Хүний-биеийн-эрхтэн-эрхтэн-тогтолцоо-тэдгээрийн үүрэг 6р анги Flipbook PDF

Сурагчдад зориулав

27 downloads 120 Views 4MB Size

Story Transcript

Х үний биеийн эрхтэн, эрхтэн тогтолцоо, тэдгээрийн үүрэг Биологи 6-р анги


Дараах асуултад хариулна уу 1. Амьд биеийн үндсэн нэгжийг сонгоно уу? 2. Бүтэц гарал үүсэл төсөөтэй ижил үүрэг гүйцэтгэдэг эсүүд хоорондоо холбогдохыг................................................................ гэнэ. 3. Бүх амьд юунаас тогтдог вэ? 4. Хүнд байдаг эдийг нэрлэж бичнэ үү? ................................. .............................. ................................. .............................. 5. Ургамалд байдаг эдүүдийг нэрлэж бичнэ үү? ................................. ............................... ................................. ...............................


Бидний бие махбодын үйл ажиллагааг олон тооны эрхтэнүүд хамтран явуулна. ▪ Эдүүд нийлж эрхтэн үүсгэнэ. ▪ Тодорхой бүтэц, үүрэг гүйцэтгэдэг биеийн хэсгийг эрхтэн гэнэ.


Гарал үүсэл нэг, бүтэц зохион байгуулалт нь ерөнхий, өөр хоорондоо холбоотой, бие махбодын тодорхой нэг үйл ажиллагааг хамтран гүйцэтгэж байгаа эрхтэнүүд нийлж эрхтний тогтолцоог үүсгэнэ. Цусны эргэлтийн эрхтэн тогтолцоо Амьсгалын эрхтэн тогтолцоо Мэдрэлийн эрхтэн тогтолцоо Араг ясний эрхтэн тогтолцоо Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо


Эрхтэн тогтолцоо 1. Дараах эрхтэн тогтолцоонуудыг зурагтай холбоно уу? Тулгуур эрхтэн тогтолцоо Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо Мэдрэлийн эрхтэн тогтолцоо Амьсгалын эрхтэн тогтолцоо Цусны эрхтэн тогтолцоо


Тулгуур эрхтэн тогтолцоо ▪ Гавлын арга яс- уураг тархийг хамгаална ▪ Цээжний хэнхэрцэг яс- уушги, зүрхийг хамгаална. ▪ Дээд мөчдийн яс- хөдөлгөөний үүрэг гүйцэтгэнэ. ▪ Доод мөчдийн яс- хөдөлгөөний үүрэг гүйцэтгэнэ. Тулгуурын үүрэг гүйцэтгэнэ. Хөдөлгөөний үүрэг гүйцэтгэнэ. Хамгаалах үүрэг гүйцэтгэнэ.


Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо ▪Хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд амны хөндий, залгиур хоолой, шүлсний булчирхай улаан хоолой, ходоод, нарийн гэдэс нойр булчирхай, элэг, цөс, бүдүүн гэдэс, шулуун гэдэс, төгсгөлийн сүв орно.


Хоол боловсрох үйл явц ▪ Алим идлээ шүдээр зажлан шүлсээр дэвтээгээд залгина. Залгасан алим улаан хоолойгоор дамжин ходоодонд очно. Ходоодонд хэсэг хугацаанд боловсрон нарийн гэдэс рүү орсноор алим бүрэн задралд орох ба нарийн гэдэсний ханаар цус руу шимэгдэн орох болно. Задраагүй үлдсэн хэсэг бүдүүн гэдсэнд боловсроод, үлдэгдэл нь шулуун гэдсэнд хуримтлагдаж байгаад төгсгөлийн сүвээр гадагш ялгарна.


Амьсгалын эрхтэн тогтолцоо Амьсгалын эрхтэн тогтолцоонд хамрын хөндий, залгиур хоолой, мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой, уушги орно. Үүрэг: Хийн солилцоо явуулна.


Цусны эрхтэн тогтолцоо Цусны эрхтэн тогтолцоонд цус, судас, зүрх орно. Үүрэг нь хүчилтөрөгч, бусад бодисыг эс рүү хаягдал бодисыг буцааж зөөвөрлөнө.


Мэдрэлийн эрхтэн тогтолцоо Мэдрэлийн эрхтэн тогтолцоонд тархи, нугас, мэдрэлийн ширхэг орно. Үүрэг нь Бие махбодын үйл ажиллагааг зохицуулан, хариу үйлдэл үзүүлнэ.


Асуулт 1. Тулгуур эрхтэн тогтолцоо ямар үүрэгтэй вэ? Ямар эрхнтүүд нийлж тулгуур эрхтэн тогтолцоог үүсгэдэг вэ? 2. Хоол боловсруулах эртхэн тогтолцоонд ямар эрхтнүүд ордог вэ? 3. Амьсгалын эртэн тогтолцоонд ямар эрхтнүүд ордог вэ? 4. Мэдрэлийн эрхтэн тогтолцоонд ямар эрхтнүүд ордог вэ? Мэдрэлийн эрхтэн тогтолцооны үүргийг бичнэ үү?


5. Тархи ямар эрхтэн тогтолцоонд ордог вэ? 6. Цөс ямар эрхтэн тогтолцоонд ордог вэ? 7. Амьсгалын эрхтэн тогтолцоог зөв дарааллалд оруулсныг сонгоно уу? 8. Уушгин дотор ямар хоолой байдаг вэ? 9. Мөгөөрсөн хоолой ямар эрхтэн тогтолцоонд ордог вэ? 10. Улаан хоолой ямар эрхтэн тогтолцоонд ордог вэ? 11. Хийн солилцоо явуулдаг эрхтэн нэрлэнэ үү? 12. Хийн солицоо гэж ямар үйл явцыг хэлдэг вэ?


Гэрийн даалгавар Сурах бичгийн хуудас 56, Туршилт 1 хийж ирээрэй.


Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.