Говь-Алтай Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш С.Энхмаа Flipbook PDF


28 downloads 119 Views 4MB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

6-р анги: “Хүчний илрэл, хүчийг дүрслэх, хүчний төрлүүд”


Аяга яагаад хагарсан бэ?


Хоёр бие хоорондоо харилцан хүчээр үйлчилэхийг харилцан үйлчлэл гэдэг. Биеийг татах эсвэл түлхэхийг хүч үйлчилж байна гэдэг. Жишээ нь хүн машин хоёр харилцан нэгнийгээ түлхэж байна.


Хүч ба үйлчлэл • Байгаль дээр байгаа биеэс өөр хоорондоо байнга үйлчлэлцэж байдаг. Харилцан үйлчлэл нь татах ба түлхэх гэсэн хоёр хэлбэртэй байна.


Хүчний үйлчлэл Биеийн хэлбэр хэмжээ өөрчлөгдөнө Хөдөлгөөний чиглэл өөрчлөгдөнө Хурдны хэмжээ өөрчлөгдөнө


Хүчний нөлөөгөөр биеийн хөдөлгөөн өөрчлөгддөг. Түлхэх хүч нь дугуйг улам хурдан өнхрүүлж байна. Тайван байсан хайрцаг хүчний нөлөөгөөр хөдөлж байна.


Хүчний нөлөөгөөр биеийн хэлбэр дүрс, хэмжээ өөрчлөгддөг. Гарны түлхэх хүчний нөлөөгөөр даавууны хэлбэр өөрчлөгдөж байна. Хүчний нөлөөгөөр резинэн оосорны хэмжээ өөрчлөгдөж байна.


Хүчний тэмдэглэгээ Хүчийг F үсгээр тэмдэглэнэ. Нэгж нь : 1 Ньютон Хэмжих багаж : Динамометр Хүч чиглэлийг заана.


Хүчийг динамометр гэдэг багажаар хэмждэг. Дараах бүтэцтэй. Хуваарь Пүрш Заагуур Масс


Хүчний төрлүүд Үрэлтийн хүч Хүндийн хүч Түлхэх хүч Чирэх хүч Уян харимхайн хүч Соронзон хүч Татах хүч Эсэргүүцлийн хүч


Теннисний бөмбөг ба сагсан бөмбөг яагаад доошоо унаж байна вэ?


Биес яагаад ямагт газар луу унахыг эрмэлзэж байдаг юм бэ? • Дэлхий дээр байгаа бие бүхэн дэлхийн төв рүү чиглэсэн хүндийн хүчээр татагддаг. Энэ хүчийг хүндийн хүч гэнэ. • = Р = • Хүндийн хүчний хурдатгал экватор ба туйл дээр ялгаатай байдаг.


1. Хүндийн хүч • Дэлхий дээр байгаа бие бүхэн дэлхийн төв рүү чиглэсэн хүндийн хүчээр татагддаг. • = = • Хүндийн хүчний хурдатгал экватор ба туйл дээр ялгаатай байдаг.


Хүндийн хүч дэлхийн төв рүү чиглэдэг.


Хүндийн хүчийг биеийн хүндийн төв цэгээс эгц доош дүрсэлдэг.


Аль зурагт хүндийн хүчний чиглэлийг зөв үзүүлсэн байна вэ? А Б С


2. Биеийн жин • Бие хүндийн хүчээр дэлхийд татагдаж байгаагаас болоод тулгуураа тодорхой хүчээр дарж байдаг. Үүнийг биеийн жин гэнэ. • Тулгуур тайван байгаа үед биеийн жин хүндийн хүчтэй хэмжээгээрээ тэнцүү.


Дэлхий дээр: = ∙ = 56 кг ∙ 10 Н кг = 560 Н Саран дээр: = ∙ = 56 кг ∙ 1.66 Н кг = 92.5 Н


Ихрүүдийн А хүн нь дэлхий дээр 60 кг масстай бөгөөд биеийн жин нь 600 Н байна. В ихэр нь саран дээр мөн 60 кг масстай бөгөөд биеийн жин нь 100 Н байна.


Хаашаа чиглэсэн ямар хүч үйлчилж байна вэ?


• Эргэн тойрондоо байгаа ямар биес хоорондоо үйлчлэлцэж байгааг, тэр үйлчлэлийн үр дүнд ямар үр дагавар гарч байгаа талаар харилцан ярилцана уу. • Хүч хэмжигчийн пүрш 2 Н хүчний үйлчлэлээр 1 см сунадаг бол 8 Н хүч үйлчилбэл ямар хэмжээгээр сунах вэ? Ямар хүчээр үйлчилбэл 2.5 см-ээр сунах вэ? • Зурагт үзүүлсэн хайрцагт үйлчлэх хүчнүүдийг дүрсэлж үзүүл. Масштаб: 1см-50 Н


Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.