хамгийн ойрхон оршдог оддын бѳѳгнѳрѳл буюу галактик Flipbook PDF


92 downloads 123 Views 5MB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

ХАМГИЙН ОЙРХОН ОРШДОГ ОДДЫН БѲѲГНѲРѲЛ БУЮУ ГАЛАКТИК ХЭНТИЙ АЙМГИЙН ӨМНӨДЭЛГЭР СУМЫН ЕБС-ЫН СУРГУУЛЬ VII АНГИ


Манай сүүн замын ойролцоо орших 50 гаруй том жижиг галактикуудыг бид дотоод галактикуудын бүлэг гэж нэрлэдэг. Дотоод бүлэг гэхээр хоорондоо таталцалаар тодорхой хэмжээнд харилцан үйлчлэлцдэг жижиг бѳѳгнѳрѳл л гэсэн үг, үүнээс цааш хэдэн зуу заримдаа бүр хэдэн мянган гишүүнтэй аврага том бѳѳгнѳрѳлүүд байгаа. Дотоод бүлгийн хамгийн том гишүүн нь бидэнтэй хамгийн ойрхон оршдог (2 сая гэрлийн жил) адаг чуулганы манацар буюу андромеда галактик. Дараачийн том гишүүн нь манай сүүн зам, харин 3 дахь том нь биднээс 3 сая гаруй гэрлийн жилийн тэртээ орших М33 хэмээх галактик юм. Саргүй цэлмэг шѳнѳ хотын гэрлээс зайдуу газар энгийн нүдэнд бүдэг саарал цэг мэт харагдах ба ер нь энгийн нүдэнд харагдах хамгийн алсын биет. Хэдий бид яг тодорхой мэдэхгүй байгаа ч, М33 нь андромедагаас ердѳѳ 750,000 гэрлийн жилийн зайд оршдог учир одонорончид М33 нь андромедаг тойрон эргэдэг гэж таамагладаг.


М33 нь манай сүүн зам болон андромеда нарын адил мушгиа хэлбэртэй галактик. Нэг захаас нь нѳгѳѳ зах хүртэл гэрлийн хурдаар явхад 50,000 жил шаардлагтай ба (харьцуулхад манай сүүн зам ѳргѳѳшѳѳ 100,000 г.ж.) дээрх зураг нь ѳргѳѳшѳѳ 30,000 г.ж.ийн зай эзлэх зѳвхѳн тѳв хэсгийг нь харуулж байгаа юм. Галактикийн тѳвѳѳс салбарлан гарсан мушгиа гарнуудыг нь дагаад их хэмжээний хар бараан судлууд мѳн баахан улаан мананцар мэт жижиг үүлнүүд байгааг анзаараарай. Хар судлууд нь их хэмжээний тоос тоосонцороос бүрдэх хэсгүүд, харин тэр улаан ягаан мананцарууд нь ѳдѳѳгдсѳн устѳрѳгчийн атомуудаас тогтсон сийрэг мананцарууд юм. Дээрх хоёр зургийг Аризонагийн их сургуулийн 0.8 метрийн дурангаар одоноронч Адам Блок нийт 17 цаг орчим гэрэл бүртгэж авсан бѳгѳѳд зураг маань 2 үндсэн хэсгээс тогтож байгаа. Эхний хэсэг нь энгийн нийт үзэгдэх гэрлийн мужид гэрэл бүртгэж авсан суурь зураг, харин нѳгѳѳ нь зѳвхѳн тэр 656.3 нанометрийн улаан гэрэлийг бүртгэж бүтээсэн зураг байгаа. НII орчиноос ирэх гэрлийг тусгайлан бүртгэж аваад нийлбэр зурагт оруулсан болхоор улаан ягаан мананцар хэсгүүд ийнхүү маш тод харагдаж байгаа юм


Шөнийн тэнгэрт “могойн” одны ордны зүгт (Serpens) биднээс бараг 6500 гэрлийн жилийн зайд нэгэн аврага том устөрөгчийн молекулан үүл оршино. Уг үүлийг харагдах байдлаар нь “бүргэдийн” мананцар гэх бөгөөд угтаа оддыг олноор нь төрүүлж буй, маралын мананцар шиг оддын өлгий болсон аврага том цацаргалтын мананцар юм. Доорх зурган дээр харуулж буй хэсэг нь өргөөшөө 50-70 гэрлийн жилийн дайтай. Судлаачидын үзэж байгаагаар уг мананцар нь ойролцоогоор 5.5 сая жилийн өмнө бүрэлдэн бий болсон байна. Өөрөөр хэлбэл тэр хавийн устөрөгчийн атомууд төдий хугацааны өмнө нягтран аврага том үүл болж оддыг дотроо үйлдвэрлэж эхэлсэн гэсэн үг. Дээрх зурган дээр харвал мананцарын хэлбэр нь дотроос нь дэлбэлчихсэн мэт харагдаж байгаа нь үнэхээр дотор нь аврага том дэлбэрэлт явагдсаных. Судлаачидын тооцооллоор энэ мананцарын үүсгэсэн нэгэн аврага од ойролцоогоор 8000 орчим жилийн өмнө өөрийн түлшээ бүрэн барж дуусгаад хэт-шинэ одны дэлбэрэлтийг бий болгож энэ мананцарын нэг талыг нь сансарт зад цацсан гэсэн үг. 8000 жилийн өмнөх тэсрэлт гэхээр дэлхий дээр одоогоос 1000-2000 жилийн өмнө ажиглагдсан байх ёстой, гэхдээ тэнгэрт могойн одны ордны зүгт гэнэт тод од гарч ирээд хэдэн хоногийн дараа бүдгэрэн алга болсон тухай ажиглалт түүхэнд тэмдэглэгдэж үлдээгүй байдаг. БҮРГЭДИЙН МАНАНЦАР


Одоогийн байдлаар нийтдээ 460 гаруй оддыг энэ мананцар бий болгоод байгаа ба хамгийн том нь манай нарнаас 80 дахин их масстай, 1 сая дахин илүү тод, гэхдээ дөнгөж 1-2 сая жилийн настай (нар 5 тэрбум жилийн настай). Эдгээр оддоос гадна зурган дээр хар бараан харагдаж байгаа маш нягт үүлний хэсгүүдэд одоо хүртэл олон тооны одод бүрэлдэн бий болсоор байгаа. Уг биетийг жижиг гар дурангаар ажиглаж болох бөгөөд (мэдээж ийм өнгөт дүрс харагдахгүй) анх 18-р зууны сүүлд Мессиегийн каталогт 16-р биет болон тэмдэглэгдсэн байдаг байна. Жижиг дуранд сийрэг саарал үүл мэт харагдах уг биетийг том дурангаар зургийг нь аваад хархад, дотроо олон тооны аврага том хар бараан цамхагуудтай нь харагдана. Тэдгээр цамхаг бүр нь дотроо олон тооны оддыг үйлдвэрлэн буй нягт устөрөгчийн үүлс юм. Алдарт сансарын Хаббл дурангийн авсан хамгийн алдартай зургуудын нэг нь энэ мананцарын төвд орших нэг том цамхаг нь. Дээр үзүүлж буй гайхалтай зургийг 2005 онд тус дуран авсан бөгөөд зургийг доод хэсгээс цамхагийн орой хүртэлх үүл нь бараг 10 гэрлийн жилийн зайг эзэлнэ (90 триллион км). Үүнтэй манай нарны аймгийн хэмжээг харьцуулаад бодоод үзээрэй – бидний мэдэх нарны аймгийн хамгийн захад орших гариган биет хүртэлх зай нь ердөө хэдхэн гэрлийн цаг, нарны нөлөөлөх орон зай нь 1-2 гэрлийн жил.


Шөнийн тэнгэрт харагдах маралын одны ордны зүгт маш олон одод шинээр үүсэн бүрэлдэж буй аврага молекулан үүлс хэд хэд оршдог ба тэдгээр нь манай нарны аймагтай хамгийн ойр орших оддын “өлгийнүүд” юм. Доорх гайхалтай зураг нь монголчуудын гурван марал хэмээн нэрлэж заншсан маралын одны орд дахь залгаа 3 од орчимын мананцар үүлсийг маш тодорхой харуулж байна. Одонорон сонирхогчид АНУ-ын шинэ мексик муж улсаас бүтэн 7 цагийн турш зөвхөн устөрөгчийн атомуудаас ирэх гэрлийг нь цуглуулан бүртгэж, тэрнийгээ дараа нь бодит өнгөөр 3 цагийн турш авсан кадртай нийлүүлэн тус зургийг бүтээжээ МОРИН ТОЛГОЙН МАНАНЦАР


Тус мананцараас үүссэн олон тооны аврага идэвхитэй одод хүчтэй “салхиараа“, мөн урьд нь тэнд үүсээд хэт-шинэ од болон “үхсэн” одод дэлбэрэлтээрээ мананцарын хэлбэр маягийг нь өөрчилж бидний энэ харж байгаа төрхийг нь бүрэлдүүлсэн гэж хэлж болно. Зурган дээр улаан өнгөөр харагдаж байгаа мананцарын гэрэл нь тэдгээр аврага одод хэт-ягаан туяагаараа ойр орчимын устөрөгчийн атомуудыг ионжуулсанаас үүдэлтэй ба харин хар хар хэсгүүд нь матери маш нягт шигүү оршиж буйгаас үүдэн цаанаас нь ирэх гэрлийг бидэнтэй харьцангуй халхалж байгаа хэсгүүдийг харуулж байгаа юм. Зургийн төвөөс жаахан доох нь харагдаж буй шовгор морины толгойн хэлбэртэй тийм нэгэн хар мананцар нь морин толгойн мананцар хэмээн одонорон сонирхогчидын дунд маш алдартай, бараг хамгийн их зураг нь авагдсан тэнгэрийн биетүүдийн нэг нь гэж хэлж болно. Яг аль хэсгийг нь морин толгой гээд байгааг тодруулах үүднээс арай тодорхой нэгэн зургийг доор толилуулж байна


МАРАЛЫН МАНАНЦАР Монголчууд бидний “3 марал” хэмээн нэрлэдэг маралын одны ордны төв хэсэгт жагсаа байдалтай орших 3 одны доох нь харанхуй цэлмэг шөнөөр анхааралтай ажиглавал жижигхэн бүрэлзсэн мананцар мэт зүйл байгааг олж харна. Тэрхүү шөнийн тэнгэрт энгийн нүдээр бүдэгхэн бүрэлзэн харагддаг мананцар нь маралын мананцар юм. Жижиг дурангаар нүдээрээ харвал бүдэг саарал-цэнхэр туяатай мананцар байдалтай харагдах боловч зурган дээр маш гайхалтай байдлаар гардаг учираас (бидэнтэй харьцангуй ойрхон оршдог, мөн өөрөө харьцангуй тод биет учираас) астрофото сонирхогчидын хувьд зургийг нь авах хамгийн амархан тэнгэрийн биетүүдийн нэг юм.


Манай сүүн зам галактикийн нэгэн аврага том молекулан үүлийн захад байрлах тус мананцар нь биднээс ойролцоогоор 1500 гаруй гэрлийн жилийн зайд оршино. Мэссиегийн каталогт М42 хэмээн тэмдэглэгдсэн уг биет нь маш залуу бөгөөд маш халуун оддын гэрлээр гэрэлтэж байгаа асар том молекулан хийн үүл юм. Энэ мананцар нь дэлхийтэй хамгийн ойрхон оршдог одод шинээр төрж буй орчин бөгөөд бидэнрүү харж байгаа хэсгийн тоосонцор хийнүүд нь тэдгээр халуун залуу оддын илчинд туугдан арилсан байдаг тул одод шинээр үүсэж төрж буй байдлыг шууд оптик гэрлийн мужид харж судлах ховор нөхцөлийг бүрдүүлж өгсөн байдаг. Тус зураг нь одоогоор бидэнд байгаа маралын мананцарын хамгийн өндөр нягтаршилтай зураг бөгөөд алдарт сансарын Хаббл дуран болон Европын сансар судлалын агентлагийн Ла Силла одонорны оргил дээрх 2.2м-ийн диаметертэй дурангийн авсан хэмжилтүүдийг нийлүүлэн бүтээгдсэн юм. Энэ нийлбэр зураг нь нийтдээ нэг тэрбум пиксельтэй бөгөөд бүрэн нягтаршил дээрээ 3000 гаруй оддыг тодорхой харуулдаг (энгийн нүдээр хархад тус мананцарын нэг ч од нь ялгарч харагдахгүй ба жижиг дурангаар нүдээрээ харвал 5-6 хамгийн тод одод нь л харагдана). Энд дарж зургийг томоор үзээрэй. Харьцуулах үүднээс 2008 онд миний бие өөрөө авч байсан 2 зургаа толилуулж байна


Дээрх зурган дээр маралын мананцарын төв хэсэг нь хэт их гэрэлтэй байгаа бол доорх зургийг Аризонагийн их сургуулийн Raymond E. White Jr. дуран дээр олон жилийн өмнө ажилладаг байхдаа зөвхөн тэр төв хэсгийг нь чиглүүлээд авж байв Дээрх зурган дээр харж байгаачлан маралын мананцарын төв хэсгийг энэ 4 маш халуун аврага том (манай нарнаас 15-30 дахин их масстай) залуу оддын гэрэл гийгүүлнэ. Бидэнд харагдах байдлаараа трапец хэлбэр үүсгэдэг учираас trapezium хэмээн энэ 4 одыг нэрлэдэг


Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.