Nom 02 Flipbook PDF


41 downloads 111 Views 48MB Size

Story Transcript

PB 1 Ñайн өâ - Ñайн жишиг О.ОТГОНБАЯР Эрдэнэт хот 2022 он ªÂ ÆÈØÈÃ


2 Сайн өв - Сайн жишиг 03 ЦАЦАЛ ҮГ 05 БҮТЭЭЛЧ ХҮН - ХӨГЖЛИЙН ГОЛ ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ 13 УР ЧАДВАРТАЙ АЖИЛТАН - УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР 33 ОЛОН УЛСЫН СТАНДАРТ - ХӨГЖЛИЙН ГАРЦ 65 ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ 79 НОГООН ХӨГЖИЛ - ЦАХИМ ШИЛЖИЛТ 95 ТАСРАЛТГҮЙ САЙЖРУУЛАЛТ - ХӨГЖЛИЙН БАТАЛГАА 107 МАНЛАЙЛАГЧИД ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ 129 УРМЫН ҮГ 144 ТӨГСӨШГҮЙ... АГУУЛГА


2 3 Сайн өв - Сайн жишиг ЦАЦАЛ ҮГ Зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт” үйлдвэр үүсэн байгуулагдаж, Монгол улсын эдийн засгийн тулгуур хүч болж хөгжсөөр 45 дахь жилээ угтах гэж байна. Тус үйлдвэр эх орны ашигт малтмалын нөөцийг бүрэн дүүрэн ашиглаж, экспортод гаргах зэс, молибдений баяжмалын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд геологийн болон техник, технологи, тоног төхөөрөмж зэрэг шаардлагатай бүх нөөцийг байнга хангасаар ийнхүү 44 жил тасралтгүй, үр бүтээлтэй ажиллаж байна. Үйлдвэрийн газрыг урт хугацаанд үр ашигтай ажиллуулахад чухал нөлөөтэй бас нэг шавхагдашгүй нөөц нь ХҮНИЙ НӨӨЦ юм. Өөрөөр хэлбэл, хүмүүн капиталын хүч, оролцоогүйгээр хөгжин цэцэглэдэг үйлдвэрлэл хаана ч байхгүй. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 45 жилийн түүхэн хөгжлийнхөө гол хөдөлгөгч хүч болсоор ирсэн хүний нөөцөө чадавхжуулах, сургаж боловсруулах, хөгжүүлэхэд онцгой анхаарч, ялангуяа сүүлийн жилүүдэд шинэ стандарт нэвтрүүлж, хөтөлбөр хэрэгжүүлсэн нь бодит үр дүнд хүрчээ. Хүн нийгэмд идэвхтэй хөдөлмөрлөдөг хугацаа 35-40 жил байдаг. Энэ өнцгөөс харвал “Эрдэнэт” үйлдвэрийн анхны ажилтнууд гавьяаны амралтаа авч, хүний нөөцийн нэгэн үе солигдож, ахмадуудын халааг өнөөдөр залуучууд хүлээн авсан байна. Хүмүүний ажил, амьдрал ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээний гагнаас дунд үргэлжилдэг хойно шинэ ажилтнуудыг урмаар угтах, ажил мэргэжилдээ дадлагажин ид хөдөлмөрлөж яваа залуусаа манлайлагчийн түвшинд хүргэн хөгжүүлэх, ахмадуудынхаа олон жилийн туршлага, ажлын арга барилыг залууст өвлүүлэн авч үлдэх арга ухааныг уралдуулан удирдах чиг хандлагыг “Эрдэнэт” үйлдвэр эрхэмлэх болжээ. Тиймээс тус үйлдвэрийн ирээдүйн хөгжлийн хөтөч болох залуу ажилтнуудыг ажил, мэргэжилд нь сургах, хөгжүүлэх, ур чадварт нь тохирсон цалин хөлс, урамшуулал олгож урмын галыг нь бадраан олон жил тогтвортой ажиллуулах, ингэснээр үйлдвэрээ өндөр бүтээмжтэй, үр ашигтай ажиллуулах, экспортын бүтээгдэхүүнээ чанартай гаргаж эх орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх гээд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад бодож эргэцүүлэх, хийж хэрэгжүүлэх ажил мөн ч их байх ажээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга, доктор (Ph.D) О.Отгонбаяр хүний нөөцийн орчин үеийн менежментийн онолыг удирдлага болгон, ажиллагсдынхаа хөгжлийн төлөө хийхээр санаачилсан ажлуудыг үйлдвэрийн


4 Сайн өв - Сайн жишиг удирдлагууд дэмжин, хүний нөөцийн мэргэжилтнүүд, бүтцийн нэгжийн удирдлагууд, хамтрагч байгууллагууд санаа нийлж, зорилгоо нэгтгэж ажиллаад “Эрдэнэт үйлдвэрт анхны анхны...” гэгдэх олон шинэчлэлийг хийсэн байна. Хотын хөгжил, хоол хүнс, ажил мэргэжил, аялал жуулчлалын үйлчилгээ, ялангуяа олон мянган хүн зэрэгцэн ажилладаг уул уурхайн салбарын хүний нөөцтэй холбоотой бүх үйл ажиллагаанд стандартын хэм хэмжээ баримтлах шинэ хандлага дэлхийн улс орнууд болон Монгол улсад хэвшиж эхлээд байна. Тиймээс тэд Хүний нөөцийн салбарын стандартад онцгой анхаарч, олон жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулжээ. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын хамт олон 10 жил тасралтгүй хэрэгжүүлсэн “Бүтээмжийн хөдөлгөөн”-өөр хамт олноо идэвхжүүлэх, бусдад үлгэр дуурайлал үзүүлэх олон сайн ажлыг хамтран хийсэн нь бас л бахархалтай. О.Отгонбаяр даргын санаачлан хэрэгжүүлсэн “Менторшип” хөтөлбөр мөн л олон арван залууст ажил, амьдралын хэв маягаа өөрчилж, орчин үетэй хөл нийлүүлэн хөгжих итгэл дүүрэн урам дэм өгчээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр өнгөрсөн 10-аад жилд санаачлан хэрэгжүүлсэн энэ олон өөрчлөлт шинэчлэлийн зэрэгцээ 2021 онд ШУТИС-д суралцан “Байгууллагын хүний нөөцийн хөгжлийн судалгаа” сэдвээр менежментийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан манлайлагч, удирдагч юм. Санаачилж, хэрэгжүүлсэн ажил бүхнээрээ “Эрдэнэт” үйлдвэр болон Монголын уул уурхайн салбарт сайн өв үлдээж, дэлхийн жишигт нийцэх зөв хэв хэмжээ тогтоох гэсэн чин хүсэл, уйгагүй хичээл зүтгэл нь хэрхэн үр дүнд хүрснийг энэхүү номын хуудаснаа өгүүлэх болно. Эрхэм уншигч та саруул ухаан, мэргэн оюунаараа таалан болгооно уу. НОМЫН РЕДАКЦ


4 5 Сайн өв - Сайн жишиг


6 Манлайлал Ñайн өâ - Ñайн жишиг О.ОТГОНБАЯР ДОКТОР ЭРДМИЙН АЖЛААРАА 21-Р ЗУУНЫ ШИНЭ ХАНДЛАГА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ОНОЛЫН ШИНЭ ОЙЛГОЛТУУДЫГ АШИГЛАЖ СУДАЛГАА ХИЙСЭН “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуульд хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр эрдэм судлалын ажил хийж, 2021 оны 8-р сард менежментийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. О.Отгонбаяр доктор эрдмийн ажлаараа 21-р зууны шинэ хандлага, хүний нөөцийн хөгжлийн онолын шинэ ойлголтуудыг ашиглан судалгаа хийж, түүнийг нотолж чадсан. Докторын ажлаа хийх явцад бидний “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтнуудаас авсан судалгааны үр дүн АНУ, Баруун Европын орны том том компаниудын судалгааны үр дүнтэй нийцэж байсан нь хамгийн их сонирхол татсан. “ ШУТИС “Эрдэнэт” үйлдвэртэй олон жил хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажилласаар ирсэн. Үүний дагуу ШУТИС “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллах хүчнийг сурган хөгжүүлэх, доктор, магистрын сургалтаар мэргэжлийн өндөр түвшний мэргэжилтнүүдийг бэлтгэх, үйлдвэрийн хэмжээнд тулгамдаж буй хүний нөөцийн төдийгүй, техник технологийн хөгжлийн төслүүдэд оролцох зэргээр тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлсээр ирлээ. Сүүлийн 10 гаруй жилд ШУТИС-д “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 10-аад хүн докторын зэрэг хамгаалсан. Магистрын ангид инженер, менежер, ХАБЭА-н ажилтнууд гээд олон хүн суралцаж төгссөн. Одоо ч гэсэн “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор“ дээд сургууль дээр манай магистрийн сургалт үргэлжилсээр байна. Тус үйлдвэрийн залуучууд ажлаа хийнгээ суралцаж мэргэжлийн боловсролоо дээшлүүлэх боломж олгож байгаа нь хүний хөгжлийн төдийгүй насан туршийн сургалтын үйл ажиллагааны нэг шийдэл юм. “Эрдэнэт” үйлдвэр 7000 орчим ажилтантай, тэдний 70 гаруй хувь нь 35 хүртэл насны залуучууд байна. Өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлд ажиллаж байгаа 35 хүртэл насны залуучуудыг Z үеийнхэн гэдэг шүү дээ. Энэ шинэ үеийнхэн хөдөлмөрийн зах зээлийн харилцаанд огт өөр өнцөгөөр оролцдог болсон. Тэдний хүсэл сонирхол, мэргэжил эзэмшсэн байдал, бүтээлч сэтгэлгээ нь Х үеийнхнээс ялгаатай гэж дэлхийн тэргүүлэх эрдэмтэн судлаачид нотолсоор байна. Энэ үзэгдэл манай улсын хувьд ч нэгэн хандлагаар явж буйг бид мэднэ. Г.БАТТҮВШИН ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал, доктор, профессор


6 Манлайлал 7 Манлайлал Сайн өв - Сайн жишиг О.Отгонбаярын эрдмийн ажлын судалгаан дээр энэ шинэ үеийнхний талаар нэлээн тод томруун тусгагдсан. 21-р зууны хүний нөөцийг удирдах нь урлаг болж хувирлаа. Улс орон, байгууллагын хөгжил хүний хүчин зүйл дээр тогтдог. Бидний уламжлалт менежментийн ухаанд үздэг байсан зарим ойлголт 21-р зуун гарснаас хойш өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна. О.Отгонбаяр докторын судалгаан дээр энэ асуудал их тодорхой бичигдсэн бий. Докторын зэрэг хамгаалах сэдвийн хүрээнд О.Отгонбаяр “Эрдэнэт” үйлдвэрийн ахмад ажилтнуудын асуудлаар судалгаа хийсэн. Ахмад ажилтнууд гавьяаны амралт авахын өмнө болон дараа нийгмийн харилцаанд хэрхэн оролцох, олон жилийн ажлын арга туршлага, мэдлэг чадвараа “Эрдэнэт” үйлдвэрт хэрхэн өвлүүлэн үлдээх, тус үйлдвэрийн өнөөгийн болон ирээдүйн мэдлэгийн нөөцийг хэрхэн бүрдүүлэх тухай О.Отгонбаяр докторын судалгааны ажилд өргөн хүрээтэй тусгагдсан. Тиймээс манай ШУТИС-ийн менежментийн хамгаалалтын зөвлөлийн гишүүд О.Отгонбаяр докторын Хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр хийсэн судалгаа шинэжилгээний ажлыг хүлээн зөвшөөрч, докторын зэрэг хамгаалуулсан юм. О.Отгонбаяр доктор “Эрдэнэт” үйлдвэрт шинээр ажилд орсон хүмүүс, залуу ажилтнууд, манлайлагчид, ахмад ажилтнууд гээд насны үечлэлээр ангилан “Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр” боловсруулж үйлдвэртээ амжилттай хэрэгжүүлсэн бодит ажил үйлсэд тулгуурлан судалгааны ажлаа хийсэн. Цогц хөтөлбөрт багтсан “Шинэ ажилтнуудын дасан зохицох” хөтөлбөр, “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”, “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”, ахмад ажилтнуудыг дэмжих “Залгамж” хөтөлбөр тус бүр өөр өөрийн онцлогтой. Ялангуяа залуучууд уул уурхайн горимоор ажиллахын зэрэгцээ хэрхэн сурч боловсорч мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх, ахмад ажилтнууд гавьяаны амралтаа авахаас өмнө олон жилийн дадлага, туршлагаа залуучуудад яаж өвлүүлэх гэх мэт олон чухал ажлыг ямар менежментээр хийж үр дүнд хүргэж болох талаар О.Отгонбаяр доктор судалгааны ажилдаа нарийн тусгасан. Монгол улсын эдийн засгийн нэг тулгуур, орчин үеийн техник, технологийн шинэчлэлийг тууштай нэвтрүүлдэг, 40 гаруй жилийн тогтвортой үйл ажиллагаа, ололт амжилтаараа уул уурхайн салбарт манлайлж яваа “Эрдэнэт” үйлдвэрийн хүний нөөцийн хөгжлийн бодлого нь манай улсын бизнесийн байгууллагуудын хүний нөөцийн хөгжлийн бодлогыг тэргүүлж, үлгэр жишээ үзүүлсээр явна. Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ажилтнуудтай ярилцаж байхад “Эрдэнэт” үйлдвэрийн хүний нөөцийн бодлогын хүрээнд хийж буй ажлын туршлагыг уул уурхайн байгууллагууд болон бусад салбарт нэвтрүүлэх тухай яригдсан. АНУ-ын Харвардын сургуулийн “Харвард менежментор” хөтөлбөрийн сургалт Монголд орж ирэхэд “Эрдэнэт” үйлдвэрийнхэн хамгийн түрүүнд ажилтнуудаа сургах санал гаргаж, 20 гаруй ажилтнаа сургаж хөгжүүллээ. Эрдэнэт үйлдвэр 20 гаруй хүнийг хоёр ээлжээр Нидерланд улсад явуулж туршлага судлуулсан. Мөн гадаад, дотоодын олон байгууллагаас зохион байгуулсан хэлэлцүүлэгт орж өөрийн туршлага, ололт


8 Манлайлал Сайн өв - Сайн жишиг амжилтаа бусад байгууллагатай хуваалцаж байна. Ингээд бодохоор “Эрдэнэт” үйлдвэр нь хүний хөгжлийн нэг том институц болжээ. Бид “Эрдэнэт” үйлдвэрийн Хүний нөөцийн хөгжлийн бодлогоор бахархдаг. 21-р зуун гарсаар хүний хөгжил, ялангуяа залуучуудын авьяас чадварыг хөгжүүлэх талаар байгууллагууд өвөрмөц, шинэ бодлого хэрэгжүүлэхийг хичээж байна. “Эрдэнэт” үйлдвэрт хэрэгжүүлсэн “Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр” бол Монголын бизнесийн байгууллагууд дунд хийсэн анхны том, цогц үйл ажиллагаа юм. Аливаа техник, технологийн дэвшил буюу үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн нөлөөллөөр байгууллагын хөгжлийг хурдасгана гэж өмнө нь үздэг, тэмүүлдэг байсан бол өнөөдөр бүтээлч хүн, ялангуяа ур чадвартай, хүсэл тэмүүлэлтэй хүн л хөгжлийн гол хөдөлгөгч хүч гэж харах болсон. Энэ талаас нь аваад үзэхээр “Эрдэнэт” үйлдвэрийн хүний нөөцийн хөгжлийн бодлого онол, арга зүйн өвөрмөц арга хэрэгсэл ашиглан, онолын гүнзгий ухагдахуунтайгаар хэрэгжиж байна. Энэ бодлогын үйл ажиллагаа тус үйлдвэрийн ирээдүйн хөгжилд маш том хувь нэмэр оруулна. Өнөөгийн мэдээллийн эрин зуунд залуучууд хаана байгаагаас үл хамааран мэдээллийг маш хурдтай авдаг, гадаад руу их явж хөгжилтэй орны ажил амьдралыг биеэр үзэж танилцдаг болсон гээд олон хүчин зүйл хүний хөгжлийг хурдасгаж байна. Нэгэнт бодит амьдрал ийм болсон тул Монголын компаниуд хүний нөөцийн хөгжлийн бодлогын талаар хөгжилтэй орнуудын хүний нөөцийн хөгжлийн бодлого, сайн туршлагуудыг нутагшуулаад ажиллах нь хамгийн зөв. О.Отгонбаяр доктор энэ ажлыг үйлдвэрийнхээ түвшинд онол, практик хослуулан хийж чадсан. Түүний эрдмийн ажлын судалгааны үр дүн гадаад, дотоодын сэтгүүлд нийтлэгдсэн. Эдгээр нийтлэлийг уншсан хүмүүсээс “Эрдэнэт” үйлдвэрт хэрэгжүүлсэн “Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр” болон бусад амжилттай нэвтрүүлсэн төслүүдтэй танилцах хүсэлтүүд ирсээр байгаа. Хүний нөөцийн хөгжлийн бодлогын хүрээнд хийсэн О.Отгонбаяр докторын энэхүү эрдмийн бүтээл цаашид улам гүнзгий судлагдах ёстой, түүний эхлэлийг маш сайн тавьж өгсөн гэж бодож байна. Хүний нөөцийн хөгжлийн бодлогын орчин үеийн онолын хандлага, судалгааны арга зүйг ашиглан үе үеийн онцлог, тэдгээрийн хоорондын уялдааг тусгасан нь энэ эрдмийн ажлын онцлог юм. Өнөөдөр төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааны үр дүнгээр улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлдог болсон яг энэ цаг үед “Эрдэнэт” үйлдвэр өөрийн ажилтнуудыг магистр, докторт сургаж, шинжлэх ухааны шинэ онолын хандлага, арга зүйд сурган аливаа ажилд шинжлэх ухаанчаар ханддаг болгож байгаа нь тус үйлдвэрийн хэтийн хөгжлийн маш том бодлого юм. “Эрдэнэт” үйлдвэр өөрийн соёлыг бүрдүүлсэн хамт олон. Байгууллага хөдөлмөрийн соёлтой байна гэдэг нь тухайн байгууллагын зорилго тодорхой байна гэсэн үг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажиллагсад бүгд үйлдвэрээрээ бахархдаг нь ажиглагдсан. Ажиллах хүчнийх нь аз жаргал үүнд байна. Монголын ард түмэн ч “Эрдэнэт” үйлдвэрт гүн талархалтай байдаг шүү дээ. Энэ нь өнгөрсөн 40 гаруй жилд “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн удирдлагууд хүний нөөцийн хөгжилд онцгой анхаарч, тэднийг тогтвортой ажиллах нөхцлийг маш сайн бүрдүүлж, ажилтнуудынхаа нийгэм, эдийн засгийн асуудлуудыг зөв шийдвэрлэж, зөв менежмент хийж ажилласны үр дүн. Удам дагасан уурхайчид энэ үйлдвэрт олноор ажилладаг нь бас нэгэн бахархал юм. Ийм бахархал дүүрэн хүний нөөцийг удирдаж буй, манай сургуулийг дүүргэсэн доктор (Ph.D) О.Отгонбаяр “Эрдэнэт” үйлдвэрт хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр олон жил хөдөлмөрлөхдөө Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга хүртэл дэвшин ажилласан. Тэр байгууллагынхаа


8 Манлайлал 9 Манлайлал Ñайн өâ - Ñайн жишиг ”ХАРВАРД МЕНЕЖМЕНТОР” ХӨТӨЛБӨРӨӨР ”ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР 25 ХҮН СУРГАСАН “Эрдэнэт” үйлдвэрийн манлайллын хөтөлбөрийн 100 хүнд бид ганцаарчилсан зөвлөгөө өгсөн. Би гэхэд 20-иод хүнд зөвлөгөө өгч харилцан ярилцахад “Эрдэнэт” үйлдвэрт хэрэгжүүлсэн “Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр” үр дүнгээ өгч, түүнд хамрагдсан хүмүүс их итгэл найдвар тээж, урам зоригтой ажиллаж байгааг ажигласан. Хөтөлбөрийн төгсгөлд хийсэн судалгаагаар оролцогчдын сэтгэл ханамж 98 хувьтай байсан. Энэ бол том үнэлгээ юм. “ МҮХАҮТ-ын Бизнес академи цар тахлын өмнөхөн Монголын бизнесийн салбарын компаниудын гүйцэтгэх удирдлагын боловсролын асуудлаар шинэчлэл хийхээр төлөвлөсөн байсан. Залгаад цар тахлын давалгаа орж ирэхэд нөхцөл байдлыг амжилттай даван туулахад бизнесийн байгууллага, гишүүдээ дэмжих зорилгоор Академийн үйл ажиллагааг эрс шинэчлэн шинэ үеийн CEO, С түвшний гүйцэтгэх удирдлага, захирлуудыг бэлтгэх дэлхийн шилдэг сургалтын хөтөлбөрүүдийг байгууллагын удирдлагуудад зориулан зохион байгуулж эхэлсэн. Бизнесийн салбар улсын хөгжлийг түүчээлдэг. Энэ салбарыг хүчтэй, ухаалаг, стратегич удирдлагагүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс бид дэлхийн шилдэг контентыг нутагшуулах зорилгын хүрээнд Харвардын Бизнесийн Сургуулийн “Харвард менежментор” менежмент манлайллын хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр бүх төрийн өмчит байгууллагын захирал, удирдлагуудад зориулан зохион байгуулж байна. 2021 оны сүүлээр “Эрдэнэт” үйлдвэр манай байгууллагатай холбогдож тус үйлдвэрт “Хүний нөөцийн хөгжлийн 4 хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа талаар яриад, Манлайллын Д.ЕРӨӨ Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Бизнес академийн зөвлөх хүний нөөцийн асуудлыг маш сайн мэддэг учраас хүний нөөцийн хөгжлийн бодлогыг чадварлаг тодорхойлон, түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн хөгжлийн бодлоготой уялдуулах, байгууллагынхаа өөрчлөлтийн бодлоготой дасан зохицож, удирдлагуудтай гар нийлж хамтран ажиллаж чаддаг манлайллын өндөр түвшний удирдагч эмэгтэй юм. Ийм хүмүүс байгууллагын “түлхүүр” ажилтан байдаг. Бид саяхан Засгийн газарт шинэчлэлийн бодлогын дагуу хуралдаж байхад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа “Эрдэнэт” үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаярын оюуны чадавхийг өндөр үнэлж, урмын үг хэлэхийг хараад би бахархаж л суулаа. Удирдлагын өндөр ур чадвартай, ажиллах хүчний төлөө дандаа шинийг санаачилж, хэрэгжүүлж, үр дүнд хүргэдэг ийм хүн олон болох тусам байгууллагын хөгжил хурдан урагшилна.


10 Манлайлал Сайн өв - Сайн жишиг дэлхийд хамгийн амжилттай ажиллаж байгаа компаниуд, Харвардын бизнесийн сургуулийн төгсөгч-шилдэг бизнес эрхлэгчдийн алдаа оноотой туршлагыг судлан боловсруулсан контент гэдгээрээ онцлог шалгарсан хөтөлбөр юм. “Эрдэнэт” үйлдвэр энэ сургалтанд нийт удирдлагын түвшний 25 хүнийг сонгон сургасан бөгөөд дэлхийн шилдэг урт хугацааны сургалтыг ажлын байрандаа, цахим танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан нь оролцогчид сургалтандаа бүрэн хамрагдах бололцоог бий болгосон. Үйлдвэрийн залуу удирдлагуудаас бүрдсэн оролцогчид сургалтанд маш идэвхтэй, амжилттай оролцож 2022 оны хавар Харвардын Бизнесийн Сургуулийн сертификат гардан авсан. “Эрдэнэт” үйлдвэрийн цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах удирдах хүний нөөц ийнхүү бэлтгэгдэж байна. ТӨРИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГУУДААС ”ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР АНХ УДАА ТАЛЕНТ МЕНЕЖМЕНТ ХЭРЭГЖҮҮЛСЭН Бид үйл ажиллагааныхаа хүрээнд хүний нөөцийн ур чадварын үнэлгээ хийдэг. Энэ үнэлгээ сэтгэл зүйн шинжлэх ухаанд үндэслэн, тухайн хүний зан төлөвийн онцлог, ур чадварыг олон улсын стандартад нийцсэн арга зүй, аргачлалаар тодорхойлдог. Тухайлбал, менежерүүдийг үнэлэхдээ манлайллын ямар хэв маягийн менежер вэ гэдгээс хамааран аль чиглэлийн үүрэг өгвөл илүү амжилтанд хүрэхийг тодорхойлно. “Эрдэнэт” үйлдвэр энэ чиглэлээр бас бидэнтэй хамтран ажилласан. Төрийн өмчит байгууллагуудаас “Эрдэнэт” үйлдвэр анх удаа талент менежмент хэрэгжүүлсэн. Тэд ур чадвартай хүмүүсээ сонгон шалгаруулж, тохирох чиг үүргийг даалгадаг учраас байгууллагын бүтээмжийн гүйцэтгэлд шууд нөлөөлдөг, улмаар тэднийг тасралтгүй хөгжүүлэхэд их анхаардаг нь тус үйлдвэрийн алсыг харсан бодлогын үр дүн юм. Хэдий сайн хүн байлаа ч тасралтгүй сурч хөгжихгүй л бол “зэвэрдэг”. “Эрдэнэт” үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаярын манлайллын ур чадвар энд илт ажиглагдсан. Ялангуяа хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөцийн менежментийг удирдана гэдэг амар биш. Хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин техник, технологийн асуудлыг хөрөнгө мөнгөөр шийдвэрлэдэг бол түүнийг ажиллуулдаг хүний нөөцийг хөгжүүлж, чадваржуулна гэдэг маш их сорилттой тулгардаг ажил юм. “Эрдэнэт” үйлдвэрт О.Отгонбаяр даргын санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүний хөтөлбөрийн оролцогчдоо “Харвард менежментор” хөтөлбөрт хамруулан сургах хүсэлт тавьсан. Бидний хамтын ажиллагаа анх ингэж эхэлсэн. Монголд шинээр эхлүүлсэн энэ сургалтанд удирдлагуудаа багаар нь оролцуулах талаар маш соргог, хурдтай ажилласан байгууллагын нэг нь “Эрдэнэт” үйлдвэр байсан. Энэ нь тус үйлдвэрийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлыг оновчтой харж, хурдтайгаар шийдвэр гаргадгийн нэг тод жишээ юм. “Харвард менежментор” хөтөлбөр нь АНУын Харвардын Бизнесийн Сургуулийн 26 жилийн түүхтэй, хамгийн шилдэг, “Өөрийгөө удирдах”, “Бусдыг удирдах”, “Бизнесээ удирдах” гэсэн 3 бүлгийн 42 хичээлээс бүрдсэн цогц сургалт юм. Энэ сургалтын бүтэц, агуулга нь байгууллагын удирдагч хүнд тохиолддог асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаарх зөвлөмж,


10 Манлайлал 11 Манлайлал Сайн өв - Сайн жишиг нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр” нь цаг үеийн хэрэгцээ шаардлагатай нийцсэн, олон улсын туршлагад үндэслэсэн арга хэрэгслүүд учраас бодит үр дүнгээ өгч эхэлсэн байна. “Эрдэнэт” үйлдвэр 40 гаруй жил зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортолсон, цаашид нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн буюу цэвэр зэс үйлдвэрлэх стратеги төлөвлөгөөтэй ажиллаж байгаа энэ цаг үед хүчтэй манлайлал, чадварлаг ажилтнуудтай байж “Эрдэнэт” үйлдвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд өрсөлдөнө. Тиймээс дэлхийн шилдэг технологи, удирдлагын арга барил, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, чадварлаг ажиллагсдын тусламжтайгаар байгалийн үнэ цэнтэй баялгийг байж болох өндөр түвшинд үнэлүүлж өрсөлдөж чадна. Үүнд “Эрдэнэт” үйлдвэрийн хүний нөөцийн өнөөгийн бодлого, үйл ажиллагаа маш том суурь болж байна. Энэ шинэчлэл мэдээж, цаашид тасралтгүй үргэлжилнэ гэж найдаж байна. Орчин цагт ямар ажлын байранд ямар ур чадвартай ажилтан хэрэгтэй байна, тэр ур чадварыг хэрхэн эзэмшүүлэх талаар судалгаа хийсний үндсэн дээр хүний нөөцийн хөгжлийг тодорхойлж хөгжүүлдэг цаг үе ирсэн. Олон улсын глобал консалтинг “McKinsey & Company” компаниас гаргасан 2021 оны судалгаагаар цар тахлын дараах шинэ эгэлд шилжихэд компаниудын удирдлагын авч хэрэгжүүлэх 5 үндсэн ажил үүргийг гаргасан. Үүний нэг нь “Талент менежмент” юм. Дэлхий нийтийг хамарсан том сорилтын дараа эргэн харахад манай “Эрдэнэт” үйлдвэр хүний нөөцийн менежментийн дээрх арга хэрэгслийг ашиглах бэлтгэл ажлыг цар тахлаас өмнө хийж амжсан байна. Дэлхий нийтийг хамарсан ийм том сорилтын үед хамгийн сайн менежменттэй байгууллага бат бөх зогсож үйлдвэрлэлээ хэвийн явуулж чаддагийг “Эрдэнэт” үйлдвэр улс, орон нутгийн төсөвт оруулж буй хувь нэмрээрээ ч, Монголын ард түмний өндөр хэрэглээ болсон ус, дулаан, цахилгааны бүтэн жилийн хэрэглээний зардлыг төлж, үнэхээр найдвартай ажиллагаатай байгууллага гэдгээ үлгэрлэн харууллаа. Нөгөө талаар энэ хямралыг боломж гэж хардаг чадвартай, алсын хараатай удирдагчдыг сургаж бэлдэж байгаа нь бахархалтай. “Эрдэнэт” үйлдвэр манай байгууллагатай хамтран “Харвард менежментор” хөтөлбөр, олон улсын


12 Манлайлал Сайн өв - Сайн жишиг ЭМЭГТЭЙ МАНЛАЙЛАГЧИД ОЛОН ЗҮЙЛИЙГ ЗЭРЭГ ХАРЖ, ТӨЛӨВЛӨЖ, ГҮЙЦЭТГЭЖ ЧАДДАГ “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллах хүчний нэг үе солигдож, залуу үеийнхэн үйлдвэрийн халааг авч байгаа энэ цаг үед “Эрдэнэт” үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын даргаар О.Отгонбаяр гээд энэ өвөрмөц манлайлалтай эмэгтэйг томилон ажиллуулсан нь үйлдвэрийн удирдлагуудын оновчтой томилгоо байж дээ гэх бодол төрсөн. Ялангуяа “Хүний нөөцийн хөгжлийн цогц” хөтөлбөрийн хүрээнд байгууллагын ажилтнуудын гэр бүл рүү чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулсан нь залуучуудыг эрч хүчтэй, тогтвортой, өндөр гүйцэтгэлтэй ажиллах нөхцлийг бүрдүүлсэн үр дүнтэй хөтөлбөр гэж ажиллагсад нь үнэлж байсан. О.Отгонбаяр хамт олноо уриалан маш зөв хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээс гадна тэр хөтөлбөрөө өөрөө манлайлан ажилладаг удирдагч юм билээ. “Харвард менежментор” хөтөлбөрт О.Отгонбаяр дарга бас хамрагдаж суралцсан. Манайх сургалтаа онлайн, танхимаар хослон явуулахад онлайнаар хамгийн түрүүн орж ирдэг хүн бол О.Отгонбаяр дарга байсан. Цаг сайн барьж үйл ажиллагаанд оролцоно гэдэг бол өндөр манлайлалтай удирдагчийн бас нэг шинж юм. Хамт ажилладаг хүмүүс өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх, аливаад хариуцлагатай ханддаг болох чадварыг манлайлагч өөрөө ингэж үлгэрлэн харуулдаг юм байна даа гэж бид харсан. “Эрдэнэт” үйлдвэрт хэрэгжүүлсэн манлайллын хөтөлбөрийг цаашид тасралтгүй, тогтвортой хэрэгжүүлснээр хүний нөөцийн хөгжлийн шинэ арга хэрэгслүүд нутагшин, тухайн байгууллагын эцсийн үр дүнд эерэг нөлөөлнө. О.Отгонбаяр даргын багийн манлайлал “Эрдэнэт” үйлдвэрт цаашид тогтвортой үргэлжлээсэй гэж бодож байна. аргачлалаар ажилтнуудынхаа ур чадварыг үнэлэх “Талент менежмент”-ийг тус тус хэрэгжүүлж байгаа нь хөгжил, дэвшлийнх нь нэг тод жишээ юм. Ингэснээр ирээдүйд дэлхийн түвшинд өрсөлдөх үйлдвэрийн МЯЛААЛГА ҮГ О.Отгонбаяр докторын судалгааны ажил дээр “Хүний нөөцийг удирдах нь урлаг юм” гэж бичсэн байгаа. Залуучууд өмнө нь даргын өгсөн үүрэг даалгаврыг л биелүүлдэг байсан бол одоо бүтээлч сэтгэлгээтэй, тухайн байгууллагын хувьд үнэ цэнтэй ажилтан болж хувирах үйл явцыг тэд өөрсдөө бий болгож байна. Улс орны хөгжил цаашид ийм зөв хандлагатай, авьяас, чадвартай хүмүүсийн хүчин зүтгэл, оролцоогоор тодорхойлогдох цаг үе ирж байна. Бүтээлч хүмүүсийг ухаалаг бодлогоор удирдах нь О.Отгонбаяр докторын эрдмийн ажилд тусгагдсан. Эрдмийн ажил хүнээс маш их цаг хугацаа, хүчин чармайлт шаарддаг. Гэтэл О.Отгонбаяр үйлдвэрийнхээ тэр олон мянган хүний төлөө хичээн ажиллахын зэрэгцээ эрдмийн ажлын шинжилгээ, судалгаа хийгээд докторын зэрэг хамгаалж чадсаныг амжилт гэхээс яахав. О.Отгонбаяр докторын цаашдын ажил үйлсэд маш том амжилт хүсье. газрын шанг татаж, тэр үеийн удирдлагын багийг өнөөдрөөс сургаж бэлтгэж байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс “Эрдэнэт” үйлдвэр ийнхүү манлайлан ажиллаж байгаад бид талархдаг.


12 13 Сайн өв - Сайн жишиг 12 Манлайлал


14 Ажлын байрны чадамжийн стандарт Ñайн өâ - Ñайн жишиг ХӨГЖСӨН, УР ЧАДВАРТАЙ АЖИЛТНУУД Л УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛДЭГ “Эрдэнэт” үйлдвэр олон улсын хүний нөөцийн ISO 30400 багц стандарт хэрэгжүүлэх зорилго тавиад ажиллаж байгаа энэ үед “Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр” хэрэгжүүлэхийн зэрэгцээ “Ажлын байрны чадамжийн стандарт” боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага бий болсон. Аливаа байгууллагын хөгжих гол хүчин зүйл нь хөгжсөн хүний нөөц байдаг. Тэр тусмаа мэдлэг, ур чадвартай хүний нөөц бэлтгэгдэж байж сая амжилтанд хүрнэ. Жижиг бригад, хэсгийн даргаас эхлээд томоохон компанийн удирдах зөвлөлийн дарга, бүх ажил олгогчид өнөөдөр хөдөлмөрийн зах зээлээс зардалт ажилтнуудыг бус онцгой ур чадвартай ажилтнуудыг хайсаар байна. Хүн ажиллуулах явцад цалин хөлс, хөдөлмөр Улс орны хөгжлийн тулгуур хүчин зүйлүүдийн нэг, аливаа байгууллагын оршин тогтнох үндэс нь чадварлаг хүний нөөц юм. Иймд хүний нөөцийн удирдлагын чиг үүргүүдийг оновчтой хэрэгжүүлэх, ажлын гүйцэтгэлийн стандартыг тогтоож, ажиллах хүчнээ сургах, хөгжүүлэх, сургалтын хэрэгцээг бодитой тодорхойлох, сонгон шалгаруулалт ба чадамжийн үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг оновчтой боловсруулах зорилгоор ажлын байрны чадамжийн стандарт боловсруулах ажил хийгдэж байна. Тухайн ажлын байранд ямар ур чадвартай ажилтан ямар ажилбаруудыг гүйцэтгэх боломжтой вэ гэдгийг нарийн тодорхойлсон баримт бичгийг “Ажлын байрны чадамжийн стандарт” гэдэг. “ “Эрдэнэт“ үйлдвэрт “Ажлын байрны чадамжийн стандарт” боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага юу байв? О.ОТГОНБАЯР ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга хамгааллын баталгаа, хоол хүнс, ажлын хувцсаар хангах гээд олон төрлийн зардал гардаг. Хүнд зориулж буй эдгээр хөрөнгө оруулалт материаллаг баялагтай яг адилхан эргээд үр өгөөжөө өгдөг байх ёстой. Үр өгөөжгүй, зөвхөн цалин авч бүтээмжгүй ажилладаг ажилтнууд байгууллагад маш их зардал гаргадаг. Тиймээс ажил олгогчид бүтээмжит ажилтныг зах зээлээс илүү их хайдаг. “Ажлын байрны чадамжийн стандарт” гэсэн энэ бодлогын баримт бичгийг боловсруулж, хэрэгжүүлэхийг зорьсон гол утга агуулга нь “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, бүтээмжит ажилтнуудыг бий болгох, ингэснээр уул уурхайн салбар дахь хүний нөөцийн ур чадварын сан бий болгох


14 Ажлын байрны чадамжийн стандарт 15 Ажлын байрны чадамжийн стандарт Сайн өв - Сайн жишиг юм. Хүний ур чадвар өсөх тусам улс орны хөгжилд шууд нөлөөдгийг Белги, Нидерланд, Япон зэрэг олон орны хөгжлийн түвшин харуулж байна. Анх манай үйлдвэрээс зарласан нээлттэй тендерт Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Ажил мэргэжлийн стандарт, ур чадварын хөгжлийн төв шалгарсан. Энэ төвтэй хамтран бид “Эрдэнэт” үйлдвэрийн 101 ажил, мэргэжлийн чадамжийн стандартыг анх боловсруулсан. Үүнийг боловсруулахад 101 боть баримт бичиг бий болсон. Өөрөөр хэлбэл, ажлын байр тус бүр дээр чадамжийн стандартыг анх удаа боловсруулсан гэсэн үг. Тухайн ажил мэргэжлийн алхам, ажилбар тус бүрээр нарийвчлан чадамж нь ямар байхыг тогтоосон. Дээрх мэргэжлийн байгууллагуудын DACUM аргачлалын сургалтаар 111 ажилтанд “Ажлын байрны чадамжийн стандарт боловсруулах” арга зүйг эзэмшүүлсэн. Энэ ажилчид болон инженер техникийн ажилтнуудтай хамтран бид өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 1580 ажлын байрны чадамжийн стандарт боловсруулж, баримт бичгийг баталгаажуулж бэлэн болгосон. Ажлын байрны чадамжийн стандартыг юунд ашиглаж болох вэ гэвэл, хүнийг ажилд сонгон шалгаруулж авах, ажилтнуудыг аттестатчилах, ур чадвар, цалин хөлсийг нь тогтоох, ажлын зэрэглэл өөрчлөх, албан тушаал ахих гэх мэт бүх өөрчлөлтүүдэд “Ажлын байрны чадамжийн стандарт” гэсэн энэхүү баримт бичгийг ашиглан дээрх ажлуудыг хялбар, тодорхой хийх бүрэн боломжтой болно. “Эрдэнэт” үйлдвэрт нийгмийн 26 салбарын ажил мэргэжлийн хүмүүс ажилладаг. Ийм олон салбарын “Ажлын байрны чадамжийн стандарт”-ыг боловсруулна гэдэг бол Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд байгаа 26 салбарын чадамжийн стандартыг “Эрдэнэт” үйлдвэр боловсруулсан гэсэн үг. Монгол улсын “Хөдөлмөрийн тухай” шинэчилсэн хуулийн 17-р зүйлд “Ажил мэргэжлийн стандартаар хөдөлмөрийн нөхцөл, ажилтны ажлын дадлага туршлага, мэдлэг, ур чадвар, чадамж, хандлага, мэргэшлийн түвшин, ажлын гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг тогтооно” гэж заасан нь чадамжийн стандартыг боловсруулж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд их түлхэц болсон. Бид “Ажлын байрны чадамжийн стандарт” боловсруулах явцад “Хөдөлмөрийн тухай” хууль шинэчлэгдэж дээрх өөрчлөлт ороход “Эрдэнэт” үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас санаачлан хэрэгжүүлсэн ажлууд томоохон нөлөө үзүүлсэн гэж энэ ажлыг хамтран хийсэн мэргэжлийн байгууллагууд бидэнд талархал илэрхийлсэн. Тэгэхээр хэн нэгний цалин хөлс, зэрэглэл тогтоох, тухайн ажилтан ур чадвартай ажилтан мөн эсэхийг удирдлагын үзэмжээр шийдэх биш, тухайн хүний ур чадварыг стандарт үнэлгээгээр тогтоох нь илүү шударга, нээлттэй арга юм. Бид ойрын хугацаанд бас нэгэн ажлыг зориод хийж байна. Энэ нь ажил мэргэжлийн үнэлгээчин бэлтгэх сургалт юм. Үүнд салбар тус бүрийн “түлхүүр” инженер техникийн ажилтнуудаа хамруулж байна. Ингэснээр ажлын байранд тухайн хувь хүнийг үнэлэх эрх бүхий хүмүүс бэлтгэгдэнэ. Энэ эрх бүхий үнэлгээчдийг бид Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний мэдээлэл арга зүйн төвтэй хамтран бэлтгэсэн. Ингэснээр зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрт биш, Монгол улсын бусад аж ахуйн нэгж, байгууллагад ажлын байрны үнэлгээ


16 Ажлын байрны чадамжийн стандарт Сайн өв - Сайн жишиг хийх чадвартай 150 гаруй үнэлгээчдийг бэлтгэлээ. Бид энэ үнэлгээчидтэй хамтран “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 343-р тушаалаар ажлын хэсэг байгуулан энэхүү чадамжийн стандартыг “Монгол улсын ажил, мэргэжлийн стандарт” болгон батлуулах зорилго тавьж байна. Ажлын байрны чадамжийн стандартыг бид байгууллага дотроо баталгаажуулдаг бол Ажил, мэргэжлийн стандарт болгон баталгаажуулснаар Монгол улсын түвшинд баяжуулахын өргөн мэргэжил, механикийн, металлургийн гэх мэт уул уурхайн салбарын ажил мэргэжлийн стандартууд бий болж Монгол улсын хөдөлмөрийн зах зээл болон уул уурхайн салбарт ур чадварын томоохон өөрчлөлт шинэчлэл авчирна. Манай үйлдвэр хоёр удаагийн сургалтаар 150 гаруй мэргэжлийн үнэлгээчдийг сургаж бэлдсэн. Тэд сургалтаар арга зүй, онолын мэдлэг олж авч, дадлага ажил, даалгавар биелүүлэн тодорхой ажлын байруудад мэргэжлийн үнэлгээ хийж түүнийгээ шалгуулаад, үнэлгээ хийх эрхийг авдаг. Ийм үнэлгээчид бэлтгэгдсэнээр ажлын байрны сонгон шалгаруулалтыг мэргэжлийн үнэлгээчид хийдэг болно. Энэ үнэлгээчдээр цаашид ажлын байрны сонгон шалгаруулалт, аттестатчилал хийх, ажил мэргэжлийн стандарт боловсруулах, ажлын байрны үнэлгээ хийх ажлыг гүйцэтгүүлэх юм. Үнэлгээчний сертификат авсан мэргэжлийн үнэлгээчидтэй болсноор байгууллагын үнэ цэн өснө. Бид 2023 онд ажил мэргэжлийн тодорхой зарим стандартыг Үндэсний хороогоор батлуулахаар зорьж байна. Үүний тулд мэдээж, олон бэлтгэл ажил хийнэ. Нийт 1580 ажлын байрны стандарт дээр цахим сан үүсгэсэн. Зөвхөн хувь хүнд зориулсан “Ажлын байрны тодорхойлолт”-оор ажиллах биш, тухайн ажлын байрны чадамжийн стандартын хэдэн хувийг тэр хүний ур чадвар хангаж байгаа, ямар ур чадвар дутуу, тэр ур чадварыг нь хэрхэн хөгжүүлэх болон Ажлын байрны чадамжийн стандартын үнэлгээчдийг сургаж, бэлтгэсэн тухай та ярилаа. Тэд ямар үүрэгтэй ажиллах вэ? нэг, хоёрдугаар зэрэглэлтэй мэргэжилтний ур чадварын зөрүү юу вэ, тухайн хүн олон жил ажилласнаар биш ур чадвараараа өндөр зэрэглэл, тэргүүлэх мэргэжилтэн, хэсэг, цехийн дарга болж ахиж дэвших боломжтой болно. Хөгжилтэй орнууд мэргэжлийн ур чадварын ангилал, босгыг ажлын байрны чадамжийн стандартаар тогтоодог сайн жишээ ч олон байна. Гагнуурчин, токарьчин зэрэг ажил мэргэжил дээр ур чадварын ангилал тодорхой харагддаг. Тэдний ажлын ажилбар бүр дээр ажлын байрны зураг авалт, ажиглалт хийж, тухайн хүний олон жилийн ажлын туршлагыг харгалзана, ярилцлага хийнэ. Энэ мэт бүх ажилбарыг хийхэд ямар ямар ур чадвар шаардлагатайг нарийн тодорхойлж ажлын байрны чадамжийн стандарт боловсруулсан нь “Эрдэнэт” үйлдвэрийн хийсэн нэг том ажил байсан. Ажилбараар нь дүгнэвэл, үйлдвэрийн 48 бүтцийн нэгжид заавар зөвлөгөө өгч, 1870 гаруй ажилтан хамрагдсан. Яагаад гэвэл, нэгж бүрийн удирдлага, инженер техникийн ажилтан, мэргэжилтэн, мэргэжлийн ажилчид гээд маш олон хүн үүнд хамрагдсан. Ажлын байр бүрт 6-12 үүрэгтэй, үүрэг тус бүр нь 4-16 ажилбартай, нэг ажилбарыг 2-20 алхам


16 Ажлын байрны чадамжийн стандарт 17 Ажлын байрны чадамжийн стандарт Сайн өв - Сайн жишиг болгон шалгуур үзүүлэлттэйгээр хийж үзэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн нийт ажлын байран дээр 107.000 ажилбар тодорхойлж, 600 мянга гаруй гол ажилбарыг задалж дүн шинжилгээ хийсэн. Үнэхээр нүсэр том ажлыг маш богино хугацаанд, мэргэжилтнүүдийнхээ оролцоотойгоор зөв зохион байгуулалттай хийж чадсан. Энэ ажлыг мэргэжлийн байгууллагууд өндөр үнэлсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд болон уул уурхайн Оюутолгой, Тавантолгой зэрэг олон байгууллага “Эрдэнэт” үйлдвэрийн туршлага судлахаар ирэхдээ бидний хийсэн энэхүү “Ажлын байрны чадамжийн стандарт”-ыг өндөр үнэлсэн. Тэд энэ “Ажлын байрны чадамжийн стандарт” хэзээ “Ажил, мэргэжлийн стандарт” болж бусад компаниудад сайн туршлагаа түгээх вэ? гэдэг асуулт тавьж, хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн. Бид “Ажлын байрны чадамжийн стандарт” боловсруулаад хоёр жил болж байна. Цаашид “Ажил, мэргэжлийн стандарт” боловсруулан баталгаажуулах ажлыг хийнэ. Ямар ч байсан эхний ажлуудын жагсаалт гаргаад ажиллаж эхэлсэн. “Ажил, мэргэжлийн стандарт” боловсруулж баталгаажуулна гэдэг нь нягт нямбай хийхээс аргагүй маш нарийн ажил. Жишээ нь, “Ажлын байрны чадамжийн стандарт”- ыг “Ажлын байрны тодорхойлолт”-той харьцуулж харахад зөвхөн токарьчин, фрезерьчин мэргэжил дээр ажлын байрны тодорхойлолтоор 75 ажил, ажилбарыг заасан бол “Ажлын байрны чадамжийн “Ажлын байрны чадамжийн стандарт” –ын ач холбогдол нь юу вэ? стандарт”-аар 377 ажил, ажилбарыг заасан байна. Эндээс харахад “Ажлын байрны чадамжийн стандарт” нь аливаа мэргэжлийн ажил, ажилбарыг илүү нарийн гаргаж өгч байна. Одоо бид ажлын байрны сонгон шалгаруулалт хийхдээ “Ажлын байрны чадамжийн стандарт”-аар үнэлж байна. Жишээ нь, БелАЗ машины жолооч сонгож авах чадамжийн стандартын ажил, ажилбар, ур чадварын шалгуурыг бүгдийг нь тодорхойлсон байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн ажил горилогчийн ур чадварын зөрүүг тодорхойлж харахад маш хялбар болсон. Энэ ажлын олон улсын туршлагыг судлаад, уг стандартыг Монголд нэвтрүүлэх шаардлагатай гэдгийг нарийн харж, түүн рүү анх тэмүүлсэн нь Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд юм. Энэ чиглэлээр Монгол улсад байгаа туршлага гэвэл, токарьчин, гагнуурчин гэх мэт олон улсын ажил, мэргэжлийн ур чадварын уралдаанд “Ажлын байрны чадамжийн стандарт” боловсруулж, хэрэгжүүлсэн нь “Эрдэнэт” үйлдвэрт анхных. Харин уул уурхайн салбар болон Монголын хөдөлмөрийн зах зээлд бас анхных уу, эсвэл өөр салбарт энэ стандартыг боловсруулаад хэрэгжүүлсэн туршлага байна уу? оролцсон залуучууд л ур чадвараа олон улсад хэрэгжиж буй “Ажил, мэргэжлийн ур чадварын стандарт”-аар үнэлүүлж байна. Мөн олон улсын байгууллагын санхүүжилт бүхий төслөөр Монгол улсад сүүлийн 15 жилд 60-аад ажлын байранд “Ажлын байрны чадамжийн стандарт”


18 Ажлын байрны чадамжийн стандарт Сайн өв - Сайн жишиг Харах боломжтой. Ийм бодлогын баримт бичгийг л бид боловсруулж, гаргасан гэсэн үг. Бодлогын баримт бичиг боловсруулсны дараа “Ажлын байрны чадамжийн стандарт”-д суурилсан үнэлгээнүүд хийгдэнэ. Үнэлгээ хийгдэж “Эрдэнэт” үйлдвэрт 26 салбарын ажил, мэргэжлийн хүмүүс ажиллаж байна гэж Та дээр хэллээ. Эдгээр 7000 гаруй ажиллагсад “Би өнөөдөр мэргэжлийн ямар ур чадвартай хүн бэ, надад ур чадварын ямар зөрүү байна, цаашид ур чадвараа дээшлүүлэхийн тулд юу хийх ёстой вэ” гэдгээ нээлттэйгээр харах боломж бий юу? байж ур чадварын зөрүү гарна, зөрүүн дээр нь бид хөгжүүлэлт хийнэ. Хүмүүс ажлын ур чадварын тэр зөрүүг арилгах, өөрийн ур чадварыг хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй байх нь чухал. Хоёр талын хичээл зүтгэлээр энэ ажил биелэлээ олно. боловсруулсан байна. Харин Эрдэнэт үйлдвэр өөрийн инженер, техникийн ажилтнуудын дэмжлэг, мэргэшсэн ажиллах хүчнийхээ ур чадварыг ашиглан, мэргэжлийн байгууллагуудаас заавар зөвлөгөө авч, тэдний арга зүйн удирдлага дор ажилласан. Бид ийнхүү нэг жилийн хугацаанд Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дээр 26 салбарын 1580 ажлын байрны чадамжийн стандартыг бүрэн боловсруулсан нь мэргэжлийн байгууллагын удирдлагуудын дүгнэснээр Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд хийсэн томоохон шинэчлэл юм. Энэ ажлыг зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрт тустай ажил боллоо гэж харахаас илүү үүнийг Монгол улсын “Ажил, мэргэжлийн стандарт” болгож батлуулснаар уул уурхайн салбар болон хөдөлмөрийн зах зээлд томоохон шинэчлэл авчирна. Энэ стандартыг нэвтрүүлснээр ажилтныг ур чадвараар нь үнэлэх боломжтой болно. “Эрдэнэт” үйлдвэрийн “Ажлын байрны чадамжийн стандарт” боловсруулахад оролцсон мэргэжлийн 19 хүний бүрэлдэхүүнтэй багийг саяхан Нидерланд, Белги улсад явуулж, “Ажлын байрны чадамжийн стандарт” боловсруулах үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан тайланг харахад тэдгээр оронд энэ ажил илүү ахисан түвшинд буюу ур чадвартай ажилтны шинэ санааг хэрхэн инноваци болгон хөгжүүлдэг, тэр нь улс орны хөгжилд ямар өөрчлөлт авчирсныг үзэж танилцсан байна. Тэнд ур чадвартай ажилтнуудын сайн санааг хөгжүүлэх төв байгуулан ажилладаг. Ийм төвд хөгжүүлсэн жижиг гэлтгүй сайн санал, шинэ ажлуудыг улс хөрөнгө оруулалт хийж хөгжүүлээд, инноваци шингээсэн бүтээгдэхүүн гаргаж хэрэгцээ хангадаг сайхан туршлагуудыг манай мэргэжилтнүүд анхааралтай судалж ирсэн. Монголын ур чадвартай ажилтнууд зөвхөн эх орондоо үнэлэгдэх биш, олон улсад үнэлэгдэхийн тулд олон улсын ажил, мэргэжлийн ур чадварыг сайн эзэмших шаардлагатай. Хөдөлмөрийн зах зээлд оролцогч ажил олгогч, мэргэжлийн холбоод, төрийн болон сургалтын байгууллага, ажил хайгч иргэн, суралцагч зэрэг хэрэглэгчдийн “Ажлын байрны чадамжийн стандарт” улс орны хувьд ямар үнэ цэнтэй вэ? нийтлэг хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн энэхүү чадамжийн стандартыг сонирхогч талууд дараахь байдлаар ашиглах боломжийг бүрдүүлсэн. Үүнд:


18 Ажлын байрны чадамжийн стандарт 19 Ажлын байрны чадамжийн стандарт Сайн өв - Сайн жишиг Байгууллагын хувьд: 1. Байгууллага нь ажлын байрны чадамжийн стандартыг хүний нөөцийн удирдлагын чиг үүргүүдийн үйл ажиллагаа болон хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой үйл ажиллагаанд ашиглах чухал ач холбогдолтой суурь баримт бичигтэй болно. Үүнд: • Сул ажлын байранд сонгон шалгаруулалт явуулахад мэргэжлийн ур чадвар, чадамжийн шаардлагыг тогтоох, үнэлэх, • Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгуур үзүүлэлтийг боловсруулах, • Сургалтын хэрэгцээ тодорхойлох, • Чадамжид суурилсан сургалтын захиалга өгөх, хөтөлбөр боловсруулах, • Мэргэжилтний ажлын ачаалал, нормыг тогтоох, бодит цалин хөлс, урамшуулал олгох, • Мэргэшлийн түвшний хүрээг тодорхойлох гэх мэт олон ажилд ач Энэ стандарт байгууллагад ямар ач тустай бол? тустай. 2.Чадамжийн стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлснээр мэргэжлийн үнэлгээчин бэлтгэгдэж, улмаар мэргэжилтнүүдийг сургаж, хөгжүүлнэ. 3.Олон улсын хүний нөөцийн менежментийн тогтолцооны MNS ISO 30405:2018 Бүрдүүлэлтийн аргачлал стандартын тодорхой шаардлагуудыг хангана. 4.Байгууллагыг тухайн ажлын байрны чадамжийн стандарт шаардлагыг бүрэн хангасан хүний нөөцөөр бүрдүүлж, үйл ажиллагааг сайжруулан, тогтвортой хөгжих боломжтой болно. 5.Судалгааны үр дүнгээс үзэхэд ажлын байрны тодорхойлолтоос илүү чадамжийн стандартад ажил, мэргэжлийн гол агуулгуудыг дэлгэрэнгүй тусгах нь цаашид байгууллагууд чадамжийн стандарт боловсруулан үйл ажиллагаандаа хэрэглэхэд тустай байх юм. • Төрийн байгууллага хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалтын талаар бодлого боловсруулах, хянах, хөдөлмөрийн харилцаатай холбогдох мэдээлэл авах, • Ажил олгогчид ажлын байрны тодорхойлолт, аж ахуйн нэгж, байгууллагын дотоод дүрэм, журам боловсруулах, ажилтны ур чадварыг үнэлэх, шалгуур үзүүлэлтийг тогтоох, • Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, мэргэжлийн сургалтын байгууллага, их дээд сургуулиуд сургалтын хөтөлбөр боловсруулах, төгсөгчдийн ур чадварын үнэлгээ хийх, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, • Ажил хайгч иргэд, суралцагч нар ажлын байрны хэрэгцээ шаардлага, түүнд шаардагдах ур чадвар, мэдлэг, хандлага төлөвшил, хөдөлмөрийн нөхцөлийн талаарх мэдээллийг олж авахад “Ажлын байрны чадамжийн стандарт”-ыг ашиглаж болно. • Хамгийн гол нь ажилтан өөрийн ур чадварыг бодитой үнэлүүлэх боломж олдоно. Өөрөөр хэлбэл, эзэмшсэн мэргэжлээрээ өөрийн мэдлэг, ур чадвар, чадамжийн түвшинг тогтоох, тогтоолгох, • Мэдлэг, мэргэшлээ дээшлүүлэх, эрэлтээ тогтоох, • Ажлын байранд тавигдсан чадамжийн шалгууруудын талаар мэдээллээр хангагдах, өөрийгөө хөгжүүлэх, “Ажлын байрны чадамжийн стандарт” ажилтанд илүү үр өгөөжтэй санагдаж байна. Энэ талаар дэлгэрүүлж ярина уу?


20 Ажлын байрны чадамжийн стандарт Сайн өв - Сайн жишиг Бидний санаачилж хэрэгжүүлсэн төслүүдийн тайлангаас сонсоход энэ үйл явцад хүмүүс дандаа хөгжиж, илүү үнэлэгдэж байгаа дүр зураг харагддаг. Өөрөөр хэлбэл, аливаа асуудлыг зөвхөн “Эрдэнэт” үйлдвэр биш Монгол улс, олон улсын түвшинд харж сэтгэдэг болсноор ирээдүйд үр дүнтэй хүрэх боломжуудыг хамтын хүчээр нээх юм. “Эрдэнэт” үйлдвэрийн мэргэжилтнүүд хамтран хийсэн 1580 ажлын байрны чадамжийн стандартыг боловсруулсан баримт бичгүүд нэг өрөөнд багтахгүй. Тийм их бичиг баримтыг бид боловсруулж, үнэлж, хянаж, редакторлаж, баталгаажуулсан байна. Энэ үнэхээр нүсэр ажил байсан. Энэ Шинэ стандарт хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажилласан байгууллага, хүмүүст хандаж Таны хэлэх үг... ажлыг хэрэгжүүлэхэд үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар зөв зохион байгуулалт хийж чадсан гэж бодож байна. Үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн удирдах ажилтнууд ч гэсэн үүнд ач холбогдол өгч бидэнтэй хамтарч ажилласанд талархаж байна. Энэ ажил дээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, бидэнтэй хамтран ажиллаж, дэмжиж, Монгол улсын “Хөдөлмөрийн тухай” хуулийн шинэчлэл хийхэд хүртэл нөлөөлөн, санаачилгатай ажилласан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд, дэд сайд, зарим ажилтан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, тус • Ажлын гүйцэтгэл, хүрсэн үр дүнг үнэлүүлэх, • Хөдөлмөрийн харилцаанд хүлээх үүрэг, хариуцлага, удирдах удирдуулах зарчим, ажлын байрны уялдаа холбоо, харилцан хамаарал, багийн хамтын ажиллагааны хэлбэр, зохион байгуулалтын хүрээнд хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлох, • Ажлын байрны нөхцөл, тавигдаж буй шаардлага, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ашиглах түүхий эд, материалын талаар мэдээлэл авах, • Мэргэшлийн зэрэг дээшлүүлэх боломж, хөгжлийн зураглал, • Мэргэжил дээшлүүлэх сургалтын төрөл, хэлбэр сонгох гээд олон талын ач холбогдолтой. Манай үйлдвэр өнгөрсөн хугацаанд ажлын байрны дүн шинжилгээ хийх олон улсын DACUM аргачлалын сургалтанд 30 ажилтныг оролцуулсан бөгөөд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга Н.Энхболд, Тэргүүлэх мэргэжилтэн Ө.Золбаяр нар олон улсын DACUM-чны эрхтэй болсон.


20 Ажлын байрны чадамжийн стандарт 21 Ажлын байрны чадамжийн стандарт Сайн өв - Сайн жишиг холбооны АМС-ын төвийн захирал Г.Энхбат нарт мөн талархаж байна. Түүнчлэн Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвийн ажилтнууд манай үйлдвэрийн 150 гаруй үнэлгээчид, 30 DACUM-чдыг сургаж бэлтгэж өгсөн. Үнэлгээчин гэдэг нь нэг ИТА сургалтанд суугаад үнэлгээчний сертификат авч байгаа хэрэг биш. Хүний ажлыг үнэлэх арга зүй эзэмшсэн хүн л энэ ажлыг хийнэ. Тиймээс үнэлгээчин өөрөө тухайн ажлын талаар маш сайн мэдлэгтэй байх шаардлага тавигдана. Нөгөө талаас тэр хүн ёс зүйтэй байх ёстой. Дээрх мэргэжлийн байгууллагууд үнэлгээчний сургалтанд хамрагдах хүмүүст ийм өндөр шалгуур тавьж байсан. Хүний ажлыг үнэлэхдээ хувь хүний үзэмжээс ангид байх, үзэл бодлоо тулгахгүй, тухайн хүний ажлыг ёс зүйтэйгээр зөв, шударга үнэлэх шаардлага тавигддаг. Сайн ур чадвартай ажилтан мөн үү, үгүй юу гэдгийг хэн нэг албан тушаалтан үнэлдэг биш, мэргэжлийн үнэлгээчин батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх хөгжил рүү бид тэмүүлж явна. Иймд хамтран ажилласан бүх байгууллага, хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол улсад “Ажил, мэргэжлийн ур чадварын үндэсний төв” байгуулах зайлшгүй шаардлага байна. Инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улс орны хөгжлийг хурдасгах томоохон төслүүдэд зөв санхүүжилт өгч, залуучуудын гаргасан санааг дэмжиж үйлдвэрлэлээ хөгжүүлэх чиглэл рүү хөтөлдөг төв олноор бий болгох нь оновчтой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Энэ бидний цаашдын нэг том зорилго байх юм. Цаашид ийм л зүйл хиймээр байна гэсэн сайн санал байна уу? МЯЛААЛГА ҮГ “Эрдэнэт” үйлдвэр өөрийн мэргэжилтнүүдийн хүчийг дайчлан 1580 ажлын байрны чадамжийн стандартыг нэг жилийн дотор боловсруулаад, улмаар “Ажил, мэргэжлийн стандарт” болгон баталгаажуулах том зорилго тавиад ажиллаж байна. Мэргэжлийн байгууллагууд болон “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын дэмжлэг, хамт олныхоо хүчинд тулгуурлан тус үйлдвэрт “Ажлын байрны чадамжийн стандарт” боловсруулж хэрэгжүүлэх ажлыг чадварлаг удирдан, зохион байгуулсаар буй Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаярын байгууллагын ажлын бүтээмж, улс орны хөгжлийн төлөө санаачлан хэрэгжүүлсэн олон сайн ажлын нэг нь энэ юм.


22 Ажлын байрны чадамжийн стандарт Ñайн өâ - Ñайн жишиг ЭРДЭНЭТ ҮЙЛДÂЭР “АЖЛÛН БАЙРНÛ ЧАДАМЖИЙН СТАНДАРТ” НЭÂТРҮҮЛСЭН НЬ ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ЦОО ШИНЭ АЛХАМ Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо 1990 онд үүсэн байгуулагдсан, 8000 гаруй гишүүнтэй. Манай холбооны гишүүд нь ААНБ, компанийн ажил олгогчид байдаг. Манай холбоо 21 аймагт салбартай, мэргэжлийн 54 холбоотой гэрээний үндсэн дээр хамтран ажилладаг. Манай байгууллага ажил олгогчдыг дэмжих, “Хөдөлмөрийн тухай” хуулийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, аюулгүй ажиллагаа, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлаар аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогчдыг дэмжих чиг үүрэгтэй ажилладаг. Бид олон улсын хөдөлмөрийн байгууллага, дэлхийн банк, НҮБ зэрэг олон байгууллагатай хамтран ажилласан 30 гаруй жилийн туршлагатай. “ Шинээр батлагдан мөрдөгдөж буй Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай” хуулиар ААНБ-ууд мэргэжилтэй ажилтныг зөв үнэлэх, байгууллагынхаа ажлын байранд мэргэжлийн хувьд бие дааж ажил гүйцэтгэх чадамжтай ажилтныг сонгон авах, түүнд тохирсон цалин хөлс олгож, тогтвортой ажиллуулах үндсэн механизм нь ажлын байр бүр дээр олон улсын жишгээр “Ажил, мэргэжлийн стандарт” боловсруулан мөрдүүлэх явдал гэдгийг хуульчилсан билээ. Ажил мэргэжлийн стандарт нь ажилтны ур чадвар, чадамжийг тодорхойлж, бүтээл, ажлын гүйцэтгэлийг үнэлэх үндсэн баримт бичиг юм. Хөдөлмөрийн орчин буюу ажлын байранд ажил олгогчийн зүгээс тавьж байгаа ажилбар гүйцэтгэх мэргэжлийн шаардлагыг биелүүлэх түвшинд ажилчны эзэмшсэн мэдлэг, чадвар, дадал, хөдөлмөрийн соёлыг тухайн ажилтны мэргэшлийн чадамж гэдэг бөгөөд үүнийг чадамжийн стандартаар тодорхойлдог. Өндөр хөгжилтэй улсууд ажилчин хүнийг чадамжийн 21 шалгуур үзүүлэлтээр үнэлдэг. Тухайлбал, эхлээд тэр хүний ажил мэргэжлийн тодорхойлолт, ангиллыг гаргана. Дараа нь тухайн ажил мэргэжлийн код, эзэмшсэн мэргэжлийн түвшин, ажлын дадлага, туршлага, мэргэжлийн онолын мэдлэг, хандлага, бүтээмж, хийсэн ажлын чанар, гүйцэтгэл, аюулгүй ажиллах мэдрэмж гэх мэт олон зүйл энэхүү ажил, мэргэжлийн стандартаар тодорхойлогддог. Х.ГАНБААТАР Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал, дэд Ерөнхийлөгч, Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол улсын зөвлөх инженер


22 Ажлын байрны чадамжийн стандарт 23 Ажлын байрны чадамжийн стандарт Сайн өв - Сайн жишиг Монгол улсад “Хөдөлмөрийн тухай” хууль шинэчлэгдэн, 2022 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн цоо шинэ харилцаанд шилжиж байна. Өмнө нь манай улс ажиллагсдад хийснээр болон мэргэжлийн зэргээр цалин хөлс олгодог тогтолцоотой байсан бол одоо “Хөдөлмөрийн тухай” шинэ хуулийн дагуу хүний хөдөлмөрийг ур чадвар, чадамж, бүтээмж, ажлын гүйцэтгэлээр нь үнэлдэг олон улсын жишиг рүү шилжиж байна. “Эрдэнэт” үйлдвэр Монгол улсын эдийн засагт онцгой хувь нэмэр оруулдаг үүрэг, зорилготой үйлдвэрийн хувьд “Хөдөлмөрийн тухай” хуулинд орсон ажилтан хүний нэг бүрийн ажил, мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэлтэй холбоотой шинэчлэлд хамгийн түрүүнд анхаарч, нилээд ул суурьтай судалгаа хийж, үйлдвэртээ нэвтрүүлэх бэлтгэл ажлыг маш соргогоор мэдрэн эхлүүлсэнд манай холбоо талархдаг. “Эрдэнэт” үйлдвэр “Ажлын байрны чадамжийн стандарт” боловсруулах чиглэлээр улсын хэмжээнд тендер зарласан. Түүнд Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны мэргэжлийн зөвлөх баг шалгарч “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олныг 1580 ажил, мэргэжлийн чадамжийн стандарт боловсруулахад нь мэргэжлийн туслалцаа үзүүлж, загвар 101 чадамжийн стандартыг үйлдвэрээс томилогдсон багтай хамтран боловсруулж, цаашид энэ чиглэлээр өөрсдөө үйл ажиллагаа явуулах чадвартай үйлдвэрийн багийг болон ажилчдын ур чадвар үнэлэх үнэлгээчдийг тус тус бэлтгэж өгөх чиглэлээр бидний үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд Монгол улсын аж үйлдвэрийн салбарын хөгжлийн түүхэнд анхных болсон юм. “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн 2 жилийн хугацаанд энэ ажилд анхаарал хандуулж, үйлдвэрийнхээ 26 салбар нэгжийг хамарсан 1580 мэргэжлээр чадамжийн стандартыг өөрсдийн багийн хүчээр боловсруулж мөрдүүлсэн туршлагыг Монгол улсын аж үйлдвэрийн салбарын олон зуун үйлдвэр судлан, авч хэрэгжүүлж байна. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр мэргэжлийн чадамжийн стандарт боловсруулсан, энэ стандартаар ажилтнуудынхаа ур чадвар, бүтээмжийг үнэлсэн, ажлын хандлага, мэргэжлийн онолын мэдлэг, дадлага туршлагыг нь үнэлэх шинэ эхлэл болсон энэхүү үйл ажиллагааг Оюутолгой, Энержи ресурс, Эрдэнэс тавантолгой, Бага нуурын уурхай зэрэг томоохон компаниуд сонирхож, өөрсдийн үйл ажиллагаанд хэрэглэж эхлээд байна. “Эрдэнэт” үйлдвэрийнхэн 26 салбар нэгжид ашиглаж буй нийт 1580 ажлын байрны чадамжийн стандартыг өөрсдөө бие даан боловсруулахдаа Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБын хөгжлийн хөтөлбөр, Нидерланд улсын ажил олгогч эздийг дэмжих хөтөлбөрийн баг, ХНХЯ, Үнэлгээ мэдээллийн төв болон МАОЭНХ-ны зөвлөхүүдтэй нягт хамтран ажилласан нь амжилтад хүрэх гол нөхцөл болсон. Өөрөөр хэлбэл, олон улсад уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг үнэлж, түүнд тохирсон цалин хөлс олгоход хэрэглэж байгаа аргачлал, стандартаар ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, чадамжийг “Эрдэнэт” үйлдвэрийн түвшинд үнэлж чаддаг болсон нь манай улсын хувьд маш том ололт юм. Өнөөдөр ажилтнуудынхаа ажил, үүрэг гүйцэтгэх чадамжийг үнэлж буй олон улсын аргачлалыг “Эрдэнэт” үйлдвэр анх удаа Монгол улсад нутагшуулж чадлаа. Иймээс Нидерланд улсын Ажил олгогч эздийн холбоо 2023 онд Монгол улсын уул уурхайн салбарын ур чадварын үндэсний төвийг “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн байгуулах саналыг ирүүлээд байна.


24 Ажлын байрны чадамжийн стандарт Сайн өв - Сайн жишиг Нидерланд улсын Ажил олгогч эздийн холбоотой хамтран Монгол улсын уул уурхайн салбарын үндэсний ур чадварын загвар төвийг “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэд байгуулснаар уул уурхайн салбарт эрэлттэй, өндөр ур чадвартай, чадамжтай мэргэжилтэй ажилтныг ажил, мэргэжлийн стандартын шаардлага, түвшинд нийцүүлэн бэлтгэх, тэдний чадамжийг үнэлэх, ур чадвар олгох сургалтууд зохион байгуулж, манай улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлж, ажиллах хүчнээс авах өгөөжийг дэлхийн түвшинд хүргэх үндсэн нөхцөлийг бүрдүүлнэ гэж бид үзэж байна. Дээрх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэт” үйлдвэр 20 гаруй ажилтнаа хоёр хэсэг болгон Нидерланд улс руу явуулж тэндэхийн ур чадварын чадамжийн төвүүд хэрхэн ажилладаг, ажилтнуудаа яаж сургадаг, ажилтны ур чадварыг үнэлж, дээшлүүлэх ажлыг зохион байгуулж буй ажлын арга барил болон ур чадварыг ямар хэмжүүрээр үнэлдэг зэрэг олон арга туршлагатай танилцуулсан нь үр дүнтэй болсон. Монгол улсад олон улсын жишигт нийцсэн, Уул уурхайн салбарын ур чадварын төвийг Нидерландын мэргэжилтнүүдийн туслалцаа, зөвлөмжөөр “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон үйлдвэрээ түшиглэн байгуулж уул уурхайн салбарын мэргэжилтэй боловсон хүчний хөгжлийг манлайлна гэдэгт итгэлтэй байна. “Эрдэнэт” үйлдвэр уул уурхайн салбарт анх удаа “Ажлын байрны чадамжийн стандарт” боловсруулан нэвтрүүлж эхэлсэн нь салбарын хүний нөөцийн хөгжлийн цоо шинэ хувьсгал гэж бид үнэлдэг. “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олны хэрэгжүүлсэн уул уурхайн салбарын хүний нөөцийн хөгжлийн энэхүү шинэчлэлийг уул уурхай болон бусад аж үйлдвэрийн салбарт сурталчлан ойлгуулж, судалж, түгээн дэлгэрүүлэх саналыг манай холбоо Засгийн газарт хүргүүлсэн. Аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийн хөгжил, ажилтан хүний ур чадвар, чадамжаа үнэлүүлж, түүнд тохирсон цалин хөлс авах, мэргэжилтэй боловсон хүчнээр тогтмол хангагдах үндэс болсон энэхүү “Ажил, мэргэжлийн чадамжийн стандартыг” боловсруулан нэвтрүүлэх нарийн төвөгтөй, чимхлүүр, өндөр мэдрэмж, мэргэжил шаардсан ажлыг үйдвэрээсээ эхлэхээр зоримог шийдвэр гаргаж, энэ үйлсийг манлайлсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон маш идэвхтэй дэмжсэн бусад захирлууд, энэ үйлсийг анхнаас нь ойлгож, санаачилсан Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаярын удирдлага зохион байгуулалт дор амжилттай нэвтрүүлсэн “Ажлын байрны чадамжийн стандарт”-


24 Ажлын байрны чадамжийн стандарт 25 Ажлын байрны чадамжийн стандарт Сайн өв - Сайн жишиг ыг цаашид байнга мөрдөж ажиллаасай гэж боддог. Үүнийг сайн ашиглавал тус үйлдвэр цаашид мэргэжлийн ур чадвартай ажилтнаар дутагдахгүй. “Эрдэнэт” үйлдвэр одоо боловсруулаад мөрдөж буй 1580 ажлын байрны чадамжийн стандартаа “Ажил, мэргэжлийн стандарт” болгон үндэсний хэмжээнд мөрдүүлэх ажлыг ойрын үед зохион байгуулж зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрт биш, уул уурхайн бүх үйлдвэрт мөрдүүлбэл энэ салбар ижил түвшний чадамжтай, чадварлаг хүний нөөцтэй, ажлын бүтээмж өндөр, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх баталгаа хангагдана. Нөгөө талаас аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд “Ажил, мэргэжлийн стандарт”-тай болох нь зөвхөн ажил олгогчид тустай зүйл биш. Ажилтанд өөрт нь маш их ач тустай. Ажилтан хүн мэргэжлийнхээ чадамж, ажлынхаа гүйцэтгэл, ур чадварт тохирсон цалин, урамшуулал авч урам зоригтой, тогтвортой, сэтгэл ханамжтай ажиллах болно. Ийм замаар ажилтан хүн ажлын байраа баталгаатай байлгаж, урт хугацаанд тогтвортой ажиллаж сайхан амьдрах нөхцөл бүрдэх учраас “Ажлын байрны чадамжийн стандарт” эзэмших нь хувь хүнд өөрт нь бас их ач тустай. Хувь хүн мэргэжлийнхээ ур чадварыг мэдээд, хийж буй ажлынхаа гүйцэтгэл, чанарыг хянаад, бүтээмжтэй ажиллана гэдэг нь ажил, мэргэжлийн чадамжтай хүний өөрөө хариуцах үнэтэй эрхэм зүйл юм. Байгууллагын ажил, мэргэжлийн стандарт боловсруулна гэдэг нь мэргэшсэн хүн дангаараа хийдэг ажил огт биш. “Эрдэнэт” үйлдвэрт “Ажлын байрны чадамжийн стандарт” боловсруулахдаа бид тус үйлдвэрийн цех тус бүрт тухайн мэргэжлийн чадамжийг эзэмшсэн 4 хүнтэй баг бэлдэж өгсөн. Тэд цехийнхээ тухайн ажлыг хамгийн сайн гүйцэтгэдэг ажилтны чадамжид суурилан өөрийн цех, хэсгийн ажил, мэргэжлийн чадамжийн стандартын түвшинг тодорхойлсон. Мэргэжлийн хамгийн сайн мэдлэг, ур чадвар, дадлагатай хүний чадамжийг тухайн цехийн чадамжийн стандарт болгосон учраас бусад хүмүүст яг тэр хүний чадамжийг эзэмшүүлээд эхлэхээр тэр цех, хэсгийн ажлын бүтээмж, чанар, гүйцэтгэл, хариуцлага эрс дээшилнэ. Бидний “Эрдэнэт” үйлдвэрт сургаж бэлтгэж өгсөн “Ажлын байрны чадамжийн стандарт” боловсруулах чадвартай 104 хүний бүрэлдэхүүнтэй баг бол энэ үйлдвэрийн болон уул урхайн салбарын хамгийн үнэт капитал болно гэдэгт итгэлтэй байна. “Ажлын байрны чадамжийн стандарт” боловсруулах явцад ажилтнуудын ур чадварыг чадамжаар нь, гүйцэтгэлээр нь үнэлэх мэргэжлийн үнэлгээчдийн багийг мөн цех хэсэг болгонд сургаж бэлдсэн. Одоо “Эрдэнэт” үйлдвэр өөрийн хэмжээнд “Ажлын байрны чадамжийн стандарт”- ыг улам сайжруулж боловсронгуй болгоод


26 Ажлын байрны чадамжийн стандарт Сайн өв - Сайн жишиг явах хүний нөөцийн болон мэргэжлийн үнэлгээчдийн багтай болсон. Монголын уул уурхайн салбарын хувьд өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрт л ийм баг байна. Бид “Эрдэнэт” үйлдвэрийн “Ажлын байрны чадамжийн стандарт” боловсруулах ажилд оролцоход тус үйлдвэрийн удирдлага, хамт олон энэ ажилд үнэхээр их анхаарал хандуулж, ач холбогдол өгч хамтран ажилласан. Ялангуяа Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр, орлогч дарга Н.Энхболд, бусад цех хэсгийн дарга нар үйлдвэрийн ажилтнуудыг зохион байгуулалттай татан оролцуулж, цех хэсэг бүрээс мэргэжлийн чадамжтай хүмүүсийг томилж ажиллуулсан нь шинэ стандарт боловсруулах, нэвтрүүлэх ажлыг үр дүнд хүргэсэн. Зарим ААНБ-д ажил мэргэжлийн стандарт боловсруулах гэж оролдсон, тэр нь чанаргүй болсон, хэрэгждэггүй тохиолдол бий. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн бүх шатны удирдлага энэхүү шинэ ажилд ач холбогдол өгч, анхаарал хандуулж, хөрөнгө зарцуулж, зарим удирдлага нь өөрсдөө манлайлан оролцож, энэ ажлыг чанартай хийсэн учраас тус үйлдвэр болон эх орны эдийн засгийн үр ашигт нөлөөлөх томоохон ажил болсон гэж бодож байна. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд ажилтнуудаа мэргэжлийн өндөр чадамжтай байхад чиглэсэн асар том бодлогын алхам хийж, үйлдвэрийн бүх цех хэсэгт мэргэжлийн өндөр ур чадвартай ажилтантай байх суурь тогтолцоо бий болгосонд Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны өмнөөс талархал илэрхийлье. МЯЛААЛГА ҮГ “Эрдэнэт” үйлдвэрт “Ажлын байрны чадамжийн стандарт” боловсруулах явцад үйлдвэр, аж ахуйн газарт ажиллаж буй мэргэжилтэй ажилтнуудыг үнэлэх, тэдний цалин хөлсийг бүтээмж, чанартай холбох цоо шинэ тогтолцооны асуудал яригдаж байсан. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрт туршаад “Ажлын байрны чадамжийн стандарт” боловсруулж байсан үйл явцаас үүдэн Монгол улсын “Хөдөлмөрийн тухай” хуулийн 17-р зүйлд хөдөлмөрийн харилцааны шинэ заалтууд тусгагдсан. “Эрдэнэт” үйлдвэр хөдөлмөрийн харилцаа, ажилтнуудын ур чадвар, чадамжийн чиглэлээр ийнхүү цоо шинэ ажил санаачлан, амжилттай нэвтрүүлсэн тул “Эрдэнэт” үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаярыг МОНГОЛ УЛСЫН “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ”-ийн гишүүнд нэр дэвшүүлж, томилуулсан. Тодруулбал, Монгол улсын “Хөдөлмөрийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах үндэсний хэмжээний үйл ажиллагааг удирдах багт О.Отгонбаяр хамтран ажиллах эрхтэй болсонд баяр хүргэе.


26 27 Сайн өв - Сайн жишиг 26 Ажлын байрны чадамжийн стандарт


Ñайн өâ - Ñайн жишиг 28 ISO 30400 багц стандарт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2021 оны 2-р сард “Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандарт нэвтрүүлэх” тендер зарласан бөгөөд манай компани үүнд албан ёсоор оролцож энэ ажлыг хэрэгжүүлэх эрх авсан юм. Хүний нөөцийн менежментийн олон улсын багц стандартыг нэвтрүүлэх энэхүү төслийн үйл ажиллагаа нь 2021 оны 5-9 сар хүртэл үргэлжилж, харилцан өндөр оролцоотой хамтран ажилласандаа бид туйлын талархалтай явдаг. ISO стандартууд олон улсын хамгийн сайн туршлагуудыг агуулдаг бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дэлхийн хэмжээний байгууллага болохыг зорьж “Дэлхийн жишиг, Монголын бахархал” гэсэн алсын хараатай ажиллаж олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа БАЙНГЫН САЙЖРУУЛАЛТ ХИЙХЭД ХЯЗГААР ҮГҮЙ Олон улсын стандартчиллын байгууллагаас Хүний нөөцийн менежментийн тогтолцооны Олон улсын ISO 30400 багц стандартын 27 стандартыг нь 2016 оноос хойш олны хүртээл болгоод байна. Үүнээс Монгол улсад дараах 7 стандартыг MNS буюу үндэсний стандарт болгосныг дурдвал: хэрэгжүүлж байгаа нь талархалтай. Энэхүү хэтийн зорилгодоо хүрэхийн тулд олон улсад үйл ажиллагаагаа таниулах, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд олон улсын сайн туршлагуудыг хэрэгжүүлэх шаардлага мэдээж тавигдана. Үүний нэг жишээ болох Хүний нөөцийн менежментийн тогтолцооны Олон улсын ISO 30400 багц стандартыг хэрэгжүүлэх санал санаачилга гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-н Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаярт мөн талархал илэрхийлье. Хүний нөөцийн менежментийн Олон улсын ISO 30400 багц стандартын анхны стандарт 2016 онд нийтлэгдсэн бөгөөд энэхүү багц стандартуудыг нэвтрүүлсэн байдлыг харахад Монгол улс Ази тивд анхдагч, дэлхийд 6 дахь орон болж, 2018 оноос Монгол улсад анх удаа “Монос групп” 1. MNS ISO 30400:2018 Нэр томьёо 2. MNS ISO 30405:2018 Бүрдүүлэлтийн аргачлал 3. MNS ISO 30406:2018 Байгууллагын түвшний тогтвортой ажил эрхлэлт 4. MNS ISO 30407:2018 Бүрдүүлэлтийн нэгжийн өртөг 5. MNS ISO 30408:2018 Хүний нөөцийн засаглал 6. MNS ISO 30409:2018 Ажиллах хүчний төлөвлөлт 7. MNS ISO 30401:2021 Мэдлэгийн менежмент-Шаардлага Олон Улсын стандартыг нэвтрүүлснээр байгууллагын үйл ажиллагааг системтэй, тогтвортой, тасралтгүй сайжруулах боломж бүрдэх юм. Н.МЭНДБАЯР “Глобал талент менежмент” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал, Олон улсад бүртгэлтэй, коджсон аудитор


Сайн өв - Сайн жишиг 28 ISO 30400 багц стандарт 29 ISO 30400 багц стандарт ХХК нэвтрүүлж, хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Харин уул уурхай, хүнд үйлдвэрлэл, төрийн өмчит үйлдвэрийн газруудаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тус стандартыг хэрэгжүүлсэн анхны байгууллага болсон. Хүний нөөцийн менежментийн Олон улсын ISO 30400 багц стандартуудын хувь хүн, байгууллага, салбар, бүс нутаг, улс орны хөгжилд нөлөөлөх ач холбогдол нь өөр өөр байдаг онцлогтой. Тиймээс эдгээр стандартуудыг цогцоор нэвтрүүлэх нь хамгийн чухал. Менежментийн стандартуудтай харьцуулахад Хүний нөөцийн менежментийн ISO 30400 багц стандарт нийтлэгдсэнээс хойш хоёрхон жилийн дотор Монгол улсад нэвтрүүлж эхэлснийг онцолмоор байна. Тус багц стандарт нь олон улсад өөрөө шинэ учраас амжилттай хэрэгжүүлсэн байгууллагаас туршлага судлах, энэ стандартаар жишиг байгууллага болсон жишээ одоохондоо хомс гэдгийг стандартад дурдсан байдаг. Шинэ стандартад яаж тасралтгүй сайжруулалт хийж, ямар үр дүнд хүрэх нь тухайн байгууллагын удирдлага, ажиллагсдын оролцоо, хандлагаас их шалтгаална. ISO 30400 багц стандарт нь “багц” буюу дээр дурьдсанчлан өнөөгийн байдлаар 27 стандарт, цаашид боловсруулах шатандаа 7 стандарт хэлэлцэгдэж байгаа нь хүнтэй холбоотой хүний нөөцийн менежмент нь асар гүн гүнзгий, өргөн цар хүрээнд хийгддэгийг харуулж байна. Мөн менежментийн тогтолцооны стандартууд дотроос ийм олон стандартаас бүрдсэн багц стандартын түүх байхгүй. Учир нь, хүнтэй холбоотой асуудал дуусашгүй, байнгын сайжруулалт, шинэчлэл хийгдэх шаардлагатай, хөгжлийн аливаа асуудал хүний хүчин зүйлээс хамааралтай гэдгийг эндээс харж болох юм. Жишээ нь, ISO 30409 Ажиллах хүчний төлөвлөлт стандартаар Байгууллагын стратеги төлөвлөлтийг хамтатган хийдэг. Энэ төлөвлөлтийг дагаад ажиллах хүчний төлөвлөлт хийгдэнэ. Өөрөөр хэлбэл ажиллах хүчинтэй холбоотой бүх эрсдэлийг тооцно. Хүнтэй холбоотой үүсэх эрсдэл, ирээдүйд хэрэгцээтэй болох чадамж, ур чадвар зэргээр судлан тооцоолж төлөвлөдөг. Байгууллагын стратеги нь хүний нөөцийн стратегитай шууд холбоотойг эндээс харж байна. Улмаар өндөр бүтээмжтэй ажилтантай болох, хамт олноороо гүйцэтгэл өндөртэй байх, ажилтны бусад хэрэгцээ шаардлагыг мөн л “Ажиллах хүчний төлөвлөлт”-ийн стандартаар тодорхойлно. Хүний нөөцийн менежментийн ISO 30400 багц стандартууд нь тус бүрийн онцлогоороо байгууллагад өөр өөрийн ялгаатай үнэ цэнийг авчирдаг. Тиймээс ISO 30400 стандартыг багцаар нь нэвтрүүлэхээс өөр аргагүй юм. Энэ стандартаар “Хүний нөөцийн засаглал” гэсэн шинэ ойлголт бий болсон. Тиймээс байгууллагын менежментийн тогтолцоог хүний нөөцийн менежменттэй уялдуулж ойлгох шаардлага тулгарч байна.


Сайн өв - Сайн жишиг 30 ISO 30400 багц стандарт “Олон улсын стандарт хэрэгжүүлнэ гэдэг нь үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ дэлхийн түвшинд хүргэх суурь юм”. Цаашид байнгын сайжруулалт хийж олон улсын стандартын түвшинд хүрнэ. Байнгын сайжруулалтад төгсгөл гэж байхгүй. Урт хугацааны байнгын сайжруулалтаар төгөлдөршил рүү хамтдаа тэмүүлнэ. Байнгын сайжруулалт нь төгөлдөршил өөд тэмүүлэх шинэ боломжийг олж харах, хэрэгжүүлэх хөгжлийн хайгуулын үйл явц юм. Байнгын сайжруулалт хийж, олон улсын стандартыг хэрэгжүүлэх нь Монгол улсад оруулах бидний том хувь нэмэр гэж би үздэг. “ Өмнө нь удирдлага ажилтнаа ихэвчлэн “зардал” гэж хардаг байсан бол одоо ажилтан бол байгууллагын “үнэт зүйл” буюу хүнтэй холбоотой гарч буй зардлыг үнэт зүйлдээ оруулж буй “хөрөнгө оруулалт” гэж ойлгож эхэлсэн. Тиймээс “Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандарт нэвтрүүлснээр хөрөнгө оруулалтыг хэрхэн зохистой удирдах, ашиглах, үр дүнд хүргэх чиг баримжаа, арга аргачлалтай болно. “Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандарт нэвтрүүлэх” ажлаар бид анх Эрдэнэт хотод 2021 оны 5 сард ирээд “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олноор бахархах, хүндэтгэх сэтгэл зэрэг төрсөн. Менежментийн шинэ тогтолцоо нэвтрүүлэхэд аль ч байгууллагын бүх шатны удирдлагын дэмжлэг, оролцоо маш чухал байдаг. Үйлдвэртээ шинэ стандарт нэвтрүүлэх ажлыг дэмжин ажилласан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, энэхүү ажлыг удирдан зохион байгуулж, манлайлж оролцсон Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр нартаа дахин талархал илэрхийлье. Мөн үйлдвэрийн газрын удирдлагуудын болон ажилтнуудын эмх цэгц, үлгэр дуурайлал, зохион байгуулалт, төлөвлөгөөтэй байдал нь бахархмаар санагдсан. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга Н.Энхболд, Хүний “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол улсын стратегийн ач холбогдолтой, 7000 орчим ажилтантай, Монголын хамгийн том аж ахуйн нэгж. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрт Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандарт нэвтрүүлснээр удирдах ажилтнуудын мэргэжлийн ур чадвар сайжирч, хүнээс хамааралтай эрсдэл багасаж, бүтээмж дээшилж, ажилтнуудын сэтгэл ханамж өсөж, тогтвортой ажиллах таатай нөхцөл бүрдэж, шаардлагатай тоон мэдээлэл, зардлыг тооцдог болох, байгууллагын засаглал сайжрах, оновчтой төлөвлөлт хийх зэрэг олон талын ач холбогдолтой. Ингэснээр үйлдвэрийн найдвартай ажиллагаа, ажилтны тасралтгүй хөгжил, салбарын дэвшил, улс орны бүтээн байгуулалтад ач тусаа өгдөг. Улмаар “Дэлхийн жишиг, Монголын бахархал” байна гэсэн алсын хараандаа хүрэхэд маш дөхөм болно. Хүний нөөцийн менежментийн тогтолцооны олон улсын ISO 30400 багц стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дэлхийн уул уурхайн салбарт өрсөлдөх, олон улсад танигдах том нөхцөл хангагдах юм. Мэдээж, энэ хөгжлийн явцад ажилтан хөгжинө, хүний хөгжлийг дагаад үйлдвэрлэл, технологийн хөгжил урагшилна, салбар, бүс нутаг, улс орон хөгжинө. Олон улсын стандартын нэвтрүүлэлт нь байнгын сайжрууулалтаар хөгжих зүй тогтолтойг мартаж болохгүй.


Сайн өв - Сайн жишиг 30 ISO 30400 багц стандарт 31 ISO 30400 багц стандарт МЯЛААЛГА ҮГ Та бүхний эхлүүлсэн энэ шинэ ажил “Эрдэнэт” үйлдвэр, Монгол улсын түүхийг зузаалж, “Эрдэнэт” үйлдвэрийн хүний нөөцийн хөгжлийг хурдасгаж байна. Тэрээр, “Эрдэнэт” үйлдвэр дэлхийд танигдах нэгэн шинэ үүд хаалгыг хурдтай нээж, ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл, оюунаа чилээн идэвхтэй ажиллаж байгаад баярлалаа. Эхлүүлсэн ажлаа цаашид улам илүү төгөлдөржүүлж, Монголыг дэлхийд таниулсан ОД нь болж гялалзаарай гэж ерөөе. Та бүхэнтэй хамтран ажилласан нь бидний хувьд мартагдашгүй, том бахархал, нэр хүнд байлаа. нөөцийн албаны дарга Б.Одгарьд, Тэргүүлэх мэргэжилтэн, төслийн ерөнхий зохион байгуулагч Б.Болор-Эрдэнэ, хүний нөөцийн бусад мэргэжилтнүүд, манай сургалтаар бэлтгэгдсэн дотоод аудиторууд, бүтцийн нэгжийн удирдлагууд бидний үйл ажиллагааг дэмжин үр бүтээлтэй хамтран ажилласанд талархал илэрхийлье. Манай сургалтанд хамрагдсан дотоод аудиторууд, ажлын хэсгийнхэн маш их идэвх оролцоотой, зорилготой, хүсэл тэмүүлэлтэй байсныг дурдахад таатай байна. Түүнчлэн тус үйлдвэрийн ажилтнууд шинэ соргог зүйлийг хурдан хүлээн авч, сурч хөгждөг, хамтдаа хийж буй өөрчлөлт шинэчлэлтийг зөвхөн үйлдвэртээ бус эх орондоо оруулах том хувь нэмэр гэж өргөн утгаар нь харж, тэмүүлдэг онцлогтойг хараад бахархсан. “Эрдэнэт” үйлдвэр 2021 оны 9-р сард “Глобал талент менежмент” ХХК-тай хамтран бүтцийн нэгжүүдийнхээ хүний нөөцийн мэргэжилтнүүдээс бүрдсэн анхны дотоод аудиторуудтайгаа хамтарсан дотоод аудитыг 2 бүтцийн нэгж дээр хийсэн. Энэ үед дотоод аудиторууд бэлтгэгдээд, аудит хийсэн ажлын туршлага хараахан эзэмшээгүй байсан. Энэхүү хамтарсан дотоод аудит нь тэднийг ажлын туршлагатай болгоход их дэм болсон. “Эрдэнэт” үйлдвэрийн дотоод аудиторууд дараагийн хоёр бүтцийн нэгж дээр дотоод аудитыг бие даан хийсэн нь үйлдвэрийнхээ бүтцийн нэгжүүд болон нийгмийн бусад салбарт аудит хийх чадамжтай гэдгээ харуулсан, бидний хамтын ажиллагааны нэг том ололт байлаа. Эх орны эдийн засгийн тулах хүч болсон энэ том үйлдвэрт олон улсын стандарт нэвтрүүлэх явцад бид хамтдаа хөгжиж, стандартын шинэ шинэ сайжруулалтыг хамт хийсэн. Энэ ажлын туршлага бидний дараагийн ажилд их нөлөө үзүүлж байна. Аж ахуйн нэгжүүд “Хүний нөөцийн менежментийн тогтолцооны олон улсын ISO 30400 багц стандарт нэвтрүүлэхээр сонирхож, хүний хөгжлийг эн тэргүүнд тавьдаг болж байна. Ажиллах хүчнээ хөгжүүлж, хүнээс хамааралтай эрсдэлээ бууруулах нь хамгийн чухал гэдгийг ойлгодог болжээ. Өөрөөр хэлбэл, ажилтнаа сургаж, хөгжүүлэх асуудлыг үнэт зүйлдээ хөрөнгө оруулалт хийж байна гэж ойлгодог болсон нь маш том ололт юм. “Эрдэнэт” үйлдвэр “Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандарт” нэвтрүүлэх ажлын анхдагч нь болж түүчээлснийг “булган сүүлтэй” гэж билгэшээж байна. Манай компани одоо “Ус сувгийн удирдах газар”-т ISO 30400 багц стандарт нэвтрүүлэн ажиллаж байна. “Эрдэнэт” үйлдвэр Монголын уул уурхайн салбарын түүчээлэгч, олон мянган ажиллагсадтай, том аж ахуйн нэгж. Хүн гэдэг асар их мэдлэг чадвар, шавхагдашгүй нөөцтэй “уурхай” байдаг. Тэгэхээр энэ дуусашгүй мэдлэг, чадамжийг хэрхэн зөв удирдах, оновчтой хөгжүүлэх, хэрхэн өндөр үр бүтээлтэй ажиллуулахыг олон улсын ISO 30400 багц стандартын удирдамжаар чиглүүлэх боломжтой.


Ñайн өâ - Ñайн жишиг 32 ISO 30400 багц стандарт ”ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРТ ДЭЛХИЙН ЖИШИГ ТОГТООХ ЭЦСИЙН ХЭМ ХЭМЖЭЭ НЬ ОЛОН УЛСЫН СТАНДАРТ ÞМ Хүний нөөцийн менежментийн энэхүү цогц стандартыг олон улсын стандартчиллын (ISO) байгууллага боловсруулж, 2016 онд баталгаажуулсан. Дэлхийн 5 оронд энэ стандарт хэрэгжиж байна. Монгол улс энэ стандартыг хэрэгжүүлсэн дэлхийн 6 дахь улс, Ази Стандарт гэдгийг энгийн үгээр тайлбарлавал, үйл ажиллагааны жишиг хэм хэмжээ юм. Өнөөдөр бүх зүйлд стандарт яригдах болсон. Учир нь, аль ч улс оронд үйл ажиллагаа эрхэлж буй бүх салбарт стандарт баримталдаг төдийгүй, тэр хэрээр үйл ажиллагаа нь хүртээмжтэй, өндөр бүтээмжтэй байж, үр дүнтэй үйлдвэрлэл явуулах нөхцөл бүрддэг. Сүүлийн үед стандарт гэдгийг зөвхөн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнд бус, тухайн байгууллагын хамгийн үнэ цэнтэй баялаг болох хүний нөөцөд хэрэгжүүлэх болсон байна. “ “Эрдэнэт” үйлдвэр яагаад энэ стандарт руу анхаарал хандуулах болов? “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тогтвортой хөгжлийн 5 бодлогын нэг нь Хүний нөөцийн бодлого байдаг. Тус үйлдвэрийн хэт ирээдүйн хөгжил, өнөөгийн амжилтын үндэс нь ажиллах хүч буюу туршлагатай чадварлаг ажилтнууд юм. Хүний нөөц буюу хүмүүн капиталыг хөгжүүлэх нь “Эрдэнэт” үйлдвэрийн гол түлхүүр асуудал болж байна.Тиймээс хүний нөөцийн менежментийн ISO 30400 багц стандарт хэрэгжүүлж, түүгээр удирдах нь “Эрдэнэт” үйлдвэрийн хүний нөөцийн бодлогод хийж буй том шинэчлэлүүдийн нэг юм. Хүний нөөцийн менежментийн олон улсын стандартыг дэлхий дахинд батлан хэрэгжүүлээд удаагүй ч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Монголын төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газар, уул уурхайн салбарт анхдагч болж нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга, менежментийн ухааны доктор (Ph.D) О.Отгонбаяраас тодруулж ярилцлаа. О.ОТГОНБАЯР ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга тивд анхдагч болсон. Монгол улсад Хүний нөөцийн менежментийн ISO 30400 багц стандарт хэрэгжүүлсэн нэг л байгууллага бий. Энэ бол “Монос” групп юм. Монгол Улсын төрийн байгууллагууд, төрийн өмчит үйлдвэрийн газар, уул уурхайн салбарын хувьд анх удаа “Эрдэнэт” үйлдвэрт энэ


Сайн өв - Сайн жишиг 32 ISO 30400 багц стандарт 33 ISO 30400 багц стандарт Тиймээ, энэ нь дотроо: • Хүний нөөцийн менежментийн нэр томьёо, • Хүний нөөцийн засаглал, • Байгууллагын тогтвортой ажил эрхлэлт, • Бүрдүүлэлтийн аргачлал, • Бүрдүүлэлтийн нэгжийн өртөг, • Ажиллах хүчний төлөвлөлт • Мэдлэгийн менежмент-шаардлага гэсэн 7 стандартыг багтаасан нэг багц стандарт юм. Хүн анх ажилд орохоос эхлээд ажлын дадлага туршлагатай болж хөгжих бүхий л явцад олон улсын түвшинд ямар хэм хэмжээ байна, түүнийг манай Хүний нөөцийн менежментийн тогтолцооны олон улсын MNS ISO 30400:2018 багц стандарт гэхээр үүнд хэд хэдэн стандарт багтаж байна гэсэн үг үү? стандартыг хэрэгжүүлж, баталгаажуулж байна. Хүний нөөцийн менежментийн энэ багц стандарт бол шинэ стандарт. Яагаад энэ стандарт руу анхаарал хандуулсан бэ? гэвэл, “Эрдэнэт” үйлдвэрийн хүний нөөцийн бодлого тодорхойлон ажиллах явцад Монгол улсын хөгжил ч, хүний хөгжил ч байгууллага хэрэгжүүлэхийг зорьж байна. “Дэлхийн жишиг, Монголын бахархал” байна гэсэн алсын хараатай “Эрдэнэт” үйлдвэр дэлхийн жишгийг тогтоох эцсийн хэм хэмжээ нь энэхүү олон улсын стандарт юм. Тиймээс энэ стандартыг хэрэгжүүлэхийн төлөө 3 дахь жилдээ бид хичээн ажиллаж байна. Энэ стандартыг хэрэгжүүлэхэд “Глобал талент менежмент” ХХК манай үйлдвэрт зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Тус компанийн Гүйцэтгэх захирал Ю.Нарангэрэл, үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Мэндбаяр нарын хүний нөөцийн олон улсын аудиторуудтай бид хамтран ажиллаж байна. стандартад тулгуурлах ёстой юм байна гэдгийг олж харсан. Олон улсын стандарт хэрэгжүүлснээр бид өнөөдөр хүний нөөцийн менежментийн тогтолцоог олон улсын түвшинд хүргэнэ. Түүнчлэн хүнтэй холбоотой бүх үйл ажиллагаа зөв, тодорхой хэм хэмжээтэй байх нь хамгийн чухал.


Сайн өв - Сайн жишиг 34 ISO 30400 багц стандарт Хүний нөөцийн ISO 30400 багц стандартыг “Эрдэнэт” үйлдвэрт хэрэгжүүлэх анхны зорилтоо 2019 онд тавьж, 2020 онд Ерөнхий захирал тушаал гаргасан. Үүний дагуу эхлээд “Глобал талент менежмент” ХХК-иас зөвлөх үйлчилгээ авч, энэ стандартыг хэрэгжүүлэх өнөөгийн түвшин ямар байна, манай үйлдвэр энэ стандартад хүрэхэд ямар зөрүү байгааг шинжилж “Зөрүүгийн шинжилгээ”-г гаргасан. Ингэснээр нэгэнт тогтоогдсон зөрүүг хэдий хугацаанд арилгаж болохыг тодорхойлсон. 2022 онд бид энэ зөрүүг арилгах үйл явцад анхааран ажиллаж байна. Олон улсын Хүний нөөцийн ISO 30400 багц стандарт “Эрдэнэт” үйлдвэрт хэзээ хэрэгжиж эхэлсэн бэ? Одоо ямар үе шатанд хүрээд байна? стандарт хэрэгжүүлээд баталгаажуулалт хийлгэхийн тулд эхлээд зөрүүгээ арилгах шаардлагатай. Энэ зөрүү арилгах үйл явц маш нарийн төлөвлөсөн, олон үе шаттай ажил байдаг. Олон улсын стандарт нь нийт 519 шаардлагатай. Жишээ нь Хүний нөөцийн менежментийн нэр томьёо 12 бүлэг, мэдлэгийн менежмент 7 бүлэг, 126 шаардлагатай. Бүрдүүлэлтийн аргачлал 2 бүлэг, 144 шаардлагатай. Энэ стандартын нийт 519 шаардлагаас “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр 136 шаардлага нь стандартад бүрэн нийцэж байна. 243 шаардлагыг бид сайжруулах хэрэгтэй, стандартын шаардлагад огт нийцэхгүй үл тохирол байна. Энэ үл тохирлыг стандартын шаардлагад нийцүүлэх ажлыг хийсэн. “Глобал талент менежмент” ХХК болон үйлдвэрийнхээ дотоод аудитаар бэлтгэгдсэн хүмүүсээр дамжуулан энэ зөрүүг бид гаргаж авсан. Үүний дагуу олон улсын стандартын шаардлага хангах дотоод аудит хийсэн. Байгууллагын удирдлагууд өнөөгийн нөхцөл байдлаа хараад “ер нь тийм байна, ийм байна” гэж өөрийн бодол эргэцүүллээр асуудалд хандах биш, яг ийм индикатор буюу шалгуур үзүүлэлт гаргаад байгууллагынхаа хөгжлийн бодлого, хүний нөөцийн бодлого ийм байгаа юм байна, стандартын түвшинд хүрэхэд бид ийм зүйл дээр алдаад байна, энэ л зөрүүгээ арилгачихвал манай байгууллага олон улсын стандартын түвшинд хүрэх боломж байна гэдгийг эхлээд


Сайн өв - Сайн жишиг 34 ISO 30400 багц стандарт 35 ISO 30400 багц стандарт Энэ багц стандартаас “Эрдэнэт” үйлдвэр ямар стандартад нь илүү их сайжруулалт хийх шаарлагатай байна вэ? Хүний нөөцийн менежментийн тогтолцооны олон улсын ISO 30400 багц стандарт хэрэгжүүлснээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүний нөөцийн үйл ажиллагаа, цаашлаад уул уурхайн салбар, төрийн өмчийн байгууллагуудын үйл ажиллагаа нь олон улсын стандартын түвшинд хүрч цогц үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ. Мөн байгууллагын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Өнөөдөр байгууллагын бүтээгдэхүүний чанарт ISO 9001 стандарт хэрэгжүүлсэн, Хөдөлмөрийн аюулгүй Энэ багц стандартыг хэрэгжүүлснээр тодорхой хугацааны дараа ямар үр дүнд хүрэх вэ? байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд 45100 стандарт хэрэгжүүлсэн гээд тоочвол “Эрдэнэт” үйлдвэрт өнөөдөр баталгаажуулалт хийгдсэн 3 стандарт бий. Мөн хэрэгжүүлээд баталгаажуулах шатандаа орсон стандартууд ч байна. Энэ мэтчилэн бүх үйл ажиллагаандаа олон улсын стандарт хэрэгжүүлж байж сая байгууллагын хөгжил олон улсын түвшинд хүрнэ. Илүү өндөр хөгжилд хүрэх арга зам нь ердөө л тэр. Тиймээс бид стандарт руу л тэмүүлэх хэрэгтэй байна. сайн тодорхойлох хэрэгтэй болсон. Дараа нь ”Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн тогтолцооны ISO 30400 стандартын зөрүү, үл тохирлыг арилгах сайжруулалтын төлөвлөгөө” хийсэн. Ингэж ажиллахад бүх үйл явц цэгцтэй, сайжруулалт төлөвлөсөн хугацаанд бүрэн хийгдэх боломжтой юм. “Эрдэнэт” үйлдвэрт уурхайн төрөл бүрийн мэргэжлээс гадна хоол үйлдвэрлэл, боловсрол, соёл урлаг, биеийн тамир-спорт, амралт-аялал жуулчлал гэх мэт нийгмийн 30-аад салбар нэгж хамтран ажилладаг онцлогтой. Тиймээс манай мэргэжилтнүүд олон салбарт дотоод аудит хийх мэдлэг, чадвар эзэмшин бэлтгэгдэж байна. Саяхан бид үйлдвэрийнхээ бүтцийн нэгжүүдэд дотоод аудит хийсэн. Бүтцийн нэгжүүд хүний нөөцийн бодлогын түвшинд стандарт хэрэгжүүлэхэд ямар нийцэл, үл тохирол, ямар сайн туршлага байна гэдгийг манай аудиторууд дүгнэж гаргалаа. Мөн хөндлөнгийн аудит, байгууллагын аудитын холимог багаар бас аудит хийж үзлээ. Байгууллагын аудитор, гадны аудитор хоёр хамт ажиллаж стандартын зөрүү тогтоох нь илүү бодит үнэлгээнд хүрч байна. Хүний нөөцийн ISO 30400 багц стандарт нь дотроо 30405, 30406, 30407, 30408, 30409 гээд олон стандарт агуулдаг. “Эрдэнэт” үйлдвэрт шинэ стандарт хэрэгжүүлэх явцад хамгийн зөрүү ихтэй байгаа нь “Бүрдүүлэлтийн нэгжийн өртөг”, “Хүний нөөцийн засаглалын стандарт” байна. Энэ хоёр стандарт дээр бид илүү их сайжруулалт хийх шаардлагатай. Бүрдүүлэлтийн нэгжийн өртөг гэдэг нь хүнийг ажилд авахад гардаг зардлыг тооцож үздэггүйтэй холбоотой. Энэ чиглэлээр ажиллаж байгаа хүний нөөцийн мэргэжилтний хөдөлмөр үнэлэгдэх ёстой, нэг хүнийг ажилд авах үйл явцад ямар ажилбарууд хийгддэг, түүнд ямар зардал гардгийг өртөгөөр тооцох шаардлагатай гэсэн үг. Харин засаглалын стандарт гэдэг нь хүний нөөцийн засаглал зөв байж, хүний нөөцийн бодлого зөв хэрэгжинэ гэсэн ойлголт юм. “Эрдэнэт” үйлдвэр “Бүрдүүлэлтийн нэгжийн өртөг”, “Хүний нөөцийн засаглалын стандарт”-ын чиглэлээр сайн ажиллаж, бодлогын баримт бичгүүдийг батлах зайлшгүй шаардлага гарсан.


Сайн өв - Сайн жишиг 36 ISO 30400 багц стандарт “Эрдэнэт” үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтэст “Чанарын алба” байгуулсан. Энэ алба бүх түвшинд, тодорхой түвшинд стандарт хэрэгжүүлэх гэж байгаа үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлдэг. Тэд “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарт стандарт нэвтрүүлэх чиглэл рүү илүү их анхаарч ажилласаар олон жил болсон. Мэдээж, “Эрдэнэт” үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн зэсийн баяжмал экспортлоход ISO 9001 стандартын шаардлага хангасан нөхцөлд л бүтээгдэхүүний борлуулалт хийгддэг. Манай үйлдвэр энэ талаар олон жилийн арвин туршлагатай. Чанарын олон лаборатори манай байгууллагад ажилладаг. Манай үйлдвэрийн зэсийн баяжмал олон улсын чанарын стандарт хангадаг учраас гадаад зах зээлд борлогдож байна. Харин одоо бид стандартыг шинэ шатанд хэрэгжүүлэх хэрэгцээ байна. Үйлдвэрийн ХАБЭА-д стандартын баталгаажуулалт хийгдээд амжилттай ажиллаж байна. “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль үйл ажиллагаандаа ISO Хүний нөөцийн менежментийн тогтолцооны олон улсын ISO 30400 багц стандарт хэрэгжүүлэхэд үйлдвэрийн зүгээс хэр дэмжиж, хамтран ажиллав? 21001, ISO 9001 стандарт хэрэгжүүлсэн байгууллагын гэрчилгээ авсан. Мөн байгаль орчны чиглэлээр олон улсын стандарт хэрэгжүүлсэн туршлагатай. Энэ мэтчилэн бид өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэл дээр чанарын стандарт хэрэгжүүлэхэд илүү их анхаарсан бол одоо хүний нөөцийн багц стандарт хэрэгжүүлснээр шинэ түвшинд гарч, олон улсын стандарт цогц байдлаар хэрэгжинэ. Энэ стандарт дотор “Байгууллагын түвшний тогтвортой ажил эрхлэлтийн менежмент” гэсэн нэг стандарт бий. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэр шиг олон жил тогтвортой ажилласан, тогтвортой ажил эрхлэлтийн коэффициент нь 98 орчим хувьтай байдаг байгууллагад бол харьцангуй ойлголт. Гэтэл хувийн байгууллагад тогтвортой ажил эрхлэлтийн стандарт хэрэгжүүлж чадсан нь “Монос” группын том амжилт. “Эрдэнэт” үйлдвэр “Монос” группын туршлагыг судалж, ISO 30400 багц стандарт хэрэгжүүлэх зорилт тавьснаас хойш нэлээн хэдэн байгууллага энэ стандартыг судалж, хүмүүсээ сургаж, хамтарч ажиллах санал ирүүлсэн.


Сайн өв - Сайн жишиг 36 ISO 30400 багц стандарт 37 ISO 30400 багц стандарт Энэ нь Монгол улс, Ази тивд анх удаа хэрэгжиж байгаа шинэ стандарт учраас энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах зөвлөх үйлчилгээний олон улсын эрх авсан, олон улсын хүний нөөцийн дотоод аудитораар бэлтгэгдсэн мэргэжилтэн Монголд цөөхөн. Манай хүний Шинэ стандарт хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаа маш чухал. Энэ стандартыг хэрэгжүүлэх явцад мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласан уу? нөөцийн мэргэжилтнүүд энэ чиглэлээр бэлтгэгдээд ажиллаж байна. Бид стандарт баталгаажуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж мэргэжил арга зүйн зөвлөгөө авч, сайжруулалтын төлөвлөгөө, зөрүүгийн шинжилгээ хийхэд эхнээс нь анхаарсан Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандарт хэрэгжүүлэх явцад “Эрдэнэт” үйлдвэрт ойлголтын нэг том зөрүү байгаа нь ажиглагдсан. Хүний нөөцийн үйл ажиллагааг үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтнүүд, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар л хийх ажил гэж боддог хүмүүс байна. Гэтэл нэг хүн удирдан ажиллаж байлаа ч өөрийгөө хүний нөөцийн мэргэжилтэн гэж ойлгох цаг болсон. Яагаад гэвэл тэр хүн бригад, цех хэсэг удирдан ажиллаж байгаа учраас тэнд байгаа хүмүүсийн сэтгэл санааг ойлгож, хэрэгцээ шаардлагыг нь хангаж байж сая ажил үр дүнд хүрнэ. Ер нь хаана ч гэсэн хүн ажиллаж байж л үйлдвэрлэл явагдана, бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, үйлчилгээ нь хүмүүст хүрнэ. Баялаг бүтээдэг хамгийн чухал баялаг нь хүн өөрөө юм. Тиймээс хүнтэй ажиллаж байгаа хүн бүхэн Хүний нөөцийн мэргэжилтэн. Хүний нөөцийн олон улсын стандарт хэрэгжүүлэхэд оролцох гол хүч нь хэн байх вэ? “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал хүний нөөцийн ТОП менежер. Түүний араас үйлдвэрийн дунд, анхан шатны удирдлагууд хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэн ажилладаг. Тэгэхээр хүний нөөцийн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхэд үйлдвэрийн Ерөнхий захирлаас эхлээд цех, хэсгийн дарга хүртэлх шатанд удирдах ажил эрхэлж байгаа бүх хүн энэхүү стандартын хэрэгжүүлэгчид юм. Хүмүүн капитал хамгийн чухал нөөц гэж бид ярьдаг мөртлөө, тэр чухал зүйлээ анзаарахгүй яваад байж болохгүй цаг үе ирсэн байна. Үйлдвэрлэлийг хэд дахин өсгөж, эдийн засгийг тогтвортой байлгахыг хүсвэл бид хүнээ л анхаарах хэрэгтэй. Байгууллагын тогтвортой хөгжлийг урт хугацааны бодлогоор, алсыг харж удирдах нь олон улсын түвшинд анхаарах гол асуудал болсон байна.


Сайн өв - Сайн жишиг 38 ISO 30400 багц стандарт Энэ тогтолцоог нэвтрүүлснээр байгууллага дэлхийн стандарт, олон улсын шилдэг арга хэрэгсэл, шилдэг тогтолцооноос суралцах боломж бүрдэнэ. Ийм шилдэг менежментийн тогтолцоогоор удирдсан байгууллага сайн засаглалтай, оновчтой ажиллах хүчний төлөвлөлттэй, дүн Хүний нөөцийн менежментийн шинэ тогтолцоо нэвтрүүлснээр хүрэх эцсийн үр дүн юу вэ? шинжилгээ хийж зөв шийдвэрүүд гаргадаг, чадварлаг ажиллах хүчинтэй, өрсөлдөх чадвартай, шилдэг ажил олгогч гэсэн нэр хүндтэй болно. Ингэснээр ажилтнуудын сэтгэл ханамж сайжирч, бүтээмж дээшилж, байгууллагын бизнес, стратеги төлөвлөгөө биелэх боломж бүрдэнэ. Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандартын чиглэлээр хэвлэгдсэн мэргэжлийн ном цөөн. Бид энэ талаар судалгаа хийгээд ажиллах явцад ажиглагдсан зүйл гэвэл, ажил олгогч, ажилтан хоёр зорилго зорилтоо хэрэгжүүлэн хамтдаа хөгжиж, эрсдэлийг удирдаж, дэлхийн сайн туршлагаас эх орондоо, “Эрдэнэт” үйлдвэртээ авч хэрэгжүүлэх боломж бүрэн байна. Энд хэрэгжүүлсэн стандарт баталгаажна гэдэг нь олон орны сайн туршлагыг нэгтгээд гаргаад ирсэн, энэ ажил ийм л байвал болно гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн жишиг хэм хэмжээ манайд тогтоно. Өөрөөр хэлбэл, “Энэ бол олон улсын жишиг юм, та нар энэ рүү л тэмүүл” гэсэн жишгийг олон улсын Сүүлийн хариултыг асуултгүй үлдээе... стандартаар тогтоогоод өгч байна шүү дээ. Тэгэхээр олон улсын энэ сайн туршлагыг бид хэрэгжүүлэх боломж нь ISO 30400 багц стандарт юм. Мөн энэ стандартын дотоод аудит гэдэг бол байгууллага өөрийнхөө дотоод дахь үйл ажиллагааны “халууныг хэмжиж”, дотоод шинжилгээ хийгээд хаана нь илүү анхаарах ёстойг олж харна гэсэн үг. Үүнийг л сайжруулахын төлөө илүү хүч хөдөлмөр гаргаж ажиллана гэсэн дүгнэлтэд хүрнэ. Ийм шинжлэх ухааны үндэслэлтэй индикатор хэрэглэхгүйгээр зүгээр нүдэн баримжаагаар өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа маш сайн байна, эсвэл тус үйлдвэр цаг үеэсээ хол хоцорсон гэж дүгнэх нь үеэ өнгөрөөсөн арга барил юм.


Сайн өв - Сайн жишиг 38 ISO 30400 багц стандарт 39 ISO 30400 багц стандарт Хүний нөөцийн менежментийн тогтолцооны олон улсын ISO 30400 багц стандарт хэрэгжүүлнэ гэдэг тийм ч амар ажил биш ажээ. Энэ стандартад нийцэхгүй гэж үнэлэгдсэн үл тохирлуудыг урт хугацаанд, үе шаттай арилгаж чадсанаар сая олон улсын стандартад хүрнэ. Стандартын баталгаажуулалт хийхэд 62 хувийн нийцэлтэй байхыг стандарт баталгаажуулах олон улсын эрх бүхий байгууллага нь шаарддаг аж. “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр 70 хувийн нийцэлтэй байгаа нь олон улсын стандарт хэрэгжүүлж, баталгаажуулах үе шатны ажил амжилттай хэрэгжиж байна гэсэн үг. Олон улсын ISO 30400 стандартын баталгаажуулалтыг Франц улсын “Афнор” групп хийх эрхтэй. Энэ компанийн Монгол улсад хийсэн олон улсын аудитор бэлтгэх анхны сургалтанд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр, мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ нар оролцож дотоод аудиторын гэрчилгээ гардан авчээ. Олон улсын ISO 30400 стандарт хэрэгжүүлэх явцад “Эрдэнэт” үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар Монгол улсын хэмжээнд аудит хийх эрх бүхий хүний нөөцийн 15 аудитор сургаж бэлтгэсэн нь бас нэгэн шинэ ажил байв.Тэд ийнхүү өөрсдөө зэрэгцэн суралцаад, бэлтгэгдээд явж байна. “Эрдэнэт” үйлдвэр цаашид энэхүү олон улсын стандартын баталгаажилт хийлгэж, Монгол улсын БААТАР үйлдвэрийн жишиг стандарт тогтоох зорилгодоо хүрэх шинэ замыг О.Отгонбаяр даргатай Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын хамт олон эхлүүлж, баталгаажилт хийлгэхийн төлөө хичээн ажилласан нь бахархалтай. Хүний хөгжлийн төлөө сэтгэл, зүтгэл гарган, нягт нямбай хичээн хөдөлмөрлөж байгаа тус хамт олонд уурхайчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. МЯЛААЛГА ҮГ


Сайн өв - Сайн жишиг 40 ISO 30400 багц стандарт ОЛОН УЛСЫН АУДИТОРУУД ”ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРТ ISO 30400 БАГЦ СТАНДАРТЫН БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЖ, ”МАШ САЙН” ҮНЭЛГЭЭ ӨГЛӨӨ 2022 оны 10-р сарын 19-21-ны өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Олон улсын хүний нөөцийн ISO 30400 багц стандартын баталгаажуулалтын аудит хийгдлээ. “Эрдэнэт” үйлдвэр уг аудитын шалгалтаар 70 оноо буюу “Маш сайн” үнэлгээ авсан. Ингэснээр олон улсын стандартыг баталгаажуулах эрх бүхий Францын “Афнор” группээс ISO 30400 багц стандартын гэрчилгээ гардан авахаар болов. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ийнхүү “Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400” олон улсын багц стандартыг Монгол улсын төрийн байгууллага, Төрийн өмчит аж ахуйн нэгж, Уул уурхайн салбарт амжилттай нэвтрүүлсэн АНХНЫ байгууллага болж, үүсэл хөгжлийн 44 дэх жилийн түүхэндээ бодлогын шинэчлэлийн бас нэгэн шинэ хуудсыг нээлээ. “ Франц улсын “Афнор” групп, Монголын “Монсертф” компанийн хамтарсан олон улсын аудитын баг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 4 өдөр ажиллаж, тус үйлдвэрт 2019 оноос нэвтрүүлж эхэлсэн хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандартын хэрэгжилтэд аудит хийж, дүнг танилцуулсан юм. Франц улсын “Афнор” группийн олон улсын аудиторууд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нэвтрүүлж буй “Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400” багц стандартын хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, шалгалтаар үл тохирол илрээгүйг онцлов. Олон улсын тэргүүлэх аудитор А.Оленьков аудит хийх явцад “Эрдэнэт” үйлдвэрээс 32 давуу тал олж харснаа бахархан өгүүлж, 2019 оноос хойш 3 жилийн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр “Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400” олон улсын багц стандарт нэвтрүүлэхийн төлөө хийж хэрэгжүүлсэн ажлуудыг өндөр үнэлэв. Олон улсын аудиторууд энэ хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн үндсэн болон нийгмийн цехүүдийн үйл ажиллагаанд нотлох баримтын шалгалт хийж, уурхайчидтай уулзаж ярилцах байдлаар аудит хийв. “Дэлхийн жишиг - Монголын бахархал” үйлдвэр байх гэсэн алсын хараа нь энэ үйлдвэрийн нэг давуу тал юм гэж олон улсын аудиторууд дүнгийн хурлын үеэр онцолсон. Мөн тус үйлдвэрт мэргэжлийн хүний нөөц хангалттай, ажиллах орчин нөхцөл сайн, нийгмийн тусламж, дэмжлэг, хөнгөлөлт хүртээмжтэй зэрэг олон давуу тал байгааг аудитын дүгнэлтийн үеэр сайшаан хэлсэн.


Ñайн өâ - Ñайн жишиг 40 ISO 30400 багц стандарт 41 ISO 30400 багц стандарт “Эрдэнэт” үйлдвэрт олон улсын аудит хийх явцад олж харсан ажиглалтуудаас хоёр зүйлийг онцолж хэлье. Нэгдүгээрт, “Эрдэнэт” үйлдвэр нь байгууллагын стратеги төлөвлөлтийн дагуу менежментийн дүн шинжилгээний хурлаа тогтмол хийдэг, үйл ажиллагаагаа хяналттай байлгадаг маш сайн давуу тал харагдаж байна. Хоёрдугаарт, шаардлагатай нөөцүүдийг “Эрдэнэт” үйлдвэр хангаж чадсан байна. Тухайлбал ажлын байр, хүний нөөц болон шаардагдах тоног төхөөрөмж гээд үйлдвэрлэлийн тогтвортой ажиллагааг найдвартай хангахад тустай бүх л нөөцийг хангаж чадсан нь маш том амжилт юм. Франц улсын “Афнор” группээс боловсруулсан олон улсын аудитын шалгуурын дагуу ISO 30400 багц стандартын бүтцэд багтдаг бусад стандартуудаас үйл ажиллагаандаа тохиромжтойг нь сонгон хэрэгжүүлэхийн зэрэгцээ үе шатны сайжруулалтыг маш сайн хийхийг зөвлөөд, МОНГОЛ УЛСЫН БААТАР үйлдвэрийн уурхайчин хамт олонд орчин үеийн шинэчлэлийн шинэ шинэ амжилт хүсье. Эрдэнэт үйлдвэр 2019 оны 3 сард төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) болсноор Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрыг анх байгуулж, хүний нөөцийн үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмжих бүтэцтэй болсон. Тэр үед бид ”ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР ШААРДЛАГАТАЙ НӨӨЦҮҮДЭЭ ХАНГАЖ ЧАДЖЭЭ АНДРЕЙ ОЛЕНЬКОВ Франц улсын “Афнор” группийн Тэргүүлэх аудитор “Эрдэнэт” үйлдвэрийн хүний нөөцийн менежментийг шинэ шатанд гаргах зорилт, арга замаа тодорхойлсон юм. Энэ үед хамгийн гол нь “Дэлхийн жишиг, Монголын бахархал” байна гэсэн үйлдвэрийнхээ алсын хараа, эрхэм зорилгод тулгуурлан олон улсын түвшинд хүрэхүйц хүний нөөцийн менежментийн тогтолцоог бий болгох, засаглал, хүний нөөцийн бодлогоо шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Олон улсын стандарт нэвтрүүлснээр энэ шаардлагыг хангах юм байна гэдгийг ч олж харсан. Ингээд олон улсад баталгаажаад удаагүй, дэлхийд 5 орон, Ази тивд Монголын “Монос” групп анх удаа хэрэгжүүлсэн “Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандарт”-ыг бид үйлдвэртээ нэвтрүүлэхээр сонгосон юм. О.ОТГОНБАЯР ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга


Сайн өв - Сайн жишиг 42 ISO 30400 багц стандарт Энэ нь Монголын уул уурхайн салбар, төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагын хувьд цоо шинэ тогтолцоо. Энэ шинэ стандартыг эх орондоо, “Эрдэнэт” үйлдвэртээ хэрэгжүүлэхэд хүндхэн байсан хэдий ч, туулсан зам, хийсэн ажлуудаа эргээд харахад, бид олон зүйлийг шинэчилж, тэр тусам ажиллагсдынхаа стандартын талаарх ойлголт, түүнийг хэрэгжүүлэх хандлагыг өөрчилж чадсан байна. Олон улсын стандартын тогтолцооны шаардлагыг хангана гэдэг бол маш өндөр шалгуур. Энэ удаад аудит хийлгэхдээ бид 32 хуудас үзүүлэлтээр шалгууллаа. Энэ шалгуурын ямар ч асуултыг баримтаар нотолж, сайжруулалтаа батлах ёстой гэсэн шаардлага тавигддаг. Түүнчлэн шинэ стандарт нэвтрүүлэх үйл ажиллагаа уурхайчдад хэрхэн хүрч хэрэгжсэнийг ажилчдын асуумж, уулзалтын хариултаар баталгаажуулсан. 7000 гаруй ажилтан, 50 гаруй бүтцийн нэгжтэй манайх шиг том үйлдвэрт хүний нөөцийн менежментийн тогтолцооны шинэ стандарт нэвтрүүлж, олон улсын аудитаар баталгаажуулалт хийлгэнэ гэдэг амаргүй даваа байлаа. Олон улсын стандартын баталгаажуулалтыг хангахын тулд “Эрдэнэт” үйлдвэрийн хүний нөөцийн бодлогоор хийсэн олон үйл ажиллагаа уурхайчид, ажиллагсад, тэр дундаа менежментийн тогтолцоонд том өөрчлөлт авчирсан. Олон улсын стандартын шаардлага хангасан хүний нөөцийн тогтолцоотой байгууллага байна гэдэг нь хүний нөөцийн бодлого шударга, нээлттэй, ил тод, хүнд ээлтэй тогтолцоог бий болгоно гэсэн үг. Ингэснээр ажилтнууд ирээдүйдээ итгэлтэй, мэргэжлийн ур чадвараа үнэлүүлэх боломжтой болно. Олон мянган ажилтантай төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтолцооны өөрчлөлт хийхэд мэдээж, тодорхой хугацаа шаардагдана. “Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандарт” хэрэгжүүлэх үйл ажиллагаа “Эрдэнэт” үйлдвэрийн бүтцийн нэгж, уурхайчдад хүрчээ гэсэн өндөр үнэлгээг олон улсын аудиторуудаас сонсоод баярлахаас гадна энэ өөрчлөлт, шинэчлэлийг бодлогоор дэмжсэн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд, шинэ стандарт нэвтрүүлэхэд хамтран ажилласан бүх хүмүүст талархах сэтгэл төрсөн. Манай үйлдвэрт ирж ажилласан олон улсын аудитын багийн гишүүд “”Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хүний нөөцийн тогтолцоондоо олон улсын стандарт нэвтрүүлж байгаа нь Монгол улсын хувьд анхдагч бөгөөд онцлог жишиг” гэж тодотгон хэлсэн. Тиймээ, бид Монголын уул уурхайн салбарт ийм олон сайн жишиг тогтоож, түүчээлэн ажиллахыг зорьж байна.


Ñайн өâ - Ñайн жишиг 42 ISO 30400 багц стандарт 43 ISO 30400 багц стандарт Олон улсын стандартын баталгаажуулалт хийх эрхтэй Францын Афнор группын нэрийн өмнөөс манай аудитын хамтарсан баг “Эрдэнэт” үйлдвэрийн хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандартын хэрэгжилтэд аудит хийж байна. Эхний хоёр өдөр менежментийн тогтолцооны баримт бичиг бүрдүүлэлтийг шалгасан. Дараа нь үйлдвэрлэлийн бүс дэх ажлын байрны нөхцөл, ажилчдын санал хүсэлт хүлээн авч шийдэж буй байдал, тэд цалин хөлс, урамшууллын системд сэтгэл ханамжтай эсэх, ажил мэргэжлээрээ өсөн дэвжих боломж хэр байдаг гээд ажиллагсдын сэтгэгдлийг олон чиглэлээр сонсож ярилцлаа. Энэ нь тус үйлдвэр хүний нөөцийн дүрэм журмыг хэрхэн боловсруулж, мөрддөгийг баримтжуулж, дүгнэлт хийхэд тустай байв. Өөрөөр хэлбэл, хүний нөөцийн менежментийн тогтолцооны багц стандарт нь үйлдвэрийн ажлын байранд хэрхэн биелэлээ олж, бодит байдлаар хэрэгжиж байгаатай танилцаж, үнэлгээ өгөх нэг арга байсан юм. Бид аудитын шалгалтыг ийнхүү чамбай хийж, дүгнэлтээ гаргасан. Баталгаажуулалтын аудит үйлдвэрийн бүс дэх Ил уурхайн Зам овоолгын хэсэг, Авто тээврийн цехийн Өргөн тээвэрлэх, Цахилгаан тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсэг зэрэг үндсэн цехүүд, сургууль, цэцэрлэг, Спорт цогцолбор, Соёл урлагийн цогцолбор зэрэг нийгмийн цехүүдийн ажлын байранд аудитын шалгалт үргэлжилсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Хүний нөөцийн бодлогын хүрээнд үйл ажиллагаагаа Олон улсын жишигт хүргэн сайжруулах, Монгол улсын уул уурхайн салбарт болон ТӨҮГ-т жишиг стандарт тогтоох зорилгоор 2021 оноос эхлэн Б.ЭНХТӨГС Аудитын багийн гишүүн, “Монсертф” компанийн Баталгаажуулалтын газрын дарга, Афнор группын аудитор Олон улсын хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж эхэлсэн. Энэ стандартыг нэвтрүүлснээр үйлдвэрийн газрын хүний нөөцийн бодлогыг олон улсын стандартын түвшинд шилдэг менежментийн тогтолцоогоор удирдаж, чадварлаг ажиллах хүчинтэй, ажил олгогчийн брэнд өндөртэй байгууллага болж үр дүнтэй, үр ашигтай тогтолцоог нутагшуулах ач холбогдолтой юм. 2020 онд манай үйлдвэр ТӨҮГ, манай хэлтсийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөөд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар болж өргөжсөн байв. 2021 онд ажилдаа эргэн ороход маш олон том өөрчлөлтийг эхлүүлсэн их ажил ундарсан үе байлаа. Үүний нэг нь “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанд олон улсын Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандартуудыг нэвтрүүлэх ажил эхэлж байсан. О.Отгонбаяр дарга Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын даргын ажлыг авсан Б.БОЛОР-ЭРДЭНЭ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын хүний нөөцийн хөгжил хариуцсан Тэргүүлэх мэргэжилтэн


Сайн өв - Сайн жишиг 44 ISO 30400 багц стандарт өдрөөс эхлэн үйлдвэрийн газрын хүний нөөцийн менежментийг шинэ шатанд гаргах арга замаа тодорхойлсон. Дэлхийн жишиг, Монголын бахархал байх үйлдвэрийнхээ алсын хараа, эрхэм зорилгод тулгуурлан олон улсын түвшинд хүрэхүйц Хүний нөөцийн менежментийн тогтолцоог бий болгох, засаглал, хүний нөөцийн бодлогоо шинэчлэх шаардлага үүссэн. Энэ шаардлагыг олон улсын стандарт нэвтрүүлснээр хангах юм. Үүнтэй зэрэгцээд “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсын БААТАР үйлдвэр хэмээх алдар хүндэд хүрсэн нь уурхайчин хүн бүрийн бахархлыг төрүүлсэн. БААТАР үйлдвэрийн жишиг стандартаар уул уурхайн салбартаа тэргүүлэх үүрэг хариуцлага бидэнд бас ирсэн. Тийм ч учраас Олон улсын Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандартыг нэвтрүүлснээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол Улсдаа энэхүү стандартыг нэвтрүүлсэн хоёр дахь байгууллага болж чадсан. Энэ стандартыг олон улсын 5 орон нэвтрүүлсэн бөгөөд 2018 онд Монгол Улсад MNS стандарт болсноор дэлхийд 6 дахь, Азид анхдагч улс болсон. 2019 онд Монос групп анх нэвтрүүлж, хэрэгжүүлсэн. 2021 онд Эрдэнэт үйлдвэр нэвтрүүлснээр төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд тэр дундаа уул уурхайн салбартаа Анхдагч болж түүчээлснээрээ онцлог юм. Тус багц стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд 6 багийн 30 гаруй мэргэжилтнийг удирдаж, чиглүүлж, ажиллах үүрэг хариуцлага надад оногдсон. “Шинэ стандарт нэвтрүүлэх хариуцлагатай ажилд алдаа гаргаж болохгүй, хариуцсан ажлын хэсгийн гишүүдийг зөв удирдан чиглүүлэх ёстой” гэсэн үүрэг даалгаврыг өөртөө өгч, Отгоо даргаас байнга зөвлөгөө авч, бусдыг удирдах арга барилд суралцангаа өөрийгөө болон багийн гишүүдээ чадавхжуулан ажиллаж, хамтдаа суралцсан. Бид О.Отгонбаяр даргын шууд удирдлага дор хичээн ажиллаж, стандартаа амжилттай нэвтрүүлж, хэрэгжүүлэх олон ажлыг төлөвлөн хийж, 2022 онд тус стандартын баталгаажуулалтыг авахаар зорьсон. Энэхүү ажлаа амжилттай хэрэгжүүлж Франц Улсын Афнор групп болон тус группийн албан ёсны төлөөлөгч Монсертф ХХК-ийн хамтарсан баталгаажуулалтын аудитын ажлыг маш нарийн төлөвлөж хийсний үр дүнд бид Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандартуудын баталгаажуулалтаа үл тохиролгүй, 32 давуу талтай, 70 оноотой амжилттай үнэлэгдэж, гэрчилгээгээ эхний байдлаар аваад байна. Үнэхээр баяртай байна. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэр төдийгүй Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Төрийн бүтээмжийн сэргэлт, түүнийг өсгөхөд хувь нэмэр болохуйц том ажил болсон. ”ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР ОЛОН УЛСЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 30400 БАГЦ СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДАН АВЛАА Монгол Улсын БААТАР “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон Хүний нөөцийн менежментийн тогтолцооны олон улсын ISO 30400 багц стандартын гэрчилгээг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо гардан авлаа. Олон улсын ISO 30400 багц стандартыг Монголын уул уурхайн салбар, төрийн байгууллагууд дунд хэрэгжүүлсэн анхны байгууллага нь “Эрдэнэт” үйлдвэр болж байна.


Ñайн өâ - Ñайн жишиг 44 ISO 30400 багц стандарт 45 ISO 30400 багц стандарт ISO 30400:2018 Хүний нөөцийн менежментийн нэр томьёо ISO 30405:2018 Бүрдүүлэлтийн аргачлал ISO 30406:2018 Байгууллагын түвшний тогтвортой ажил эрхлэлт ISO 30407:2018 Бүрдүүлэлтийн нэгжийн өртөг ISO 30408:2018 Хүний нөөцийн засаглал ISO 30409:2018 Ажиллах хүчний төлөвлөлт ISO 30401:2021 Мэдлэгийн менежмент


46 Сайн өв - Сайн жишиг ISO 30400 багц стандарт МЯЛААЛГА ҮГ Олон улсын стандартын тогтолцоо нь оролцоонд суурилдаг. Стандартад нийцсэн сайжруулалтыг цаашид “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон өөрсдөө хийнэ. Ингэж чадвал уурхайчин хамт олон он цагийн уртад хуримтлуулсан туршлага, мэдлэг, ур чадвараа хойч үед үнэт өв болгон үлдээх юм. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас санаачлан нэвтрүүлсэн “Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 олон улсын багц стандарт” нь уурхайчдынхаа төлөө хийсэн зоригтой алхам, бодит үр дүн, үнэт зүйл байсныг хойч үе эрх биш тунгаан ойлгох буй заа. “Дэлхийн жишиг, Монголын бахархал” байгууллага болохын төлөө хичээн хөдөлмөрлөж, өөрчлөлт шинэчлэл хийсээр буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олондоо талархал илэрхийлж, амжилт хүсье.


46 47 Сайн өв - Сайн жишиг 46 ISO 30400 багц стандарт


48 Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр Ñайн өâ - Ñайн жишиг АЛИВАА АЖЛЫГ СУДАЛГААНД ҮНДЭСЛЭЖ ХИЙВЭЛ ҮР ДҮНД ХҮРНЭ Би Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын даргаар томилогдсоны дараа бид мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсдын “Эрдэнэт” үйлдвэрт “Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр” хэрэгжээд 3 жилийг үджээ. Одоо тус хөтөлбөр ахисан түвшинд, 3 жилийн хугацаатай хэрэгжиж эхэлсэн байна. “Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр”-ийн хүрээнд “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”, “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”, “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”, ахмад ажилтнуудыг дэмжих “Залгамж” дэд хөтөлбөр тус тус хэрэгжиж байна. ”Эрдэнэт” үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар нь үйлдвэрийнхээ гол хөдөлгөгч хүч болсон ажиллагсад руу чиглэсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэнд хүмүүс талархаж байна. Хүний хөгжлөөр дагнан судалдаг судалгааны байгууллагуудтай хамтран томоохон судалгааг “Эрдэнэт” үйлдвэрт зохион байгуулсан. Мөн “Манлайлал, ур чадварын судалгаа хийсэн. Эдгээр судалгааны үр дүнгээс “Эрдэнэт” үйлдвэрийн хүний нөөцийг хөгжүүлэх гол асуудлаа тодорхойлсон. “ Шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх ажил мэдээж, судалгаанд суурилсан байх. Судалгаанд “Эрдэнэт” үйлдвэрийн хэдэн ажилтан хамрагдсан бэ? “Байгууллагын хүний нөөцийн хөгжлийн судалгаа” сэдвээр 2021 онд менежментийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан, ”Эрдэнэт” үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр эрдмийн ажлынхаа судалгаа, шинжилгээнд тулгуурлан энэхүү хөтөлбөрөө эхлүүлжээ. Дашрамд дурдахад “Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр” нь О.Отгонбаяр докторын зэрэг хамгаалсан, зохиогчийн эрхийн гэрчилгээтэй, Оюуны өмчийн газраар баталгаажсан бүтээл юм. О.ОТГОНБАЯР ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга дунд сэтгэл зүйн болон социологийн судалгаа хийсэн. Энэ судалгаанд 1800 гаруй ажилтан хамрагдсан. Энэ ажлын үр дүнд


48 Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр 49 Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр Сайн өв - Сайн жишиг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын даргын ажилд томилогдсоны дараахан өгсөн ярилцлагадаа би “Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогыг судалгаанд суурилж, нотолгоонд үндэслэсэн, илүү шинжлэх ухаанч байдлаар хэрэгжүүлэх нь хамгийн оновчтой арга байх болно” гэж хэлсэн. Ер нь аливаа ажлыг сайн хийе гэвэл сургаар биш, судалгаанд үндэслэж хийх нь үр дүнд хүрэх сайн арга юм. Хүн бол “Эрдэнэт” үйлдвэрийн хамгийн том нөөц. Бид техник, технологи, хүдрийн нөөц баялгийг маш сайн судалж, олон жилээр дүн шинжилгээ хийж, төлөвлөсний дараа ашигладаг. Гэтэл хүн гэдэг хамгийн том, хамгийн хүчтэй нөөцөө бид судалснаар тэдэнд юу хэрэгтэй, ямар хөгжил хүсэж байгаа гэх мэт тулгамдсан эрэлт хэрэгцээг нь олж мэдээд, түүнд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах нь энэ хөдөлбөрийн гол ач холбогдол юм. Хөтөлбөрт хамрагдсан ажилчид тайлангаа Мэргэжлийн судалгааны багтай хамтарсан судалгаан дээр үндэслэн хөтөлбөрийг боловсруулсан байна. Тэгэхээр илүү шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанууд хийж, түүнд үндэслэн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн байх. Хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн юу байв? тавьж, бид тэдний сэтгэгдлийг сонссон. “Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр”-т шинэ ажилтан, залуучууд, манлайлагчид, залгамж (ахмад ажилтнууд) гээд “Эрдэнэт” үйлдвэрт ажилллагсдыг насны үечлэлээр хамруулсан нь бас онцлогтой. Насны үечлэл тус бүрийн онцлог, тэдэнд шаардагдаж буй мэдлэг, ур чадварын судалгаа хийж хөтөлбөрт хамруулснаар урам зориг, байгууллагадаа итгэх итгэл нь их нэмэгдэж байгаа харагдсан. Мөн амьдралаа өөрчилж, өөрийгөө хөгжүүлэх хүсэл тэмүүлэлд нь хөтөлбөрийн үйл ажиллагаа их тус дэм болсон талаар тэд сэтгэгдлээ илэрхийлсэн. Хөтөлбөрт оролцоод олж авсан шинэ санаа, ололт амжилтуудаа бататгаад явахад ирээдүйд хүрэх зорилго, зорилтуудаа илүү тод томруунаар харж чадлаа гэж тэд мөн хэлсэн. Хөтөлбөр бүхэн өөрийн онцлогтой учраас нэг ижил үр дүнгээс гадна, өөр өөр онцлогтой үр дүн ч гарсан. Судалгаа, эрдмийн ажлын явцад бид олон улсын туршлага, судалгааны байгууллагын судлаачдын бүтээл, мөн хүний нөөцийн хөгжлийн онолын судалгаа хийсэн. Хүний нөөцийн хөгжил гэж чухам юу вэ? Эндээс харахад олон улсад байгууллагууд нь ажиллагсдынхаа хөгжлийн төлөө маш олон ажил санаачлан хэрэгжүүлсэн сайн туршлага олон байна. одоогийн ажиллагсдын хүсэл мөрөөдөл, хэрэгцээ шаардлага, тэдний сэтгэл зүйн онцлог, бие хүний хэв шинж гээд олон зүйлийг судалсан. Энэ судалгаанд үндэслэн “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-үүдийг анх боловсруулж тодорхой хугацаанд хэрэгжүүлсэн. 2022 оноос хөтөлбөрт хамрагдсан хүмүүс энэ үйл ажиллагаанд 3 жил тасралтгүй оролцоно. Хөтөлбөрийн энэ үе шат илүү ахисан түвшинд хэрэгжих юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь бүтэн жил хэрэгжүүлсэн хөтөлбөрт хамрагдсан хүмүүсээс дахин судалгаа авч, тэдний идэвх, оролцоо гээд олон талын дүн шинжилгээ хийж, улмаар дараагийн оролцогчдыг сонгон хөтөлбөрт хамруулж эхэлсэн.


50 Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр Сайн өв - Сайн жишиг ”Шинэ ажилтны дасан зохицох”, ”Залуу ажилтныг дэмжих”, ”Манлайлал, авьяас чадварын”, ”Залгамж” гээд дэд хөтөлбөрүүдэд үйлдвэрт ажилладаг бүх насныхан хамрагдах боломжтой болжээ. Хөтөлбөрт хамрагдсан хүмүүс бие биеэсээ суралцаж, үлгэр дуурайлал авч хамтдаа хөгжих боломж хэр байгаа вэ? ”Эрдэнэт” үйлдвэрт өнөөдөр 7000 гаруй хүн ажиллаж байна. Хөтөлбөрт 400-500 хүн хамрагддаг. Энэхүү шинэ, цогц хөтөлбөрт нийт ажиллагсдаа бүрэн хамруулж амжаагүй ч, “Эрдэнэт” үйлдвэр хүний нөөцийн бодлогын чиглэлээр томоохон өөрчлөлтүүд хийж байна. ”Эрдэнэт” үйлдвэрт хүний нөөцийн хөгжлийн нэгэн ”цонх” үеийг даван туулж байна. Би ”Эрдэнэт” үйлдвэрийн Хүний нөөцийн бодлогын газрыг удирдсан энэ цаг үе их онцлогтой байлаа. Яагаад гэвэл, ”Эрдэнэт” “Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр” болон миний эрдмийн ажлын судалгаа, шинжилгээнд “Хөгжил гэдэг бол хүнээ хөгжүүлэх юм” гэсэн үзэл санаа гүн шингэсэн. Ер нь хүнээ хөгжүүлж чадсан байгууллага илүү өндөр хөгжилд хүрдэг. Тиймээс ажиллагсдаа хөгжүүлэхийн тулд тэдний хөгжилд тодорхой хэмжээний мөнгө зарцуулахаас аргагүй. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орны байгууллагууд дэргэдээ сургалтын академи байгуулж, ажиллагсдаа үе шаттай давтан сургадаг зэрэг сайн туршлага олон байна. Хүний нөөцийн хөгжлийн орчин үеийн шинэ хандлага бол хүсэл, авьяас, сонирхолыг чухалчилсан, бие хүний онцлогт тохирсон хөгжлийн бодлого хэрэгжүүлэх нь хамгийн оновчтой гэж онолын судлаачид үзэх болсон. ОХУын эрдэмтэн Эсаулова И.А. энэ талаар маш тодорхой судалгаа шинжилгээ хийж, хүний хөгжлийн шинэ онолыг тодорхойлсон байдаг. Энэ онол болон дэлхийн хүний нөөц, хүний хөгжил, бизнесийн хөгжлийн чиглэлээр судалгаа хийдэг томоохон байгууллагуудын судалгаа шинжилгээг бид бас судалгаандаа авч үзсэн. Нийт 160 орон, 10 мянган хүний дунд хийсэн энэхүү судалгааны үр дүнгээс харахад насны ангиллын ялгаа ажиллах хүчинд маш их нөлөөлж байгаа нь харагдсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүний нөөцийн статистик үзүүлэлтээр 70 орчим хувь нь 18-45 насны залуу буюу тухайлбал, 50 гаруй хувь нь 31-45 насны, 10 хувь нь 18-30 насны залуучууд байгаа нь насны бүтцийн хувьд залуу хүний нөөц бүхий байгууллага болсон.


Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.