ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ Flipbook PDF

ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ

58 downloads 110 Views 37MB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ Гарын авлага Захиалагч: Монгол улсын Шинжлэх ухааны Академи Хөгжүүлэгч: “Гөү Смарт ТМ” ХХК Сургагч багш: Н.Одонгарав – ШУА-ийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Улаанбаатар хот 2022 он


1 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ Table of Contents УДИРТГАЛ ..........................................................................................................................................................3 ДИНАМИК ПЛАТФОРМ СИСТЕМ......................................................................................................................4 НЭВТРЭХ ХЭСЭГ..............................................................................................................................................4 ҮНДСЭН ЦОНХНЫ ХЭСЭГ...............................................................................................................................6 ХЭРЭГЛЭГЧИЙН ТОХИРГОО ..........................................................................................................................7 Системээс нууц үг солих ...........................................................................................................................7 Системд цахим шуудангийн хаяг бүртгүүлэх болон солих....................................................................7 Хэрэглэгчийн үндсэн мэдээллийн бүртгэлийг засварлах ......................................................................8 Хэрэглэгчийн мэдээллийн дэд бүртгэлийг засварлах............................................................................9 СИСТЕМИЙН ҮНДСЭН ТОХИРГОО ..............................................................................................................11 Байгууллагын тохиргоо...........................................................................................................................11 Байгууллагын бүтэц ................................................................................................................................13 Цэс & эрхийн тохиргоо ...........................................................................................................................14 Лавлах сан ...............................................................................................................................................14 Хэрэглэгчийн хүсэлт................................................................................................................................16 Байгууллагын хэсгийн модулийн тохиргоо ..........................................................................................17 Модуль доторх хэрэглэгчийн эрхийн тохиргоо....................................................................................17 ЦАХИМ ХУУДАС ХӨГЖҮҮЛЭХ......................................................................................................................19 Компонент удирдах ................................................................................................................................19 Цахим хуудасны цэс удирдах.................................................................................................................23 Цахим хуудасны агуулга удирдах..........................................................................................................28 АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ ..............................................................................................................................31 Модуль доторх хэрэглэгчийн эрхийн тохиргоо....................................................................................31 Ирсэн бичиг хөтлөлт...............................................................................................................................32 Явсан бичгийн бүртгэл............................................................................................................................41 Албан бичгийн төсөл ..............................................................................................................................45 Дотоод бичгийн бүртгэл.........................................................................................................................55 Дотоод бичгийн төсөл ............................................................................................................................57 Өргөдөл гомдол саналын бүртгэл.........................................................................................................67 ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ ........................................................................................................................70 Хүний нөөц ..............................................................................................................................................71 Цагийн бүртгэл........................................................................................................................................76 Цагийн бүртгэлийн тайлан.....................................................................................................................79 ХАРИЛЦАГЧИЙН БҮРТГЭЛ...........................................................................................................................80 Харилцагч ................................................................................................................................................80 Гэрээ.........................................................................................................................................................81


2 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ Уулзалт.....................................................................................................................................................85 АЖИЛ ХЭРЭГ ................................................................................................................................................88 Гүйцэтгэл, тайлан....................................................................................................................................88 Үүрэг даалгавар.......................................................................................................................................92 ХЭЛЭЛЦҮҮЛЭГ..............................................................................................................................................96 ХАРИЛАА ХОЛБОО ......................................................................................................................................99 Дотоод шуудан........................................................................................................................................99 Мессенжер ............................................................................................................................................100 ФАЙЛЫН САН.............................................................................................................................................102


3 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ УДИРТГАЛ ШУА-ийн Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Засгийн газрын 2017 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн байгууллагуудад хэрэглэх архив, албан хэрэг хөтлөлтийн программ хангамжид тавигдах нийтлэг шаардлага, цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам” дагуу байгууллагын дотоод үйл ажиллагаанд Динамик платформ цахим системийг 2017 оноос эхлэн ашиглаж байна. Тус системийг Татварын ерөнхий газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Мэдээлэл технологийн үндэсний парк, Шинжлэх ухаан, технологийн сан, Улаанбаатар төмөр зам ХНН, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт, Голомт банк, бичил глобус ББСБ, Номин холдинг зэрэг төрийн болон хувийн хэвшлийн 23 байгууллагын 50’000 хэрэглэгч ашиглаж байна. Уг цахим систем нь албан хаагчдын ажлын төлөвлөгөө, тайлан гаргах, ажлын үр дүнгийн бүртгэл мэдээллийг агуулсан “АЖИЛ ХЭРЭГ”, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг цахимжуулсан “АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ”, хүний нөөцийн бүртгэл мэдээлэл, цахим цаг бүртгэлийн “ХҮНИЙ НӨӨЦ”, цахим хуудас хөгжүүлэлт агуулсан “ВЕБ САЙТ”, үүлэн технологи ашигласан онлайн файл дата байршуулах “ФАЙЛЫН САН”, дотоод харилцаа холбооны шийдэл бүхий “ДОТООД ШУУДАН”, “МЕССЕНЖЕР” хэсгүүдийг багтаасан юм.


4 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ ДИНАМИК ПЛАТФОРМ СИСТЕМ НЭВТРЭХ ХЭСЭГ Динамик платформ системд нэвтрэхдээ бүх төрлийн интернэт хөтөч программ дээрээс https://dynamic.ac.mn/ хаягаар хандана. Нэвтрэх цонхны нэвтрэх хэсэгт хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулан системд нэвтэрнэ. Динамик платформ системд нэвтрэхдээ нууц үгээ мартсан тохиолдолд нэвтрэх хэсгийн “Нууц үг мартсан?” холбоосыг дарна. Гарч ирэх “Нууц үг сэргээх” хэсэгт системд бүртгэлтэй цахим шуудангийн хаягаа оруулан “ИЛГЭЭХ” товчлуурыг дарснаар бүртгэлтэй цахим шууданд [email protected] хаягаас динамик платформын нууц үг сэргээх холбоос ирнэ.


5 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ Бүртгэлтэй цахим шуудангийн “INBOX” хэсэгт динамик платформын нууц үг сэргээх холбоосны захиа ирээгүй тохиолдолд хэрэглэгч өөрийн бүртгүүлсэн цахим шуудангийн “SPAM”, “JUNK EMAIL” хэсэгт шалгах шаардлагатай. Бүртгэлтэй цахим шууданд ирсэн динамик платформын нууц үг сэргээх холбоос дээр дарснаар нууц үг шинээр үүсгэх цонхонд хандана. Динамик платформын хэрэглэгчийн нууц үг хамгийн багадаа 6 тэмдэгт байна. Нууц үгийн бүрэлдэхүүнд ямар нэгэн хязгаарлалт байхгүй бөгөөд зөвхөн тооноос, зөвхөн жижиг үсгээс, зөвхөн том үсгээс бүрдсэн эсвэл холилдсон байдлаар үүсгэх боломжтой.


6 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ ҮНДСЭН ЦОНХНЫ ХЭСЭГ Динамик платформд нэвтрэн орсноор үндсэн цонх дараах байдалтай харагдана. Үндсэн цонхны толгой хэсгийн зүүн талд харьяалагдах байгууллагын нэр, төвд нээгдсэн функцийн хавтас, баруун талд мэдэгдэл, хэрэглэгчийн тохиргооны хэсэг тус бүр харагдана. Үндсэн цонхны зүүн хэсэгт Үндсэн цэсийн хэсэг харагдана. Үндсэн цэс “ДИНАМИК ПЛАТФОРМ”, “БАЙГУУЛЛАГЫН” гэсэн хэсэгт ангилагдан хуваагдана. Динамик платформ хэсгийн “Эхлэл” цэс нь динамик платформ системийн үндсэн цонхны хэсэг, “Дотоод шуудан” цэс нь динамик платформ системд бүртгэл хэрэглэгч хооронд цахим шуудан илгээх хэсэг, “Мессенжер” цэс нь динамик платформ системд бүртгэл хэрэглэгч хооронд чатлах хэсэг, “Ажил хэрэг” цэс нь төлөвлөгөө, тайлан хөтлөх хэсэг, “Файлын сан” цэс нь онлайн орчинд өгөгдөл хадгалах файлын сангийн хэсгийн тус агуулна. Байгууллагын хэсгийн “Албан хэрэг хөтлөлт” цэс нь албан бичиг, тушаал шийдвэр, өргөдөл гомдлын бүртгэл, явц, шийдвэрлэлт, хяналтын хэсэг, “Харилцагч” цэс нь харилцагч байгууллагын бүртгэл, гэрээ хэлэлцээр, уулзалт зөвлөгөөний бүртгэл, мэдээллийн хэсэг, “Хүний нөөц” цэс нь хувь хүний хувийн хэргийн бүртгэл, цагийн бүртгэлийн хэсэг, “Хэлэлцүүлэг” цэс нь дотоод хэлэлцүүлгийн хэсэг, “Веб сайт” цэс нь байгууллагын цахим хуудасны удирдлага, төсөл хөтөлбөрийн бүртгэл, мэдээллийн хэсэг, “Тохиргоо” цэс нь байгууллагын болон хэрэглэгчийн тохиргоо, цэс эрхийн тохиргоо хэсгийг тус тус агуулна. Үндсэн цонхны баруун хэсэгт динамик платформ системд бүртгэл хэрэглэгч хооронд чатлах хэсэг харагдана. Үндсэн цонхны төв хэсгийн толгой хэсэгт тухай сарын хуанли харагдах бөгөөд хулганын даралт хийснээр тухайн сард хамаарах идэвхтэй ажилбарын жагсаалтад очно. Төв хэсгийн зүүн талд хувь хүний цагийн бүртгэлийн мэдээлэл тухай сар болон өмнөх сар, дараа сарын мэдээллийн хамт харагдана. Төв хэсгийн төв байгууллага дотроо нийтлэл гаргах хэсэг гарна. Төв хэсгийн баруун дээд талд таны оролцсон албан хэрэг хөтлөлтийн хураангуй статистик мэдээллийн хэсэг харагдана. Төв хэсгийн баруун доод талд байгууллагын цахим хуудсанд байршуулагдсан мэдээ, мэдээллийн контентын жагсаалт харагдана.


7 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ ХЭРЭГЛЭГЧИЙН ТОХИРГОО Үндсэн цонхны баруун дээд буланд хэрэглэгчийн аватарын зурган хэсгийн цэсэд “Тохиргоо”, “Хувийн мэдээлэл”, “Гарын авлага”, “Гарах” гэх дэд цэс агуулагдана. Системээс нууц үг солих Тохиргоо цэсэд орсноор нууц үг солих, цахим шуудан бүртгүүлэх, солих, хэрэгдэгчийн үндсэн мэдээллийг харах, засах боломжтой. Нууц үг солих хэсгийн “Хуучин нууц үг” хэсэгт Динамик платформ системд нэвтрэхдээ одоо хэрэглэж буй нууц үгийг оруулах, “Шинэ нууц үг” хэсэгт Динамик платформ системд нэвтрэхэд ашиглах шинэ нууц үгийг оруулах, “Шинэ нууц үг давт” хэсэгт Динамик платформ системд нэвтрэхэд ашиглах шинэ нууц үгийг давтан оруулна. Динамик платформын хэрэглэгчийн нууц үг нь хамгийн багадаа 6 тэмдэгт байна. Нууц үгийн бүрэлдэхүүнд ямар нэгэн хязгаарлалт байхгүй бөгөөд зөвхөн тооноос, зөвхөн жижиг үсгээс, зөвхөн том үсгээс бүрдсэн эсвэл холилдсон байдлаар үүсгэх боломжтой. Системд цахим шуудангийн хаяг бүртгүүлэх болон солих И-Мэйл солих хэсгийн “Таны одоогийн системд бүртгэлтэй и-мэйл хаяг” хэсэгт цахим шуудангийн мэдээлэл гарч байвал энэ нь таны системд бүртгүүлсэн байгаа цахим шуудангийн хаяг гэсэн үг.


8 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ Хэрэв хоосон байвал системд бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг байхгүй байна гэсэн үг. Ийм тохиолдолд “Шинэ и-мэйл хаягаа оруулна уу” хэсэгт системд бүртгүүлэн ашиглах цахим шуудангийн хаягаа оруулан “Хадгалах” товчлуурыг дарна. Ингэснээр таны оруулсан цахим шуудангийн хаягт баталгаажуулах кодыг агуулсан захиа системээс илгээгдэнэ. Бүртгүүлсэн цахим шуудангийн “INBOX” хэсэгт динамик платформ системээс захиа ирээгүй тохиолдолд “SPAM”, “JUNK EMAIL” хэсэгт шалгах шаардлагатай. Цахим шуудангаар ирсэн баталгуулах кодыг динамик системд оруулан баталгуулснаар таны оруулсан цахим шуудангийн хаяг хадгалагдах болно. Хэрэглэгчийн үндсэн мэдээллийн бүртгэлийг засварлах Үндсэн мэдээлэл хэсэгт орсноор хэрэглэгчийн хувийн мэдээллийн хэсэг гарч ирнэ. Энэ хэсэгт Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар №05 тоот тогтоолоор батлагдсан “ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АНКЕТ”-ны мэдээллийг агуулсан хэсэг харагдана. “Үндсэн цэс” хэсэгт хэрэглэгчийн мэдээлэлтэй холбоотой тохиргоо, засварын хэсэг гарна. “ЗАСАХ” хэсэгт хэрэглэгчийн ерөнхий мэдээллийн хэсгийг засварлан оруулна. Үүнд: Ерөнхий хэсэгт “Үндэс угсаа”, “Ургийн овог”, “Эцэг /эх/-ийн нэр”, “Нэр”, Регистр №”, “Хүйс”, “Төрсөн огноо”, “”Төрсөн аймаг/сум”, “Төрсөн газар”, Ажил, мэргэжил, боловсролын үндсэн мэдээлэл хэсэгт “Мэргэжлийн төрөл”, “Боловсролын зэрэг”, Холбоо барих хэсэгт “Гар утас”, “Ажил утас”, “Оршин суугаа хаяг”, “Facebook хаяг”, “Онцгой шаардлага гарвал харилцах хүний нэр”, “ Онцгой шаардлага гарвал харилцах хүний утас” гэх мэдээллийг агуулах бол Байгууллагын хэсэгт “Бүлэг” /ач холбогдолгүй/, “Хавчуулга” /ач холбогдолгүй/, “Салбар, Хэлтэс” /байгууллагын хүний нөөц оруулна/, “Албан тушаал” /байгууллагын хүний нөөц оруулна/, Цаг бүртгэл хэсэгт “Дараалал” /цаг бүртгэлийн


9 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ тайлангийн хүснэгтэд харуулах дарааллын тоо/, “Цаг бүртгэлийн тайлангаас нуух” зэрэг мэдээллийг агуулна. “ТҮГЭЭХ” хэсэгт Хэрэглэгчийн үндсэн мэдээллийн хэсгийн холбоосоор эхлэл хэсэгт нийтлэл үүсгэх. Нийтлэлийг нийтэд болон сонгосон хэрэглэгчид харагдах байдлаар оруулна болно. “ШИЛЖҮҮЛЭХ/ДУУСГАХ”, “НЭЭХ/АЛХАМ ТОХИРУУЛАХ” нь энэ хэсэгт онцын үүрэггүй. “ХУВААЛЦАХ” хэсэгт таны хэрэглэгчийн үндсэн мэдээллийг харах эрхийг бусад хэрэглэгчид нээх үүрэгтэй. Энэ хэсэгт эрх олгосон хэрэглэгч нь таны үндсэн мэдээллийг харах, цагийн бүртгэлийн мэдээллийг харах эрх үүснэ. “ГИШҮҮН УДИРДАХ” хэсэгт “УСТГАХ” хэсэгт таны хэрэглэгчийн бүртгэлийг системээс устгах үүргийг гүйцэтгэнэ. “УСТГАГДСАН ДЭД БҮРТГЭЛҮҮД” хэсэгт хэрэглэгчийн бүртгэлийн мэдээллийн дэд бүртгэлд хамрагдах өмнө оруулаад устгах үйлдэл хийсэн өгөгдлүүд хадгалагдана. “ЛОГ” хэсэгт үндсэн мэдээллийн хэсэгт хандалт хийсэн тухай мэдээллийн жагсаалт гарна. “АНКЕТ” хэсэгт Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар №05 тоот тогтоолоор батлагдсан төрийн албан хаагчийн анкетын маягтууд харах болон хэвлэн авах боломжийг бүрдүүлнэ. “ТОХИРГОО” хэсэг нь хүний нөөцийн зохицуулагчийн эрхтэй хэрэглэгчид харагдах бөгөөд хэрэглэгчийн дэлгэрэнгүй тохиргоо хийх хэсэг болно. Энэ хэсэгт “Нэвтрэх нэр солих” – системд нэвтрэх хэрэглэгчийн нэрийг солих, “Утасны дугаар солих” – системд бүртгэлтэй утасны дугаарыг солих, “И-мэйл хаяг солих” – системд бүртгэлтэй цахим шуудангийн хаяг солих, “Нууц үг солих” – системд нэвтрэх нууц үг солих, “Хэрэглэгчийн төлөв солих” – хэрэглэгчийн төлөвийг солих, “Цэсийн тохиргоо” – хэрэглэгчийн системд оролцох цэс/төрлийн эрхийн тохиргоо, “Пин тохиргоо” – хэрэглэгчийн цаг бүртгэлийн төхөөрөмжийн өгөгдөлтэй холбогдох цаг бүртгэл төхөөрөмж дээрх хэрэглэгчийн ID код тохиргуулах, “Байгууллагын тохиргоо” – системд бүртгэлтэй бусад байгууллагад бүртгэл үүсгэх хүсэлт илгээх, “Хуваалцсан гишүүдийг хасах” – хэрэглэгчийн мэдээллийг хуваалцах байдлаар харах гишүүдийн эрхийг хасах, “Чат түүх устгах” – хэрэглэгчийн мессенжерт хадгалагдах түүхийг устгах үүрэгтэй тохиргоонуудын агуулна. Хэрэглэгчийн мэдээллийн дэд бүртгэлийг засварлах Дэд бүртгэлийн хэсэгт хэрэглэгчийн үндсэн мэдээллийн хэсэгт оруулаагүй Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар №05 тоот тогтоолоор батлагдсан “ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АНКЕТ”-ны бусад мэдээллийг оруулна. Бичиг баримт оруулах Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журмын 2.2 дах заалтад заагдсан баримт бичгийн цахим хуулбарын жагсаалтыг агуулна. Үүнд иргэний цахим үнэмлэх, боловсролын гэрчилгээ гэх мэт.


10 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ БИЧИГ баримт оруулахдаа баруун дээд булан байрлах “ШИНЭ” товчлуурт дарж файл байршуулагч заах цонхонд шилжин. Гарч ирэх файл байршуулагч цонхны “Миний баримтууд” хэсгээс цахим файлыг байршуулах хавтсыг сонгон дарснаар үүсгэх файлын төрөл сонгох хэсэгт очно. Өмнө бэлтгэн тухай төхөөрөмж дээр хадгалсан бэлэн файл байгаа тохиолдолд “ШИНЭ ФАЙЛ” хэсэгт, динамик платформ системийн файлын санд хадгалсан бэлэн файл байгаа тохиолдолд “ФАЙЛ ХАВСАРГАХ”, Сонгосон хавтас дотор шинээр хавтас үүсгэх тохиолд “ШИНЭ ХАВТАС” товчлуурыг сонгоно. Өмнө бэлтгэж хадгалсан файлгүй шинээр үүсгэх тохиолд шаардлагатай Word, Excel, PowerPoint-ийн файл систем дээр шинээр үүсгэх боломжийг олгоно. Бусад хэрэглэгчийн дэд мэдээллийг оруулах Дэд бүртгэлийн мэдээллийг оруулахдаа холбогдох мэдээллийн дэд бүртгэл дээр дарж гарч ирэх хэсгийн баруун дээд буланд байрлах “Нэмэх” хэсэгт орж холбогдох мэдээллийг оруулсан “Хадгалах” товчлуурыг дарснаар дэд бүртгэлийн мэдээлэлд нэмэгдэн хадгалагдана. Өмнө оруулсан мэдээлэл тус бүр дээр дарж орсноор засварлан шинэчлэх, устгах боломжтой.


11 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ СИСТЕМИЙН ҮНДСЭН ТОХИРГОО Энэ хэсэг нь системийн админ / зохицуулагчийн эрхтэй хэрэглэгчид харагдах хэсэг юм. Тохиргоо цэсэд “Байгууллагын тохиргоо”, “Байгууллагын бүтэц”, “Цэс & эрхийн тохиргоо”, “Лавлах сан”, “Хэрэглэгчийн хүсэлт” хэсгийн тохиргоог агуулна. Байгууллагын тохиргоо Байгууллагын тохиргоо цэсийн системийн тохиргоо хэсэгт Цахим хуудас болон Динамик платформын системийн ашиглалтад хамаарах тохиргоо заавал оруулсан байна. № Түлхүүр үг Гарчиг Утга Тайлбар 1 companyName Байгууллагын нэр {Байгууллагын нэр} Тухайн байгууллагын албан ёсны нэршлийг оруулна. 2 companyDirector Байгууллагын удирдлага {Удирдлагын овог нэр} Байгууллагын удирдлагын нэр 3 archiveCardFileID Бүртгэл хяналтын карт 22315 Албан хэрэг хөтлөлтийн бүртгэл хяналтын картын загвар файлыг агуулна. 4 outDocPath Явсан бичиг тохиргоо getOutDocSTR Албан хэрэг хөтлөлтийн хэсгийн явсан бичгийн бүртгэлийн тохиргоо 5 rptOrgPrefix Байгууллагын тайлан албан тушаал {албан тушаал, овог нэр} Ажил хэрэг хэсгийн байгууллагын төлөвлөгөө, тайлангийн хүснэгтийн толгойд гарын үсэг зурах албан тушаалтны нэр 6 rptDepPrefix Хэлтсийн тайлан албан тушаал {албан тушаал, овог нэр} Ажил хэрэг хэсгийн нэгжийн төлөвлөгөө, тайлангийн хүснэгтийн толгойд гарын үсэг зурах албан тушаалтны нэр 7 time_in Цаг бүртгэл Өглөө ажилд ирэх цаг {TIME} 08:30:00 Цагийн бүртгэлийн тайлангийн ажлын эхлэх хугацааг заана. 8 time_break_out Цаг бүртгэл цайны цаг эхлэх {TIME} 12:30:00 Цагийн бүртгэлийн Цайны цагийн эхлэх хугацааг заана. 9 time_break_in Цаг бүртгэл цайны цаг дуусах {TIME} 13:30:00 Цагийн бүртгэлийн Цайны цагийн дуусах хугацааг заана. 10 time_out Цаг бүртгэл Орой ажилд тарах цаг {TIME} 17:30:00 Цагийн бүртгэлийн тайлангийн ажлын тарах хугацааг заана. 11 time_minute_penalty Хоцролтын төлбөр {тоо утга} Цагийн бүртгэлийн тайлангийн хоцорсон


12 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ минутын цалингийн хасалтыг заана. 12 homeSetting_fullLogoUrl Сайтын бүтэн лого {URL} Цахим хуудасны нүүр хэсэгт гарах байгууллагын бүтэн лого тэмдэг 13 homeSetting_halfLogoUrl Сайтын хагас лого {URL} Цахим хуудсанд гарах байгууллагын лого тэмдэг 14 homeSetting_siteShilendans Сайтын шилэн данс {URL} Цахим хуудасны толгой цэсэд байрлах Шилэн дансны цахим хуудсанд очих холбоос 15 homeSetting_sitePhone Сайтын утас {тоон утга} Цахим хуудасны хөл хэсгийн холбоо барих дээр гарах утасны дугаар 16 homeSetting_siteMail Сайтын цахим шуудан {цахим шуудангийн хаяг} Цахим хуудасны хөл хэсгийн холбоо барих дээр гарах цахим шуудангийн хаяг 17 homeSetting_siteAddress Сайтын хаяг {хаягийн мэдээлэл} Цахим хуудасны хөл хэсгийн холбоо барих дээр гарах байгууллагын хаягийн мэдээлэл 18 homeSetting_siteFacebook Facebook холбоос {URL} Цахим хуудасны толгой цэсэд байрлах Facebook icon хэсгийн холбоос 19 homeSetting_siteTwitter Twitter холбоос {URL} Цахим хуудасны толгой цэсэд байрлах Twitter icon хэсгийн холбоос 20 homeSetting_siteInstagram Сайтын Instagram {URL} Цахим хуудасны толгой цэсэд байрлах Instagram icon хэсгийн холбоос 21 homeSetting_siteYoutube Сайтын Youtube {URL} Цахим хуудасны толгой цэсэд байрлах Youtube icon хэсгийн холбоос Системийн тохиргоо хэсэгт дээрх дээр тохиргооноос дутуу оруулсан тохиргоо байвал “ШИНЭ” товчлуураар хамрагдах мэдээллийг оруулан нэмэх, “ЗАСАХ” товчлуураар засварлан шинэчлэх шаардлагатай. Нэвтрэх хуудасны тохиргоо хэсгээр оролдох шаардлагагүй болно.


13 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ Байгууллагын бүтэц Байгууллагын бүтцийн мэдээллийг энэ хэсэгт тохируулна. Энэ хэсэгт оруулсан бүтцийн тохиргоог ашиглан системийн хүний нөөцийн мэдээлэл, ажил хэрэг, албан хэрэг хөтлөлт зэрэг системүүд ажиллана. Байгууллагын бүтцийг үүсгэхдээ “Парент” хэсэгт тухайн нэгжийн харьяалагдах нэгжийг заах, “Хэлтэс алба нэгжийн нэр” хэсэгт тухайн нэгжийн бүтэн нэрийг оруулах, “Товч нэр” хэсэгт тухайн нэгжийн нэрийн товчилсон хэлбэрийг оруулах, “Удирдах албан тушаалтан” хэсэгт тухайн нэгжийн удирдах албан тушаалтны нэрийг жагсаалтаас сонгох, “Цаг бүртгэл батлах албан тушаалтан” хэсэгт тухайн нэгжид хамаарагдах хэрэглэгчийн цагийн бүртгэлийн цахим хүсэлтийг батлах албан тушаалтны нэрийг жагсаалтаас сонгох, “Дараалал” хэсэгт тухайн нэгжийн жагсаалтад харагдах дарааллыг сонгон хадгалах дарснаар нэгжийн мэдээлэл хадгалагдана. Байгууллагын бүтцийн мэдээллийг засварлахдаа засварлан шинэчлэх нэгжийн нэр дээр дарж холбогдох өөрчлөлтийг оруулан “Засах” товчлуур дарж хадгалах, “Устгах” товчлуураар хасах үйлдэл хийж болно.


14 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ Цэс & эрхийн тохиргоо Системд бүртгэлтэй хэрэглэгчийн системд оролцох ерөнхий эрхийг энэ хэсэгт заана. Үндсэн систем – 7, Ажил хэрэг – 6, Хүний нөөц – 4, Албан хэрэг хөтлөлт – 1, Харилцагчийн удирдлага – 3, Сургалтын систем – 4, Тестийн сан, шалгалт, судалгаа – 5, Хэлэлцүүлэг – 2, Веб админ – 2, Тохиргоо – 1 гэх үндсэн 10 бүлэг 35 хэсэгт хуваагдсан цэс, эрхийн тохиргоо байна. Үндсэн систем бүлэгт “Байгууллагын админ”, “Хэрэглэгч”, “Файлын сан”, “Чат/Мессенжер”, “Дотоод шуудан”, “Тайлан статистик”, “Мессенжер” хэсгүүд, Ажил хэрэг бүлэгт “Ажил хэргийн модульд хандах”, “Төсөл хөтөлбөр”, “Үүрэг даалгавар”, “Хурал”, “”Зардлын төлөвлөгөө”, “Орлогын төлөвлөгөө” хэсгүүд, Хүний нөөц бүлэгт “Хүний нөөцийн админ”, “Хүний нөөц харах”, “Профайл”, “Цаг бүртгэл” хэсгүүд, Албан хэрэг хөтлөлт бүлэгт “Албан хэрэг хөтлөлт хэрэглэгч” хэсэг, Харилцагчийн удирдлага бүлэгт “Харилцагчийн менежер”, “”Гэрээний бүртгэл”, “Нэхэмжлэлийн бүртгэл” хэсгүүд, Сургалтын систем бүлэгт “Сургалтын системийн админ”, “Багш”, “Гишүүн, оюутан, сурагч”, “Байгууллагын ажилтан сургалтад хамрагдах” хэсгүүд, Тестийн сан, шалгалт, судалгаа бүлэгт “Тест, шалгалт админ”, “Шалгалт”, “Хичээлийн бататгах шалгалт”, “Судалгаа”, “Тестийн сан” хэсгүүд Хэлэлцүүлэг бүлэгт “Хэлэлцүүлгийн админ”, “Хэлэлцүүлгийн оролцогч” хэсгүүд, Веб админ бүлэгт “Сайт удирдах”, “Төсөл хөтөлбөр аннотац” хэсгүүд, Тохиргоо бүлэгт “Хэрэглэгчийн хүсэлт хэсгийг тус бүр тухайн хэрэглэгчийг оролцох эсэх тохиргоог хийнэ. Лавлах сан Лавлах сан нь системд ашиглагдаж байгаа зарим өгөгдлийг ангилал цэгцлэхэд ашиглах тохиргоо юм. Одоогоор системийн хэрэгцээ шаардлагат тулгуурлан “Агуулгын ангилал”, “Албан тушаалын зэрэглэл”, “Төлөвлөгөө тайлан”, “Үндсэн үйл ажиллагааны чиглэл” гэсэн 4 үндсэн лавлах санг ашиглаж байна. Агуулгын ангилал хэсэгт цахим хуудсанд нийтлэгдэж буй контентыг ангилан зааглах зорилгоор ашиглаж байна. Үүнд: цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээ мэдээллийг “Үйл явдал”, “Мэдээ, мэдээлэл” гэх мэтчилэн өөрийн байгууллагын зорилго, онцлогт тохируулан ангилан ашиглана. Эрдэмтэд хэсэгт “Академич”, “Шинжлэх ухааны доктор”, “Боловсролын доктор”, “Магистр” гэх мэт


15 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ эсвэл “Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан”, “Эрдэм шинжилгээний ахлах ажилтан”, “Эрдэм шинжилгээний дэд ажилтан”, “Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан” гэх мэтчилэн агуулгын ангиллыг үүсгэж болно. Хууль эрх зүйн мэдээллийн санд контент оруулахдаа “Хууль тогтоомж”, “Байгууллагын дотоод дүрэм, журам” гэх мэтчилэн. Харилцагч байгууллагуудын мэдээлэл оруулахдаа “Төрийн байгууллага”, “Орон нутгийн захиргааны байгууллага”, “Эрдэм шинжилгээний байгууллага”, “Төрийн бус байгууллага”, “Үйлдвэр, бизнесийн байгууллага” гэх мэтчилэн. Хүний нөөцийн модульд хувь хүний үндсэн мэдээллийн албан тушаалын зэрэглэлийн мэдээлэлд ашиглах боломжтой лавлах сан үүссэн байна. Ажил хэрэг модулийн төлөвлөгөө, тайлан оруулахад байгууллагын стратеги төлөвлөгөөний зорилтыг оруулахад “Төлөвлөгөө, тайлан”, “Үндсэн үйл ажиллагааны чиглэл” лавлах санг ашиглаж байна.


16 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ Хэрэглэгчийн хүсэлт Системд бүртгэлтэй 2 болон түүнээс байгууллагад хэрэглэгчийн бүртгэл үүсгэх эсвэл системд бүртгэлтэй байгууллага хооронд хэрэглэгчийн бүртгэлийг шилжүүлэхэд “Хэрэглэгчийн хүсэлт” тохиргоог ашиглана. Системд бүртгэлтэй хэрэглэгчийг идэвхтэй байгаа байгууллагаас өөр байгууллагад шилжүүлэх, давхар бүртгэл үүсгэхэд идэвхтэй байгаа байгууллагын хүний нөөцийн хэсгээс тухай хэрэглэгчийн бүртгэлд орж “Үндсэн цэс – Тохиргоо – Байгууллагын тохиргоо” хэсэгт шилжүүлэн бүртгүүлэх байгууллагад хүсэлт илгээх дарснаар хүсэлт үүснэ. Шилжүүлэн хүлээн авах байгууллага динамик системийн “Тохиргоо – Хэрэглэгчийн хүсэлт” хэсэгт хүсэлтийг баталгаажуулснаар тухайн хэрэглэгчийн бүртгэл байгууллага хооронд шилжих болон давхар бүртгэл үүснэ. Байгууллага шилжүүлэх хүсэлтийг дахин илгээх боломжгүй тул системд бүртгэлтэй бусад байгууллагуудад хүсэлт илгээхдээ нарийн нягталсны дараа хүсэлтийг илгээхийг анхаарна уу.


17 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ Байгууллагын хэсгийн модулийн тохиргоо Байгууллагын хэсгийн буюу “Албан хэрэг хөтлөлт”, “Харилцагч”, “Хүний нөөц”, “Хэлэлцүүлэг”, “Веб сайт” гэх модуль тус бүрийн үндсэн толгой дараах байдалтай харагдана. Зүүн гар талд модулийн нэр болон түүнийг засварлах, тохируулах цэс байна. Үүнд: Засах – Тухайн модулийн үндсэн мэдээллийн тохиргоо Оролцогчид – Тухайн модульд оролцох хэрэглэгчийн эрхийн тохиргоо Алхмын тохиргоо – Тухайн модулийн ажилбарын алхмын тохиргоо Тохиргоо - Тухайн модулийн үндсэн тохируулга Устгагдсан бичилтүүд – Тухайн модульд хамрагдах устгагдсан контентын жагсаалт харагдана. Баруун гар талд тухайн модульд хамрагдах контентыг оруулах, засварлах, харах, хайх үйлдлүүдийг хийх багц командын хэсэг байна. Модуль доторх хэрэглэгчийн эрхийн тохиргоо Оролцогчид цонхонд тухайн модульд оролцох хэрэглэгчийн жагсаалт, тэдгээрийн эрхийн түвшний тохиргоо харагдана. “Админ” түвшин нь тухай модульд зохицуулагчийн оролцох эрх, “Жагсаалт харах” түвшин нь өөрийн болон өөрт хамаарал бүхий өгөгдлийн жагсаалтыг харах эрх, “Үүсгэх” түвшин нь шинээр өгөгдөл үүсгэх эрх, “Засах” түвшин нь өөрийн үүсгэсэн болон өөрт хамаарал бүхий өгөгдлийг засварлах эрх, “Устгах” түвшин нь өөрт хамаарал бүхий өгөгдлийг устгах эрх, “Хуваалцах” түвшин нь өөрт хамаарал бүхий өгөгдлийг сонгосон хэрэглэгчид хуваалцах эрх, “Илгээх” түвшин нь өөрт хамаарал бүхий өгөгдлийг сонгосон хэрэглэгчид мессенжер ашиглан илгээх эрхийн түвшин болно. Хэрэглэгч нэмж хасах тохиолдолд баруун доод буланд байрлах “Хуваалцах” хэсэгт хандана. Хуваалцах хэсэгт орсноор “Хэрэглэгч сонгох” цонх гарч ирнэ. Энэ цонх үндсэн 3 хэсэгтэй байна. Зүүн талд тухай байгууллагын бүтэц болон тухайн нэгжид хамаарах модульд хандах


хасах”-аар тухай хэрэглэгчийг модульд оролцох эрхийг хасна. Хэрэглэгч сонгох хуудас нь байгууллагын хэсэгт байх бүх модулиудад ижил байна.


” хэсэгт орж нэмж оруулна.


20 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ Компонент нэмж оруулахад “Компонент төрөл”, “Гарчиг”, “Дараалал” гэх 3 талбарт заавал холбогдох утгыг оруулсан байна. Цахим хуудасны загварт ашиглагдаж буй компонентын жагсаалтыг хүснэгтээс харна уу. Компонент төрөл Гарчиг Тайлбар 1 dynamic/blank Бланк Хоосон хуудас 2 dynamic/main/read Унших хуудас Контент унших хуудасны бүтэц 3 dynamic/title/classic Гарчиг classic Хуудасны гарчиг хэсгийн бүтэц 4 dynamic/component Компонент жагсаалт Контентын жагсаалт 5 dynamic/main/search Хайлт Хайлтын хэсэг 6 dynamic/custom/ac/sitemap Цахим хуудасны бүтэц 7 dynamic/swiper/swiper Swiper


21 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ 8 dynamic/home/news_ac_recent_and_1_2 Нүүр хуудасны шинэ мэдээ scroll ба хүрээлэн мэдээ 1/2 ½ 9 dynamic/home/news_ac_1_2 Нүүр хуудасны мэдээ 1/2 ½ 10 dynamic/custom/ac/sub_group_news_1_3 Дэд байгууллагын мэдээ шинэ 11 dynamic/custom/ac/sub_group_news_1_2 Дэд байгууллагын мэдээ 12 dynamic/loops/blog-list-calendar Мэдээний жагсаалт календартай 13 dynamic/blank_with_container blank_with_container 14 dynamic/home/news_recent_thumb Сүүлийн мэдээ thumb view 15 dynamic/loops/blog-slider-locType Blog Slider 16 dynamic/loops/blog-list Blog list 17 dynamic/loops/card-slider-locType Card slider


22 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ 18 dynamic/loops/blog-tabbed-locType Blog tabbed 19 dynamic/loops/quick-facts Quick Facts 20 dynamic/loops/icon-box Icon box 21 dynamic/custom/ac/members Эрдэмтэд хайлттай 22 dynamic/custom/ac/erdemten Гишүүд хайлттай 23 dynamic/loops/accordion-list Accordion jagsaalt 24 dynamic/loops/clients-image Харилцагч 25 dynamic/custom/ac/institutes Холбоос босоо 26 dynamic/portfolio/grid1 Холбоос хэвтээ


23 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ 27 dynamic/loops/timeline Он цагийн дараалал 28 dynamic/custom/ac/projectread Төсөл хөтөлбөр унших хуудас 29 dynamic/custom/ac/projects Төсөл хөтөлбөр жагсаалт 30 dynamic/loops/legal-files Файлын сан Жагсаалтаар гаргасан компонентыг өөрчлөн засварлах, шинэчлэн өргөтгөх бүрэн боломжтой тус хэрэглэгч та бүхнээс ирүүлсэн саналыг үндэслэн өргөтгөж болно. Цахим хуудасны цэс удирдах Цахим хуудасны цэсийг удирдахад “Веб хуудас” моделийн хэсгээс гүйцэтгэнэ.


” товчлуурын дарах шаардлагатай. Цэс үүсгэх цонхны оруулах утгууд дараах байдалтай байна. Код – Цэсийн харагдах байдлыг сонгоно. Үндсэн харагдцын утга хоосон орхих. Гарчиг – Цэсэд харагдах цэсийн нэршил. Богино интро – 450 тэмдэгтэд багтаасан богино мэдээлэл. Бусад системд хуваалцах болон хайлтын системд орох утгыг заана. pageKey – Хуудасны системийн танин чиглүүлэх түлхүүр үгийн хэсэг.


25 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ FullPage эсэх – тухайн цэсийн харагдах байдлын сонголт, Үндсэн цэсэд хэрэглэгдэхгүй тул “No” сонголтыг байнга сонгох. Цэсэд харагдах эсэх – Үндсэн цэсийн жагсаалтад харагдах эсэхийг тохируулна. Баганын тоо - Цэсийн харагдах байдлыг төрлөөс хамааран олон баганатай үүсгэсэн тохиолдолд хамаарах баганыг заах Meta Зураг – Үүсгэх цэсэд хамаарах мета зураг оруулах хэсэг. Нийтийн – Цахим хуудсанд харагдах эсэхийг тохируулна. Дараалал – Цэсийн харагдах дарааллыг тохируулна. Цэс үүсгэх цонхны нэмэлт тохиргоо хэсгийн оруулах утгууд дараах байдалтай байна. Төрөл – Цэсэд ороход хийгдэх үйлдлийн төрлийг сонгох. Энэ төрлөөс “Агуулгын жагсаалт”, “Шууд агуулга”, “Линк” гэх 3 төрлийг өргөн ашиглана. Агуулгын ангилал – Төрөл хэсгээс Агуулгын жагсаалт төрлийг сонгосон тохиолдолд энэ хэсэгт утга оруулна. Шууд агуулга – Төрөл хэсгээс Шууд агуулга төрлийг сонгосон тохиолдолд энэ хэсэгт утга оруулна. Холбоос (URL) – Төрөл хэсгээс Линк төрлийг сонгосон тохиолдолд энэ хэсэгт утга оруулна. Хамаарах хуудас – Дэд хуудас үүсгэж байгаа тохиолдолд хамаарах үндсэн хуудсыг зааж өгнө. Цэсийн дэлгэргүй мэдээллийн цонхны Дэд бүртгэлүүд хэсгийн жагсаалтын Дэд хуудас хэсэгт орж “Нэмэх” товчлуураар дэд хуудсыг үүсгэнэ. Дэд хуудас үүсгэх цонхны бүтэц, оруулах утгын агуулга үндсэн цэс үүсгэхтэй ижил байна. Дэд цэс дотроо дахин дэд цэс үүсгэх тохиолдолд тухайн дэд цэсийн дэлгэрэнгүй мэдээллийн цонхны Дэд бүртгэлүүд хэсгийн жагсаалтын Дэд хуудас хэсэгт орж “Нэмэх” товчлуураар үүсгэж болно. Эхлэл хуудасны компонент Веб хуудас модулийн жагсаалтаас “Эхлэл” хэсгийн дэлгэрэнгүй бүртгэлийн цонхонд очно. Дэлгэрэнгүй бүртгэлийн цонхны зүүн талын “Дэд бүртгэлүүд” жагсаалтаас “Компонент” хэсэгт орно.


26 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ Компонентын дараалал хэсэгт оруулсан тоон утгын өсөх эрэмбээр байрлах бөгөөд хамгийн бага утга оруулсан хэсэг нь эхэнд байрлах ба хамгийн их утга оруулсан хэсэг нь хамгийн сүүлд байрлах зарчимаар харагдана. Компонент хэсгийн баруун дээд буланд байрлах “НЭМЭХ” товчлуурыг дарснаар компонент нэмэх хэсэг гарна. Компонент төрөл – жагсаалтаас хэрэглэх компонентын төрлөө сонгох; Гарчиг – тухай компонентын хуудсанд харагдах нэршлийг оруулах; Дараалал – дарааллын тоон утгыг оруулах; Компонент интро тайлбар – 450 тэмдэгтэд багтаан богино тайлбар оруулах; Хамаарах хуудас – Компонент аль хуудас руу холбогдохыг заана; Агуулгын ангилал – Компонентын төрөлд “компонент жагсаалт” сонгосон бол аль ангилалыг жагсаалтаар харуулахыг сонгох; Агуулгын ангилал 2 – Компонентын төрөлд “компонент жагсаалт” сонгосон бол аль ангилалыг жагсаалтаар 2 дугаарт харуулахыг сонгох; Агуулгын ангилал 3 – Компонентын төрөлд “компонент жагсаалт” сонгосон бол аль ангилалыг жагсаалтаар 3 дугаарт харуулахыг сонгох; Агуулга - Унших компонент сонгосон бол агуулгаа сонгох. Жишээ: “Эхлэл” цэсийн дэд бүртгэлийн “Компонент” дээр “Компонент төрөл – Swiper”, “Гарчиг - Солигддог онцлох мэдээ”, “Дараалал – 0” гэх утгыг оруулан бусад талбарыг хоосон орхиод “Хадгалах” дарж хадгалах. Үр дүн цахим хуудасны нүүр хэсгийн хамгийн дээд талд онцлох төлөвт нийтлэгдсэн контентын хэсэгт нийтэд харагдах болно.


27 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ Жишээ: “Эхлэл” цэсийн дэд бүртгэлийн “Компонент” дээр “Компонент төрөл – Нүүр хуудасны шинэ мэдээ scroll ба хүрээлэн мэдээ 1/2 ½”, “Гарчиг - Шинэ мэдээ ба хүрээлэнгийн мэдээ”, “Дараалал – 5”, “Агуулгын ангилал – Мэдээ” гэх утгыг оруулан бусад талбарыг хоосон орхиод “Хадгалах” дарж хадгалах. Үр дүн цахим хуудасны нүүр хэсэгт шинээр нийтлэгдсэн нийтлэгдсэн контентын хэсэгт нийтэд харагдах болно. Унших хуудас цэсийн компонент Цахим хуудасны контентыг унших цонхны харагдах байдлыг тохируулах компонент болно. Энэ хуудасны компонентыг Гарчиг, Унших хэсгийн компонент заавал байх шаардлагатай бөгөөд бусад компонент нь нэмэлтээр хэрэглэгчийн хэрэгцээнд тулгуурлан нэмэлтээр оруулах юм. “Унших” хэсгийн компонентын төрөл нь “Компонент жагсаалт” төрлийг сонгосон тул “Унших” хэсэг дотор дахин компонентын тохируулга шаардлагатай. Үүний тул “Унших” компонентын дэлгэрэнгүй хэсэгт орж Дэд бүртгэлүүд хэсгийн “ЦЭС” дарж “2) Компонент” командаар “Компонент” үүсгэх дэд бүртгэлийн цэсийг үүсгэнэ. Компонент үүсгэх дэд бүртгэл үүссэний дараа “Нэмэх” хэсгээр унших хэсгийн туслах компонентыг оруулна.


” хэрэгслээр контент нэмж оруулна. Контент оруулах цонхны мэдээлэл оруулах талбарууд дараах байдалтай байна. Онцлох эсэх – Тухайн оруулж буй контентыг онцлон тэмдэглэх эсэх


29 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ Нийтийн – Тухайн оруулж буй контентыг цахим хуудсанд харуулах эсэх Төрөл – Тухайн оруулж буй контентын үндсэн төрөл Хамаарах хуудас – Тухайн оруулж буй контентын хамаарах үндсэн цэс Холбоотой агуулга – Тухайн оруулж буй контенттой холбоотой өөр контентыг холбох Гарчиг – Контентын гарчиг Ангилал – Лавлах сангийн ангилал Огноо – Тухайн оруулж буй контентын нийтлэгдэх хугацаа Богино интро – 450 тэмдэгтэд багтаасан богино мэдээлэл. Бусад системд хуваалцах болон хайлтын системд орох утга байна. Дэлгэрэнгүй – Контентын үндсэн хэсгийн мэдээллийг оруулах талбар Холбоос – Контенттой холбоотой холбоос мэдээлэл байршуулах хэсэг Слайд холбоос байрлал – Слайд холбоосны байршлыг заах тохируулга Унших хуудсанд үндсэн зураг нуух – Контентын үндсэн зургийг унших цонхны хэсэгт харагдах эсэхийг тохируулна. Зураг – Контентын үндсэн зургийг оруулах хэсэг Дараалал – Контентын дарааллыг заах хэсэг Он – Контентын хамаарах он. Энэ хэсгийг гишүүдийн мэдээлэл, он цагийн мэдээлэл гэх огнооны байдлаар эрэмбэлэх зорилготой контент оруулахад ашиглана. Хуулах боломжгүй контент – Тухайн оруулж буй контентын мэдээллийг хуулбарлан авах боломжтой эсэх тохируулга хэсгүүд байна. Холбогдох мэдээллийг оруулснаар хадгалах товч дарж контентыг оруулна. Контент оруулах “Дэлгэрэнгүй” хэсэг дараах байдалтай байна. - Бичвэрийн хэсгийн үсгийн төрлийг тохируулах - Бичвэрийн хэсгийн үсгийг тод гаргах - Бичвэрийн хэсгийн үсгийг доогуур зураастай гаргах - Бичвэрийн хэсгийн үсгийн тохируулсан хэлбэрийг цэвэрлэх - Бичвэрийн хэсгийн үсгийн хэмжээг тохируулах - Бичвэрийн хэсгийн үсгийн хэлбэрийг сонгох - Бичвэрийн хэсгийн үсгийн өнгийг сонгох - Бичвэрийн хэсгийг багцлах - Бичвэрийн хэсгийг дугаарлах - Бичвэрийн хэсгийг зэрэгцүүлэх - Бичвэрийн хэсэгт хүснэгт оруулах - Бичвэрийн хэсэгт холбоос байршуулах - Бичвэрийн хэсэгт зураг байршуулах -Бичвэрийн хэсэгт дүрс бичлэг байршуулах - Бичвэрийн талбарыг дэлгэц дүүрэн харагдуулах эсэх - Бичвэрийн хэсгийн эх код бүхий хэлбэрээр харуулах - Бичвэрийн хэсгийн тусламжийн цонх - Бичвэрийн хэсэгт файл байршуулах


30 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ Бичвэрийн хэсэгт холбоос байршуулахдаа хамаарал бүхий бичвэрийн хэсгийг сонгон идэвхжүүлээд дэлгэрэнгүй хэсгийн командыг сонгоно. Гарч ирэх цонхны “Text to display” хэсэгт идэвхжүүлсэн хэсэг харагдах ба текст идэвхжүүлээгүй тохиолдолд тухай талбарт холбогдох бичвэрийн гараас оруулна. “To what URL should this link go?” хэсэгт холбоос хаягийг бичнэ. “Open in new window” – холбоос хэсэгт үйлдэл хийсний дараа шинээр нээгдэх холбоосны мэдээллийг харуулах цонхны тохируулга. Бичвэрийн хэсэгт зураг байршуулахдаа хамаарал бүхий бичвэрийн хэсэгт курсороо байршуулан дэлгэрэнгүй хэсгийн командыг сонгоно. Гарч ирэх цонхны “Select from files” хэсэгт оруулах зургийн файлыг зааж өгнө. Хэрэв байршуулах зурган файл ямар нэг онлайн эх үүсвэрт байгаа бол “Image URL” талбарт холбогдох холбоос хаягийг оруулан “Insert Image” дарснаар бичвэрийн талбарт зураг орно. Бичвэрийн хэсэгт дүрс бичлэг байршуулахдаа хамаарал бүхий бичвэрийн хэсэгт курсороо байршуулан дэлгэрэнгүй хэсгийн командыг сонгоно. Бичвэрт оруулах дүрс бичлэгийн онлайн эх сурвалжийн холбоос хаягийг хуулж байршуулан “Insert Video” дарснаар бичвэрийн талбарт дүрс бичлэг орно. Бичвэрийн хэсэгт файл байршуулахдаа хамаарал бүхий бичвэрийн хэсэгт курсороо байршуулан дэлгэрэнгүй хэсгийн командыг сонгоно. Гарч ирэх файл байршуулах цонхны “Миний баримтууд” хэсгээс файлыг байршуулах хавтсыг сонгон дарснаар үүсгэх файлын төрөл сонгох хэсэгт очно. Хэрэглэж буй төхөөрөмж дээрээс бэлэн файл сонгох тохиолдолд “ШИНЭ ФАЙЛ” хэсэгт, файлын санд өмнө байршуулсан файл сонгох тохиолдолд “ФАЙЛ ХАВСАРГАХ” хэсэгт тус тус хандана. Өмнө бэлтгэж хадгалсан файлгүй шинээр үүсгэх тохиолд шаардлагатай Word, Excel, PowerPoint-ийн файл систем дээр шинээр үүсгэх боломжийг олгоно.


31 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн баримт бичгийг цахим хэлбэрээр зохион бүрдүүлэх, ангилан төрөлжүүлэх, ирсэн баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх, шийдвэрлэлтэд хяналт тавих, илгээх, албан хэрэг хөтлөлтийн шатанд хадгалах, ашиглах, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу албан хэрэг бүрдүүлэх, байгууллагын архивд шилжүүлэх үйл ажиллагаатай холбогдох харилцааг зохицуулах функц юм. Тус хэсэгт “Ирсэн бичиг”, “Явсан бичиг”, “Албан бичгийн төсөл”, “Дотоод бичиг”, “Дотоод бичгийн төсөл”, “Өргөдөл гомдол санал” гэсэн модулиуд хамаарагдана. Эхний ээлжид өмнө бидний үзсэн Модуль доторх хэрэглэгчийн эрхийн тохиргооны дагуу Модульд оролцох хэрэглэгчийн эрхийн тохиргоог тааруулж өгнө. Модуль доторх хэрэглэгчийн эрхийн тохиргоо Оролцогчид цонхонд тухайн модульд оролцох хэрэглэгчийн жагсаалт, тэдгээрийн эрхийн түвшний тохиргоо харагдана. “Админ” түвшин нь тухай модульд зохицуулагчийн оролцох эрх, “Жагсаалт харах” түвшин нь өөрийн болон өөрт хамаарал бүхий өгөгдлийн жагсаалтыг харах эрх, “Үүсгэх” түвшин нь шинээр өгөгдөл үүсгэх эрх, “Засах” түвшин нь өөрийн үүсгэсэн болон өөрт хамаарал бүхий өгөгдлийг засварлах эрх, “Устгах” түвшин нь өөрт хамаарал бүхий өгөгдлийг устгах эрх, “Хуваалцах” түвшин нь өөрт хамаарал бүхий өгөгдлийг сонгосон хэрэглэгчид хуваалцах эрх, “Илгээх” түвшин нь өөрт хамаарал бүхий өгөгдлийг сонгосон хэрэглэгчид мессенжер ашиглан илгээх эрхийн түвшин болно. Хэрэглэгч нэмж хасах тохиолдолд баруун доод буланд байрлах “Хуваалцах” хэсэгт хандана. Хуваалцах хэсэгт орсноор “Хэрэглэгч сонгох” цонх гарч ирнэ. Энэ цонх үндсэн 3 хэсэгтэй байна. Зүүн талд тухай байгууллагын бүтэц болон тухайн нэгжид хамаарах модульд хандах эрхтэй хэрэглэгчийн тоог заана. Төв хэсэгт зүүн хэсэгт сонгогдсон нэгжид хамаарагдах хэрэглэгчдийн нэрсийн жагсаалт харагдана. Баруун хэсэгт модульд оролцох эрхийн түвшин тохируулсан хэрэглэгчдийн жагсаалт харагдана.


ШИНЭ” хэсэгт алхмын тохиргоо шинээр оруулах. “ХУГАЦАА” хэсэгт тухайн алхамд ирсэн бичгийг хөтлөх хугацааны хязгаарыг заана.


ШИНЭ хэсэгт дарснаар алхам шинээр оруулах цонх гарна. Тус цонхонд дараах утгыг оруулна. “Алхам” – Алхмын нэршлийг заана “Товч нэр” – Алхмын товчилсон нэр ашиглах шаардлагатай үед утга оруулна. “Алгасах” – Тухайн алхмыг алгасах боломжтой эсэхийг сонгох. “Шууд очих алхам” – Тухайн алхамд шилжүүлсэн үед ирсэн бичгийг шууд шилжүүлэх алхмыг заана. “Энэ багана дээрээс дуусгах боломжтой” – Тухайн алхам дээрээс ирсэн бичгийг хааж дуусгах үйлдлийг хийх боломжтой эсэхийг заана. “Алхмын тохиргоо” – Тухайн алхмын ирсэн бичгийг шилжүүлэхдээ хийх эрхийн төрлийг заана. Цохолт хийх эрх бүхий хэрэглэгчийн алхам дээр “Цохолттой алхам – 1” гэснийг сонгох гэх мэт.


34 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ “Хугацаа (минутаар)” – Тухайн алхамд шилжиж ирсэн бичгийн байх хугацааны хязгаарыг заана. Минутаар нэгж авсан тул 7 хоног байх бол 10080 гэсэн утгыг оруулах, 30 хоног байх бол 43200 гэсэн утгыг оруулах жишээтэй. “Баталж байж дараагийн алхам руу шилжих” хэсэгт ирсэн бичгийг шилжүүлэхэд тус алхамд тухайн бичигт хамаарал бүхий хэрэглэгчдийн хэд нь шилжүүлэх болон дуусгах дарснаар дараагийн алхамд шилжих тохиргоог заана. Дээр талбаруудад холбогдох утгыг оруулсны дараа “Хадгалах” товчлуурыг дарж алхам үүсгэх ажлыг цонхыг хаана. Алхам үүссэний дараа тухайн алхамд хамаарах хэрэглэгчдийн жагсаалтыг алхмын харалдаа “Хэрэглэгч” хэсэгт тохируулна. Хэрэглэгч хэсгийн цонхонд тухай алхамд оролцох эрхтэй хэрэглэгчдийн нэрсийн жагсаалт харагдах ба баруун доод булан байрлах “Хуваалцах” хэсэгт орж хэрэглэгчдийн жагсаалтыг шинэчлэх засварлах эрхтэй болно. Хэрэглэгчдийн жагсаалтын баруун талд “СОНГОГДСОН”, “ХЯНАГЧ” гэсэн сонголтын талбар байрлах бөгөөд “СОНГОГДСОН” талбарыг сонгосон тохиолдолд тухайн алхамд шилжүүлэх үед тухайн хэрэглэгчийн нэр шууд гарч ирэх тохиргоо бол “ХЯНАГЧ” гэсэн сонголт нь тухайн алхам тус хэрэглэгч нь хяналтын зарчмаар оролцох эрхтэй гэдгийг заана. Тухайн алхамд хэрэглэгч нэмж хасах тохиолдолд баруун доод буланд байрлах “Хуваалцах” хэсэгт хандана. Хуваалцах хэсэгт орсноор “Хэрэглэгч сонгох” цонх гарч ирнэ. Энэ цонх үндсэн 3 хэсэгтэй байна. Зүүн талд тухай байгууллагын бүтэц болон тухайн нэгжид хамаарах модульд хандах эрхтэй хэрэглэгчийн тоог заана. Төв хэсэгт зүүн хэсэгт сонгогдсон нэгжид хамаарагдах хэрэглэгчдийн нэрсийн жагсаалт харагдана. Баруун хэсэгт модульд оролцох эрхийн түвшин тохируулсан хэрэглэгчдийн жагсаалт харагдана.


хасах”-аар тухай хэрэглэгчийг модульд оролцох эрхийг хасна. Ирсэн бичиг бүртгэл Байгууллагын бичиг хэрэгт ирсэн бичгийг цахим хэлбэрт оруулан хадгалах ажлыг бичиг хэргийн асуудал хариуцсан ажилтан эхлээд гүйцэтгэнэ. Цахим хэлбэрт оруулахдаа PDF өргөтгөлтэй болгоод 1 файл болгох нь зохимжтой. Олон хуудастай бичгийг хуудас тус бүрд нь олон файл болгох нь системд оруулахад хүндрэлтэй байхын дээр нээж үзэхэд бэрхшээлтэй талууд гарна. Энэ тохиолдолд хамгийн тохиромжтой хялбар программ хангамж нь ABBYY FineReader юм. Энэ программ хангамжийг ашиглан PDF болгон хөрвүүлэх нь файлын хэмжээ бага бөгөөд текст файл болж хөрвөсөн байх тул файлаас өгөгдөл авах боломжтой болсон байна. Ирсэн бичгийн бүртгэлийн жагсаалт дараах байдалтай харагдана. “Хариутай эсэх” – Тухайн албан бичигт хариу мэдэгдэх эсэх “Алхам” – Идэвхтэй байгаа алхмын нэрийг харуулна. “А/Б №” – Албан бичгийн дугаар харуулна. “А/Б огноо” – Албан бичгийн огноо харуулна. “Картын дугаар” – Байгууллагын бүртгэл хяналтын дугаарыг харуулна. “Товч утга” – Албан бичгийн утгын мэдээллийг харуулна. “Хаанаас” – Албан бичгийг ирүүлсэн байгууллагын нэрийг харуулна. “Хэнээс” – Албан бичигт гарын үсэг зурсан албан тушаалтны мэдээллийг харуулна. “Хэнд байгаа” – Идэвхтэй байгаа хэрэглэгчийн нэрийг харуулна. “Хуудас” – албан бичгийн хуудасны тоог харуулна. “Бүртгэсэн огноо” – албан бичгийн байгууллагын бүртгэлд бүртгэсэн огноог харуулна. “Шийдвэрлэх огноо” – албан бичгийг шийдвэрлэж дуусгах эцсийн хугацааг харуулна. “Файл” – Албан бичгийн цахим файлыг харуулна. “Статистик” – нийт бүртгэгдсэн албан бичгийн тоон мэдээллийг харуулна.


” хэсэгт орж холбогдох талбаруудад харилцагчийн мэдээллийг нэмж оруулан бүртгэнэ. “Хэнээс” – Ирсэн албан тоот дээр гарын үсэг зурсан албан тушаалтны нэрийг оруулна. Хаана, хэнд хэсэгт “Хэлтэс” – Хамаарах нэгжийн нэрийг сонгоно. “Хэнд ирүүлсэн” – Тодорхой албан тушаалтанд хаягласан тохиолдолд тухайн хүний нэрийг сонгоно.


37 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ “Хэнд / Хэрэглэгч” – Системд бүртгэлтэй хэрэглэгчид хаягласан тохиолдолд хэрэглэгчийн нэрийг сонгоно. Бүртгэсэн хэсэгт “Картын дугаар” – Танай байгууллагын бүртгэл хяналтын картын дугаарыг оруулна. “А/Б бүртгэсэн огноо” – Тухайн албан бичгийг бүртгэж авсан огноог оруулна. “Шийдвэрлэх огноо” – Шийдвэрлэх эцсийн хугацааг оруулна. Шилжүүлэх хэсэгт “Ажил хэрэг” – Ирсэн бичиг хэсгийг сонгосон байна. “Алхам” – Холбогдох алхмыг сонгоно. “Хэрэглэгч” – Тухайн сонгосон алхамд хамаарах хэрэглэгчдийг сонгоно. Дээрх мэдээллийг оруулсны дараа “Хадгалах” дарж ирсэн бичгийг бүртгэж авна. Албан бичгийн файл хавсаргахад албан бичгийн бүртгэл үүсгэх цонхны Албан бичгийн хэсэгт байрлах “файл” хэсгийн “Энд дарж файлаа үүсгэнэ үү.” бичвэр дээр даралт хийнэ. Гарч ирэх файл байршуулах цонхны зүүн хэсэгт албан бичгийн цахим файлыг байршуулах хавтасны нэрийг эхлээд сонгоно. Хавтасны сонголтоо хийсний дараа үндсэн хэсгийн “ШИНЭ ФАЙЛ” хэсгээс компьютер дээрээс өмнө цахим хэлбэрт оруулсан файлыг шууд сонгох байдлаар оруулна. Харин “ШИНЭ ХАВТАС” хэсэгт зүүн хэсэгт байрлах хавтасны жагсаалтад шинэ хавтас үүсгэх боломжийг бүрдүүлсэн байна.


38 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ Ирсэн бичгийг шилжүүлэхэд тухайн алхамд хамаарал бүхий хэрэглэгчийн Динамик платформ системийн үндсэн цонхны баруун дээд буланд байрлах дүрс бүхий идэвхтэй ажилбарууд жагсаалтад орно. Дээр нь даралт хийснээр ирсэн бичгийн бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийн цонхонд очно. Тус цонхны толгой хэсэгт ирсэн бичгийн хөтлөлтийн алхмын жагсаалт болон ямар алхамд яваа мэдээлэл харагдана. Үндсэн хэсэгт баримт бичигтэй холбоотой мэдээлэл харагдана. Зүүн хэсэгт дэд бүртгэлүүд харагдана Баруун хэсэгт бүртгэл хяналтын картын мэдээлэл, оролцогчдын мэдээлэл, гүйцэтгэлийн мэдээлэл, тэмдэглэл тайлангийн хэсэг харагдана. Албан бичгийн хэсгийн “ФАЙЛ” хэсгийн харахаар ирсэн албан бичгийг нээж танилцана. Дараагийн алхамд шилжүүлэхдээ Үндсэн цэс -> Шилжүүлэх/Дуусгах -> Шилжүүлэх эсвэл хөл хэсэгт байрлах “ШИЛЖҮҮЛЭХ” хэсэгт орж шилжүүлнэ. Шилжүүлэх цонхны “Алхам” хэсэгт шилжүүлэх алхмын нэрийг сонгох, “Хэрэглэгч” хэсэгт сонгосон алхамд хамаарах хэрэглэгчийн нэрийг сонгох, “Дуусах хугацаа” хэсэгт сонгосон алхамд ажиллах хугацааны огноог оруулах, “Эргэж танилцуулах цохолттой эсэх” хэсэгт цохолт хийсэн удирдах шатны ажилтанд шийдвэрлэлтийн тухай мэдээллийг танилцуулах эсэхийг сонгох, “Удирдлагын заалт” хэсэгт цохолтын мэдээллийг оруулснаар “Шилжүүлэх” товчлуурыг дарж шилжүүлнэ. Шилжүүлэх дарсны гарах “Гүйцэтгэл” цонхонд дуусгах үйлдэл хийхээс бусад тохиолдолд “Болих” товч дарна.


39 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ Цохолттой алхмын дараагийн алхамд шилжсэн үед “Цохолт” хэсэгт хэнд шилжүүлсэн мэдээлэл, удирдлагын заалтын хамт харагдана. Энэ хэсгээс хамаарах хэрэглэгч тухай баримт бичгийг шилжүүлэх, дуусгаж хаах болон буцаах үйлдлийг хийнэ. Дараагийн алхамд шилжүүлэхэд Үндсэн цэс -> Шилжүүлэх/Дуусгах -> Шилжүүлэх эсвэл хөл хэсэгт байрлах “ШИЛЖҮҮЛЭХ” хэсэгт орж шилжүүлнэ. Энэ тохиолдолд шилжүүлэх цонх дараах байдалтай харагдана. “Алхам” хэсэгт шилжүүлэх алхмыг сонгох, “Хэрэглэгч” хэсэгт сонгосон алхамд хамаарах хэрэглэгчдийн нэрийг сонгох, “Тайлбар” хэсэгт шилжүүлж байгаа тайлбараа оруулна. Шилжүүлэх дарсны гарах “Гүйцэтгэл” цонхонд дуусгах үйлдэл хийхээс бусад тохиолдолд “Болих” товч дарна. Дуусгах хаах тохиолдолд Үндсэн цэс -> Шилжүүлэх/Дуусгах -> Дуусгах эсвэл хөл хэсэгт байрлах “ДУУСГАХ” хэсэгт орж хаана. Хаах цонх дараах байдалтай харагдана. “Тайлбар” хэсэгт шийдвэрлэсэн явцын талаар мэдээллийг оруулж “Дуусгах” дарж хаана. Дуусгах команд өгсний дараа гүйцэтгэлийн мэдээлэл оруулах цонх дараах байдалтай гарч ирнэ. Гүйцэтгэлийн хувийг “Гүйцэтгэл” хэсэгт оруулах, “Тэмдэглэл” хэсэгт Дуусгах цонхны тайлбар хэсэгт оруулсан мэдээллийг оруулан “Хадгалах” товчлуурыг дарна. Холбогдох мэдээллийг оруулж дууссанаар “ИРСЭН БИЧГИЙН БҮРТГЭЛ ХЯНАЛТЫН КАРТ”-ын хэсгийн “ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ” хэсэгт баримт бичгийг


40 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ хаасантай холбоотой мэдээлэл гарч ирнэ. “ГҮЙЦЭТГЭЛ” хэсэгт баримт бичгийн дамжсан алхмуудын мэдээлэл, “ТЭМДЭГЛЭЛ” хэсэгт гүйцэтгэл цонхны хэсэгт оруулсан мэдээллүүд тус бүрдээ хадгалагдан гарна. Ирсэн бичгийн дэлгэрэнгүй мэдээллийн хэсгийн Үндсэн цэс -> Салбар байгууллагад илгээх товчлуураар системд бүртгэлтэй бусад байгууллагад тухай ирсэн бичгийг илгээх боломжийг бүрдүүлж өгнө. Салбар байгууллагад илгээсэн баримт бичиг нь “Ирсэн бичиг” модулийн үндсэн цонхны хөл хэсэгт байрлах “Салбараас ирсэн” хэсэгт орох бөгөөд Бүртгэх товч дарснаар ирсэн бичгийн бүртгэлд оруулан шилжүүлж авна. Ирсэн бичгийн дэлгэрэнгүй мэдээллийн цонхны дэд бүртгэл хэсгийн “Хавсралт” хэсэгт албан бичгийн шийдвэрлэлтэй холбоотой хавсралт мэдээллийг үүсгэн хадгалах, “Албан бичгийн төсөл” хэсэгт хариу албан бичгийн төсөл гарсан тохиолдолд шинээр оруулах болон “Албан бичгийн төсөл” модулиас холбох, “Явсан бичиг” хэсэгт байгууллага явсан албан тоот гарсан тохиолдолд хавсаргах болон “Явсан бичиг” модулийн бүртгэлтэй холбон ашиглах боломжийг бүрдүүлж өгсөн болно. “Албан бичгийн төсөл” дэд бүртгэлд өгөгдөл оруулахад дараах байдлаар оруулна. Цахим системд бүртгэлгүй өгөгдөл шинээр оруулах тохиолдолд баруун дээд булан байрлах “Нэмэх” хэсэгт хандаж холбогдох талбарын мэдээллийг оруулан файлын санд өгөгдлийг байршуулан хадгалах байдлаар оруулна. “Холбох” хэсгээр “Албан бичгийн төсөл” модульд үүссэн байгаа бүртгэлийн жагсаалтаас сонгон байдлаар өгөгдлийг холбон харуулна. “Явсан бичиг” дэд бүртгэлд өгөгдөл оруулахад дараах байдлаар оруулна.


41 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ Цахим системд бүртгэлгүй өгөгдөл шинээр оруулах тохиолдолд баруун дээд булан байрлах “Нэмэх” хэсэгт хандаж холбогдох талбарын мэдээллийг оруулан файлын санд өгөгдлийг байршуулан хадгалах байдлаар оруулна. “Холбох” хэсгээр “Явсан бичиг” модульд үүссэн байгаа бүртгэлийн жагсаалтаас сонгон байдлаар өгөгдлийг холбон харуулна. “Хавсралт” дэд бүртгэлд өгөгдөл оруулахад дараах байдлаар оруулна. Дэд бүртгэлийн хэсгийн баруун дээд буланд байрлах “Шинэ” хэсэгт хандаж файлын санд өгөгдлийг байршуулан хадгалах байдлаар оруулна. Явсан бичгийн бүртгэл Явсан бичгийн модулийн хэрэглэгчийн тохиргоо ирсэн бичгийн модулийн хэрэглэгчийн тохиргоотой ижил зарчмаар хийгдэнэ. Явсан бичгийн бүртгэлийг цахимаар хөтлөхдөө бичиг хэргийн ажилтан баталгаажсан явах бичгийг цахим хэлбэрт оруулан хадгалах ажлыг хийж гүйцэтгэнэ. Явсан бичгийн бүртгэлийн хуудасны цонхны бүтэц дараах байдалтай харагдана. “Хариутай эсэх” – албан бичигтэй холбоотой хариу ирэх эсэх “Огноо” – албан бичгийн огноо “А/Б №” – албан бичгийн дугаар “Картын дугаар” – явсан бичгийн бүртгэлийн дугаар “Товч утга” – албан бичгийн товч утга “Хаана” – албан бичгийн хаяглагдсан байгууллага, хувь хүний мэдээлэл “Хэнд” – албан бичгийн хаяглагдсан албан тушаалтан, хувь хүний мэдээлэл “Хуудасны тоо” – албан бичгийн хуудасны тоо “Аль нэгжээс” – албан бичгийг явуулж буй нэгжийн мэдээлэл “Төсөл” – албан бичгийн төслийн файл “Батлагдсан” – албан бичгийн эх файл “Бүртгэсэн огноо” – цахим системд бүртгэсэн огноо


” хэсэгт орж нэмнэ. Явсан бичиг бүртгэх цонх нь “Албан бичгийн”, “Илгээсэн”, “Хаана, хэнд” гэсэн хэсгүүдийг агуулна. Албан бичгийн төслийн файл хавсаргахад албан бичгийн төсөл үүсгэх цонхны “төсөл” хэсгийн “Энд дарж файлаа үүсгэнэ үү.” бичвэр дээр даралт хийнэ. Гарч ирэх файл байршуулах цонхны зүүн хэсэгт төслийн файлыг байршуулах хавтасны нэрийг эхлээд сонгоно. Хавтасны сонголтоо хийсний дараа үндсэн хэсгийн “ШИНЭ ФАЙЛ” хэсгээс компьютер дээр өмнө үүсгэсэн байсан файлыг шууд хуулах, “ФАЙЛ ХАВСАРГАХ” хэсгээс динамик платформ системийн файл санд өмнө хадгалсан файлыг сонгох боломжтой бол “ШИНЭ WORD”. “ШИНЭ EXCEL”, “ШИНЭ POWERPOINT” хэсгээс динамик платформ системийг ашиглан шинээр файл үүсгэн хадгалах боломжийг бүрдүүлнэ.


43 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ Харин “ШИНЭ ХАВТАС” хэсэгт зүүн хэсэгт байрлах хавтасны жагсаалтад шинэ хавтас үүсгэх боломжийг бүрдүүлсэн байна. Өмнө үүсгэсэн байсан файлыг компьютер дээрээс шууд хуулахдаа “ШИНЭ ФАЙЛ” хэсэгт орж “Байршуулахын тулд энд дарж эсвэл файлуудыг чирч болно” хэсгээс хуулж хадгалах файлаа сонгон оруулна. Динамик платформ системийн файл санд өмнө хадгалсан файл оруулахдаа “ФАЙЛ ХАВСАРГАХ” хэсэгт орж сонгогдсон хавтсанд байршуулагдсан файлын жагсаалтаа сонгож оруулна.


44 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ Харин шинээр файл үүсгэн хадгалахдаа “ШИНЭ WORD”. “ШИНЭ EXCEL”, “ШИНЭ POWERPOINT” хэсгийн аль нэгийг сонгон гарч ирэх цонхноос системээс үүсгэсэн загвар файл болон “Хоосон” гэсэн сонголтыг дарж “Файлыг нэрийг оруулна уу” хэсэгт үүсгэх файлын нэрийг оруулж “Үүсгэх” дарснаар төслийн шинэ файл үүснэ. Үүсгэх командыг өгснөөр албан бичгийн төсөл үүсгэх цонхонд буцаж шилжин хадгална. Холбогдох өгөгдлийг оруулан хадгалснаар явсан бичгийн бүртгэл дуусна.


ШИНЭ хэсэгт дарснаар алхам шинээр оруулах цонх гарна. Тус цонхонд дараах утгыг оруулна. “Алхам” – Алхмын нэршлийг заана “Товч нэр” – Алхмын товчилсон нэр ашиглах шаардлагатай үед утга оруулна. “Алгасах” – Тухайн алхмыг алгасах боломжтой эсэхийг сонгох. “Шууд очих алхам” – Тухайн алхамд шилжүүлсэн үед шууд шилжин очих алхмыг заана. “Энэ багана дээрээс дуусгах боломжтой” – Тухайн алхам дээрээс шууд хааж дуусгах үйлдлийг хийх боломжтой эсэхийг заана.


46 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ “Алхмын тохиргоо” – Тухайн алхмын шилжүүлэхдээ хийх эрхийн төрлийг заана. Явсан бичгийн төслийн хэсэгт шаардлагагүй тул сонголт хийхгүй алгасах. “Хугацаа (минутаар)” – Тухайн алхамд ажилбарын байх хугацааны хязгаарыг заана. Минутаар нэгж авсан тул 7 хоног байх бол 10080 гэсэн утгыг оруулах, 30 хоног байх бол 43200 гэсэн утгыг оруулах жишээтэй. “Баталж байж дараагийн алхам руу шилжих” хэсэгт явсан бичгийн төслийг дараагийн алхамд шилжүүлэхэд тухайн алхмын ажилбарт хамааралтай хэрэглэгчдийн хэд нь шилжүүлэх болон дуусгах дарснаар дараагийн алхамд шилжих тохиргоог заана. Дээр талбаруудад холбогдох утгыг оруулсны дараа “Хадгалах” товчлуурыг дарж алхам үүсгэх ажлыг цонхыг хаана. Алхам үүссэний дараа тухайн алхамд хамаарах хэрэглэгчдийн жагсаалтыг алхмын харалдаа “Хэрэглэгч” хэсэгт тохируулна. Хэрэглэгч хэсгийн цонхонд тухай алхамд оролцох эрхтэй хэрэглэгчдийн нэрсийн жагсаалт харагдах ба баруун доод булан байрлах “Хуваалцах” хэсэгт орж хэрэглэгчдийн жагсаалтыг шинэчлэх засварлах эрхтэй болно. Хэрэглэгчдийн жагсаалтын баруун талд “СОНГОГДСОН”, “ХЯНАГЧ” гэсэн сонголтын талбар байрлах бөгөөд “СОНГОГДСОН” талбарыг сонгосон тохиолдолд тухайн алхамд шилжүүлэх үед тухайн хэрэглэгчийн нэр шууд гарч ирэх тохиргоо бол “ХЯНАГЧ” гэсэн сонголт нь тухайн алхам тус хэрэглэгч нь хяналтын зарчмаар оролцох эрхтэй гэдгийг заана. Тухайн алхамд хэрэглэгч нэмж хасах тохиолдолд баруун доод буланд байрлах “Хуваалцах” хэсэгт хандана. Хуваалцах хэсэгт орсноор “Хэрэглэгч сонгох” цонх гарч ирнэ. Энэ цонх үндсэн 3 хэсэгтэй байна. Зүүн талд тухай байгууллагын бүтэц болон тухайн нэгжид хамаарах модульд хандах эрхтэй хэрэглэгчийн тоог заана. Төв хэсэгт зүүн хэсэгт сонгогдсон нэгжид хамаарагдах хэрэглэгчдийн нэрсийн жагсаалт харагдана. Баруун хэсэгт модульд оролцох эрхийн түвшин тохируулсан хэрэглэгчдийн жагсаалт харагдана.


” товчлуурт хандаж төсөл үүсгэх цонх гарна. Албан бичгийн төсөл үүсгэх цонхны бүтэц дараах байдалтай харагдана.


48 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ “Ажил хэрэг” – ажил хэргийн төрлийг сонгоно. “Алхам” – албан бичгийн төслийн ажилбарын эхлүүлэх алхмыг сонгоно. “Хэрэглэгч” – Сонгогдсон алхамд хамаарагдах хэрэглэгчийг сонгоно. “Товч утга” – Албан бичгийн товч утга буюу тэргүү хэсгийн мэдээллийг оруулна. “Хаана” – Албан бичгийг хаяглаж байгаа харилцагчийн нэрийг сонгож оруулна. “Хэнд” – Албан бичгийг тодорхой албан тушаалтанд заасан бол албан тушаал, овог нэрийн хамт оруулна. “Хуудасны тоо” – Албан бичгийн нийт хуудасны тоог оруулна. “Төсөл” – Албан бичгийн төслийн файлыг оруулна. “Хадгалах (жагсаалт)” – Албан бичгийн төслийн ажилбарыг хадгалаад ажилбаруудын жагсаалтын цонхонд очих “Хадгалах (Дэлгэрэнгүй)” - Албан бичгийн төслийн ажилбарыг хадгалаад тухай ажилбарын дэлгэрэнгүй мэдээллийн цонхонд очих “Хадгалах (Шинэ)” - Албан бичгийн төслийн ажилбарыг хадгалаад шинээр дахин төсөл оруулах цонхонд очих “Болих (Cancel)” – Албан бичгийн төсөл үүсгэх ажиллагааг зогсоох. Албан бичгийн төслийн файл хавсаргахад албан бичгийн төсөл үүсгэх цонхны “төсөл” хэсгийн “Энд дарж файлаа үүсгэнэ үү.” бичвэр дээр даралт хийнэ. Гарч ирэх файл байршуулах цонхны зүүн хэсэгт төслийн файлыг байршуулах хавтасны нэрийг эхлээд сонгоно. Хавтасны сонголтоо хийсний дараа үндсэн хэсгийн “ШИНЭ ФАЙЛ” хэсгээс компьютер дээр өмнө үүсгэсэн байсан файлыг шууд хуулах, “ФАЙЛ ХАВСАРГАХ” хэсгээс динамик платформ системийн файл санд өмнө хадгалсан файлыг сонгох боломжтой бол “ШИНЭ WORD”. “ШИНЭ EXCEL”, “ШИНЭ POWERPOINT” хэсгээс динамик платформ системийг ашиглан шинээр файл үүсгэн хадгалах боломжийг бүрдүүлнэ. Харин “ШИНЭ ХАВТАС” хэсэгт зүүн хэсэгт байрлах хавтасны жагсаалтад шинэ хавтас үүсгэх боломжийг бүрдүүлсэн байна.


49 ДИНАМИК ПЛАТФОРМ ЦАХИМ СИСТЕМ Өмнө үүсгэсэн байсан файлыг компьютер дээрээс шууд хуулахдаа “ШИНЭ ФАЙЛ” хэсэгт орж “Байршуулахын тулд энд дарж эсвэл файлуудыг чирч болно” хэсгээс хуулж хадгалах файлаа сонгон оруулна. Динамик платформ системийн файл санд өмнө хадгалсан файл оруулахдаа “ФАЙЛ ХАВСАРГАХ” хэсэгт орж сонгогдсон хавтсанд байршуулагдсан файлын жагсаалтаа сонгож оруулна.


Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.