БИЕИЙН ЕРӨНХИЙ ШИНЖ ЧАНАР БҮЛГЭЭР ӨГӨХ АРГАЧЛАЛ ЗӨВЛӨМЖ Flipbook PDF

МАСС НЯГТ ЭЗЛЭХҮҮНИЙ ТУХАЙ МЭДДЭГ БОЛНО.

72 downloads 117 Views 2MB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

Сурагчдад өгөх зөвлөмж, аргачлал Бүлэг сэдэв: Биеийн ерөнхий шинж чанар сэдвээр сурагчдад өгөх зөвлөмж №1 Дэд сэдэв: Биеийн масс Зорилго: Биеийн массыг зөв хэмжих, массын үндсэн нэгжийг туслах нэгжээс ялгах, бодлого бодохдоо зөв тооцоолох, нэгжийн систем, үндсэн нэгжийн тухай мэддэг болох. Анхаарах зүйл: Аливаа физик хэмжигдэхүүн бүр өөрийн нэр , физик утга санаа, тэмдэглэдэг үсэг, томьёо багажтай байдаг. Масс гэдэг физик хэмжигдэхүүний хувьд дараах зүйлийг зайлшгүй цээжлэн тогтоох шаардлагатай Физик хэмжигдэхүүн Үндсэн нэгж Туслах нэгж Томьёо Масс-m кг Гр, тн, мг,ц m=ρ*v Энд: ρ-/ро/ гэж дуудна.Энэ нь биеийн нягт V-биеийн эзлэхүүн Физикийн бодлогыг бодохдоо үндсэн нэгжрүү заавал шилжүүлж боддог дүрэмтэй. Массын хувьд нэгжийн шилжүүлэг хийхдээ доорх санамж ашиглаарай. 1кг=1000гр 1гр=1000мг 1т=1000кг 1ц=100кг 1гр=0,001кг Жишээ 1. А.100гр Б. 0.09тн, В.5 ц хичнээн кг-тай тэнцүү вэ? Бодолт: Санамжаа ашиглана. А.100гр=0,1кг Б.0.09тн=90кг В.5ц=500кг


Сурагчдад өгөх зөвлөмж, аргачлал Бүлэг сэдэв: Биеийн ерөнхий шинж чанар сэдвээр сурагчдад өгөх зөвлөмж №2 Дэд сэдэв: Биеийн эзэлхүүн Зорилго: Биеийн эзэлхүүнийг зөв хэмжих, эзэлхүүний үндсэн нэгжийг туслах нэгжээс ялгах, бодлого бодохдоо зөв тооцоолох, нэгжийн систем, үндсэн нэгжийн тухай мэддэг болох. Анхаарах зүйл: Аливаа физик хэмжигдэхүүн бүр өөрийн нэр , физик утга санаа, тэмдэглэдэг үсэг, томьёо багажтай байдаг. Эзэлхүүн гэдэг физик хэмжигдэхүүний хувьд дараах зүйлийг зайлшгүй цээжлэн тогтоох шаардлагатай Физик хэмжигдэхүүн Үндсэн нэгж Туслах нэгж Томьёо эзэлхүүн-V М3 См3 ,дм3 ,мм3 , л 1. V=m/ρ m-биеийн масс ρ-биеийн нягт 2. V=a*b*c параллелпипедийн эзлэхүүн b c a a- биеийн урт b- биеийн өргөн c- Биеийн өндөр 3. V=S*h цилиндрийн эзлэхүүн h-биеийн өндөр H s-суурийн талбай s


Сурагчдад өгөх зөвлөмж, аргачлал Физикийн бодлогыг бодохдоо үндсэн нэгжрүү заавал шилжүүлж боддог дүрэмтэй. Эзэлхүүний хувьд нэгжийн шилжүүлэг хийхдээ доорх санамж ашиглаарай. Санамж: 1м3=1000л, 1л=0,001м3 , 1м3=1000дм3 , 1л=1дм3 , 1дм3=1000см3 Жишээ 1. 10л ус, бензин, мөнгөн усны массыг олно уу? Бодолт: Дараах алхмаар бодолтоо хийгээрэй. 1. Бодлогын өгөгдөл буюу мэдэгдэж байгаа зүйлийг бичнэ. Санамжаа ашиглан л нэгжийг үндсэн нэгж болох м3 –рүү шилжүүлнэ. Бүх физик хэмжигдэхүүний нэгжийг үндсэн нэгжрүү шилжүүлнэ 2. Сурах бичгийн 35,36-р хуудасны нягтын хүснэгтээс бодисын нягтаа олж бичнэ. 3. Ямар физик хэмжигдэхүүнийг олох гэж байгаагаа бичнэ. 4. Томьёог бүрэн бичиж орлүүлга хийнэ.Хариугаа тооцож гаргана. Өгсөн нь: V=10л=0,01м3 Ρус=1000кг/м3 Олох нь: m-? M=ρ*v=1000кг/м3 *0.01м3=10кг. 5. Бензин болон мөнгөн усны массыг бодож олоод багшдаа шалгуулаарай. Жишээ бодлого2: Гуранзны урт 30 см ,өргөн нь 5 см ба зузаан нь 2см бол эзэлхүүнийг олоорой. Дараах алхмаар бодолтоо хийгээрэй. 1. Бодлогын өгөгдөл буюу мэдэгдэж байгаа зүйлийг бичнэ. Олох гэж байгаа зүйлээ бичнэ. 2. Томьёо 2-ийг ашиглан эзлэхүүнээ олно. Томьёог бүрэн бичиж орлүүлга хийнэ.Хариугаа тооцож гаргана. 3. Олсон физик хэмжигдэхүүний нэгжийг см3 нэгжээс үндсэн нэгж болох м3 - нэгжрүү шилжүүлнэ. Шилжүүлэг хийхдээ 1м3=1000000см3 болохыг ашиглаарай.


Сурагчдад өгөх зөвлөмж, аргачлал Бүлэг сэдэв: Биеийн ерөнхий шинж чанар сэдвээр сурагчдад өгөх зөвлөмж №3 Дэд сэдэв: Биеийн нягт Зорилго: Биеийн нягтыг зөв хэмжих, үндсэн нэгжийг туслах нэгжээс ялгах, бодлого бодохдоо зөв тооцоолох, нэгжийн систем, үндсэн нэгжийн тухай мэддэг болох. Анхаарах зүйл: Аливаа физик хэмжигдэхүүн бүр өөрийн нэр , физик утга санаа, тэмдэглэдэг үсэг, томьёо багажтай байдаг. Нягт гэдэг физик хэмжигдэхүүний хувьд дараах зүйлийг зайлшгүй цээжлэн тогтоох шаардлагатай Суурь мэдлэг- CM 3 a/ ρ үсгээр нягтыг тэмдэглэнэ. б/ биеийн массыг эзэлхүүнд харьцуулсантай тэнцүү физик хэмжигдэхүүнийг нягт гэнэ. ρ= m v в/ Нягтын нэгж нь kg/m3 a./ Нягт нь нэгж эзэлхүүн дэх массыг тодорхойлно. b/ Ижилхэн масстай биеүдын хувьд нягт ихтэй нь бага эзэлхүүнтэй байна. в/ Ижилхэн эзэлхүүнтэй биеүдын хувьд нягт ихтэй нь их масстай байна. Нэгжүүд: 1 дм3 = 1 л = 1000 мл 1 м3 = 1000 л


Сурагчдад өгөх зөвлөмж, аргачлал ‘Биеийн масс ба нягт’ сэдвийн жишээ бодлогууд. №1.500 г масстай ширмэн туухайн эзэлхүүн 80 см3 бол энэ туухай цул уу?, хөндий юу? С.Ч-сэтгэх чиглэл 1. Туухайн хөндий юу? , цул уу? гэдгийг мэдэхийн тулд яах вэ? Ямар физик хэмжигдэхүүнийг нь олох хэрэгтэй вэ? 2.Цул бол нягт нь ямар байх вэ? Хөндий бол нягт нь ямар байх вэ? 3.Бодисын нягтыг яаж олдог билээ. 4.Энд өгөгдсөн туухайн нягт хэд гарч байна вэ? 5.Бодисын нягтыг хүснэгтээс туухайн нягтыг хараарай. (7,3 г/см3 ) 6.Үүнийг олсонтойгоо жишиж дүгнэлт гаргаж та чадна №2. 3,6 м3 эзэлхүүнтэй ачааны машины тэвшийг 1500 кг/м3 нягттай элсээр дүүргэсэн бол элсний массыг ол. С.Ч: 1. Нягтыг томьёо мэдсэн үү? ( см – 3) 2.Тэр томьёо а = x/b тэгшитгэлтэй бодох арга төстэй юу? Энд x= ab гэж олдог. Үүнтэй ижил аргаар олоорой. №3. 25 см3 эзэлхүүнтэй хайрганы масс 0.14 кг бол 7 тн даацтай машинд хичнээн хайрга багтах вэ? С.Ч: 1.Олох хэмжигдэхүүн нь юу вэ? 2.1 кг хайрганы эзэлхүүнийг олж чадав уу? 3.7тн нь хэдэн кг болох вэ? 4.Түүний эзэлхүүнийг яаж олох вэ? b=x/a адилтгаж олоорой. №4. Жигнүүр , туухай, хоёр бие байна.Энэ биеийн жинг тодорхойл. С.Ч: 1.Жигнүүр дээрх биеийн масс нь туухайн масстай тэнцүү юу? 2.Биеийн жингийн томьёогоо сана. №5. Хэрэв 35 тонн бензин 50м3 эзэлхүүн эзэлдэг бол түүний нягт ямар вэ?


Сурагчдад өгөх зөвлөмж, аргачлал Бодох чиглэл : 1. Нягт гэж юу вэ? Гэдгийг сана. ( СМ-1) 2. 1т = 1000 кг №6. 1 литр ургамлын тосны масс 920 грамм бол нягтыг ол. Бодох чиглэл : 1л = 0,001м3 7. Гуранзны урт 30 см ,өргөн нь 5 см ба зузаан нь 2 см, масс нь 690 грамм бол гуранзыг үйлдсэн бодисын нягтыг кг/м3 , г/см3 –ээр илэрхийл. Бодох чиглэл : 1. Биеийн эзэлхүүн V= abc 2. 1 г/см3 = 1000 кг/м3 гэдгийг ашиглах. 8. Лаборант складаас 5 кг мөнгөн ус авахын тулд хагас литрын шил авч, явжээ. Багтахгүй буцах явдал гарах уу? Бодох чиглэл : 1. Олох хэмжигдэхүүн нь юу вэ? 2. Мөнгөн усны нягт p= 13600 кг/м3 3. p=m/V-ээс V-г ол. 9. 2000 тн нефтийг тус бүр 50м3 багтаамжтай хичнээн цистернээр зөөх вэ? С.Ч: 1.) 1т= 1000кг 2.) p=800 кг/м3 3.) p=m/V томьёоноос бүх нефтийн эзэлхүүн V= 0,1 4.) V; V1; n-гуравын хоорондох хамаарал бич. 10. 4тн даацтай авто машинд 250X 120X 66 мм хэмжээтэй хичнээн тоосгыг ачиж болох вэ? С.Ч: 1.) p=1800 кг/м3 2.) Өмнөх бодлогоо сана. 11. Савтай усанд 1 кг тугалга, 1 кг ширэм хоёрын алиныг хийвэл усны түвшин илүү дээшлэх вэ? M1 = m2 =1кг ; V1= ? ; V2 = ? ; Pt = 11300 кг/м3 ; p = 700 кг/м3 С.Ч: Олох хэмжигдэхүүн нь юу вэ? Ямар эзэлхүүнтэй нь түвшинг илүү дээшлүүлэх вэ? 12. 120 см3 эзэлхүүнтэй зэс бөмбөрцөг 840 грамм масстай байв.Энэ бөмбөрцөг цул уу? Хөндий юу? С.Ч: 1.) Pзэс =8,9 г/см3 байдаг.


Сурагчдад өгөх зөвлөмж, аргачлал 2.) Үүнийг үндэслэн дүгнэлт хий. 13. 2.5 тн нь хичнээн кг-тай тэнцэх вэ? 1./25кг 2./0,25кг 3./250кг 4./2,5кг 5./2500кг 14. 0,025кг нь хичнээн граммтай тэнцэх вэ? 1./25г 2./0,25г 3./250г 4./2,5г 5./2500г 15. 250г-ийг кг-аар илэрхийл. 1./25кг 2./0,25кг 3./250г 4./2,5г 5./2500кг 16. 2200кг/м3 нягт 4 м урт , 1,5 м өргөн 25см зузаан бетон хавтангийн массыг тодорхойл. Өгсөн нь: Бодолт нь: S=4м 25см=0.25 м I=1.5м V=4м *1.5м *0.25=1.5м3 d=25м m=p*V m=2200кг/м3 *1.5м3 =3300кг p=2200 кг/м3 V=S*I*d ХАРИУ: m=3300кг Олох нь: ‘Биеийн масс ба нягт’ сэдвийн жишээ бодлогын бодолт 1. 1.) Нягтыг нь олно.Хэрэв уг биеийн нягт түүний байх ёстой жинхэнэ нягтаас бага утгатай байвал тэр хөндий байж таарна. 2.) p=m/V= 500г / 80см3 =6.25г/см3 3.) p=7.3 г/см3 байдаг. 4.) 6.25

Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.