илтгэл-пп Flipbook PDF


14 downloads 113 Views 295KB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

Сэдэв: БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ

АГУУЛГА - УДИРТГАЛ - СУДАЛГААНЫ АЖЛЫН ТОЙМ - СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛГО - СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛТ ХОЁР. ОНОЛЫН ХЭСЭГ - ЁС ЗҮЙ, ЁС ЗҮЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ - УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ, ӨНӨӨГИЙН ШААРДЛАГА - БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГА - БАГШ, УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ТАЛААР БАГШ, ЭЦЭГ - ЭХ, СУРАГЧДААС АВСАН СУДАЛГАА, ТҮҮНИЙ ҮР ДҮН -СУДАЛГААНЫ ДҮГНЭЛТ, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН САНАЛ - НОМ ЗҮЙ

ҮНДЭСЛЭЛ • XXI зууны нэг өрх гэр, нэг улс үндэстэнд төдийгүй, дэлхий дахинд зөв ёс суртахуунтай, зөв ёс зүйтэй, зөв хүмүүжилтэй, зөв үйл бүтээдэг бусдыг, байгаль дэлхийг энэрэн хайрладаг иргэн төлөвшөөсэй гэж хүсэж байна. Монголчууд уламжлалт, хүнлэг ёс суртахуунаа олон зууны турш нандигнан өвлөж ирсэн. Түүний дотор эвсэг, эелдэг харилцдаг, эцэг эх, ах дүү, багш, ахас ихэсийг ихэд хүндэтгэдэг, ямагт сайн үйлийг эрхэмлэн хийдэг зэрэг үнэт уламжлал чухал байр эзэлдэг. Гэтэл зарим хүүхэд эцэг эх, багш, эрдэм номоо үл хүндлэх, худал хэлэх, хуурах, залхуурах, хэрэг зөрчилд холбогдох зэрэг ёс суртахууны доголдол гаргадаг. Энэхүү зөрчил доголдолыг арилгахад багш бидний үүрэг нэн их билээ. Тэгвэл хүмүүнлэг ёс суртахуунтай, зөв ёс зүйтэй хүн, сайн иргэн болгон төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх багшийн мэргэжлийн ёс зүйг хөндөн энэхүү сэдвийг сонгон авлаа.

• Түлхүүр үг: Цэцэрлэгийн удирдлага, багш, суралцагч, ёс суртахуун, ёс зүй. • СУДАЛГААНЫ ЗОРИЛГО: Багшид мэргэжил арга зүйн бодитой дэмжлэг үзүүлэх, сургалтын дэвшилтэд технологийн үзэл санаа, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, багш, удирдах ажилтан харилцан суралцахад дэмжлэг үзүүлэхэд оршино. • СУДАЛГААНЫ ЗОРИЛТ • • Багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг нарийвчлан, дэлгэрэнгүй байдлаар судлан эзэмших • • Боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш нараас боловсролын багц хуульд заасан эрх үүргээ чанартай биелүүлэх, ёс зүйн алдаа гаргахгүй ажиллах шаардлага тавигдаж түүнийг хэрэгжүүлэхэд багш, удирдах ажилтан үйл ажиллагаагаа чиглүүлэх.

ЁС ЗҮЙН ТУХАЙ ТОВЧ ОЙЛГОЛТ

• “Ганц мод гал болдоггүй Ганц хүн айл болдоггүй” энэ үг ямар утгатай вэ? Хүмүүс бидний хамтын амьдрал нь нийгмийг бүрдүүлдэг. Нийгмийн харилцаа Эдийн засгийн харилцаа Эрх зүйн харилцаа Ёс зүйн харилцаа • Сургуульд Сургуулийн удирдлага - Багш Багш - Сурагч Сургуулийн удирдлага - Сурагч Сургуулийн удирдлага - Эцэг, эх Багш -Эцэг, эх Сурагч - Сурагч

УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ, ӨНӨӨГИЙН ШААРДЛАГА

• Аливаа мэргэжил хөгжлийнхөө явцад өөр өөрийнхөө онцлогт тохирох ёс суртахууны үнэт зүйлс, түүнийг хэрэгжүүлэх хэм хэмжээг бий болгож ирсэн байдаг. Үүнийг мэргэжлийн ёс зүй гэж нэрлэдэг. Ёс зүйн дүрэм нь байгууллагын үнэт зүйлс болон ажилтнуудын зан үйлийн жишгийг тогтоосон үндсэн баримт бичиг юм. “Аливаа хүнийг танихыг хүсвэл түүнийг өндөр албан тушаалд томил” гэсэн үг байдаг. Удирдах гэдэг нь бусдаар ажил хийлгэх, бусдын тусламжтайгаар амжилтад хүрэх, зорилгодоо хүрэх гэсэн үг биш. Ийм учраас удирдана гэдэг нь бас нэг утгаараа хүнд нөлөөлөх гэсэн үг. Өнөөгийн нийгмийн удирдах ажилтны арга барилаас танилцуулъя. “Өөрийгөө удирдахдаа толгойгоо, бусдыг удирдахдаа зүрх сэтгэлээ сонсож бай” гэсэн үг байдаг. Асуудал гаргахгүй байхын тулд урьдчилан сэргийлэхээс гадна гарсан асуудлын зөв шийдвэрлэх нь удирдах ажилтны ёс зүйтэй холбоотой.

1.

2. 3.

4.

БАГШ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГА “Хүүхэд залууст сайн сайхныг заагч бол Хүн төрөлхтөнд сайн сайхныг заагч мөн” Би үргэлж өөрөө өөрөөсөө “ Эхлээд хүмүүжүүлэх үү? эсвэл сургах уу?” гэж асуудаг. Боловсрол олгохгүй, зөв хүмүүжүүлж зөв зүйтэйгээр сургахгүй юм бол багш хүний хэрэг юу байна вэ? Хүнийг хүндэтгэх, хүндэтгэл, хайр энэрэл, ёс зүй, ёс суртахуун, үнэнч зан чанар, хичээл зүтгэл, ариун санааг цаг тухайд нь сураагүй хүн багш, эмч, цагдаа, инженер, ажилчин болоод бусадтай боловсон харьцаж чадна гэж үү? Багш нар маань энэ талаар нэг бодоод үзээрэй.

• • Багш хүн бол нэг ёсны алт, мөнгө, үнэт эрдэнийн уран дархан юм. Сурагч бол засаагүй алмаз эрдэнэ. Алмаз эрдэнэ шиг үнэ цэнэтэй бидний хүүхдүүд эхлээд гэр бүлийн, дараа нь уран дархан багш хүний гараар орж хэв маягаа олдог. Уран дархад болсон багш нар маань хэр зэрэг чадварлаг байна, үр бүтээл болсон шавь нар маань төдий чинээ сайхан болно. Хүн төрөлхтөний нийтлэг хүчин зүйл нэмэгдэж глобалчлагдан тэр нь ерийн амьдралд өдөр бүр мэдрэгдсэн орчин цагт ёс зүйн асуудал оюун ухаанаа хөгжүүлэн боловсруулахаас дутахгүй чухлаар тавигдаж байна. Багшлахуйн менежментийг мэргэжлийн ёс зүйгээс ангид үзэх боломжгүй юм.

ЭЦЭГ ЭХ, СУРАЛЦАГЧ, БАГШ НАРААС БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ АМЬДРАЛД ХЭРХЭН ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАЛААР АВСАН САНАЛ АСУУЛГА, ТҮҮНД ХИЙСЭН ДҮГНЭЛТ

• Судалгаанд 60 эцэг эх, 100 суралцагч, 30 багш оролцсон. • Судалгаанд анкетын болон ажиглалтын аргыг хослуулан хэрэглэв. Эцэг эхээс авсан санал асуулга, дүгнэлт.

• •

• • • • •

CӨБ-ийн багш нарт ёс зүй, хэм хэмжээний ямар зөрчил илэрч байна вэ? гэсэн асуултад • Хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмшүүлэхийн төлөө өөртөө байгаа бүх бололцоогоо дайчилж мэдлэг боловсролоо дээшлүүлэх талаар санаачилгатай ажилладаггүй. • Хүүхдийн мэдлэг чадварыг зөв үнэлж дүгнэхээсээ илүү ямар айлын хүүхэд болох /Малчны болон албан хаагчийн удирдах хүмүүсийн найз нөхдийн танил талыг харгалзан үнэлгээ өгдөг/. • Хүндэтгэх шалгаангүйгээр хичээл хожигдох, таслах, чөлөө авах хичээлийнхээ хөтөлбөрийг бүрэн боловсруулдаггүй, бэлтгэлгүй хичээл заах. • Багш хувийн ашиг сонирхолын үүднээс эцэг эхчүүд, асран хамгаалагч, суралцагчдаас мөнгө татах хувийн ажлаа гүйцэтгүүлэх. • Өөрийн бичсэн ном зохиол гарын авлага сургалтын материалыг хүүхэд эцэг эхчүдэд хүчээр тулган зарж борлуулах. • Сургуулийн анги танхимд архи, тамхи, согтууруулах ундаа хэрэглэх, бүдүүлэг зан авир гаргах, худал хэлэх, бусдыг хэл амаар доромжлох.

• Хүүхдүүдээс авсан санал асуулга, дүгнэлт. • -Багш нарын ямар зан чанар та нарт таалагддаггүй вэ? гэсэн асуултад өөрөөр хэлбэл хүүхдэд таалагддаггүй багшийн сул тал нь: • •Харилцааны соёлгүй • •Заах арга барил муутай • •Амьдралын түвшин, царай зүс, гадаад үзэмжээр ялгаварладаг • •Ширүүн догшин авиртай уурлаж загнадаг • •Хэл, амаар доромжилж гүтгэдэг • • Хүүхдийг шударга бусаар үнэлдэг • •Мэдлэг муутай • •Хувийн үлгэр дуурайлал муу • • Хичээл заахгүй орж гардаг •

Дүгнэлт: Багш хүн энэ мэт сул талаа анхаарч, түүнээс өөрийгөө чөлөөлж, намба төрхөө засан багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах нь чухал юм. • -Багш та өөрийгөө ёс зүйн зөрчлөөс сэргийлэн, мэргэжлийн нэр төрийг өндөрт өргөн явахад танд нэн түрүүн хэрэгтэй байгаа саналуудыг бичнэ үү? гэсэн асуултанд: • •Сургуулийн удирдлага багш нараа онол арга зүйн хувьд нь байнга дээшлүүлж сургалт зохион байгуулах. • •Сургуулийн удирдлага багш нарынхаа нэр төрийг дээдлэн, хүндэтгэн харьцах. • •Багш багштайгаа найрсаг харилцаж шударга занг хөгжүүлэх. • •Хамт олноороо багаар ажиллах чадвартай болох. • •Багш, удирдах ажилтан нар сайн санаатай, дотно харилцаатай, зөв сэтгэлгээтэй, эсрэг бодолтой байх. • •Сургууль хамт олноороо бие биедээ дэмжлэг үзүүлдэг байх. • •Багш нар заадаг хичээлээ “багш хүүхдийн хамтын бүтээл” болгох гэм мэт.

СУДАЛГААНЫ ДҮГНЭЛТ • Хүүхдэд хайртай, элэгсэг, хүндэтгэлтэй хандах • Багшлахуй, мэргэшсэн, ажилдаа сонирхолтой, эрдэм номд дуртай Иргэний ухамсартай, хариуцлагатай, бүтээлч Гоо сайхны мэдрэмж сайтай, сайхан сэтгэлтэй, энэрэнгүй Өөдрөг үзэлтэй, баяр баясгалантай, нийтэч, амьдралын эрч хүч дүүрэн, хамт олонч, нийтэч Шургуу, хөдөлмөрч, шударга, дөлгөөн, шинийг санаачлагч Бусдад үлгэр дууриал болдог, хүндэтгэлтэй харилцах • Багшийн ёс зүйн хэм хэмжээ • -Чанартай боловсрол эзэмших хүрээнд • -Эцэг, эхтэй хамтран ажиллах хүрээнд • -Хамтран хамт олонтой ажиллах хүрээнд • -Нийэмтэй харилцах хүрээнд

САНАЛ •Орчин үед гарч байгаа шаардлага, судалгаанаас үзвэл багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг хэрхэн биелүүлж байгаа талаар үр дүнгийн гэрээнд тусган үнэлж дүгнэдэг байх. •Багшийн мэргэжлийн ёс зүйтэй холбоотой асуудлыг сургууль хамт олноосоо эхлэн эцэг эх, асран хамгаалагч, суралцагч, төр, олон нийт хаа, хаанаа илэн далангүй хэлэлцэж, ярилцан, шүүмжилж байх нь улс орон нийгмийн эрх ашигт нийцтэй арга хэмжээ байх болно. •Багшийн нийгмийн амьдралын баталгааг төр бүрэн хангаж чадвал багштай холбоотой багшийн мэргэжлийн ёс зүйн зөрчлүүд багасаж улмаар арилах учиртай.

Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.