Нийслэлийн БГД-ийн МАН-ын хорооны 2022 оны тайлан Flipbook PDF


103 downloads 110 Views 6MB Size

Story Transcript

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

1

ГАРЧИГ 1. Танилцуулга 2. Товчилсон үгийн толь 3. Уламжлалт арга хэмжээ 4. Тэмдэглэлт баярын хүрээнд 5. Үйл ажиллагааны үр дүнгийн талаар 6. Олон нийтийн үйл ажиллагаа 7. Аялал 8. Баянгол дүүргийн МАН-ын 8-р бага хурал 9. Бусад Аймгийн намын хороодтой туршлага судалсан байдал 10. Баянгол дүүргийн Социал Демократ Монголын Оюутны Холбооны ээлжит хурал 11. Баянгол дүүргийн Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны ээлжит хурал

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

2

ТОВЧИЛСОН ҮГИЙН ТОЛЬ ✓ ✓ ✓ ✓ ✓ ✓ ✓ ✓ ✓ ✓ ✓ ✓ ✓ ✓ ✓

МАН- Монгол Ардын нам БГДМАНХ- Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хороо СДМЗХ- Социал демократ Монголын Залуучуудын холбоо СДМОХ- Социал демократ Монголын Оюутны холбоо НАМЭХ- Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо ХНХ- Хорооны намын хороо АХ- Ахмадын холбоо БГД- Баянгол дүүрэг УИХ- Улсын их хурал НИТХ Нийслэлийн иргэдийн төлөөлөлгчдийн хурал БГДИТХ Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ДХХ Дүүргийн хяналтын хороо БГДМАНХ Баянгол дүүргийн Монгол ардын намын хороо ДНХ- Дүүргийн Намын Хороо ТББ- Төрийн Бус Байгууллага

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

3

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН Нийслэлийн Баянгол дүүргийн Монгол Ардын намын хороо 2022 оны 3-р сарын 14-ны VIII бага хурлаас батлагдсан шинэ бүтэц бүрэлдэхүүнээр ажиллаж байна. •

ДНХ-ны 109 гишүүн, 11 тэргүүлэгчид: Үүнд: ➢ Дарга: УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар ➢ Дэд дарга:БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа ➢ Дэд дарга: БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар ➢ ХЭГ-ын дарга: Б.ЖАВЗАНДОРЖ ➢ Э.АЛТАНБАГАНА ➢ Д.АРААЖАВ ➢ Б.БЯМБАСАЙХАН ➢ Д.МӨНХБААТАР ➢ Г.МӨНХСАЙХАН ➢ П.ӨЛЗИЙНАРАН ➢ Л.ЭНХЖАРГАЛ

Намын аппрат Дарга 1, дэд дарга 2, хэрэг эрхлэх газрын дарга 1, Хяналтын хорооны дарга 1, Улс төрийн ажилтан 2, Угтах үйлчилгээний ажилтан 1, намын 2-р байрны дарга 1, харуул 3, жижүүр1 гэсэн бүрэлдэхүүн хамт олонтой ажиллаа. Тэргүүлэгчид, дээд шатны намын байгууллагаас ирсэн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө намын үйл ажиллагаа, бодлого шийдвэрүүдийг эрчимтэй хэрэгжүүлж ажиллаж ирлээ. Мөн намын хорооны дэргэд намын үйл ажиллагааг дэмжигч Ахмадын холбоо НАМЭХ, СДМЗХ, СДМОХ-ын төрийн бус байгууллагууд тус бүр 25 салбар нэгж, Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хорооны Хяналтын хороо, дарга Ж.Намнансүрэн гишүүд 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

4

2022 оны 12 сарын байдлаар 10147 намын гишүүдийг намын цахим бүртгэлд бүрэн бүртгэж авсан байна. Өнөөдрийн байдлаар бүх 25 хорооны намын хорооны дарга, дэд дарга, тэргүүлэгчид, 108 үүрийн дарга, дэд дарга тэргүүлэгчид, төрийн бус 4 байгууллага, 25 хорооны хяналтын хэсэг бүгд сонгуульт ажилтнууд намын хорооны бүтцэд ажиллаж байгаагийн 88,6 хувь нь дээд боловсролтой, 63,3 хувь нь 2-оос жил ажилласан дадлага туршлагатай, 48,6 хувь нь 45 хүртэлх насны боловсон хүчин байгаа нь цаашид улам залуужих төлөвтэй байгаа нь харагдаж байна. НАМЫН ДЭРГЭДЭХ ТББ-УУДЫН ДАРГА НАР:

✓ Ахмадын хорооны даргаар: Д.Эрдэнэдаш ✓ НАМЭХ -ны даргаар: С.Золзаяа ✓ СДМЗХ -ны даргаар: Ж.Баатар ✓ СДМОХ -ны даргаар: Э.Цэнд-Аюуш нар ажиллаж байна. ✓ Шинэ ҮЕ ТББ-ын тэргүүлэгчдээс: Б.Батзориг, Ш.Мөнгөнтуяа г.м

Тайлангийн хугацаанд Нийслэлийн Баянгол Дүүргийн Монгол Ардын Намын хороо төлөвлөөгөө графикийн дагуу хурлаа хуралдуулж төлөвлөсөн ажлаа цаг хугацаанд нь хийж хэрэгжүүлж ирсэн. Мөн дүүргийн намын хорооны 2022 онд нийт 4 удаа Тэргүүлэгчдийн хурал хийж тогтоол шийдвэр гаргаж цаг үеийн байдлаар асуудлуудаа хэлэлцэн хорооны намын хороод болон намын гишүүдэд танилцуулж баталсан асуудлуудыг цаг тухайд нь хийж хэрэгжүүлж ирлээ. Намын хорооны бичиг хэрэг болох баримтыг стандартын дагуу А4, А5 хэвлэмлээр хэвлэн ашиглахын зэрэгцээ ирсэн, явсан албан бичгийг картжуулж хяналтын картаар хянаж, бүх албан бичгийн стандартын дагуу ашиглан хэрэглэж архивлан хадгалж, архивын өрөөг гаргаж хадгалах баримт бичгүүдийг үдэн хадгалж байна. Дүүргийн намын хороо нь Монгол Ардын Намын XXX Их хурал, Нийслэлийн Монгол Ардын намын хорооны XXXV бага хурал, БГД-ийн Монгол Ардын Намын

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

5

хорооны VIII бага хурлаас гарсан шийдвэрийг сонгуульт ажилтан, намын гишүүд, дэмжигчдэд танилцуулах, хэрэгжүүлэх талаар олон зүйлийг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн. Үүнээс дурдвал: Хорооны намын хорооны дарга 25, 25 дэд дарга нарын хурлыг нийт 3 удаа зохион байгуулсан. Хороо тус бүр намын идэвхитэн гишүүддээ танилцуулах ажлыг тэргүүлэгчдийн хүрээнд зохион байгуулж явуулсан. Нийт 1000 гишүүн хамруулсан тухай мэдээ тайлан ирсэн байна. Мөн 108-н үүрийн дарга нарын уулзалт, сургалтыг 3 удаа зохион байгуулсан. Бодлого шийдвэр танилцуулах ажлыг намын бүх арга хэмжээн дээр ярьж танилцуулсан нь олон нийтийг хамарсан ахмадын баярын арга хэмжээ болох УБ паласт 3 удаагийн 10500 намын гишүүн, дэмжигч, намын идэвхитэн сонгуультны хаврын уулзалт өдөрлөгт 1300-н сонгуультан, ахмадын уулзалт 25 салбар зөвлөлийн дарга нар, Эмэгтэйчүүдийн уулзалт 500 эмэгтэй гишүүд, СДМЗХ, СДМОХ-ын салбар зөвлөл болон залуу намын гишүүдэд нийт 250 гишүүд давхардсан тоогоор МАН-ын XXX их хурал, НМАН-ын хорооны 35-р бага хурал, БГД-ийн МАН-ын хорооны VIII бага хурлын шийдвэрүүдийг нийт давхардсан тоогоор 13733 гишүүнд танилцуулсан байна. Намын хорооноос зохион байгуулдаг тогмол ажлуудыг цаг хугацаандаа төлөвлөгөөний дагуу хийж ирсэн. Тогтмол зохион байгуулдаг арга хэмжээн дээрээ намдаа манлайлан ажиллаж байгаа намын гишүүн, салбартаа тэргүүлэн ажиллаж байгаа, гавьяаны амралтаа авсан ахмад намын гишүүдэд намын шагнал, дүүрэг, иргэдийн хурлын шагнал, засгийн газрын шагнал, төрийн одон медалиудаар шагнаж урамшуулсан. Намын шагнал нийт 200ш Дүүргийн шагнал нийт ..... ИТХ-ын шагнал нийт ...... Засгийн газрын шагнал нийт 95ш Төрийн дээд одон медаль 200ш 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

6

Намын гишүүд ҮНЭН сонинг хорооны намын хороо болон гишүүд тус бүр өөрсдийн хувийн шуудангийн хайрцагаар захиалан уншиж байгаа. Улирал

тутам 150 гаруй

ширхэгээр захиалсан тухай мэдээтэй байна. Мөн онлайнаар залуучууд уншиж байгаа. Баянгол дүүргийнхээ хамт олонтой Дэлхийн энергийн төв-Хамрын хийд-Хүслийн уул чиглэлд амралтын 2 өдөр аялахаар Дорноговь аймгийг зорин хөдөлсөн билээ. Бид Баасан гарагийн ажлын цагаа дуусгаад Улаанбаатар хотоос хөдөлж, бүтэн сайнд эргэж ирэх ба аюулгүй байдлаа бодон ирэх очихдоо галт тэргээр зорчиж ирсэн. Шинэ оны босгон дээр эх орныхоо үзэсгэлэнт байгальд гарч, эрч энергиэ сэргээх сайхан аялал болсон..

БАГШАА ХҮНДЭЛЬЕ 2022 Баянгол дүүргээс сонгогдсон гишүүний хувьд 2022.03.05-ны өдөр дүүргийнхээ сургууль, цэцэрлэгийн 3200 гаруй багш сурган хүмүүжүүлэгчид хүндэтгэл үзүүлж, “Багшаа хүндэлье-2022” арга хэмжээг зохион байгууллаа. Жил бүрийн 10 дугаар сард багш нарын баяраар зохион байгуулдаг арга хэмжээ маань цар тахлын улмаас хойшлогдсоор тус өдөр цугларсан. Ирээдүй хойч үеэ ёс суртахуунтай, эрдэм мэдлэг тѳгс, эх оронч, дэлхийн иргэн болгон тѳлѳвшүүлэх үйлсэд хичээнгүйлэн зүтгэж яваа эрхэм Багш нараараа бахархаж, бас талархаж явдгаа дахин илэрхийлье. Багш нарын маань бэлтгэсэн олон мянган шавь нараас ирээдүйн Бүтээгч Монгол Улсыг бий болгох чадварлаг инженерүүд, баялаг бүтээгчид, бизнес эрхлэгч нар олноороо төрөн гарна гэж итгэж байна.

НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ЭЭЛЖИТ VIII БАГА ХУРАЛ

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

7

2022.03.14 нд Энканто ТАУЭРТ зарлагдаж Намаас сонгогдсон бүх шатны сонгуульт албан тушаалтнууд, Намын анхан шатны байгууллагын гишүүдээс бүрдсэн 280 төлөөлөгч оролцлоо. Бид Нэг зорилго-Нэгдмэл хүч уриан дор олон чухал асуудал хэлэлцэн баталж Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хорооны даргаар Жамбалын ГАНБААТАР дахин сонгогдож, дэд даргаар Б.Сэмжидмаа, Ө.Сумъяабаатар нар сонгогдож, тэргүүлэгчдийн тоо 9 байсныг 11 болгон өөрчилж, Хяналтын хороо 9, Дүүргийн намын хорооны гишүүдийг 109 байхаар тогтлоо.

УЛАМЖЛАЛТ АРГА ХЭМЖЭЭ Монгол

түмний

уламжлалт

цагаан

сарын баярыг тохиолдуулан Баянгол дүүргийнхээ азай буурлуудаа Улаанбаатар 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

8

паласт жил бүр хүндэтгэн урьж, ажлын тайлангаа танилцуулах, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж уг арга хэмжээг хийж чадаагүй ч дан ганц намын гишүүд гэхээсээ илүүтэйгээр Баянгол дүүргийн нийт ахмадууддаа хүрч ажиллахыг хичээлээ. Үүний үр дүнд Амласан ёсоор ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх уулзалтуудаа эхэлсэн. Эхний ээлжийн уулзалт буюу 2022.03.19-ний өдөр болж, Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 19, 24, 25-р хороодын 3200 гаруй ахмад маань Улаанбаатар паласын танхим дүүрэн ирж арга хэмжээндээ оролцлоо. Ахмадаа хүндлэх нь бидэнд үе дамжин ирсэн сайхан соёл, хүмүүжил. ахмад насыг нь, амьдралын их туршлага, түүхийг нь хүндэлж, хийсэн, хэлсэн бүхэн нь өнөөдрийн бидний сайн сайхныг бий болгосонд нь талархсан залуу хүний сэтгэлээр энэ арга хэмжээгээ хийсээр уламжлал болсон байна. Дүүргээс сонгогдсон гишүүнийхээ ажлын тайланг сонсож, дүүрэг хороондоо хийгдсэн бүтээн байгуулалттай танилцаж, урлагын тоглолтоор сэтгэлээ баясгаж хамт байсан ахмадууддаа дахин баярласнаа илэрхийлье.

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

9

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ 2 ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ 2022.05.01-ний өдөр Баянгол дүүргийн 5, 6, 7, 9, 10, 13, 14, 15, 23-р хороодын 3200 гаруй ахмадаа Улаанбаатар паласд хүлээн авлаа. Дүүргээс сонгогдсон гишүүнийхээ ажлын тайланг сонсож, дүүрэг хороондоо хийгдсэн бүтээн байгуулалттай танилцаж, урлагийн тоглолтоор сэтгэлээ баясгаж хамт байсан ахмадууддаа баярласнаа илэрхийлж, дэлгэр жаргалыг хүсье! Бидний арга хэмжээнд хүрэлцэн ирж, амхадууддаа мэндчилгээ дэвшүүлэн мэдээлэл өгсөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт мөн талархал илэрхийлье.

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

10

Баянгол дүүргийн МАН-ын Хорооныхоо гишүүдийн дунд зохион байгуулж буй Сургалт спорт өдөрлөг-ийн эхний арга хэмжээ 2022 оны 05 сарын 08-ны энэ өдөр зохион байгуулагдаж байна. Дүүргийн 25 хороо тус бүрээс 50 гишүүн буюу нийт 1250 гишүүн оролцохоос эхнийн арга хэмжээнд намын гишүүд идэвхитэй хамрагдаж “Нэгдмэл зорилгын дор” хамт олонч, нөхөрсөг уур амьсгалтайгаар, нээлттэй санаа бодлоо солилцоход өдөрлөгийн зорилго оршино.

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

11

Намын анхан шатны байгууллагын дарга нар буюу 108 үүрийн дарга нараа Багануур дүүрэгт байрлах “БАГАНУУР” сувилалд 2 хоног амрааж цаг үеийн нөхцөл байдлын талаар яриа хийж, үүрийн дарга нарынхаа санал бодлыг сонсож, нөхөрсөг спорт тэмцээн зохион байгуулж ажилласан.

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

12

ОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан ТЭРБУМ МОД хөдөлгөөн өрнөсөөр байна. Тус өдөр Улс төрийн намуудын мод тарих өдөр юм. Энэ хүрээнд МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүд, улс төрийн намуудын төлөөллийн хамтаар Баянгол Агропарк цэцэрлэгт хүрээлэнд мод тарьлаа.

БГД-ийн МАН-ын Хороо өнгөрсөн намар эхний аянаа өрнүүлж, тус цэцэрлэгт 200 мод суулгасан. Мэргэжлийн хүмүүс арчилгаа, усалгааг нь хийж байна. Бүх нийтээрээ мод тарьснаар байгаль эх сэргэхийн хамт залуу үеийн эх оронч сэтгэлгээ эерэгээр өөрчлөгдөх ач холбогдолтой тул Тэрбум Мод хөдөлгөөнд оролцохыг уриаллаа.

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

13

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ 3ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ 2022.05.21-ний өдөр Баянгол дүүргийн 8, 11, 12, 16, 17, 18, 20, 21, 22-р хороодын 3200 гаруй ахмадаа Улаанбаатар паласд хүлээн авлаа. Цаг агаар сайхан байлаа. Ахмадууд маань ч идэвхи, сэтгэгдэл өндөртэй арга хэмжээндээ оролцлоо. Өмнөх уулзалтуудын мэдээллийг сонсоод, урилга хүлээж байснаа ч хэлж байсан.

Дүүргээс сонгогдсон гишүүний хувиар ажлынхаа тайланг танилцуулах далимд урлагийн сайхан тоглолтоор ахмадуудынхаа сэтгэлийг баясгаж, нэг өдрийг хамт өнгөрүүлдэг уламжлалт арга хэмжээ болон тогтоод байгаа юм.

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

14

Арга хэмжээ бүрт маань УБ паласын танхим дүүрэн хүрэлцэн ирдэг ахмадууддаа талархлаа илэрхийлж, дэлгэр жаргалыг хүсэн мэндчиллээ.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР ИРГЭДЭЭС АВСАН САНАЛ, ХҮСЭЛТ 2022.06.22-ны өдөр Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 5, 20, 24, 25 дугаар хороодын иргэдтэйгээ уулзаж, улсын эдийн засгийн байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилт, УИХ-ын үйл ажиллагааны талаар танилцуулж, ҮХ-ийн нэмэлт, өөрчлөлтийн талаар саналыг нь сонслоо. 2 удаагийн уулзалтаар Баянгол дүүргийн 7, 8, 9, 10, 11, 13, 20, 21, 22 дугаар

хороодын иргэдтэйгээ уулзлаа.

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

15

Иргэд маань Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгцээ шаардлагын талаар болоод өнөөгийн төрийн байгуулалт, бодлого арга хэмжээний хүртээмж, үр дүнгийн талаар олон үнэтэй саналууд илэрхийлсэн сайхан уулзалт боллоо.

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

16

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

17

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ 8. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан төрийн дээд одон, медалиар шагнагдсан Баянгол дүүргийнхээ иргэдийн шагналыг Хүй долоон худаг дахь Баянгол дүүргийн Хүндэтгэлийн өргөөнөө баярын энэ өдөр ёслол дүүрэн гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Энэ наадмаар Баянгол дүүргээс маань Хөдөлмөрийн баатар, Гавьяат цолтон тэргүүтэй 160 гаруй алдартан төрөн гарч, төрдөө хөдөлмөрөө үнэлүүлэн бахдам сайхан наадаж байна аа. Эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гаргаж, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан Та бүхнийхээ хөдөлмөр зүтгэлийг бахархан хүндэтгэж буйгаа илэрхийлж, аз жаргал сайн сайхныг хүсье ээ.

БУСАД АЙМГИЙН ТУРШЛАГА СУДАЛСАН 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

НАМЫН ХОРООДТОЙ БАЙДАЛ: 18

Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хорооны хамт олон 2022 оны зуны аялалыг Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан уул аймгуудаар аялаж өнгөрөөлөө. . Энэ удаагийн аялалаа Архангай аймгаас эхэлж, аймгийн МАН-ын хорооны байртай танилцаж дарга, тэргүүлэгч нартай уулзаж, санал солилцлоо. Архангай аймгийн МАН-ын хорооныхондоо амжилт хүсч талархал илэрхийлье! Мөн аялалын үеэр Арын сайхан хангай нутгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ТББХны дарга Ж.Мөнхбат гишүүн угтаж хүлээн авч аялалд маань амжилт хүслээ. Архангай аймаг байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан нутаг юм аа. Зуншлага сайхан байлаа.

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

19

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ VIII БАГА ХУРАЛ Нийслэлийн Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хорооны дэргэдэх "Социал Демократ" Монголын оюутны холбооны ээлжит VIII Бага хурал 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Монгол Ардын Намын 2-р байранд амжилттай болж өндөрлөлөө. VIII Бага хурлын нийт төлөөлөгчдийн 100%-ийн саналаар Энхтөр овогтой Цэнд-Аюуш-ийг Баянгол дүүргийн "Социал Демократ" Монголын Оюутны Холбооны шинэ тэргүүнэээр сонгож, тамга тэмдэгээ хуучин тэргүүр Б.Батзориг хүлээлгэн өглөө.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ VIII БАГА ХУРАЛ 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

20

Нийслэлийн Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хорооны дэргэдэх "Социал Демократ" Монголын Залуучуудын холбооны ээлжит VIII Бага хурал 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Монгол Ардын Намын 2-р байранд амжилттай болж өндөрлөлөө. VIII Бага хурлын нийт төлөөлөгчдийн 100%-ийн саналаар Жамсран овогтой Баатар-ийг Баянгол дүүргийн "Социал Демократ" Монголын Залуучуудын Холбооны шинэ тэргүүнэээр сонгож, тамга тэмдэгээ хуучин тэргүүр Д.Ихбаяр хүлээлгэн өглөө.

2022 ОНЫ АХМАДЫН БАЯРЫГ УГТАН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХООРООНЫ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

21

Баянгол дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг хэмжээнийхээ 2022 оны намрын уулзалтуудыг эхлүүлж байна.

уламжлалт

арга

Ахмадын баярыг тохиолдуулан хийсэн эхний уулзалт өнөөдөр буюу 2022.09.24ний өдөр болж, Баянгол дүүргийн 3200 гаруй ахмадаа Улаанбаатар паласын танхимд хүлээн авлаа. Дүүргээс сонгогдсон гишүүний хувиар ажлын тайлан, дүүрэгтээ хийсэн бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, урлагийн тоглолтоор ахмадууддаа баяр нэмж, нэг өдрийг хамт өнгөрүүлж байна. Дараагийн уулзалтуудаа 10 дугаар сарын эхээр хийж, бусад хороодын ахмадуудтайгаа уулзах болно.

Хан-Уул дүүргийн 8-р хорооны харъяат намын ахмад гишүүн Дамдинсүрэнгийн Очирхуяг нь Дорноговь, Дундговь, Архангай, Баянцээл, Өлзийт, Могод, Булган, Орхон, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар, Налайх, Багануур, Өмнөдэлгэр, Хэнтий, 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

22

Сүхбаатар чиглэрээр спорт явган аялалаар 2022.05 сарын сүүлээр гараад нийтдээ 70 гаруй хоног, 2800 гаруй км аялж байгаа ба 2022.09.13нд Баянгол дүүргийн МАН-ын байраар орж ирээд аяллын талаараа товчхон танилцууллаа. Тэрээр Сүхбаатар аймгийн уугуул, 62 настай, намын гишүүнээр элсээд 7 жил болсон байна. Тэрээр урлагт олон жил зүтгэсэн нэгэн бөгөөд аман хуур хөгжим тоглож, нутгийн дуугаа дуулж сонирхууллаа.

ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ

Төв намаас зохион байгуулсан НАШБ-ын удирдлага, намын гишүүд, дэмжигчидтэй хийх өглөөний уулзалт хуваарийн дагуу 9-р сарын 23-наас 11-р сарын 4-ны өдөр хүртэл 6-н удаагийн уулзалтыг хороодын байршилаар бүсчилж зохион байгууллаа. Энэхүү уулзалтын зорилго нь НАШБ-ын төлөөлөлтэй уулзалж цаг үеийн байдлаар ярилцаж, гишүүдийг идэвхижүүлж, намаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, цахим нам, социал демократ үзэл, жендэрийн эрх тэгш байдлын талаар ойлголтуудыг өгч намын гишүүдийн үзэл бодлыг сонслоо. Нийт 480 гаруй идэвхитэн сонгуултан хамрагдсан.

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

23

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

24

ШИЛДЭГ БИЗНЕС ТӨСӨЛ

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

25

Баянгол дүүргийн намын хорооны дарга Ж.Ганбаатарын санаачлагаар 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү Шилдэг бизнес төсөл нь БГДийн ЕБС-ийн 11-12-р ангийн бүх сурагчдыг хамруулдаг оролцуулдаг томоохон төслийн нэг билээ. Энэ удаагийн арга хэмжээ 2 жил завсарласаны дараа зохион байгуулагдаж байгаа учир хүүхдүүд маш идэвхитэй оролцохоо илэрхийлж УБ паласын концертын их танхимыг дүүргэж нэгэн өдрийг сайхан өнгөрөөлөө.

Баянгол дүүргийн Монгол Ардын намын хорооноос санаачлан Хорооны намын хорооны дарга, Төлөөлөгчид, хорооны засаг дарга нарын дунд сагс, волейболын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулсан. 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

26

Мөн БГД-ийн МАН-ын хорооны дэргэдэх СДМЗХ-ноос зохион байгуулсан тэмцээнд намын хорооны аппрат, Хорооны намын хорооны дарга нар амжилттай оролцсон.

Цахим манлайлал сургалтанд сууж намын Enam 2.0 системийг ашиглан намын гишүүдийн бүртгэлийг хийж гүйцэтгэж байна

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

27

ҮҮРИЙН ДАРГА НАРЫН СУРГАЛТ Хэрэг эрхлэх газрын даргын санаачлагаар намын үүрийн дарга нарт 3-н үе шаттай сургалтын амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт нь хэрхэн ажил дээрээ манлайлах, намын гишүүдээ манлайлах, гэр бүлдээ манлайлах тухай олон улсын хөтөлбөрт сургалт байлаа. Үүрийн дарга нар маш идэвхитэй оролцсон үр дүнтэй сургалт болсон.

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

28

УЛАМЖЛАЛТ БАЯР ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХОРООНЫ НАМЫН ХОРООНЫ ДАРГА БОЛОН ДЭД ДАРГА НАРЫН БЯЦХАН ХҮҮХДҮҮДЭД ГАРЫН БЭЛЭГ ӨГДӨГ УЛАМЖЛАЛТАЙ БОЛСОН.

НИЙСЛЭЛИЙН ХЯНАЛТЫН ХОРООНООС ЖИЛ БҮР УЛАМЖЛАЛ БОЛГОН ИРДЭГ ШАЛГАЛТАНД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА.

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

29

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

30

Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.