Hicheel_content_bolovsruulah_zuvlumj. Flipbook PDF

Багш нарт зориулав

84 downloads 120 Views 7MB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

1 ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЦАХИМ КОНТЕНТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨМЖ Багш нь www.medle.mn - Сургалтын цахим платформд ээлжит хичээлийн цахим контент байршуулахаас өмнө Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны “Цахим сурах бичиг, ерөнхий боловсролын сургалтад ашиглах сургалтын нээлттэй материалд тавигдах шаардлага батлах тухай” А/193 тушаал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны “Ээлжит хичээлийн цахим контентын сан бүрдүүлэх тухай” А/237 тушаал болон энэхүү зөвлөмжийн дагуу цахим контентыг боловсруулна. НЭГ. ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЦАХИМ КОНТЕНТЫН АГУУЛГА БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨМЖ Ээлжит хичээлийн цахим контентын агуулга нь бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, суралцахуйн зорилтуудыг багцалж, сурагч бие даан, өөрийн удирдлагатай суралцахуйд хөтөлсөн жилийн төлөвлөлтийг судлагдахуун бүрээр боловсруулан цахим хичээл боловсруулагчдад хүргэж байгаа билээ. Ээлжит хичээлийн цахим контент боловсруулахад зориулж агуулгыг дидактик нэгжид хуваан нэгж, ээлжит хичээлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн жилийн төлөвлөлт боловсруулсан бөгөөд энэ нь сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулгатай нийцэж байгаа болно. Энэхүү жилийн төлөвлөлтөд үндэслэн нэгж ба ээлжит хичээлийн агуулгыг сонгон ЭХЦК боловсруулах юм. Хүснэгт 1. VI анги, Түүхийн хичээлийн жилийн төлөвлөлтийн жишээ Суралцахуйн зорилт Нэгж хичээл Ээлжит хичээлийн сэдэв Ээлжит хичээлийн зорилго 6.1а. Түүхийн асуулт асуух, зохиох Түүхийг ойлгох (судлах) арга Түүх судлах арга Түүхийн асуулт асуух, зохиох аргачлалыг судлах, жишээ гаргах, түүхийг судлахад түүхийн асуулт ямар ач холбогдолтойг ойлгох Түүхийн он тооллыг тооцоолж сурах. Түүхийн он тооллыг тооцоолж сурах, Нийтийн тооллын өмнөх ба нийтийн тооллын ялгааг ойлгох, жишээгээр тайлбарлах Ээлжит хичээлийн цахим контентын агуулгыг боловсруулахдаа БШУ-ны сайдын 2021 оны А/193 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтад заасан шаардлагад үндэслэх нь чухал. Цахим хичээл нь танхимын хичээлээс ялгаатай байх онцлогуудын нэг нь агуулгын цөм хэсэг буюу чухлыг багцлан авч хүүхэд бие даан судалж суралцахад нь хялбаршуулан боловсруулсан байх юм. Агуулгыг сонгон боловсруулахдаа дараах ерөнхий шаардлагыг харгалзах хэрэгтэй.


2 • Сурагчдын нас, сэтгэхүй, танин мэдэхүйн тухайн түвшинд бүрэн эзэмших боломжтой бие даан ажиллах, мэдлэг бүтээх үйл ажиллагаанд үр ашигтай байхаар сонгох • Суралцагчийн ялгаатай байдалд (жендэр, үндэс угсаа, хэл, соёл, шашин шүтлэг, нийгмийн байдал, сурлагын амжилтын түвшин, хөгжлийн бэрхшээл, авьяас билэг) хүндэтгэлтэй хандах • Монгол улсын түүх, соёл, уламжлал, үнэт зүйлс, ёс зүй, даяаршлын тулгамдсан асуудлууд болон тогтвортой хөгжлийн үзэл санаа, зорилтуудыг харгалзах • 21-р зууны чадамж (суралцахуйн болоод бүтээхүйн, шүүн тунгаах, шинийг санаачлах, тунгаан бодох, асуудал шийдвэрлэх, харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологи, амьдрал болоод ажил мэргэжлийн гэх мэт)-ийг хөгжүүлэх агуулгыг ээлжит хичээлийн цахим контентод тусгасан байх Агуулгын сонголтыг хийхдээ сургалтын дидактик нэгжийг томсгох, агуулгыг элементарчлах, прагматчилах замаар тухайн судлагдахууны агуулгын шинжлэх ухаанч чанарыг алдагдуулахгүйгээр амьдрал, хэрэглээнд чиглэсэн, тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхүйц байхыг тооцох хэрэгтэй юм. Ээлжит хичээлийн цахим контентын агуулга нь суралцагчдад нийгэм ахуйн соёл, итгэл үнэмшил, нийгмийн үнэ цэнийг хүндэтгэх үзлийг төлөвшүүлэхэд чиглэнэ. Боловсруулагч та зөвлөмжийг хэрэгжүүлэхдээ нэг талаас агуулга нь тухайн хичээлийн зорилго биш, зорилгодоо хүрэхэд ашиглагдах хэрэгсэл гэдгийг уян хатан байдлаар тооцох, нөгөө талаас тухайн шинжлэх ухааны судалж буй объектын мөн чанар, зүй тогтлыг нээж илрүүлэхэд чиглэсэн онолын үзэл баримтлал, тулгуур ойлголтын уялдааг хангахад анхаарах нь чухал. Тухайлбал, нийгэм-хүмүүнлэгийн чиглэлийн судлагдахуунаар ухагдахуун, ойлголтыг ижил, төстэй шинжээр нь ангилах, гол шинжийг нь олох, ухагдахуун, нэр томьёог тодорхойлох, тайлбарлах зэрэг логик чадварыг хөгжүүлэхэд голлон анхаардаг бол шинжлэх ухааны хичээлүүдийн хувьд шинжлэх ухааны ойлголт, ухагдахуун, тодорхойлолтыг бодит нөхцөлд харьцуулан хялбаршуулан тайлбарлах, хэрэглээ болгох, хийсвэр сэтгэхүйн хөгжлийг дэмжихэд голлон анхаардаг. Хичээл хоорондын интеграци хийх боломжийг эрэлхийлэх, тухайлбал, XI ангийн Нийгмийн ухаан, Математикийн хичээлээр “Өгөгдөлтэй ажиллах”, VII ангийн түүхийн хичээлийн хүрээнд түүхэн хүмүүсийн намтрыг сурагчдаар бичүүлэхдээ VI ангийн Монгол хэлний хичээлээр эзэмшсэн “цаг хугацааны дарааллаар хүүрнэн бичих” чадвар зэрэгт тулгуурлан интеграци хичээл боловсруулах нь нээлттэй. Ээлжит хичээлийн зорилго Сургалтын хөтөлбөрийн суралцахуйн зорилтод үндэслэн ээлжит хичээл бүрийн зорилгыг томьёолсон тул үүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн агуулгаа оновчтой сонгох хэрэгтэй. Нэг суралцахуйн зорилт хэд хэдэн ээлжит хичээлээр эсвэл нэг ээлжит хичээлээр хэрэгжихээр мөн хэд хэдэн зорилтыг багцлан нэгж хичээлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Жишээ нь: VII анги, Нийгэм судлал хичээл. Сурагч анхдагч бүлгийн гишүүн гэдгийн үндэслэлийг баримтаар тайлбарлах (7.1а), Байгууллагыг судлах замаар хоёрдогч бүлгийн тухай мэдэж, өөрт нь ямар нөлөө үзүүлж байгааг жишээгээр танилцуулах (7.1б), анхдагч, хоёрдогч бүлгийн орчинд зөрчил юунаас үүсдэг болох, зөрчлийг зохистойгоор шийдвэрлэх аргуудыг нэрлэх (7.1в) гэсэн зорилтууд 7 ээлжит хичээлийн зорилго болж байна. Хичээлийн зорилтыг тодорхойлох


3 Зорилт нь нэг талаар сурагчид юуг мэддэг, юуг чаддаг болох ёстойг илэрхийлдэг хүлээгдэж буй үр дүн, нөгөө талаар яаж сурах вэ гэдгийг илэрхийлдэг үйл явц юм. Зорилтыг тодорхойлохын тулд дараах шалгуурт нийцүүлнэ. o Судлагдахууны агуулгаас түлхүүр ойлголтыг ялгаж зорилтын томьёололд тусгах o Оюуны үйлийн түвшинд харгалзах түлхүүр үйл үгсийг хэрэглэж, суралцагч юу чаддаг болохыг нэгэн утгатай болгох o Зорилтоо товч, хураангуй үг хэллэгтэй томьёолох Агуулгын залгамж холбоог оновчтой тодорхойлох Боловсруулагчид ЭХЦК-ын агуулга боловсруулахдаа агуулгын босоо ба хэвтээ залгамж холбоо, интеграци, өргөсөл, гүнзгийрлийг нарийн тооцож хичээлээ төлөвлөх нь агуулгын давхцал, , эсвэл саланги агуулга судлах болон хэт их агуулгатай хичээл болох зэргээс сэргийлж нэг сэдвийг хэр өргөн хүрээнд хэр зэрэг гүнзгийрүүлэн судлах, аль сэдэв дараагийн ямар сэдэв, агуулгатай яаж холбогдож байгаа зэргийг суралцагчдад шууд ойлгуулах боломж олгодгоороо ач холбогдолтой. Анги хоорондын залгамж холбоо (босоо) Хичээлийн агуулга анги ахих тусам хэрхэн өөрчлөгдөж байгаа болон суралцагчдын эзэмших мэдлэг, чадвар хэрхэн ахиж байгааг; Сэдэв хоорондын залгамж холбоо (хөндлөн) Хичээлийн агуулга өмнөх болон дараагийн сэдвийн агуулгатай хэрхэн холбогдож буйг тус тус харуулна. Жишээ нь: “Хүн-Орчин” хичээлээр сургуулийн орчны талаарх суралцагчдын мэдлэг, чадвар хэрхэн ахиж байгааг авч үзвэл, 1-р ангид сургуультай танилцах, 2-р ангид сургуулийн бүтэц, зохион байгуулалт, дүрэм журамтай танилцах, дагаж мөрдөх, 3-р ангид сургуулийн орчинтой танилцаж, нийгмийн харилцаанд оролцох гэх мэт Зураглал 1.Залгамж холбоо Агуулгыг элементарчилсан эсэх Элементарчлал гэдэг нь нэг талаас хичээлийн агуулгын түвшин цар хүрээг энгийнчлэх, нөгөө талаас шинжлэх ухааны агуулгыг хүүхдийн нас сэтгэхүйн түвшинд тохируулан хялбаршуулахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл агуулгыг хүүхдэд яаж энгийн, ойлгомжтой болгох вэ, тухайн насны хүүхдүүд ямар нэр томьёо, үг хэллэг хэрэглэж ярих нь илүү ойлгомжтой байхыг харгалзах юм. Өөрөөр хэлбэл агуулгын шинжлэх ухаанч чанарыг нь алдагдуулахгүйгээр хэрхэн хялбар, энгийн болгох вэ? гэдэг асуудлыг шийдэж өгөхөд чиглэнэ. Элементарчлахын тулд багш судлагдахуунаа сайн мэдэж байх ёстой. Профессор Дуит “Шинжлэх ухааны агуулга, хичээлийн агуулга хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй” хэмээн элементарчлалын ач холбогдлыг тодруулсныг дараах зураглал 2-оос үзнэ үү. Зураглал 2. Шинжлэх ухаан болон хичээлийн агуулгын ялгаатай байдал


4 Эх сурвалж: БШУЯ, Япон улсын хамтын ажиллагааны байгууллага “Хичээлийн судалгаа” Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын сургалтад зориулсан хичээлийн хөтөлбөр, УБ, 2013 он. Хичээлийн агуулгын хэмжээг зохистойгоор багасгах үүднээс судлагдахууны бусдаас ялгарах онцлогийг авч зангидан, гол зүйлээр төлөөлүүлэн бага цагт багтаах, төлөөлүүлэх сургалт хамгийн үр дүнтэй. (Экземплярикм. Ганс Щейлерь). Багшаас хүндэвтэр агуулгын даалгаврыг суралцагчид бие даан гүйцэтгэж чадахуйц жижиг алхмуудаар задалж өгвөл сурагчид тухайн даалгаврыг илүү сонирхон судлах, амжилттай гүйцэтгэх магадлал нэмэгдэхээс гадна жижиг даалгавруудын гүйцэтгэлээс урам авч өөртөө илүү итгэлтэй болох амжилттай гүйцэтгэл олон давтагдах нь цахим хичээлээ илүү үр дүнтэй судлах нөхцөл болох юм. Эшлэл хийх: Ашигласан материал бүрийг бусдын эх сурвалж, санаа, тоо баримт, үр дүнд бүтээл туурвигчаас хандаж ашигласныг илэрхийлэн мэдээлэх, оюуны өмчийг хамгаалах, нэмэлт мэдээлэл өгөх зорилготойгоор • Утга санаагаар • Хэсэгчлэн авах • Шууд эшлэх аргаар эх сурвалжийг тодорхой зааж, сурагч цааш бие даан судлах боломжтой байхаар ээлжит хичээлийн цахим контентын нэмэлт хэсэгт оруулна. Эх сурвалж: Ашигласан мэдээллийн найдвартай байдлыг хангаж, хуулийн хүчинтэй, албан ёсны эх сурвалжаас (Үндэсний статистикийн хороо, ....гэх мэт) авсан мэдээлэл байх бөгөөд баримт, тоон үзүүлэлт зэрэг нь тогтмол биш байдгийг анхаарч үүнийг ашиглахдаа хамгийн сүүлийн үеийн шинэчлэгдсэн хувилбар мөн эсэхийг нягталж огнооны хамт тэмдэглэх нь зүйтэй. Нэр томьёо: Өргөн хэрэглэдэг мэргэжлийн нэр томьёо, үг хэллэгийн зөв ойлголтыг өгөх нь мэргэжлийн түвшинд сайн уншиж, ойлгох, бичих, хэрэглэхийн үндэс болдог тул тухайн агуулгын нэр томьёог хэрэглэхдээ сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамж, сурах бичигт бичигдсэн хэллэг, албан ёсны журамласан толь бичгийг баримтална.


5 Хавсралт. Сурагчдын танин мэдэхүйн онцлог. 6-10 насны сурагчийн танин мэдэхүйн онцлог 11-14 насны сурагчийн танин мэдэхүйн онцлог 15-17 насны сурагчийн танин мэдэхүйн онцлог • Сурагчдын анхаарлын тогтворжилт сул байгаа тул сургалтын үйл ажиллагаанд анхаарлыг богино хугацаанд төвлөрүүлэх дасгал ажиллуулах, дахин сануулах дасгалыг аль болох давтамжтай хийлгэх • Аливаа зүйлийг бүхэл бүтнээр харах, хүртэх чадварыг дэмжих дасгал хийлгэх • Хэл ярианы хувьд бодит үгийг утгаар бүлэглэх чадвартай харин салаа утгатай үг, тэмдэг нэр, нэрлэсэн үгийг утгаар нь бүлэглэх чадвар сул, үгийг шууд утгаар нь хүлээн авч, ойлгож байгаатай холбоотой салаа утгатай үг бага ашиглах, үгийн утгыг тайлбарлах, санаагаа бүтэн өгүүлбэрээр тайлбарлаж сурахад нь чиглүүлэх • Мэдээллийг ерөнхийд нь хүртэх тул дасгал, даалгавраа бүтээлчээр гүйцэтгэх чадварт сургах, дасгал, даалгаврыг олон янзын аргаар шийдэхийг хэрэглэх • Ойлголт, ухагдахуун, нэр томьёоны гол утга санааг бодит, энгийн жишээн дээр энгийн үг, хэллэгээр тайлбарлах • Богино хэмжээний эхийг уншуулах, ойлгосноо товч тэмдэглэх, түүнийгээ хараад уншсан зүйлийг агуулгыг ярих, асуултаар хөтлөх • Богино хугацаанд нарийн агуулгатай мэдээллийг тогтоох чадвар сул тул мэдээллийг гүйлгэн уншиж, утга агуулгыг нь тогтоох үйлийг давталттайгаар хийлгэх • Мэдээллийн утга санааг ойлгохдоо нийтлэг шинжээр нь харьцуулах чадвар хангалтгүй учир утгачлан тогтоох чадварыг түлхүү дэмжих Эх сурвалж. “Монголын хүүхэд залуучуудын хөгжлийн шалгуурыг сургалтын практикт нэвтрүүлэх нь”, төслийн судалгааны үр дүн (2013-2017 он), Боловсролын хүрээлэн


6 ХОЁР. ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЦАХИМ КОНТЕНТ БЭЛТГЭХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ Цахим хичээлийн арга зүйг боловсруулахдаа суралцагчдын амжилттай суралцахуйд нөлөөлөх арга зам нь юу байхыг; мэдлэг бүтэх үйлийг хэрхэн оновчтой харуулахыг; бие даан суралцах нь чухал болохыг ямар үйл, даалгавраар харуулахыг нарийн төлөвлөж, контентын тайлбар хэсэгт (багш нарт зориулсан) дэлгэрэнгүй тайлбарлаарай. Ингэснээр таны дэвшүүлсэн хичээлийн зорилго амжилттай биелэхээс гадна хичээлийг үзэж байгаа багш нарт арга зүйн шийдлийг ойлгоход ч дөхөм болох юм. Тухайлбал: Математикийн 10-р ангийн “Хавтгай огтлол” хичээлээр огторгуйн биетийг мэдээллийн технологи ашиглан виртуал хэлбэрээр (geogebra программ ашиглан 3D загварчлал хийж) байгуулж, хавтгай огтлол байгуулах процессыг алхам алхмаар тайлбарлан харуулах арга зүйн шийдлийг сонгож авсан. Ингэснээрээ сурагчид огтлол байгуулах суурь зарчмыг ойлгож, огтлол байгуулах аргад илүү хурдан, гүн бат суралцах боломжтой. Мөн сурагчдыг мэдээллийн технологийг амьдрал ахуй, сурах үйлдээ ашиглахад нь өдөөж, чиглүүлж, цаашид бие даан сурах арга барилд сургаж байгаа хэрэг юм. ЭХЦК-ын онцлог нь (а) сурагч багшийн тусламжгүйгээр бие даан сурах, (б) янз бүрийн мэдлэг, чадвартай суралцагчид буюу ялгаатай байх, (в) сурагч энэ хичээлийг судалснаар юу мэдэж чаддаг болсноо өөрөө ухамсартайгаар сорих зэргийг чухалчлахад байгаа юм. Ээлжит хичээлийг боловсруулахдаа дараах асуудлуудыг анхаараарай. 1. Суралцагчдын сонирхол, сурах хүсэл эрмэлзлийг бий болгох зорилгоор тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, асуудал дэвшүүлэн сэдэлжүүлэх, когнитив үйлийг гүйцэтгэн шинэ мэдлэг бүтээх, эргэцүүлэх, бататгах, цаашид гүнзгийрүүлэн судлах сэдэл төрүүлэх, чиглүүлэх зэрэг бүтээлчээр үйлүүдийг тооцох 2. Ээлжит хичээлийн цахим контентоор сурагчдад эзэмшүүлэхээр зорьж буй мэдлэг, чадвар, хандлагыг мэдээллийн технологийн давуу талыг ашиглан харах, сонсох, унших, виртуал туршилт хийх, интерактив дасгал ажиллаж өөрийгөө үнэлэх, эргэцүүлэн бодож шүүн тунгаах боломж олгосон арга зүйн шийдлийг сонгох нь зүйтэй юм. Судлагдахуун бүрийн хувьд ялгаатай, өөр өөр арга зүйн шийдлийг сонгон ашиглах боломжтой бөгөөд үүнийг хойно буй хичээл бүрийн тусгай зөвлөмжөөс харж болно. Жишээ нь: Математик, байгалийн ухааны хичээл дээр phet.colorado.edu сайтаас бэлэн загваруудыг хичээлдээ ашиглаж болох юм. 3. Ээлжит хичээлийн арга аргачлал нь суралцагчдын танин мэдэхүйн (сэргээн санах, ойлгох, хэрэглэх, задлан шинжлэх, үнэлэх, бүтээх чадвар) болон эзэмшихүйн зүй тогтолд нийцсэн (үйлийн баримжааг ялган таних, эзэмшүүлэх, хөгжүүлэх) байх тохиолдолд л сурагч түүнийг бие даан сурч чадах тул хичээлийн алхам, даалгаврын тавил нь дээрх онцлогуудад нийцэж байх нь чухал. 4. Шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудлыг амьдрал ахуйн холбоотой жишээ баримт, зураг дүрслэлийн олон хэлбэр, загвар, бүдүүвч, харьцуулан жиших, ангилах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх зэрэг аргыг өргөн ашиглаж элементарчилна. Жишээ нь: Биологийн хичээл дээр хөрөнгө, мөөгний хооллох, үржих үйл явцыг талх барих үйл ажиллагаагаар тайлбарлан таниулж болох юм. 5. Суралцахуйн үйл ажиллагааг гүйцэтгэх эрэмбэ, дэс дараалал бүхий хоорондоо уялдаа холбоотой цогц байдлаар төлөвлөнө. Тухайлбал, ASSURE, ADDIE гэх мэт загваруудыг ашиглаж болох юм.


7 Зураг 1. Сургалтын технологийн ADDIE загвар. (ADDIE: A-задлан шинжлэх, D-төлөвлөх, Dхөгжүүлэх, I-хэрэгжүүлэх, E-үнэлэх) ADDIE загварын үе шатуудыг дараах байдлаар тайлбарлажээ. Д.Бадарч, Г.Ганчимэг, Д.Түмэнболд, “Суралцахуйн дизайн”, 2019 он. Сургалтын шинжилгээ хийх (Analyze) Суралцагчаа судлах: Суралцагчдын нас, сэтгэц, хувийн онцлог, хэрэгцээ, сонирхол, сургалтаас авах чадвар, дадал Сургалтаа судлах: Агуулга хүрээ, сургалтын хэлбэр, сургалтын онолууд, сургалтын цаг, үргэлжлэх хугацаа. Төлөвлөлт, дизайн хийх (Design) Сургалтын төлөвлөлт: Зорилго тодорхойлох, агуулгын хүрээг тогтоох, сэдвээ оновчтой нэрлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, үзүүлэн, тараах материал бэлтгэх, дадлага төлөвлөх, үнэлгээний арга, хэрэгслийг бэлтгэх ба заах арга зүйг боловсруулна. Төлөвлөлтийг логик, эмх цэгцтэй системчлэн зураглана. Сургалтын үйл явц бүрд суралцагчдад сонирхолтой, анхаарлыг нь татаж байхаар суралцагчдын өмнөх чадвар, туршлага, насны онцлог, хэрэгцээн дээр тулгуурлан боловсруулна. Хөгжүүлэх, дэлгэрүүлэх (Develop) Хөгжүүлэлт: Сургалтын үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг бүр хэрхэн хэрэгжихийг дэлгэрэнгүй бичиж, зураглана. Сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон, бэлтгэх ба сургалтыг хөтлөх багш, суралцагчдын хийж гүйцэтгэх ажлын боломж, нөөцийг дэмжлэг болгон тооцно. Хэрэгжүүлэх (Implement) Хэрэгжүүлэлт: Төлөвлөлтийн дагуу сургалтыг хэрэгжүүлэх үед үйл ажиллагааны хэсэг бүрд гэнэтийн асуудал олон гардаг. Суралцагч биеэ дайчлан суралцахад маш их хүч, хөдөлмөр шаарддаг тул хэсгүүдийн дарааллыг нарийвчлан боловсруулах хэрэгтэй. Сургалтын орчин, нөөц, хүчин зүйлс, суралцагчдын чадвар зэрэг олон зүйлээс сургалтын үр дүн


8 хамаарна. Хэрэгжүүлэх үед гарсан бүх асуудал нь төлөвлөлтийн үнэлгээ болдог. Үнэлгээ (Evaluate) Сургалтын орчин, сэтгэл ханамжийн үнэлгээ: Крикпатрикийн үнэлгээ (суралцагчдын талаас), хичээлийн судалгаа (багшийн талаас). Суралцагчийн суралцсан байдлын үнэлгээ: Явцын үнэлгээ,эцсийн үнэлгээ. Зураг 2. Сургалтын технологийн ASSURE загвар. (ASSURE: А-сурагчдаа шинжил (тухайн насны сурагчдын онцлогийг харгалзах), S-стандарт зорилт тогтоох, S-стратеги технологи, медиа сургалтын материалаа сонго, U-стратеги технологи, медиа сургалтын материалаа ашигла, R-суралцагчийн оролцоог шаард, Е-үнэлээд шинэчил(дахин сайжруулж, хөгжүүлэлт хийсэн тохиолдолд) Ээлжит хичээлийн төлөвлөлтөд дээрх загваруудыг бүрэн тусгах албагүй бөгөөд харин нэгж хичээлийн төлөвлөлтийг энэ загварын дагуу боловсруулах боломжтой. Контент боловсруулагч нь сонгосон нэгжийнхээ бүх ээлжит хичээлийг цогцоор нь боловсруулах


9 учраас дээрх загварыг ашиглан нэгж хичээлээ төлөвлөснөөр суралцахуйн, танин мэдэхүйн, төлөвшихүйн зорилтуудаа биелүүлэхэд илүү дөхөм болох юм. 6. Сургалтын хэрэглэгдэхүүнээр дамжуулан арга зүйн шийдлээ сонгохдоо суралцагчдын суралцахуйн хэв шинж, ялгаатай байдлын олон хэлбэрийг харгалзан хувилбарт даалгавар, сонгох боломжтой шийдлүүдийг оруулж болно. Боломжтой бол нэгдмэл сургалтын зорилтод хүрэхийн тулд суралцагчдын ялгаатай арга барилд тааруулж өөр өөр төрлийн сургалтын хэрэглэгдэхүүн ашиглаарай. 7. Суралцагчийн сонирхлыг нь юу илүү татдаг талаар нийтлэг шинж чанаруудыг бодолцож үзэх нь зайлшгүй. Хэрэглэхэд хэцүү эсвэл ашиглахад хэт төвөгтэй, түвшинд нь таараагүй хэрэглэгдэхүүн үр дүнтэй биш. Заавар, хийх үйлдэл нь тодорхой, ашиглахад хялбар, интерактив хэсгүүд нь зөв ажиллаж байгаа эсэхийг сайтар шалгаарай. 8. Хичээлийн арга зүй нь суралцагчийг бүтээлчээр бие даан болон хамтран суралцах, асуудал шийдвэрлэх, шүүн тунгаах, бүтээлчээр хийж гүйцэтгэх, эрэл хайгуул хийх гэх зэрэг ур чадвар, сурах арга барил эзэмшүүлэхэд нь хөтлөхүйц цогц байна. Зайн болон цахим сургалтын орчин нь хьютагог сурган, заах арга зүйн цөм болох суралцагчийн бие даасан байдлыг дэмждэг тул цахим сургалт нь хьютагог арга зүйг практикт хэрэглэх үндэслэл, орчин болж байна (Peters, 2001). Хьютагог арга зүйн цөм нь суралцагч байдаг. Суралцагч юу сурснаа тунгаан бодох төдийгүй яаж сурсан талаараа эргэцүүлж, сурах арга барилдаа тусган илүү чадваржиж байдаг. (metacognition) Суралцагч өөрөө сурах эрмэлзэлтэй, бие даан юу сурах, ямар арга барилаар сурч үнэлүүлэх вэ гэдэг үндсэн хариуцлагыг хүлээх боловч юу сурснаа эргэцүүлээд зогсохгүй суралцахуйн явцад олж авсан шинэ мэдлэг нь тэдний үнэ цэн, итгэл үнэмшлийн хүрээнд хэрхэн нөлөөлснийг тунгаан бодож тусгах чадварыг хөгжүүлэхэд багшийн үйл ажиллагаа чиглэнэ. Цахим хичээл боловсруулахдаа суралцахуйн үе шат бүрд суралцагчийг бие даан сурах арга барилд суралцуулах шаардлага урган гарч байна. (Д.Бадарч, П.Лхагвасүрэн, С.Нарантуяа, Хьютагог - Бие дааж суралцахуйн болон насан туршийн боловсролын сурган, заах арга зүй болох нь, 2019) 9. Цахим сургалтын боломжуудыг оновчтой ашиглан ойлгомжтой, сонирхолтой, хэрэгцээтэй байдлаар хичээлийг явуулснаар тухайн агуулга дээр суралцагчдын сонирхлыг төвлөрүүлж, цаашид суралцах хүсэл тэмүүллийг өдөөнө. Улмаар влог хөтлөх, подкаст хийх, кино хийх, тохиолдол шинжлэх, цахим хэлэлцүүлэг хийх зэргийг сурагчдад санал болгож, чиглүүлэх замаар бие даан идэвхтэйгээр суралцах үйлд өдөөн, дэмжлэг үзүүлнэ. 10. Бие даан гүйцэтгэх дасгал, даалгавар, сорил туршилт, төслийн ажлуудын тавил нь танин мэдэхүйн болон ахуй амьдралтай холбоотой асуудал шийдвэрлэх арга зүйд суурилсан, суралцагчдын олон талт үйлийг дэмжсэн байх нь тэдэнд өөртөө итгэлтэй сурахад нь дэмжлэг үзүүлэх тул судлагдахуун бүр дээр өөр өөр онцлог байдлаар хэрэгжинэ. 11. Суралцагчдад бие даан бүтээлчээр ажиллахад нь туслах арга замыг зөвлөн нэмэлт мэдээллийн эх үүсвэрийг тодорхой сонгон зааж өгсөн байна. Жишээ нь: Багш тухайн хичээлийг бататгаж, гүнзгийрүүлэн судлах арга, аргачлал, ажиллах дасгал даалгаврыг гарын авлага байдлаар хичээлд хавсаргаж болно. Мөн боловсролын болон бусад нээлттэй платформуудыг санал болгож ажиллах зааврыг тодорхой зааж өгөх, тулгуур дохио, загварчлал өгч дэлгэрүүлэн судлахыг санал болгох. Жишээ нь: Туршилт хийх, орон нутгийн музей үзэх, бичил төсөл хэрэгжүүлэх, нийтлэл бичих, мэтгэлцээн зохион байгуулах, ... г.м 12. Бататгал хэсгийн дасгал, даалгаврыг эхлэл хэсэгт тодорхойлсон мэдэх, чадах, хэрэглэх зорилтууд биелсэн эсэхийг бүрэн илрүүлэхүйцээр боловсруулна. Ээлжит хичээлийн даалгаврууд нь харилцан уялдаа холбоо бүхий ”нэгдмэл бүхэллэг” (цогц) даалгаврын арга зүйг ашиглахыг санал болгож байна. Ерөнхийдөө энэ загвар нь суралцагчдаар тухайн сургалтын мөчлөгийн төгсгөлд шийдвэрлэж сурсан байх ёстой адил төрлийн


10 асуудлыг, гэхдээ энэ асуудал нь мөчлөг тутамд улам бүр төвөгтэй, хүндрэл бэрхшээлтэй болох замаар нэгдмэл цогц байдлаар шийдвэрлүүлэхэд чиглэдэг. Даалгаврыг энэ мэт хүндрэлийн ахисан дарааллаар шийдвэрлэх нь сурагчдын нарийн төвөгтэй цогц асуудлыг шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд оршино.(Branch.R, Instructional design as a response to the complexities of instruction, 1996. Merrill.M.D, First principles of instruction, 2002.) Даалгавар боловсруулахдаа Блумын таксономын зарчмыг баримтлаарай. Өөрөөр хэлбэл ямар түвшний даалгаврыг, хичээлийн аль хэсэгт ашиглах вэ гэдгээ бодох нь чухал. Жишээ нь: Зураг 3-т үзүүлсэн когнитив үйлүүд нь Блумын таксономын ойлгох түвшний үйлүүд юм. Зураг 3. Блумын токсономын ойлгох түвшний үйлүүд. Сурагчид ямар нэг зүйлийг чухам юунд хамаарахыг тодорхойлж байвал түүнийг ангилах үйл хийлээ гэж үзнэ. Ангилах үйлийн даалгаврыг хичээлийн аль ч үе шатанд ашиглах боломжтой, харин тайлбарлах, харьцуулах даалгаврыг хичээлийн үндсэн болон төгсгөл хэсэгт ихэвчлэн төлөвлөдөг. Түүнээс гадна хичээлийн бататгал хэсэгт сэргээн санах түвшний, эхлэл хэсэгт бүтээх түвшний даалгавар сонгож ашиглах нь тийм ч оновчтой шийдэл биш юм. 13. Дасгал даалгаврын гүйцэтгэл, хариултын хувилбаруудад алдааны мэдээллийг бүрэн оруулна. Ингэснээр суралцагч ямар алдаа гаргасан, танин мэдэхүйн аль үйлийг гүйцэтгэх чадвар сул байгаагаа мэдэж, цаашид тухайн үйлийг гүйцэтгэхэд юуг анхаарах, ямар нэмэлт материал үзэж судлах шаардлагатай болохоо ойлгож, алдаанаасаа суралцахад нь дэмжлэг үзүүлэх юм. Жишээ нь: Биологи хичээлээр:/2020 оны ЭЕШ/ Ургамалд шим бодис нийлэгжих үйл явц навчинд явагдана. Навчны бүтцийн дараах хэсгүүдээс аль нь хлорофиллын молекул агуулахгүй вэ? 1. Дээд, доод эпидермс 2. Баганан эд 3. Үсэнцэрийн эс 4. Амсрын эс 5. Дамжуулах багц А. 1.2 B.2.3 C.4.5 D.1.5 Дээрх даалгаврын хувьд: Хэрэв сурагч Зөв хариулт “D” -ийг сонгосон бол: “Баяр хүргэе та зөв хариуллаа.”, А хариултыг сонгосон бол: Хариулт буруу байна. Навчны эсийн үндсэн бүтцээ ялган таних чадвар сул байна. ”Шим бодисын зөөвөрлөлт ба навчны бүтэц, гүйцэтгэх үүрэг хоорондын хамаарал” сэдвийн агуулгыг 10-р ангийн сурах бичгийн-85-р хуудаснаас судлах, эсвэл ЕБС |Нэмэлт контент| https://econtent.edu.mn/telelesson/9/11/106 холбоосоор орж теле хичээлийг үзээрэй. Мөн “Биологи”, н.Тэмүүлэн, УБ 2016 он. номоос нэмэлт мэдээллийг уншаарай. Харин В хувилбарыг сонговол: Хариулт буруу байна. Үндэс, навчны дотоод бүтцийн талаар дахин судлаарай. Ургамлын биеэр бодис зөөвөрлөгдөх сэдвийн


11 агуулгыг 11-р ангийн сурах бичгийн-77-р хуудаснаас судлах, эсвэл ЕБС |Нэмэлт контент| https://econtent.edu.mn/telelesson/9/11/106, https://econtent.edu.mn/telelesson/7/11/606 холбоосоор орж теле хичээлийг үзээрэй. Мөн “Биологи”, н.Тэмүүлэн, УБ 2016 он. номоос нэмэлт мэдээллийг уншаарай. 14. Нэгж хичээлийн үнэлгээний даалгаврууд нь үнэлгээний шалгуурт нийцсэн, суралцахуйн зорилтын хүрээнд эзэмшсэн мэдлэг чадварыг илрүүлэхүйц байна.


12 ГУРАВ. ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ЦАХИМ КОНТЕНТ БЭЛТГЭХ ТЕХНИКИЙН ЗӨВЛӨМЖ Хичээлийн ерөнхий хэлбэр дизайн нь сурагчдад ойлгомжтой, зураг дүрслэл, график, хөдөлгөөнт дүрс, аудио, видео бичлэг нь хичээлийн агуулгад нийцсэн, сонирхолтой, ашиглахад хялбар, загварчлагдсан, интерактив байна. Хичээлийн боловсруулалтыг чанартай болгоход дараах зүйлсийг анхаараарай. 1. Дэлгэцийн зохиомжлол буюу дизайн Ашигласан үсгийн фонт, хэлбэр хэмжээ, өнгө зохицол, дэвсгэр өнгө, мультимедиа элементүүдийн харьцааг тэнцвэртэй байлгах Дэлгэцийн зохиомж: Цахим контентод бичвэр болон бусад мультимедиа элементүүдийн тусламжтайгаар мэдээллийг хэрэглэгчдэд хүргэдэг. Бичвэр нь тодорхой мэдээлэл өгөх эсвэл бусад мультимедиа элементүүд /зураг, аудио, видео, хөдөлгөөнт зураг/-ийн мэдээллийг бататгахад хэрэглэгдэнэ. Цахим контент дахь бичвэрийн дизайнд дараах зүйлийг анхаарна. Үүнд: ● Нэг хуудас ба мөрөн дэх тэмдэгтийн тоог хязгаарлах ● Том хэмжээний сэдвийг хэд хэдэн хуудас болгон хуваах ● Оновчтой газруудад бичвэрийг тасалж холбоосыг зөв ашиглах ● Үг, өгүүлбэрийг алдаагүй зөв бичих ● Хичээлийн текстийг дэлгэцэд бүтнээр нь багтаах ● Текстийн хэмжээг 5-8 мөрөөр хязгаарлаж, нэг дэлгэцэд 15-аас дээш мөр оруулахгүй ● Текстийг мөрний уртаар хязгаарлаж, 10 хүртэлх үгийг нэг мөрөнд багтаах ● Дэлгэц дэх текстэд 2-оос илүү параграф оруулахгүй байх ● Нэг хуудсанд байгаа зураг, видео зэрэг материал нь хичээлийн тексттэй зохицсон байх ● Том гарчгийн үсгийн хэмжээ 18-24 ● Хичээлийн тайлбар бичвэрийн үсгийн хэмжээ нь 14-16 ● Видеоны тайлбарын үсгийн хэмжээ 12 ● Үсгийн фонтын хувьд нэг төрлийн / Times new roman/, гарчиг, текстийн хэмжээ хуудас бүрд нэг форматтай байх ● Зайлшгүй тохиолдолд өөр фонтуудыг ашиглаж болно. /Бага ангийн болон цэцэрлэгийн насны хүүхдийн онцлогт тохируулан үсгийн фонтуудаас сонгож хэрэглэнэ./ Жишээлбэл: “Propisi” фонт: ● Загвар, хүснэгт, график гэх мэт дүрс, бичвэр нь арын дэвсгэр өнгөнөөс тод /цагаан- хар гэх мэт/ ялгарч харагдахуйц байна. Жишээлбэл: Өнгө бол зургийн хамгийн том элемент тул хэт гүн, ханасан өнгөнүүдийг хэрэглэхээс зайлсхийх.


13 - Дэвсгэр өнгийг зургийн өнгөтэй нь зохицуулж сонгох. Контент дахь зургийг ямар ч төрлийн компьютертой хүн төвөггүй харж байхаар хэмжээг зөв сонгох хэрэгтэй. Хэт том зураг жижиг дэлгэцэд багтаж гарахгүй байхаас сэргийлээрэй. 2. Зохиогчийн эрх Лицензтэй программ хангамж ашиглах, ашигласан зураг, видео усан тэмдэггүй байх, зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй материал ашиглах • Таны үүсгэсэн файл нь платформд шууд холбогдох бөгөөд ямар нэгэн сайт руу дамжин холбогдохгүй байх хэрэгтэй. • Албан ёсны зөвшөөрөлгүй программ, зохиогчийн эрхээр хамгаалагдсан материалыг ашиглахгүй. 3. Бичвэр буюу текст Монгол хэл дээр бичих, unicode ашиглах, олон фонт холихгүй бичих - Бичвэр нь стандартад нийцсэн, монгол хэлээр бэлтгэгдсэн байх. - Үг, өгүүлбэрийг алдаагүй зөв бичих - Unicode ашиглах - Олон фонт холихгүй - Хүүхдийн нүдийг ядраахгүй /улаан/ өнгөөр бичихгүй. Жишээлбэл: Судалгаагаар зарим тодорхой өнгөнүүд ажлын гүйцэтгэлд бас нөлөө үзүүлдэг болохыг харуулсан байна. Шалгалтын өмнө оюутнуудад улаан өнгийг хэсэг хугацаанд ашигласан бөгөөд үр дүнд нь тестийн гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлсэн байдаг. - Чухал ойлголтуудыг тодруулж болно /өөр өнгө сонгох, өөр хэлбэр сонгох, ялгах / 4. Зураг Зургийн хэмжээ нь үзэхэд тохиромжтой байх, оруулсан зураг нь хичээлийн агуулгатай уялдсан, өнгө нь зохимжтой байх, хөдөлгөөнт зураг ашиглах хэрэгтэй. Контентод зургийн хэмжээ маш чухал. • Зургийг ямар ч төрлийн компьютер, мобайл төхөөрөмж дээр төвөггүй харагдаж байхаар сонгох хэрэгтэй. • Зургийг сүлжээгээр татаж авахад хэр зэрэг хугацаа шаардахыг тооцно. • Нэг хуудсан дээр хэчнээн зураг байхыг тооцно. • Дижитал зургийн файлууд нь олон төрлийн формат, файлын төрлүүдийг хэрэглэнэ. Эдгээрээс хамгийн нийтлэг нь JPEG болон PNG төрлийн зураг юм. Зургийн энэ хоёр


14 төрөл нь зургийн чанарыг сайжруулж файлын хэмжээг багасгах боломжийг олгодог формат тул ихэнхдээ вэб сайтуудад хэрэглэдэг. • Зурган мэдээлэлд жендерийн эрх тэгш байдлыг харгалзана. • Зураг нь тухайн сэдвийн агуулгатай сайтар уялдсан байна. Хэлж буй санаагаа хамгийн товчоор илэрхийлсэн байх хэрэгтэй. Өнгө, түүний сонголт, харагдах хэмжээ нь зөв төлөвлөгдсөн байх. • Хөдөлгөөнт дүрс график нь аливаа мэдээллийг багцлах, ерөнхийлж харах, бүтцээр нь ойлгоход тохиромжтой байдаг тул оновчтой ашиглах хэрэгтэй. Графикаа хүүхдэд сонирхолтой, агуулга нь тодорхой илэрхийлсэн байхаар төлөвлөнө. • Хөдөлгөөнт дүрс нь тухайн объектод хөдөлгөөн оруулж өгснөөр төлөв байдал нь илүү сайн илэрхийлэгдэхээр байх хэрэгтэй. Өнгөний зохицол болон сонголт, харагдах хэмжээ нь зөв төлөвлөгдсөн байна. Өргөтгөл Тайлбар Товчлол үгийн задаргаа PNG GIF файл ба JPEG файлын форматын сайн талуудыг ашиглан бий болгосон вебийн хэрэглээний зургийн файл юм. Portable network graphic JPEG Truecolor зургийг үүсгээд, төрлөөр ялган архивлана. Joint photograpic experts group GIF Зургийн файлыг 256-аас бага өнгөөр хадгалдаг боловч архивлахад сайн файл юм. Graphic interchange format PDF Баримт, илтгэл, ном, сониныг бүрэн эхээр нь харуулахад ашиглагдана. Protable document format Өнгө: Цахим контентын дизайнд ашиглагдах өнгөнүүдийг аддитив( additive) өнгөнүүд гэж нэрлэдэг. Аддитив өнгөний горимд өнгөнүүд нь улаан, ногоон, хөх (RGB) туяануудын хувиар хэмжигдэнэ. Өнгөний онолыг энгийнээр тайлбарладаг хэрэгсэл бол өнгөний хүрд бөгөөд улаан, шар, хөх үндсэн өнгөнөөс бусад өнгүүд үүсэх байдлаар өнгүүдийн хамаарлыг харуулсан байдаг. Өнгөний зохицлыг: • Нэг өнгийн зохицол (Monochromatic) • Ойролцоо өнгийн буюу хоршил өнгийн зохицол (Analogous) • Эсрэг өнгийн буюу харшил өнгийн зохицол (Complementary) гэж ангилдаг. Цахим контентын зураг болон график дүрслэлийн өнгийг сонгохдоо дээрх хэлбэрүүдийн алийг ч сонгож болох бөгөөд нэг өнгийн болон ойролцоо өнгийн зохицлуудаас илүүтэйгээр эсрэг өнгийн зохицлыг ашиглавал зураг, дүрслэл илүү сонирхолтой болох юм. Хамгийн гол нь илэрхийлэх зүйлээ тодруулж, харагдуулах үүднээс өнгийн сонголтыг хийх нь чухал. Олон


15 өнгөөр зохицол үүсгэхэд өнгөний тухай онолын мэдлэг болон хувь хүний мэдрэмж их шаардагддаг тул эсрэг өнгийн буюу харшил өнгийн зохицлуудыг товчхон тайлбарлая. Өнгөний хүрдэн дээрх үндсэн өнгөний эсрэг орших өнгөний зэргэлдээ хоёр өнгөөр үүсэх зохицол. Өнгөний хүрдэн дээр хоорондоо ижил зайтай байрласан өнгүүдээр үүсгэгдэнэ. Энэ зохицлоор сонгосон өнгөнүүд нь баялаг өнгөтэй хослол үүсгэх боломжтой. Хоёр эсрэг өнгүүдийг нийлүүлэн харшуулах маягаар үүсгэнэ. Энэ нь дээрхийн адил баялаг өнгөнүүдтэй хослол юм. Зураг дүрслэлд гол тодруулж харагдуулах хэсгээ үндсэн өнгөөр, дэвсгэрийн өнгийг зөөлөн эсрэг өнгөөр сонговол тохиромжтой. Эсрэг өнгийн буюу харшил өнгийн зохицлыг харуулсан жишээ зураг.


16 5. Аудио, видео • Дууны динамик болон үргэлжлэх хугацаа нь тохирсон байх • Дуу авианы хувьд шаардлага хангах хэрэгтэй. Төрөл бүрийн дууны үүсгүүрийн үүсгэх дууны давтамж харилцан адилгүй байна. • Дууны хэлбэлзлийн давтамж хэдий чинээ их байна дуу төдий чинээ өндөр байдаг. Тиймээс багш өөрийн ярианы давтамжийг тохируулах шаардлага байна. • Суурь ая нь багшийн ярианаас давахгүй байхаар тохируулах хэрэгтэй. • Дуу авиа нь хэт өндөр давтамжтай биш, давтамж нь нэгэн хэвийн уйтгартай байж болохгүй. • Энгийн ойлгомжтой, нуршихгүй. • Дуу авианы давтамжийн тусламжтайгаар чухал гэсэн ойлголтуудыг тайлбарласан байх. • Аудиог боловсруулахдаа (толгойн видео, подкаст ярих гэх мэт) орчны дуу чимээ (өөр хүний яриа, цонхоор сонсогдох машины дуу чимээ, нохой хуцах гэх мэт)- г оруулахгүй. • Хичээлд ашиглагдаж байгаа дуу хөгжим нь тухайн хичээлийн агуулгатай тохирсон, аливаа дүрслэл нь юмсыг илэрхийлэхдээ хэт хийсвэр биш, бодит байдалд нийцсэн, сурагчийн сэтгэхүйн онцлогт тохируулсан байна. 6. Файл байршуулах (бичвэр, зураг, аудио, видео) Видеог системд MPEG, MP4, AVI форматаар байршуулна. Видео нь тухайн сэдэв, чиглэлтэйгээ нарийн тохирсон, чанартай байна. Үндсэн агуулгад тохирсон сонирхолтой эффектүүдийг зохих түвшинд ашиглаж болно. Mультимедиа файл байршуулах шаардлага: Мульти медиа элементүүд Системд хүлээн авах боломжтой файлын төрлүүд Зөвшөөрөгдөх хэмжээ Бичвэр PDF, docx 5MB-аас ихгүй Аудио MP3, WAV, AAC 5-10MB Зураг JPEG, PNG, JPG 1-3 MB Видео Mp4 Хэмжээ: 50MB -аас ихгүй. Үргэлжлэх хугацаа: 4 минутаас ихгүй. Хэрэв бичлэг өндөр чанартай багтаамж их байвал бичлэгийн чанарыг алдагдуулахгүйгээр шахах программ ашиглах хэрэгтэй. Жишээлбэл: https://www.any-video-converter.com/mp4-converter.html


17 Цахим контент бэлтгэхэд ашиглаж болох программууд


Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.