Smart Соёл Flipbook PDF

Сурагчдын баримтлах ухаалаг соёл

29 downloads 121 Views 5MB Size

Story Transcript

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМЫН ЕБ-ИЙН 2-Р СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН “SMART СОЁЛ” ТӨСӨЛ


1. МЭНДЛЭХ, ХҮНДЛЭХ 1. Сургуулийн хаалгаар орж ирмэгц малгайгаа тайлна. Жижүүр багш өглөө бүр үүдэнд сурагчдаа тосож авч “Өглөөний мэнд” гэж сурагч бүртэй мэндлэхэд хариу мэнд мэднэ. 2. Бусад үед багш ажилчид болон өөрөөс ахмад хүмүүстэй чин сэтгэлээс мэндэлж хүндэлнэ. 3. Сургуульд ирсэн зочидтой бас мэндэлж байна. Сургууль дотор гадуур хувцас, малгайтай явахгүй. Үүнийг ч бас хүндэтгэл гэж үзнэ. 4. Дээд ангийн ах эгч, доод ангийн дүү нараа хүндэлж ах дүүсийн ёсыг сахина. 5. Дээд ангийн ах эгч нар нь өөрсдийн биеэр үлгэрлэж, дүү нараа дагуулан сургана. Доод ангийн дүү нар нь ах эгчээ хүндлэн, дагаж суралцана. 6. Сургуулийн ажилтнуудын ажил хөдөлмөрийг ойлгож хүндэлнэ, шаардлага зөвлөгөөг дагаж мөрдөнө. 7. Хаалгаар багш, зочид, ахмадууд, ах эгч, балчир дүү болон эцэг эхчүүдээ түрүүлж оруулж, гаргана. Ямагт эвсэг, нөхөрсөг чанарыг эрхэмлэнэ. 8. Олон нийтийн цахим сүлжээнд соёлтой байж бусдад хүндэтгэлтэй хандана. 9. Бусдад нэр хоч өгч, ялгаатай байдлаар нь гадуурхахгүй байна. 10. Бусдын сайн чанарыг олж харж чин сэтгээсээ магтаж урамшуулна.


2. ГУТЛАА СОЛИХ 1. Гадуур гутлаа сольж, сургууль дотор хөнгөн, чийг татдаггүй, зураас гаргадаггүй гутал сольж өмсөнө. 2. Охидууд өсгийтэй гутал өмсөхгүй. 3. Хүүхэд бүр гутлын шүүгээндээ сольсон гутлаа даавуун уутанд хийж тавина. 4. Сургууль дотор өмсдөг гуталтайгаа гадагш гарахгүй. Гутлаа тогтмол арчиж, цэвэрхэн өмсөнө. 5. Гутлын шүүгээгээ долоо хоног бүр өөрсдөө цэвэрлэн, оймс, улавчаа тогтмол угааж, хувийн ариун цэвэр сахина. 6. Хичээлийн цагаар зөвхөн цагаан өнгийн оймс өмсөнө. 7. Амралтын өдрүүд болон хичээлийн бус цагаар сургууль дээр ямар ч ажлаар ирснийг үл харгалзан гутлаа солих ба боломжгүй бол улавч өмсөж орно.


ДҮРЭМТ ХУВЦАС ӨМСӨХ 1. Сургуулийн захиргаанаас баталсан дүрэмт хувцас, зангиа хэрэглэнэ. 2. Охид ....... , хөвгүүд .......... дүрэмт хувцас өмсөнө. 3. Охидын юбка өвдөгнөөс дээш 5 см-ээс богиногүй, өвдөгнөөс доош 2 см-оос уртгүй бөгөөд улирлын онцлогт тохируулан, тюрко юм уу дулаан ноосон өмд өмсөнө. 4. Хөвгүүд цамцаа өмдний гадуур тавихгүй, ханцуйг эргүүлэхгүй. 5. Хэрвээ цамц давхарлаж өмсөх бол дүрэмт хувцасны өнгөтэй ижил өнгийн цамц гадуур өмсөнө, юүдэнтэй цамц өмсөхгүй. 6. Дүрэмт хувцсаа тогтмол угааж индүүдэн, цэвэрхэн өмсөнө. 7. Охид хөвгүүд үсээ будахгүй, этгээд засахгүй. Хумс ургуулахгүй, будахгүй. 8. Баяр ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, уулзалт, семинар, үйл ажиллагаанд дүрэмт хувцастайгаа оролцоно.


4. ЗӨВ ДАДАЛ ХЭВШҮҮЛЭХ 1. Үдийн цай хөтөлбөрт хамрагддаг ангиуд сургуулийн захиргаанаас баталсан хуваарийн дагуу сургуулийн цайны газар хооллоно. 2. Өглөөний цайгаа тогтмол ууж, эрүүл мэнддээ анхаарал тавина. 3. Гэрийн нөхцөлд хоол хүнсэндээ сүү тараг, ааруул ээзгий, жимс, хүнсний ногоо сайн хэрэглэхийн зэрэгцээ уураг тэжээл сайн мах, дотор махан хоол сайн иднэ. 4. Бүлээн цай, ус, шингэн зүйл тогтмол хэрэглэнэ. Өдрийн хоолондоо бэлэн хоол, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, жигнэмэг, амттан хэрэглэхээс татгалзаж, эрүүл, халуун хоол хүнс хэрэглэнэ. Сургууль дээр бохь, хийтэй ундаа хэрэглэхгүй, худалдаалахгүй. 5. 1-р ээлжийн их завсарлагаанаар дунд, ахлах ангийнхан 15 минутын хугацаанд амжиж хооллоно. Энэ нь эрүүл мэндэд зориулсан цаг тул зөв зарцуулна. Хооллохдоо дараах зүйлсийг анхаарна. Үүнд: ➢ Сургуулиас гадагш гарч хооллохгүй байх ➢ Сургуулийн цайны газраас хоол худалдаж авахдаа ирсэн дарааллаар зогсох ➢ Хоол идэхийн өмнө гараа угааж ариутгах ➢ Идэж байгаа хоолоо дамжуулахгүй байх ➢ Бусдыг хоол идэж байхад саад болохгүй байх 6. Цайны газрын аяга таваг, халбага сэрээ, эд зүйлсийг хоолны танхимаас авч гарахгүй. 7. Хоолны танхимд шуугихгүй, тайван сууж, цэвэрхэн хооллоно. 8. Завсарлагааны дасгалыг сурагч бүр хуваарийн дагуу, тогтмол, зөв хийж хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ. 9. Анги танхимд тогтсон хугацаанд хуваарийн дагуу агаар сэлгэлт хийнэ. 10. Хорт зуршил хэрэглэхийг хатуу хориглоно. 1.


5. ЦАГ БАРИМТЛАХ 1. “Яг цагтаа, бүгд цугтаа” зарчмыг баримтална. 2. Хичээл эхлэхээс 10-15 минутын өмнө ирж, хувийн бэлтгэлээ базаагаад, суудлаа эзэлнэ. 3. 1-р цагийн хичээл орох багш хичээл эхлэхээс 5 минутын өмнө орж “Төрийн дуулал”-ыг тухайн ангийн суралцагчтай хамт дуулж хичээлээ эхлүүлнэ. 4. Хичээл хоорондын завсарлагааны хугацаа 5 минут байна. 5. Хичээлд 1 минутаас дээш 3 удаа хоцорвол 1 цаг тасалсанаар тооцно. 6. Хичээлд хоцрох, хичээлийн дундуур болон тарах цагаас өмнө сургуулиас гарах болон хичээлд ирэх боломжгүй болсон тохиолдолд заавал АУБ-д мэдэгдэнэ. 7. Хичээл, сонгон, дугуйлан секц эхлэхээс өмнө эрт ирж сэлгүүцэхгүй, хоцорч бусдад төвөг удахгүй. 8. Уулзалт ярилцлага, тэмцээн уралдаан, автобус унаа гээд аль ч ажилд цаг барина. 9. Хичээлийн цагийг үр дүнтэй ашиглана, олон нийтийн газар утасны дууг хаана.


6. ЦЭВЭРЧ, ЦЭГЦТЭЙ БАЙХ 1. 4-р анги үйлчлэгчээр цэвэрлүүлнэ, 5-12-р ангийг сурагчид өөрсдөө цэвэрлэнэ. 2. Ангийн жижүүр зөвлөмж, хуваарийн дагуу анги танхимаа цэвэрлэнэ. 3. Өдөр бүр тоосоо арчиж, шил толио цэвэр, эд хогшлоо бүрэн бүтэн байлгана. 4. Ангийн болон ариун цэврийн өрөөний гар угаалтуурыг бөглөрөхөөс сэргийлнэ. 5. Анги цэвэрлэсэн бохир усаа асгахаас өмнө хувингийн доторхыг шалгана. 6. Цэвэрлэгээний дараа хувин сав, шүүр, тоосны болон шалны алчуураа угааж цэвэрлээд, дэлгэж хатаана 7. Цэвэрлэгээний дараа гараа сайтар угаана. 8. Улирал тутамд сургуулийн гадна болон ойр орчмыг 1 удаа цэвэрлэнэ. 9. Шинэ жил, цагаан сар, зуны амралтын өмнө сургуулиараа нэгдсэн их цэвэрлэгээтэй. 10. Сургуулиас авсан багаж хэрэгслээ бүрэн хүлээлгэж өгнө. 11. Ширээ, шүүгээний шургуулгад хог хаягдал орхихгүй. 12. Хаа ч явсан ил задгай хог хаяхгүй, байр суудлаа засаж цэвэрлээд босно. 13. Анги дотор, коридорын давхар бүрт байрлуулсан хогийн саванд хогоо хаяна. 14. Сургуулийн коридорын ус шүүгчээс ус авахдаа асгахгүй, асгасан тохиолдолд арчина. 15. Анги танхим, сургуулийн эд хөгшлыг хайрлан хамгаалж бүрэн бүтэн бүтэн байхад анхаарна. Эд хөрөнгийг гэмтээж эвдсэн тохиолдолд нөхөн төлөх арга хэмжээ авна. 16. 00-ийг цэвэрхэн ашиглана, суултуур дээр гишгэхгүй, усаа татна, хэрэглэсэн цаас, хаягдлыг зөвхөн хогийн саванд хаяна. 17. Хээр хөдөө явахдаа хог хаягдлаа үлдээлгүй, суурин газрын хогийн саванд авчирч хийнэ. 18. Гол горхинд хог хаягдал, угаадас хийхгүй, хувцас болон машин угаахгүй. Мөн хэрэглэсэн цаас, ариун цэврийн хэрэглэлийг ил задгай хаяхгүй. Орчноо цэвэр цэмцгэр байлгахад анхаарна.


7. ОЛОН НИЙТИЙН ГАЗАР ДЭГТЭЙ БАЙХ 1. . 2. Анги танхим болон сургуулийн орчинд чанга дуугаар ярих, орилох, гүйх, ноцолдох, хэрүүл маргаан, зодоон цохион хийж болохгүй. 3. Аливаа арга хэмжээнд тэмдэглэлийн дэвтэр, үзэг балтай орно. Асуулт асуух, сэтгэгдлээ хэлэхэд анги нэрээ дурдана. 4. Үйл ажиллагаа урлагийн танхимд болбол ангиуд өөр өөрсдийн хуваарьт суудал дээр сууна. 5. Спорт зааланд бол ангийн дарааллаар эгнэж зогсоно. 6. Танхимд орж ирэх зочид болон багш, дээд ангийн ах эгч нараа хүндэтгэн хүлээж авна. 7. Үйл ажиллагаа дуусахад танхимаас зочид болон багш, дээд ангийн ах эгч нар түрүүлж гарна. 8. Ангиуд бүлгийн дарааллаараа цуварч гарна. 9. Гарахдаа эд зүйлээ орхисон эсэхийг шалгаж, хог үлдээхгүй, байр суудлаа цэгцэлж гарна. 10. Багш ажилтнуудад техник, тоног төхөөрөмжөө хураахад тусална. 11. Бусдын биед хохирол учруулж болзошгүй эд зүйлс биедээ авч явахгүй, ашиглахгүй. 12. Сургуулиас гадуур олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ ч хашгирч шуугихгүй, хог хаяхгүй, юм идэхгүй, утсаар ярихгүй, утасныхаа дууг хааж байна. 13. Үйл ажиллагаа бүрэн дууссаны дараа танхимаас гарна. Суудлаасаа босч алга ташин, талархал хүндэтгэлээ илэрхийлнэ. 14. Замын хөдөлгөөний дүрэм, сургуулийн дүрэм, сурагчийн дүрэм гэх мэт дэг журмыг мөрдөнө.


8. ГАР УТАС ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭХ 1. Хичээл эхлэхийн өмнө гар утсаа хариуцсан сурагчид хураалгана. 2. Шаардлагатай үед зөвхөн багшийн зөвшөөрлөөр хэрэглэнэ. 3. Сургуулиас уламжлал болгон зохион байгуулагддаг уралдаан тэмцээн, үйл ажиллагааны үеэр зөвхөн зураг дарах зорилгоор ашиглаж болно. 4. Сургалт, олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ гар утасны дууг хаана.


9. ТУСЧ , ҮНЭНЧ ШУДАРГА БАЙХ 1. Монголын “За” бол андгай байдаг, за гэвэл ёогүй зарчмыг санаж, хэлсэн үгэндээ үнэнч, зорьсон хэрэгтээ тууштай байна. 2. Сурагчийн эрхээ эдэлж, үүргээ хариуцлагатай биелүүлж, амжилттай суралцана. 3. Шалгалтын үед хуулах болон хуулахыг оролдсон үйлдэл гаргахыг хориглоно. 4. Бусдын эд зүйлийг зөвшөөрөл авч хэрэглэнэ. 5. Эзэнгүй эд зүйл олбол багшдаа болон сургуулийн захиргаанд, эсвэл сургуулийн жижүүрт тэмдэглүүлж, хүлээлгэн өгнө. 6. Бусдад чин сэтгэлээсээ туслаж сайн дурын үйлчлэлийг 7 хоногт доод тал нь 1-2 удаа хийнэ.


\ 10. АРВИЧ ХЯМГАЧ БАЙХ 1. Сургууль, гэртээ өдрийн цагаар өрөө тасалгаа, анги танхимынхаа гэрлийг зайлшгүй тохиолдлоос бусад үед асаахгүй. 2. Өрөө, танхимаас гарахдаа гэрэл, ус, цахилгаанаа салгаж, цонх салхивчаа хаана. 3. 00 цаасыг илүү таслахгүй, хөврүүлж унагаахгүй, гараа арчиж хаяхгүй 4. Өглөө оройд шүдээ угаахдаа 1 аяга уснаас илүүг хэрэглэхгүй 5. Хичээлийн хэрэглэлээ хаяж гээн эвдэж устгалгүй, дуустал гүйцэт хэрэглэнэ 6. Ном сурах бичгээ цэвэр гамтай ашиглана. 7. Хэрэглээнээс хэтэрсэн хэрэглээ, үргүй зардлаас татгалзана. 8. Өөрийн эд зүйлдээ эзэн байж хаяж гээлгүй хямгач байна. 9. Хоол хүнсийг илүү гаргаж асгахгүй, цадахын хирээр зохицуулж хэрэглэх зэргээр аливаад арвич хямгач байна. 10. Өөрийн болон өрөөлийн цаг зав, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгийг дэмий үрэхээс сэргийлж эх дэлхийгээ хайрлахад хувь нэмрээ оруулна. 11. Ажил амьдралдаа 3R буюу Reduce - хог хаягдлаа багасгах, Reuse – боломжтой эд зүйлсийг дахин ашиглах, Recycle – хог хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн болгох гэсэн зарчмыг сайн баримтална.


Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.