Зайн сургалт pdf Flipbook PDF


1 downloads 101 Views 656KB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

[Year] Сэдэв-2 :Зайны сургалт ба технологийн хөгжил

pc [Company name] [Date]

1.ЗАЙНЫ СУРГАЛТ БА ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ 1.1. ЗАЙНЫ СУРГАЛТЫН ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТ Судлаачид зайны сургалтын технологийн хөгжлийн хэд хэдэн загвар буюу үе шат байна хэмээн үзэж байна. Үүнд: харилцааны загвар (Correspondence Model) мультимедиа загвар (Multi-media Model) теле сургалтын загвар (Telelearning Model) чөлөөт сургалтын загвар зэрэг болно (Nipper, 1989; Pelton, 1991; Taylor, 1992) Анхны үе шат болох харилцааны загвар нь хамгийн өргөн тархсан бөгөөд энэ нь хоёр дахь буюу мультимедиа загвартайгаа хосолж сургалтын нөөцийг оновчтойгоор сонгон хэрэглэх боломж олгодог. Тухайлбал, хэвлэмэл байдлаар хэрэглэх заавар зөвлөгөө, унших материал, видео бичлэг, аудио бичлэг, компьютер ашиглан хэрэглэх материалууд болон интерактив видео зэргийг нэрлэж болно. Харин энэ хоёр загварыг үр дүнтэй ашиглаж буй газрууд гурав дахь үе шат болох теле сургалтын загвар луу түрэгдэн орох нь гарцаагүй юм. Теле сургалтын загварт мэдээллийн технологид тулгуурласан бүх төрлүүд, тухайлбал, аудио-телеконференц, аудиограф харилцааны систем, видео конференц ба аудио, теле конференц байдлаар явагдаж буй радио, телевизийн нэвтрүүлэг орно. Зайны сургалтын дөрөв дэх үе шат болох чөлөөт сургалтын загвар нь интернетийн сүлжээгээр дамжуулан явуулах өндөр чанартай интерактив мальтимедиагийн бүх төрлийн хослол юм. Зайны сургалт эрхэлж буй бүх байгууллага, хүмүүс энэ дөрвөн үе шатыг туулдаг бөгөөд Стенберг, Хорват (Sternberg, Horvath, 1995) зэрэг зарим судлаачид анхдагч технологи буюу загвар (хэвлэмэл материал)-ын ач холбогдол одоо хүртэл буураагүйгээр барахгүй хамгийн найдвартай, үр дүн сайтай хэлбэр гэж үздэг байна. Одоогийн нээлттэй их сургуулиудын 1970-аад онд хэвлэмэл материал бэлтгэн түгээх хэлбэрээр эхэлсэн зайны сургалт нь өнөөдөр телекоммуникаци, болон Электрон хэлбэрт шилжих хүртлээ хөгжлийн олон хэлбэр, загвар, үе шатыг туулж иржээ. Ялангуяа мэдээлэл харилцааны хөгжлийн өнөө үеийн технологийн шинэчлэл зайны сургалтын чанар төрөл зүйлд хувьсгал хийж байна (EDD,1998). Эндээс үндэслэн зайны сургалтын хөгжлийн үе шатуудыг дараах байдлаар тодорхойлж болох юм (Зураг 2.1.) 1|Хуудас

Дижитал, Хэвлэмэл

Телефон

Компьютер

телефон, видео

Хиймэл дагуул

Зураг- 1: Зураг 2.1. Зайны сургалтын хөгжлийн үе шат Эдгээрийг тус бүрд нь авч үзье. Хэвлэмэл материал: Хэвлэмэл материал бол зайны сургалтын хамгийн сонгодог хэлбэр юм (Bates, 1994) Энэ нь их, дээд сургуулиас ЭХЛЭЭД цэргийн анги, бусад байгууллагад ч тохирдог. Хэвлэмэл сурах бичиг, сургалтын гарын авлагууд нь суралцагчдад мэдлэг чадвар олгоход туслаад зогсохгүй гэр оронд нь үлддэг, өөр шаардлага гарах үед ч дахин хэрэглэж болно. Телефон: Энэ нь хоёр талын зэрэгцээ аудио харилцаа бөгөөд сонсож харилцан ярилцах хэлбэрээр сургалтын үйл явцад багш суралцагч хоёр зэрэг оролцох боломжийг бүрдүүлдэг. Багш суралцагчтай утсаар яг НЭГЭН агшинд зэрэг харилцаж байгаа нь судалж буй материалыг сайн ойлгох, үнэлгээ хийх боломж блгоно. Газарзүйн байрлалаас үл хамааран ганцаарчилсан болон бүлгээр харилцан ярилцлага хийж болдог, харьцангуй бага өртөг зарцуулдаг зэрэг давуу талтай. Компьютер: Хэвлэмэл материалд суурилсан зайны сургалт нь суралцагч мэдлэг, чадвар эзэмших, бие даан суралцах энгийн арга боловч юу мэдсэн сурснаа үнэлүүлэх, дадлага хийх боломжоор тааруу учир дангаар нь ашиглахад үр дүн муутай. Харин түүн дээр компьютер нэмж ашиглах нь хэвлэмэл материалын дутагдалтай талыг нөхөх арга зам юм. Сайтар боловсруулсан хөтөлбөр бүхий компьютер ашиглан явуулж буй зайны сургалт нь суралцах зорилгыг олон талаар хангана. Компьютерт түшиглэсэн сургалт боловсруулах цаг хугацаа их шаарддаг, үнэ өртөг өндөр байдаг боловч сургалтын үр дүнтэй харьцуулахад хямд юм.

2|Хуудас

Error! Not a valid bookmark self-reference.Дижитал телефон, видео,

хиймэл дагуул: Хиймэл дагуул болон орчи үеиин утсан харилцааны технологийн эрчимтэй хөгжил нь багш суралцаг хоер маш хол алсад байсан ч төвөггүй шууд харилцах боломж олгодгоороо тэдэнд хамт байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, хоромхон зуур бодит байдлаар харилцан мэдээлэл солилцох боломж олгож байна. Утсаар харилцах нь зөвхөн сонсох замаар тэдний хооронд “гүүр” болдог байсан бол Видео гарч прснээр багшийн зааж буй зүйлийг сонсохын зэрэгцээгээр харах боломжтой болж, аудио-конференцийн хэмжээнд хүртэл сургалт явуулах боллоо. Өөрөөр хэлбэл, хураангуйлсан видео дүрс нь багш суралцагч хоёр бие биенээ харж, харилцах боломж олгодог. Хиймэл дагуул нь хэдийгээр зөвхөн багшаас суралцагч руу хандсан ганцхан чиглэлд дуу дүрсийг дамжуулдаг боловч энэ нь дүрс, дууг дохиогоор дамжуулж, дээд зэргийн чанартай байдгаараа ялгаатай. Харин хиймэл дагуулаар теле ярилцлага дамжуулж буй үед утас болон факсыг ашиглан суралцагч асуулт асуух, санал бодлоо илэрхийлэх, суралцагчид өөр хоорондоо ч шууд харилцах зэрэг өргөн боломжтой. Эдгээрийн тусламжтайгаар алсад байгаа багш суралцагчид сэтгэл зүйн хувьд нэг дор буй мэтээр сургалтын үйл явц үргэлжлэх боломжтой юм. Гэхдээ өнөө үед зайны сургалтын хүртээмжийн асуудал технологийн хөгжлөөс шалтгаалах болсон хэдий ч багш болон сургалтыг удирдан зохион байгуулж буй хүний үүрэг хамгийн гол юм. Өөрөөр хэлбэл технологи бол зөвхөн дамжуулах л үүрэгтэй гэдгийг ухаарч технологийн хүртээмжид биш, сургалтын чанарт голлон анхаарах ёстой. 3|Хуудас

Зайны сургалтыг үр дүнтэй болгох хамгийн гол зүйл бол сургалтын хэлбэрийг сонгохоосоо өмнө суралцагчийн хэрэгцээг судалж, агуулгыг түүнд уялдуулан шаардлага хангаж буй эсэхэд анхаарч багшийн удирдах Үүргийг гол болгох ёстой. Ерөнхийдээ энэхүү дэс дараатай үйл ажиллагаа явуулахад мэдээллийн хэрэгсэл бүрийн гүйцэтгэх үүрэг, онцлогийг сайн мэдэж байх ёстой. Тухайлбал: Хэвлэмэл материал нь хамгийн наад захын заавар зөвлөгөөг агуулсан, уншиж ашиглахад тохиромжтой, өдөр тутмын хийх ажлын хуваарь болон хөтөлбөрийг багтаасан байх Аудио болон видео интерактив нь тухайн үед бие биеэ сонсох юмуу харах боломжийг олгох Компьютер буюу Электрон харилцаа суралцагч Нэг бүртэй, эсвэл ангитай мэдээлэл солилцох, мессеж илгээх, эргэх холбоог бий болгоход ашиглагдаж, суралцагчдын хувийн идэвхийг дээшлүүлэх онцлогтой. Суралцагчид өөр хоорондоо ч харилцах боломжийг олгоно. Багшийн лекцийг видео бичлэг болгон урьдчилан бэлтгэж хүргүүлэх нь суралцагчид тухайн сэдвээр мэдээлэлтэй болж, дараагийн алхмаа хийхэд бэлтгэдэг. Факсыг шуурхай хүргэх ёстой яаралтай зарлалын чанартай мэдээ, яг цагт нь авах ёстой даалгаварыг дамжуулах, эргэх холбоо барихад хэрэглэнэ. Зайны сургалтын технологиуд болон тэдгээрийг хэрхэн хэрэглэдэг талаар авч үзэхийн өмнө дараах ойлголтуудыг мэдэх ёстой. 2.2. Зайны сургалт ба мэдээллийн технологи

4|Хуудас

Error! Not a valid bookmark self-reference.Хоршил:Компьютер ба видео

технологийг үйлдвэрлэгчид тус тусдаа үйл ажиллагаа явуулсаар ирсэн боловч нийгмийн хөгжлийн чиг хандлага, даяаршлын үйл явц, техник технологийн шаардлагыг дагаад хоорондох ялгаа зааг нь арилахад хүрэв. Учир нь мэдээлэл дижитал хэлбэрт шилжиж, утсан харилцаа видео хэлбэртэй хосолж, тэдгээрийг үйлдвэрлэгчид ч хамтран ажиллах боллоо. Компьютер видео болон утсан харилцааны үүргийг давхар гүйцэтгэж, харилцааны хамгийн чухал хэрэгсэл болон зах зээлд орж ирлээ. Иймээс бүх төрлийн технологийн “давхцал”-ын үе ирж байна гэж хэлж болно. Харилцаа (интеракт):Зайны сургалтын үед багш суралцагчид хоорондоо харилцах түвшин олон янз байдаг. Заримдаа цахим шуудангаар харилцдаг бол заримдаа хиймэл дагуулаар дамжуулсан видео холболтоор, зарим үед “хоёр талт” видеогоор харилцах жишээтэй. Гэвч эдгээр харил яг зэрэг, тухайн цаг үед байх шаардлагагүй. Жишээ нь: компью имэйлээр харьцах, хариулах аппарат бүхий утсаар харилцах нь аа. зэрэг байх албагүй билээ Хослол: Зайны сургалтын хамгийн хөгжсөн гэх Хэлбэр бол янз бүрийн технологийг хослуулан хэрэглэх явдал юм. Жишээ нь: дуут ба электр шуудан, сүлжээ бүхий мультимедиа мэдээллүүд болон факс ашиглах 5|Хуудас

түгээлтийн анхан шатны хэлбэр болох видео технологи зэрэг нь шуурхай эргэх холбоо бий болгон суралцагч багшийн хоорондох харилцааг бүрэн хангадаг.

Зураг- 2 Хоёр цэгийн ба олон цэгт холболт: Нэрнээс нь ч үзсэн энэ холболт нь хоёр, гурав, түүнээс ч олон газар буй хүмүүс зэрэг холбогдож, харилцахыг хэлнэ. Үүнийг дуут өгөгдөлтэй видео конференцэд хэрэглэнэ. Аналог ба дижитал: Өнөөгийн зайны сургалтын технологи нь олон төрлийн аналог болон дижитал технологийн хослол юм. Эдгээр хэлбэрүүд нь мэдээллийг электрон хэлбэрээр дамжуулдгаараа онцлогтой. Аналог нь янз бүрийн цагт үргэлжилсэн долгионы хэлбэлзэл байдаг бол дижитал нь өгөгдөл бүрийг кодолдог. Тухайлбал, дуут болон видео технологи нь аналог Хэлбэр юм. Харин компьютерийн технологи бол дижитал юм. Эдгээр хэрэгслүүдийн хоршил нь бүхэл бүтэн дижитал системийг бий болгож байна. Зайны сургалт явуулахаар төлөвлөх, зохион байгуулах үедээ хэрэглэх гэж буй техник, технологийнхоо талаар тодорхой ойлголттой болох шаардлагатай. Зайны сургалтын технологийг судлаачид үндсэн гурван ангид хувааж үзсэн байна. Эдгээр нь: А. Утсан харилцаа (буюу телефон) Б. Компьютер технологи В. Видео технологи

6|Хуудас

А. Утсан харилцаа буюу телефон технологи. Хамгийн энгийн, хямд мөртлөө хамгийн үр ашиг өндөр зайны сургалтын технологи бол телефон юм. Телефоноор дамжуулан хаана ч, хэзээ ч, хэн ч харилцаж, санал бодлоо солилцож, шинэ мэдээлэл авч, багш нартайгаа харилцаж чаддагаараа зайны сургалтын хамгийн ээлтэй орчин бүрдүүлдэг (СР, 2000). Түүнчлэн телефон нь аудио-график, хиймэл дагуулын нэг замт видео, хоёр замт аудио систем байдлаар зайны сургалтын бусад тогтолцооны аудио бүрдэл болдог ба ингэхдээ жирийн телефон байдлаар хэрэглэгдэх энгийн системээс гадна микрофон, кабелийн суваг, дуу холигч, цуурай дамжуулагч (эхо цацагч) тоноглолуудыг багтаасан цогц систем байдлаар ч ашиглагдана. Ер нь аудио бол интерактив харилцааны хамгийн тохиромжтой систем юм (жишээ нь зурагтныхаа дууг унтраагаад дүрсийг нь харах, эсвэл дүрсийг нь унтраагаад, харалгүйгээр дууг нь сонсох хоёрын аль нь дээр байхыг төсөөлөөд үз). Зайны сургалтын телефоны технологид дараах зүйлс багтана. Аудио хурал: Чанга яригч, микрофон, дуу холигч зэргээр тоноглосон тусгай өрөө болон хувь хүнд телефон байх шаардлагатай. Аудио хурлын хэлбэрийг төрөл бүрийн сургалтанд, ямар ч анги танхимыг ашиглан Зураг- 3 явуулж болно. Эргэн утасдах тоног төхөөрөмж: (Callback Device) Хиймэл дагуулаар түгээгдэх хөтөлбөртэй адилхан нэг замт видео систем бөгөөд телефон бүхий алс хол оршин буй суралцагч тэндээсээ утсаар заавар зөвлөгөө авах ба бусад суралцагчидтай харилцах боломж олгоно. Дуут шуудан: (Voice Mail) Багш суралцагч болон багш, эцэг эх хоорондоо харилцах, гэрийн даалгавар хүргэхэд ашиглагдана. Факс: Нэг газраас нөгөө газар луу мэдээлэл илгээх хялбар аргуудын нэг нь факсын машин ашиглах явдал юм.

7|Хуудас

Б. Компьютерийн технологи. Зайны сургалтын элементүүдийг нэгтгэсэн чухал хэрэглэгдэхүүн болох персонал компьютерийн хэрэглээ улам нэмэгдсээр байна. Хүчин чадал сайтай комьпютерүүд нь видео конференц, интернетийн сүлжээг ашиглан хэрэгцээтэй бүх мэдээллээ олж авах, хайхаас гадна холбооны үйлдлүүдийг багтаадаг. Зайны сургалтын комьютерийн технологи нь холбооны олон төрлийн үйлдлүүдийг хийх хэрэгсэл бүхий комьпютерээс эхэлнэ. Хамгийн наад зах нь зайны сургалтанд зориулагдсан. Комьпютерийн интернетийн холболт нь сүүлийн үеийн телефоны шугам, эсвэл өндөр хурдтай сүлжээгээр дамжих шаардлагатай. Компьютерийн технологийг зайны сургалтанд хэрэглэхдээ олон янзаар ашиглаж болно. Хамгийн энгийн нэг жишээ нь багш суралцагчид өөр хоорондоо электрон шуудан буюу и-майлээр харилцахыг хэлж болно. Персонал компьютерийг зайны сургалтад ашиглаж буй зарим хэлбэрүүдээс дурдья. Компьютерт суурилсан сургалт: Юуны өмнө ийм сургалтанд

зураг 5

хамрагдаж буй суралцагч өөрөө комьпютерийнхаа дэлгэцээр дамжуулан хичээллэнэ. Комьпютерт суурилсан сургалтын материал нь янз бүрийн CD, уян дискэн дээр бэлтгэсэн байж болохоос гадна төрөл бүрийн программууд ч орно. Электрон шуудан буюу И-мэйл: Цаг хугацаа ба орон зайнаас үл хамааран багш суралцагчид төрөл бүрийн мессеж солилцон харилцах хэлбэр юм. Ингэхдээ орон нутгийн ба олон улсын сүлжээний аль алийг нь ашиглах боломжтой. Бидний хамгийн сайн мэдэх түгээмэл хэрэглэгдэх сүлжээ болох “hotmail; yahoo” нь үүний нэг жишээ юм.

Зураг- 4 8|Хуудас

Онлайн сургалт: Комьпютерт суурилуулсан тусгай программаар тухайн цаг үед явагдах сургалтын хэлбэр юм. Интернетэд буй багшийн лекц, унших зүйлс сургалтын материал зэргийг суралцагч тэрхүү тусгай программын дагуу олж авах буюу өөрийн комьпютертээ суулгадаг. Электрон шуудан зэрэг бусад Хэрэглэгдэхүүнүүд зөвхөн багш суралцагч хоёрын хооронд ашиглагдана.

Зураг- 5

Зураг- 6

Компьютер конференц: Оролцогчид санал бодлоо комьпютерт бичин нэгэн зэрэг “чатлах” байдлаар хоорондоо харилцах ба тусгай программаар Электрон хэлэлцүүлэг хийх

хэлбэр юм. Аудиографик технологи: Телефон ба компьютерийн хослолыг зайны сургалтын хэрэглээнд ашиглахыг “аудиограф технологи” гэдэг. Энэ 9|Хуудас

тохиолдолд, телефон нь дуут харилцаа болж өгдөг бол компьютер нь дүрсграфик материал дээр зэрэг ажиллахад ашиглагдана. Оролцогчид сургалтын явцад Нэгэн зэрэг харж, сонсох боломжтой ба аудио конференцэд оролцож болно. Ийм хэлбэрийн сургалтыг нэг удаагийн сургалт болон бүтэн улирлын туршид ч хэрэглэх өргөн боломжтой. Харин үүнд оролцож буй газар болгонд яригч телефон, компьютер, модем, бусад холбогдох зүйлс, хулгана, график хүснэгт, сканнер, камер зэргээр тоноглогдсон байх шаардлагатай. Сургалтын явцад телефон утсан сүлжээнд холбогдоно. Зарим аудио график систем нь ганц телефоны шугам ашиглан дуу ба компьютер системийг хослуулан хэрэглэдэг. Бусад системүүд нь хоёр телефоны шугам ашиглана, ингэхдээ нэг нь дууг, нөгөө нь компьютерт хэрэглэгдэнэ. Холболт нь хоёр газар болон хэд хэдэн газрыг зэрэг холбож болдог. В. Видео технологи. Сургалтанд оролцож буй багш суралцагчид бие биесээ харж, сонсох байдлаар харилцах боломжийг видео технологи олгодог. Видео технологийн тусламжтайгаар зарим хүндрэлтэй асуудлаа шийдэх, санал бодлоо харилцан илэрхийлэх, практик ур чадвар, зан байдлаа ч харуулж болно. Видео технологийг хэрэглэж буй зайны сургалт нь нэг замт ба хоёр замт гэсэн хоёр төрөлд хуваагдана. Нэг замт видео:Зайны сургалтын энэ хэлбэр нь зөвхөн багшаас суралцагч руу гэсэн нэг л чиглэлд дамждаг. Хамгийн нийтлэг түгээлтийн арга бол хиймэл дагуулыг ашиглах явдал. Хиймэл дагуулын түгээлтийн системийн бүрэлдэхүүнд дэлхийн тойрог замд буй хиймэл дагуул, дэлхийгээс ирэх болон буцаах дохиог дамжуулагч, үүнийг барих төхөөрөмж, эцэст нь суралцагч мэдээллээ хүлээн авах ердийн телевизийн дэлгэц зэрэг зүйлс багтана. Жишээлбэл, үндсэн төвөөс дамжуулсан хөтөлбөрийг хиймэл дагуулаар дамжуулан газарзүйн байрлалаас үл хамааран хэдэн ч газар нэгэн зэрэг хүлээн авах боломжтой. Үндсэн төв нь телефон, факс зэргийг оролцогч талууддаа зэрэг мэдээлдэг. Хоёр замт Видео: Зайны сургалтын энэ технологи нь багш суралцагч хоёр аудио ба видео системийг ашиглан харилцах хэлбэр юм. Хоёр зам системийг ашиглаж буй тохиолдолд аль аль тал нь камер, камер, 10 | Х у у д а с

дэлгэц, микрофоноор тоноглогдсон байх шаардлагатай. Ийм үед хоёр цэгийн болон олон цэгт холболтын аль нь ч байж болох ба суралцагчид ч хоорондоо бие биеэ харж, сонсож болно. Энэ технологийн нэг жишээ бол саяхнаас манайд ажиллаж эхэлсэн алсын зайн сургалтын систем билээ. Асуудлыг хамтран шийдвэрлэх, үзүүлэх, ур чадвараа практикт ашиглах зэрэг боломжтой болно.Бүрэн Хөдөлгөөнт систем: Энэ нь энгийн зурагтны чанартай харьцуулахад зургийг чанарын хувьд өндөр түвшинд дамжуулдаг. Өндөр багтаамж бүхий сүлжээ нь хөрөнгө их шаарддаг, суралцагчийн шаардлага болон төлбөрийн чадварт ихээхэн нөлөөлнө. Өдрөөс өдөрт өөрчлөгдөн хөгжиж буй технологийн чиг хандлага нь аудио, видео дүрсийг интернетээр дамжуулан бага өртгөөр чанар сайтай хүргэх

явдал болоод байна. зураг 10

Онлайн ба и-сургалт Зайны сургалтанд хэвлэмэл материал, радио и-сургалт телевиз хэлбэрүүд нэгэнт ард хоцорч, тэдгээрийн оронд аудио, видео хуурцаг, компьютерт суурилсан багц материал, интерактив видео, интерактив мальтимедиа (IMM), аудио-телеконференц, аудиографхарилцааны систем,

11 | Х у у д а с

Видеоконференц,хэрэгцээндтүшиглэсэн видео (VОD) зэрэг шинэ хэлбэрүүд өргөн нэвтрэх болсон нь сургалтын чанарт ихээхэн нөлөөлөх боллоо. Интернет болон веб (World Wide W

зураг 11

Information Super Highway) – ээр дамжуулан явуулж буй сургалт нь компьютерт суурилсан сургалтын нэг хэлбэр юм. Мэдээлэл харилцааны технологи, харилцааны орчин үеийн эдгээр хэрэгслүүд боловсролын үр бүтээмжийг эрс дээшлүүлж, нийгмийн бусад салбарт ч эрчимтэй нэвтэрч байна. Хорьдугаар зууны сүүлийн хагаст хаа сайгүй интернет нэвтэрч буйтай холбоотой сургууль соёлын газар төдийгүй өрх гэрийн орчинд ч асар том өөрчлөлт гарах боллоо. Интернеттэй холбоотойгоор үүссэн онлайн сургалт нь боловсролд бүр ч өргөн боломжийг авчрахын хажуугаар бэрхшээл хүндрэл ч гарах боллоо. Электрон сургалт (и-сургалт): Энэ нь интернеттэй салшгүй холбоотой. И-сургалт гэдэг нь мэдээлэл харилцааны технологи ба комьпютерийг ашиглан явуулж буй сургалтын Хэлбэр (Cummings, 2001) бөгөөд энэ нь зайны сургалт, нүүр тулан танхимд суралцах, Онлайн сургалтын аль алийг багтаана. Харин онлайн сургалт бол и-сургалтын нэг өвөрмөц хэлбэр юм. Энэ нь вебэд тулгуурласан буюу комьпютер ашиглан багш суралцагч хоёр шууд холбогдон явуулж буй сургалт юм (Cummings, 2001). Онлайн гэдэг нь "тухайн үед” (real time буюу on-line) гэсэн утгатай үг бөгөөд яг тэр цаг мөчид сургагч ба суралцагч хоорондоо харилцах боломжийг олгодгоороо ялгаатай. Эндээс үзэхэд электрон сургалт нь мөн интернетэд суурилсан суралцагч дуртай цагтаа үзэж болдог, өөрөөр хэлбэл 24 цагийн турш суралцах боломжоор хангадаг, багш ч боломжтой цагтаа суралцагчдын хариултыг шалгаж, сургалтын материалыг оруулж болдогоороо онлайн сургалтаас ялгаатай. Манайд хэдэн жилийн 12 | Х у у д а с

өмнөөс онлайн сургалтыг төрөл бүрийн олимпиад, тэмцээн уралдаан явуулах хэлбэрээр нэлээд түгээмэл хэрэглэх болоод байна. Жишээ нь: Канадын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн “Интернетэд суурилсан зайны сургалт” төслийн хүрээнд дунд сургуулийн сурагчдын дунд хэд хэдэн удаа математик, англи хэлний онлайн олимпиад явуулсан туршлага бий. Үүнийг Одоо ч нэлээд ашиглаж байгаа боловч интернетийн сүлжээ хязгаарлагдмал, байсан ч хурд багатай, харилцагчдын хооронд шуурхай түргэн холбогдож харилцах боломж хомс зэрэг шалтгаанаас болоод өргөн ашиглагдах чадахгүй байгаа юм. И-сургалтыг түгээмэл хэрэглэх болсон шалтгаан нь дараах зүйлээр тодорхойлогдож байна. Үүнд: Боловсролын хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Компъютерийн үйлдвэрлэлийн эдийн засгийн өсөлтөөс шалтгаалж үнэ нь хямдарсан, их сургуулиуд төдийгүй бага дунд сургууль, айл өрх ч авч хэрэглэж чадах хэмжээнд хүрэв. Санхүүгийн нөөц боломжийг улам үр ашигтай зарцуулах шаардлага гарч байна.

13 | Х у у д а с

1. TABLE OF CONTENTS Type chapter title (level 1) ..................................................................................................................... 1 Type chapter title (level 2) .................................................................................................................. 2 Type chapter title (level 3) .............................................................................................................. 3 Type chapter title (level 1) ..................................................................................................................... 4 Type chapter title (level 2) .................................................................................................................. 5 Type chapter title (level 3) .............................................................................................................. 6

14 | Х у у д а с

Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.