хууль тогтоомж Flipbook PDF

гомдол маргаан хянан шийдвэрлэх

9 downloads 116 Views 6MB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

Зургаа. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага, гомдол маргаан хянан шийдвэрлэх харьяалал Сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалт-2021 http://www.gec.gov.mn


Агуулга Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль зөрчсөн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх харьяалал Хууль, тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага » Хариуцлагын төрөл » Төрийн албан хаагч /Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн/-дад хүлээлгэх хариуцлага » Сонгууль эрхэлсэн байгууллага /Намын дарга эсхүл итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан болон нэр дэвшигч, түүний ерөнхий менежер, менежер, шадар туслах, ухуулагч/-д хүлээлгэх хариуцлага » Хэвлэл мэдээллийн байгууллагад хүлээлгэх хариуцлага 2


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд ногдуулах хариуцлагын төрөл: • Эрүүгийн хуулийн арван дөрөвдүгээр бүлэг хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг • 14.5, 14.6, 14.7, 14.8, 14.9 дүгээр зүйл Эрүүгийн хариуцлага • Зөрчлийн шийтгэл: • Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл • Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлага хүлээхээргүй бол


4 Итгэмжлэгдсэн ажилтан ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ХОЛБОГДОХ ХАРИУЦЛАГА ТӨРИЙН АЛБАН ХААГЧ /Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн/ • Нэр дэвшигчийн талаар байр сууриа илэрхийлэх, сурталчилгаа явуулах, энэ зорилгоор сонгогчоос сонгох эрхээ эдлэхэд болон санал авах, тоолох, дүн дамжуулах ажиллагаанд саад учруулах, • бусдыг төлөөлж санал өгөх, • гарын үсэг хуурамчаар үйлдэх, зохион байгуулах, • бусад хэлбэрээр дэмжих зэрэг хууль бус аливаа үйлдэл хийсэн бол 12.18. Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах буюу төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр хална. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 12.18


5 Итгэмжлэгдсэн ажилтан ТӨРИЙН АЛБАН ХААГЧ /Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн/ • Сонгуулийн хорооноос мэдээлсэн санал хураалтын урьдчилсан дүнг илтэд гуйвуулах, өөрөөр мэдээлэх, мэдэгдэл хийсэн, • Хуульд зааснаас бусад тохиолдолд сонгогчдын нэрийн жагсаалтыг олшруулсан, эсхүл тараасан бол 17.1 дүгээр зүйл 1. Арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 4. Арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ХОЛБОГДОХ ХАРИУЦЛАГА


6 Итгэмжлэгдсэн ажилтан ТӨРИЙН АЛБАН ХААГЧ /Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн/ • Улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулсан; • Сонгогчийн санал өгөх, санал хураах, тоолох ажилд зориуд саад хийсэн; • Бусдыг төлөөлж санал өгөх, саналын хайрцгийн лац, битүүмжлэлийг зориуд гэмтээсэн, • Гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авахыг зохион байгуулсан; хатгасан; дэмжсэн; санал хураалтын дүнг өөрчилсөн бол 14.7.1. Таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Эрүүгийн тухай хуулийн 14.7.1 дүгээр зүйл ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ХОЛБОГДОХ ХАРИУЦЛАГА


7 Итгэмжлэгдсэн ажилтан ТӨРИЙН АЛБАН ХААГЧ /Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн/ • Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчдын нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараах 14.8.2. Төрийн албан хаагч, сонгуулийн хорооны албан тушаалтан, ажилтан үйлдсэн бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасаж нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Эрүүгийн тухай хуулийн 14.8.2 дугаар зүйл ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ХОЛБОГДОХ ХАРИУЦЛАГА


Сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтанд холбогдох хариуцлага Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл Сонгууль эрхэлсэн байгууллага /Намын дарга эсхүл итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан болон нэр дэвшигч, түүний ерөнхий менежер, менежер, шадар туслах, ухуулагч/ Хүн, хуулийн этгээд нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсхүл нөхөн болон ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор: • бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн; • нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулсан, ивээн тэтгэсэн; • сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулсан, амралт, сувилалд амраасан, сувилуулсан; • ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулсан, хэлцэл хийсэн; • хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэргээр бусдад давуу байдал олгосон, амлалт өгсөн; • сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулсан; • харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан нь 17.1 дүгээр зүйл 16. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


Сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтанд холбогдох хариуцлага Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл Сонгууль эрхэлсэн байгууллага /Намын дарга эсхүл итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан болон нэр дэвшигч, түүний ерөнхий менежер, менежер, шадар туслах, ухуулагч/ • Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт өгсөн, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан; • Нам, эвслийн нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөр гаргаж ашигласан; • Хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашигласан; • Чанга яригч ашиглан оройн 22:00 цагаас дараа өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол 17.1 дүгээр зүйл 18. Хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


Сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтанд холбогдох хариуцлага Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл Сонгууль эрхэлсэн байгууллага /Намын дарга эсхүл итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан болон нэр дэвшигч, түүний ерөнхий менежер, менежер, шадар туслах, ухуулагч/ • Аливаа шашны зан үйл ашигласан, түүнийг зохион байгуулсан, оролцсон, ивээн тэтгэсэн, шашны холбогдолтой эд зүйл тараасан, • Нам, эвслийн дарга, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад оролцсон, эсхүл сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлсэн, нийтэлсэн бол 17.1 дүгээр зүйл 18. Хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


Сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтанд холбогдох хариуцлага Эрүүгийн тухай хуулийн 14.5 дугаар зүйл Сонгууль эрхэлсэн байгууллага /Намын дарга эсхүл итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан болон нэр дэвшигч, түүний ерөнхий менежер, менежер, шадар туслах, ухуулагч/ • Сонгуулийн саналын хуудас, ард нийтийн санал асуулгын хуудсыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, ашигласан бол, • Сонгогчийг хүч хэрэглэх, заналхийлэх, хууран мэхлэх, эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн бол 14.5 дугаар зүйл Таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Хэвлэл мэдээллийн байгууллагад холбогдох хариуцлага Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл Хэвлэл мэдээллийн байгууллага • Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол • Хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргасан, эсхүл гаргахгүй байхаар амлалт авсан, гэрээ байгуулсан бол 17.1 дүгээр зүйл 8. Хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 9. Хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль зөрчсөн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх харьяалал Сонгуулийн зохион байгуулалттай холбоотой өргөдөл, гомдол Сонгуулийн байгууллагад гаргана. Сонгуулийн байгууллагын гаргасан шийдвэртэй холбоотой нэхэмжлэл Захиргааны хэргийн шүүхэд анхан шатны журмаар шийдвэрлэнэ. Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэртэй холбоотой нэхэмжлэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар шийдвэрлэнэ.


Зөрчил: • Цагдаагийн байгууллага шалгаж шийтгэл оногдуулж, шүүхээр шийдвэрлүүлнэ. • Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага прокурорын хяналтын дор шалгаж хэргийг харьяаллын шүүх шийдвэрлэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль зөрчсөн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх харьяалал


АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА


Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.