Surgalt Baga angi Flipbook PDF

Бага ангийн сурагчдад

115 downloads 116 Views 6MB Size

Recommend Stories


Porque. PDF Created with deskpdf PDF Writer - Trial ::
Porque tu hogar empieza desde adentro. www.avilainteriores.com PDF Created with deskPDF PDF Writer - Trial :: http://www.docudesk.com Avila Interi

EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF
Get Instant Access to eBook Empresas Headhunters Chile PDF at Our Huge Library EMPRESAS HEADHUNTERS CHILE PDF ==> Download: EMPRESAS HEADHUNTERS CHIL

Story Transcript

“УС ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”


Хүн ба ус Хүний биеийн жингийн хэдэн хувийг ус эзэлдэг вэ? Хүн усгүйгээр 72 цаг тэсэж чадах боловч чухамдаа хүн болон олонхи амьтны хөгшрөлтийн шалтгаан нь ус болдог . Эхийн хэвлийд Бага насанд Өсвөр насанд Хөгшин насанд


УС ДУТАГДАХАД ЯАХ ВЭ ? Шингэнээ 1% алдахад : Цангана Шингэнээ 2% алдахад : Бие тавгүйрхэж, хоолны дуршил буурна, ажлын чадвараа 20 % алдана


Шингэнээ 6% алдахад : Нүүрний арьс эрс хувирч, хөдөлгөөнөө удирдах чадвараа алдаж эхэлнэ. Хэл яриа ойлгомжгүй болно Ус дутагдахад яах вэ? Шингэнээ 10% алдахад : Биеийн дулааны тэнцвэр алдагдана.Эсүүд үхэж эхэлнэ.


УС ДУТАГДАХАД ЯАХ ВЭ? Шингэнээ 11% алдахад : Бодисын солилцоо алдагдаж , эмнэлгийн тусламж шаардлагатай болно.


УСЫГ ХЭРХЭН ЗӨВ УУХ ВЭ? Усыг тогтмол уух нь арьс хуурайшихаас хамгаалахаас эхлээд биеэс хорт бодисыг гадагшлуулж биеийг цэвэрлэх, аливаа өвчин эмгэгийн эдгэрэлтийг түргэсгэх, жингээ барихад чамгүй чухал нөлөө үзүүлдэг өөр юутай ч харьцуулашгүй гайхалтай эрдэс билээ. Усыг зөв уух 3 алхам байдаг гэнэ. Үүнд: 1. Балгах 2.Түр амсхийж амьсгаа авах 3. Дахин уух Энэхүү дарааллыг баримтлаж хэт яаралгүй тайван уух нь ходоодонд хий дүүрч цүдийх, ходоод гэдэсний элдэв өвчинд нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэх тустайгаас гадна амны цангааг зөв, хурдан тайлдаг ажээ. Түүнчлэн нэг дор их ус уух нь эрүүл мэндэд тийм ч таатай биш.


Ус хэмнэх энгийн аргууд Гал тогоондоо ус хэмнэх аргууд : Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа усаа хааж бай. Дараа нь цэвэр усаар зайлж бай. Хүнс ногоогоо гоожиж буй усаар бус дүүргэсэн саванд цэвэрлээд дараа цэвэр усаар зайл. Хүнс ногоо угаасан усаа битгий асга, түүгээр гэрийнхээ цэцэг ногоог усла. Хүн бүр өөрийн гэсэн аягатай болсоноор танай гэр бүл байнга аяга таваг угааж ус гарздахгүй .


Ариун цэврийн өрөөндөө ус хэмнэх аргууд: Усанд орохдоо биеээ савандаж байхдаа усаа хааж байхаа битгий мартаарай.Энэ нь 3 дахин бага ус зарцуулдаг ба 400 литр хүртэл ус хэмнэнэ. Хүүхдүүдээ ус хэрэглэснийхээ дараа крантаа сайн хааж байхыг захиж сурга. Ус бага хэрэглэдэг холигч-крант, шүршүүртэй бол , хуучны зарим крант, шүршүүр усыг хэт их гоожуулж, илүү их усыг үр ашиггүй асгадаг.


Шүдээ угаах, сахлаа хусахдаа крантаа хааж бай. Хаахгүйгээр нэг удаа шүдээ угаах нь 20 литр ус үр ашиггүй зарцуулдаг. Мөн стаканд ус хийж шүдээ угааснаар бид усаа хэмнэж чадна. Ариун цэврийн цаасаа жорлонд биш хогийн саванд хаяж бай энэ нь ус хэмнэхээс гадна жорлон бөглөрөхөөс урьдчилан сэргийлнэ. Усныхаа халуун хүйтнээ тохируулахдаа бүлээн ус хэрэгтэй бол хүйтэн усаа ихэсгэхийн оронд халуун усаа багасгах нь зөв.


УС ХЭМНЭЛТТЭЙ ЗАРЦУУЛДАГ ЖОРЛОНТОЙ БОЛ ТА ЖОРЛОНГИЙН УС ХУРААГУУРТАА ХЭМНЭХ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛСНААР НЭГ УС ТАТАЛТААРАА 3 ЛИТР ХҮРТЭЛ УС ХЭМНЭХ БОЛОМЖТОЙ. БУСАД УС ХЭМНЭХ АРГУУД: УГААЛГЫНХАА МАШИНЫГ ДЭЭД ХЭМЖЭЭНД НЬ ХҮРТЭЛ УСААР ДҮҮРГЭСНИЙ ДАРАА ХУВЦАС ХУНАРАА ХИЙЖ УГААЖ БАЙ. ТЭГВЭЛ ОЛОН ЭДЛЭЛ УГААХ БОЛОМЖТОЙ БОЛЖ БАЙНА. ЗАГАСНЫ АКВАРИУМАА ЦЭВЭРЛЭХДЭЭ УСЫГ НЬ БИТГИЙ АСГА ,УСААРАА ТА ЦЭЦЭГ НОГООГОО УСАЛЖ БОЛНО, ЭНЭ УС НЬ ОРГАНИК ТЭЖЭЭЛЭЭР ТАНЫ ЦЭЦГИЙГ ТЭТГЭНЭ. ӨНДӨГ ЧАНАСАН УСААРАА ТА ЦЭЦГЭЭ УСАЛЖ БАС БОЛНО, ӨНДӨГНИЙ ХАЛЬСНЫ МИНЕРАЛУУД ЦЭЦГЭНД САЙН НӨЛӨӨТЭЙ.


Монголчууд эрт дээр үеэс "Ус - Чандмань эрдэнэ", "Усыг нь уувал ёсыг нь дагана", " Уул савдагтай ус эзэнтэй" гэсэн ийм сайхан зүйр, цэцэн үгс хэлж усаа хайрлан хамгаалж хүндэтгэж ирсэн зан заншил, ёс уламжлалтай билээ.


АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА Онги-Таац гол сав газрын захиргаа


Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.