард (ү) үсэг тавиарай. ТӨМ-1. Бататгах Даалгавар-3. Түүврийн аргаар хүүхдүүдээс яагаад (б, ү) тавьсан учрыг тайлбарлуулна. Охин ямар асуудалтай тулгарсан бэ? Жагсаан бичээрэй • ................. • .................... • .................... • ................... Даалгавар-4. Чамд охинтой адил зүйл тохиолддог уу? Чи асуудлаа яаж шийддэг вэ? Дүгнэлт Даалгавар-5. Өөртөө амлалт аваарай. Бодсоноо үйлдэл болгож, багшаа баярлуулах аргаас суралцаарай. Гэрийн даалгавар Ээлжит хичээл-8. Сэдэв: Дураараа биш дүрмээрээ Зорилго: Багшийн хориглосон буруу үйлийг бие, хэл, сэтгэлээрээ тэвчих


Үе шат Багш сурагчийн хамтын үйл ажиллагаа Сайжруулах санал Сэдэл- жүүлэх Даалгавар-1. Нэг нэгээрээ ээлжлэн багш болж хүүхдүүдтэй мэндэлнэ. Шинэ мэдлэг бүтээх Даалгавар-2. “Дураараа аашилбал дургүйцлийг төрүүлнэ” эхийг унших, зургийг ажиглах Бататгах Дүгнэлт Үг, үйлдэл, сэтгэлээрээ бусдад хүндэл, харилцах Гэрийн даалгавар Ээлжит хичээл-9. Сэдэв: Бэрхшээлийн ард бэлэг Зорилго: Багшийн зөв үг, сургаалыг бие, хэл, сэтгэлээрээ биелүүлэх


Үе шат Багш сурагчийн хамтын үйл ажиллагаа Сайжруулах санал Сэдэл- жүүлэх Даалгавар-1. Зүйр үгийн утгыг ярилцана. Дураараа аашилбал дургүйцлийг төрүүлнэ Шинэ мэдлэг бүтээх Даалгавар-2. “Урам хугарав” эхийг уншаад үйл явдлын талаар ярилцана. Даалгавар-3. Эрдэнийн урам хугарахад хэн нөлөөлсөн бэ? Өгүүлбэрийг гүйцээн бичээрэй. Бататгах Даалгавар-4. Дасгал даалгаврыг дэвтэрт бичиж хийгээрэй. Дүгнэлт Гэрийн даалгавар Багшийн үйлдэл зөв үү? Чиний хувьд яах байсан вэ? Ээлжит хичээл-10. Сэдэв: Багшийн алдар Зорилго: Багш анзаарч мэдэлгүй алдаа гаргавал сэтгэлээрээ уучилж, учирлан ойлгуулахад суралцах Үе шат Багш сурагчийн хамтын үйл ажиллагаа Сайжруулах санал Сэдэл- жүүлэх Даалгавар-1. Үгийн утгыг ярилцана. Хүн л болсон хойно, бид амьдралдаа алддаг. Харин алдаагаа засахад нь туслах боломж олгоорой.


Шинэ мэдлэг бүтээх Даалгавар-2. Багш чинь санамсаргүй алдаа гаргаж байсан уу? Даалгавар-3. Алдаагаа засахад нь багшдаа хэрхэн туслах вэ?Дараах аргаас алийг нь сонгох вэ? Өөр арга байвал нэмж бичээрэй. ➢ Алдаж, эндүүрснийг тухайн үед нь хэлнэ. ➢ Багшдаа бичиж өгнө. Бататгах Даалгавар-4. Багшдаа хандан сэтгэлийн үгээ бичээрэй. ТӨМ-1. Гэрийн даалгавар Даалгавар-5. Өнөөдрийн хичээлээс ойлгосон зүйлээ дэвтэрт буулгаж ирээрэй. Ээлжит хичээл-11. Сэдэв: Бататгал дүгнэлт Зорилго: Багшийг баярлуулахын ач тусыг ухаарснаар баярлуулсан сайн үг үйл сэтгэлээ нэгтгэн дүгнэх Тараах материал 1. Баярлуулахын тулд чи юу хийх хэрэгтэй вэ? /2 оноо/ ........................................................................................................................................................................ ........................................................................................................................................................................ ........................................................................................................................................................................ 2. Багшийг эс шүтэхийн хор уршиг юу вэ? /2оноо/ ........................................................................................................................................................................ ........................................................................................................................................................................ 3. Чи багшаа хэрхэн хүндэлдэг вэ? /3 оноо/


Үгээр Үйлээр Сэтгэлээр 4. Хайртай багшаасаа сурч мэдсэн зүйлээ нэрлэн бичиж захидал бичээрэй. /5 оноо/ ........................................................................................................................................................................ ........................................................................................................................................................................ ........................................................................................................................................................................ ........................................................................................................................................................................ ........................................................................................................................................................................ ........................................................................................................................................................................


Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.