НУУР Flipbook PDF

уншлага

4 downloads 108 Views 4MB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

НУУР Энэ Онон мөрөн. Онон мөрний ус их. Хэрлэн мөрөн на-муу-хан ур-са-на.Энэ нуурын нэр Увс нуур. Энэ нуур сайхан нуур. Нуурын ус их.Хавар олон усны шувуу ирнэ.Саран нуураас ус авав. Наран нуурын усаар малаа услав. Нуураас олон мал ус уулаа. Мал Өвөө аав мал маллав.Амаа мал саалаа.Аав үхрээ услав.Үхэр ус уулаа. Мал их өслөө. Ах өвс хамлаа. ЛАА Марал лаа асаалаа. Лаа аслаа. Лаа урслаа. Лосол лаа үлээлээ. УНАГА Шарга гүүнээс хөөрхөн унага гарав.Энэ миний хонгор унага. Унага эхийгээ хөхөх нь хөөрхөн. Миний унага хоног хо-но-гоор өсөв. Гонгор гуай у-на-гаа уяв. Гэрэл гүү саав. Гүүний айраг исэв. Айраг уух үнэхээр сайхан. Сугар айраг уулаа. ГОЛ МӨРӨН Манай орны гол мөрөн олон. Гол мөрний ус арвин их. Голын ус намуухан урсана. Голын мөс хавар хайлна. Хавар халуун орноос олон олон усны шувуу ирнэ. МОНГОЛ УЛС Миний эх орон Монгол улс. Монгол орон өргөн уудам нутагтай.Өндөр сүрлэг уул нуруутай. Гол мөрөн олонтой. Ан амьтан ургамал элбэгтэй.Мал сүргээр арвин. Хөрсөн доороо эрдэсээр баян Би эх орондоо хайртай.


урь орь ахь агь сорь морь хань тавь тань харь барь хонь хорь толь тоть хувь тахь тохь говь холь бахь тарь сахь дохь соль боль ахь амь бохь даль хууль гууль дуурь даахь тууль сааль буурь туурь. ТОТЬ Тоть бол шувууны нэг төрөл.Өд нь тод өнгөтэй, хошуу нь монхор. Халуун орны ой модонд сүргээр амь-дар-на. Модны хон-гилд үүр-лэ-нэ.Тоть үг сайн тог-тоо-но.Тоть олон төрөл байна. ШАТАР Шатар бол ухаан сорих тоглоом. Шатарт тэмээ, морь, тэрэг, бэрс, хүү байдаг. Би өвөөгөөсөө шатар сурлаа. Шатар тог-ло-вол ухаан тэлнэ. Би шатрын дугуйланд сурдаг. НАВЧ Энэ модны навч. Навч олон хэлбэртэй. Намар болоход модны навч унана. Бид ойд очиж модны навч түүлээ. Түүсэн навчаараа хичээл дээр наамал хийлээ.Чимэг,Чулуун нарын хийсэн наамал чамин сайхан болов. ЖИМС Алим,лийр,жүрж,гадил зэргийг жимс гэнэ.Харин нэрс,хад,тошлой,үхрийн нүд,мойл, чацаргана, аньс, гүзээлзгэнэ, аньс, гүзээлзгэнэ зэргийг жимсгэнэ гэдэг. Жимс жимсгэнэ хүний эрүүл мэндэд чухал ашигтай. ШОРГООЛЖ Шоргоолж жижигхэн шавж. Шоргоолж жижигхэн ч гэсэн ажилсаг амьтан. Шоргоолж үүрэндээ үй олноороо амь-дар-даг.


ХЭРЭМ Хэрэм нь мэрэгч амьтан юм.Хэрэм хуш,шинэсэн ойд амьдардаг. Манай орны амьтдаас хамгийн хол харайж дүүлдэг амьтан. Сагсгар өтгөн сүүлтэй,бүлтгэр хөөрхөн нүдтэй,хөнгөн шаламгай амьтан. ТАРВАГА Тарвага нь мэрэгч амьтан юм. Өвлийн улирлыг ичиж өнгөрөөнө. Нүх малтаж бүлээр амьдардаг. Тарвага нь мах, арьсны үнэт үслэг ан юм. Эрийг нь бурхи,эмийг нь нагай,үр төлийг нь мөндөл гэнэ. САНАМЖ Хайчийг хүнд өгөхдөө бариулаар нь өгнө.Зүүгээ тусгай хатгуурт хатгана. Амандаа зүү зууж болохгүй. Түлэгдэлтээс үүссэн цэврүүг хагалж болохгүй. Машины урдуур хэзээ ч гүйж болохгүй. Халуун өдөр нарны малгай өмсөж бай.Унаж хөл гараа гэмтээхээс үргэлж болгоомжил.Ажлаа хийж дууссаны дараа хөдөлмөрийн багажаа хурааж хэвшээрэй. БААВГАЙ Баавгай нь холимог идэштэн амьтан. Бүдүүн бахим хөлтэй,урт хоншоортой, жижиг чихтэй, сэгсгэр үстэй, богино сүүлтэй,тэнхээтэй, маш хойд хөл дээрээ босдог. Эрийг нь өтөг,эмийг нь эвш,үр төлийг нь бамбарууш гэнэ. Үнэрлэх чадвар сайтай, хүнд лагс биетэй, болхидуу боловч, хурдан давхидаг ба юманд авирах буюу сэлэхдээ чадамгай амьтан. ААВ Эр хүн айл гэрийн сүр сүлд билээ. Аавыг ороод ирэхээр гэр дүүрч гараад явахад ханхайн үлддэг. Монгол айл аавынхаа эзгүйд аяганд нь өдөр бүр хоол цайны дээж хийж тавина.Аавыгаа ирэхэд хүүхдүүдийн сэтгэл баяр хөөрөөр бялхана.Гэрийн эзэн аав хүнд холч ухаан,өршөөнгүй сэтгэл,эв найр,эрхэм ёс,алсын хараа гэсэн таван эрхэм шинж байдаг.


ШАР ШУВУУ Шар шувуу шөнө ниснэ. Шар шувуу шөнө сайн харна.Шар шувуу хоол хайна.Шүрээ шар шувуу харав. ХӨРШ АЙЛ Шарав ахынх манай хөрш айл.Манай хөрш айл сайн хүмүүс.Шарав ах нарсаар шинэ хашаа хийв. Энэ шинэ хашаа хөршийн хашаа. НОМ Энэ ном миний ном. Энэ их сонин сайхан ном. Номын нэр “Арслан, нохой 2” Онон,Номин,Анар нар олон ном авав. Өнөр номоо нээлээ. Энэ их ховор ном. Номоор ухаан нэмнэ. Номоо хайр-лаа-рай. ШҮХЭР Энэ шинэ шүхэр. Энэ шүхэр шар эрээн шүхэр. Шүрээ эрээн шүхрээ авав. Шинэхүү шинэ шүхрээ хумив. Энэ нарны шүхэр. Шүхэр нар хал-хал-на. НОМЫН САН Энэ номын сан. Унших ном маш олон. Шарав ах олон сонин ном уншлаа. Ном унших сайхан. Ном их унш-вал ухаан нэмнэ. Номоо хайрлаарай. Бөх Энэ наадмаар олон бөх барилдав.Бөх хүн олон мэхтэй. Бөх хүний тэнхээ их. Манай ангийн Бат,Болд,Буд нар бөх барилдав. Бат бүгдийг даваад дэвэв. Дүү Энэ миний дүү. Миний дүүгийн нэр Дөлгөөн.Дөлгөөн долоон настай.Дөлгөөн нэгдүгээр ангид сурдаг. Миний дүү их хөөрхөн,сэргэлэн хүүхэд. Дөлгөөн дуу шүлэг,даам мэднэ. Аав дүүд унадаг дугуй өгөв.


ДААГА Миний хээр даага хурдан морины удам. Дондог ах даага сургав. Ом-го-лон даага ном-хор-лоо. Наад-маар олон даага у-ралд-лаа. Даага гараанаас эргэв. Даш ах ду-ранд-лаа. Миний хээр даага гараад ирлээ.Хээр даага минь магнайд ирлээ. БОРОО Баруун хойно бараан үүл гарлаа. У-дал-гүй бороо орлоо. Аадар бороо улам ширүүслээ. Би шүхрээ аваад гадаа гарлаа. Бороо орох сайхан.Борооны ус урслаа.Нар гарлаа. Долоон өнгийн солонго гарлаа. БОГД УУЛ Богд уул өндөр сүрлэг уул. Богд ууланд амьтан ургамал арвин. Богд уул дэлхийн анхны дарх-лагд-сан уул. Энэ ууланд ан агнах,ургамал ногоо түүхийг хо-риг-ло-но. Богд ууланд буга согоо амар ам-га-лан и-дээ-шил-нэ.Богд уулаа хүн бүр хайрлан хам-гаа-лаа-рай. ТАВАН ХОШУУ МАЛ Хонь,ямаа,үхэр,адуу,тэмээг таван хошуу мал гэнэ. Таван хошуу мал тал бүрийн ашигтай. Мах, сүү, арьс,шир,ноос,ноолуур,эвэр, туурай бүгдийг нь а-шиг-ла-даг. Таван хошуу малаа хайрлан өсгөөрэй. ТӨЛ МАЛ Хурга,ишиг,унага,тугал,ботгыг төл мал гэнэ. Хоёр настай хургыг төлөг, ишгийг борлон, унагыг даага,тугалыг бяруу, ботгыг тором гэдэг. Таван төлөө хайрлан өсгөөрэй.


ЦАГААН БААВГАЙ Цагаан баавгай хойд мөсөн далайд амь-дар- даг. Цагаан баавгайн төлийг бам-ба-рууш гэнэ. Цагаан баавгай бүдүүн хөлтэй. Цагаан баавгай махаар хоол-ло-но. ЦАС Өвөл болов.Цас орлоо.Цас цав цагаан өнгөтэй. Хүүхдүүд цасан дээр цанаар наадав. Цасан ширхэг сонин сайхан хэлбэртэй. Бид цаасаар цасан ширхэг хийлээ. Цолмонгийн цаасаар хийсэн цасан ширхэг гэнэ. ЦАНААР ГУЛГАВ Намрын дараа өвөл болно. Өвөл өдөр богино,шөнө урт. Энэ өвөл их хүйтэн өвөл болов. Цас их оров. Бид цасаар цасан хүн хийв.Бас цанааар гулгав. Цанаар гулгах эрүүл мэндэд ашигтай. ТОГООЧ Хоол хийдэг хүнийг тогооч гэнэ. Тогооч олон сайхан амттай хоол хийдэг. Миний эгч Чулуун мундаг тогооч. Тогооч Чулуун мах,будаа,ногоо,гурилаар төрөл бүрийн хоол хийлээ. ТҮҮВЭР ӨГҮҮЛБЭР Миний аав адуучин хүн.Ах минь үхэрчин.Харин эгч саальчин.Чимэд монгол бичиг сурав.Чимгээ хичээлээ уншив. Чоно бол махчин амьтан.Эм чоныг өлөгчин чоно гэдэг. Өлөн чоно малруу дайрна.Үнэн хүчтэй,олон ачтай. ЗААН Заан халуун оронд амьдардаг. Урт хошуутай, далбагар том чихтэй, бүдүүн хөлтэй.Заан номхон дөлгөөн зантай. Зааны зулзагыг тугал гэдэг. Зоригоо,Золоо,Зулаа,Занаа нар зургийн дэвтэртээ заан зурав.


ЗАГАС Загас усны амьтан. Загас за-гал-май-тай. Загас хайрсан арьстай амьтан. Загас далай тэнгис,гол мөрөнд байдаг. Замбага загас тэжээв. ЗАЙРМАГ Золбоо,Зулаа,Олзвой нар зайрмаг авлаа.Зайрмаг үнэхээрсайхан амттай.Хүүхдүүд зайрмаганд дуртай. Дүү бид 2 дэлгүүрээс сүүтэй , цөцгийтэй зайрмаг авлаа. АНААШ Анааш нь халуун оронд амьдардаг. Хуурай газрын амьтдаас хамгийн өндөр бөгөөд хамгийн том хивэгч амьтан юм. Анааш нь өвст тал, ойрхог газраар нутаглана. Арьс нь шаргал бордуу өнгийн толботой. Анааш нь хөнгөн зөөлөн алхаа, явдалтай. Урт хэлээрээ өндөр модны оройгоос навч ороон авч иддэг. АРСЛАН Арслан нь том биетэй халуун орны нутгаар тархан махчин амьтан юм.Арсланг араатны хаан гэдэг.Арслан сүрэглэж амьдардаг. Арслангийн з улзагыг нь гүег гэнэ. Арслан нь тахь, анааш, одос зэрэг өвсөн тэжээлтэн амьтдыг барьж хооллодог махчин араатан юм. Арслан нь дэлхий дээр ховордож байгаа амьтдын нэг. ТУУЛАЙ Туулай нь модлог ургамал, зэрлэг жимс жимсгэнэ, навч болон өвсөөр хооллоно. Өвөл болоход цагаан арьстай болох ба зуны улиралд бор саарал өнгөтэй болдог.Туулайн үр төлийг бөжин гэнэ. ТАРИА Тариаг хавар тариалж,намар нь хураадаг. Энэ намар арвин их тариа хураан авлаа. Тариаг тээрэмдэж гурил хийдэг.


Гурилаар талх болон гурилан бүтээгдэхүүн хийнэ.Тариаг алт мэт хайрлаарай. ЗҮЙР ЦЭЦЭН ҮГ Аргыг олбол бэрхийг давна.Бурууг хэлж зөвийг сонс. Дуслыг хураавал далай,дуулсныг хураавал эрдэм.Ихийг санахаар багыг сана.Ороо морийг уургаар,ууртай хүнийг аргаар.Өнчинг тэжээвэл хүн болно. Өргүүлдгийг тэжээвэл мал болно.Амьд явбал алтан аяганаас ус ууна Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл. ДӨРВӨН УЛИРАЛ Хавар,зун,намар,өвлийг эргэх дөрвөн улирал гэнэ.Хавар цас мөс хайлж,ногоо ургана.Мал төллөнө. Зун цэцэг навч дэлгэрч,халуун болно.Намар болоход модны навч шарлаж,жимс боловсроно. Усны шувууд халуун орныг зорин ниснэ.Өвлийн улиралд цас орж, хүйтэн болдог. Миний эх орон жилийн дөрвөн улиралтай сайхан нутаг билээ. ХУРДАН МОРЬ Дол-ду-гаар сарын арван нэгэнд улсын баяр наадам болдог. Наадмаар азарга,их нас,хязаалан соёолон, даага зэрэг зургаан насны морь уралддаг уламжлалтай. Миний ах Баяр аймгийн алдарт уяач хүн.Баяр ах энэ жил гурван насны морь уяв.Юнгэр,Ёндон,Ерөөлт нар худан морь унаж уралдлаа. Хурдан морь унах сайхан. Хүүхэд бүр хурдан морь унахыг хүсдэг. ЯСТ МЭЛХИЙ Яст мэлхий нь ясан хуягтай.Явах хөдлөх ньудаан ч урт настай амьтан.Манайд хоёр яст мэлхий бий.Би яст мэлхий тэжээдэг. Яст мэлхий ямба ихтэй. Миний яст мэлхий хөөрхөн амьтан.


ГОЁО Гоёо говьд ургана. Говийн гоёо гоё сайхан амттай. Гоёо гойд амттай эмийн ургамал. Гоёо элсэнд ургана. Гоёог хандалж уух эрүүл мэндэд сайн. ЮҮЛҮҮР Энэ бол юүлүүр. Юндэн юүлүүрээр саванд сүү юүллээ. Юмжир эгч Юндэнд юүлүүрээр сүү юүлэхэд туслав.


Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.