X ангийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн тайлан Flipbook PDF


69 downloads 113 Views 2MB Size

Story Transcript

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЛАБОРАТОРИ 20 ДУГААР СУРГУУЛИЙН 10 ДУГААР АНГИЙН СУРАЛЦАХУЙД СУУРИЛСАН МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙН БҮЛГИЙН 2022 – 2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН I ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН БҮЛГИЙН ЗОРИЛГО: Суралцагчдаа сонсож, цагаа зөв ашиглаж, зорилготой сурахад нь туслахад оршино. Бүлгийн ахлагч: С. Цэвээнжав /Монгол хэл, бичиг, уран зохиолын багш/ Бүлгийн гишүүд: А. Ганболд /Физикийн багш/ О. Түдэвдорж /Зураг, технологийн багш/ П. Сувдаа /Англи хэлний багш/ Т. Оюунбаатар /Мэдээлэл технологийн багш/ Л. Балжинням /Газар зүйн багш/ Л. Энхжаргал /Математикийн багш/ А. Намуун /Түүх, нийгмийн ухааны багш/ БҮЛГИЙН МЭДЭЭЛЛЭЭ СОЛИЛЦДОГ ЧАТ ГРУПП

БҮЛГИЙН МЭДЭЭЛЛЭЭ СОЛИЛЦДОГ ФЭЙСБҮҮК ГРУПП

ТАНХИМААР УУЛЗАЖ ЯРИЛЦСАН ҮЕИЙН ПРОТОКОЛ

I ХАГАС ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1. АГУУЛГЫН ХОЦРОГДОЛ ҮҮСГЭХГҮЙН ТУЛД СУРАЛЦАГЧИЙН ДЭВТЭР (Хичээлийн тэмдэглэл, гэрийн даалгавар)-ИЙГ ТОГТМОЛ ҮЗЭЖ, ЗӨВЛӨЖ АЖИЛЛАХ Зорилго: Сурагч хичээлийн цагийг багшийн удирдан зохион байгуулж буй агуулгад анхааран тэмдэглэж авах, дасгал даалгавраа дэвтэртээ бичиж ажиллах, ойлгоогүй бол асууж лавлах зэргээр үр дүнтэй өнгөрөөх, мөн гэрийн даалгаврыг тогтмол хийснээр илүү сайн ойлгож, бататган агуулгыг өөрийн болгох, гүйцэтгэж чадахгүй дасгалыг дахин асууж мэдэхэд оршино. С. Цэвээнжав /Монгол хэл, бичиг, уран зохиолын багш/ Сурагчдын хувьд цаг үеийн нөхцөл байдлаас болоод 2-3 жилийн агуулгын тодорхой хэмжээнд хоцрогдолтой суралцаж, өнгөрсөн жил түүнийг нөхөх хөтөлбөрөөр ажилласан. Гэсэн хэдий ч үндэсний бичгийн хичээлийн агуулга төдийлөн сайн ахихгүй байгаа нь хэрэглээ маш бага байгааг харуулж байна гэж үзэж байна. Тиймээс цаашид агуулгын хоцрогдлыг нэмж үүсгэхгүйн тулд суралцагчийн дэвтрийг тогтмол үзэж, зөвлөж ажиллалаа. Энэ хичээлийн жил 10 дугаар ангид орохгүй байгаа учир өөрийн хичээл ордог ангиас 9д ангийг сонгон ажиллалаа. 9д ангид монгол бичгийн үеийн хүснэгт тараан өгч, галигаас монгол бичиг рүү буулган бичих даалгавраар үсгийг нүдлэн тогтоолгох даалгавар ажиллуулснаар нэлээд сурагчид үсэг харж зурах биш, харин үсгээ нүдлэн, уншиж бичдэг болсон. Мөн цөөнгүй сурагчид галигаас үндэсний бичигт буулган бичихдээ урамтай бичдэг болсон нь цаашид дуртай суралцах суурь тавигдаж байна гэж дүгнэж байна.

9д ангид уран зохиолын хичээлээр Гэсэр, Жангар туулийг хэмжээний хувьд том учир хуудасны дугаараар сурагчдадаа хуваарилан өгч уншуулж, яриулан үнэлгээ өгч ажилласан.

Үүний үр дүнд сурагчдын үгийн сан тодорхой хэмжээгээр нэмэгдэж, ярих болон дүрслэх, найруулан бичих чадварт бага ч гэсэн өөрчлөлт гарсан гэж дүгнэж байна.

А. Ганболд /Физикийн багш/ Агуулгын хоцрогдол үүсгэхгүйн тулд суралцагчийн дэвтэрийг тогтмол үзэж, зөвлөж ажиллах хүрээнд 8,10-р ангийн нийт 232 сурагчийн 177-г (76.2%) тодорхой үнэлэн танилцуулсан. Энэ нь 1-р улирлын дүнд харгалзах үзүүлэлт болсон.

Л. Балжинням /Газар зүйн багш/ Агуулгын хоцрогдол үүсгэхгүйн тулд суралцагчийн дэвтэр (хичээлийн тэмдэглэл, гэрийн даалгавар)-ийг тогтмол үзэж, зөвлөж ажилласан. Үүнд: 7,10,11-р ангийн нийт 15 бүлгийн сурагчийн дэвтрийн үйл ажиллагаа болон гэрийн даалгаврыг тогтмол үзэж заавар зөвлөгөө өгсөн. Л. Энхжаргал /Математикийн багш/ 7в, 7г, 7д, 10б, 12д ангийн суралцагчдын хичээлийн тэмдэглэл, гэрийн даалгаврыг үзэж, зөвлөгөө өгөв. А. Намуун /Түүх, нийгмийн ухааны багш/: Агуулгын хоцрогдлыг үүсгэхгүйн тулд 1. Үнэлгээ, суралцагчдын дэвтрийг тогтмол үзэж зөвлөгөө өгч ажилласан. Үүнд: 6е, 7а, б, в, г, д, е, 8а, г, ё, 10 буюу өөрийн хичээл ордог бүх ангид 7 хоног бүр сурагчдын дэвтрийг үзэж танилцан, зөвлөгөө өгч ажилласан.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2. “БИЕ БИЕНЭЭ СОНСЪЁ” СУРГАЛТ ХҮМҮҮЖЛИЙН УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА Зорилго: “Суралцагчдын дэг журам – хариуцлагыг сайжруулах” сарын аянтай уялдуулан, суралцагчдаа сонсож, тэднийг цагаа зөв ашиглаж, зорилготой сурахад нь туслахад оршино. 1. Бүлгээрээ уулзаж 10 дугаар ангид ордог багш нар сурагчдаас ямар чиглэлээр асуулга авч болох талаар тулгамдаж байгаа асуудлуудыг нэрлэж, тэдгээрийг багцлан хэлэлцэж дараах асуулгыг сурагчдаас задгайгаар бичүүлж авахаар шийвэрлэсэн.

Асуулгыг 10а - А. Ганболд /Физикийн багш/ 10б - Л. Энхжаргал /Математикийн багш/ 10в - Т. Оюунбаатар /Мэдээлэл технологийн багш/ 10г - П. Сувдаа /Англи хэлний багш/ 10д - А. Намуун /Түүх, нийгмийн ухааны багш/ 10е - Л. Балжинням /Газар зүйн багш/ хуваариар авч, тухайн ангиа нэгтгэсэн.

2. Сурагчдаас авсан асуулгын хариултуудаа нэгтгэн уулзалт ярилцлага явуулах сэдвээ тодорхойлон гаргасан. 1. Хувь хүний хөгжил /Л. Энхжаргал/ 2. Соёл ба харилцаа /А. Намуун/ 3. Цагийн менежмент / П. Сувдаа/ 4. Мэргэжил сонголт /Л. Балжинням/ гэсэн агуулгаар багш нар маань товч тодорхой, сонирхолтой пресентейшн бэлтгэсэн.

3. “Хувь хүний хөгжил, соёл ба харилцаа, цагийн менежмент, мэргэжил сонголт” гэсэн сэдвүүдээр 10 дугаар ангийн 6 бүлгийг 3, 3-аар нь хуваарилж сургуулийн урлаг заланд 2 өдөр зохион байгууллаа. Энэхүү ажлыг хэрхэн явуулах талаар бүлгээрээ ярилцан, удирдамж гарган батлуулж, 10 дугаар ангийн АУБ нарт хүргэж танилцуулсан. Тэгснээр бид АУБ нартай хамтран үйл ажиллагаагаа амжилттай зохион байгууллаа.

Үйл ажиллагааны удирдамж Ангиудын ирц 10а анги: 34 – 30, Ч – 3, Т - 1 10б анги: 37 – 26, Ө – 2, Т - 9 10в анги: 27 – 25, Ө - 2 10г анги: 36 – 34, Ө – 1, Ч - 1 10д анги: 37 – 33, Т - 4 10е анги: 41 – 38, Ч – 2, Т - 1

ДҮГНЭЛТ 2022 – 2023 оны хичээлийн жилийн I хагас жилд 10 дугаар ангийн мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ 2 ажлыг төлөвлөн, түүнийхээ дагуу хийж гүйцэтгэлээ. 1. Хичээл ордог ангийнхаа сурагчдын дэвтэртэй ажилласнаар тухайн судлагдахууны агуулгаар хоцрохгүй сурахад, мөн хичээлийн тэмдэглэл хийх, гэрийн даалгавар хийх зэргийг сурагч бүр харилцан адилгүйгээр тодорхой хэмжээнд дадал болгож авсан гэж үзэж байна. 2. Багш сурагч харилцан бие биенээ сонсож харилцдаг байх нь бидний ажилд багагүй хэмжээгээр нөлөөлнө гэж үзсэн учраас “Бие биенээ сонсъё” уулзалт ярилцлага үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Энэхүү ажлын хүрээнд 21 дүгээр зууны иргэн өөрийгөө хэрхэн яаж хөгжүүлэх, түүний хэрэгцээ шаардлага /чадвар/, ямар хандлагатай байх, цаг хугацааг зөв ашиглах, биднийг ямар ажлын байр хүлээж байгаа талаар зөвлөгөө өгч, харилцан ярилцсан бөгөөд мөн сурагчдын үзэл бодлыг сонссоноороо давуу талтай байлаа. Цаашид ч гэсэн дээрх ажлынхаа хэв маягийг өдөр тутмын болоод дараа дараагийн ажилтайгаа уялдуулан авч явна гэж бодож байна.

Тайлан бичиж, нэгтгэсэн:

/С. Цэвээнжав/

Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.